Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/19

 

    2023       01         27                                 2023/ШЦТ/19

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Б,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Б,

Шүүгдэгч: Н.Р нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Ааас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н овогт Нын Р-д  холбогдох 2235000000248 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 11-ий өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1981 оны .... дугаар сарын 28-ны өдөр Увс аймгийн ....... суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин,  ам бүл 3, эцэг, эхийн хамт Увс аймгийн Наранбулаг сумын ...... дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 48 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4 дэх хэсэгт зааснаар 5 жил 6 сар хорих ял, мөн шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 107 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жил 6 сар хорих ял, 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял, 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 141 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 260 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан Н овогт Нын Р /РД:...................../,

Холбогдсон хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Н.Р нь Увс аймгийн Цагаанхайрхан сумын Даланхуруу багийн Өнцгийн худаг гэх газраас 2022 оны 11 дүгээр сарын сарын 04-ний шөнө иргэн С.Огийн бариатай байсан малын 14 хэсэг зөөврийн төмөр хашааг “Бонго пронтер-3” загварын ...... УВХ улсын дугаартай автомашин ашиглан хулгайлж, 980.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч Н.Рг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Н.Р нь Увс аймгийн Цагаанхайрхан сумын Даланхуруу багийн Өнцгийн худаг гэх газраас 2022 оны 11 дүгээр сарын сарын 04-ний шөнө иргэн С.Огийн малын 14 хэсэг зөөврийн төмөр хашааг “Бонго пронтер-3” загварын ...... УВХ улсын дугаартай автомашинд ачиж явсан болох нь:

1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 6-9 дэх тал),

2. Малын төмөр хашаанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийг үзүүлэлт  (хавтаст хэргийн 10-14 дэх тал),

3. Эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл (хавтаст хэргийн 15-16 дахь тал),

4.  Хохирогч С.Огийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Миний бие Цагаанхайрхан сумын 2 дугаар багийн нутаг Өнцгийн худаг гэх газар намаржиж байгаа юм. 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр өөрийнхөө адууг Бөхмөрөн сум руу ачуулахаар болж өөрийнхөө зөөврийн малын төмөр хашааг “Өнцөгийн худаг” гэх газар угсарч тэнд адуугаа шахаж бариад ачуулсан юм. Тухайн хашаа Өнцгийн худгийн тэнд 2022 оны 11 сарын 04-ний өдөр байсан ба манай хүү О харсан байсан. Тэгээд маргааш нь буюу 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр өөрсдөө үзэж чадаагүй ба 11 дүгээр сарын 06-ны өглөө би өөрөө очиж үзэхэд хашаанууд алга болсон байсан. Би тэгээд урд өдөр нь худагнаас мал усалсан Ц гэх залуугаас асуухад намайг мал усалдаг өдөр буюу 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өглөө танай хашаа байхгүй байсан, танайхыг өөрсдөө ачаад явсан болов уу гэж бодсон гэж хэлэхээр нь би өөрөө ачиж аваагүй, харин алга болсон байна гэж хэлсэн. Тухайн хашаа барьсан орчим нарийн дан дугуйтай автомашины мөр байсан ба худаг дээр очиж эргээд явсан мөр байсан ба дээр нь малын мөр дарж сайн мэдэгдэхгүй, хаашаа явсан чиглэл тодорхойгүй байсан юм. Тэгээд би цагдаад мэдэгдсэн юм. Би өөрөө харвал танина. Манай энэ хавьд ийм хашаатай айл байхгүй. 3 жилийн өмнө 1 ширхэгиийг нь 100.000 төгрөгөөр худалдаж авсан ба нийт 14 ширхэг төмөр хашаа юм. Тухайн айлууд ихэнх нь төв замаас зайтай бөгөөд замд ойрхон айл гэвэл М гэх залуугийн гэр замд ойрхон байгаа юм. Надад хардаж байгаа хүн гэх юм байхгүй. Манай хашаа алга болох үеэр Наранбулаг сумын 6-7 айл Ургамал сумын чиглэл рүү Отороор нүүж явсан. Тухайн зам дагуу нүүдэл хийж байгаа хүмүүс аваад явсан болов уу гэж хардаад байгаа юм. Би малын төмөр хашаагаа буцаагаад авчихсан. Улмаар одоо дуудагдаж ирсэн зардлын хөлсөө гаргуулан авмаар байна би өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлтэйгээ ирсэн. Цагаанхайрхан сумаас Улаангом сум руу ирж, явах нийт 80 литр бензин хийсэн. Тухайн 80 литр бензиний мөнгө болох 236.000 төгрөгийг нэхэмжилж байна. Өөрөөр ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25,  27 дахь тал),

5. Гэрч Б.Яын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр манайх бог малаа Өнцөгийн худаг гэх газарт байх худаг дээр усалсан юм. Тэгээд 11 дүгээр сарын 06-ны өдөр нөхөр О худагны хажууд байсан малын төмөр хашаа алга болсон байсан, дан дугуйтай ачааны авто машин ирээд ачаад явсан байна гэж хэлсэн. Тэгвэл хулгай аваад явсан байна гэж бид нар мэдсэн. Миний хувьд хардаж сэрдэж байгаа хүн байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дэх тал),

6. Гэрч Х.Тын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Манайх 2022 оны 11 дүгээр сарын 04-ний орой Өнцгийн худаг гэх газар байхад 21 цагийн үед манайх унтаж амрах гэж байтал манайхтай хамт нүүж яваа Наранбулаг сумын залуучууд болох М, Т, Р /И/ нар манай хүүхдийг босгож танай машинтай нэгтийшээ яваад ирнэ гэж хэлээд явсан ба манай хүү О маргааш өглөө нь 07 цаг болж байхад машинаа унаж ирсэн ба хаагуур явж байгаад ирсэн тухай хэлээгүй юм. Би ч сонирхож асуугаагүй юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31 дэх тал),

7. Гэрч С.Лгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Миний бие 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 16 цагийн үед бог малаа Өнцөгийн худаг дээр тууж ирж услах үед О ахын барьсан малын төмөр хашаа байж байсан бөгөөд маргааш нь буюу 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өглөө 09 цагийн үед үхэрээ услах гэж Өнцөгийн худагны хажууд ирэхэд О ахын малын төмөр хашаа байхгүй байхаар нь өөрсдөө хураагаад авсан байлгүй гэж бодсон. Тэгж байтал 2022 оны 11 дүгээр сарын 06- ны өдөр 12 цагийн үед Өнцөгийн худаг дээр байж байтал О ах тааралдаж надаас манай малын хашаа алга болсон байна, чи анзаарсан уу, энүүгээр ямар хүмүүс явсан юм бэ гэж асуухаар нь би 11 дүгээр сарын 04-ний өдөр мал услахад байсан, харин өчигдөр өглөө мал услах гэж ирэхэд байхгүй байсан, та нар өөрсдөө хурааж аваагүй байсан юм уу гэхэд О ах өөрсдөө аваагүй, харин алга болсон байна, хашааны хажууд дан, давхар нь мэдэгдэхгүй машин ирээд ачаад явсан байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би худагны араар Наранбулагаас нүүж яваа 2- 3 айл хоносон. Тэд нарыг сураглаад үзэхгүй юу гэж хэлсэн. Сүүлд О ахтай тааралдахад хашаагаа олж авсан Наранбулагаас Завхан аймгийн Ургамал сум руу мал оторлуулж нүүж явсан хүмүүс авч явсан байна лээ гэж хэлж байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 45 дахь тал),

8. Шүүгдэгч Н.Ргийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би Завхан аймгийн Ургамал сум руу отроор нүүж гэрээ буулгачихаад 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Наранбулаг суманд хувийн ажлаар ирээд ажлаа амжуулаад хоночихоод маргааш нь буцаад Цагаанхайрхан сумын нутаг дэвсгэрт ганцаараа мотоцикльтой явж байгаад эзгүй хээр газар малын төмөр хашаа харсан. Ингээд цааш нь явж байтал замд Наранбулаг сумын нутгийн танил дүү М.Т таарсан. Тухайн үед Тийн гэр мөн адил отроор нүүдэл хийж явсан. Би Тс чамд ачаа ачих машин байна уу ахын дүү гэж асуухад энүүхэнд манайтай ойролцоо малчин залуу байдаг юм. Тухайн залуугаас очоод асуугаач гэхээр би танихгүй, сайн мэдэхгүй юм чинь чи хамт очоод надад асуугаад өгөөч гэж хэлээд орой 23 цагийн орчим байх тухайн Т, Тийн дүү М гэх залуугийн хамт машинтай О гэх залуугийн гэрт очсон. Тухайн үед тэр айл мөн адил оторлож явж байсан бололтой отрын жовлоо гэрт байсан. Гэрт нь яваад ороход аавтайгаа хамт унтаж байсан бөгөөд тухайн О гэх залууг дуудаж сэрээгээд ойрхон машинаар чинь яваад ирье гэж хэлэхэд тухайн залуу машин дээр ачаа байгаа та өөр машин олоод явчихаач гэж надад хэлсэн. Ингээд би одоо харанхуй шөнө хаанаас машин олох вэ чи яваад өгөөч машин дээр чинь байсан ачааг би буулгаж байя гэж хэлээд гарсан. Ингээд тухайн залуу хувцасаа өмсөөд гараад иртэл би ачааг буулгаад дууссан байсан. Ингээд машинд бид суух гэтэл О гэх залуу миний машинд 3 хүн багтана өөр хүн багтахгүй гэхэд М гэх хүн явахгүй гээд гүйгээд гэртээ харьсан. Ингээд Т, О бид 3 Оны эзэмшлийн Бонго пронтер-3 загварын .......УВХ улсын дугаартай тээврийн хэрэгслээр Цагаанхайрхан сумын нутаг дэвсгэр болох Даланхуруу багийн “Өнцөгийн худаг” гэх миний хашаа харсан газарт очсон бөгөөд тухайн газарт очих замд машины дугуй хагарчихсан. Тэгтэл машины эзэн О за за болъё би эндээсээ буцлаа гэхээр би зүгээрээ, хөнгөн ачаа байгаа гэж хэлээд цааш нь малын төмөр хашаа байсан газар очсон. Тухайн үед надаас О, Т хоёр энэ хэний хашаа юм бэ гэж надаас асуухад миний хашаа Наранбулаг оруулж хашаанд буулгах хэрэгтэй байна бензины мөнгө өгнө гэж Од хэлээд тухайн хашааг бид гурвуулаа ачаад Наранбулаг сумын төв рүү орж ирээд таних айл байхгүй байсан тул Тийн гэр сумын төвд байдаг тул Тийн хашаанд түр буулгаад хэд хоногоос авчихая гэж хэлээд төмөр хашааг буулгаж үлдээсэн. Ингээд буцаад бид 3 хамт явсан бөгөөд Оны гадна миний мотоцикль байсан тул тухайн мотоцикль дээрээ очоод Тийн хамт мотоциклоо аваад замдаа Тийг гэр нь буулгаад би цааш нь харьсан. Тухайн үед би Од бензины мөнгө гэж 195.000 төгрөгийн бензин хийж өгсөн юм. Би Т.О гэх хүнийг танихгүй, тухайн өдөр намайг Тээс машин асууж байх үед энд машинтай ийм малчин залуу байгаа гэж Тээр дамжуулан танилцсан. Харин М.Ттэй нэг нутгийн танил утгаар таньж мэднэ. Өөрөөр ямар нэгэн холбоо хамаарал, төрөл садангийн холбоо байхгүй. Би тухайн үед Т.О, М, М.Т нарт тухайн төмөр хашааг хулгайн гэх талаар хэлээгүй, тухайн хүмүүс мэдээгүй надаас ямар учиртай, хэний хашаа юм бэ гэж асуухад би миний хашаа, хүнээс авч байгаа юм гэж хэлсэн. Намайг тухайн хашааг хулгайлсан гэх талаар хэн нэгэн мэдээгүй, би хэнд ч хэлээгүй замдаа харьж байгаад хашааг хараад, мөн машин бэлэн таарсан тул одоо л энэ хашааг авах боломжтой гэж бодоод цаг хугацаа нь тэгж таараад О, Т хоёрт худлаа хэлээд авчихсан юм. Тухайн малын төмөр хашааг хохирогч О буцаагаад авчихсан. Хашаа эрж хайсны зардал гэж 300.000 төгрөг, сүүлд хэргийн материалтай ирж танилцсан зардал гэж 236.000 төгрөг төлж, хохирлыг  барагдуулсан. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна” гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 97-98 дахь тал)-үүдээр нотлогдон тогтоогдож байна.

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр, бусдын эзэмшлээс нууцаар буюу өмчлөгчид  нь мэдэгдэхгүйгээр авч буй шууд санаатай үйлдэл бөгөөд шүүгдэгч Н.Р нь хохирогч С.Огийн малын төмөр хашааг авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” гэж тодорхойлсон бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийн шинжтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т “Бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн бол” гэж хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хуульчилсан байна.

Шүүгдэгч Н.Р нь Увс аймгийн Цагаанхайрхан сумын Даланхуруу багийн “Өнцгийн худаг” гэх газраас 2022 оны 11 дүгээр сарын сарын 04-ний шөнө хохирогч С.Огийн бариатай байсан малын 14 хэсэг зөөврийн төмөр хашааг хууль бусаар авсан үйлдлээ хөнгөвчлөх өөрөөр хэлбэл гэмт үйлдлээ түргэтгэх, цаг хугацаа хэмнэх зорилгоор “Бонго пронтер-3” загварын ......... УВХ улсын дугаартай автомашин ашигласан нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т “бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн” гэж заасан хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжид хамаарч байна.

Иймд шүүгдэгч Н.Рг эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн” гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.Р нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч шүүгдэгч болон түүний өмгөөлөгч гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хохирол, хор уршиг:

Хохирогч С.О  нь 3 метр 6 см урттай, 1 метр 20 см өндөртэй, 14 ширхэг малын төмөр хашаа, 30 см 23 ширхэг урттай гадас хулгайд алдсан байна.

“Увс Финанс Аудит”ХХК-ийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 364 дугаартай “2022 оны 11 дүгээр сарын байдлаар Увс аймгийн Цагаанхайрхан суманд 3 м урттай 1.20 метр өндөртэй, 14 ширхэг малын төмөр хашааны зах зээлийн үнэ цэнийн баримжаа нийт 980.000 төгрөг болохыг тодорхойлов" гэх дүгнэлт (хавтаст хэргийн 51 дэх тал)-ээр хохирогч С.Од 980.000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдож байна.

Хохирогч С.Од 3 метр 6 см урттай, 1 метр 20 см өндөртэй, 14 ширхэг малын төмөр хашаа, 30 см 23 ширхэг урттай гадас  зэргийг хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 21 дэх тал),  Хохирогч С.Огийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Би малын төмөр хашаагаа буцаагаад авчихсан” гэх мэдүүлгүүдээр 980.000 төгрөгийн үнэ бүхий малын төмөр хашааг биет байдлаар нь буцаан өгсөн нь нотлогдож байна.

Хохирогч С.Огийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Цагаанхайрхан сумаас би өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлтэйгээ Улаангом сум руу ирж, явахдаа нийт 80 литр бензин хийсэн. Тухайн 80 литр бензиний мөнгө болох 236.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25,  27 дахь тал)-ээр энэ гэмт хэргийн улмаас 236.000 төгрөгийн хор уршиг учирсан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Ргийн өмгөөлөгч: “Хохирогч С.Огийн хэргийн материалтай танилцахаар Цагаанхайрхан сумаас Улаангом сум руу ирж, явах нийт 80 литр бензин хийсэн. Тухайн 80 литр бензиний мөнгө болох 236.000 төгрөгийг хохирогч С.Оээс нэхэмжилсэн. Тухайн 80 литр бензиний 236.000 төгрөгийн түүний .......... дугаартай тоот дансанд Р хохирол төлөв” гэх гүйлгээний утгатай хохирол төлсөн баримт” шинээр гаргаж өгсөн, шүүгдэгч Н.Р “Хохирогч С.Од бэлнээр 300.000 төгрөг төлсөн. Тухайн 300.000 төгрөгийг хашаа хайж олоход зарцуулсан мөнгө гэж нэхэмжилсэн. Нийт 536.000 төгрөгийн хохирол төлсөн” гэх мэдүүлгүүдийг үнэлээд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн гэж үзээд шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв. 

2. Шүүгдэгч Н.Ргийн эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Н.Р нь бусдын эд хөрөнгийг машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Н.Р урьд нь Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 48 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4 дэх хэсэгт зааснаар 5 жил 6 сар хорих ял, (хавтаст хэргийн 111-112 дахь тал),  мөн шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 107 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жил 6 сар хорих ял  (хавтаст хэргийн 113-114 дэх тал), 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял (хавтаст хэргийн 115-117 дахь тал), 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 141 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 260 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял (хавтаст хэргийн 118-121 дэх тал)-аар тус тус шийтгүүлж байсан болох нь тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан бөгөөд шүүгдэгч Н.Р нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.

Шүүгдэгчийн хувийн байдал, зан төлөвийн талаар Гэрч Ж.Хийн өгсөн: “Н.Р гэр бүл зохиож байгаагүй бөгөөд цэргийн алба хааж байгаагүй. Урьд өмнө хэрэгт холбогдож байсан. Үг дуу цөөтэй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй, хаая нэг архи ууж сонсогддог. Биеийн байдлын хувьд ямар нэгэн архаг хууч өвчин байхгүй, эмчийн хяналтанд байдаг зүйл байхгүй, биеийн байдлын хувьд хэвийн.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35 дахь тал), Гэрч Д.Яын өгсөн:Үг дуу цөөтэй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй, хаая нэг архи ууж сонсогддог. Биеийн байдлын хувьд ямар нэгэн архаг хууч өвчин байхгүй, эмчийн хяналтанд байдаг зүйл байхгүй, биеийн байдлын хувьд хэвийн.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37 дахь тал), Увс аймгийн Наранбулаг сумын Хужирт багийн засаг даргын “Н.Р нь төлөв даруу тусч, баг орон нутагтаа нэр хүндтэй хүн болно” гэх тодорхойлолт (хавтаст хэргийн 161 дэх тал) -үүд хэрэгт авагдсан байна.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 “...учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т  зааснаар шүүгдэгч Н.Рд 1 /нэг/   жил  2 /хоёр/   сар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг албадан гаргуулна”, мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2, 3-д “ Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно, хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус заасан.

Шүүгдэгч Н.Р нь гэмт хэрэг гэмт хэрэг үйлдэхдээ ..... УВХ улсын дугаартай Бонго пронтер-3 авто машин ашигласан болох нь нотлогдсон байна.

“Увс Финанс Аудит”ХХК-ийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 367 дугаартай “2022 оны 11 дүгээр сарын байдлаар “Бонго жи-3” маркын автомашины зах зээлийн үнэ цэнийн баримжаа 6.458.000 /Зургаан сая дөрвөн зуун тавин найман мянга гурван зуун/ төгрөг болохыг тодорхойлов" гэх дүгнэлт (хавтаст хэргийн 55 дахь тал)-ээр гэмт хэрэг үйлдэхэд ашигласан авто машины үнийг тогтоосон байна.

 Шүүгдэгч Н.Р нь гэмт хэрэг гэмт хэрэг үйлдэхдээ ....... УВХ улсын дугаартай Бонго пронтер-3 авто машин нь Т.Оны өмчлөлийн эд хөрөнгө болох тогтоогдож байгаа тул авто машины үнэ шүүгдэгч Н.Рий хувьд ногдох хөрөнгөөс хурааж улсын орлогод оруулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.Р нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Т.Оны өмчлөлийн ....... УВХ улсын дугаартай Бонго пронтер-3   маркийн авто машин битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Рд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Н овогт Нын Рийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Н.Рд 1 /нэг/ жил 2 /хоёр/ сар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Н.Рд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-3 дах хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Бонго пронтер-3  авто машины үнэ 6.458.300 төгрөгийг шүүгдэгч Н.Рий хувьд ногдох хөрөнгөнөөс хурааж улсын орлогод оруулсугай.

5. Шүүгдэгч Н.Р нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Т.Оны өмчлөлийн ....... УВХ улсын дугаартай Бонго пронтер-3 маркийн авто машин битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Рд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Б.ГАНСҮХ