Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 2023/ШЦТ/23

 

     

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Ж.Одтуяа,

Улсын яллагчаар хяналтын прокурор М.Отгонбаатар,

Шүүгдэгч Э.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймаг дахь Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Отгонбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Эад холбогдох эрүүгийн  дугаартай хэргийг 2023 оны 01 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн,  Э.Э 

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Э.Э нь 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар баг, Шинэзууны христийн сүмийн нийтийн байран дотор хохирогч Д.Нийг зодож, түүний биед зүүн нүдний дотор салстын цус хуралт, баруун зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, дээд уруулын цус хуралт, баруун дэлний цус хуралт, хамрын нурууны зулгаралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:            

Шүүгдэгч Э.Эын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, миний буруугаас болсон. Өөрийн гэм бурууг ойлгож байна, хохирогчид 600,000 төгрөг өгсөн. Хялбаршуулсан журмаар хэрэг шийдвэрлүүлэхийг зөвшөөрч байна гэсэн мэдүүлэг,

 

          Хохирогч Д.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр... Э бид хоёр манай гэрт 11 цаг өнгөрч байхад ирээд Э авчирсан тал шилтэй архинаасаа надад өгөлгүй өөртөө хийж байгаад 2, 3 хундага уучхаад надад хандан та гэрээсээ яв би танай гэрт хүүхэн дуудаж авчирч хононо 1 жил гаран хүнтэй унтсангүй гэхээр нь чи яахаараа айлд тэгж хүүхэн авчирч хонодог юм, чамайг хонуулахгүй гэсэн чинь өөдөөс харж сууж байгаад баруун гараа зангидаж байгаад миний зүүн талын уруул хацар хэсэгт нэг удаа цохиод босож ирээд миний шилэн хүзүү рүү баруун гараа зангидаж байгаад 2 удаа цохисон, дараа нь өмднийхөө бүсийг тайлж байгаад баруун талын дал руу 3, 4 удаа шавхуурдсан чинь манай хажуу талын айл болох байрны эзэн Баяраа орж ирээд чи болиоч хүн аллаа гэж хэлээд салгаад Эыг аваад гарсан...” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 10 дугаар тал),

          

           гэрч Б.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Н над руу залгаад нөгөө Э чинь намайг зодчихлоо миний нүүр ам цусанд хутгалдчихлаа та хүрээд ирээч гэсэн... тэгээд харсан чинь ганцаараа байсан бөгөөд гэрээр нь дүүрэн цус болчихсон байсан...” гэсэн мэдүүлэг( хавтаст хэргийн 12 дугаар тал),

          

           Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 02/0528 дугаартай “Д.Нийн биед зүүн нүдний дотор салстын цус хуралт, баруун зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, дээд уруулын цус хуралт, баруун далны цус хуралт, хамрын нурууны зулгаралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт ( хавтаст хэргийн 32 дугаар тал),

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас ( хавтаст хэргийн 38 дугаар тал) зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.Э нь 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар баг, Шинэзууны христийн сүмийн нийтийн байранд оршин суух хохирогч Д.Нийнд архидан согтуурах үедээ  түүнийг гэрээс нь хөөж нүүр лүү нь гараа зангидаж байгаад цохих, өмднийхөө тэлийгээр нуруун дундуур нь шавхуурдах зэргээр зодож, биед нь зүүн нүдний дотор салстын цус хуралт, баруун зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, дээд уруулын цус хуралт, баруун далны цус хуралт, хамрын нурууны зулгаралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч Д.Н, гэрч Б. нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 02/0528 дугаартай шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

 Шүүгдэгч Э.Эын хохирогч Д.Нийн биед учруулсан гэмтэл нь  гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмтэлд хамаарч байх тул эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

            Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул тус зүйл, хэсгээр гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч Э.Э нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа  хүлээн зөвшөөрсөн болно.        

          Хохирол төлбөрийн талаар:

Хохирогч Д.Н нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Э.Эаас 600,000 төгрөгийг өөрийн .... дансаар дамжуулан авсан, гомдол саналгүй /хх-72/ гэсэн байх тул шүүгдэгчийг шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Э.Эад прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан шүүгдэгч Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 900 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 900,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

 

Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Отгонбаатар нь шүүгдэгч Э.Эад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг шүүгдэгч Э.Эад танилцуулсан байх ба шүүгдэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

Иймд прокурорын саналыг хүлээн авч шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзээд шүүгдэгч  Э.Эыг Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 900,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.  

 

         Бусад асуудлаар:

 Шүүгдэгч Э.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд иргэний бичиг баримт ирүүлээгүй болохыг дурдав.

 

Шүүгдэгч Э.Э нь бүрэн дунд боловсролтой бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр  гаргасан нь мөн хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцэж байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8,36.10  дугаар зүйлүүдийг  удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Э.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эад 900 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 900,000 /есөн зуун мянга / төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

3.Шүүгдэгч Э.Эад оногдуулсан 900,000 төгрөгийн торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

          4.Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Эад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч,дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Д.АДЪЯАСҮРЭН