| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 167/2023/0014/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/19 |
| Огноо | 2023-01-19 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Ариугтөр |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 2023/ШЦТ/19
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Ж.Одтуяа,
Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Ариунтөр,
Шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Ариунтөрөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Бд холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Н.Б /.../,
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Н.Б нь 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж буюу фейсбүүкээр “зээл олгоно” гэх хуурамч зар байршуулан зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар хохирогч А.Дтой холбогдож түүний цахимаар өгсөн банкны виза картын зургийг ашиглан Хаан банкны ... тоот дугаарын данс руу 2.400.000 төгрөг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Н.Бы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Цахимаар залилан хийсэн. 12 сарын 06-ны өдөр фэйсбүүкээр зээл олгоно гэх нэрийдлээр хүнтэй холбогдож дансандаа мөнгийг нь байршуулахад нь данснаас нь мөнгийг нь залилж авсан. Монгол чат гэх апплекшинд картыг нь холбож байгаад данснаас нь мөнгө татаж авч болдог. Энэ аргаар авсан гэсэн мэдүүлэг,
Хохирогч А.Дийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 16 цагийн орчимд гүйлгээ хийх гээд өөрийн Хаан банкны ... дугаарын дансыг интернэт банкаараа гар утаснаасаа шалгаж үзэхэд миний дансанд 18.000 төгрөг үлдсэн байсан. Миний тооцоогоор дансанд 2.418.000 төгрөг байгаа гэж тооцоолж байсан. Тэгээд миний дансанд 18.000 төгрөг үлдсэн байсан учир интернэт банкаараа гарсан гүйлгээгээ шалгаж үзэхэд 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 15 цаг 30 минутад ТRР=000701824699-438054ХХХХХХ8006-МОNGOLCHAT.СОМ.>U гэх утгаар 2.400.300 төгрөг миний данснаас гарсан байсан. Би тэгээд Хаан банкны лавлахаас асуухад “Та Монгол чатаас асуучих" гэсэн. Тэгээд Монгол чат руу холбогдож асуухад О гэх хүний данс руу орсон байсан. Миний ойр дотнын болон таньдаг хүмүүс дунд О гэх хүн байхгүй" гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8 дугаар тал),
Гэрч М.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Миний найз залуу Б нь 2022 оны 09 дүгээр сард надад Хаан банкны данс хэрэгтэй байна гэж хэлээд миний ... гэсэн дансыг авсан тэгээд миний тэр дансыг Хаан банкны аппликейшин рүү нэвтэрч ороод хаалгачихсан байсан бид хоёр Айфоне маркийн гар утсан дээр нэг ID код ашигладаг байсан тэгээд хаачихсан байж магадгүй. Тэгээд миний гар утсанд 12 дугаар сарын 06-нд ... дугаартай данс амжилттай нээгдлээ гээд миний ... дугаар луу мэдээлэл ирсэн" гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дугаар тал),
М.Мын эзэмшлийн Хаан банкны ... тоот дугаарын дансны дэлгэрэнгүй лавлагаа (хавтаст хэргийн 42 дугаар тал),
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 37 дугаар тал) зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:
Хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлгээр шүүгдэгч Н.Б нь 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж буюу фейсбүүкээр 0,5 хувийн хүүтэй “зээл гаргаж өгнө” гэх хуурамч зар байршуулан хохирогч А.Дийг холбогдож зээл авахаар хүсэхэд иргэний үнэмлэхийн зураг,банкны аплекейшнтэй холбоотой виза картын зураг, хүсэж буй зээлийнхээ 10 хувийг дансандаа байршуулж баталгаажуулна гэж хэлэн түүний цахимаар өгсөн банкны виза картын зургийг ашиглан Хаан банкны ... тоот дугаарын данс руу 2.400.000 төгрөг шилжүүлэн авч залилсан үйл баримт тогтоогдож байна.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох хохирогч А.Дийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 16 цагийн орчимд гүйлгээ хийх гээд өөрийн Хаан банкны ... дугаарын дансыг интернэт банкаараа гар утаснаасаа шалгаж үзэхэд миний дансанд 18.000 төгрөг үлдсэн байсан. Миний тооцоогоор дансанд 2.418.000 төгрөг байгаа гэж тооцоолж байсан. Тэгээд миний дансанд 18.000 төгрөг үлдсэн байсан учир интернэт банкаараа гарсан гүйлгээгээ шалгаж үзэхэд 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 15 цаг 30 минутад ТRР=000701824699-438054ХХХХХХ8006-МОNGOLCHAT.СОМ.>U гэх утгаар 2.400.300 төгрөг миний данснаас гарсан байсан." гэсэн мэдүүлэг, гэрч М.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Миний найз залуу Б нь 2022 оны 09 дүгээр сард надад Хаан банкны данс хэрэгтэй байна гэж хэлээд миний .... гэсэн дансыг авсан... Тэгээд миний гар утсанд 12 дугаар сарын 06-нд ... дугаартай данс амжилттай нээгдлээ гээд миний ... дугаар луу мэдээлэл ирсэн" гэсэн мэдүүлэг, М.Мын эзэмшлийн Хаан банкны ... тоот дугаарын дансны дэлгэрэнгүй лавлагаа зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Залилах гэмт хэрэг нь хохирогчоос буюу эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчөөс тодорхой эд хөрөнгийг залилагч этгээд шилжүүлэн авах зорилгоор тодорхой идэвхтэй үйлдэл хийж (хуурч, хуурамч баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж, сүсэг бишрэлийг далимдуулж), өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг төрүүлж, улмаар тэдгээр үйлдлийн үр дүнд эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх, мөнгө, валют зэргийг шилжүүлэн авснаар төгсдөг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
Залилах гэмт хэргийг хохирлын хэмжээ шаардахгүй буюу хэлбэрийн шинжтэйгээр хуульчилсан. Өөрөөр хэлбэл, хуульд заасан аргаар бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар энэ гэмт хэрэг төгсөнө.
Өөрөөр хэлбэл залилах гэмт хэрэг нь эд хөрөнгийг нь сайн дурын үндсэн дээр шилжүүлэн авч, гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөрийг хийхгүй байх санаа зорилгыг агуулдаг ба шүүгдэгч Н.Бы дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй болно.
Хохирол төлбөрийн талаар:
Шүүгдэгч Н.Б нь шүүхэд хэрэг хянан хэлэлцэх шатанд хохирогч А.Дид учруулсан нийт 2,400,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь заалтад “гэмт хэрэг үйлдэж олсон, хөрөнгө орлого” гэж энэ хуулийн тусгай ангид заасан...нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого...ойлгоно гэж, мөн хуулийн 3 дахь заалтад “...улсын төсөвт” шилжүүлнэ гэж заажээ.
Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 2400000 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар яллах, өмгөөлөх талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтыг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн болно.
Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 520 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах гэсэн дүгнэлтийг гаргажээ.
Шүүгдэгч Н.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал,хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгч нь эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогогүй зэргийг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Н.Бд 260 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т “нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг ял шийтгүүлсэн этгээдийн байнга оршин суугаа хаягийн дагуу гүйцэтгэхээр” заажээ. Шүүгдэгч Н.Б нь Улаанбаатар хот Баянгол дүүрэг, 10 дугаар хороо .....оршин сууж байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн тул энэ хаягаар гүйцэтгэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 163 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Н.Бд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх ажиллагааг зохион байгуулахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
Бусад асуудлаар:
Шүүгдэгч Н.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7,36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Н.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Быг 260 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бд оногдуулсан 260 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тооцож хийлгэхээр тогтоосугай.
5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 163 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Н.Бд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх ажиллагааг зохион байгуулахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2,3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Баас 2,400,000 төгрөг гаргуулан улсын төсөвт оруулсугай.
7.Шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч,дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН