Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2022 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/14

 

 

 

 

 

 

 

 

 

    2022         12        26 ...                                  2022/ШЦТ/14

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга  О.Энхзаяа хөтөлж

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Энх-Амгалан /томилолтоор/,

хохирогч М.*******, түүний өмгөөлөгч Б.Содбаяр,

шүүгдэгч Ш.*******, түүний өмгөөлөгч Н.Болормаа, Д.Пүрэвбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,  

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******д холбогдох  эрүүгийн 2102004280687 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын  14-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.    

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1981 оны 08 дугаар сарын 31-ны өдөр ******* аймагт төрсөн,  42 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, “********” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 3, хоёр хүүхдийн хамт, ******* аймгийн сумын 13 дугаар баг, 1 дүгээр хороолол, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* овогт *******ын *******, РД********,

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ш.******* нь хохирогч М.*******аас “Төрийн банкнаас 500.000.000 төгрөгийн зээл авахад тухайн банкны эдийн засагч бусад албан тушаалтанд 7 хувь буюу 35.000.000 төгрөгийг өгөх хэрэгтэй байна. 500.000.000 төгрөгийн зээл гарсны дараа буцаагаад төлнө” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болгосон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогчоос Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, тоот дахь гэрээсээ 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр  шилжүүлсэн 33.000.000 төгрөг, мөн сарын 18-ны өдөр шилжүүлсэн 2.000.000 төгрөг, нийт 35.000.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ш.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би 7 удаа наркозод орсон тул зарим зүйлээ мартаад байна. Би мод үржүүлгийн компанитай. Тухайн үед Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зээл авахаар материалаа бүрдүүлэн Төрийн банканд өгсөн. Зээлийн дээд хязгаар нь 500 сая төгрөг байсан харин манай компанид 270 сая зээл гарах эрх үүссэн. Батлан даалтын сангаар ороод барьцаа хөрөнгөө тавиад 500 сая төгрөгийн зээл авах болгох боломжтой байсан. М.******* эгчээс 10 хоногийн 2 сая төгрөгийн хүүтэй 35.000.000 төгрөгийн зээл авсан. Би 35.000.000 төгрөгийг банканд авлигад өгөөгүй. Анхнаасаа авлигад өгөх гэж авсан мөнгө биш. Манай материал банканд шалгагдаад явж байсан. Банкныхан манайд очиж үзье гэхээр Зэлтэрт байдаг гүүр нураад очиж чадаагүй. Тэгээд Дрон нисгэж үзнэ гэж ярьж байгаад манайх эрсдэлийн хороогоор орж материал дутуу нэмж бүрдүүлж өг гэсэн. Би сардаа багтаагаад гаргаж өгнө гэж хэлээд зээлсэн. 8 дугаар сард асуудал гараад банкнаас 500 сая төгрөгийн зээл өгөхгүй боломжгүй барьцаа хөрөнгө 270 сая төгрөгөөр үнэлэгдсэн гэсэн хариу ирсэн. Тэгээд материалаа буцааж авсан. Дараа нь төд удалгүй Авилгатай тэмцэх газраас “заавал ир” гэж дуудахаар нь өглөө эрт 06 цагт аас Улаанбаатар хот руу ирж явахдаа ковштой мөргөлдөж осолд орсон гэв.

        Эрүүгийн 2102004280687 дугаартай хавтаст хэргээс:

Хохирогч М.*******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг / 3 дугаар хавтаст хэргийн 15-20 дахь тал/,

Гэрч Ж.ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 25-26 дахь тал/,

Гэрч Д.Жамъяндагвын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 22-******* дахь тал/,

Гэрч М.гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 28-29 дахь тал/,

Ш.*******, М.******* нарын хоорондоо харилцаа холбооны хэрэгсэл ашиглан харилцсан зурвасууд, үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 16-22 дахь тал/,

банк дахь М.*******ын 57492*******328 дугаарын дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 17-25 дахь тал/,

банк дахь Ш.*******гийн дугаарын дансны гүйлгээний хуулга

/1 дүгээр хавтаст хэргийн 17-25 дахь тал/,

банкнаас 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр илрүүлсэн 50/11452 дугаартай албан бичиг /1 дүгээр хавтаст хэргийн 76-113 дахь тал/,

банк дахь М.*******ын 57492*******328, Ш.*******гийн дугаарын данснуудын гүйлгээний хуулганд хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдлыг тогтоон үзлэг хийсэн тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 186-190 дахь тал/,

М.*******ын гэрчээр өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 191-195 дахь тал/,

Гэрч Н.ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 208-211 дахь тал/,

Гэрч Г.ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 243-244 дэх тал/,

Гэрч Г.ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 2*******-248 дэх тал/,

Төрийн банкнаас “******* *******” ХХК 2021 онд зээлийн судалгаанд бүрдүүлсэн материал /1 дүгээр хавтаст хэргийн 171-250 дахь тал, 2 дугаар хавтас 1-185 дахь тал/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Ш.*******гийн хувийн байдлыг тогтоосон баримтууд өгсөн мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 61-65 дахь тал/, болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Ш.*******д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 

Хоёр: Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас: Шүүгдэгч Ш.*******г хохирогч М.*******аас “Төрийн банкнаас 500.000.000 төгрөгийн зээл авахад тухайн банкны эдийн засагч бусад албан тушаалтанд 7 хувь буюу 35.000.000 төгрөгийг өгөх хэрэгтэй байна. 500.000.000 төгрөгийн зээл гарсны дараа буцаагаад төлнө” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогчоос Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, тоот дахь гэрээсээ 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр шилжүүлсэн 33.000.000 төгрөг, мөн сарын 18-ны өдөр шилжүүлсэн 2.000.000 төгрөг, нийт 35.000.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

        Шүүгдэгч Ш.******* нь хохирогч М.*******, түүний нөхөр Ж. нартай танил /хуурай ах дүү/ харилцаатай байна.

        Шүүгдэгч Ш.******* нь хохирогч М.*******аас “Төрийн банкнаас зээл авах гэж байгаа. Банкны зээл гартал мөнгө зээлээч” гэж 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 33.000.000 төгрөг, мөн сарын 18-ны өдөр 2.000.000 төгрөг, нийт 35.000.000 төгрөгийг, 10 хоногт 2.000.000 төгрөгийн хүү төлөх нөхцөлтэйгөөр зээлсэн болох нь:

Хохирогч М.******* шүүхийн хэлэлцүүлэг мэдүүлэхдээ “2021 оны 06 дугаар сард Ш.*******гийн машинаар бид 2 манай дэлгүүрийн бараа татахаар хамт явж байсан. Тэр үед нэг хүн Ш.******* руу залгаад “35 сая төгрөг яаралтай өг” гээд нэхээд байсан. Ш.******* миний хажууд хүнээс мөнгө асуугаад яваад байсан. Би гээд Солонгосоос ирээд удаагүй, мөнгөтэй хүнийг мэдэж байсан. Би ээс өмнө нь мөнгө аваад буцааж өгдөг байсан. Тэгээд би  “нэг хүнээс асууя” гээд ээс мессеж бичээд асуухад “хэдэн төгрөг нэмж өгөх вэ, ашигтай гэвэл түр авчих, хүүхдийн Англи явах сургуулийн төлбөрийн мөнгө байгаа” гэж хэлсэн. Би Ш.*******тай ярьж байгаад “10 хоногийн дотор 2 сая төгрөг нэмээд өгнө” гэж хэлэхэд 2 сая төгрөгөө суутгаад миний данс руу 33 сая төгрөг 2 хувааж шилжүүлсэн. Тэр мөнгийг Ш.*******д өгөөд үлдсэнийг нь өөрөө аргалах гэсэн чадаагүй. Би дүүгээсээ 5 сая төгрөг нэмж зээлээд 2 сая төгрөгийг нь Ш.*******д өгсөн. Тэгээд 10 хоног өнгөрсөн байхгүй. Ш.******* одоо зээл гарах гэж байгаа гээд яваад байсан. Ш.******* бид 2 ойр ойрхон уулздаг байсан. Би Ш.*******гаас болж байна уу гэхэд сүүлдээ зээлийн Эрсдэлийн сан руу шилжсэн гэж хэлсэн. нь надаас 21 хоногийн дараа мөнгөө нэхэж ирсэн. Зээл гараагүй сар болгон 2 сая төгрөгийг нь өгч байя гээд тэрнээс хойш 3 сар дараалан 2 сая төгрөг төлж явсан. Ш.*******д хэлэхэд таныг хохироохгүй гээд хүүнд нь 1.500.000 төгрөгөөр, 2.000.000 төгрөгөөр ямар ч байсан нийтдээ 4 сая төгрөг хувааж өгсөн. Тэрнээс хойш мөнгө өгөөгүй байж байгаад сүүлд нь өмгөөлөгчөөс нь 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 26 сая төгрөг авсан. Манай нөхөр цагдаад ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан хүн. гэрт ирээд мөнгөө нэхээд миний машины бичиг баримтыг барьцаалж авсан. Тэр үед манай нөхөр энэ зээлийн талаар мэдсэн. Манай нөхөр Ш.*******тай яриад банк руу очиж хэл ам хийсэн. Жамъяндагва гэдэг хүн манай нөхрийн эсрэг албан тушаалаа ашиглаж хүн дарамталж мөнгө нэхсэн гэж гомдол гаргасан. Манай нөхрийг амралтаа авсан байхдаа хувийн журмаар ярьсан гээд хэрэгсэхгүй юм. Гэтэл Жамъяндагва нь Болд дарга руу дахин гомдол гаргасан байсан. Цагдаагийн Ерөнхий газраас манай нөхрийг Авлигатай тэмцэх газар очоод өөрийнхөө гэм буруугүйг нотол гэсэн. Тэгээд манай нөхөр Авлигатай тэмцэх газар очсон. Авлигатай тэмцэх газар байцаагдаад явж байгаад хэрэг Хан-Уул дүүргийн цагдаа руу шилжсэн гэсэн. Дараа нь Хан-Уул дүүргийн  цагдаагаас дуудаж мэдүүлэг авсан гэв.

          Хохирогч М.******* мөрдөн байцаалтад өгсөн: “Ш.*******г манай нөхөр ын хуурай дүү гэдгээр мэднэ. 2020 оны эхээр танилцаж байсан. 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Ш.******* надтай хамт явж байхад банкнаас мөнгө нэхээд байх шиг байсан ба мөнгөө өгөхгүй бол зээл чинь цуцлагдлаа гээд яриад байсан. Тэгээд Ш.******* нь а  гэх хүн рүү залгаад уурлаад байсан. Би Ш.*******гаас асуухад “банканд зээл гаргуулах гээд өгчихсөн. Шийдвэр нь гарчихсан байгаа. 500 сая төгрөгийн зээл байгаа юм” гэсэн. Тэгэхээр нь би Ш.*******д туслах гээд хүнээс мөнгө асуусан. Ш.******* надад хэлэхдээ “10 хоногийн хугацаатай, 500 сая төгрөгийн зээлийн 7 хувь болох 35 сая төгрөг хэрэгтэй байна. Энэ мөнгийг шилжүүлчихвэл 500 сая төгрөгийн зээлийг манай “******* *******” ХХК-ийн дансанд мөнгө нь орно” гэсэн. Би т мөнгө байгаа эсэхийг түүний эгч ээс асуухад байгаа гэсэн. Би рүү “10 хоногийн хугацаатай, 35 сая төгрөг банкнаас зээл гартал зээлээч” гэж мессеж бичсэн. Миний хажууд Ш.******* “хүүтэй ч болов зээлье” гээд байхаар рүү “2 сая төгрөгийн хүү нэмээд өгье” гээд бичсэн. тэр өдөртөө эхлээд 18 сая төгрөг дараа нь 15 сая төгрөг миний данс руу шилжүүлсэн. Тэр дор нь хоёр саяыг нь аваад үлдчих гээд  Ш.*******г үлдсэнийг нь өөрөө аргалчих гэж хэлээд 33 саяыг Ш.*******гийн дансанд  хийсэн.  Маргааш нь Ш.******* над руу залгаад мөнгө олдохгүй байна. Энэ хүн барьж идчих гээд байна гэхээр би дүүгээсээ 5 сая төгрөг аваад 2 сая төгрөгийг Ш.*******д өгсөн. Би Ш.*******д “энэ хүмүүсийн мөнгө Солонгост ажил олсон болохоор хоёулаа хугацаанд нь өгөхгүй бол болохгүй” гэж хэлэхэд Ш.******* “асуудалгүй эгчээ, 500.000.000 төгрөгийн зээл авахад хэрэгтэй. Бүр муугаар бодоход ы байраа тавиад 35.000.000 төгрөг гаргачихна” гэсэн. надаас мөнгөө нэхэхээр би сарын 2.000.000 төгрөг өгөөд байсан. т нийт 12.000.000 хүүнд өгсөн. Үүнээс Ш.******* 4.000.000 төгрөг өгсөн. Би өөрөөсөө 7.980.000 төгрөг хүүнд өгсөн. Дараа нь т 35.000.000 төгрөг өгсөн. Би 43.000.000 төгрөгөөр хохирч байна” гэх мэдүүлэг / 3 дугаар хавтаст хэргийн 15-20 дахь тал/,

 

Гэрч Ж.ын мөрдөн байцаалтад өгсөн: “Би *******ын ******* гэх эмэгтэйг 2015 оноос таних болсон. 2021 оны 06 дугаар сард манай эхнэр М.******* нь гэх найзаасаа хүүтэй 32 сая төгрөг зээлээд өөрөөсөө 3 сая төгрөг гаргаад нийт 35 сая төгрөгийг Ш.*******д банкнаас зээл авахад нь тус болж 10 хоногийн хугацаатай зээлсэн гэдгийг нь би 2021 оны 07 дугаар сард мэдсэн. Тэгээд би 2021 оны 08 дугаар сард Ш.*******гаас эхнэрийнхээ зээлсэн мөнгийг нэхэхэд “түр хүлээгээд байж бай, зээл маань удахгүй гарна, таны өгсөн мөнгийг цааш нь Төрийн банкны ахлах мэргэжилтэн Жамъяндагва гэх хүнд авлига болгоод өгчихсөн байгаа, тийм болохоор санаа зоволтгүй зээл гарахаар мөнгийг чинь буцааж өгнө” гэж ярьж байсан. Тэгэхээр нь би үнэн эсэхийг шалгах гээд Төрийн банк дээр очоод Жамъяндагва гэх хүнийг сураглаад захиралтай нь уулзаж асуусан. Тэгсэн чинь Жамъяндагвын захирал гэх хүн “наад ******* ХХК-ийн зээл чинь угаасаа бүтэхгүй, санхүүжилт ч ороогүй, угаасаа наад компани чинь шалгуур хангахгүй” гэж хэлж байсан. Би эхнэр *******аас “чи яах гэж Ш.*******д мөнгө өгч байгаа юм бэ” гэж асуухад манай эхнэрээс Ш.******* нь ” банкны зээл хөөцөлдөх гэж байгаа юм, 35 сая төгрөг банканд байршуулж урьдчилгаа маягаар зээлийн 10 хувийг нь өгөхөд мөнгө дутаад байна, туслаач” гэж гуйсан гэж хэлсэн. /3 дугаар хавтаст хэргийн 25-26 дахь тал/,

Гэрч Н.ийн мөрдөн байцаалтад өгсөн: ...2021 оны 05 дугаар сард анх хүсэлт нь ирж байсан байх, тухайн үед хөл хорио тавигдаад 04 дүгээр сарын 20-ны үед хэвийн ажиллаж эхэлж байсан. Тэгээд материалууд нь дутуу байсан учир судалгааг нь 07 дугаар сарын үеэс хийж эхлээд барьцаа хөрөнгийн үнэлгээ зэргийг судлаад манай банкнаас гарах зээлийн дээд хэмжээ нь 27 сая төгрөг байна гэхэд “зөвшөөрөөгүй”. Тэгээд зээлийн батлан даалтын сангаас гаргуулъя гээд албан тоотоо шинэчилж ирсэн. Манай дээр эцсийн шийдвэр гаргадаг Зээлийн дэд хорооны шийдвэр гарах хүртэл эрсдэлийн дүгнэлт, хуулийн дүгнэлт, нэгжийн шийдвэр гардаг ба хуулийн дүгнэлт шаардлагатай байдаг ба тухайн үед усархаг бороо ихтэй, мөн очоод хүн байхгүй гээд мод үржүүлгийн газар дээр нь очиж танилцах боломжгүй байсан.

Зээлийн батлан даалтын сан гэдэг нь аливаа иргэн, хуулийн этгээд зээл авлаа гэхэд барьцаа хөрөнгийн хүрэлцээ, дутагдалтай байвал зээлийн 60 хувьд нь батлан даалт гаргаж өгдөг. Дээрх зээлдэгч маань жилийн 3 хувийн хүүтэй зээл хүссэн ба уг зээлийн хугацаа  буюу хөтөлбөр нь 8 сарын хугацаатай хэрэгжээд одоо энэ сарын эцсээр дуусгавар болж байгаа. Тэгээд энэ зээлийг хүсэлт гаргасан хүн бүр авахгүй, банкны шаардлага хангасан хүмүүст олгож байгаа. Би ТЭЦ-3-ын урд байдаг оффис болон Сонгинохайрхан дүүргийн хорооллын зоорын давхарт байрлах барьцаа хөрөнгөтэй нь очиж танилцаад эрсдэлийн дүгнэлт гаргуулахаар төв банк руу хүргүүлсэн боловч өмнө онуудын борлуулалтын орлого, мөнгөн урсгал зэрэг нь шаардлага хангаагүй гэж гараад холбогдох баримт бичиг дутуу, дээрх хөтөлбөрийн хугацаа дуусаж байгаа учир зээл олгох боломжгүй болчихсон байгаа ба Ш.*******тай 2021 оны 11 сарын сүүлээр холбогдож хэлэхэд “материалаа ирж авна” гэж хэлж байсан...гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 208-211 дахь тал/,

Гэрч Д.Жамъяндагвын мөрдөн байцаалтад өгсөн: “...Ш.******* нэг удаа над руу утсаар залган “харилцааны менежер э утсаа авахгүй байна, манай зээл ямар шатандаа явж байгаа бол” гэж асууж байсан. Тухайн үед э ковидоор өвдсөн байсан учир зээлийнх нь талаар асуугаад хэлж өгч байсан. гэдэг хүн над руу нэг удаа залгаад “******* надаас авсан мөнгөө чамд өгсөн гэж байна. Чи тэр мөнгийг маань хурдан өг” гэх мэтээр дарамталж ярьж байсан...”гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 22-******* дахь тал/,

         Ш.*******, М.******* нарын хоорондоо харилцаа холбооны хэрэгсэл ашиглан харилцсан зурвасууд, үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 16-22 дахь тал/,

банк дахь М.*******ын 57492*******328 дугаарын дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 17-25 дахь тал/,

банк дахь Ш.*******гийн дугаарын дансны гүйлгээний хуулга

/1 дүгээр хавтаст хэргийн 17-25 дахь тал/,

банкнаас 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр илрүүлсэн 50/11452 дугаартай албан бичиг /1 дүгээр хавтаст хэргийн 76-113 дахь тал/,

банк дахь М.*******ын 57492*******328, Ш.*******гийн дугаарын данснуудын гүйлгээний хуулганд хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдлыг тогтоон үзлэг хийсэн тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 186-190 дахь тал/,

Төрийн банкнаас “******* *******” ХХК 2021 онд зээлийн судалгаанд бүрдүүлсэн материал /1 дүгээр хавтаст хэргийн 171-250 дахь тал, 2 дугаар хавтас 1-185 дахь тал/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

          Дээрх баримтаас дүгнэхэд: Шүүгдэгч Ш.******* нь Төрийн банкнаас өөрийн эзэмшлийн “******* *******” ХХК-ийн нэр дээр 500.000.000 төгрөгийн зээл авахаар 2021 оны 5 дугаар сард хүсэлтээ өгсөн боловч тус банкнаас зээлийн судалгааг 7 дугаар сард хийж, барьцаа хөрөнгийн үнэлгээ зэргийг харгалзан 270.000.000 төгрөгийн зээл гарах боломжтой гэсэн дүгнэлт гарсан боловч Ш.******* нь зөвшөөрөөгүй байх ба Зээлийн батлан даалтын сангаас дэмжлэг авахаар хандсан болох нь тус банкны харилцааны менежер, гэрч Н.ийн мэдүүлэг болон тус банкнаас ирүүлсэн “******* *******” ХХК-ийн зээл авахаар бүрдүүлсэн материал зэрэг баримтаар батлагдаж байна.

          Шүүгдэгч Ш.******* нь ийнхүү Төрийн банкнаас зээл авахаар хөөцөлдөж байх хугацаандаа М.*******д “банкнаас зээл авахаар хөөцөлдөж байгаа тухайгаа хэлж, банкны зээл бүтэхээр буцааж төлнө” гэж тухайн үед болж буй үйл явдлыг бодиттойгоор хэлж, 35.000.000 төгрөг зээлсэн, түүнчлэн зээлсэн мөнгөнөөс хүү төлж байсан үйл баримт нь хохирогчийг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгосон, бодит байдлыг нууж хохирогчийг төөрөгдөлд оруулсан гэх шинж үгүйсгэгдэж байна.

        Шүүгдэгч Ш.******* нь М.*******аас 35.000.000 төгрөг зээлж, 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 2.000.000 төгрөг, 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 500.000 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 6.500.000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 26.000.000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 400.000 төгрөг, нийт 35.400.000 төгрөг төлсөн байгаа нь иргэд хоорондын зээлийн гэрээнээс үүдэлтэй иргэний эрх зүйн харилцаа болохыг харуулж байна.

        Тэрээр М.*******аас зээлсэн мөнгө, хүүгээ буцаан төлж байсан нь залилан мэхлэх санаа зорилго эхнээсээ агуулаагүй байсныг илтгэж байгаа бөгөөд  банкнаас хүссэн зээл нь батлагдаагүй шалтгааны улмаас тохирсон хугацаандаа мөнгөө төлөх боломжгүй нөхцөл байдал үүссэнийг харгалзан үзэлгүйгээр, хохирогчийн хэт нэг талыг барьсан мэдүүлгийг үндэслэл болгон яллах дүгнэлт үйлдсэнийг үндэслэлгүй хэмээн үзэж байна.

          Эрүүгийн хуульд тодорхойлсон гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт гэмт хэргийн шинж гэдэгт  нийгэмд аюултай үйлдлийг гэмт хэрэг гэж тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субьектив шинжүүдийн нэгдлийг ойлгодог болно.  Тодруулбал, энэхүү хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэгт тооцох учиртай бөгөөд дан ганц үр дагаварт түшиглэсэн объектив яллах ажиллагааг Эрүүгийн эрх зүйн онол, хууль ёсны зарчмаар хориглодог болно.

        Өөрөөр хэлбэл, дээрх хэлцлийн хүрээнд Ш.*******гийн хийсэн үйлдлийг бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх субъектив санаа зорилгын хүрээнд эд хөрөнгийг хариу төлбөр хийх бодолгүйгээр, залилан мэхэлж авсан гэж үзэхгүй бөгөөд Иргэний хууль, тогтоомжийн дагуу үүссэн зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй маргаан бүрийг гэмт хэрэг үзэхгүй үндэслэлгүй юм.

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасан.

         

Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд: М.******* нь 35.000.000 төгрөгийг гэх хүнээс авч Ш.*******д зээлүүлсэн байх ба нь М.*******аас мөнгөө нэхэж ирэх үед түүний нөхөр Ж. энэ тухай мэдсэн байна. М.*******ын нөхөр Ж. нь Ш.*******тай холбогдож эхнэрийнхээ зээлсэн мөнгийг асуухад тэрээр “Төрийн банкны Жамъяндагва гэх хүнд авилга болгоод өгсөн. Зээл гарахаар буцаагаад өгнө” гэж худал хэлснээс  М.*******  нь 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр  Авилгатай тэмцэх газарт Төрийн банкны ажилтан Д.Жамъяндагвын талаар гомдол гаргаснаар энэ хэргийг шалгах ажиллагааг явуулжээ. Шүүгдэгч Ш.******* нь хохирогч М.*******аас мөнгө зээлснээс хойш түүний нөхөр Ж.д “М.*******аас зээлсэн 35.000.000 төгрөгийг Төрийн банкны ажилтан Д.Жамъяндагвад авилга болгож өгсөн” гэж худал хэлсэн үйлдэл нь гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан гэж үзэхээр байна.

 

Иймд улсын яллагчаас шүүгдэгч Ш.*******г бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.

Шүүгдэгч Ш.******* нь “бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, залилах” гэмт хэрэг үйлдсэн гэх гэмт хэргийн шинж тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр Ш.*******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах нь зүйтэй гэж дүгнэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ш.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хугацаагүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.9 дүгээр зүйл, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр Ш.*******г цагаатгасугай.  

 

2. Цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болтол Ш.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгасугай.

 

3. Шүүгдэгч Ш.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,  энэ хэрэгт ирсэн 1 ширхэг СД, флашийг  хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

4. Цагаатгагдсан этгээд нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгчийн хууль зөрчиж учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэйг дурдсугай.  

 

5. Цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд цагаатгагдсан этгээд, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Х.ОДБАЯР