Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
Хэргийн индекс | 187/2022/0110/Э |
Дугаар | 2022/ШЦТ/09 |
Огноо | 2022-12-23 |
Зүйл хэсэг | 17.6.1., |
Улсын яллагч | Ч.Түмэн-Өлзий |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 2022/ШЦТ/09
2022 12 23 2022/ШЦТ/09
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Энхзаяа хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Түмэн-Өлзий /томилолтоор/,
хохирогч А.Энх-Амгалан, түүний өмгөөлөгч М.Хандармаа,
шүүгдэгч *******, *******, *******, тэдгээрийн өмгөөлөгч Б.Баттулга,
шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Н.Эрдэнэчимэг,
шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Идэрхангай,
шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч З.Ариунжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 17.6 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* нарт холбогдох эрүүгийн 2110016331061 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч,
Шүүгдэгчийн биеийн байцаалт
2. Монгол Улсын иргэн, оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, талх нарийн боовчин мэргэжилтэй, дугаар ангийн гэрээт цэргийн албан хаагч ажилтай, ам бүл 5, аав, ээж, 2 дүүгийн хамт Хан-Уул дүүргийн , 7 дугаар хэсэг тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигин овогт ******* ******* /РД: *******/
3. Монгол Улсын иргэн, оны 12 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, их сургуулийн 2 дугаар курсийн оюутан, ам бүл 3, эмээ, эгчийн хамт Хан-Уул дүүргийн , тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, овогт гийн /РД:/
4. Монгол Улсын иргэн, оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Дотоод хэргийн их сургуулийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны сургуулийн 531-р дамжааны сонсогч, ам бүл 5, эх, эгч, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн , 5А хэсэг, 2-2 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигон овгийн гийн /РД:/
5. Монгол Улсын иргэн, оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, ээжийн хамт Хан-Уул дүүргийн , 5А/2-2 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигин овгийн /РД:/
6. Монгол Улсын иргэн, оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тоног төхөөрөмжийн суурь машины засварчин мэргэжилтэй, хувиараа түүхий эдийн эмээлт захад түүхий эдийн ченж ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт дүүргийн 3 дугаар хороо, 53-2 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, Нийслэлийн шүүхийн 1991 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 75 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 2, 239 дүгээр зүйлийн 2-д зааснаар 4 жилийн хорих ял шийтгүүлж, 1992 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан, овгийн /РД:/
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч ******* нь *******, ******* нар нь бүлэглэн 2021 оны 08 дугаар сарын 12-ноос 2021 оны 08 сарын 13-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг А үйлс ХХК-ний ноолуур угаадаг үйлдвэрийн агуулахаас угаасан 2 пресстэй 180,1 килограмм, 2 ууттай 20 килограмм нийт 201,1 килограмм ноолуурыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор Тоёото Приус 30 маркийн УБС улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан авч Ж.Адъяад 29.264.625 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч ******* *******, *******, ******* нар нь бүлэглэн 2021 оны 08 дугаар сарын 25-аас 2021 оны 08 дугаар сарын 26-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, А үйлс ХХК-ний ноолуур угаадаг үйлдвэрийн агуулахаас 4 ширхэг пресстэй 360 килограмм угаасан ноолуурыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор Тоёото Приус 30 маркийн УБС улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлан Ж.Адъяад 52.650.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол үргэлжилсэн үйлдлээр учруулсан,
Шүүгдэгч ******* ******* нар нь бүлэглэн 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнийн 03 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт ухаа 2 хороолол 1043 дугаар байрны шороон зогсоолд байсан хохирогч эзэмшлийн 40-88 УБХ улсын дугаартай Приус 30 маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг дугуйг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлж түүнд 320.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн,
Шүүгдэгч ******* нь 2021 оны 07 дугаар сараас 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд хохирогч А.Энх-Амгаланд хүч хэрэглэхээр заналхийлж түүний оршин суух Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Евро Таун хотхоны 269 дүгээр байр 6 тоотод гэрээс нь 1.071.000 төгрөгийн үнэ бүхий алтан ээмэг, 1.890.00 төгрөгийн үнэ бүхий монетон бөгж, 2.016.000 төгрөгийн үнэ бүхий монетон ээмэг, 500.000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн аяга, 1.300.000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн аяга, 168.00 төгрөгийн үнэ бүхий монетон гинж, 280.000 төгрөгийн үнэ бүхий Асер фирмийн зөөврийн компьютер, 700.000 төгрөгийн үнэ бүхий айфон икс загварын гар утас, 336.000 төгрөгийн үнэ бүхий монетон кулон зэргийг нууцаар авхуулж улмаар дээрх эд зүйлийг барьцаалан зээлдүүлэх газарт барьцаанд тавиулж мөнгийг нь авсан.
Шүүгдэгч ******* нь Хан-Уул дүүргийн , 7 дугаар хэсэг 107а тоотод 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь гараараа олон удаа цохиж эрүүл мэндэд нь “дух, зүүн шанаа, баруун сарвуу, эрүүний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, уруулын дотор салстын язарсан шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан.
Шүүгдэгч ******* нь 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр, 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрүүдэд *******, Б.Баяндэлгэр, *******, *******, ******* нарын Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо “А Үйлс” ХХК-ний ноолуур угаадаг үйлдвэрийн агуулахаас хулгайлсан ноолуурыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж худалдаж авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч А.Энх-Амгалан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2019 оноос *******тай үерхэж эхэлсэн. ******* нь надтай үерхэж эхлээд удаагүй байхдаа миний ээмгийг барьцаанд тавьж тоглодог болсон. Тэгээд ломбардад тавьсан зүйлээ авч чадахгүй болохоороо “би энийг чинь авч өгөхийн тулд ингээд байна” гэж уурладаг. Намайг эд зүйлээ барьцаанд тавихыг зөвшөөрөхгүй болохоор “ээж аавд чинь хэлнэ” гэж заналхийлдэг. ******* нь шөнийн 03 цагт аав руу залгаад гэрийн хаалга тогшдог байсан. Мөн “аавынхаа мөнгөн аягыг өгч бай, би барьцаанд тавиад аваад өгье” гэдэг байсан. ******* нь их заналхийлдэг, сүрдүүлдэг, барьцаалдаг байсан. Би хэзээ ч хүн рүү дайрч биеийг нь хазахгүй. Би ******* “эд зүйлээ авъя, хугацаа нь дууссан байна. Одоо болно. Чи ээж аавдаа хэлээд барьцаанд тавьсан эд зүйлийг аваад өгөөч” гэж гуйхад уурлаад босож ирээд миний ам, хамар дараад би амь тэмцэж эсэргүүцэл үзүүлсэн. Би *******ын гэдэс рүү 2 удаа түлхсэн. ******* босож зогсоод миний хоолойг боосон. Тэгээд ор руу түлхэхэд би өвдөөд уйлахад миний гар руу “чи яах гээд байдаг юм бэ” гээд цохисон. Миний гар хавдсан. Би уйлж гараад ээж рүүгээ залгасан. Намайг эмнэлгээр явахад ар гэрийнхэн нь яриагүй. Гомдолтой байгаа. Эмнэлгийн төлбөрт мөнгө төлөөгүй. Би дандаа *******ын хэлснээр байдаг байсан. ******* нь дандаа намайг барьцаалдаг байсан гэв.
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: үерхэж байх хугацаандаа найз залуугийн хувиар “надад тус болооч” гэж гуйгаад эд зүйлийг нь авч барьцаанд тавьдаг байсан. А.Энх-Амгалан бид 2 хамт барьцаанд тавиад, авсан мөнгөөрөө хоёулаа хамт хэрэглээд, идэж уугаад дуусгадаг байсан. Би бас покер тоглодог байсан. Би А.Энх-Амгалангийн эд зүйлийг хүчээр дарамталж аваагүй. А.Энх-Амгалан манайд өглөө 07 цаг өнгөрөөгөөд ороод ирдэг. Би А.Энх-Амгаланг “хичээлдээ явахгүй яасан юм бэ” гэхээр “хичээлдээ яваагүй” гэдэг байсан. А.Энх-Амгалан гэрээсээ ирэх болгондоо намайг гуйгаагүй байхад монетон ээмэг, бөгж зэргийг авчирч өгч байсан тохиолдол байгаа. Тэрийгээ одоо над руу чихээд байх шиг байна. А.Энх-Амгалан “орцондоо байдаг камерын дээр бөгж нуусан тэрийг очоод ав. Наадхаа ломбардад тавиад мөнгөө өсгөөд мөнгөө ол” гэдэг байсан. Эд зүйлийг нь барьцаанд тавьсан мөнгөө хамт хэрэглэдэг байсан байж намайг ингэж байгаа нь зөв үү буруу юу. Барьцаанд тавьсан эд зүйлээ авч чадахгүй сунгаад яваад байсан. Бүр боломжгүй болчхоод яах вэ гэхэд аавынхаа данснаас 6 сая төгрөг авсан. Би тэрийг хэлээгүй шахаж шаардаагүй, хүч хэрэглээгүй, дарамтлаагүй. А.Энх-Амгалан өөрөө аавынхаа данснаас 5 билүү 6 сая төгрөг авсан. Банкны картын кодыг нь мэддэг юм байна лээ. Намайг гэрийнх гадаа байхад гарч ирээд “би мөнгө олчихлоо, явж юмнуудаа авъя” гэсэн. Би “чи яаж мөнгө олсон юм бэ” гэхээр “зүгээр явъя” гэсэн. Дараа нь “мөнгө яаж олсон бэ” гэхэд “аавынхаа данснаас хэлэхгүйгээр мөнгө авсан” гэж хэлсэн. Гэтэл ээж аав нь намайг авсан гэж буруу ойлгосон байсан. Мөн А.Энх-Амгалан аавынхаа гар утсыг аваад ломбардад тавиад над руу мөнгийг нь хийсэн байсан. Би А.Энх-Амгаланд аавынхаа утсыг ав гэж хэлээгүй. А.Энх-Амгалан “би мөнгөтэй болчихлоо” гээд над руу мөнгө шилжүүлсэн. Болсон бүх зүйлийг намайг хийсэн гээд дайраад байна. А.Энх-Амгалан нүүрэн тус газар нь 4-5 удаа цохисон гэж худлаа хэлж байна. Би А.Энх-Амгаланг 2 удаа алгадсан. А.Энх-Амгалан миний гарыг цус гартал хазсан. Тэгээд тавихгүй болохоор би гар дээр нь цохисон. Тэр зөөлөн эдийн гэмтэл болсон. Зургийг нь аваад эмнэлгээр явсан. Хаан банк руу яриад манай ээжийн данснаас кодыг нь солиод мөнгө авсан. Баримт нь байгаа. Миний иргэний үнэмлэх, зургийг ашиглаад миний нэр дээр хэд хэдэн аппликэшнээс зээл авсан. Гэхдээ хамт хэрэглэсэн гэв.
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: ...Би энэ хүүхдүүдээс 2 удаа ноолуур худалдаж авсан. Эхнийх нь 2 баглаатай сайн ноолуур байсан учраас зах зээлийн ханшаар авсан. 1 килограмм ноолуурыг 120.000 төгрөгөөр авсан. Тухайн үед энэ хүүхдүүд надад хулгайн эд зүйл гэж хэлээгүй. Би ч асуугаагүй. Би өдөр тутам 1-2 тонн ноолуур авдаг. Янз бүрийн хүнээс ноолуур авдаг. Хүн бүрээс “хулгайн ноолуур уу” гэж асуудаггүй. Ноолуурт гарал үүслийн гэрчилгээ гэх зүйл байдаггүй. Дараа нь 3 пресс ноолуур авчирч өгөхөөр нь задалж үзээд “ноолуурын хаягдал юм байна авахгүй” гэсэн чинь “ахаа мөнгөний хэрэг гарчхаад байна, та авчих” гээд гуйхаар нь би “2 сая төгрөгөөр авъя” гэсэн чинь “ахаа 1 сая төгрөг нэмээч” гээд гуйхаар нь ноолуурыг ялгавал гайгүй гарчих юм шиг санагдаад 3 сая төгрөгөөр худалдаж авсан. Тэр өдрийн маргааш билүү тэр орой ч билүү над руу залгаад “Манайхаас ноолуур алдчихлаа. Танай наагуур чинь баглаатай ноолуур очсон уу” гэж утасдсан. Би “бүгдээс нь асуулаа” гэж хэлсэн. Тухайн үед над дээр ноолуур ирсэн байсан. Ж.Адъяад хэлдэг юм уу гэж бодсоноо Ж.Адъяагийн ноолуур биш байж магадгүй, шалгаж байж больё гээд хэлээгүй. Би ноолуурыг янз бүрийн байдлаар зараагүй. Би баглааг нь задалж үзсэн. Ноолуурын хаягдал байсан. Тэгээд би эд нар руу залгаж “Та нар ноолуур хулгайлсан юм биш үү. Над руу миний таньдаг хүн ноолуур алдсан гэж ярилаа. Та нар хулгайлсан юм биш үү” гэхэд “тиймээ ахаа, бид нар хулгайлсан” гэж хэлсэн. Би тэр үед л хулгайн ноолуур гэдгийг мэдсэн. Тэгээд энэ хүүхдүүдийг дахин ноолуур хулгайлж магадгүй гээд айлгах зорилгоор “цагдаа мэдсэн байна” гэж хэлсэн. Би энэ хүүхдүүдэд “нуугд” гэж хэлээгүй. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчилж ирүүлснийг зөвшөөрөхгүй гэв.
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн нэмж мэдүүлэг өгөхгүй гэв.
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн нэмж мэдүүлэг өгөхгүй гэв.
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн нэмж мэдүүлэг өгөхгүй гэв.
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн нэмж мэдүүлэг өгөхгүй гэв.
Хоёр. Эрүүгийн 2110016331061 дугаартай хавтаст хэргээс:
2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтасны 18-28 дахь тал/,
2021 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтасны 128-142 дахь тал/,
Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1дүгээр хавтасны 143-144 дэх тал/
Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /2 дугаар хавтасны 121 дэх тал/,
Хяналтын камер бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтасны 145-153 дахь тал/,
Хохирогч Ж.Адъяагийн мэдүүлэг /1дүгээр хавтасны 31-32 дахь тал, 1 дүгээр хавтасны 156-157дахь тал, 2 дугаар хавтасны 136 дахь тал/
Гэрч ын өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтасны 130-131 дэх тал/
Сэжигтэн *******ын өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 49-50 дахь тал/
Сэжигтэн *******ын өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 52-54 дэх тал/
Сэжигтэн *******ийн өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 55-57 дахь тал/
Сэжигтэн *******ийн өгсөн мэдүүлэг / 1 дүгээр хавтасны 58-61 дэх тал/
Шүүгдэгч *******ын мэдүүлэг /1 дүгээр хавтасны 84-86 дахь тал/
Шүүгдэгч *******ийн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 93-94 дэх тал/
Шүүгдэгч *******ын мэдүүлэг /1 дүгээр хавтасны 100-102 дахь тал/
Яллагдагч М.Мөнх-Эрдэнийн мэдүүлэг / 1 дүгээр хавтасны 108-110 дахь тал/
Яллагдагч *******ийн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 198-200 дахь тал/
Яллагдагч *******гийн мэдүүлэг / 1 дүгээр хавтасны 37-39 дахь тал/
Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ны үнэлгээ / 1 дүгээр хавтасны 66-67 дахь тал/
Хохирогч мэдүүлэг /3 дугаар хавтасны 14-15 дахь /
Гэрч *******ын мэдүүлэг /3 дугаар хавтасны 20-21 дэх тал/
Гэрч *******ийн мэдүүлэг /3 дугаар хавтасны 23 дахь тал/
Дамно хөрөнгө үнэлгээний газрын 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн №ХУ2-21-376 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан / 3 дугаар хавтасны 28-29 дэх тал/
Эд зүйл хураан авсан тэмдэглэл болон эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /3 дугаар хавтасны 33-34 дэх тал/,
Яллагдагч *******ын мэдүүлэг /3 дугаар хавтасны 59-60 дахь тал/
Яллагдагч *******ийн мэдүүлэг / 3 дугаар хавтасны 69-70 дахь тал/
Хохирогч иргэний нэхэмжлэгч М.Анхбаярын мэдүүлэг / 3 дугаар хавтасны 160 дахь тал/,
Хохирогч А.Энх-Амгалангийн мэдүүлэг / 3 дугаар хавтасны 163-164 дэх тал, 4 дүгээр хавтасны 121 дэх тал/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 5622 дугаартай шинжээчийн дүгнэлт / 4 дүгээр хавтасны 104-105 дахь тал/,
Гэрч ийн мэдүүлэг / 3 дугаар хавтасны 166 дахь тал/,
Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд нийт эд зүйлсийг 8,261,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ / 3 дугаар хавтасны 170-171 дэх тал/,
Яллагдагч *******ын мэдүүлэг / 3 дугаар хавтасны 20-21 дэх тал, 4 дүгээр хавтасны 121 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч *******, *******, *******, *******, *******, ******* нарын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:
Нэг: Шүүгдэгч *******т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1-д заасан “Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх” гэмт хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон талаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Үндэслэл нь:
Прокуророос шүүгдэгч *******ыг 2021 оны 07 дугаар сараас 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд хохирогч А.Энх-Амгаланд хүч хэрэглэхээр заналхийлж түүний оршин суух Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Евро Таун хотхоны 269 дүгээр байр 6 тоотод гэрээс нь 1.071.000 төгрөгийн үнэ бүхий алтан ээмэг, 1.890.000 төгрөгийн үнэ бүхий монетон бөгж, 2.016.000 төгрөгийн үнэ бүхий монетон ээмэг, 500.000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн аяга, 1.300.000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн аяга, 168.000 төгрөгийн үнэ бүхий монетон гинж, 280.000 төгрөгийн үнэ бүхий Асер фирмийн зөөврийн компьютер, 700.000 төгрөгийн үнэ бүхий Айфон Икс загварын гар утас, 336.000 төгрөгийн үнэ бүхий монетон кулон зэргийг нууцаар авхуулж улмаар дээрх эд зүйлийг барьцаалан зээлдүүлэх газарт барьцаанд тавиулж мөнгийг нь авсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлджээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх” гэмт хэрэг нь гэмт этгээдээс өмчийн шинж чанартай шаардлагыг хохирогчид тавьж, өөрт нь эсхүл ойр дотнын хүмүүсийн эрх, эрх чөлөө, нэр хүнд, хувийн нууц мэдээллийг тараахаар сүрдүүлэх, эсхүл хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн зэрэг үйлдлээр илрэх бөгөөд гэм буруугийн хувьд шууд санаатай, шунахай сэдэлттэй үйлдэгддэг. Гэм буруугийн санаатай хэлбэр нь гэмт этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Хавтаст хэрэгт дараахь баримтууд авагджээ. Үүнд:
Хохирогч А.Энх-Амгалангийн мөрдөн байцаалтад өгсөн: ...Би Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших Евро тауны 269-9 тоотод аав Анхбаяр, ээж Цэнд-Аюуш нарын хамтаар амьдардаг юм. Миний хувьд 2019 оны 01 дүгээр сараас эхлэн ******* гэх залуутай үерхэж найзалж байсан юм. Би 2020 онд их сургуулийн эрх зүйн ангид элсэн орсон. ******* бас манай ангид элсэн орсон байсан. Ингээд бид хамт нэг ангид сурч байсан юм. ******* бид хоёр үерхэж байх хугацаанд их сургуульд орох жилээс л эхлээд ******* цахим мөрийтэй тоглоом покер тоглож эхэлсэн гэж хэлж болно. Миний ойлгосноор нэг айлд бөөндөө сууж байгаад ч юм уу? тухайн мөрийтэй тоглоомоо тоглодог байсан юм байна лээ. Миний үгэнд ч орохоо байсан юм. Тэгээр энэ тоглоомоо тоглохын тулд мөнгө хэрэг болно тэгээд надаас гэртээ байгаа эд зүйлсийг маань намайг сүрдүүлж буюу ална барина юмаа гаргаад ир гэж байгаад л авдаг байсан юм. Тухайн эд зүйлсийг маань ломбардад тавьж нөгөө тоглоомоо тоглочхоод тэгээд буцаагаад авч өгч байсан удаа бол байгаа. Ингээд 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш манай гэрээс надаар авхуулсан эд зүйлсээ ломбардаас авч өгөхөө больсон. Би “хурдан авч өгөөрэй” гэхээр “тоглоомоо тоглож байгаад мөнгөтэй болохоороо хожоод авч өгнө” гэж хэлдэг байсан. Хамгийн сүүлд 2022 оны 01 дүгээр сарын 07-ний өдөр би гэртээ ганцаараа амарч байхад ******* “гэрийн чинь гадна байна” гээд 86622236 дугаарын утаснаас өдрийн 14 цагийн орчим залгаад "Чи гэрээсээ мөнгөн аягаа аваад гараад ир” гэж намайг зандарсан байдлаар хэлсэн. ******* сүүлдээ намайг айлгаж “би танай аав руу чинь утсаар ярих юм уу, намайг ломбардад тавьсан зүйлсийг аав чинь мэдээгүй байгаа, би аавд чинь хэлэх үү” гэх зэргээр намайг айлгадаг байсан. Би энэ өдөр аавдаа бүх болсон асуудлын талаар хэлсэн. Тэгээд утсаар ярьж байхдаа “чи их сонин болчихжээ” гээд байсан. ******* манай байрны гадаа ирээд гэрийн хаалга нүдээд байхаар нь би хаалгаа нээгээд ярилцахад намайг “аавынхаа мөнгөн аягыг надад түр өгч өгчих, би тоглож байгаад 1 цагийн дараа эргүүлээд өгье” гэж хэлэхээр нь би “чадахгүй, одоо аав ээжийнхээ юманд хүрч чадахгүй, би аав, ээжээсээ айж байна” гэж хэлсэн чинь намайг хэл амаар доромжилж, “пизда, гичий чинь ямар сонин зантай лалар бэ, янхан” гэх зэргээр хараасан. ******* нь “урьд барьцаанд тавьсан эд зүйлсээ авч өгье” гээд надаас “иргэний үнэмлэх өгчих” гэхээр нь би иргэний үнэмлэхээ өгсөн. Гэтэл миний иргэний үнэмлэхээр 2021 оны 11 дүгээр сард монетон ээмгийг барьцаанд 300.000 төгрөгөөр тавьсан байсан. Ээмгээ одоог хүртэл аваагүй байгаа. Тэгснээ энэ өдрөө миний иргэний үнэмлэхийг хугалаад хаячихсан. *******ын зүгээс 2021 оны 11 дүгээр сараас эхэлж надаас ээмэг, бөгж, нөтбүүк, гар утас, сүүлдээ 12 сараас эхлээд мөнгөн аягануудаа өгчих гээд л уурлаж уцаарлаж байгаад бүгдийг нь авдаг байсан. ...Манай аав, ээжийн алтан болон монетон бөгж 5 ширхэг, алтан бөгж нь болохоор 1 ширхэг Өсөхбаяр болохоор өөрийнхөө нэрээр барьцаанд тавьж байсан юм. ******* би тавиад л буцаагаад өгчихнө гэдэг байсан бөгөөд өгөхгүй барихгүй гэхээр уурлаад байдаг байсан юм. Ер нь надаас авсан тухайн эд зүйлсээс олсон мөнгөө өөртөө зарцуулдаг, барьцаанд тавиад алдчихдаг байсан юм. ... 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр надаас “нөүтбүүкээ өг, тэгэхгүй бол би юмнуудыг чинь авч өгч чадахгүй шүү, өсгөөд мөнгө болгоод өгье” гэсэн. Би “чадахгүй ээ” гэсэн чинь “нөүтбүүкээр чинь зодож ална, барина” гээд байсан. Одоо намайг харж бай, би очлоо гээд манай гэрт ирээд хаалга тогшоод хэрэлдэж янз бүр болж байгаад намайг уйлуулаад гэрээс гараад явж байсан. Тэгээд маргааш өдөр нь ирээд надад өөрийнхөө гар утсыг үлдээгээд миний Айфони X маркийн гар утсыг авч ломбардад тавьчхаад дүүдээ хувцас авч өгсөн байсан. Тэгээд үлдсэн мөнгөөр нь тоглож алдчихаад надаас өөрийнхөө гар утсыг нэхээд өөрийнхөө юмыг авмаар байна гэсэн. *******ын утас нь Нөт-8 про маркийн гар утас байсан. Тэгэхээр нь би “миний утсыг авчирч өгч байж өөрийнхөө гар утсыг аваарай” гэж хэлсэн. Тэгсэн чинь ******* “үгүй, би танай гэрийн гадаа байна. Өөрийнхөө юмыг өөрөө авмаар байна” гэж хэлсэн. Тэгээд намайг элдэв бусаар хэлж байж байгаад өөрийнхөө гар утсыг аваад явсан гэх мэдүүлэг / хэргийн 3 дугаар хавтас 163-164 дэх тал/,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Анхбаярын мөрдөн байцаалтад өгсөн ...2021 оны 12 дугаар сарын дундуур манай охины толгой тархийг эргүүлж, загнаж барьж байгаад манай гэрийн хамаг үнэтэй цайтай гэсэн эд зүйлсийг авч барьцаалан зээлдүүлэх газарт тавиулж байсан. Энэ байдлыг мэдсэн ч гэсэн цагдаагийн байгууллагад хандаагүй. Өөрсдөө асуудлаа шийдье гэж бодоод ээжтэй нь очиж уулзсан. Тэгсэн чинь 2022 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр манай гэрт ирээд миний хэрэглэдэг байсан мөнгөн аягийг охиноос нэхээд иргэний цахим үнэмлэх зэрэг эд зүйлсийг аваад өгчихье гэж хэлж аваад шууд хугалаад хаячихсан гэсэн. ...би нөүтбүүк 1 ширхэг, гар утас-1 ширхэг, монетон гинж 1 ширхэг. бугуйвч тасархай 1 ширхэг, монетон бөгж 4 ширхэг, мөнгөн аяга-3 ширхэг, монетон бөгж 1 ширхэг, монетон гинжтэй ээмэг 1 ширхэг зэрэг эд зүйлсийг буцаан авсан байгаа. Дутуу аваагүй байгаа эд зүйлс монетон ээмэг-4 ширхэг, мөнгөн аяга 7 ширхэг, алтан бөгж, ээмэг тус бүр 1 ширхэг, 8 сая орчим бэлэн мөнгө зэргийг бол одоо болтол буцаан аваагүй байгаа.” гэх мэдүүлэг /3 дугаар хавтасны 160 дахь тал/
Гэрч ийн мөрдөн байцаалтад өгсөн: ..*******ыг манай охин А.Энх-Амгалангаас гэрт байх эд зүйлсийг авч байгаа талаар 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр мэдсэн. Тэр өдөр би өөрийнхөө алтан ээмгийг зүүх гээд хайсан чинь байхгүй байхаар нь охин А.Энх-Амгалангаас асуухад “******* надаас аваад ломбардад тавьчихсан” гэж хэлсэн. ******* нь манайхаас авсан алтан ээмэг, бөгж монетон ээмэг, 7 ширхэг, мөнгөн аяга, 8 сая төгрөгийг Өсөхбаяраас буцаан авмаар байна” гэх мэдүүлэг /3 дугаар хавтасны 166 дахь тал/,
“Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайланд: эд зүйлсийг 8.261.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /хэргийн 3 дугаар хавтас 170-171 дэх тал/ зэрэг баримт авагджээ.
Дээрх баримтаас дүгнэхэд: Шүүгдэгч *******, хохирогч А.Энх-Амгалан нар нь 2019 оноос 2022 оны 01 дүгээр сар хүртэлх хугацаанд үерхэж байхдаа харилцан бие биеийнхээ гэрт очдог, ойр дотно харилцаатай байжээ.
******* нь үерхэж байх хугацаандаа түүний хувийн эд зүйл болох 168.000 төгрөгийн үнэ бүхий монетон гинж, 280.000 төгрөгийн үнэ бүхий Асер маркийн зөөврийн компьютер, 700.000 төгрөгийн үнэ бүхий Айфон Икс загварын гар утас, 336.000 төгрөгийн үнэ бүхий монетон кулон болон А.Энх-Амгалангийн ээж ийн хувийн эд зүйл болох 1.071.000 төгрөгийн үнэ бүхий алтан ээмэг, 1.890.000 төгрөгийн үнэ бүхий монетон бөгж, 2.016.000 төгрөгийн үнэ бүхий монетон ээмэг, мөн гэрээс нь 500.000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн аяга, 1.300.000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн аяга зэргийг нууцаар авхуулж улмаар дээрх эд зүйлийг барьцаалан зээлдүүлэх газарт барьцаанд тавьж мөнгийг нь авч хэрэглэсэн үйл баримт тогтоогдож байна. Гэвч ******* нь хохирогч А.Энх-Амгалан, түүний аав хохирогч М.Анхбаяр болон гэр бүлийн бусад гишүүдийн эрх, эрх чөлөө, нэр хүнд, хувийн нууц мэдээллийг тараахаар сүрдүүлсэн, хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн гэх гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Харин хохирогч А.Энх-Амгалан нь *******тай үерхэж байх хугацаандаа өөрийн хувийн эзэмшлийн болон гэр бүлийн эд хөрөнгийг нь барьцаалан зээлдүүлэх газарт барьцаанд тавих гэж байгааг мэдсээр байж *******т өгч байсан ба ******* нь барьцаалан зээлдүүлэх газраас эд зүйлийг нь буцааж авч өгөөгүйн улмаас тэдний дунд маргаан үүсэж, таарамжгүй харилцаа үүсжээ. Хохирогч А.Энх-Амгалан нь 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн , 7 дугаар хэсэг 107 а тоот *******ын гэрт очиж эд зүйлээ буцааж авахыг шаардсанаар маргаан үүсэж, улмаар ******* нь А.Энх-Амгалангийн биед халдаж хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна.
Иймд прокуророос шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх” гэмт хэрэг үйлдсэн гэх дүгнэлт нь үндэслэлгүй байна. Харин шүүгдэгч *******ын өмгөөлөгч Б.Баттулгаас гаргасан “шүүгдэгч *******т холбогдох хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Хоёр: “А үйлс” ХХК-ийн агуулахад хууль бусаар нэвтэрч, ноолуур хулгайлсан хэргийн талаар:
Шүүгдэгч ******* *******, ******* нар нь бүлэглэн 2021 оны 08 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “А үйлс” ХХК-ийн агуулахад хууль бусаар нэвтэрч угаасан 2 пресстэй 180,1 килограмм, 2 ууттай 20 килограмм, нийт 201,1 килограмм ноолуурыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, учрах саадыг арилгах зорилгоор Тоёота Приус маркийн УБС улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, 29.264.625 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч *******, *******, *******, ******* нар нь бүлэглэн 2021 оны 08 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, “А үйлс” ХХК-ийн агуулахад хууль бусаар нэвтэрч, 4 ширхэг пресстэй 360 килограмм угаасан ноолуурыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, учрах саадыг арилгах зорилгоор Тоёота Приус маркийн УБС улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, 52.650.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг:
Шүүгдэгч ******* нь 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр, 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрүүдэд *******, Б.Баяндэлгэр, *******, *******, ******* нарын Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо “А Үйлс” ХХК-ний ноолуур угаадаг үйлдвэрийн агуулахаас хулгайлсан ноолуурыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж худалдаж авсан болох нь:
2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 2-р хороо, “Монгол Хивс” ХХК-ийн байранд байх “А үйлс” ХХК-ийн агуулахад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтасны 18-28 дахь тал/,
2021 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 2-р хороо, “Монгол Хивс” ХХК-ийн байранд байх “А үйлс” ХХК-ийн агуулахад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтасны 132-136 дахь тал/,
2021 оны 08 сарын 14-ний өдөр дүүргийн 26-р хороо, Кристал хотхоны 801-503 тоотод хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтасны 128- дахь тал/,
“Дамно” ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайланд: угаасан 2 пресс 184 кг ноолуур 26.910.000 төгрөг, угаасан 2 пресс 14.8 кг ноолуур 2.164.500 төгрөг, нийт 29.074.500 төгрөг /1 дүгээр хавтас 214-215 дахь тал/
“Дамно” ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайланд: пресстэй угаасан ноолуур 180.1 кг 26.339.625 төгрөг, задгай гахайтай угаасан ноолуур 60 кг 8.775.000 төгрөг, пресстэй угаасан ноолуур 360 кг 52.650.000 төгрөг, нийт 87.764.625 төгрөг /2 дугаар хавтас 156-157 дахь тал/
Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл: 2021 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр *******гээс 139.9 кг улаан цайвар ноолуур, угаасан бор ноолуур 382.65 кг хураан авсан /1дүгээр хавтасны 144 дэх тал/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл: 2021 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр д 139.9 кг улаан цайвар ноолуур, угаасан бор ноолуур 382.65 кг хүлээлгэн өгсөн /2 дугаар хавтасны 121 дэх тал/,
Хяналтын камер бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: Бичлэгийн үзэхэд хийхэд: 2021 оны 08 дугаар сарын 10-ний 01 цаг 22 минут болж байсан бөгөөд хяналтын камерын доод буланд цагаан өнгийн машины хамар хэсэг харагдах бөгөөд түүний хажууд саарал өнгийн малгайтай цамц өмссөн хар өнгийн хантааз, хар өнгийн цагаан ултай пүүз өмссөн хүн, түүний хажууд нүд хамар гарсан битүү хар өнгийн маск өмссөн хүн зогсож байгаа харагдах бөгөөд, нэг хүн хоёр контейнер завсраар харанхуй хэсэг рүү ороод араас нь нөгөө хүн явж байгаад, цаад талын буланд зогсоод булангаас харж байгаад буцаад контейнер завсраар орж байгаа харагдана. 2021 оны 08 дугаар сарын 12-ны 02 цаг 40 минутад камерын зүү талын булангаас 3 хүн ирж байгаа харагдах бөгөөд 2 дахь зэрэгцээ контейнерын хаалга дээр ирээд цоожийг оролдож байгаад цаад талынх руу хаалган дээр байсан төмрийг холдуулаад, наад буланд хөр өнгийн өмдтэй цайвар өнгийн фудволктой хүн хараад зогсож байх бөгөөд нөгөө түүний хажууд саарал өнгийн малгайтай цамц өмссөн хар өнгийн хантааз, хар өнгийн цагаан ултай пүүз өмссөн хүн, түүний хажууд нүд хамар гарсан битүү хар өнгийн маск өмссөн, хар өнгийн гуталтай 2 хүн контейнерын хаалгыг онгойлгох гээд байгаа харагдах ба гар чийдэнгийн гэрэл тусгаж байв. 2021 оны 08 дугаар сарын 12-ны 03 цаг 06 минутад контейнерын хаалгыг онгойлгож ороод, хар өмдтэй цайвар фудволктой гутал цайж харагдаж байгаа хүн буланд хүн хараад зогсож байх ба 03 цаг 12 минутын үед юм бариад гарч ирээд контейнерын завсраар 3-уул ороод зогсож байгаад буцаад камерт харагдахгүй хэсэг рүү оров. 2021 оны 08 дугаар сарын 12-ны 03 цаг 18 минутад 3 хүн буцаж ирээд контейнерын хаалгыг хааж байгаа төмрийг нь урьд тавиад буланд зогсож байгаад 2 хүн нь цаад талын агуулахын хаалгыг цоожийг оролдож байгаа харагдах ба онгойлгож чадалгүй цаашаа яваад цагаан машины цаад хэсэг рүү орсон хэсэг харагдахгүй байсан бөгөөд буцаад наад талын буланд зогсож байсан хүн дээрээ ирэхэд нь гараараа нэг юм зааж өгөөд 3-уулаа цааш яваад цагаан ачааны машины цаад талд зогсож байгаад буцаж ирээд агуулахын хаалгыг оролдож байгаа, наад талын нэг контейнерын цоожийг онгойлгох гээд оролдож байгаа харагдана. 2021 оны 08 дугаар сарын 12-ны 03 цаг 45 минутад наад талын контейнерыг онгойлгох гээд хар малгайтай хүн цоожийг нь оролдож байгаад онгойлгоод 2 нь гар чийдэн тусгаж ороод хаалгыг нь хаахад цайвар фудволктой нь гадаа хүн хараад зогсож, 3 цаг 55 минутад нөгөө хоёр гарч ирээд нэг нь гартаа нэг зүйл барьсан харагдах бөгөөд тус 3 хүн нь цааш яваад агуулахын хаалгыг дахин оролдож байгаад цааш явав. 2021 оны 08 дугаар сарын 12-ний 04 цаг 21 минут 34 секундэд цагаан ачааны машины тэндээс 3-уул нэг зүйл дамжилсан явж байгаад наад талын улаан контейнерын хажууд тавиад дахиж дамжлаад камерын бичлэгээс гарав. 2021 оны 08 дугаар сарын 12-ний 04:24:28 секундэд 3-уулаа буцаж ирээд цагаан ачааны машины цаана очиж нэг цайвар зүйл авч байгаа харагдах бөгөөд наашаа гуйж байхад нь юм бариад явж байгаа эсэх нь тодорхойгүй камерын бичлэгт сайн харагдахгүй байв. 2021 оны 08 дугаар сарын 12-ны 04:32:02 секундэд тус 3 хүний нэг нь наад буланд зогсоод нөгөө хоёр нь ачааны машины цаад талаас нэг цайвар зүйл дамжлаад ирээд камерын бичлэгээс 04:32:25 секундэд гараад явж байгаа харагдах бөгөөд буцаж хяналтын камерын бичлэгт орж ирээгүй гэх камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл / хэргийн 1-р хавтаст 145-153 дах тал/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гийн мөрдөн байцаалтад өгсөн: Би “А үйлс” ХХК-ийн захирал юм. Манай компани ноос, ноолуур угаах ажил хийдэг. Манай компанийн үйлдвэр “Монгол гар хивс” ХХК-ийн байрыг түрээсэлж үйл ажиллагаа явуулдаг. Манай компани “Сор кашмер” ХХК-ийн захиалгаар ноолуур угаадаг. Угаасан ноолуурыг агуулахад дөрвөлжин 80х50 см пресслэж багалж хурааж хадгалдаг. 2021 оны 08 дугаар сарын 12-ны өглөө манай ажилчид агуулахын гадна цоож түлхүүрээр онгойлгоход гацаж онгойж байна гэж хэлсэн. ..дотор хаалганы цоожны нэг талын цүү хугарсан байсан. Тухайн үед пресслэсэн ноолуур алдсаныг мэдээгүй 2021 оны 08 дугаар сарын 14-ний өдөр мэдсэн. Пресстэй ноолуурыг баруун урд буланд 291 ширхэг пресстэй ноолуураас 2 ширхэг нь алдагдсан байна” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 33-34 дэх тал/,
2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр дахин өгсөн мэдүүлэгтээ: ...хаалга хэсгээр бол аваагүй, хураалттай байсан ноолууруудыг захаас нь А17 дугаартай 90,9 кг, А8 дугаартай 89,2 кг ноолуур хулгай алдагдсан талаар мэдсэн. Тус алдсан 2 персс ноолуур нь “Сор кашмераас” угаалгасан ноолуур байсан. Үнэлгээ нь 33,192,680 төгрөг болсон байсан. Манай алдагдсан ноолуур 3.250.000 төгрөгийн үнэлгээний ноолуур байсан. 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хулгай орсон складнаас 2 дахь удаагаа хулгай хийхдээ 4 пресс бор ноолуур, задгай 2 том шуудайтай гахай хулгайлж манай байгууллагыг хохироосон” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр 156-157 дахь тал/,
2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр дахин өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр үйлдвэрт хулгай орж 2 ширхэг пресс, 1 ууттай годон, 1 гахай алдагдсан. 2 ширхэг пресс угаасан ноолуур 89,2кг, 90,9кг жинтэй нийт 180,1кг жинтэй кг нь 184,000 төгрөгөөр бодож байна. 1 гахай 40-50кг жинтэй ойролцоогоор, Уут ноолуур байсан бөгөөд кг-ийг 150.000 төгрөгөөр бодож байна. Харин контейнероос 2 жижиг шуудайтай нийлээд 20 кг байсан. Дахин 2021 оны 8 дугаар сарын 26-27-ны шилжих шөнө үйлдвэрээс 4 ширхэг пресс алдсан. Кг ноолуурыг 150.000 төгрөгөөр бодоод 1 ширхэг 90 кг, нийт 360 кг байсан. Энэ ноолуурыг буцаагаад авсан. Манай бүртгэлд нэг прессийг дундаж 89 кг байна. Гэтэл 40.1 кг дутсан. Ингээд 1гахай нь 45 кг жинтэй ойролцоогоор 145.000 төгрөг буюу 6.525.000 төгрөг, 15 кг ойролцоогоор 150.000 төгрөг буюу 2.250.000 төгрөг, одоо 8.775.000 төгрөг ” гэх мэдүүлэг / 2 дугаар хавтасны 136-137 дахь тал/,
Гэрч ын өгсөн “...2021 оны 08 сарын 12-ны өглөө 08-09 цагийн үед Эмээлтийн 3-17 тоотод байрлах Жаргалан төвийн аж ахуйн хашаанд байхад 25-30 орчим насны 2 залуу “ноолуур авах уу” гэж орж ирсэн. Тэгээд ноолуурыг нь үзээд хялгас ихтэй ламааз буюу /ямааны хялгастай ноолуур, нэг ёсондоо үйлдвэрээс арьснаас нь үсийг нь авсан/ байсан жижиг ууттай нэг 3-4 килограмм, нөгөө нь 7-8 килограмм буюу нийлээд 12 килограмм болсон. Би тухайн үед жинлүүр дээр тавихад 12 килограмм болсон. Тэгээд би авахгүй ноолуурын хог байна гэж хэлсэн. 400.000 төгрөгөөр авчхаач гэж хэлэхээр би авахгүй гээд тэгээд 300.000 төгрөгөөр авсан. 300.000 төгрөгийг бэлнээр өгсөн...” гэх мэдүүлэг / 2 дугаар хавтасны 130-131 дэх тал/,
Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ Хоёр дахь удаа орохдоо *******, ******* бид 4 орсон. ******* ногоонд явсан байсан. Өмнө орсон ******* мэдсэн байсан тэгээд хамт оръё гэж хэлсэн.Тухайн үед ойрхон гэртэй болохоор би очиж авсан. Шөнө 2 цагийн үед тус үйлдвэрт орсон. Би машинаа байрлуулчхаад хүн харсан. ******* цаана хүн харж байсан. *******, ******* контейнерын хаалгыг тастагчаар онгойлгосон. Өмнө ороход дүүрэн байсан ноолуур байхгүй байсан. Цаана байсан буланд цөөхөн хэдэн хураалттай прейс байхаар нь 4 ширхгийг авсан. Нөгөө газраа аваачиж тавиад 2 удаа зөөсөн, эхлээд явахдаа дөрвүүлээ 2 прессийг аваад явсан. М.Мөнх-Эрдэнийг 2 пресстэй хамт үлдээгээд буцаж ирээд хаалганы хажууд нуусан байсан 2 пресс жижиг шуудайтай ноолуурыг аваад М.Мөнх-Эрдэнийг буцаж аваад Эмээлт дээр очоод өмнө өгсөн ченж ах руу ноолуурыг авах уу гэж хэлээд 2 прессийг задалж үзэхэд ноолуурын хог байсан. Тэгээд базаад 1 сая төгрөгөөр авна гэж хэлсэн, ахад дахиад 2 байгаа гэж хэлэхэд ир гэж хэлсэн. Тэгээд нөгөө ахаас гуйсаар байгаад 3 сая төгрөгөөр өгөхөөр болсон. Тоёота Приус маркийн УБС улсын дугаартай машин “Нэт капитал финанс” ББСБ-ын нэр дээр бүртгэлтэй байдаг, мөнгийг нь төлж дуусаагүй. Цагдаад баригдаад ченж ахаас авсан 19..000 төгрөгийг төлөх хэрэг гараад машинаа Эрдэнэбатад 12.000.000 төгрөгөөр зараад нэрийг нь шилжүүлээгүй байгаа..” гэх мэдүүлэг / 1 дүгээр хавтасны 84-86 дахь тал/
2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр мөрдөн байцаалтад дахин өгсөн мэдүүлэгтээ: ...Хамгийн анх 2021 оны 08 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө би, *******, ******* бид гурав 00 цагийн үед уулзсан. Би машинтай байсан болохоор тэр хоёрыг гэр гэрээс нь очиж авсан. Тус үйлдвэрийн хашааны хаалга онгорхой байсан. Машинд байсан дугуйн дорцовоор үйлдвэрийн цоожийг ******* бид хоёр ээлжилж дарж онгойлгосон. ******* хүн харж байсан. Эхлээд гадна талын дараа нь дотор талын цоожийг эвдсэн. Дотогш ороод өрөөстэй хураалтай байсан пресстэй ноолуураас 2 ширхгийг ******* бид хоёр авсан. Нэг том 30-ын шуудайтай том гахайтай хаягдал ноолуурыг мөн авсан. Бид гурав өргөөд машинд хийсэн. Тэндээс хөдлөөд Буянт-Ухаа 2 тэнд байрлах том машинуудын хашаанд аваачиж нуугаад үлдэгдэл 1 том 30-ын шуудайтай том гахайтай хаягдал ноолуурыг буцаж аваад Эмээлт 5-6 цагийн үед ороод түүхий эд авах цэгүүдийн ченж нарынхан дугаар хаяг нь дээр байсан тус дугаар руу залгаад ноолуур авах уу гэхэд авна, үзэж харж байгаа авна гэж хэлсэн. Тэр ах ирэхгүй удаад байхаар Түүхий эд авах өөр хоёр өвөө байсан. Тэр хоёр өвөөд 30-ын шуудайтай үзүүлтэл ноолуур биш ноолуурын хаягдал байна хиллэхгүй базаад 300,000 төгрөгөөр авъя гэж хэлсэн. Дансаар 300,000 төгрөг авсан. Өгч байхад ченж ах орж ирээд ноолуураа өгсөн юм уу өгсөн гэж хэлсэн тэгээд гадаа гарч ирээд ахдаа өгөхгүй өөр хүнд өгч байгаа юм уу гэж хэлсэн. Тэр үед дахиад хоёр пресс байгаа тэрийг үзэх үү гэхэд аваад ир гэж хэлсэн. Буцаж очиж авчраад үзүүлсэн. Ноолуур мөн байна хилийн 120.000 төгрөгөөр авна гэж хэлсэн. Кг үзэхэд 2 пресс нь 140 кг болж байсан. Ингээд 16..000 төгрөг болсон миний Хаан банкны 5071452380 тоо данс руу шилжүүлсэн. Мөнгө 3 хувааж аваад гэр гэртэй харьсан. Би авсан мөнгөнөөс 2 дүүгийн хичээлийн хэрэгсэл болон хүнд өртэй байсан 3 сая төгрөг өгсөн. Үлдэгдэл мөнгийг өөрийн хичээлийн хэрэгсэл авсан. ...Сүүлийн ноолуур өгсний дараа ченж ах залгаад хулгайлсан юм уу гэхэд хулгайлсан талаар хэлсэн. Тэр үед хулгайн ноолуур гэдгийг ченж ах мэдсэн. Сүүлд ороход 4 ширхэг пресс л хулгайлсан. Шуудайтай ноолуур бол аваагүй. Эхний дээр 2 ширхэг пресс авсан мөн 1 том гахай шуудайтай ноолуур авсан. Контейнероос жижиг шар тортой 4-5 кг жинтэй ноолуурыг гахайнд нэмж хийгээд 300,000 төгрөгт өгсөн гэсэн мэдүүлэг / хэргийн 1 дүгээр хавтас 241 тал /,
Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 08 дугаар сарын 26-ны шөнө *******, *******, ******* бид 4 тус үйлдвэрт орсон. Үйлдвэрийн хаалгыг *******, *******, ******* гурав цоожийг тастагчаар эвдсэн. Тастагчийг Яармагаас худалдаж авсан. Хураалттай байсан прессээс 4 ширхгийг авсан. Дөрвүүлээ хоёр хоёроор нь дамнаж өргөөд машинд хийсэн. Анхны болон хоёр дахь оролтод ноолуур хүнд байсан болохоор үйлдвэрийн хаалгаар зөөгөөд хэд хэдэн удаа газарт тавьсан тэгээд машин руу хийсэн. Машин үйлдвэрийн хашааны гадна байсан, сүүлийн 2-ыг авахад хашаа руу ухарч орсон. 2 удаа зөөсөн бөгөөд эхний 2 прессийг аваад нөгөө газраа М.Мөнх-Эрдэнийг үлдээсэн. Буцаж 2 үлдсэн пресс ноолуур М.Мөнх-Эрдэнийг аваад Эмээлт орж нөгөө Даваа гэх ахтай *******, ******* хоёр уулзсан гэх мэдүүлэг /1-р хавтас хэргийн 100-102 дахь тал/,
2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр мөрдөн байцаалтад дахин өгсөн мэдүүлэгтээ : ...Анх Өсөхбаяр, , бид гурав 2021 оны 08 дугаар сарын эхээр Хан-Уул т байрлах ноолуурын үйлдвэр лүү орж ноолуур хулгайлахаар болсон. Би өмнө тус газарт ийн хамт цонх хийсэн болохоор ноолуур байгаа газрыг мэдсэн. Энэ талаар Өсөхбаяр, хоёрт хэлсэн. Нэг шөнө 2 цагийн үед Өсөхбаяр, хоёр гэрийн гадаа ирсэн. Ингээд намайг дуудаад үйлдвэр хүнгүй байна очиж ноолуур хулгайлъя гэж хэлээд бид гурав хамт явсан. Намайг хүн харж бай гэж хэлээд тэр хоёр дотогш орсон. 1 цагийн дараа цоожийг онгойлгосон байсан. Хэлээд контейнерын хаалгыг , Өсөхбаяр хоёр эвдэлсэн. Контейнер дотроос 4-5 кг жижиг шуудайтай ноолуурыг авсан. Цааш үйлдвэрийн хаалганы цоожийг онгойлгоод цагаан ууттай ноолуураас 2 ширхгийг гаргаж ирсэн. Ноолуурыг аваад Өсөхбаярын машинд ачсан, дахин том шуудайтай ноолуур гаргаж ирсэн. 2 пресстэй аваад Буянт-Ухаа хоёрын замын эсрэг талд хүн байхгүй ухсан шорооны тэнд тавиад дахин бид гурав очоод шуудайтай ноолуурыг аваад том гахай шуудайтай ноолуурыг аваад Эмээлт ороод ноолуур авдаг хүмүүсийн дугаар луу миний утсаар Өсөхөө ярьсан. Тэгээд ченж болох хоёр настай өвгөнд үзүүлсэн чинь ноолуурын хог байна жинлэхгүй тохироод авчихъя гэж хэлсэн. 300,000 төгрөгөөр авна гэж хэлсэн. Хоёр өвгөний оруулчих гэсэн контейнерын үүдэн хэсэгт нь аваачиж өгсөн. Гэтэл нэг ченж Даваа гэх ах та нар надад зарахгүй байсан юм уу би 1..00 төгрөг хоёр өвгөнөөс авлаа гэж хэлээд анхнаасаа надад өгөхгүй яасан юм бэ гэж хэлсэн. Дахиад хоёр пресс байгаа гэж хэлсэн аваад ир гэж хэлхээр нь буцаж очоод аваад тэр ахад жинлэж үзэхэд 144 кг болсон. Прессийн төмөр хасагдаад 140 кг тооцоод нийт 16,,000 төгрөг авсан.Би тус мөнгөнөөс 5 сая төгрөг өөрийн хаан банкны 5071386325 тоот дансаар авсан. Мөнгө сургалтын төлбөрт 1 сая төгрөг, үлдсэн 4 сая төгрөгийг хувийн хэрэглээнд зарцуулсан.
Дахин орохдоо Өсөхбаяр, , ******* бид 4 орсон. Үйлдвэрийн хаалгыг *******, Өсөхбаяр, бид гурав цоожийг тастагчаар эвдсэн. Тастагчийг яармагаас худалдаж авсан. Хураалттай байсан пресснээс 4 ширхгийг авсан. 4-лээ хоёр хоёроор нь дамнаж өргөөд машинд хийсэн. Анхны болон хоёр дахь оролтод ноолуур хүнд байсан болохоор үйлдвэрийн хаалгаар зөөгөөд хэд хэдэн удаа газарт тавьсан тэгээд машинд хийсэн. Машин үйлдвэрийн хашааны гадна байсан, сүүлийн 2-ыг авахад хашаа руу ухарч орсон. 2 удаа зөөсөн бөгөөд эхний 2 прессийг аваад нөгөө газар Мөнх-Эрдэнийн хамт үлдээсэн буцаж 2 үлдсэн прессийг аваад Мөнх-Эрдэнийг очиж аваад Эмээлт орж нөгөө Даваа гэх ахтай Чой, Өсөхбаяр хоёр уулзсан. Тэгээд пресстэй ноосыг задлаад үстэл ноолуурын хог байна авахгүй гэж хэлсэн. Буцаж авч явж байснаас жинлэхгүй авья гэж хэлсэн, дахиад 2 байгаа гэж хэлээд базаад 1 сая төгрөг өглөө гэж хэлсэн, сүүлд 3 сая төгрөгөөр базаад өгсөн юм байна лээ. Надад тус мөнгөнөөс 250,000 төгрөгийг надад өгсөн. Мөнгөө аваад зурагтад байрлах буудал аваад байж байтал ийн гар утас руу ченж ах залгаад 19-д байрлах үйлдвэрээс ноолуур хулгайлсан уу, миний таньдаг хүн асуугаад байна мөн цагдаа нар мөнгөлөг саарал өнгийн 30 хайгаад байна. Бид хэд хулгайлсан талаар тэр үед хэлсэн тэгээд ченж ах бид хэдийг хэсэг хугацаанд нуугдаарай /бүгчих/ гэж хэлсэн. Тэр үед бүгд ченж ахын яриаг сонссон. ...Сүүлийн ноолуур өгсний дараа ченж ах залгаад хулгайлсан юм уу гэхэд хулгайлсан талаар хэлсэн. Тэр үед хулгайн ноолуур гэдгийг ченж ах мэдсэн. ...Сүүлд ороход 4 ширхэг пресс л хулгайлсан. Шуудайтай ноолуур бол аваагүй. Эхний дээр 2 ширхэг пресс авсан мөн 1 том гахай шуудайтай ноолуур авсан. Контейнероос жижиг шар тортой 4-5 кг жинтэй ноолуурыг гахайнд нэмж хийгээд 300,000 төгрөгт өгсөн гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 232-234/,
Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтад сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...хэнийг нь ч мэдэхгүй гартал Өсөхбаярын машин байсан. Очоод машинд суухад Өсөхбаяр, 2 байсан. Тэгээд надаас төмрийн хөрөө асуухаар нь байхгүй яах гэж байгаа юм гэж асуухад 19-ийн ноолуурын үйлдвэр чинь хүнгүй байна. Цоожийг нь онгойлгох юм байхгүй гээд над дээр ирсэн байсан. Тэгээд намайг хамт явъя гээд байхаар нь ядраад байна чадахгүй гээд гэр лүүгээ орсон. Тэгээд 2021 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хавьцаа орой ажлаа тараад гэртээ ирэхэд гэрийн гадна Өсөхбаяр, хоёр ирчихсэн байсан. Тэгээд намайг дуудахаар нь очтол утсаа аваад ирээч андаа гэсэн. Тэгээд дансаа өгтөл гүйлгээний дүн дээр 700.000 төгрөг бичээд болох уу андаа гэж асуусан. Тэгээд би юуг нь ч мэдээгүй гэр рүүгээ орсон. 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Өсөхбаяр, ******* бид 3 үйлдвэрийн хаалгыг шар тастагчаар түлхүүрүүдийг нь хугалаад дээд хаалганы дээд талын хэсгийг хөшөөд би Мөнх-Эрдэнийн хамт дотогш ороод дотор цоожийг нь онгойлгосон. Тэгээд үүдээр ороод баруун талд нь өрөөстэй байсан пресстэй ноолуураас 4 ноолуур авсан. Эхний ноолуурыг нь Өсөхбаяр, ******* бид гурав дамжлаад үүд рүү гаргасан. Дараа нь 2 дахь пресстэй ноолуурыг нь Өсөхбаяр бид 2,3 дахь пресстэй ноолуурыг , ******* хоёр, 4 дэх пресстэй ноолуурыг нь , ******* бид 3 өргөж гадагшаа гаргасан. Тэгээд 4 пресстэй ноолуурын 2-ыг хашаанд нь үлдээчхээд 2 пресстэй ноолуурыг нь үйлдвэрийн хашаанд ороод Өсөхбаярын машины багажид ачаад гарсан. Тэгээд шууд үйлдвэрээс гараад Нисэхийн Буянт-Ухаа 2 хорооллын зүүн талд шорооны ард нууж орхисон...” гэх мэдүүлэг / 1 дүгээр хавтасны 58-60 дэх тал, 1 дүгээр хавтас 93-94 тал /
Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: *******, *******, ******* бид 4 сагс тоглож байгаад Яармагийн худалдааны төвөөс тастагч худалдаж авсан. Хот руу 22 цагийн үед ороод Ноолуурын үйлдвэр рүү ноолуур хулгайлах зорилгоор орсон. Үйлдвэрийн цоожийг *******, ******* хоёр эвдэж би наана хүн хараад ******* цаад талд хашааны өнцөгт хүн харсан. *******, ******* нар хаалга онгойчихлоо гэхээр үйлдвэрээс прессэлсэн 4 ширхэг ноолуур авсан. Эхлээд 2 ширхэг ноолуурыг аваад Буянт-Ухаа 2-ын шинээр баригдаж байгаа барилгын хашаанд буулгаад би хараад үлдсэн гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 108-111 дэх тал/
Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтад сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр ******* манайд ирээд намайг авсан. Тэгээд *******ынд очоод бид 3 ноолуурын үйлдвэр рүү явцгаасан. Тэгээд үйлдвэрт ирээд ноолууртай хаалгыг олж чадахгүй цоожийг нь эвдэж ороод үзтэл дотор их хэмжээний ноолуур байсан. Тэгээд нэг талын булангаас нь 2 пресс ноолуур авсан. Авсан ноолуураа *******ын Тоёота Приус 30 маркийн саарал өнгийн УНС улсын дугаартай машинд ачаад Эмээлт рүү шууд хөдөлцгөөсөн. Тухайн үед цаг 05 цаг болж байсан. Тэгээд Эмээлт дээр очоод ноолуур авна гэсэн зарын дугаарууд руу залгаж байгаад нэг ченжтэй уулзсан. Тэр ах “хашаанд машинаа оруулаад ноолуураа өгчих” гэж хэлсэн. Тэгээд тэр хүнд 2 пресс ноолуураа 16 сая гаран төгрөгөөр өгсөн. Ноолуур зарсан мөнгөө 3 хуваагаад авцгаасан. Би 5,300,000 орчим төгрөг авсан. Тэгээд бид дундаасаа *******ид 700,000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг / хэргийн 1 дүгээр хавтас 198-200 дахь тал/
Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: ...2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр ******* манайд ирээд намайг авсан. Тэгээд *******ынд очоод бид 3 ноолуурын үйлдвэр рүү явцгаасан. Тэгээд үйлдвэрт ирээд ноолууртай хаалгыг олж чадахгүй байж байхаар цоожийг нь эвдэж ороод үзтэл дотор их хэмжээний ноолуур байсан. Тэгээд нэг талын булангаас нь 2 пресс ноолуур авсан. Авсан ноолуураа *******ын Тоёота Приус 30 маркийн саарал өнгийн УНС улсын дугаартай машинд ачаад Эмээлт рүү шууд хөдөлцгөөсөн гэх мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 224-226 дахь тал/ зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Хоёр: Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн 2021 оны 08 дугаар сарын 04-05-нд шилжих шөнийн 03 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа 2 хорооллын 1043 дугаар байрны гадна зогсоолд байсан хохирогч эзэмшлийн Тоёота Приус маркийн 40-88 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 2 ширхэг дугуйг хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, учрах саадыг арилгах зорилгоор Тоёота Приус маркийн УБС улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, 320.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хохирогч мөрдөн байцаалтад өгсөн: “.... 2021 оны 08 дугаар сарын 04-ний орой 21 цагийн үед өөрийн эзэмшлийн Тоёота Приус маркийн 40-88 УБХ улсын дугаартай машинаа Буянт-Ухаа 2 хорооллын 1043 дугаар байрны гаднах шороон зогсоол дээр байрлуулж тавиад гэртээ орсон. Тэгээд 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 14 цагийн үед манай нөхөр болох Золжаргал руу найз нь залгаад “танай машины жолооч талын 2 дугуйг хүн тайлаад аваад явсан байна. Буянт-Ухаа 2 хорооллын оршин суугчдын нэгдсэн групп дээр тавьсан байна” гэхээр нь гарч хартал жолооч талын 2 ширхэг дугуй байхгүй байсан. Би алдсан хоёр ширхэг дугуйгаа ободтой нь хамт 700.000 төгрөгөөр үнэлж байна. Миний машины обод нь Легон загварын обод байсан. Миний машинаас өөр эд зүйлс алга болоогүй” гэсэн мэдүүлэг / 3 дугаар хавтасны 14-15 дахь тал/,
“Дамно” ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн №ХУ2-21-376 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан: Приус-30 маркийн автомашины 16 хэмжээтэй дугуй 2 ширхэг, 320.000 төгрөг /3 дугаар хавтасны 28-29 дэх тал/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлд: 2021 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр д обуд, дугуйны хамт хүлээлгэн өгсөн /хэргийн 3 дугаар хавтас 33-34 дэх тал/
Гэрч А.Тэмүүлэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: ...Би Хан-уул дүүргийн 7 дугаар хэсэг 510 тоотод амьдардаг бөгөөд Өмнөговь аймагт байх Ти Жи ХХК-д хүнд машин механизмын операторчин ажилтай юм. Тухайн үед буюу 2021 оны 08 дугаар сарын дундуур найз Өсөхбаяртай уулзахад дугуй обуд зарна гэхээр нь үзсэн 2 ширхэг дугуй обуд байсан юм. Би ярилцаад 150,000 төгрөгөөр авахаар болсон юм. Гэхдээ мөнгийг одоо болтол өгөөгүй байгаа юм. Дараа нь санаж байна би авсан дугуйгаа зарах санаатай фейсбүүкт зар тавьсан чинь цагдаагаас дуудсан юм. Өсөхбаяртай нэг гудамжны найзууд мөн хамт сурч байсан юм. Тухайн обуд дугуйг гэмт хэргийн замаар авсан гэж надад бол хэлээгүй би мэдээгүй байсан юм. Энэ талаар сүүлд л мэдсэн юм гэх мэдүүлэг / хэргийн 3-р хавтаст 80 тал /,
Гэрч ******* мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ “... 03 цагийн үед ажлаа тараад гэр рүүгээ явж байтал манай найз ******* машины обуд хулгайлна гэж хэлэхээр нь ******* бид хоёр “яах гээд байгаа юм бэ, хэрэггүй” гэсэн чинь “зүгээрээ” гээд Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт ухаа 2 хороололд ирсэн. Тухайн үед цаг 05 цаг болж байхад бид дөрөв *******ын саарал өнгөтэй Приус-30 маркийн машинтай явж байсан. Тэгээд ******* бид хоёр *******т “хулгай хийх гээд байгаа юм бол өөрөө хулгай хий, бид гурав оролцохгүй” гээд ******* бид хоёр машинаас нь буусан. ******* *******ийг “ханьдаа байж байлдаа” гээд аваад үлдсэн. Тэгээд ******* бид хоёр автобус унаа байхгүй яаж харих юм бэ гээд буцаад *******ын машинд суугаад хүлээж байтал ******* ирээд машинд суугаад “******* Приус-30 маркийн машины хоёр ширхэг дугуйг хулгайлсан” гэж хэлсэн. Бид хоёр тухайн үед юм хэлээгүй. Тэгээд удалгүй ******* хоёр ширхэг дугуй түрж ирээд машинд оруулж тавиад явсан гэх мэдүүлэг /3 дугаар хавтасны 20-21 дэх тал /,
Гэрч ******* мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ “...Буянт Ухаа 2 хороолол орчхоод 1042 дугаар байрны урд талд байрлах шороон зогсоол дээр очоод ******* бид 2 машиндаа үлдээд *******, ******* 2 зогсоол дунд байсан хар өнгийн тээврийн хэрэгсэл дээр очсон. Би яг ямар загварын тээврийн хэрэгсэл байгааг нь сайн хараагүй. Тэгээд тэр хоёрыг удаад байхаар нь очоод харсан чинь ******* дугуйг нь тайлах гээд чадахгүй байгаа бололтой сууж байсан. Харин ******* ойрхон зогсож байсан. Тэгээд би “одоо боль” гэж хоёуланд нь хэлэхэд юм ойлгохгүй юм шиг болохоор нь буцаад машиндаа суугаад хүлээсэн юм. Түүнээс хойш 20-оод минутын дараа тэр 2, 2 ширхэг гоёлын обудтай дугуй өнхрүүлж ирээд ******* өөрөө багажид ачаад Шувуун фабрик руу гэр рүүгээ явсан юм.. гэх мэдүүлэг /3 дугаар хавтасны 23 дахь тал/,
Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...гэртээ харихаар явж байгаад замаараа Буянт- Ухаа 2 хороолол руу орж шороон зогсоол дээр машинаа тавиад 100-200 метр орчим зайтай газар яваад хар өнгийн Тоёота Приус-30 маркийн машин байхаар нь дугуйг нь хартал Шогун А1 спорт обудтай дугуй байхаар нь би өөрийнхөө машинаас дорцов, данхраад хоёр гаргаж ирээд тухайн машины доогуур хийж данхраадаж өргөөд дорцовоо жолоочийн талын урд хойд хоёр дугуйг тайлсан. Тэгээд дугуйг тайлж аваад шууд машиндаа хийгээд аваад явсан. Түүнээс хойш 12 сар орчмын дараа тэр хоёр дугуйг обудтай нь нэг найз Тэмүүлэнд 150.000 төгрөгөөр зарсан. Машины дугуйг тайлж авахад *******той хамт тайлалцсан. Тухайн үед ******* “наадах чинь таалагдахгүй байна, больё” гэхээр нь би тусгай түлхүүр авчраад эргүүлсээр байгаад тайлаад авчихсан” гэх мэдүүлэг /3 дугаар хавтасны 59-60 дахь тал /,
Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “...тэгээд Буянт-Ухаа-2 хороолол руу орж нэг шороон зогсоол дээр зогсоод ******* машинаас буугаад тэнд байсан хар өнгийн Приус-30 маркийн машины дугуйг харсан. Тэгээд машинаасаа дугуйн дорцов, данхраад аваад тэр машины доогуур нь данхраадаад жолоочийн талын урд хойд 2 дугуйг дорцовоор тайлсан. Дугуйг авах гэтэл гарахгүй байхаар нь би машиныг нь өргөж өгсөн. Тэгээд тайлж авсан. Би тухайн үед хүн хараад хажууд нь зогсож байсан” гэх мэдүүлэг / 3 дугаар хавтасны 69-70 дахь тал /,
Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтад өгсөн: “...тэгээд харихаар явж байгаад замаараа Буянт- Ухаа 2 хороолол руу орж шороон зогсоол дээр машинаа тавиад 100-200 метр орчим зайтай газар яваад хар өнгийн Тоёота Приус-30 маркийн машин байхаар нь дугуйг нь хартал Шогун А1 спорт обудтай дугуй байхаар нь би өөрийнхөө машинаас дорцов, данхраад хоёр гаргаж ирээд тухайн машины доогуур хийж данхраадаж өргөөд дорцовоо жолоочийн талын урд хойд хоёр дугуйг тайлсан. Тэгээд дугуйг тайлж аваад шууд машиндаа хийгээд аваад явсан. Түүнээс хойш 12 сар орчмын дараа тэр хоёр дугуйг обудтай нь нэг найз Тэмүүлэнд 150.000 төгрөгөөр зарсан. Машины дугуйг тайлж авахад той хамт байсан. хамт тайлалцсан. Тухайн үед наадах чинь таалагдахгүй байна больё гэхээр нь би тусгай түлхүүр авчраад эргүүлсээр байгаад тайлаад авчихсан.” гэх мэдүүлэг /3 дугаар хавтасны 59-60 дахь тал /
Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн “...тэгээд Буянт-Ухаа-2 хороолол руу орж нэг шороон зогсоол дээр зогсоод ******* машинаас буугаад тэнд байсан хар өнгийн Приус-30 маркийн машины дугуйг харсан. Тэгээд машинаасаа дугуйн дорцов, данхраад аваад тэр машины доогуур нь данхраадаад жолоочийн талын урд хойд 2 дугуйг дорцовоор тайлсан. Дугуйг авах гэтэл гарахгүй байхаар нь би машиныг нь өргөж өгсөн. Тэгээд тайлж авсан. Би тухайн үед хүн хараад хажууд нь зогсож байсан” гэх мэдүүлэг / 3 дугаар хавтасны 69-70 дахь тал / зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Гурав: Шүүгдэгч ******* нь 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн , 7 дугаар хэсэг, 107а тоотод хохирогч А.Энх-Амгаланг барьцаанд тавьсан эд зүйлээ буцааж авахыг шаардсанаар маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь цохисны улмаас хохирогчийн биед “дух, зүүн шанаа, баруун сарвуу, эрүүний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, уруулын дотор салстын язарсан шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Хохирогч А.Энх-Амгалангийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад өгсөн ...би 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 14 цагийн үед *******аас ломбардад тавиулсан өөрийн монетон бөгж, “Асег брэндийн нөүтбүүкээ авахаар гэрт нь очсон. *******аас “ломбардад тавьсан миний эд зүйлийг аваад өгөөч ээ” гэхэд “чимээгүй бай, дуугай бай” гээд миний амыг хоёр гараараа дарж баруун талын гараараа миний хоолойг боохоор би гарыг нь тавиулах гэж эсэргүүцэл үзүүлэхэд намайг хойшоо түлхэж унагаасан. Би орон дээр унахад ******* ам хамрыг хоёр зэрэг гараараа дарж амьсгал боогдуулсан. Би эсэргүүцэл үзүүлж хоёр гарыг нь тавиулах гэж гартай нь ноцолдож гэдэс рүү нь хоёр гараараа түлхэхэд миний дух, дагз, эрүү хэсгүүдэд гараараа 4-5 удаа цохисон. Яг аль гараараа цохисныг нь санахгүй байна. Тухайн үед өвдсөн болохоор би уйлсан. Тэгэхэд ******* “дуугай байгаач” гэж хэлээд баруун талын гарын сарвууны ар хэсэгт зүүн гараа атгаж байгаад 1 удаа цохихоор нь би уйлаад босож суусан” гэх мэдүүлэг /хэргийн 4 дүгээр хавтас 97 дахь тал/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн 2022 оны 04 дүгээр сарын 14- ний өдрийн хүний биед үзлэг хийсэн 5622 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
1.А.Энх-Амгалангийн биед дух, зүүн шанаа, баруун сарвуу, эрүүний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, уруулын дотор салстын язарсан шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хэргийн 4 дүгээр хавтас 104-105 дахь тал/
Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: ...би Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр хулгайн хэрэгт холбогдон шалгагдаж байсан бөгөөд тус хэргийн хохирол төлбөр төлөх шаардлагатай болсон тул найз охин А.Энх-Амгалангийн гэрээс үнэ хүрч болох эд зүйлийг ломбардад мөнгөний барьцаанд тавьсан. Гэтэл тус ломбардаас төлбөр мөнгө нэхэгдэн барьцаанд тавьсан эд зүйл хураагдах гээд байна гэж найз охин А.Энх-Амгалан уурласан шалтгаанаас болж бид хоёр маргалдсан. А.Энх-Амгалан миний гар мөр орчимд хазахаар нь би “тавь” гэж олон удаа хэлсэн боловч миний үгэнд орохгүй байхаар нь А.Энх-Амгалангийн нүүрэн тус газарт нь 1-2 удаа цохисон нь үнэн” гэх мэдүүлэг /хэргийн 4 дүгээр хавтас 121 дэх тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийг өөрөө, бусадтай бүлэглэн үйлдсэн хүнийг гэмт хэргийн гүйцэтгэгч гэх бөгөөд гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзэх ба бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчлэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд тодорхой зааж зохицуулсан.
Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувьдаа ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгохыг ойлгоно.
“Хулгайлах” гэмт хэрэг нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан иргэний эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрх болон орон байрны халдашгүй дархан байх хүний баталгаатай эдлэх эрх, эрх чөлөөг зөрчсөн, шууд санаатай шунахай зорилгоор, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар өөрийн эзэмшил ашиглалтад шилжүүлэн авсан үйлдлээр үйлдэгддэг ба уг гэмт хэргийг “...үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг их хэмжээний хохирол гэж, машин механизм ашиглаж үйлдсэн” нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болохоор Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-т зохицуулсан.
Машин механизм ашиглах гэдэгт эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, зөөж тээвэрлэх зорилгоор урьдчилан бэлтгэж ашигласныг ойлгоно.
Тусгайлан хамгаалсан байр, агуулах нь шүүгдэгч нарын хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй эсвэл тухайн цаг хугацаанд нэвтрэхийг хориглосон орон зай байх ба хориг саад, хамгаалалтыг бусдад мэдэгдэхээр байршуулсан, эсвэл хорих саадтай болохыг анхааруулсан тэмдэг, тэмдэглэгээтэй байх бөгөөд шүүгдэгч нар энэхүү хоригийг мэдсээр байж зөрчсөн үйлдэл нь түүнийг хууль бус нэвтрэлтэд буруутгах объектив болон субъектив нөхцөл байдлын үндэслэл болохоор заажээ.
Мөнгө угаах гэж гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн; түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсныг ойлгоно.
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч З.Ариунжаргал нараас шүүхийн хэлэлцүүлэгт “*******, *******, *******, *******, ******* нараас ноолуур авсан. Гэхдээ тухай ноолуурыг хулгай хийж олсон гэдгийг мэдээгүй. Иймд Эрүүгийн хуулийн тухай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг зөвшөөрөхгүй. ******* нь гэмт хэрэг үйлдээгүй тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж мэтгэлцэв.
Шүүгдэгч ******* нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй ба гэмт хэрэг үйлдсэнээ зөвшөөрөхгүй байх нь Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар хамгаалагдсан эрхийн асуудал боловч энэхүү эрхээ эдлэх, хэрэгжүүлэх хэмжээ хязгаар нь илтэд худал мэдүүлэг өгч бусдыг гүтгэхгүй байх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад санаатай саад учруулахгүй байх үүргээр хязгаарлагдана.
Шүүгдэгч *******, *******, *******, *******, ******* нар нь шүүгдэгч *******тэй хувийн харьцаагүй ба хулгайлсан ноолуураа худалдан борлуулж, мөнгө олох зорилгоор зарын дагуу *******тэй холбогдож, ноолуураа худалдан борлуулсан байна.
Шүүгдэгч *******, *******, *******, ******* нар нь хэдийгээр хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй субъект боловч тухайн хэргийн нөхцөлд шүүгдэгч нар нь “...ченж ах залгаад 19-д байрлах үйлдвэрээс ноолуур хулгайлсан уу. Миний таньдаг хүн асуугаад байна. Мөн цагдаа нар мөнгөлөг саарал өнгийн Приус-30 хайгаад байна. Бид хэд хулгайлсан талаар хэлэхэд ченж ах бид хэдийг хэсэг хугацаанд нуугдаарай /бүгчих/ гэж хэлсэн” талаар мөрдөн байцаалтын шатанд тогтвортой мэдүүлжээ. Түүнчлэн хохирогч нь агуулахаас ноолуур хулгайд алдсан талаараа *******д хэлж мэдэгдсээр байхад “шүүгдэгч нарт та нарыг цагдаа хайж байна, нуугд /бүгчих/” гэх мэт хэлж сануулж, гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж авсан, пресс буюу баглаа боодлыг нь задалж шуудайд хийж хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалсан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна. Иймд шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч З.Ариунжаргал нараас гаргасан “*******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн саналыг үндэслэлгүй гэж дүгнэлээ.
1. Шүүгдэгч *******ын хувьд: бусадтай бүлэглэн 3-н удаагийн үйлдлээр буюу “А үйлс” ХХК-ийн агуулахад 2 удаа хууль бусаар нэвтэрч, их хэмжээний буюу нийт 81.914.625 төгрөгийн хохирол учруулсан, мөн шүүгдэгч *******той бүлэглэн хохирогч автомашины 2 ширхэг дугуйг хулгайлж 320.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг тус тус үйлдэхдээ өөрийн эзэмшилд байсан Тоёота Приус-30 маркийн УБС улсын дугаартай автомашинаар хулгайлсан эд зүйлээ зөөж тээвэрлэн, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дах хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.3, 2.4-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Мөн хохирогч А.Энх-Амгалангийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
2. Шүүгдэгч *******ын хувьд: бусадтай бүлэглэн 2 удаагийн үйлдлээр буюу “А үйлс” ХХК-ийн агуулахад 2 удаа хууль бусаар нэвтэрч, их хэмжээний буюу нийт 81.914.625 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ *******ын эзэмшилд байсан Тоёота Приус-30 маркийн УБС улсын дугаартай автомашинаар хулгайлсан эд зүйлээ зөөж тээвэрлэн, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дах хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.3, 2.4-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
3. Шүүгдэгч М.Мөнх-Эрдэнийн хувьд: бусадтай бүлэглэн 1 удаагийн үйлдлээр буюу “А үйлс” ХХК-ийн агуулахад 1 удаа хууль бусаар нэвтэрч, их хэмжээний буюу нийт 52.650.000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ *******ын эзэмшилд байсан Тоёота Приус-30 маркийн УБС улсын дугаартай автомашинаар хулгайлсан эд зүйлээ зөөж тээвэрлэн, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дах хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.3, 2.4-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
4. Шүүгдэгч *******ийн хувьд: бусадтай бүлэглэн 2 удаагийн үйлдлээр буюу “А үйлс” ХХК-ийн агуулахад 1 удаа хууль бусаар нэвтэрч, их хэмжээний буюу нийт 52.650.000 төгрөгийн хохирол учруулсан, *******тай бүлэглэн хохирогч автомашины 2 ширхэг дугуйг хулгайлж 320.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг тус тус үйлдэхдээ *******ын эзэмшилд байсан Тоёота Приус-30 маркийн УБС улсын дугаартай автомашинаар хулгайлсан эд зүйлээ зөөж тээвэрлэн, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дах хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.3, 2.4-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
5. Шүүгдэгч *******ийн хувьд: бусадтай бүлэглэн 1 удаагийн үйлдлээр буюу “А үйлс” ХХК-ийн агуулахад 1 удаа хууль бусаар нэвтэрч, 29.264.625 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ *******ын эзэмшилд байсан Тоёота Приус-30 маркийн УБС улсын дугаартай автомашинаар хулгайлсан эд зүйлээ зөөж тээвэрлэн, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дах хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.4-д заасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч ******* нь шүүгдэгч *******, *******, *******, *******, ******* нараас 2 удаагийн үйлдлээр гэмт хэрэг үйлдэж олсон гэдгийг мэдсээр байж ноолуурыг худалдан авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч *******, *******, ******* нар болон тэдгээрийн өмгөөлөгч Б.Баттулга, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Н.Эрдэнэчимэг, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Идэрхангай нар нь “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.
2. Эрүүгийн хариуцлагын талаар
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших ба тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлах нь зүйтэй.
Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын хуралдаанд:
Шүүгдэгч *******ыг үргэлжилсэн үйлдлээр, бусадтай бүлэглэн, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, их хэмжээний хохирол учруулж, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дах хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.3, 2.4-д зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ял,
Мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 03 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-т зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн, *******ын биечлэн эдлэх ялыг 3 жил 03 сарын хугацаагаар хорих ялаар тогтоох.
Шүүгдэгч *******ыг үргэлжилсэн үйлдлээр, бусадтай бүлэглэн, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, их хэмжээний хохирол учруулж, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-д зааснаар 2 жил 05 сарын хугацаагаар хорих ял оногдуулах,
Шүүгдэгч *******ийг үргэлжилсэн үйлдлээр, бусадтай бүлэглэн, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, их хэмжээний хохирол учруулж, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-д зааснаар 2 жил 05 сарын хугацаагаар хорих ял оногдуулах,
Шүүгдэгч М.Мөнх-Эрдэнийг бусадтай бүлэглэн, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, их хэмжээний хохирол учруулж, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.3, 2.4-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах,
Шүүгдэгч *******ийг бусадтай бүлэглэн, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах,
Шүүгдэгч *******г гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 08 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах дүгнэлт гаргав.
Шүүгдэгч *******, *******, ******* нарын өмгөөлөгч Б.Баттулга, шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Н.Эрдэнэчимэг, шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Б.Идэрхангай нараас: шүүгдэгч *******, *******, *******, *******, ******* нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулсан мөн тэдний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар тэдэнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн саналыг,
Шүүгдэгч *******гийн өмгөөлөгч З.Ариунжаргалаас: шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хөгжлийн бэрхшээлтэй байнгын асаргаанд байдаг хүүхэдтэй, мөн ******* нь тулай өвчтэй биеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан эмнэлгийн тусламж үйлчилгээ авах шаардлагатай байдаг. Энэ хувийн байдлыг нь харгалзан түүнд оногдуулах зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх бүсийг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлаж тогтоож өгнө үү гэсэн саналыг тус тус гаргав.
Шүүгдэгч *******, *******, *******, *******, ******* нар нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар батлагдаж байна. /хэргийн 2 дугаар хавтас 13, 16, 25, 52, 55 дугаар тал/,
Шүүгдэгч ******* нь Нийслэлийн шүүхийн 1991 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 75 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 2, 239 дүгээр зүйлийн 2-д зааснаар 4 жилийн хорих ял шийтгүүлж, 1992 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст тэмдэглэгджээ. /хэргийн 2 дугаар хавтас 60 дахь тал/
Шүүхээс шүүгдэгч нар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, оролцсон байдал, үйлдлийн тоо, учруулсан хохирлын хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, шүүгдэгч *******, *******, *******, *******, ******* нар нь анх удаа ял шийтгэгдэж байгаа хувийн байдал зэргийг тус тус харгалзан шүүгдэгч нарт оногдуулах ялыг ялгамжтайгаар оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3, 2.4-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,
Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3, 2.4-т зааснаар 1 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар,
Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-т зааснаар 1 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар,
Шүүгдэгч М.Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3, 2.4-т зааснаар 1 жил 02 сарын хугацаагаар хорих ялаар,
Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,
Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 08 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн, *******ын биечлэн эдлэх ялыг 2 жил 02 сарын хугацаагаар хорих ялаар тогтоов.
Шүүгдэгч *******, *******, *******, *******, ******* нар нь анх удаа ял шийтгэгдэж байгаа хувийн байдлыг харгалзан тэдэнд оногдуулсан хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******* нь хөгжлийн бэрхшээлтэй байнгын асаргаанд байдаг хүүхдийн хамт амьдардаг, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах зайлшгүй шаардлагатай ар гэрийн гачигдалтай байдлыг харгалзан түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх бүсийг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлахаар тогтоов.
3. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан байна.
Шүүгдэгч *******, *******, *******, *******, ******* нарын гэмт хэргийн улмаас хохирогч “А үйлс” ХХК-д /д/ нийт 81.914.625 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан ба шүүгдэгч нар нь бүрэн төлж барагдуулсан байна.
Шүүгдэгч *******, ******* нар нь хохирогч эд хөрөнгөд 320.000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд хулгайлсан эд хөрөнгийг буцаан өгсөн байх тул шүүгдэгч *******, ******* нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь хохирогч Д.Энх-Амгалангийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан ба хохирогч Д.Энх-Амгалан эмчилгээний зардалд 210.000 төгрөг нэхэмжилсэн ба шүүгдэгч ******* нь төлж барагдуулсан байна.
Иймд шүүгдэгч *******ыг *******, *******, *******, *******, ******* нарыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Тухайн хэргийн хувьд шүүгдэгч *******, *******, *******, *******, ******* нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Тоёота Приус” маркийн УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийг “Дамно” ХХК-ийн үнэлгээний тайланд 10.460.297 төгрөгөөр үнэлжээ. /хэргийн 2-р хавтаст 158-160 дахь тал/ Уг тээврийн хэрэгсэл нь “Нэт капитал финанс корпораци” ББСБ-ын эзэмшилд байгаа болох нь /хэргийн 2-р хавтас 126 дахь тал/ батлагдаж байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Тоёота Приус” маркийн УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 10.460.297 төгрөгийг шүүгдэгч *******, *******, *******, *******, ******* нараас хувь тэнцүүлэн 2.092.059 төгрөг тус тус гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, *******, *******, *******, ******* нарын 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс шийтгэх тогтоол гарсан энэ өдрийн байдлаар цагдан хоригдсон 7 хоногийг тэдний ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцох нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СД 1 ширхгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.
2.1 Шүүгдэгч Боржигон овогт Сонинбаатарын Өсөхбаярыг үргэлжилсэн үйлдлээр, бусадтай бүлэглэн, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, их хэмжээний хохирол учруулж, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дах хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.3, 2.4-д зааснаар,
Мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
2.2. Шүүгдэгч овогт гийн ыг үргэлжилсэн үйлдлээр, бусадтай бүлэглэн, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, их хэмжээний хохирол учруулж, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-д зааснаар,
2.3. Шүүгдэгч Боржигин овогт ийг үргэлжилсэн үйлдлээр, бусадтай бүлэглэн, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, их хэмжээний хохирол учруулж, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-д зааснаар,
2.4 Шүүгдэгч Боржигин овогт ******* Мөнх-Эрдэнийг бусадтай бүлэглэн, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, их хэмжээний хохирол учруулж, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.3, 2.4-д зааснаар,
2.5 Шүүгдэгч Боржигон овогт гийн ийг бусадтай бүлэглэн, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар,
2.6 Шүүгдэгч овогт г гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, нуун далдалсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3.1. Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3, 2.4-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,
3.2. Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3, 2.4-т зааснаар 1 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар,
3.3. Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-т зааснаар 1 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар,
3.4. Шүүгдэгч М.Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3, 2.4-т зааснаар 1 жил 02 сарын хугацаагаар хорих ялаар,
3.5. Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,
3.6. Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 08 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн, *******ын биечлэн эдлэх ялыг 2 жил 02 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ******* оногдуулсан 2 жил 02 сарын хугацаагаар хорих ялыг,
-Шүүгдэгч *******д оногдуулсан 1 жил 06 сарын хугацаагаар хорих ялыг,
-Шүүгдэгч *******ид оногдуулсан 1 жил 06 сарын хугацаагаар хорих ялыг,
-Шүүгдэгч *******д оногдуулсан 1 жил 02 сарын хугацаагаар хорих ялыг,
-Шүүгдэгч *******т оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож солихыг шүүгдэгч *******д мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, *******, *******, *******, ******* нарын цагдан хоригдсон 7 хоногийг тус тус тэдний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч *******ыг *******, *******, *******, ******* нарын үйлдлийн улмаас хохирогч “А үйлс” ХХК-д /Ж.Адъяад/ учирсан 81.914.625 төгрөгийн хохирол, шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас хохирогч А.Энх-Амгаланд учирсан хохирол, эмчилгээний зардалд 210.000 төгрөг, шүүгдэгч *******, ******* нараас хохирогч д учруулсан 320.000 төгрөгийн хохирол тус тус нөхөн төлөгдсөн, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Тоёота Приус” маркийн УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 10.460.297 төгрөгийг шүүгдэгч *******, *******, *******, *******, ******* нараас хувь тэнцүүлэн 2.092.059 төгрөг тус тус гаргуулж улсын орлого болгосугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СД 1 ширхгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
12. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
13. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
14. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч *******, *******, *******, *******, ******* нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР