| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2022/0538/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/02 |
| Огноо | 2022-12-21 |
| Зүйл хэсэг | 17.3.1., 17.3.2.2., |
| Улсын яллагч | С.Ууганбаяр |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 2022/ШЦТ/02
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Энхзаяа хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Ууганбаяр,
шүүгдэгч Д.*******
шүүгдэгч Г.******* тэдгээрийн өмгөөлөгч Н.Одонтуяа /0165/,
хохирогч С.*******, түүний өмгөөлөгч Г.Цолмон /3179/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хазагхөег овогт *******гийн *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Өөлд овогт *******ын ******* нарт холбогдох эрүүгийн 2110019781125 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1999 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд төрсөн, 22 настай, эмэгтэй, Бүрэн дунд боловсролт, мэргэжилгүй, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт, *******-Уул аймгийн Орхон сум 1 дүгээр баг Баян-Өлзийтийн 7 дугаар гудамж 7 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Сэлэнгэ аймгийн сумын 2-р баг Ширээ нурууны тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлж эдэлж байгаагүй, Хазагхөег овогт *******гийн ******* /РД: *******/,
Монгол Улсын иргэн, 1998 оны 03 дугаар сарын 20-ны өдөр *******-Уул аймгийн ******* суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, Бүрэн дунд боловсролт, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт *******-Уул аймгийн ******* сум 3 дугаар баг *******гийн 4 гудамжны ******* тоотод оршин суух бүртгэлтэй, Урьд *******-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/35 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнссэн, Өөлд овогт *******ын ******* /РД:17.3/,
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Д.******* нь “Мииду Мииди” гэх фейсбүүк хаягнаас “НӨАТ-ын илүүдэл баримт хямд зарна” гэх утга бүхий зарыг фейсбүүк орчинд байршуулж, зарын дагуу холбогдсон иргэн С.*******д “ Нарст Ой” ХХК-ийн НӨАТ-ын хуурамч И баримтыг 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн хугацаанд худалдан борлуулж өөрийн Хаан банкны 5700606*******01 тоот данс, өөрийн охин Б.гийн Хаан банкны 5700606*******01 тоот данс, найз ийн Хаан банкны тоот данснууд руу нийт 50.100.000 төгрөгийг шилжүүлэн авч хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгож иргэн С.*******д 50.100.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан үйлдлийг хэд хэдэн удаагийн үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн,
Шүүгдэгч Д.******* нь Фейсбүүк цахим орчинд “чат сэргээнэ” гэсэн зарыг байршуулан уг зарын дагуу холбогдсон иргэн М. 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хохирогч М.өөс 240.000 төгрөгийг зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, дансаар шилжүүлэн авч залилсан,
Шүүгдэгч Д.******* нь Фейсбүүк цахим орчинд “сайн чанарын амны хаалт худалдаална” гэсэн зарыг байршуулж уг зарын дагуу холбогдсон иргэн Ш.гээс бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан.2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр өөрийн Хаан банкин дахь 6 тоот дансаар 1.237.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,
Шүүгдэгч Д.******* нь 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр иргэн Г.ыг Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо - тоот гэртээ байхад нь “Фүүдс эко” нэртэй фейсбүүк хаягаас цахим орчинд “Гацуур болон нарс мод зарна” гэсэн хуурамч зар байршуулж зохиомол байдлыг зориудаар бий болгож, улмаар Ш.ийн Хаан банкны 40770 тоот данс руу 240.000 төгрөгийг, мөн компанийн 800.000 төгрөгийн эрхийн бичгийг 150.000 төгрөгөөр худалдаалахаар тохирч “ хэтэвч” ХХК-ийн тоот данс руу 150.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч, бусдад нийт 390.000 төгрөгний хохирол учруулсан,
Шүүгдэгч Д.******* нь Г.*******т бүлэглэн фейсбүүк цахим орчинд “модны үрийн захиалга авна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, иргэн Х.оос 2020 оны 09 дүгээр сараас мөн оны 10 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 1.490.000 төгрөгийг, иргэн Ж.гээс “модны үрийн захиалга авна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2021 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 227.000 төгрөгийг тус тус шилжүүлэн залилж, бусдад нийт 1.717.000 төгрөгийн хохирол учруулсан, гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгч Д.******* шүүхийн хэлэлцүүлэгт Гэм буруугийн талаар маргахгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...” гэв.
Шүүгдэгч Г.******* шүүхийн хэлэлцүүлэгт Гэм буруугийн талаар маргахгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...” гэв.
Хоёр. Эрүүгийн 2110019781125 дугаартай хэргээс:
Хохирогч С.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 7-8 дахь тал/,
Гэрч Г.*******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 12 дахь тал/,
Гэрч З.ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 17-18 дахь тал/,
Хаан банкин дахь С.*******гийн ..тоот дансны хуулга / 1-р хавтас хэргийн 62-73/,
Хаан банканы Д.*******гийн ..тоот дансны хуулга /1-р хавтаст хэргийн 74-82 дах тал/,
Б.гийн Хаан банкан дах ь ..тоот дансны хуулга /1-р хавтаст хэргийн 83-87/,
Хохирогч М.ий мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 225-226 дахь тал/,
Хаан банкны ...дугаартай дансанд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл /1-р хавтас хэргийн 189-199/,
Хаан банкны ...дугаартай дансны хуулга /1-р хавтас хэргийн 201-202/,
Хаан банкны 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 5045/21/400 дугаартай албан бичиг /1-р хавтаст хэргийн 213 хуудас/,
Хохирогч Ш.гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 166 дахь тал/,
Гэрч Ж.ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 168 дахь тал/,
Гэрч А.гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 177-178 дахь тал/,
Хаан банкны ...дугаартай дансанд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 198-199/,
Хаан банкны ...дугаартай дансны хуулга /1-р хавтаст хэргийн 201-202/,
Фейсбүүк хаягт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 203-210/,
Хаан банкны 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 5045/21/400 дугаартай албан бичиг /1-р хавтаст хэргийн 213/,
Хохирогч Х.ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 53-54 дэх тал/,
Хохирогч Ж.гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 115-116 дахь тал/,
Хохирогч Г.ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /3-р хавтаст хэргийн 15-16 дахь тал/,
Гэрч Ш.ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /3-р хавтаст хэргийн 20-21 дэх тал/, зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.******* Г.******* нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжт гэж дүгнэв.
Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Д.******* нь “Мииду Мииди” гэх фейсбүүк хаягнаас “НӨАТ-ын илүүдэл баримт хямд зарна” гэх утга бүхий зарыг фейсбүүк орчинд байршуулж, зарын дагуу холбогдсон иргэн С.*******д “ Нарст Ой” ХХК-ийн НӨАТ-ын хуурамч И баримтыг 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн хугацаанд худалдан борлуулж өөрийн Хаан банкны 5700606*******01 тоот данс, өөрийн охин Б.гийн Хаан банкны 5700606*******01 тоот данс, найз ийн Хаан банкны тоот данснууд руу нийт 50.100.000 төгрөгийг шилжүүлэн авч хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгож иргэн С.*******д 50.100.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан үйлдлийг хэд хэдэн удаагийн үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн,
Шүүгдэгч Д.******* нь Фейсбүүк цахим орчинд “чат сэргээнэ” гэсэн зарыг байршуулан уг зарын дагуу холбогдсон иргэн М. 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хохирогч М.өөс 240.000 төгрөгийг зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, дансаар шилжүүлэн авч залилсан,
Шүүгдэгч Д.******* нь Фейсбүүк цахим орчинд “сайн чанарын амны хаалт худалдаална” гэсэн зарыг байршуулж уг зарын дагуу холбогдсон иргэн Ш.гээс бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан.2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр өөрийн Хаан банкин дахь 6 тоот дансаар 1.237.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,
Шүүгдэгч Д.******* нь 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр иргэн Г.ыг Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо - тоот гэртээ байхад нь “Фүүдс эко” нэртэй фейсбүүк хаягаас цахим орчинд “Гацуур болон нарс мод зарна” гэсэн хуурамч зар байршуулж зохиомол байдлыг зориудаар бий болгож, улмаар Ш.ийн Хаан банкны 40770 тоот данс руу 240.000 төгрөгийг, мөн компанийн 800.000 төгрөгийн эрхийн бичгийг 150.000 төгрөгөөр худалдаалахаар тохирч “ хэтэвч” ХХК-ийн тоот данс руу 150.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч, бусдад нийт 390.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Д.******* нь Г.*******т бүлэглэн фейсбүүк цахим орчинд “модны үрийн захиалга авна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, иргэн Х.оос 2020 оны 09 дүгээр сараас мөн оны 10 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 1.490.000 төгрөгийг, иргэн Ж.гээс “модны үрийн захиалга авна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2021 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 227.000 төгрөгийг тус тус шилжүүлэн залилж, бусдад нийт 1.717.000 төгрөгийн хохирол учруулж залилсан болох нь:
Хохирогч С.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 08 дугаар сарын эхээр фейсбүүк дээр Muugy Muugii гэсэн хаягнаас НӨАТ хийдэг хүн байна уу баримт зарна гэсэн зар явж байсан уг зарын дагуу тухайн хаяг руу мэдээлэл авахаар чат бичсэн юм, тэгсэн тэр хүн би 5 улсын компаниас илүүдэл НӨАТ-ын баримт авдаг 8.000.000 төгрөгийн баримтыг 20,000 төгрөгөөр зарна гэж хэлсэн, тэгэхээр нь эхний ээлжинд 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр өөрийнхөө Хаан банкны 50071123955 гэсэн данснаас тэр эмэгтэйн өгсөн 6 дугаарын ******* гэсэн данс руу 100,000 төгрөг шилжүүлээд 8,000,000 төгрөгний 5 ширхэг ХХК-ийн баримт худалдан аваад нэг Е баримтыг уншуулахад миний Е баримт уншуулсан дүнд 145,000,000 төгрөгийн буцаан олголт нэмэгдсэн үргэлжлүүлэн 4 ширхгийг нь уншуулахад мөн миний уншуулсан Е баримтанд дүн нь нэмэгдсэн тэгэхээр нь би болж байна гэж итгээд 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн хугацаанд *******гийн Хаан банкны 5700606*******01 тоот данс, түүний охин гийн Хаан банкны 5700606*******01 тоот данс, түүний нөхрийн найз ийн Хаан банкны тоот данснууд руу нийт 50.100.000 төгрөгийг шилжүүлсэн. ******* гэгчээс 50.100.000 төгрөгөөр 8.000,000 төгрөгийн баримтыг 20,000 төгрөгөөр бодож 2550 ширхэг 20,400,000,000 төгрөгийн НӨАТ-ын баримт худалдан авсан юм, уг 2550 ширхэг НӨАТ-ын баримтыг Е баримтад уншуулж оруулахад НӨАТ-ын буцаан олголт нь 357,000,000 төгрөг болж 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр орж ирнэ гэж тооцоолж ашиг олохоор тухайн үед *******гаас худалдаж авч байсан юм, тэгтэл НӨАТ-ын буцаан олголт өгөх өдрийн өмнөх 2-3 хоногт улаан өнгөтэй болж миний уншуулсан баримтууд устсан, тэгээд тухайн үедээ ******* руу залгатал утсаа авахгүй байсан.. Дээрх өгсөн 50,100,000 төгрөгөөс буцааж 490,000 төгрөг л авсан. Одоо 49,610,000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 7-8 хуудас/,
Гэрч Г.*******ын мөрдөн байцаалтад өгсөн: “... Би уг Нарст Ой ХХК-ийг мэднэ би уг компанийг 2020 оны 04 дүгээр сард байгуулж модны аж ахуй худалдаа үйлчилгээний ажил эрхэлж хийж байгаад 2021 оны 05 сараас ажиллагаа бүрэн зогссон юм. Миний эхнэр Д.******* уг нь татварын талаар ямар ч мэдэгдэхүүнгүй баймаар юм. Би өөрөө ч татварын талаар сайн мэдэгдэхүүн байхгүй, би 2021 оны 08 дугаар сарын эхээр Хөвсгөл аймаг руу явсан юм тэгэхэд Д.******* хүнээс мөнгө зээлсэн гэж байсан, би яг уг мөнгийг юунд зарцуулсныг нь мэдэхгүй би өөрөө гайхаад байж байна...” гэх мэдүүлэг, /1 хавтаст хэргийн 12 хуудас/,
Гэрч З.ийн мөрдөн байцаалтад өгсөн: “... Д.******* нь НӨАТ-ын баримт хуурамчаар шивээд 50,000,000 төгрөгийн өр ширтэй асуудалтай байгаа талаараа ярьсан. Юунд тэр их мөнгийг үрсэн юм бэ гээд асуусан чинь ерөнхийдөө өр ширэндээ өгсөн гэж надад хэлж байсан. Ямар ч байсан барагдуулна гэж хэлж байсан....”гэх мэдүүлэг, /1 хавтаст хэргийн 17-18/
Хаан банкин дахь С.*******гийн 5071123955 тоот дансны хуулга /1 хх-ийн 62-73 хуудас/
Хаан банкин дахь Д.*******гийн 6 тоот дансны хуулга, /1 хх- ийн 74-82 хуудас/
Б.гийн Хаан банкин дахь 570606*******01 тоот дансны хуулга, /1 хх-ийн 83-87 хуудас/ үзлэг хийсэн тэмдэглэл,
Хохирогч М.ий мөрдөн байцаалтад өгсөн: “...Би ******* овогт ******* гэх эзэмшигчтэй 6 тоот данс руу 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр өөрийн Билгүүн Ганаа гэх фейсбүүк хаягаа хуучин устгасан байсан чатаа сэргээлгэхээр фейсбүүк дээр чат сэргээнэ гэсэн зар олж хараад фейсбүүк чатаа сэргээлгэхээр 240,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд шилжүүлсний дараа уг фейсбүүк хаягаас миний аккаунтыг блок хийсэн байсан. Би өөрийн барьдаг 89530702 гэсэн дугаарыг гүйлгээний утга дээр бичиж шилжүүлсэн. Би 240,000 төгрөгийг хохирлоо барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг, /2 хх-ийн 225-226 хуудас/
Хаан банкны 6 дугаартай дансанд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл /1 хх-ийн 198-199 хуудас/,
Хаан банкны 6 дугаартай дансны хуулга /1 хх-ийн 201-202 хуудас/,
Хаан банкны 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 5045/21/400 дугаартай албан бичиг /1 хх-ийн 213 хуудас/
Хохирогч Ш.гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Миний бие *******-Уул аймгийн Шарын гол суманд үйл ажиллагаа явуулдаг Дулаан Шарын гол ТӨХК-д хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн инженерээр ажиллаад 3 жил болж байна. Миний бие байгууллагын удирдлагаас өгсөн ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгот халдвар хамгааллын нөөц бүрдүүлэх үүргийг хүлээж амны хаалт, хамгаалалтын хувцас, халуун хэмжигч, резенин бээлий зэргийг худалдаж авахаар фэйсбүүк хаягаараа хайлт хийхэд Хятад бараа үйлдвэрийн үнээр гэх хаягаас нэг удаагийн маск худалдана гэсэн зар оруулсан байсан. Миний бие зарын дагуу 10.000 ширхэг маск авъя гэж зурвас илгээсэн. Худалдаж авч болно гэсэн хариу ирэхээр нь танайх НӨАТ төлөгч компани уу, баримт өгдөг үү гэж асуухад тиймээ бас манайх *******ы компани гэж хэлэхээр нь итгээд мөнгөө шилжүүлчихсэн юм. Одоо болтол мөнгө болон бараагаа авч чадахгүй байна. Миний бие 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 173 тоот дугаарын данснаас 997,000 төгрөгийг 6 тоот данс руу шилжүүлсэн. Мөн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр найз ын 235727 тоот дугаарын данснаас 40,000 төгрөгийг тухайн данс руу шилжүүлсэн. Нийт 1,037,000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг, /1 хх-ийн 160 хуудас/
Гэрч Б.ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Миний бие 2021 оны 02 дугаар сарын 01-ны өдөр 12 цаг 00 минутын орчимд Хайрхан баг 10 дугаар байр 26 тоот гэртээ байж байтал манай ажлын хөдөлмөр хамгааллын инженер болох нь 88370236 дугаарын утаснаас над руу залгаад байгууллагадаа ариутгалын бодис авах гэсэн юмаа 40,000 төгрөг дутчихлаа 6 тоот дугаарын данс руу шилжүүлээд өгөөч гэсэн юм. Миний бие тухайн үед мөнгөтэй байсан болохоор зөвшөөрч тухайн 6 дугаарын тоот данс руу 40,000 төгрөгийг шилжүүлсэн. Миний бие өөрийн эзэмшлийн 235727 тоот дугаарын данснаас шилжүүлсэн. 2021 оны 02 дугаар сарын 01-ны өдөр 15 цагийн үед нь надад 40,000 төгрөг авчирч өгсөн....” гэх мэдүүлэг, /1 хх-ийн 166 хуудас/,
Гэрч Ж.ийн мөрдөн байцаалтад өгсөн: “... 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 10 цагийн орчимд ажлын өрөөндөө сууж байтал гаднаас орж ирээд нэг удаагийн хямдхан амны хаалт худалдаж байгаа газар оллоо. Үүнийг худалдаж авмаар байна гэж хэлсэн. Миний бие түүнд хандан байгууллагын захиралд нь танилцуулсан уу. Мөнгийг нь шилжүүлэхийг хүлээн зөвшөөрсөн юм уу гэхэд тиймээ зөвшөөрсөн би танд нэхэмжлэлийг нь аваад өгье гэж хэлсэн. Удалгүй нь Нарст Ой ХХК-аас И баримт шивсэн байгаа гэхээр нь байгууллагын И баримт хаяг руу ороод 400,000 төгрөгний баримт шивсэн байсныг хэвлэж авсан. Тэгээд Наст Ой компани нь мөнгө шилжүүлэх нэхэмжлэхээ явуулж чадахгүй байна. Дансыг нь аваад ирлээ гээд цаасан дээр дансны дугаар биччихсэн ахиад өрөөнд ороод ирсэн. Тэгэхээр нь миний бие тэгвэл халдвар хамгааллын хэрэгслээ нааш нь явуулахдаа нэхэмжлэх болон бараа материалын зарлагын баримтыг хамтад нь аваарай гэж хэлээд тухайн данс руу нь 400,000 төгрөг шилжүүлэх гэсэн боловч хувь хүний данс гараад ирсэн. Миний бие хувь хүний данс руу мөнгө шилжүүлэхгүй гэж хэлсэн. Тэгээд 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл мөнгийг нь шилжүүлэхгүй байж байтал нь тухайн өдөр ахин Нарст Ой гэх компаниас улавч, хамгаалалтын хувцас, халуун хэмжигч зэргийг нэмж авахаар боллоо үнэ хямд юм байна гээд байгууллагын данс нь байхгүй болохоор д хандан өөрөө хариуцаж халдвар хамгааллын хэрэгсгэлээ аваарай гэж хэлээд мөнгийг нь шилжүүлсэн. Миний бие байгууллагын 090007 тоот дугаарын данснаас 173 дугаарын гэх нэртэй данс руу 1,237,000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг, /1 хх-ийн 168 хуудас/,
Гэрч А.гийн мөрдөн байцаалтад өгсөн: "... Би 2012 оноос эхлэн уг дансыг эзэмшин ашиглаж байгаа. Би Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 24 А байр 30 тоот 2 өрөө байраа ******* гэх эмэгтэйд түрээслэж байсан юм. Тэр үед байрны түрээсийн мөнгө болох 200,000 төгрөг надад шилжүүлсэн. Тухайн данс нь *******гийн данс бөгөөд над руу “6”, “7” гэсэн дугаартай мөнгө шилжүүлсэн байсан. Мөнгийг хүлээн авахдаа Улаанбаатар хотод байсан...” гэх мэдүүлэг /1 хх- ийн 177-178 хуудас/,
Хаан банкны 6 дугаартай дансанд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл /1 хх-ийн 198-199 хуудас/,
Хаан банкны 6 дугаартай дансны хуулга /1-р хх-ийн 201-202 хуудас/,
Фейсбүүк хаягт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /1-р хх-ийн 203-210 хуудас/,
Хаан банкны 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 5045/21/400 дугаартай албан бичиг /1 хх-ийн 213 хуудас/
Хохирогч Х.ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2020 оны 09 дүгээр сарын цахим орчноос буюу фэйсбүүкээс бүх төрлийн шилмүүст модны үрний захиалга авна гэсэн зар байхаар нь 91991037 гэсэн дугаар залгахад эрэгтэй хүн утас аваад гэдэг хүн байна. Та үр захиалах бол манай компанийн 40470 данс руу 108 гэсэн кодоор шилжүүл гэхээр нь би 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр нөхөр Соёл-Эрдэнийн данснаас 510,000 мянган төгрөг шилжүүлсэн чинь мөнгө чинь орсон байна гэж мессэж бичсэн байсан. Тэгэхээр нь та надад фэйсбүүк хаягаа явуулаач гэсэн чинь манай охин явуулсан байгаа гэж хэлсэн. Тухайн хаяг нь Foods Есо гэсэн хаяг манай охин явуулсан гэж хэлсэн. Тэрнээс хш 2020 оны 09 дүгээр сарын 20-нд модны үрний нэмэлт захиалга гээд дансанд нөхрийн данснаасаа 240,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 01-нд модны захиалга гэж 240,000 мянган төгрөг шилжүүлсэн. Тэгээд би нийт 990,000 төгрөг шилжүүлсэн. Харин 2020 оны 09 дүгээр сарын 18-нд шилжүүлсэн 227,000 төгрөг бол хамт ажиллаж байсан Ж. гэдэг хүн модны үр захиалсан юм. Тухайн гэдэг хүн цахим орчингоор модны үр захиалга явж байна гэж хэлэхэд мэдэж байгаа юм бол миний өмнөөс захиалчих гэж хэлээд гэдэг хүн надаас эргүүлээд агч модны 100 ширхэг суулгац авья гэхээр нэг бүрийн үнийг 5000 төгрөгөөр тохироод би *******ы унаа болох 75-46 гэсэн дугаартай автобусанд 100 ширхэг суулгацаа өгч явуулсан. Тухайн жолоочийн гар утас 9557004 гэсэн дугаартай байна. Тэгээд над руу суулгацаа авсан гэсэн мессэж бичсэн. Тэгэхээр нь би миний юмыг яах гэж байгаа юм бэ гэсэн чинь хариулт өгөөгүй. Тэгээд тэрнээс хш холбоо бариад байсан 91991037 утас нь төлбөрийн тооцоот гэж хаагдсан байсан. Тэрнээс хш ерөөсөө холбоо бариагүй. Тэгээд дараа нь 2372 гэсэн дугаарын утас олж аваад ярьсан чинь эмэгтэй хүн аваад захирлаас асууя таны захиалга бэлтгэгдэж байгаа бөөндөнө явуулна гэж тайлбар хэлдэг. Сүүлдээ тухайн утасны эмэгтэй хүн би өмнөөс нь төлнө би энэ хүнд өртэй. Та өргөдөл битгий гаргаарай та наад хүнээ хайгаад олохгүй би ч хайгаад олохгүй байгаа юм гэж хэлсэн. Тэгээд сүүлдээ утсаа авахгүй болсон. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан юм. Би өөрийнхөө гэрээс буюу Хан-Уул дүүргийн 4 хорооны гэрээсээ интернэт банкаар шилжүүлдэг байсан. Би тухайн хүмүүсийг ерөөсөө танихгүй уулзаж ч байгаагүй. Би Монгол улсад мөн ногоон модны үр монгол улсад зардаггүй юм. Тэгээд тухайн зар дээр модны үр зарна гээд тэгээд *******д байдаг гэхээр нь Сэлэнгэ аймагтай рхон болохоор үнэн байж магадгүй гэж бодоод мөн байгууллагын данс 1536 гэсэн данс өгөхөөр бүрэн итгэсэн юм. Би ямар нэг гэрээ хийсэн зүйл ерөөсөө байхгүй...” гэх мэдүүлэг, /2 хх-ийн 53-54 хуудас/
Хохирогч Ж.гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Х. гэдэг хүнийг танина. Манай охин Энхжаргалын найз байгаа юм. Би мод үржүүлэг ногоон байгууламжийн үйл ажиллагаа эрхэлдэг юм. бас надтай адилхан энэ төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг болохоор нь бид 2 үр, мод худалдаж авах, тарих, эргээд борлуулах тал дээр хамтарч ажилладаг би бас мэргэжлийн зөвлөгөө өгдөг. Би 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр модны суулгац биш гацуур модны үр авахаар тохиролцон Ш. гэдэг хүний Хаан банкны 40470 дугаартай данс руу ЕВ-117. Үрний үнэ гэсэн гүйлгээний утгатай 227,000 төгрөг шилжүүлж одоо болтол үрээ аваагүй залилуулсан. Би модны үр захиалсан хүнтэйгээ ерөөсөө уулзаж холбоо бариагүй. Манай охины найз надад тухайн үед ОХУ-с ирсэн гацуур модны үр хүнд байна гээд та авах уу гэхээр нь би авъя гэхэд тэгвэл энэ данс руу хийчих гээд Хаан банкны 40470 гэсэн данс өгөхөөр нь би 227,000 төгрөг шилжүүлсэн. Би өөрөө нүдээр үзэж хараагүй оор дамжуулж үр авахаар болж мөнгө шилжүүлж залилуулсан...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 115-116 хуудас/,
Хохирогч Г.ын мөрдөн байцаалтад өгсөн: “... 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Foods Есо нэртэй фэйсбүүк хэрэглэгчгтэй гацуур болон нарс мод зарна гэх нийтлэлийн дагуу тухайн фэйсбүүк хэрэглэгчтэй харилцаж байгаад алим болон гацуур модны суулгац худалдан авахаар 40770 тоот Хаан банкны гэх хүний данс руу 240,000 төгрөг шилжүүлсэн түүнээс анх мод нь БНХАУ-с орж ирээд Улаанбаатар хотод буухаар нь аваачиж өгнө 14 хоногийн хугацаатай шүү гэж хэлж байсан боловч сүүлдээ мод нь *******-Уул аймагт ирчихсэн бэлэн байна удахгүй тань руу явуулна гэж байсан. Тэгж харилцаж байгаад тухайн хүн нь "Би мод үржүүлэгийн газар ажилладаг юм. Саяхан ажилаасаа 800.000 төгрөгийн эрхийн бичиг байна та үүнийг 150,000 төгрөгөөр худалдан авах уу гэхээр нь зөвшөөрөн тоот хэтэвч ХХК-н данс руу 42125 гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн. Анх 1538 дугаараас 25 орчим насны эрэгтэй хүн ярьж байгаад сүүлдээ 20 орчим насны эмэгтэй хүн яриад мод удахгүй явуулна гээд байдаг байсан. Сүүлдээ 1538 дугаар нь утсаа авахгүй байж байгаад хэсэг хугацааны дараа хөгшин настай эрэгтэй хүн аваад Болороо алга байна гээд 2372 тоот дугаар) өгөхөөр нь залгаж үзтэл нөгөө Болороо гэх эмэгтэй дуудлага аваад Ковид өвчний улмаас удахаар байна удахгүй явуулна гэж хэлж байсан. 2021 оны 06 дугаар сараас утасны дугаар нь холбогдохгүй болж сураггүй болсон...” гэх мэдүүлэг, /3 хх 15-16 хуудас/
Гэрч Ш.ийн мөрдөн байцаалтад өгсөн: “....Хаан банкны 40770 дугаарын данс миний өдөр тутам ашигладаг данс. Ажилтан Болороо гэдэг эмэгтэй миний дансыг ашиглаж модны үржүүлэг гэх захиалга авч гүйлгээ хийдэг байсан. Тухайн үед би өөрийн дансны нууц үгийг Болороод хэлсэн байсан ба Болороо өөрийн данс мэт ашигладаг байсан юм. Одоо Болороог хаана байгааг мэдэхгүй 94709002 гэсэн дугаар дээр байгаа. Би 2020 оны 06 дугаар сард фэйсбүүкээр 2372 гэсэн дугаараар зар байршуулсан байхаар нь холбогдож ярьж “ наст ” ХХК-нд цагийн ажил хийдэг болсон. Хэн гэдэг хүний эзэмшлийн утасны дугаар гэдгийг мэдэхгүй байна..." гэх мэдүүлэг, /3-р хавтаст хэргийн 20-21 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Залилангийн гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилгот байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг ба залилан мэхлэх гэмт хэргийн арга нь хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх, урьдын танил харилцааг ашиглах, худал амлах, хуурамч эд зүйл, бичиг баримт ашиглаж төөрөгдүүлэх зэрэг аргаар үйлдэгддэг.
Шүүгдэгч Д.******* нь “Мииду Мииди” гэх фейсбүүк хаягнаас “НӨАТ-ын илүүдэл баримт хямд зарна” гэх утга бүхий зарыг фейсбүүк орчинд байршуулж, зарын дагуу холбогдсон иргэн С.*******д “ Нарст Ой” ХХК-ийн НӨАТ-ын хуурамч И баримтыг 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн хугацаанд худалдан борлуулж өөрийн Хаан банкны ,,тоот данс, өөрийн охин Б.гийн Хаан банкны ,,тоот данс, найз ийн Хаан банкны ,,тоот данснууд руу нийт 50.100.000 төгрөгийг шилжүүлэн авч хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгож иргэн С.*******д 50.100.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан үйлдлийг хэд хэдэн удаагийн үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн, мөн Д.******* нь Фейсбүүк цахим орчинд “чат сэргээнэ” гэсэн зарыг байршуулан уг зарын дагуу холбогдсон иргэн М. 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хохирогч М.өөс 240.000 төгрөгийг зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, дансаар шилжүүлэн авч залилсан, мөн Д.******* нь Фейсбүүк цахим орчинд “сайн чанарын амны хаалт худалдаална” гэсэн зарыг байршуулж уг зарын дагуу холбогдсон иргэн Ш.гээс бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан.2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр өөрийн Хаан банкин дахь 6 тоот дансаар 1.237.000 төгрөг шилжүүлэн авч залилсан, мөн Д.******* нь 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр иргэн Г.ыг Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо - тоот гэртээ байхад нь “Фүүдс эко” нэртэй фейсбүүк хаягаас цахим орчинд “Гацуур болон нарс мод зарна” гэсэн хуурамч зар байршуулж зохиомол байдлыг зориудаар бий болгож, улмаар Ш.ийн Хаан банкны 40770 тоот данс руу 240.000 төгрөгийг, мөн компанийн 800.000 төгрөгийн эрхийн бичгийг 150.000 төгрөгөөр худалдаалахаар тохирч “ хэтэвч” ХХК-ийн тоот данс руу 150.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч, бусдад нийт 390.000 төгрөгний хохирол учруулсан, мөн Д.******* нь Г.*******т бүлэглэн фейсбүүк цахим орчинд “модны үрийн захиалга авна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, иргэн Х.оос 2020 оны 09 дүгээр сараас мөн оны 10 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 1.490.000 төгрөгийг, иргэн Ж.гээс “модны үрийн захиалга авна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2021 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 227.000 төгрөгийг тус тус шилжүүлэн залилж, бусдад нийт 53.684.000 төгрөгийн хохирол,
Г.******* нь нийт 1.717.000 төгрөгийн хохирол учируулсан болох нь нотлогдож байна.
Залилах гэмт хэргийн хувьд гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг өмчлөгчид төрүүлж, эд хөрөнгийг нь сайн дурын үндсэн дээр өөртөө шилжүүлэн авдаг бөгөөд ингэхдээ гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөрийг хийхгүй байх санаа зорилгыг агуулдаг болно.
Өөрөөр хэлбэл энэ төрлийн гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субъектив санаа зорилгот байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг ба залилан мэхлэх гэмт хэргийн арга нь хуурах, баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглах, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах, итгэлийг урвуулан ашиглах зэрэг аргаар үйлдэгддэг.
Тухайн хэргийн хувьд шүүгдэгч Д.******* нь үргэлжилсэн үйлдлээр хохирогч С.*******д 50.100.000 төгрөгийн, хохирогч М.д 240.000 төгрөг, хохирогч Ш.д 1.370.000 төгрөг, хохирогч Г.од 390.000 төгрөг, шүүгдэгч Д.******* нь Г.*******т бүлэглэн хохирогч Х.т 1490000 төгрөг, Ж.д 227.000 төгрөгийг хохиролыг хуурч мэхэлж, итгэлийг нь эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субъектив санаа зорилгын үүднээс өөртөө шилжүүлэн авсан байна.
Шүүгдэгч Д.******* нь үргэлжилсэн үйлдлээр хохирогч С.*******д 50.100.000 төгрөгийн, хохирогч М.д 240.000 төгрөг, хохирогч Ш.д 1.370.000 төгрөг, хохирогч Г.од 390.000 төгрөг, шүүгдэгч Д.******* нь Г.*******т бүлэглэн хохирогч Х.т 1490000 төгрөг, Ж.д 227.000 төгрөгийг авч залилласан болох нотлогдож байна.
Иймд шүүгдэгч Д.*******г бусадтай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2 дах хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Г.*******ыг бусадтай бүлэглэн хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэгт тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.
2. Эрүүгийн хариуцлагын талаар
Улсын яллагчаас шүүгдэгч Д.*******д оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2 дах хэсэгт зааснаар ..........
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар 1 дэх хэсэгт зааснаар Өөлд овогт *******ын ******* ...........................хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргалаа.
Д.*******, Г.******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол нөхөн төлсөн нь хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.*******, Г.******* нарт Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн шүүгдэгч Д.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2-т зааснаар мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.
Шүүгдэгч Г.*******ыг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус тогтоов.
Шүүгдэгч Г.*******ын урьд *******-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/35 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнссэн хугацааг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн5 дугаар зүйлийн 5.2 дах хэсэгт зааснаар өршөөн хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Г.*******од оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух хаяг болох Сэлэнгэ аймгийн сайхан сумын нутаг дэвсгэрээр тогтоов.
Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.
3. Хохирол, хор уршиг бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Д.******* нь энэ гэмт хэргийн улмаас
1. Хохирогч С.*******д 50.100.000 төгрөгийн хохирол учруулснаас .000.000 төгрөгийг нь төлсөн үлдэгдэл 18.000.000 төгрөгийг нь төлөөгүй.
2. Хохирогч М.д 240.000 төгрөгийн хохирол учруулснаас 240.000 төгрөгийг бүрэн төлсөн.
3. Хохирогч Ш.д 1.237.000 төгрөгийн хохирол учруулснаас 1.037.000 төгрөгийг төлсөн үлдэгдэл 200.000 төгрөг төлөөгүй.
4. Хохирогч Г. 390.000 төгрөгийн хохирол учруулснаас бүгд төлөгдсөн.
Шүүгдэгч Д.*******, Г.******* нар нь бүлэглэн хохирогч Х.т 1.490.000 төгрөгийн хохирол учруулснаас бүгд төлөгдсөн.
Хохирогч Ж.гүйд 227.000 төгрөгийн хохирол учруулсан бүгд төлөгдсөн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хазагхөег овогт *******гийн *******г бусадтай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2 дах хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
- Өөлд овогт *******ын *******ыг бусадтай бүлэглэн хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******д 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 / арван сая/ төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******ыг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг 36 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.*******д мэдэгдсүгэй.
4. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар шүүгдэгч Г.*******од *******-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/35 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнссэн хугацааг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн5 дугаар зүйлийн 5.2 дах хэсэгт зааснаар өршөөн хэрэгсэхгүй болгосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******од энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын эдлэх бүсийг Сэлэнгэ аймгийн сумын нутаг дэвсгэрээр тогтоож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчилөх үүргийг хүлээлгэсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Г.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож солихыг шүүгдэгч Г.*******од мэдэгдсүгэй.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.******* хохирогч С.*******д 50.100.000 төгрөг, М.д 240.000 төгрөг, Ш.д 1.037.000 төгрөг, Г.од 390.000 төгрөг, Х.т 1.490.000 төгрөг, Ж.д 227.000 төгрөг тус тус нөхөн төлсөн болохыг дурьдаж шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүйг дурдсугай.
8. Шүүгдэгч Д.*******, Г.******* нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.*******, Г.******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР