| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2021/0477/Э/220/2021/0767 |
| Дугаар | 2023/ШЦТ/60 |
| Огноо | 2023-01-18 |
| Зүйл хэсэг | 24.8.1., |
| Улсын яллагч | О.Доржмаа |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 2023/ШЦТ/60
2023 01 2023/ШЦТ/60
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Энхзаяа хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа,
шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Д.Амаржаргал, ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хиат овогт ид холбогдох эрүүгийн 2110012910632 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1979 оны ******* дугаар сарын *******-ны өдөр ******* хотод төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эзэмшсэн мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, ээж, эхнэр, 2 хүүхдийн хамт ******* дүүргийн дүгээр хороо, дугаар гудамж тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй,
овогт /РД:ЧГ79**************74/
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдснээр/
Шүүгдэгч ******* нь зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор буюу бусдад худалдаж ашиг олох зорилгоор 2021 оны 06 дугаар сарын -ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт бусдаас 45 шуудай буюу 502,5 кг ховор ургамал болох гэх ургамлыг худалдан авч, улмаар ******* хот руу тээвэрлэж, байгаль орчинд *******,1*******,000 төгрөгийн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм буруугийн талаар маргахгүй. Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүй байхгүй” гэв.
Хоёр. Эрүүгийн 2110012910632 дугаартай хавтаст хэргээс:
2021 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Хино Профиа маркийн ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 5-7 дахь тал/
Хохирогч ын мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 67-68 дахь тал/
Гэрч ийн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 9 дэх тал/
Гэрч ийн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 14, 70-72 дахь тал/
Гэрч ийн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 74-75 дэх тал/
Гэрч ийн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 77-79 дэх тал/
Гэрч ийн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 81-82 дахь тал/
Гэрч ын мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 84 дэх тал/
Эд мөрийн баримтаар тооцогдсон ургамал нь ховор ургамлын жагсаалтад багтсаныг нотолсон Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын *******-ны өдрийн 153 дугаартай тогтоол /1дүгээр хавтаст хэргийн 152 дахь тал/
Эд мөрийн баримтаар тооцогдсон ургамал нь ховор ургамлын жагсаалтад багтсан гэх нэртэй ургамал болохыг, мөн уг ургамлыг экологи эдийн засгийн үнэлгээг тогтоосон 2022 оны ******* дугаар сарын 14-ний өдрийн гэсэн шинжээчийн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 17- дахь тал/
Яллагдагч *******ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 116 дахь тал, 2 дугаар хавтаст хэргийн 17- дахь тал/
Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон 1 ширхэг сиди-г
Шүүгдэгч *******ийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 1-р хавтас 119 тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хэргийн 1-р хавтас 121 тал/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хэргийн 1-р хавтас 126 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 1-р хавтас 127 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 1-р хавтас 130 тал /, жолоодох эрхийн лавлагаа /хэргийн 1-р хавтас 71 тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хэргийн 1-р хавтас 70 тал/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогчийн төлөөлөгч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, *******ид холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Шүүгдэгч ******* нь 2021 оны 06 дугаар сарын -ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт 45 шуудай, 502,5 кг гэх ховор ургамлыг худалдан авч ******* хотын Хан-Уул дүүргийн 14-р хороо, хүртэл тээвэрлэж, байгаль орчинд *******,1*******,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ын мөрдөн байцаалтад өгсөн: “...би Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн экологи-байгаль хамгааллын ангийг экологич мэргэжлээр 2010 онд төгссөн. Монголын ирвэс төвийн Мануул төсөл дээр биологичоор 2010-2016 он хүртэл ажиллаад Нийслэлийн байгаль орчны газарт одоогийн ажилдаа ороод өнөөдрийг хүртэл ажиллаж байна. 2021 оны ******* дугаар сарын 05-ны өдрөөс Нийслэлийн Байгаль орчны газрын биологийн олон янз байдлыг хамгаалах минж нутагшуулах хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байна. Миний ажил үүргийн хуваарь төрөөс явуулж байгаа биологийн төрөл зүйлтэй холбоотой тушаал шийдвэрийг хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих, сурталчлах чиглэлээр ажилладаг. Шинжлэх Ухааны академийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 01/146 дугаартай дүгнэлттэй танилцлаа. Уг дүгнэлттэй холбоотойгоор хэлэх ярих зүйл байхгүй. гэх ургамал нь Монгол Улсын Байгалийн ургамлын тухай хуулийн хавсралтаар ховор ургамлын жагсаалтад багтсан, зөвхөн судалгаа шинжилгээний зориулалтаар Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас олгосон зөвшөөрлийн дагуу түүх боломжтой. Уг ургамал нь Сүхбаатар, Хэнтий, Төв, Булган, Сэлэнгэ аймагт ургах боловч тархац нөөцийн нарийвчилсан судалгаа хийгээгүй байна. Дорно дахины анагаах ухаанд эмчилгээний зориулалтаар ашигладаг. Монгол Улсын Засгийн газрын 2004 оны Монгол орны ховор ургамлын жагсаалт батлах тухай 165 дугаар тогтоолд нэмэлт оруулах тухай 350 дахь заалтад ургамлыг оруулсан байдаг. Байгалийн ургамлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т ховор ургамлыг эм, үйлдвэрлэлийн зориудаар ашиглах зөвшөөрлийг төрийн захиргааны төв байгууллага олгоно гэж хуульчилсан байдаг. Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 20 оны А/******* дугаартай тушаалаар Монгол орны ховор ургамлын жагсаалтад орсон г устах аюулд орохоос урьдчилан сэргийлж биологийн нөөцийг хамгаалах газрын эвдрэл доройтлыг бууруулах зорилгоор судалгаа шинжилгээнээс бусад зориулалтаар байгалиас түүж бэлтгэхийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл буюу 5 жилийн хугацаагаар түр хориглосон. Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/677 дугаар тушаалаар ургамлын экологи эдийн засгийн үнэлгээг хуурай кг нь 217,100 төгрөг, нойтон кг нь 112,900 төгрөг байхаар тогтоосон байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.3-д ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлүүлэхээр заасан. Тухайн хураагдсан ургамлыг улсын орлого болгохоор болбол Шинжлэх ухааны академийн Биологийн хүрээлэн эсхүл Ботаникийн хүрээлэнд шилжүүлбэл зохистой гэж үзэж байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 67-68 дахь тал/
Гэрч ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Энхтөр эндээс нэг дайвар авна гэж хэлсэн. Нэлээн удаж байгаад улаан өнгийн Приус-20 маркийн автомашинтай үл таних эрэгтэй эмэгтэй хүмүүс ирээд “морины тэжээл гэсэн” гээд Энхтөрд хэлсэн байсан. Тэгээд бид тухайн шуудайтай ачааг нь шалгаж үзэлгүй машиндаа ачсан. Тухайн үед нийт 45 шуудайтай бараа байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 9 дэх тал/
Гэрч ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 06 дугаар сарын -ны өдөр би Өмнөговь аймгийн Ханбогд сумаас барилгын материал, тоног төхөөрөмж ачаад хот явах гэж байсан. Тэгээд сумын төвөөс гараад Оюутолгой өнгөрөөд 50 орчим км явж байтал 86606042 гэсэн дугаараас миний 88307724 дугаарын утас руу залгаад “малын үнэтэй хивэг тэжээл нороод хугацаа нь дуусчихсан байгаа юм. Хотоос авсан буцаалт хийлгэх гэж байгаа юм. Энэ ачааг авах уу” гэсэн. Би “эхлээд барилгын материалаа ачна, зай үлдвэл тань ачааг авъя” гэж хэлсэн. Тэгээд төмөр замын кэмп дээрээс ачаагаа авч дуусгаад нүүрсний зам дээр хөдлөөд явж байхад залгаад “Цогтцэцийн хажуу тосгон дээрээс ачуулна, би хотоос холбогдож байна, наад ачааг чинь Өмнөговиос хүмүүс ачуулах юм байгаа юм” гээд над руу мессежээр 86313279 гэх утасны дугаар явуулсан. Удаагүй энэ дугаараас над руу нэг эмэгтэй хүн залгаад “та түр хүлээж байх уу, бид нар одоо аймгийн төвөөс гарч байна, одоо наад ачааг чинь хүргээд өгье” гэж хэлсэн. Тэгээд би замын хажууд хүлээж байтал 20 цагийн үед улаан өнгийн Приус-20 маркийн машинтай эрэгтэй, эмэгтэй 2 хүн ирсэн. “Ачаа тосгон дээр байгаа одоо аваад ирье” гээд яваад 3 удаа зөөж нийт 45 шуудай ачаа ачуулсан. Анх хотоос гэж залгасан 86606042 дугаарын эрэгтэй хүнтэй адил “морины үнэтэй хивэг тэжээл байгаа юм, хугацаа нь дуусчхаад хот руу буцаалт хийх гэж байгаа юм” гэж мөн адил надад хэлсэн. Тухайн шуудайтай зүйлийг би задалж үзээгүй хоёр давхарласан шуудайтай ачихаар шидэхээр зарим шуудай нь сугараад байсан. Тэгээд би давхар шуудайтай юм байна гэдгийг нь мэдсэн. Шуудайтай зүйлийг гаднаас би өөрөө шидэж оруулсан тэгэхэд их хөнгөхөн хатуу хатуу, жижгэвтэр зүйл асгаагүй, үзэгдэх орчинд юм харагдахаар хэвийн байсан. Ачаагаа ачиж дуусгаад тооцоо мөнгөө нэхэж, дагалдах гарал үүслийн бичиг нэхэхэд “өглөө хотоос ярьж байгаа 86606042 дугаартай хүн чам дээр өөрөө тосоод бичгээ аваад очно, тэндээ тээврийн зардлаа бэлэн өгчихнө” гэж ярьсан. Тэгээд тэр хүмүүсийн дэргэд 86606042 дугаар луу залгахад гарал үүслийн бичгээ хотоос авсан компаниасаа авч өгнө, ачааны хөлсөө 160.000 төгрөгөөр ачаа авах үедээ өгөхөөр тохиролцоод тэндээсээ туслах жолооч ийн хамт хот руу хөдөлсөн. 2021 оны 06 дугаар сарын 19-ний өглөө 06 цаг өнгөрч байх үед Дундговь аймагт хоноод сэрэх үед нөгөө 86606042 дугаараас эрэгтэй хүн залгаад “хаана явж байна, ирсэн юм уу” гэж асуухаар нь хоносон газраа хэлэхэд хотод ирэхээр чинь “Буянт-Ухаа дахь Спорт цогцолборын хажууд тосож авна, ийшээ ирээрэй” гэж хэлээд утсаа салгасан. Тэгээд ******* хот руу орохоос өмнө над руу дахин нөгөө дугаараас залгаад “хаана явна, би Спорт цогцолборын хажууд автобусны буудал дээр хөх өнгийн Бонго машинтай хүлээж байна” гэж ярьсан. Би 10 цаг дөнгөж өнгөрч байх үед ороход Ганзориг гэдэг цагдаа, мөн мэргэжлийн хяналтын эмэгтэй байцаагч нар ачаа шалгасан би “барилгын тоног төхөөрөмж, хүний дайвар, мөн замаас морины хивэг тэжээл авч яваа хот руу буцаалт хийж байгаа юм” гэж хэлсэн. Тэгээд машины ачааг онгойлгуулж нэг шуудайтайг нь буулгаж ирүүлж задалж үзээд “энэ хориотой ургамал байна” гэж мэргэжлийн хяналтын эмэгтэй хэлээд тэгээд Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэст ачаатай машинтайгаа саатуулагдсан. Тэгээд постын хүмүүс “юу тээвэрлэж байгаа юм, хаанаас тээвэрлэсэн юм” гэж надаас асууж байна гээд нөгөө залгасан 86606042 дугаар луу залгахад утсаа аваад “хотын төв рүү очоод оффис дээр нь уулзаад бичиг баримтыг нь бүрдүүлээд эргээд очъё” гээд утсаа салгасан. Тэгээд чимээгүй болчихоор нь дахиад нөгөө дугаар руугаа залгахад “хотын төв орж байна” гэсэн. Тэгээд дараа нь залгахад “нөгөө газраасаа хагас дутуу бичиг баримтаа бүрдүүлсэн одоо очиж байна” гэж хэлсэн. Тэгээд дахиж залгахад утсаа авахгүй байсан, сүүлдээ бүр утас нь холбогдох боломжгүй болчхоод оройхон цаг орчимд нэг утсаа аваад “би чинь хотод байхгүй хөдөө суманд ажилтай явна хотод байдаг нягтлан няравт бичиг баримтаа аваад оч” гээд худлаа яриад тэрнээс хойш огт холбогдоогүй, утас руу нь залгаж үзэхээр одоог хүртэл холбогдох боломжгүй гэсэн хариу өгөөд байгаа.
Би хөдөө гадаа ачаа авахдаа хүний өгсөн ачааг тэр болгон задалж үзээд байдаггүй. Уг шуудайтай ачаанууд нь 2 давхар ууттай, дотор шуудай нь бор шуудай үйлдвэрийн оёдолтой битүү байсан гаднаа цагаан өнгийн шуудайтай тэрний амыг бол боогоогүй онгорхой байсан. Гаднаас нь л ачих явцдаа барьж үзэхэд дээр дурдсанчлан хатуувтар, хөнгөхөн зүйл байсан. Анх надад хэлэхдээ “40 шуудай гайгүй хөнгөхөн жаахан юм байгаа” гэж хэлсэн. Тэгээд ачуулахдаа 45 шуудай ачаа ачуулсан..” гэсэн мэдүүлэг /1дүгээр хавтаст хэргийн 14, 70-72 дахь тал/
Гэрч ийн мөрдөн байцаалтад өгсөн:”...би энэ 45 шуудайтай ургамлыг хаанаас хэн бэлтгэснийг сайн мэдэхгүй уг шуудайтай ургамал нь Батдорж гэх залуугийн эзэмшлийн над руу Батдорж залгаад “би замд явж байна, оор бараа ачуулсан машин зогсоочхож, Хан-Уул дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст оччихсон байна, цаад машин нь замын машин байгаа юм, та очиж уулзаад аваадхаач” гэж 89054775 дугаараас миний 99164935 дугаарт залгаж хэлсэн. Б очиж явахдаа “энэ чинь яг ямар учиртай юм бэ” гэхэд “таримал ургамал байгаа юм. Хэнтийд тарьж бэлдсэн, та ингэж хэлээд очоод авчих” гэж хэлэхээр нь зүгээр л юм байх, очоод л авчихдаг юм байх замын машиныг чөлөөлөх юм байна гэж ойлгоод очсон. Очоод жолоочтой нь уулзсан жолооч нь уурлаад над руу л орилоод “би 4-5 хүүхэдтэй миний амьдралыг баллаад хаячихлаа” гээд байсан. Миний ачаа гэж ойлгосон юм шиг байгаа юм, цагдаа нь намайг дуудаад “та эзэн нь юм уу” гэсэн тэгээд тэгж ойлгосон байх. Цагдаа дээр нь ороод би мэдүүлэг өгсөн. Жолоочид нь би “миний бараа биш ээ, би хүний барааг цагдаатай нь уулзаж авах гэж ирсэн хүн” гэж тайлбарласан. Батдорж намайг цагдаа дээр ирэхээс өмнө “морины тэжээл гэж хэлээд би ачуулчихсан, наадах чинь таримал байгаа юм” гэж хэлсэн. Батдоржийг би тухайн үедээ Эркэ гэж дуудаад байдаг болохоор Энхбат билүү гэж бодсон байцаагчийн хажууд сууж байгаад утас руу нь залгаж нэрийг нь асуусан Батдорж гэж өөрөө хэлсэн. Би нялх 5 сартай хүүхэдтэй хүн болохоор манай эгч Оюунцэцэг хажууд хүүхэд аваад явж байсан юм, тэр хүн ямар учиртай хамт ирснээ мэдэхгүй. Батдорж гэх хүний ах Золоотой нь олон жил найзалж байгаа юм. Тэгээд ах нь ковид тусчхаад эмнэлэгт байна гээд над руу л яриулсан байсан. Тэгээд ачаа аваадхаач замын унааг явуулъя гээд байхаар нь очоод л авчхаж болох юм байна гэсэн бодлоор л очсон өөр юм мэдээгүй ийм асуудалтай байна гэдгийг мэдээгүй. Энэ ургамлыг хаанаас бэлдсэн хэн нь ачуулсан талаар би мэдэхгүй, энэ ургамалтай холбоотой асуудал надад огт хамааралгүй асуудал. Батдорж 86606042 дугаарыг барьдаг мөн эхнэрийнх нь дугаар 89054775. Энэ хоёр дугаараас аль алтнаас нь Батдорж залгаж ярьдаг. Би одоогоор эрхэлсэн ажилгүй байгаа, өөрөө ургамал тарьж ургуулсан бэлтгэсэн зүйл байхгүй 20 оноос хойш тарьж ургуулсан компаниудаа судалгаа авч одоог хүртэл судалгааны л ажил эрхэлдгээс өөрөө тарьж ургуулсан зүйл байхгүй үүнийгээ л мэдүүлэгтээ дурдсан байгаа..” гэсэн мэдүүлэг /1дүгээр хавтаст хэргийн 74-75 дахь тал/
Гэрч ийн мөрдөн байцаалтад өгсөн:“...би гэдэг хүнийг танина, манай найз байгаа юм. 2021 оны хавар 4 сараас хойш хамт ******* хот, Ханбогд сум хооронд ачаа бараа зөөж эхэлсэн. Тэрнээс хойш илүү дотно нөхөрлөдөг болсон, өмнө нь бие биеэ таньдаг байсан. Би 2021 оны 06 дугаар сарын -ны өдөр Ханбогдоос Энхтөр ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэлдээ ямар ачаа ачиж хот явсныг мэдэхгүй, би өмнөх өдөр нь хот руу ачаа ачаад ирчихсэн байсан араас маргааш нь Энхтөр орж ирсэн. Энхтөр над руу нэг хүн над руу утсаар яриад “хурдан морины тэжээл нороод муудсан буцаалт хийлгэж байгаа ачуулъя” гээд “хаанаас ачих юм” гэхэд “тосгон дээрээс” гээд тэгээд Ханбогд тосгоноос шуудайтай морины тэжээл гэх зүйл ачаад ирсэн чинь хориотой ургамал байсан байна гэж хотод ирсэн хойноо залгасан. Сүүлд нь Хан-Уулын цагдаа дээр ирчихсэн байна, хүн нь ирчих шиг боллоо цагдаа руу орчихлоо гэж ярьсан. Би сүүлд нь Хан-Уулын цагдаагийн хоёрдугаар хэлтсийн гадаа машин дээрээ Энхтөрийг байхад нь очсон. Манай нэг эгчийн найз нь гэх эмэгтэй наадхаа 2 хоног хүлээлгэж бай бүх юм нь болох гээд салгах гэж байгаа гэж ярьсныг би Энхтөрд дамжуулж хэлсэн...Энхтөр энэ шуудайтай ачаатай ямар ч холбоогүй. Төмөр замаас ачаа аваад гарах гэж байхад нь хурдан морины тэжээл авчихсан чинь бороо ороод муудчихсан компани руу нь явуулах гэж байгаа гээд ачуулсан гэж Энхтөрөөс сонссон. /1дүгээр хавтаст хэргийн 77-79 дахь тал/
Гэрч ийн мөрдөн байцаалтад өгсөн “... гэх хүнийг танина, Цагаан хаданд хамт амьдарч ажилладаг нүүрс тээврийн жолооч Буянхишиг гэдэг манай найз хүүхний хамаатных нь дүү байгаа юм. Садан төрлийн холбоо байхгүй. Өвөрмонголын Баяннуур аймгийн харьяа Ганц модны боомтод байдаг өвөр монгол залуу хөтөч Зоригоо манай нөхөр Гантулга руу утсаар яриад Өмнөговиос юм очиж байгаа аваад хүнд өгөөдөх гэхээр нь манай нөхөр юу юм гэхэд чамд хамаагүй авчхаад хүнд аваачаад өгчхөөрэй гэхээр нь ямар хүнд яаж өгөх юм гэхэд за би хот руу орохоор нь чамд хэлнээ гээд тэр өдрөө салгасан ахиж яриагүй. Бүтэнсайн өдөр байсан гэхээр одоогоос 3 долоо хоногийн өмнө буюу 2021 оны 06 дугаар сарын 20-ны өдөр манай нөхөр лүү холбогдсон байсан. 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр нөхөр бид хоёр аппликейшиний зээл хөөцөлдчихөөд хөдөө явах гээд байна нөгөө юм чинь юу болсон бэ гэж Өвөрмонголын Зоригоо хөтөч гэх залуугийн 1570497115 дугаар луу залгахад Хан-Уул дүүргийн цагдаа дээр асуудалд орсон байгаа гэнэ би эргээд ярина гээд салгаад үдээс хойш нь Зоригоо залгаад 89054775 гэсэн дугаар өгөөд энэ залгаж яриад хаана байгааг асуу гэхээр нь залгахад ерөөсөө тэр утас нь дуудаад авахгүй байсан...би ямар ачаа ирсэн, хэн ачуулсан талаар мэдэхгүй. Би 45 шуудай юм байгаа гэдгийг нь ч мэдээгүй очоод юм аваадах л гэж над руу ярьснаас би өөрөө тэр ачааг нь хараагүй, тэгээд ярьдаггүй нэг сонин дугаар өгснөөс өөрөөр мэдэх юм алга аа. Би энэ асуудалд ямар ч хамааралгүй...гэсэн мэдүүлэг /1дүгээр хавтаст хэргийн 81-82 дахь тал/
Гэрч ын мөрдөн байцаалтад өгсөн “...2021 оны 06 дугаар сарын 19-нд билүү 20-нд урьд нь надтай 2 удаа таксигаар явж байсан Доржоо гэж ах над руу залгаад “хаана байна” гэсэн би төвөөс Цэцээ сум 2-ын хооронд таксинд явж байсан болохоор “Цэцээ сум руу орж явна” гэхэд намайг “Тосгон гэдэг газар хүрээд ир” гэсэн. Би хүмүүсээ буулгаад зааж өгсөн газар болох хүнсний дэлгүүрийн баруун талд баахан шуудайтай зүйлийн хажууд байхад нь очсон. Тэгээд надад “зам руу том тэрэг орж болохгүй байна чи энэ зүйлийг зөөгөөд өгөөч” гэсэн. Надад 100.000 төгрөг өгнө гэсэн. Тэгээд би шороон замаар явахдаа муу болохоор дэлгүүрийн орчим явж байсан залууг гуйгаад “юм зөөлцөж буулгаад өгөөч” гээд тэр залуугаар машинаа бариулсан. Тэгээд 2-3 удаа явж засмал зам руу том машинд шуудайтай тэжээлийг нь ачуулсан. Надад тусалж ачилцсан залууд 20.000 төгрөг өгсөн. Би Доржоо ахаас “энэ юу юм бэ” гэхэд “хурдан морины тэжээл байгаа юм” гэж хэлж байсан. Өөрийгөө урьд нь Тавантолгойд ажиллаж байсан гэж ярьж байсан. Үнэхээр ажилладаг байсныг нь мэдэхгүй. Төвд явж байсан. Ачаагаа ачуулж дуусаад бэлнээр мөнгө өгсөн. Надтай хамт ачилцсан залуугийн нэрийг нь мэдэхгүй. Дэлгүүрийн тэнд явж байсан залууг гуйгаад энийг зөөлцөөд өгөөч чамд 20.000 төгрөг өгье гэхэд тэгье гээд хамт явсан. 45 шуудай болж байсан. Би Приус-20 маркийн улаан өнгөтэй, 84-14 ӨМЭ улсын дугаартай машинтай. Тэр машинаараа зөөсөн...” гэх мэдүүлэг /1дүгээр хавтаст хэргийн 84 дэх тал/
Эд мөрийн баримтаар тооцогдсон ургамал нь ховор ургамлын жагсаалтад багтсаныг нотолсон Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын *******-ны өдрийн 153 дугаартай тогтоол /1дүгээр хавтаст хэргийн 152 дахь тал/
Эд мөрийн баримтаар тооцогдсон ургамал нь ховор ургамлын жагсаалтад багтсан гэх нэртэй ургамал болохыг, мөн уг ургамлыг экологи эдийн засгийн үнэлгээг тогтоосон 2022 оны ******* дугаар сарын 14-ний өдрийн “...уг ургамлын дээж нь манай оронд тархсан Майлзтан (Apiaceae Lindley 36) овгийн Жиргэрүү (Saposhnikovia Schischkin 1951) төрөлд багтах Дэрэвгэр Жиргэрүү (Saposhnikovia divaricate Schischkin 1951) гэх зүйл ургамлын газрын доор эрхтэн болох үндэс мөн. Дэрэвгэр Жиргэрүү ургамал нь Монгол Улсын Засгийн Газрын тогтоол “Жагсаалт батлах тухай /Ховор ургамлын жагсаалт/” 1995 оны 08 дугаар сарын *******-ны өдрийн №153 тогтоолын жагсаалтын 350 дугаарт бичигдсэн, ховор ургамал болно. Хүргүүлж ирсэн дээж дэх үндэсний түүсэн хугацааг оноор тодорхойлох боломжгүй. Гэвч дээжид ирүүлсэн үндэсний хүзүүний сахал халцарч байхгүй болсон, нахианы орой хэсэг элэгдсэн зэргийг үндэслэн түүгээд удсан (2-3 жилийн өмнө түүсэн болов уу) үндэс гэж үзлээ. Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны сайдын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А-282 экологи-эдийн засгийн үнэлгээгээр Дэрэвгэр Жиргэрүү ургамлын 1кг үндэс 50,000 төгрөг, одоогийн мөрдөж буй Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайдын 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А-677 тоот тушаалын Экологи-Эдийн засгийн үнэлгээгээр гийн 1кг нойтон дээж нь 112.900 төгрөг, 1кг хуурай дээж нь 217.100 төгрөгийн Экологи эдийн засгийн үнэлгээтэй байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 17- дахь тал/
Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “...Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд мал мах зарж явж байхад нэг үл таних хүн ирээд хятад руу гаргах гэсэн чинь болсонгүй, та худалдаж аваад хот руу зарвал үнэд хүрнэ, би 1кг-ыг нь 20.000 төгрөгөөр зарна гэхээр нь би сонирхож үзэхээр тосгон хамт яваад гэх ургамал мөн байна гэдгийг мэдээд хот руу оруулж зарвал үнэд хүрнэ, илүү зарж мөнгө олж авъя ашиг унагаая гэсэн зорилгоор авчихсан юм. Би тухайн хүнийг одоо харвал танихгүй, мөнгөө бэлнээр өгсөн, утсаар ерөөсөө яриагүй болохоор утасны дугаарыг нь мэдэхгүй, ургамал ачсан явсан машины дугаар, маркийг нь мэдэхгүй дунд оврын ачааны солонгос л машин байсан надаас бага зэрэг ах болов уу гэмээр эрэгтэй хүн л байсан, тэр хүн хаанаас авсан өөрөө бэлтгэсэн үгүйг мэдэхгүй, тэр хүмүүс маш их яарч байсан болохоор би машины дугаар бусад нарийн зүйлийг нь анзаараагүй наймаа хурдан тохироод мөнгөө бэлнээр өгч авалцаад салцгаасан, дахиж тааралдаагүй. Би өөрийн яллагдагчаар татсан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байгаа, гэм буруугаа ойлгож маш их харамсаж байна, дахиад би ийм хууль бус үйл ажиллагаа хийхгүй ээ..” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 116 дахь тал, 2 дугаар хавтаст хэргийн 17- дахь тал/ зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь зохих зөвшөөрөлгүйгээр, ашиг олох зорилгоор 2021 оны 06 дугаар сарын -ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт бусдаас 45 шуудай буюу 502,5 кг ховор ургамал болох гэх ургамлыг худалдан авч ******* хотын Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, хүртэл ийн HINO маркийн ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн, гэмт хэргийг үйлдсэн болох нь бүрэн нотлогдсон байна.
Шүүгдэгч ******* нь өөрийн биеэр ховор ургамлыг тээвэрлээгүй боловч д “морины тэжээл” гэж худал хэлж, түүнд тээврийн хөлс төлөхөөр тохиролцон HINO маркийн ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлүүлсэн байх тул байгалийн ховор ургамлыг шүүгдэгч ******* тээвэрлэсэн гэж дүгнэв.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 20 оны тушаалаар Монгол орны ховор ургамлын жагсаалтад орсон г устах аюулд орохоос урьдчилан сэргийлж биологийн нөөцийг хамгаалах зорилгоор 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 5 жилийн хугацаагаар судалгаа шинжилгээнээс бусад зориулалтаар түүхийг хориглосон байна.
Шүүгдэгч ******* эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр зарж ашиг олох зорилгоор ховор ургамал болох г бусдаас худалдан авч, морины тэжээл гэж бусдаар тээвэрлүүлсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Байгалийн ургамлыг хууль бусаар худалдан авсан, тээвэрлэсэн гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас *******ийн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй ба шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
2. Эрүүгийн хариуцлагын талаар
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ид 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлт гаргав.
Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас: Шүүгдэгч *******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулж өгнө үү гэж мэтгэлцэв.
Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно.
Шүүх дээрх хөнгөрүүлэх нөхцөл болон шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, үйлдсэн хэрэгтээ гэмшиж буй хувийн байдлыг харгалзан үзэхийн зэрэгцээ тэрээр хөдөө орон нутгаас мал, махны наймаа хийдэг гэх боловч тогтмол орлогогүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлж барагдуулаагүй байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.
Монгол Улсын Их хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт: “ ...Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж заасны дагуу шүүгдэгч *******ид оногдуулсан 01 жилийн хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн солих нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3-д зааснаар шүүгдэгч *******ийг ******* хотын ******* дүүргийн нутаг дэвсгэрээс эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гарч явахыг хориглож, тогтоосон зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******ид мэдэгдэх нь зүйтэй.
3.Хохирол төлбөр болон бусад асуудлын талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан.
Байгалийн ургамлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-т “ургамлын нөхөн төлбөрийн хэмжээг Төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон ургамал экологи-эдийн засгийн үнэлгээгээр тогтооно” гэж заасан бөгөөд шүүгдэгч *******ийн үйлдсэн байгалийн ургамлыг хууль бусаар худалдаж авсан, тээвэрлэсэн гэмт хэргийн улмаас Монгол орны ховор ургамлын жагсаалтад орсон ургамлын аймаг, хүрээлэн буй орчинд хохирол учирсан, Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны сайдын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А-282 экологи-эдийн засгийн үнэлгээгээр Дэрэвгэр Жиргэрүү ургамлын 1кг үндэс 50,000 төгрөг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/677 дугаартай тушаалын хавсралтаар “Нэн ховор, ховор, зарим элбэг ургамлын экологи эдийн засгийн үнэлгээ”-г тогтоож, гэх ховор ургамлын хуурай жинг 217.100 төгрөгөөр тогтоожээ.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи–эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтоож, нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар заасан нь байгаль орчинд хохирол учруулсан гэм буруутай этгээдээр тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээнээс гадна түүнийг нөхөн сэргээж, хамгаалахтай холбоотой гарах зардал буюу хор уршгийг давхар нөхөн төлүүлэх агуулгыг илэрхийлнэ.
Гэвч “Байгаль орчныг хамгаалах тухай хууль” болон ховор ургамлыг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээхтэй холбогдсон харилцааг нарийвчлан зохицуулсан “Байгалийн ургамлын тухай” хуульд ховор ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаас өөр зорилгоор худалдан авсан, тээвэрлэсэн үйлдлийг тухайн ховор ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр түүж ургамлын аймагт шууд хохирол учруулсан үйлдэлтэй адилтган үзэх, улмаар тухайн ургамлыг худалдан авсан хүнээс уг ургамлын үнэлгээг өсгөн нэмэгдүүлсэн дүнгээр нөхөн төлүүлэх агуулга бүхий заалт байхгүй болно.
Шүүгдэгч *******ийн хувьд 502.5 кг “” ургамлын үндсийг өөрөө түүж бэлтгээгүй, харин бусдын түүж бэлтгэсэн ургамлын үндсийг худалдан авч, тээвэрлэсэн байх тул тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг 5 дахин өсгөн нэмэгдүүлсэн дүнгээр шүүгдэгч *******оос хохирол гаргуулах үндэслэлгүй гэж үзлээ.
Цагдаагийн Ерөнхий газар Экологийн цагдаагийн албанаас ирүүлсэн 2110012910632 дугаартай хэргийн дэрэвгэр жиргэрүү-ний дээжинд Шинжлэх Ухааны Академийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй гаргасан хийсэн шинжээчийн дүгнэлтээр Жиргэрүү ургамлын 1 кг үндэс 50.000 төгрөг үнэлгээтэй гэж дүгнэснийг 502.5 кг-аар тооцож *******.1*******.000 төгрөгийг шүүгдэгч *******оос гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн 2110012910632 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 502.5 кг /Цагдаагийн Ерөнхий газрын Хяналтын үйлчилгээний төвийн хашаанд Дотоодын цэргийн 805 дугаар ангийн хамгаалалтад хадгалагдаж байгаа/ гэх ховор ургамлыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар зориулалтын дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, хэрэгт хураагдаж ирүүлсэн нэг ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүйг, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүйг, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. овогт ийг байгалийн ургамлыг хууль бусаар зохих зөвшөөрөлгүйгээр, ховор ургамлыг худалдан авсан, тээвэрлэсэн хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ид оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар шүүгдэгч *******ид оногдуулсан 1 жилийн хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх бүсийг ******* хотын ******* дүүргийн нутаг дэвсгэрээс эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гарахыг хязгаарласугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож солихыг шүүгдэгч *******ид мэдэгдсүгэй.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******оос *******.1*******.000 төгрөг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СД 1 ширхгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, Цагдаагийн ерөнхий газрын хангалт үйлчилгээний төвийн Дотоодын цэргийн 805 ангийн хашаанд байгаа 45 шуудай 502.5 кг ургамлыг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
9. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай
10 Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
11. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР