Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 2023/ШЦТ/57

 

      

 

 

      

 

 

 

      20*******         01           18                                   20*******/ШЦТ/57

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж, 

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга  О.Энхзаяа хөтөлж,

улсын яллагч ******* дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Нандин-Эрдэнэ   

шүүгдэгч ******* өөрийгөө өмгөөлж оролцон, тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:        

 

******* дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт т холбогдох эрүүгийн 22*******024551466 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын *******-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, ******* тавилгын үйлдвэр хувиараа ажиллуулдаг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, ******* дүүргийн 4 дүгээр хороо,“*******” хотхоны *******9 дүгээр байрны ******* тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, овогт /РД:ЦД85**************79/   

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч нь 2022 оны 09 дүгээр сарын 16-17-нд шилжих шөнө ******* дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших “*******” хотхоны *******9 дүгээр байрны ******* тоот гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч тэй маргалдаж, нүүр, толгой, бие хэсэг рүү гараараа цохиж улмаар зулайн хуйханд шарх, зулай, дух, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, баруун дал, хөх, дух, шанаа, хацар, уруул, эрүү, чих, хэвлийд цус хуралт, нүүр, зүүн чих, баруун гуя, зүүн өвдөгт зулгаралтууд, зүүн 1-р шүдний сулрал, зүүн мөрний зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” учруулсан гэмт хэрэгт холбогджээ.     

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “ мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Хоёр. Эрүүгийн 22*******024551466  дугаартай хэргээс:   

Хохирогч ийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дэх тал/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 12809 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 21-******* дахь тал/

Яллагдагч *******ын өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 59 дэх тал/

*******ын хувийн байдлыг тогтоосон баримт /хавтаст хэргийн 29-52 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно. 

 

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч *******ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.  

 

Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ буюу 2022 оны 09 дүгээр сарын 16-17-нд шилжих шөнө 00 цагийн үед ******* дүүргийн 4 дүгээр хороо, “*******” хотхоны *******9 дүгээр байрны ******* тоот гэртээ хамтран амьдрагч тэй маргалдаж, улмаар хохирогчийг зодсоны улмаас хохирогчийн биед “зулайн хуйханд шарх, зулай, дух, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, баруун дал, хөх, дух, шанаа, хацар, уруул, эрүү, чих, хэвлийд цус хуралт, нүүр, зүүн чих, баруун гуя, зүүн өвдөгт зулгаралтууд, зүүн 1-р шүдний сулрал, зүүн мөрний зөөлөн эдийн няцрал, тархи доргилт” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:       

 

Дуудлагын лавлагааны хуудас: 2022 оны 09 дүгээр сарын 17-ны шөнө 00 цагт “аав ээж хоёр хэрэлдээд зодолдоод байна” гэх дуудлага өгсөн /хавтаст хэргийн 9 дэх тал/

 

Хохирогч ийн мөрдөн байцаалтад өгсөн: ...Би ******* дүүргийн 4 дүгээр хорооны ******* хотхоны *******9 дүгээр байрны ******* тоотод нөхөр ******* болон 2 хүүхдийн хамт амьдардаг. Би нөхөртэйгөө албан ёсны гэр бүлийн баталгаагүй. Бид 2014-2015 онд танилцаж, гэр бүл болж тухайн цаг хугацаанаас хойш хамт амьдарч байгаа. 2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр гэртээ хүүхдүүдийнхээ хамт байж байтал манай нөхөр ******* орой ******* цаг өнгөрч байхад согтуу ирсэн. ******* гэрт орж ирэхдээ нэг шил архи барьчихсан байсан бөгөөд түүнийгээ ганцаараа уугаад байсан. ******* “чи манай ахыг эргээгүй, ганц хоол хийгээд эргэчхэж чадахгүй” гээд хэрүүл нэхээд байсан. ******* өмнө нь нэг хүүхэнтэй явалдаад байсан болохоор би “ тэр халамжлаад байсан хүүхнээсээ халамжаа хүс” гэсэн утгатай зүйл хэлчихсэн юм. Ингээд бид хоёр маргалдаж эхэлсэн. ******* “энэ гэрээс чинь явлаа” гээд хувцсаа аваад гарах гэхээр нь би түүнийг түлхтэл намайг буцааж түлхэн хоорондоо ноцолдож эхэлсэн. Би *******ыг гараараа цохиод автал манай нөхөр намайг шууд зодоод эхэлсэн. Намайг гараараа болон гал тогоонд байсан жижиг хайруулын тавгаар  нүүр, толгой, бие хэсэг рүү цохиж зодоод байсан” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дэх тал/

Хохирогч ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсныг нотолсон

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 12809 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 1. ийн биед зулайн хуйханд шарх, зулай, дух, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, баруун дал, хөх, дух, шанаа, хацар, уруул, эрүү, чих, хэвлийд цус хуралт, нүүр, зүүн чих, баруун гуя, зүүн өвдөгт зулгаралтууд, зүүн 1-р шүдний сулрал, зүүн мөрний зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтлүүд тогтоогдлоо.

           2.Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

           3. Шинэ гэмтлүүд байна.

4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 21-******* дахь тал/,

 

Шүүгдэгч *******ын  мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: ...2022 оны 09 дүгээр сарын 16-17-нд шилжих шөнө би ажил дээрээ архи ууж байгаад дуусаагүй архиа гэртээ бариад ирсэн. Намайг архи ууж байтал манай эхнэр Сайнбилэг нь ууж байсан архийг асгаад, тухайн үед би архиа булаацалдаад Сайнбилэгтэй маргалдаж байсан. Сайнбилэг миний толгой болон гар хэсэг рүү ганжингаар цохиод байхаар нь уур хүрээд үснээс нь зулгааж байгаад нүүр болон хэвлийн хэсэг рүү нь 2-3 удаа хүчтэй цохиод шалан дээр хэдэн удаа чирсэн юм” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 59 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.   

 

 Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд зааснаар гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, төрүүлсэн хүүхэд зэргийг хамааруулан ойлгох ба, хамтран амьдрагч гэж “гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээдийг” ойлгох юм.

Мөн дээрх хуульд “гэр бүлийн хүчирхийлэл” гэж гэр бүлийн хамаарал бүхий хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг хэлэхээр, гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбод, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг хэлнэ гэж хуульчилсан байна.

Шүүгдэгч *******, хохирогч нар нь албан ёсны гэрлэлтийн баталгаагүй хэдий ч 2015 оноос хамтран амьдарч байгаа дундаас төрсөн хүүхэдтэй гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдүүд байна. 

 

          Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ хамтран амьдрагч тэй маргалдаж улмаар “гэрээсээ явна”  гэхэд хохирогч түүнийг хориглосон үйлдлийг эсэргүүцэж улмаар хохирогчийн биед нь халдан зодож эрүүл мэндэд нь “зулайн хуйханд шарх, зулай, дух, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, баруун дал, хөх, дух, шанаа, хацар, уруул, эрүү, чих, хэвлийд цус хуралт, нүүр, зүүн чих, баруун гуя, зүүн өвдөгт зулгаралтууд, зүүн 1-р шүдний сулрал, зүүн мөрний зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтлүүд” бүхий хөнгөн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар мөн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.

         Иймд шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

          Прокурорын 22*******024551466 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 855 дугаартай яллах дүгнэлтэд: хохирогч ийн нэрийг “Ж.Сайханбилэг” гэж буруу бичсэнийг зөвтгөсөн болно.

 

          Шүүгдэгч ******* нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

           2. Эрүүгийн хариуцлагын талаар:

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

          Шүүгдэгч ******* нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар батлагдаж байна. /хавтаст хэргийн 29 дэх тал/

 

Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох  ял оногдуулах дүгнэлт гаргав.

 

Шүүгдэгч  ******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрсэн гомдолгүй гэх хүсэлтээ гаргасан, шүүгдэгч нь эрхэлсэн тодорхой ажилтай хувийн байдал зэргийг харгалзан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу арван таван мянган төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг шүүгдэгч *******т мэдэгдэж шийдвэрлэсэн болно. 

 

3. Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан. 

 

           Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ийн биед зулайн хуйханд шарх, зулай, дух, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, баруун дал, хөх, дух, шанаа, хацар, уруул, эрүү, чих, хэвлийд цус хуралт, нүүр, зүүн чих, баруун гуя, зүүн өвдөгт зулгаралтууд, зүүн 1-р шүдний сулрал, зүүн мөрний зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан байна.

        Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд “******* бид хоёр нэг нэгнээ ойлгож эргээд хамт амьдарч байгаа. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн /хавтаст хэргийн 14 дэх тал/ байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

          Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус  тогтоолд дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.*******, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

           1.  Шүүгдэгч овогт ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.     

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу арван таван мянган төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******т мэдэгдсүгэй.   

 

            4. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.  

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

    

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Х.ОДБАЯР