Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 2023/ШЦТ/56

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж, 

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Энхзаяа хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Сумьяа /томилолтоор/,

шүүгдэгч Ц.******* өөрийгөө өмгөөлж оролцон тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:        

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******т холбогдох эрүүгийн 221001988*******94 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 2000 оны ******* дүгээр сарын 05-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “******* ******* наран”ХХК-нд барилгын туслах ажилтан, ам бүл 4, эцэг эх, дүүгийн хамт Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, ******* хотхоны дүгээр байрны *******02 тоотод оршин суудаг,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 122 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож эрүүгийн хариуцлагаас чөлөөлж байсан, ******* овогт *******ийн ******* РД: /********/,

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч ******* овогт *******ийн ******* нь 2022 оны 07 дугаар сарын 23-ны шөнө архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа Хан-Уул дүүргийн ******* дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* хотхоны дүгээр байрны *******02 тоотод өөрийн найз охин болох С.*******тай маргалдаж улмаар нүүр хэсэг рүү нь гараараа цохих, хоолой хэсгийг нь гараараа боох зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь хамрын нураанд зөөлөн эдийн няцрал, зүүн дээд, доод зовхи, баруун доод зовхи, зовхины дотор булан, зүүн нүдний алимны салстад цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүгдэгч Ц.******* шүүхийн хэлэлцүүлэгт: ...С.******* бид хоёр маргалдсан. Тэгээд намайг унтаж байхад С.******* миний нүүрэн дээр пивоны шилээр цохиж сэрээсэн. Тэгээд би С.*******ийг цохисон гэв.

 

Хоёр. Эрүүгийн 221001988*******94  дугаартай хэргээс: 

 

Цагдаагийн байгууллагад ирүүлсэн дуудлага, лавлагааны хуудас /хавтаст хэргийн 12 дэх тал/,

 

Хохирогч С.*******ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дахь тал/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 10408 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 31-32 дахь тал/

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 43 дахь тал/,

гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 48 дахь тал/,

нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /хавтаст хэргийн 47 дахь тал/,

ял шалгах хуудас /хавтаст хэргийн 50 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно. 

 

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ц.*******ийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.  

 

Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

Шүүгдэгч Ц.******* нь согтуурсан байхдаа 2022 оны 07 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн ******* дүгээр хороо,******* хотхоны дүгээр байрны *******02 тоот гэртээ найз охин, хохирогч С.*******тай маргалдаж улмаар нүүр рүү нь гараараа цохих, хоолойг нь боох зэргээр биед нь ******* хэрэглэн халдаж зодсоны улмаас хохирогчийн биед “хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, зүүн дээд, доод зовхи, баруун доод зовхи, зовхины дотор булан, зүүн нүдний алимны салстад цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:       

 

Цагдаагийн байгууллагад ирүүлсэн дуудлага, лавлагааны хуудас /хавтаст хэргийн 12 дэх тал/,

 

Хохирогч С.*******ийн мөрдөн байцаалтад өгсөн: ...Би 2022 оны 07 дугаар сарын 23-ний өдөр би орой 19 цагийн үед арван жилийн найзуудтайгаа төвийн караокед уулзаж дуулж байх үед орой ******* 02 цагийн үед ирсэн. Бид хоёр караокед байхад гарч маргалдаад буцаж ороод байж байхад ******* “би явлаа” гээд байсан. Тэгээд удаагүй яваад өгсөн. Би найзуудтайгаа байж байгаад 03 цагийн үед караокеноос гараад би *******ийн утас руу нь залгахад “очно, чи гэрийн гадаа байж бай” гээд би гэрийнх нь гадаа *******ийг хүлээж байгаад цуг гэр рүү нь орсон. Бид хоёр *******ийн өрөөнд ярилцаж байгаад маргалдаж хэрэлдээд ******* намайг боогоод ор руу түлхээд байж байхад ээж нь орж ирсэн. Тухайн үед ******* намайг зуураад доош дараад миний нүүр рүү 2-3 удаа алгадсан. *******ийн ээж аав нь биднийг салгаад би гэрийнх нь утаснаас цагдаа дуудсан тэр үеэр ******* гараад явчихсан гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн16-17 дэх тал/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 10408 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

          1.С.*******ийн биед хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, зүүн дээд, доод зовхи, баруун доод зовхи, зовхины дотор булан, зүүн нүдний алимны салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрх учирсан гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 31-32 дахь тал/

 

Шүүгдэгч Ц.*******ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...Би 2022 оны 07 дугаар сарын 23-ний өдөр би найзуудтайгаа Минт орсон. ******* арван жилийнхний уулзалт болж байна гэхээр Зайсангийн төвийн караокед очсон. Би найз охин *******тай төвийн гадаа юм ярьж байгаад маргалдсан. Намайг явах гэтэл ******* “явбал тэр чигтээ зайлаарай, чамайг явуулахгүй” гээд татаж чангаагаад гаргахгүй байсан. Би “гадаа найзууд байна, би явуулчхаад ороод ирье” гэж хэлээд тэр чигтээ яваад буцаад Минт ороод найзуудтайгаа шоудаж байгаад 04 цагийн үед гарах үед ******* залгаад байхаар нь утсаа автал “гэрийн чинь гадаа ирсэн байна, хүлээгээд байна эсвэл гэр лүү чинь ороод байж байя хурдан ир” гээд байсан. Тэгэхээр нь би шууд яваад очиход гэрийн гадаах талбай дээр пиво уугаад сууж байсан. Бид хоёр уулзаад юм ярьж байгаад маргалдаж байгаад гэр лүү орж амрахаар болоод орсон. Би орондоо ороод хэвтээд ******* миний хажууд сууж байсан. Бид маргалдаад  ******* “би явлаа, найз дуудаад байна” гэхээр нь би “өөрөө мэдэхгүй юу” гээд байж байгаад би зүүрмэглээд унтчихсан байсан. Тэгэхэд миний хөмсгөн дээр *******тэй нэг зүйлээр цохиод намайг сэрээсэн. Тэгэхээр нь би уур хүрээд *******ийг зүүн гараараа нүүр хэсэг рүү нь нэг удаа алгадсан. ******* босоод орилоод байхаар амыг нь дараад хоолойноос нь боосон. Тэгтэл ээж өрөөнд ороод ирсэн. ******* ээжийг хараад над руу дайраад намайг цохиод байсан. Тэгэхээр нь би *******ийн нүүр хэсэг рүү нь 3-4 удаа алгадсан. ******* гэрийн утсаар цагдаа дуудсан. /хавтаст хэргийн 24 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.   

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Шүүгдэгч Ц.******* нь найз охин С.*******тай маргалдаж улмаар нүүр рүү цохих, хоолойг нь боох зэргээр биед нь ******* хэрэглэн халдаж зодсоны улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн эсрэг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Иймд шүүгдэгч Ц.*******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Ц.******* нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй боловч “хохирогч С.******* намайг унтаж байхад миний хөмсөг дээр хатуу зүйлээр *******тэй цохисон” гэж хэргийн үйл баримтын талаар мэдүүлсэн боловч хавтаст хэрэгт авагдсан баримтаар хохирогч С.******* нь шүүгдэгч Ц.*******ийн биед халдсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

           2. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

          Шүүгдэгч Ц.*******ийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 122 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож эрүүгийн хариуцлагаас чөлөөлж байсан байна. /хэргийн 50-52-61 дэх тал/

 

Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******т 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргав.

 

Шүүгдэгч Ц.*******т ял оногдуулахдаа гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, тэрээр эрхэлсэн тодорхой ажилтай хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******ийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн *******ин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу арван таван мянган төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.*******т мэдэгдэж шийдвэрлэсэн болно.  

 

3. Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан. 

 

            Энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.*******ийн биед хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, зүүн дээд, доод зовхи, баруун доод зовхи, зовхины дотор булан, зүүн нүдний алимны салстад цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан байна.

          Хохирогч С.******* нь эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой зардлын баримт гаргаж өгөөгүй тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

          Хохирогч С.******* нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Ц.*******ээс  нэхэмжлэх эрхтэйг дурдав.  

 

Шүүгдэгч Ц.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                                                               ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.     

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******ийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.   

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн *******ин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу арван таван мянган төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.*******т мэдэгдсүгэй.   

 

            4. Хохирогч С.******* нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Ц.*******ээс нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

5. Шүүгдэгч Ц.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор *******интэй болох ба шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.  

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлж, шийтгэх тогтоол *******ин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ц.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.   

 

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Х.ОДБАЯР