Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол

2022 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/383

 

 

2022          11         23                                     2022/ЦТ/383

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

О аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Орхонтамир даргалж, шүүгч Ц.Алтангадас, шүүгч Б.Н нарын бүрэлдэхүүнтэй,

 

Нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

Улсын яллагч Г.Э,

Иргэдийн төлөөлөгч Н.Б,

Хохирогч Ч.Б,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д,

Хохирогчийн өмгөөлөгч Х.О,

Гэрч Г.Д, Б.Ж,

Шинжээч А.С /онлайнаар/,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч О.С, Б.Д, Б.Т, Э.Б

Шүүгдэгч Н.Б, Г.П нарыг оролцуулан О аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Б, Г.П нарт холбогдох эрүүгийн 1925003000022 дугаартай хэргийг тус шүүхийн 104 танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1. Ш овогт Н Б, Монгол Улсын иргэн,

2. Т овгийн Гыг П, Монгол улсын иргэн,

 

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Б, Г.П нар нь бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө О аймгийн Бсумын У багийн нутаг дэвсгэрт иргэн Ч.Бийг У багийн 3-6 дугаар байрны p6-р орцонд оруулж хүч хэрэглэн зодож монетон бөгжийг нь дээрэмдэн авсан, Ч.Бийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн биеэ хамгаалах чадваргүй байхад нь бүлэглэн зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

О аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Н.Б, Г.П нарыг бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө О аймгийн Бсум У багийн нутаг дэвсгэрт иргэн Ч.Бийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж зодож эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар, бүлэглэн хүч хэрэглэн довтолж бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, гэрч, шинжээч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Б мэдүүлэхдээ “Тухайн өдөр буюу 2019 оны 04 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө 1-р 10-н жилийн зааланд байж байгаад 12 цаг өнгөрч байхад гарч явсан. Тухайн үед Д, П нар хамт байсан. Өргөтгөлийн арын замаар явж байгаад Орос цэцэрлэг 1-р сургууль дундуур явж байтал явган хүний зам дээр согтуу хүн байсан. Сэрээх гэж үзсэн, сэрэхгүй байсан. Татаж босгоод гэрийг нь асууж түшээд 6-1-р байрны 6-р орц руу заахаар нь орц руу оруулсан. Аль орц нь юм бэ гэж асуухад 6-р орц руу заасан. Ороод минут ч хүрэхгүй хугацаанд би гарч ирсэн. Би тэр хүнийг өшиглөөгүй, зодоогүй, сэрээх гэж хөлөөрө зөөлөн хүрсэн. Бид нарыг хүргэж өгөхөд тэр хүн нүүрэндээ шарх сорвигүй байсан. Тэр хүн надаас өндөр нуруутай, цайвар курткатай, бор царайтай ах байсан. Дараа нь Ч.Бийг зодуулсан гэж мэдсэн. Тухайн үед цагдаагийн газарт Ч.Бийн талаар мэдүүлэг өгөөгүй, таараа ч үгүй. Байцаагч нар Тж байцаалт мэдүүлэг авсан, бид нараас 05 сарын 02-нд мэдүүлэг авсан” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.П мэдүүлэхдээ: “1 дүгээр сургуульд бид нар тоглож байгаад 12 цаг өнгөрч байхад гарсан. 3-р байр 1-р сургуулийн дунд нэг хүн осгох гээд цас бударч байхад хэвтэж байхаар нь туслая гээд бид хоёр 2 талаас нь өргөж түшээд 3-6-р байр руу авч явсан. Тэр хүн надаас өндөр, Боос өндөр хүн байсан. Та гэртээ орж чадах уу гэж асуухад чадна гэсэн. Тэр хүнийг зодсон цохисон талаар би өмнө нь мэдүүлэхэд цагдаа нар намайг уулзая гэж  Приус 20 машиндаа суулгаж авч яваад зодож, цахилгаан бороохойгоор бороохойдсон. Бид нарыг тус тусад нь өрөөнд оруулж ингэж хэлнэ шүү гэж дарамталж байцаасан, ямар учраас байцааж байгаа талаар хэлээгүй, гэрчээр дуудаж байна гэж хэлсэн. Хохирогчийг мэдэхгүй, хувцас нь мөн үү гэж асуухад биш байна, өргөн цагаан захтай цайвар куртка байсан гэж хэлсэн. Надаас мэдүүлэг авахдаа айлгаж мэдүүлэг авсан. Шууд л надаас бөгж асуусан, бөгжтэй холбоотой мэдүүлгийг айсандаа өгсөн” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Ч.Б мэдүүлэхдээ: “Би бүжгийн тэмцээнээс гараад явах гэтэл хамт байсан хүн та явж чадах юм уу гэхээр нь чадна, харьчихна гээд 3-11 дүгээр байранд байдаг хүүхдийнх рүүгээ явсан. Тэнд эхнэрийг зээгийн хамт байж байгаарай гэж хэлсэн боловч очтол байхгүй байсан. Миний утасны цэнэг дууссан байсан учраас дэлгүүрийн хүний утсыг гуйж утсаар ярьсан. Утсаар ярихдаа эхнэрээ ирээд аваач гэж хэлж ярьсан санагдаж байна. Нэлээн уусан байсан учраас зарим зүйлээ сайн санахгүй байна. Утсаар ярьсны дараа тэр хавиас холдоогүй. Нэг санахад намайг 2 хүн сугадчихсан, ард нэг бараан хувцастай хүн явж байсан.  3-6-р байрны хүүхдийн саадаар ороод шатаар уруудаад орц руу орсон санагдаж байна. Тухайн үед тас хийтэл хавсраад түүнээс хойш би яаснаа мэдэхгүй байгаа. Сэрэхэд нүд ам битүү, гарт бөгж байхгүй, дэлгүүрт утсаар ярихад миний гарт бөгж байсан байгаа юм. Тухайн үед намайг дэлгүүрт байхад нэг залуу, 2 хүүхэд ороод гарсан байгаа юм. Өглөө 3-11 дүгээр байрны ойролцоо сэрсэн санагдаж байна, дэлгүүрээс гараад яаснаа санахгүй байгаа, зарим зүйлээ санаж, зарим зүйлээ санахгүй байгаа, өглөө гэртээ яаж хариснаа мөн санахгүй байна.  Одоо миний тархи цоорхой, ковид 19 гээд хил хаалттай эмчилгээнд явж чадаагүй, чихний сонсгол муудсан, муу сонсч байна. Чихэндээ аппрат зүүж байгаа. 2019 оноос хойш энд байнга эмчилгээ хийлгэж байгаа, би харьцангуй бие сайтай спортоор хичээллэдэг учраас хурдан сэргэж байгаа. Мөрдөн байцаалт, прокурор, шүүхээр энэ хэрэг шалгагдаад өнөөдөр 3 дахь удаагийн шүүх хуралдаан болж байна. Энэ хэргийг нотлох 6-7 сиди бичлэг байгаа. Хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү” гэв.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д мэдүүлэхдээ: “Бид маш их гомдолтой байгаа. Би энэ хүний хажууд нь байгаа учраас байнгын эмчилгээтэй хэцүү байдаг. Биеийн хувьд унаж таталт өгдөг нь холдож байгаа, их удаан хугацаагаар ярьж болохгүй. Эрүүл мэнд дахин хэвийн байдалдаа орж нөхөгдөхгүй учраас маш их хохирсон. Энэ хэрэгт нэхэмжилж байсан анхны нэхэмжлэл хэвээрээ, нэмж нэхэмжлээгүй байгаа. Нэмж мөнгө төгрөг нэхэмжлээд яахав дээ гээд энэ хоёр хүүхдийг бодсон. Яагаад би энэ хүний хууль ёсны төлөөлөгч болсон бэ гэхээр энэ хүн гэмтснээсээ хойш ярьж чадахгүй байдалтай байсан. Хэрэг болсны маргааш нь бид нар үзүүлэх гэж эмнэлэг дээр очоод эмч байхгүй байсан тул хүлээн авах 103 дээр очсон, 103 эмч, цагдаа дуудсан. Бид нарыг шөнийн 03 цаг хүртэл хүлээлгэж байж мэдүүлэг тайлбар авсан. Одоо Хятад улсад хагалгаа хийлгэхэд 60000 юанийн зардал шаардлагатай байгаа, бөгжний үнэ 774000 төгрөгийг гаргуулж авмаар байна” гэв.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэрч Г.Д мэдүүлэхдээ: “Тэр үед би цэргийн дүйцүүлэх алба хаадаг байсан, Их залуу самбар дээр буугаад харих гээд явж байтал П дуудаад хүнсний зах дээр уулзсан. Тэгээд барааны захаар явж байтал Бэк гээд хүнтэй таарсан. Бид 3 юм ярьж байтал манай найз сургуулийн жижүүрээр гараатай байгаа, сургуулийн зааланд тоглоё гээд явсан. Байрны дундах дэлгүүр ороод нэг сав том пиво авсан. Тэгж байтал миний утас унтарсан. Тэгээд Бын утсаар чинь яриадхая гэж гуйж аваад яриад орос цэцэрлэгийн хажууд явж байсан замд нэг хүн байсан. Б ах гараараа сэрээрэй гээд зөөлөн хүрч байсан. Тэгээд би Бт утсыг нь өгөөд гэр лүүгээ явсан. Согтуу хүн дээр очоод хүрснийг нь айсандаа зодсон цохьсон гэж мэдүүлсэн. Намайг цагдаагийн байранд очиход цагдаа зодсон, нэрийг нь мэдэхгүй байна. Б байрнаас гарч ирээд хурдан явья гэж хэлээгүй, айж сандарсандаа тэгж мэдүүлсэн. Пгийн араас Б 10-15 минут болоогүй, 50 гаруй секунд болоод гарч ирсэн. Тэр согтуу хүн өндөр нуруутай хүн байх шиг байсан. Гадаа харанхуй байсан учраас царайг нь санахгүй байна” гэв.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэрч Б.Ж мэдүүлэхдээ: “Манайх 3-6-р байрны 1 давхарт зүүн гар талын хаалганд амьдардаг юм. Камерийн бичлэг дээрх хүнийг би өөрийгөө мөн гэж хэлж чадахгүй, надтай төстэй хүн байсан. 3-4 жилийн өмнөх асуудал асууж байна. Манай орцонд хамгийн өндөр нуруутай нь би, би байсан бол тэр үед энэ курткаа өмссөн байх гээд курткаа цагдаагийн байгууллагад өгсөн. Тухайн үед би архи ууснаа санахгүй байна, тэр өдрийн санахгүй байна. Намайг энэ хүүхдүүд гэрт хүргэж өгсөн байж магадгүй. Би бичлэгээс үзээд намайг шатнаас буух үед унах гэхэд намхан нь түшиж байсныг хараад би архи уучихаараа хөлөөрөө унах гээд байдаг, мөн манай орц руу оруулсныг хараад би юм байна гэж тооцоолсон. Манайх ам бүл 4-үүлээ, эхнэр, бэр, ачын хамт амьдардаг. Тухайн үед Ха хэнтэй архи ууснаа санахгүй байгаа, бичлэг үзээд энэ хүүхдүүд гэрт хүргэж өгсөнд баярлаж байгаа” гэв.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжээч А.С мэдүүлэхдээ: “Шинжээч томилсон тогтоолд бичлэг дээр яваа гурван эрэгтэй хүний голд яваа эрэгтэй хүний өндөр намын хэмжээ, өмссөн хувцсны загвар, үйл хөдлөл тохирч байгаа эсэх, нэг хүн мөн үү гэх асуулттай 2 бичлэг ирсэн. Тухайн дүрс бичлэгт бичлэгийн зүүн талаас хойшоо чиглэлтэй гурван хүн бичигдсэн байх бөгөөд гурвуулаа хоолоос хоёр талын хүн голын хүнээ хашсан байдалтай явдаг. Голын хүнийг асуусан. Голын хүн шахуулаад явж байгаа учраас хувийн онцлог шинж дүрслэгдээгүй. Хувцас асуусан, хэт улаан гэрэлтүүлэгтэй гэдэг нь камер дээр байгаа хар цагаан өнгийн дүрслэлээр дүрслэгддэггүй. Бүх хувцас нь хар боловч материалын шинжээр өөр өөр өнгө дүрслэгддэг учраас мөн биш гэж тайлбарлах боломжгүй. Нэг хүн мөн биш эсэхийг тогтоох боломжгүй, мөн ч гэсэн үг биш, биш ч гэсэн үг биш. Шинжилгээг Ирланд улсын пантенттай, интерполоор баталгаажсан программаар хийдэг. Дүрс бичлэгт кдар байдаг. Шинжилгээнд ирүүлсэн бичлэг 1 секундад 25 кдар буюу 1 кдарын хэмжээ 868-с 1520 нягтралттай. Заасан бичлэгийг 1 секунд бүрийг зураг болгох буюу 1 секундын хувьд 25 зураг гарч ирнэ гэсэн үг. Тэр зурагнууд дундаас хамгийн тод чанартай байх боломжтой хэсгийг авч үлдээд чанаргүй хэсгийг ялгана. Ялгасан дүрсээ тодруулах зүйлийг хийгээд харьцуулах ажиллагааг хийнэ. Тодруулсан дүрс дээр заасан хүнтэй нэг хүн биш эсэх талаар хариулах боломжгүй гэж дүгнэсэн” гэв.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан болон хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргаж ирүүлсэн нотлох баримтууд:

 

  1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-н 11-

рт тал/,

 

  1. О аймгийн Бсумын У багийн 3-11 дүгээр байрны хойд

талд байрлах “Бадрах” хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-н 12 тал/

 

  1. О аймгийн Бсумын У багийн нутаг дэвсгэрт байрлах 1

-р сургуулийн хойд талд баригдаж байгаа барилга, 3-20 дугаар байрны хоорондох явган хүний зам дагуух хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх 13-р тал/

 

4. О аймгийн Бсумын У багийн 3-11 дүгээр байрны хойд талд байрлах “Бадрах” хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-н 14-15 тал/

 

5. О аймгийн Бсумын У багийн 3-6 дугаар явган хүний зам, хүүхдийн тоглоомын талбай байрны орц руу харсан хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн бичлэг эхэлснээс хойш 2019:04:30:0025:46 минутад 3-6 дугаар байрны ертөнцийн зүгээр зүүн хойд талд хүүхдийн тоглоомын талбай саравчны баруун талд автомашины зогсоолын зүүн талд хоорондох хэсгээс ертөнцийн зүгээр зүүн урагшаа чигтэй 3 эрэгтэй хүний захад явж байгаа 2 эрэгтэй нь голдоо явж байгаа хүний 2 гарнаас нь нэг нэгээрээ барьж зэрэгцэж алхаж явж харагдана. Хүүхдийн тоглоомын талбайн урд байрлах явган хүний замаар 3 эрэгтэй хүн шатаар бууж машин замаар цааш найгаж явж байгаад байрны ертөнцийн зүгээр зүүн талын сүүлийн орц руу ороод харагдахгүй болов. 2019:04:30:27:44 минутад 3-6 дугаар байрны зүүн талын сүүлийн орцноос цагаан өнгийн цамцтай доогуураа хөх өнгийн өмдтэй цагаан ултай хар өнгийн гуталтай намхан туранхай эрэгтэй хүн, цээж хэсгээр хөх өнгөтэй ханцуй нь саарал өнгөтэй зах хормойн эмжээр нь цагаан өнгөтэй богино куртиктэй доогуураа хар бараан өнгийн өмдтэй хар бараан өнгийн гуталтай туранхай эрэгтэй 2 хүн гарч ирээд машин замаар явж байгаа харагдана гэсэн тэмдэглэл /хх-ийн 16-17 тал/

 

6. Хохирогч Ч.Бийн хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/1-р хх-н 18-20 тал/

 

7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай тогтоол /1-р хх-н 23-р тал/

 

8. Ч.Бийн хохирогчоор өгсөн “Би эхнэр болон зээ хүүгээ 3-11 дүгээр байранд байж байгаарай би бүжгийн тэмцээнээ тараад очно шүү гэсэн юм. Тэгээд би охиныхоо гэр буюу 3-11-45 тоотод очиход эзэнгүй хүн байсан. Тэгэхээр нь би 3-11 дүгээр байрны урд байрлах дэлгүүр рүү ороод худалдагчийн утсаар ярьсан шиг санагдаж байна, яг юу ярьснаа сайн санахгүй байна. Тэгээд хаашаа явснаа санахгүй байна нэг мэдэхэд эмнэлэгт сэрсэн эмчилгээний зардалтай холбогдуулан баримтаар 7 172 903 төгрөгийг, монетон бөгжний хохирол 774 000 төгрөг, нийт 7946903 төгрөгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /1-р хх-н 25-26, 232 тал/

 

9. Хохирогч Ч.Бийн гэрчээр өгсөн мэдүүлэг /1-р хх-н 27-28-р тал/

 

  1. Хяналтын камерт үзлэг хийсэн тухай “У баг 3-6 байрны гадна талыг

харуулсан байх ба 3-6-р байрны 6-р орц руу орж гарч буй хөдөлгөөнийг шүүж үзэв. 00:37:45 секундэд ертөнцийн зүгээр зүүн талаас номер дугаар тодорхойгүй бараан өнгийн тээврийн хэрэгсэл ирж зогсоод 00:38:25 минутад 6-р орц руу хувцас болон зүс царай тодрхойгүй 1 хүн орц руу орж байна. 00:54:20 секундэд зүүн талаас хувцас болон царай зүс тодорхойгүй, 2 хүн ирээд 1 хүн нь 6-р орц руу 00:54:33 секундэд орж байна, хамт явсан хүн нь 00:55:12 секундэд 3-6-р байрны 9-р орц руу орж байна. Үүнээс хойш уг орцноос орсон гарсан ямар нэг хөдөлгөөнгүй байж байгаад 06:37:02 секундэд 6-р орцноос бараан өнгийн хувцатай эрэгтэй хүн гаргаад ертөнцийн зүгээр зүүн тийш явж байна, 06:37:32 секундэд дахин 6-р орцноос бараан өнгийн хувцастай эрэгтэй хүн гараад ертөнцийн зүгээр зүүн тийш явж байна. 07:15:15 секундэд 6-р орцноос гартаа тортой зүйл барьсан цунх үүрсэн бараан өнгийн хувцастай эмэгтэй хүн гарч байх бөгөөд ертөнцийн зүгээр зүүн тийш явж байна” гэсэн тэмдэглэл /2-р 55-н 74-р тал/,

 

11. Гэрч Д.Дын “Манай нөхөр Ч.Б нь 2019 оны 4 сарын 30-ны өдөр Хангарьд спорт ордонд зохион байгуулагдсан Хаврын баяр тэмцээнд ахмадын ангилалд оролцож тэргүүн байр эзэлсэн ба уг арга хэмжээг би очиж үзсэн. Тэр арга хэмжээ нь 19 цаг 40 минутын үед тарсан. Манай нөхөр надтай цуг байсан хүнийхээ утсаар яриад би хамтлагийнхаа хүмүүстэй явлаа гэсэн. 30 минутын дараа 3 дугаар микрийн 11 байрны 45 тоотод оршин суух охиныхоо гэрт зээ Анарын хамт очоод байж байсан ба оройн 21 цаг 40 минут хүртэл тэнд хүлээж байгаад ирэхгүй болохоор нь зээ хүүгийнхээ хамт Говилынхоо гэрлүү яваад өгсөн. Тэгсэн гэрт очсон дараа 22 цаг өнгөрч байхад манай нөхөр над руу 95341236 дугаарын утсаар залгаад Ха байна гэхээр нь би гэрт ирчихсэн байна гэсэн чинь за за гэж хэлээд утсаа салгасан. Өглөө би 06 цаг 40 минутын орчимд сэрж гэрээс 07 цаг 20 минутын үед гараад хүүхдээ сургуульд нь хүргэж өгөөд явж байхад 07 цаг 50 минутын орчим манай хажуу талын айлын О гэх эмэгтэй надруу утасдаад гэрийнхээ үүдийг онгойлгоочээ сая манайд Балдан ороод ирчихсэн байна нүүр нь хүнд зодуулчихсан байдалтай шарх сорвитой болчихсон байна гэхээр нь би Городод явж байна одоо очлоо гээд очиход гэрийн үүдэнд сууж байсан ба би дагуулаад гэрт ороход нүүр нь зулгарсан хоёр нүд нь хавдартай баруун нүд нь бүр харж чадахгүй болтлоо хавдсан байсан. Тэгээд байж байтал толгойгоо бариад ёолоод байж байхад нь гарт нь байсан бөгж байхгүй байсныг анзаараад нөхрөөсөө бөгжөө яасан юм бэ гэж асуухад манай нөхөр надад юу ч хэлээгүй. 2006 оны 08 сарын 08-ний өдөр нөхрийнхөө 50 насны ойгоор миний бие Улаанбаатар хотын “Мөнгөн завъя” дэлгүүрээс ойролцоогоор 600.000 төгрөгөөр худалдан авч байсан. Орц найрлагын хувьд 12.9 грамм турк монетон бөгж байсан. Ер нь бол манай нөхрийн бөгж Ахан сугардаггүй бариу хир барагтай бол бөгжөө сугалж тайлж байгаагүй” гэх мэдүүлэг /1-р хх-н 30-32 тал/ ...“2019 оны 04 сарын 30-ны өдөр би нөхрийгөө бусдад зодуулсан байдалтай гэртээ ирсэн. Гар дахь монетон бөгж нь байхгүй бөгжөө яасан талаар асууж тодруулахад өөрөө сайн мэдэхгүй байсан болохоор урьд өдөр нь манай нөхөр 3-11 байрны дунд байрлах бадрах хүнсний дэлгүүрийн худалдагчийн гар утсаар надруу ярьж байсныг санаад Бадрах хүнсний дэлгүүр дээр очиж нөхрийгөө надтай ярих үед гарт нь бөгж нь байсан үгүйг нь хяналтын камерын бичлэгийг үзэхэд гарт нь бөгж байсан. Тэр гараараа гар утсаар ярьж байсан юм. Тухайн үед Бадрах хүнсний дэлгүүрийн худалдагч гэх залууг өчигдөр би 00 цагийн үед дэлгүүрээ хаагаад харих гээд явж байхад 3-13-р байрны урд зам дээр танай нөхөр унтсан байдалтай байж байхаар нь би цагдаа дуудах гэж байгаад хүний муу үзээд яах вэ гэж бодоод эд зүйлийг хүн аваад явчихна гэж бодоод би цүнхтэй эд зүйлийг нь авч явсан. Би тэгэхдээ Үйлчилгээний төвийн баруун урд үзүүрт байрлах хяналтын камерын доор эд зүйлийг нь гаргаж харуулаад буцааж цүнхэнд нь хийгээд гэр лүү гээ авч явсан. Та нөхрийнхөө эд зүйлийг аваарай манай эхнэр гэрт байгаа. Та манай эхнэртэй холбогдоод авчхаарай гэхээр нь дэлгүүрийн худалдагч залуугийн эхнэр лүү холбогдоод гэрийг заалгаад 1-р микрт гэрт нь очиж авч байсан юм” гэх мэдүүлэг /3-р хх 166 тал/

 

12. Гэрч Г.Аын “Би тэр хүнийг санаж байна тэр ах 50 орчим насны дээгүүрээ хар өнгийн куртиктэй, хар цүнхтэй, өндөр туранхай хүн байсан. Манай дэлгүүрт орж ирээд миний 95341263 дугаартай утсаар өөрийнхөө эхнэр лүү 1 ярьчхаад өгье гэж залгасан. Эхнэртэйгээ ярьж байхыг нь сонсоход эхнэр нь городод байхгүй байна хорооллын гэртээ ирчихсэн байна чи наашаа унаанд суугаад хүрээд ир гэсэн чинь нөгөө ах за за гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд тэр ах би бүжиглэдэг хүн байгаа юм. Сая би бүжгийн тэмцээнд орж түрүүлчхээд явж байна гэж хэлсэн. Тэгээд л гараад явчихсан юм. Тэгээд орой 00 цагт дэлгүүрээ хаагаад гэр лүгээ гарах гээд орос цэцэрлэг 3-13 байрны голын замаар явж байхад урд хүн хэвтэж байхаар нь очоод үзэхэд дээрх хүн хажуу талаараа харчихсан хэвтэж байсан. Тэгэхээр нь би цагдаад дуудлага өгөх гэснээ хүний муу үзээд яах вэ гэж бодоод хажууд нь үүрч явсан цүнхийг нь аваад нөгөө хүнийг үлдээгээд гэр лүгээ явсан. Би тэр хүний цүнхийг авдаг нь өөр хүмүүс авчхаж магадгүй маргааш өглөө эхнэрлүү нь залгаад өгчихье гэж бодсон юм. Намайг очиж харахад ямар нэгэн гэмтэл шарх байгаагүй. Би огт оролдоогүй. Би тухайн үед анзаарч хараагүй сүүлд камерын бичлэг шүүж үзэхэд гарт нь бөгж байсан. Би тэр хүний цүнхийг аваад харих гээд явж байхад үйлчилгээний төв талаас 25-30 орчим насны 3 залуу ирж байсан. Тэдгээр залуучууд бүгд бараан өнгийн хувцастай байсан шөнө байсан болохоор өөр хувцас нь сайн анзаарагдаагүй. Намайг хохирогчийн хажууд зогсож байхад үйлчилгээний төв 1-р сургууль хоёрын голоор шатаар өгсөөд 2 залуу ирж байхаар нь эд нар хохирогчийн эд зүйлийг авчхаж магадгүй гэж бодоод цүнхийг нь аваад явсан, 2 залуутай зөрөхөд нэг өндөр залуу нь миний зүс харсан 8-р сургуульд цуг сурч байсан залуу байсан. Тэгээд маргааш нь билүү нөгөөдөр нь дэлгүүр дээр цагдаа нар ирээд чиний харсан залуу мөн үү гээд Б гэх залуугийн зургийг харуулсан чинь мөн байсан” гэх мэдүүлэг. /1-р хх-н 33-34, 233 тал/

 

13. Гэрч Э.Нын “Би 2019 оны 04 сарын 29-ний орой нөхөр хүүхдүүдийн хамт гэртээ байсан ба цаг нэлээн орой болчихсон цаг харахад 00 цаг өнгөрч байсан ба унтахаар хэвтэнгээ жижиг өрөөний цонхыг бага зэрэг онгойлгох гээд гадагшаагаа хартал явган хүний замын хажууд 1 хүн атИад хэвтчихсэн хажууд нь 2 эрэгтэй хүн хөөе босооч гэж зөөлөн дуугаар хэлээд хөлөөрөө зөөлөн хүрч байсан дахин цаанаас 1 эрэгтэй хүн замын зүүн талаас аажуухан найган алхан ирж байгаа нь харагдсан” гэх мэдүүлэг /1-р хх-н 35-37, 234 тал/

 

14. Гэрч Л.Огийн “2019 оны 04 сарын 30-ны 08 цаг болох гэж байхад город руу зээ охин Цэлмүүнээг хүргэж өгөх гээд гэрээсээ гараад хашаан дотроо явж байхад манай гэр лүү Б орж ирсэн. Тухайн үед Бийн 2 нүд нь хөхөрч хавдсан, куртик нь цус болчихсон байхаар нь юу болсон талаар асууж хэнд зодуулсан юм бэ гэхэд шөнө намайг 3 залуу зодсон гэж хэлсэн. Тэгэхээр нь би чамайг яасан гэж зодсон юм бэ гэхэд миний бөгж лав алга байна намайг дээрэмдсэн юм шиг байна гэж хэлээд манай эхнэр лүү гар утсаараа залгаад өг гэхээр нь би эхнэр Д руу нь залгаад яаралтай ирээрэй гэж хэлсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 38, 235 тал/

 

15. Гэрч Э.Нын "Б нь мэдрэгчтэй утас барьдаг чухам аль гартаа бөгжтэй эсэхийг сайн санахгүй байна. Ямар ч байсан бөгж зүүхийн хувьд зүүдэг. Ямар хэлбэр дүрстэй бөгж гэдгийг нь сайн анзаараагүй. Зурган дээр Б гартаа бөгж зүүчихсэн байсан” гэх мэдүүлэг /1-р хх-н 39-40 тал/

 

16. Гэрч Ч.Бгийн “Тухайн үед Б гартаа бөгжтэй байсан. Ямар ч байсан том цагаан шигтгээтэй бөгж харагдаж байсан. Монетон бөгж байсан санагдаж байна. Бид нараас салаад явахад ямар ч биед ил харагдах шарх сорви байгаагүй. Эрүүл саруул зүгээр салаад явсан” гэх мэдүүлэг /1-р хх-н 41-42 тал/

 

17. Гэрч Д.Бын “Би Б ахыг Төгөлийн хажуу талын шат руу гаргаж өгөөд таксинд суулгах гэсэн боловч Б ах хэрэггүй, ах нь өөрөө ингээд явчихна 3-11 дүгээр байрлуу явна авгай тэнд байгаа гэхээр нь за за тэгвэл би ингээд явлаа шүү гэж хэлээд салсан. Б ах тийм ч айхтар согтоогүй байсан. Зүгээр л шатаар буугаад зүгээр үү гэж асуухад зүгээр ээ өөрөө явчхаж чадна гэж хэлээд салсан” гэсэн мэдүүлэг /1-р хх-н 43-44 тал/,

 

18. Гэрч Ж.Эгийн “2019 оны 04 сарын 29-ний өдөр миний бие орой 17 цагийн үед ажлаа тараад гэртээ ирсэн. Манайх жаахан хүүхэдтэй болохоор жижиг өрөөндөө ороод хаалгаа хаагаад унтчихдаг юм. Тийм болохоор ямар нэгэн чимээ шуугиан анзаараагүй. Би өглөө 06:35-аас 06:45 минутын хооронд ажилдаа явсан. Яг хэдэн цагт гэрээсээ гарснаа сайн мэдэхгүй байна. Тэр өглөө ямар ч байсан гэрээсээ гарахад манай орц ямар нэгэн цус болсон зүйл байсныг би хараагүй, Намайг лав гэрээсээ гарахад ямар нэгэн хүн орцон дотор байгаагүй, манай орцонд хүмүүс зодоон болсон талаар орцны хүмүүсээс сонссон зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1-р хх-н 45-р тал/,

 

19. Г.Пгээс гэрчээр авсан “...Тэгээд алхаж явтал 3-13 дугаар байрны хойд талд ертөнцийн зүгээр урд талд явган хүний замын хажуу талд нэг эрэгтэй согтуу хүн хэвтэж байсан ба Б тэр хүнийг хараад надад хандаж хоёулаа тэр хүнийг байр руу оруулаад өгье гэхээр нь би яахын бэ гэж хэлтэл Б ах над руу уурлаад чиний аав чинь ингээд хэвтэж байх юм бол яах байсан юм бэ гэж хэлэхээр нь яахын бэ гэж хэлтэл Б манай аав шиг хүн байна шүү дээ, энэ хүнийг гэр лүү нь дөхүүлээд өгье гэж хэлээд бид 2 тэр хүн дээр хамт очсон. Тэгээд Б ах тэр хүн дээр очоод хөл рүү нь хөлөөрөө өшиглөөд хөөе босоорой гэж хэлсэн боловч тэр эхлээд хөдлөхгүй байсан. Тэгтэл Б дахин хөл рүү нь 2-3 удаа өшиглөтөл тэр ах босох гээд оролдсон. Би тухайн үед Б ахад хандаж та одоо болиоч, танай аав шиг хүн байна шүү дээ гэж хэлсэн. Тэгтэл Б ах тэр ахын баруун талын гарнаас нь бариад босгох гэтэл босч чадахгүй байхаар нь би зүүн гарыг нь өргөөд босгосон. Тэгээд бид 3 нөгөө ахыг дундаа хийгээд Орос цэцэрлэг, 1 дүгээр сургууль хоёрын голын замаар доошоо ертөнцийн зүгээр урагшаа явж байгаад гэрэлтэй газар ирэхээр нь би Бт хандаж агаа одоо энэ хүнийг энд нь үлдээгээд явья өөрөө гэр лүүгээ орчих байх гэж хэлтэл Б яахын бэ, ядахдаа орц руу нь оруулаад өгье гээд тэр ахаас танай орц аль вэ гэж асуутал тэр ах урд талын харагдаж байгаа цонх гээд 1 давхарын цонхыг заагаад байсан. Тэгээд 3-6-р байрны яг хэддүгээр орцыг нь сайн мэдэхгүй байна. Орцны хажууд улаан самбартай бичиг байсан. Хажуу талдаа модтой байсан. Би Б ах тэр 2-ыг үлдээгээд араас Дашка ирж байгаа болов уу гэж бодоод явган хүний зам руу хараад зогсож байхад орцны үүдний хажуу талд Б тэр ахыг хөлөөрөө өшиглөж цохиж байгаа чимээ гарахаар нь эргээд хартал нөгөө согтуу ах тонгойгоод хөлөө барьж байгаа харагдсан. Б өөр тийшээ харчихсан зогсож байсан. Тэгэхээр нь би Быг болиоч наад хүнээ зүгээр оруулаач гэж хэлсэн. Тэр үед нөгөө согтуу ах та хоёр ер нь яах гээд байгаа юм бэ гээд тонгойчихсон байснаа босоод ирэхээр нь би тэр ах дээр очоод ах намбатай байгаарай гэж хэлээд хөл рүү нь 2 удаа өшиглөж байхад Дашка гүйж ирээд та хоёр яагаад байгаа юм бэ гэж хэлээд нөгөө согтуу ахыг 1 удаа өшиглөөд дахиж өшиглөх гээд байхаар нь Дашкаг тэврээд цаашаа яв гэж хэлсэн. Тэгээд Б ах бид хоёр нөгөө согтуу ахыг орц руу нь оруулж өгсөн. Би орцны хаалган дээр зогсоод үлдсэн, харин Б тэр ахыг 1 давхарт гаргаж өгсөн ба тэнд Б нөгөө ахтай хэсэг удаж байгаад 2 удаа цохих чимээ гартал нөгөө согтуу ах ёолох шиг болсон. Тэгэхээр нь Б ахыг яасан бэ юу болоод байгаа юм бэ гэж хэлээд 1-р давхар руу хартал нөгөө ах шалан дээр уначихсан харагдаж байсан. Б урдаас за за яв яв гээд намайг түлхээд гарахаар нь би Б ахаас сая юу болсон талаар асуухад зүгээр зүгээр яв яв гээд явсан. Тухайн үед газар хэвтэж байсан ахын хувцас шороо болчихсон байсан. Би тэр хүнийг анх газар хэвтэж байхад нь хөл рүү нь нэг удаа өшиглөсөн, Б хөл рүү нь хөлөөрөө 3 удаа өшиглөсөн, дараа нь Дашка орцны үүдэнд нэг удаа хөл рүү нь өшиглөсөн, орцонд Б тэр ахын нүүрэн тус газар 2 удаа гараараа цохисон. Би орцны хаалгыг онгойлгоод хартал тэр ах 2 гараараа нүүрээ дараад шалан дээт хэвтэж байгаа харагдсан. Сүүлд нь орцны үүдэн дээр тэр ах өөрөө бөгжөө хуруундаа хийж байхыг нь харсан. Тэр бөгжийг нь авсан бол Б ах л авсан байх гэж бодож байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 51-54-р тал/,

Хэрэгт шалгагдаж байх үед Бын ах нь гээд өндөр залуу цагдаа дээр ирээд ахын дүү чамтай ярих зүйл байна машин дотор суучих гэж хэлсэн. Тэгэхээр нь би эхлээд үгүй гэж хэлсэн. Тэгж байснаа дахиад байн байн гуйгаад байхаар нь би машинд суутал машин дотор Б болон түүний аав, ээж нь байсан. Ах нь надад хандаж би Бын ах нь байгаа юм, манай дүү яасан юм бэ гэхээр би болсон асуудлын талаар ярих гэж байхад ах нь Боос чи яасан юм бэ гэсэн чинь Б би хохирогчийг цохисон гэсэн чинь ах нь чи юу яриад байгаан бэ гэсэн чинь Б би цохиогүй гээд хоорондоо юм яриад байхаар нь бу мэдүүлгээ өгчихсөн гэж хэлээд машинаас нь буусан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 55-р тал/

 

20. О аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 05 сарын 10-ны өдрийн 338 дугаартай “Ч.Бийн биед гавал тархины битүү гэмтэл, гавлын хүнхрээ ясны хугарал, тархины эдийн 1-р зэргийн няцрал, тархины баруун тал бөмбөлгийн хатуу бүрхүүл хальсан доорх цусан хураа, нүүр баруун өвдөгний зөөлөн эдэд цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Гэмтэл нь мохоо зүйлийн, олон удаагийн үйчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. Гавал тархины битүү гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх байдлыг эдгэрэлтээс шалтгаалан тогтооно. Гэмтэл нь шинэ гэмтэл байна” гэсэн дүгнэлт. /1-р хх-н 67-68 тал/

 

21. Шинжээч эмч Ж.Ггийн “Бийн биед үүссэн гавлын ясны хугарал болон хатуу бүрхүүл хальсан доорх цусан хураа, нүүрэнд үүссэн зөөлөн эдийн гэмтэл зэргийн байрлалаас үзэхэд толгойн хэсгээр хатуу мохоо зүйлтэй хүрэлцсэний улмаас дээрх гэмтлүүд үүссэн байх боломжтой бөгөөд, унасны улмаас дээрх гавал тархины битүү гэмтэл үүссэн байхыг үгүйсгэхгүй” гэх мэдүүлэг /1-р хх 49-50 тал/ ...“гавал тархины битүү гэмтэлд тархины эдийн няцрал, гавлын ясны хугарал, тархины хатуу бүрхүүл хальсан доорх цусан хураа бүгд багтдаг тул хохирогчийн биед үүссэн байсан дээрх гэмтлүүдийг нэг бүрчлэн гэмтлийн зэрэгт дурдаагүй хүнд зэргийн гэмтэл болно” гэх мэдүүлэг /1-р хх 236 тал/ ...“Гавал тархины битүү гэмтлийн үед саарал үе гэж байдаг. Энэ нь гавал тархины битүү гэмтэл авсны дараа ямар ч шинж тэмдэг мэдэгдэхгүй эрүүл хүн шиг байхыг хэлж байгаа юм. Энэ үе нь 2 хоног хүртэл, тэрнээс дээш ч хугацаагаар үргэлжилж болно. Иймд гавал тархины битүү гэмтэл авсан авснаас хойш 7 цагийн хугацаанд саруул үе байсан байж болох тул явах, гүйх, ярих гэх мэтээр ямар ч үйлдлийг хийж болох юм” гэх мэдүүлэг. /3-р хх-н 149 тал/

 

22. Гэрч Г.Дын “2019 оны 4 сарын 30-ны өдрийн 00 цаг өнгөрөөд Б, П бид 3 сургуулиас гарсан. Тэгээд У багт байрлах Орос цэцэрлэгийн араар явж байсан чинь явган хүний зам дээр 50-аас 60 орчим насны нэг ах согтуу хэвтэж байсан. Тухайн үед би ард нь утсаар яриад явж байсан. Миний урд Б, П нар түрүүлээд очсон байсан. Намайг очиход П гуя хэсэг рүү нь цохисон. Би босооч гээд бас нуруу хэсэг рүү нь нэг удаа өшиглөсөн. Тэгсэн чинь ямар нэгэн хөдөлгөөн хийсэн, юм ярьсан зүйл байхгүй. Тэгсэн чинь Б, П нар хоёр талаас нь сугадаад орц руу оруулахаар явсан. Тухайн үед Б ах баруун талд нь П зүүн талд нь гараад тэр хоёр аваад явсан. Тэр хоёр сугадаад явж байхдаа машин зам дээр нэг удаа унагаасан. Тэгээд цааш авч яваад орцонд оруулсан. 10-15 минутын дараа гарч ирсэн. Тэгээд гарч ирээд хурдан хурдан алхаад явсан. Би ард нь утсаар яриад явж байсан чинь наад утсаа салгаад хурдан яв гээд надруу уурлаад байсан намайг араас нь очиход П гуя хэсэг рүү нь 2 удаа өшиглөөд тэгээд босооч гээд бас татсан. Би хөл нуруу бөгс хэсэгт нь 2 удаа өшиглөсөн чинь П боль гээд намайг цааш нь түлхсэн. Тэр үед Б нүүрлүү нь цохиж байсан. Тэгээд намайг түлхээд П бид 2 цааш болсноос хойш Бхаашаа нь яаж цохиж зодсон талаар би хараагүй. Тэгээд П буцаж очоод Бтой сугадаад явсан” гэх мэдүүлэг /1-р хх-н 56-60 тал/ ...Ямар нэгэн бэртэл гэмтэл байхгүй хувцас нь шороо болчихсон байсан. Бид нарыг очиход нэлээн согтолттой хөл дээрээ явж чадахгүй байсан” гэх мэдүүлэг /1-р хх-н 237 тал/

 

23. Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 07 сарын 23-ны өдрийн “Үндсэн онош Тархины хатуу хальсны доорх цусан хураа авах хагалгааны дараах байдал, гэмтлийн дараах уналт таталт, хоёр чихний сонсголын бууралт, танин мэдэхүйн алдагдал. Магадлуулагч Ч.Б нь дээрх сэтгэл мэдрэлийн өвчтэй байна, Энэ өвчин нь гэмтлийн гаралтай олдмол өвчин. 2019 оны 4 сарын 30-ны өдрийн гэмтлээс үүссэн. Магадлуулагч Ч.Б нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай” гэсэн дүгнэлт /1-р хх-н 73-74 тал/,

 

24. Шинжээчийн 2019 оны 06 сарын 13-ний 02/02-69 дугаартай “монетон бөгжний үнэлгээ 774.000 төгрөг болж байна” гэх эд зүйлийн үнэлгээ тогтоосон дүгнэлт /1-р хх-н 79-84 тал/

 

25. Гэрч Э.Н, Г.А нарын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-н 243-246 тал/

 

26. Гэрч М.Аын “Би У багийн зохион байгуулагчаар 2018 оны 9 сараас эхлэн ажиллаж байна. 3-6-р байрны хяналтын камер 2018 оны 11 сард анх ашиглалтад орж ажиллаж байгаад 2019 оны 07 сарын 04-нөөс эхлэн нэмэлт хяналтын камер тавина гээд одоо болтол ажиллахгүй байгаа. Хэзээ ашиглалтанд орох нь тодорхойгүй байна” гэх мэдүүлэг /2-р хх-н 67-р тал/

 

27. Гэрч Г.О, А.М, Ч.Б нараас авсан мэдүүлгүүд /2-р хх-н 69-71-р тал/,

 

28. Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /2-р хх-н 75-р тал/,

 

29. Г.Д, Г.П, Н.Б нарын 2019.04.29-нөөс 30-ны өдрийн явсан маршрут, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-н 104, 107-р тал/,

 

30. Г.П, Н.Б, Д.Д нараар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-н 87-92 тал/

 

31. Г.Ааар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-н 116-118 тал/

 

32. Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-н 154-155-р тал/

 

33. Гэрч Б.Жийн “Би Н Бат- Эрдэнэ гэдэг хүнийг танихгүй. Надад харуулсан зураг дээрх хүнийг хараад танихгүй байна. Аль болох архи уусан үедээ найз нөхөд, дуудлагын такси дуудаад гэр гэртээ харьдаг. Хяналтын камерын бичлэг дээрх хүмүүсийг өмнө нь харж байгаагүй. Өглөө хамгийн эрт дээ 07 цаг 30 минутаас 34 минутын хооронд гэрээсээ гарч явдаг. Тэрнээс эрт гэрээсээ гарч байгаагүй. Би өмнө нь орцондоо унтаж байгаагүй. Би цагдаа дээр ирээд асуусан асуултанд хариулсан. Тэрнээс биш хэн нэгэн хүн надад үг зааж өгсөн зүйл байхгүй” гэх мэдүүлэг /3-р хх 167-168-р тал/

 

34. Гэрч А.Эын “Манай нөхөр ЭТӨҮГ-т ажилладаг. Өглөөний ээлж буюу 7 цаг 40 минутанд автобусандаа суугаад явдаг. Гэрээсээ 07 цаг 30 минутад гараад явдаг. Гадаа гэгээ орох үүр цайх үе гэрээсээ гарч байгаагүй. Манай нөхөр архи хэтрүүлэн хэрэглээд гадаа болон орцонд унтаж байгаагүй. Тэр байтугай гудамжинд хэвтэж унтаж байгаагүй. Өмссөн хувцас нь хүртэл шороо болсон удаа байхгүй. Н.Бат-Эрдэнэ гэдэг хүнийг танихгүй” гэх мэдүүлэг /3-р хх 172/

 

 

35. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1366 дугаартай “2019-04-30 00:25:46-аас 00:26:18 секундын хооронд дэлэгцийн зүүн талаас хойшоо чиглэлтэй явж байгаа гурван хүний голд яваа эрэгтэй хүнийг хоёр захын хүн түшиж явсан, хүмүүсийн дүрс богино хугацаанд, хэт холоос жижиг хэмжээтэй дүрслэгдсэнээс үйл хөдлөлийн онцлог шинжүүд тодорхой дүрслэгдээгүй байх тул гурван эрэгтэйн голд яваа эрэгтэйн биеийн өндөр намын хэмжээ, үйл хөдлөл тохирч байгаа эсэхийг тогтоох боломжгүй, дүрс бичлэг нь 1П /хэт улаан/ гэрэлтүүлэгтэй, хар цагаан дүрслэлтэйгээр өмссөн хувцасны өнгө загварыг тогтоох боломжгүй байна” гэх дүгнэлт /3-р хх-н 174 тал/

 

36. Гэрч 3-6-63 тоотод оршин суух П.А, 3-6-67 тоотод оршин суух Р.М, 3-6-62 тоотод оршин суух Р.О, 3-6-64 тоотод оршин суух Э.Г, 3-6-68 тоотод оршин суух Б.Энарын 2019 оны 04 сарын 30-ны шөнийн камерын бичлэгийг үзээд энэ хүнийг танихгүй байна гэх мэдүүлгүүд /3-р хх 15-159 тал/

 

37. Гэрч А.Эгийн “Би У багийн хэсгийн ахлагчаар 2000 оноос хойш ажиллаж байна. 3-6-р байранд 1 ширхэг хяналтын камертай. 5, 11-р байрны харалдаа байх хяналтын камер байдаг. Уг камераа анх 2017 онд суурилуулж байсан. 3-6-р байрны 11 дүгээр орцны харалдаа байх хяналтын камер өмнө ажиллаж байгаад 10-аад хоногийн өмнө үзэхэд салхи, борооны улмаас ажиллахгүй болсон байна. Хяналтын камер суурилуулсан компанитай холбогоогүй” гэх мэдүүлэг /5-р хх 15-р тал/

 

38. Гэрч Б.Эын “Манай компани нь 2021 онд 3-6-р байрны 11-р байрны дээд талд байх хяналтын камерийн утсыг шалгаж холбосон. Одоо 3-6 дугаар байрны хяналтын камер ажиллахгүй байгаа бол манай компаниас шалгаж өгч алдааг засварлаж болно. Гэхдээ холбогдох мэргэжилтэн нар маань 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотоос О аймагт ирнэ, тэр үед ажиллахгүй байгаа хяналтын камерийг засварлах боломжтой” гэх мэдүүлэг /5-р хх 18-р тал/

 

39. Гэрч Г.Гийн “Манай багийн 3-6-р байрны хяналтын камер ажиллагаанд ороогүй байна. Тийм Эттэ ХХК-иар засвар хийлгэхээр баййсан боловч аймгаас хөрөнгө мөнгө нь шийдвэрлэгдэхгүй байгаа учраас засвар ороогүй. Хөрөнгө мөнгө нь шийдэгдсэн хойно засварлагдана” гэх мэдүүлэг /5-р хх 21-22-р тал/

 

40. Гэрч Ж.Эгийн “Би ЭТӨҮГ-ын ДЦС-д ахлах мастер ажил эрхэлж байгаа. 2019 оны 04 сарын 30-ны өглөө гэрээсээ 06 цаг 30 минутад гараад У багт байрладаг Нэг цонхны үйлчилгээний баруун талд буюу О багийн 2-26 байрны баруун талын замын хажуугийн автобусны буудлаас Э үйлдвэрийн ажилчдын нэгдсэн автобусанд сууж ажилдаа явдаг. Гэрээс гараад алхаад автобусны буудал дээр ирэхэд 10 минут л болдог. Манай гэрээс ойрхон учраас. Тухайн буудлаас 06 цаг 45-аас 06 цаг 50 минутын хооронд автобус хөдөлдөг. Ажилдаа очиход 07 цаг 15 минутад очдог. 2019 оныы 04 сарын 30-ны өдрийн 06:30-аас 06:45 минутын хооронд ажилдаа явсан гэдэг хугацааг гэрээсээ гараад автобусандаа суух хугацааг ойлгож болно. Тухайн үед дээд давхруудад согтуу хүний дуу чимээ болон хэрүүл маргааны шинжтэй зүйл сонсогдоогүй” гэх мэдүүлэг /5-р хх 24-р тал/

 

41. Гэрч Р.Игийн “тухайн үед согтуу зодуулсан хүний талаар одоо л сонсож байна” гэх мэдүүлэг /5-р хх 26-27/

 

42. Гэрч Г.Аын “... уг шөнийн 00 цагийн үед дэлгүүрээ хаачихаад О аймаг Бсум У баг 3-13 дугаар байр, орос цэцэрлэг хоёрын голын явган хүний замаар явж байхад 3-13 дугаар байрны зүүн урд талд нэг эрэгтэй хүн хэвтэж байхаар нь очоод хартал манай дэлгүүрт орж ирээд миний гар утсаар ярьсан ах мөн байсан. Тэр ахын биед ил харагдах гэмтэл, шарх байгаагүй. Манай дэлгүүрт орж ирээд эхнэртэйгээ миний гар утсаар ярьсан болохоор маргааш тэр дугаар руу нь залгаад өгнө, эсхүл миний утас руу залгах байх гэж бодсон. Маргааш тэр ахын эхнэр гэх эмэгтэй залгаад манай нөхөр өчигдөр чиний утаснаас залгасан, хүнд зодуулсан байна гэж хэлэхээр нь надад таны нөхрийн цүнх байгаа шүү гэж хэлээд эхнэрт нь өгсөн” гэх мэдүүлэг /5-р хх 29-р тал/

 

43. 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн “хяналтын камер ажиллаж байгаа эсэх, хяналтын камерийг тэжээлийг салгах асааж үйлдэл хийж үзэхэд туршилт хийх шаардлагатай хяналтын камер ажиллахгүй байсныг тэмдэглэл болгон хэрэгт хавсаргав” гэх тэмдэглэл /5-р хх 38-р тал/

 

44. 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн “Тийм этгээд ХХК-ны захирлын утас руу залгаж холбогдоход манай компани У баг 3-6 дугаар байрны хяналтын камерийг тавьж өгсний дараа У багийн Иргэдийн төлөөлөгч, багийн Засаг даргад хүлээлгэж өгсөн тул одоо уг камер ажиллаж байгаа эсэх, засварлах эсэх нь манай компанид хамааралгүй. Улаанбаатар хотод ажилтай завгүй байгаа тул О аймагт очих боломжгүй гэснийг тэмдэглэл болгов” гэх тэмдэглэл /5-р хх 39-р тал/

 

45. 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн “Уурайчин баг 3-6 дугаар байрны хяналтын камер ажиллаж байгаа эсэхийг тогтоох зорилгоор хэргийн оролцогч нарын өмгөөлөгч, хяналтын прокурор нарт утсаар мэдэгдэж тус цагдаагийн газрын холбоо мэдээллийн мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Бгаар хяналтын камер шалгагч төхөөрөмжөөр ажиллахгүй байгаа гэх камерийн шалгах зорилгоор 3-6 дугаар байрны дээвэр дээр гарч шалгахад хяналтын камерны тэжээлийн утас шатсан, камер тэжээл өгч шалгахад дэлгэцэн дээр ямар нэгэн дүрс бичлэг орж ирэхгүй, камер ажиллахгүй байна гэснийг тэмдэглэл болгож хэрэгт хавсаргав” гэх тэмдэглэл /5-р хх 41-р тал/

 

46. Г.Пгийн иргэний үнэмлэхний лавлагаа /2-р хх-н 5-р тал/,

 

47. Н.Б, Г.П  нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 8-9-р тал/

 

48. О аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн лавлагаа /2-р хх-н 11-р тал/,

 

49. О аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн тодорхойлолт /2-р хх-н 18-р тал/,

 

50. О аймгийн Татварын хэлтсийн тодорхойлолт /2-р хх-н 21-р тал/,

 

51. Х банкны О аймаг дахь салбарын тодорхойлолт, дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хх-н 23-27/,

 

52. О аймгийн Бсумын Говил багийн зохион байгуулагчийн ам бүлийн тодорхойлолт /2-р хх-н 53-55/,

 

53. Прокурорын газрын хяналтын прокурор болон ерөнхий прокурорт гаргасан хүсэлтүүд /5-р хх-н 75-76, 79-80-р тал/,

 

54. Н.Боос гэрээр авсан мэдүүлгийн тэмдэглэл /1-5р хх-н 62-63-р тал/,

 

55. Хавтаст хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 6 ширхэг дүрс бичлэгийн хуурцаг, эрэгтэй хүрэм 1 ширхэг, цагаан цамц 1 ширхэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзлээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлт:

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Г.Э дүгнэлтдээ: “Шүүгдэгч Н.Б, Г.П нар нь бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө О аймгийн Бсумын У багийн нутаг дэвсгэрт иргэн Ч.Бийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн биеэ хамгаалах чадваргүй байхад нь бүлэглэн зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан, Ч.Бийг У багийн 3-6 дугаар байрны 6-р орцонд оруулж хүч хэрэглэн зодож монетон бөгжийг нь дээрэмдэн авсан болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэм буруутайд тооцуулах саналтай байна. Мэдүүлгүүд зөрүүтэй байдаг боловч цаг хугацаа тогтоогдож байна. Шүүгдэгч гэрчүүд байрлалыг зааж мэдүүлдэг. Хөндлөнгийн гэрч А болон Н нар “2 хүн урд нь ард нь нэг хүн явж байсан гэж мэдүүлдэг. Тухайн газарт 1 хүн байсан нь нотлогддог. Гэрч А урд нь явж байсан 2 хүний өндөр хүн нь Б байсан гэдгийг гэрчилдэг. Газар хэвтэж байсан хүн нь Б, зөрөөд явж байсан хүн нь Б мөн болон нь тогтоогддог. Мөн энэ 3-н явж байсан цаг хугацаа нь камерын бичлэг болон үзлэг хийсэн тэмдэглэлээр тохирч байдаг. Хохирогч тогтворгүй мэдүүлэг өгдөг. Энэ нь эмчийн хэлснээр гэмтлээс шалтгаалсан саарал үе байдаг талаар хэлсэн. Гэртээ очсоноо, юу ярьснаа санадаггүй. Гэрч От 3-р хүн байсан гэдгийг хэлсэн байдгаас тухайн үед 3-н хүн байсан гэдэг нь тогтоогдоно. Бичлэг дээр Бийн гэрээ заасан гэдэг боловч одоо асуухад гараараа заасан гэж хэлж байна, гараараа заасан зүйл харагддаггүй. Бичлэгээс үзэхэд хамт явж байгаа 3-н хүнээс дундах хүн нь илт цойлсон өндөр хүн явж харагддаггүй. Шат шиг байрлалтай явж байсан гэж Б өмгөөлөгч хэлж байна. Орцноос 06:32, 06:37 минутад хүн гарч явсан бичлэг нотлох баримтаар хэрэгт хавсаргагдсан байдаг боловч шүүхийн шатанд алга болсон. Уг бичлэгийг хохирогчийн эхнэрт үзүүлж таньж олуулахад 2 дахь хүн нь мөн болохыг таньж Ч.Б мөн болохыг баталж байна. Ааар таньж олуулсан ажиллагааг хүчин төгөлдөр биш гэж байна, тэгж үзэх боломжгүй. Гэрчээс хуулийн дагуу мэдүүлэг авч, хуулийн дагуу таньж олуулах ажиллагааг явуулсан. Эдгээр баримтуудаар шүүгдэгч Н.Б, Г.П нарыг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 17.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар гэмт буруутайд тооцуулж, хохирогчид нэгэнт учирсан хор уршиг арилах боломжгүй, цаашид гарах эмчилгээний зардлыг гаргуулан хангаж шийдвэрлэх нь зүйтэй. Бодитоор учирсан хохирлыг шүүгдэгч нар төлж барагдуулсан, бөгжний үнэ төлөгдөөгүй, нэхэмжилж байгаа, үүнийг тэнцүү хуваан гаргуулж, цаашид гарах зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхиж шийдвэрлэх нь зүйтэй байна” гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч Х.О дүгнэлтдээ: “Ч.Б нь Н.Б, Г.П нарын гэм буруутай үйлдлээс хохирсон нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон. Тухайн хэрэг 04 сарын 29-ний өдөр үйлдэгдэж хохирогч 04 сарын 30-ны өдөр эмнэлгийн тусламж авч, цагдаад дуудлага өгсөн байдаг. Ямар үйл явдал болсныг хохирогч хэлдэг, өнөөдрийн шүүх хуралдаан дээр үгүйсгэгдэж байна. Хохирогчид учирсан хохирлыг гадны нөлөөтэй болохыг шинжээчийн дүгнэлтээр, гэрч О болон хохирогч нарын анхны мэдүүлгээр бусдад зодуулсан нь, Б, П нарын гэрчээр өгсөн мэдүүлэгт цохисон тухай хэлдэг, өнөөдрийн шүүх хуралдаан дээр ч зөөлөн цохисон тухайгаа хэлж байна. Мөн өмнө мэдүүлэхдээ Б цохьсон, хохирогч шалан дээр хэвтэж байсан гэж мэдүүлдэг, мөн Б ахдаа цохисон тухай хэлсэн байдаг. Энэ хэргийг санаатай замхруулсан. Энэ хэргийн улмаас хүний амь нас ч хохирох эрсдэл учирч болох байсан. Гэрчүүдийн анхны мэдүүлэг үндэслэлтэй, энэ хэрэгт шүүгдэгч нар буруутай байна. Энэ хэрэг дээр үгүйсгэгдсэн мэдүүлэг нэг ч байхгүй, П, Д, А нар бүгд нэг газрын заасан байдаг. Мөн таньж олуулах ажиллагаан дээр эхнэр нь нөхрөө таньсан байдлыг шүүх үнэлж үзэх хэрэгтэй, охин нь аавтайгаа хамт амьдраагүй олон жил болсон эргэлзсэн байх магадлалтай. Шүүхээс О, П, А нарын мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлээсэй гэж хүсч байна. Өнөөдрийн шүүх хуралдаанд дунд нь явж байсан хүнийг Ж юм байна гэж хэлүүлэхээр мэдүүлэг өгүүлж байна. Энэ мэдүүлгийг мөрдөн байцаалтын шатанд авагдаагүй учраас үнэлэхгүй байж, гэрч Дын зөрүүтэй худлаа мэдүүлж байгаа байдлыг шалгуулах ёстой. Энэ хэрэгт шүүгдэгч нарын гэм бурууг үгүйсгэсэн, цагаатгасан баримт нэг ч байхгүй. Өндөр нам нь тогтоогдохгүй байна, тогтоох боломжгүй байсан гэсэн шинжээчийн дүгнэлт байгааг үнэлэх хэрэгтэй. Иймд улсын яллагчийн дүгнэлттэй адил гэм буруутай нь хангалттай нотлох баримтаар тогтоогдож байна гэж үзэж байна, иймээс шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож, хохирогчийн бөгжний үнийг өмнөх  шүүх хуралдаан дээр гаргуулаагүй байсныг гаргуулж, эмчилгээ хийлгэх 31 сая төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулж өгнө үү. Хохирогчийн тархи одоогоор онгорхой, эрүүл мэндэд нь сөрөг нөлөө ихтэй, даруйхан нөхүүлэх эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа, хамгийн хямд зардлыг судлан үзэж Хятад улсад 31 сая төгрөгөөр хийгдэх юм байна гэдгийг судалсан байгаа. Урьд нь шүүх хуралдааны шатанд бодитоор учирсан 8163172 төгрөгийн хохирлыг шүүгдэгч нар төлж барагдуулсан, одоо бөгжний үнийг цаашид гарах эмчилгээний зардлын хамт гаргуулж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Т дүгнэлтдээ: “Хохирогчийн өмгөөлөгч шүүгдэгч нарыг цагаатгах нотлох баримт байхгүй гэж байна, үүн дээр эсрэг байр суурьтай байна. Энэ хэрэгт гэрч А тухайн замаар явж байсан талаарх бичлэг огт байдаггүй. Мөн байрны орцны гадаа орцонд хүмүүс байсан байдаг, бичлэг дээрээс харагддаг, тэдгээр нь ямар хүмүүс байсныг судлалгүй анхнаасаа нэг талыг барьж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байна. Саравчинд байсан хүмүүсийг олж мэдүүлэг авах ёстой байсан, аваагүй. Хэргийн гэрчүүд ер нь худлаа мэдүүлсэн, Дын мэдүүлэгт Д орцны үүдэнд очсон гэж мэдүүлсэн байдаг ч камерын бичлэгээс үзэхэд орцны үүдэнд Д очоогүй болох нь харагддаг. Хохирогч Ч.Б мэдүүлэхдээ 3-11-р байрны үүдэнд өглөө сэрсэн гэж мэдүүллээ. Б, П, Д гурваас өмнө хохирогч дээр А ирээд явсан байдаг. Энэ тухай А өөрөө болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хэлсэн. Хохирогч зам дээр байхад 3-н залуу гурвуулаа дайраад байсан гэж мэдүүлдэг. Хохирогч мэдүүлгээ үнэн зөв өгөхгүй байна. Энэ хэрэгт нэг л буруу зүйл байгаад байгаа учраас өнөөдрийн хэрэг ийм байдалтай байгаад байна. Хохирогч өөрийгөө бага хэмжээний архинд согтдог тухайгаа хэлсэн. Оройны 22 цагаас 24 цаг хүртэл хугацаанд хаагуур хэнтэй явсан нь тодорхойгүй, гэрч А, Н нарыг улсын яллагч яагаад шүүх хуралдаанд гэрчээр оруулахгүй байгаа, гэрчээр оруулах шаардлагатай, энэ байдал нь эргэлзээтэй байна. Гэрч хөрш Оийг мэдүүлэгт хохирогч намайг 3-н залуу зодож дээрэмдсэн гэж хэлсэн байдаг боловч хохирогч нь гэр рүүгээ яаж очсоноо санадаггүй, тус байранд амьдардаг гэрчүүд орцонд юм харагдаагүй гэж хэлдэг. Тэр шөнө орцонд өөр хүмүүс орсон, орцноос өөр хүмүүс гарч явсан байдаг ч энэ хэрэг дээр тэдгээр хүмүүсийг олоогүй. Хохирогч курткээ цайвар талаар нь өмссөн байсан гэж мэдүүлдэг боловч орцноос гарч явсан хүний куртка бараан курткатай хүн гарч явдаг. Тэгэхээр орцноос Б гарч яваагүй байна гэж үзэж байна. Гэрч Пагма дэлгүүрээ нээх үед ямар нэгэн шинж тэмдэг байгаагүй гэж мэдүүлсэн зэрэг нотлох баримтуудаар гэм буруугүй нь нотлогддог. Хохирогчийг зодуулсныг бол үгүйсгээгүй, жинхэнэ холбогдогчийг нь олж тогтоох шаардлагатай. Тухайн үед орцонд ямар нэгэн асуудал болсон бол бичлэгээс харахад нэг давхарын айл унтаагүй, цонх нь гэрэлтэй харагддаг, тухайн айлд сонсогдох ёстой байхад юу ч сонсогдоогүй байдаг. Гэрч Ганхуяг өглөө ажилдаа гарч явахад орцонд юм байхгүй байсан гэж мэдүүлдэг. П, Д нарын мэдүүлэг худлаа болох нь нотлогдсон. Гэрч А хохирогчийн цүнхийг аваад явахдаа камерт харуулаад авч явсан гэж мэдүүлсэн байдаг боловч энэ талаар хэрэгт баримт байхгүй, үүнийг хэрэгт нотлох баримтаар авах ёстой байсан. Таньж олуулах ажиллагааны үед камерийн бичлэг дээрээс эхнэр нь таньсан, бусад хүмүүс танихгүй байх боломжгүй, хохирогчийн ярьж байгаа нь үгүйсгэгдэж байна. Голын хүн өндөр хүн байна гэдэг, эхнэр нь нөхрөө таньдаг, охин нь аавыгаа таниагүй байдаг. Энэ хэрэг хэд хэдэн удаа мөрдөн байцаалтанд буцсан. Давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдагдсан ажиллагаанууд биелэгдээгүй. Ийм учраас гэм буруутай нь нотлогдохгүй байгаа учраас шүүгдэгч нарыг цагаатгаж, хэргийг буцааж эзнийг олж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Б дүгнэлтдээ: “Өнөөдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж байгаа хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа хангалтгүй хийгдсэн. Маргаан бүхий газрын камерийн бичлэг байхгүй. Тухайн орц руу орсон гарсан 4-н гэрч байхад нэгнээс нь ч мэдүүлэг аваагүй. Хохирогчийн өмгөөлөгч шинжээчийн дүгнэлийг үгүйсгэлээ гэж байна. Шинжээчийн дүгнэлт болон туршилт хийсэн бичлэг нь тухайн хэргийн нөхцөл байдлыг дээрдүүлсэн ч бичлэг биш, дордуулсан ч бичлэг биш байна. Үүн дээр шүүх дүгнэлт хийхээс өөр аргагүй байдалд хүрч байна. Миний зүгээс дунд нь явж байгаа хүн Б, П  нараас илт өндөр хүн байна гэж үзэж байна. Улсын яллагч ойролцоо өндөртэй хүн байна гэж байна. 3-6-р байрны 6-р орцонд Б байсан уу гэдэг эргэлзээтэй, өөрөө мэдүүлэхдээ 3-11-р байрны гадаа сэрсэн гэж мэдүүлдэг. 3-11 дүгээр байрны бичлэгийг яагаад шалгаагүй вэ. Мөрдөн шалгах байгууллагын хангалтгүй ажиллагаатайгаар хэргийг хэлэлцэж байгаад харамсаж байна. Энэ хэрэг шүүхийн шатанд 3 удаа шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж байна. Мөрдөн байцаалтанд буцаасан үндэслэл болсон ажиллагаанууд хийгдээгүй, давж заалдах шатны шүүхээс хэргийг мөрдөн байцаалтанд буцаахад хэдэн хяналтын камертай холбоотой асуудал дээр л мэдүүлэг авсан байдаг. Хохирогчид учирсан гэмтэл дээр маргахгүй. Гэхдээ хохирогч шаардлагатай зүйлээ бол санадаг, бусад зүйлийг санадаггүй. Дэлгүүр рүү орсноо санадаг. Гараад юу болсноо санадаггүй, гэртээ яаж очсоноо санадаггүй. Гэрч От болохоор санаад ярьсан байдаг. Яаж юугаар харьснаа санадаггүй. 3-6-р байранд байсан гэж үзэхэд тэр орцноос Б, П нарыг гарч явсны дараа 2 хүн орсон байдаг, тэр орцноос 2 хүн гарч явсан байдаг. Орцонд хүн зодуулсан байдалтай байсан бол эдгээр хүмүүс эмнэлэгт мэдэгдэх байсан. Таньж олуулах ажиллагааны бичлэг дээрх гарч яваа хүний 2 дахь нь мөн байсан бол эхний гарч яваа хүн нь гарч явах үедээ харах боломжтой байсан. Энэ хэрэгт эргэлзээтэй зүйлүүд их байна. Хохирогч мөн байжээ гэдгийг ардаас нь харсан камерийн бичлэгээр нотолж шүүгдэгч нарыг ялладаг. Мөн гэрч Аын мэдүүлгээр ялладаг. Гэрч Аын мэдүүлэг их эргэлзээтэй. Давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан ажиллагааг хийх бүрэн боломжтой байхад хийгдээгүй. Ийм байхад хэргийг шийдвэрлэхэд хүндрэлтэй, ийм учраас шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэх шаардлагатай байна. Шүүхээс шүүгдэгч нарыг гэм буруутай гэж үзвэл давж заалдах шатны шүүхээс дахин хэрэг мөрдөн байцаалтанд буцаах асуудал үүсч магадгүй. Иймд Эрүүгийн хуулийн 1.15-д зааснаар шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж цагаатгаж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.С дүгнэлтдээ “Хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн дүүрэн судаллаа. Улсын яллагч шүүгдэгч нарыг гэм буруутай гэж үзэж байна. Гэрч А, Н нарын мэдүүлгээр хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг, газрыг тогтоосон гэж үзэж байна. Тухайн хэрэг болсон газар нэг хүн хэвтэж байсан болох нь тогтооглоо гэж байна. Быг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлээр яллагдагчаар татсан нь тогтоогдоогүй, прокурор Бийг 2019 оны 04 сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө 00 цагт 3-11-р байр орос цэцэрлэгийн ард болсон гэдэг. Тухайн хүн урагшаа явсан зам дээр байсан нь Дын мэдүүлэг, бичлэг зэргээр тогтоогдож байна. Прокурорын хохирогчийн яриад байгаа 3-13-р байрны зам дээр хэвтэж байсан хүнийг Б, П нар авч явсан нь тогтоогдсонгүй. Б нь 3-11 дүгээр байранд байдаг охиныдоо очих байсан, дэлгүүрээс гараад тэр хавиар байсан, 3-11 дүгээр байрны өнцөг хавиар байсан гэж мэдүүлдэг. Өглөө 3-11 дүгээр байрны тэнд сэрсэн гэж мэдүүлж байгаатай нь таарч байна. Б, П нарын олсон хүн орос цэцэрлэгийн зүүн талын хашаа, сургуулийн өргөтгөлийн нарийн гудамжинд хэвтэж байсан согтуу хүнийг олсон байна. Улсын яллагчийн яллах дүгнэлт нь товч, агуулгын талаар бичихдээ үйл баримтыг Ха гэдгийг тодорхой тогтоогоогүй. Дээрмийн гэмт хэргийг орцонд үйлдсэн гэж байна, хохирогч хүнд хохирол Ха авсныг тогтоож оруулж ирээгүй. Энэ хэрэгт нотолбол зохих байдлыг тогтоогоогүй. Хохирогч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16-д зааснаар мэдүүлгийн эх сурвалжаа зааж чаддаггүй. 3-11 дүгээр байрны тэнд сэрсэн гэж мэдүүлдэг мөн бүжигнээс гарч явахад 3 залуу миний бөгжийг авах гээд ноцолдсон гэж өөр өөр мэдүүлдэг. Эх сурвалжаа анхнаасаа тодорхой заадаггүй. Хэрэгт А, Н нараас гэрчийн мэдүүлгийг ямар журмаар авсан юм бэ, улсын яллагч эдгээр гэрчийг шүүх хуралдаанд оролцуулах санал тавьсангүй, гэрч Н 4-н давхараас цонхоор харсан гэдэг ч энэ талаар нарийн тогтоогоогүй. Дын мэдүүлгийг авахдаа хамгийн анх гэмт хэрэгт холбогдуулан мэдүүлэг авсан байдаг. Энэ тухай өөрөө хэлдэг, байцаалт авах үед зодсон асуудлын тухай өөрөө хэлдэг. Дын мэдүүлэг нь камерийн бичлэгээр няцаагддаг. Хохирогч Ха хүнд гэмтэл авсныг тогтоогоогүй. Шүүх хуралдаан дээр шинжлэн судлагдсан баримтуудаар Быг Птэй бүлэглэн Бийн биед хүнд хохирол учруулсан гэх баримт байхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлд нотлох баримтыг хэрхэн яаж бүрдүүлэх тухай байгаа. П тэр хүнийг зодоогүй, хүргэж өгсөн гэдэг мэдүүлэг нь өөрчлөгддөггүй, тууштай байдаг. Энэ хэрэгт шүүгдэгч нараас хүнлэг бус хэрцгийгээр хандаж мэдүүлэг авсан. Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй. Ийм учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч нарт ашигтай байдлаар шийдвэрлүүлэхийг хүсч байна. Хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тогтоох үүрэг мөрдөгч, прокурор нарт байдаг. Харин шүүх мэтгэлцээний үндсэн дээр гэм буруутай эсэхийг тогтооно гэсэн байдаг. Хохирогч, хохирогчийн өмгөөлөгч нар энэ хэргийг санаатай завхруулж байна гэж байна, энэ хэрэгт өмгөөлөгч өөрөө шүүгдэгчийн асуудлыг хариуцаж оролцож байгаа бол мөн адил саналтай оролцох байсан байх. Завхруулсан гэж үзэх үндэслэлгүй. Саяхан НҮБ-аас  гэрчийн мэдүүлгийг үндэслэж хэрэг хүлээлгэж байгааг анхаарч ажиллах талаар дүгнэлт гаргасан байгааг анхаарч үзэх хэрэгтэй” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Д дүгнэлтдээ “Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Пгийн эрх зүйл байдлыг хамгаалж өмгөөлөгчөөр оролцож байна. Пг Бтой бүлэглэн хүнд хүнд хохирол учруулсан, бүлэглэн дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэж байна. Улсын яллагч буруутгахдаа гэрч А, Д, Н нарын мэдүүлгүүд камерийн бичлэгийг үндэслэн буруутай гэж оруулж ирж байна. Гэрч Г.Аын мэдүүлэг эх сурвалжаа хангалттай тогтоодоггүй. А хүнд тусламж шаардлагатай байхад тусламж үзүүлэлгүй, цүнхийг нь авч явсан байдаг. Тухайн цаг хугацаанд Бтой таарсан гэдэг нь эргэлзээтэй. Гэрч О мэдүүлэхдээ хохирогчоос мэдсэн зүйлээ хэлдэг, энэ нь өөрөө шууд эх сурвалж байсан уу, баттай эх сурвалжтай юу гэдгийг авч үзэх хэрэгтэй. Гэрч Н 4 хүн байсныг гэрчилдэг боловч хохирогч Бийг хүнд гэмтснийг гэрчилдэггүй, ийм нотлох баримт байгаа гэдэг дээр дүгнэлт хийх хэрэгтэй. П нь гэрчээр анх мэдүүлэг өгсөн, түүний гэрчээр анх өгсөн мэдүүлгийг ач холбогдолтой байдлаар авч үзээсэй гэж хүсч байна. Камерийн бичлэг бол үндэслэлтэй нотлох баримт, камерийн бичлэгээр орц руу ороод гарч ирж байгаа хугацаа нь 58 секундэд л орж гарсан байдаг. Туршилт хийхэд бид хамт байсан. Хамгийн анхны бичлэгийг туршилттай харьцуулахад П намхан, Б арай өндөр байсан байдаг. Үүнийг шүүх дахин харах байх. Эдгээрээс харахад хохирогч Б тэнд байгаагүй юм байна гэсэн итгэл төрсөн. А, Д, О, Н арын мэдүүлгээр тогтоогдсон гэж үзэх үндэслэлгүй. Хэргийг өмнө нь шүүх хуралдаанаас энэ үйл баримтыг нотлогдсонгүй гэж үзэж мөрдөн байцаалтанд буцаасан байдаг. Тухайн цаг хугацааны бичлэгийг дүгнэж үзэх хэрэгтэй, Пг буруутай гэх үндэслэл байхгүй тул цагаатгаж өгнө үү. Орцноос өглөөний 6 цагт 2 хүн ойр ойрхон гарч явсан, эдгээр хүний хоёрдох хүнийг Б гэж таньж байгаа нь нотлох баримтын шаардлага хангасан гэж үзэх үндэслэлгүй. Гарч яваа бичлэг дээр тэр хүн залуухан хүн байсан, шүүх үүнийг анхаараасай. Гэртээ хэрхэн очсон, Городоос Говил хүртэл 10-аад клометр замыг туршилтаар үзэхэд 1цаг 40 гаруй минут хугацаа зарцуулна гэснийг бодитой гэж үзэх үндэслэлгүй. Хүн бүрийн нас биений онцлогоос шалтгаалж хурд тодорхойгүй, энэ хугацаанд хохирогч очих боломжгүй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15-д зааснаар буруутай нь тогтоогдохгүй байх тул ашигтай байдлаар шийдвэрлэж Г.Пг цагаатгаж өгнө үү” гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1.Үйл баримт гэм буруугийн талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судалсан:

 

О аймгийн Бсумын У багийн 3-11 дүгээр байрны хойд талд байрлах “Бадрах” хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “хохирогч Ч.Б тус дэлгүүрт ороод гарч буй, гарт нь шар өнгийн бөгж байсан талаарх” тэмдэглэл,

 

Хохирогч Ч.Бийн хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн “хохирогчийн биед гэмтэл учрах үед түүний өмсөж явсан гэх хувцас бохирлогдсныг нотлох” үзүүлэлтүүд,

 

Ч.Бийн хохирогчоор өгсөн “Тэгээд би охиныхоо гэр буюу 3-11-45 тоотод очиход эзэнгүй байсан. Тэгэхээр нь би 3-11 дүгээр байрны урд байрлах дэлгүүр рүү ороод худалдагчийн утсаар ярьсан шиг санагдаж байна, яг юу ярьснаа сайн санахгүй байна. Тэгээд хаашаа явснаа санахгүй байна нэг мэдэхэд эмнэлэгт сэрсэн” гэсэн хохирогчийн тухайн өдөр оройн 22 цаг өнгөрч байхад тус дэлгүүрийн орчимд гэмтэл аваагүй байсан, түүнээс хойш гэмтэл авч эмнэлэгт хүргэгдсэн талаарх мэдүүлэг,

 

Гэрч Д.Дын “Тэгсэн гэрт очсны дараа 22 цаг өнгөрч байхад манай нөхөр над руу 95341236 дугаарын утсаар залгаад Ха байна гэхээр нь би гэрт ирчихсэн байна гэсэн чинь за за гэж хэлээд утсаа салгасан. Өглөө би 06 цаг 40 минутын орчимд сэрж гэрээс 07 цаг 20 минутын үед гараад хүүхдээ сургуульд нь хүргэж өгөөд явж байхад 07 цаг 50 минутын орчим манай хажуу талын айлын О гэх эмэгтэй надруу утасдаад гэрийнхээ үүдийг онгойлгоочээ сая манайд Балдан ороод ирчихсэн байна нүүр нь хүнд зодуулчихсан байдалтай шарх сорвитой болчихсон байна гэсэн. ...Тэгээд байж байтал толгойгоо бариад ёолоод байж байхад нь гарт нь байсан бөгж байхгүй байсныг анзаараад нөхрөөсөө бөгжөө яасан юм бэ гэж асуухад манай нөхөр надад юу ч хэлээгүй. Өөрөө сайн мэдэхгүй байсан болохоор урьд өдөр нь манай нөхөр 3-11 байрны дунд байрлах Бадрах хүнсний дэлгүүрийн худалдагчийн гар утсаар надруу ярьж байсныг санаад Бадрах хүнсний дэлгүүр дээр очиж нөхрийгөө надтай ярих үед гарт нь бөгж нь байсан үгүйг нь хяналтын камерын бичлэгийг үзэхэд гарт нь бөгж байсан” гэсэн хохирогчийн биед гэмтэл учирсан, утсаар ярих үедээ шар өнгийн бөгж зүүсэн байсныг нотлох мэдүүлэг,

 

Гэрч Л.Огийн “2019 оны 04 сарын 30-ны 08 цаг болох гэж байхад манай гэр лүү Б орж ирсэн. Тухайн үед Бийн 2 нүд нь хөхөрч хавдсан, куртик нь цус болчихсон байхаар нь юу болсон талаар асууж хэнд зодуулсан юм бэ гэхэд шөнө намайг 3 залуу зодсон гэж хэлсэн. Тэгэхээр нь би чамайг яасан гэж зодсон юм бэ гэхэд миний бөгж лав алга байна намайг дээрэмдсэн юм шиг байна гэж хэлсэн” гэх бусдад эд хөрөнгөө дээрэмдүүлэх явцдаа гэмтэл авсныг нотлох мэдүүлэг,

 

О аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 338 дугаартай дүгнэлт,

 

Шинжээч эмч Ж.Ггийн 2019 оны 11 сарын 20-ны өдөр өгсөн “Бийн биед үүссэн гавлын ясны хугарал болон хатуу бүрхүүл хальсан доорх цусан хураа, нүүрэнд үүссэн зөөлөн эдийн гэмтэл зэргийн байрлалаас үзэхэд толгойн хэсгээр хатуу мохоо зүйлтэй хүрэлцсэний улмаас дээрх гэмтлүүд үүссэн байх боломжтой бөгөөд, унасны улмаас дээрх гавал тархины битүү гэмтэл үүссэн байхыг үгүйсгэхгүй” ...“Гавал тархины битүү гэмтлийн үед саарал үе гэж байдаг. Энэ нь гавал тархины битүү гэмтэл авсны дараа ямар ч шинж тэмдэг мэдэгдэхгүй эрүүл хүн шиг байхыг хэлж байгаа юм. Энэ үе нь 2 хоног хүртэл, тэрнээс дээш ч хугацаагаар үргэлжилж болно. Иймд гавал тархины битүү гэмтэл авсан авснаас хойш 7 цагийн хугацаанд саруул үө байсан байж болох тул явах, гүйх, ярих гэх мэтээр ямар ч үйлдлийг хийж болох юм” гэсэн түүний биед учирсан гэмтлийг тодорхойлсон мэдүүлэг,

 

Хохирогчийн өмгөөлөгч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, мэдүүлэг зэргээс иргэн Ч.Бийн өмчлөх эрхэд халдаж бусдад эд хөрөнгөө дээрэмдүүлсэн, улмаар хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж түүний биед хүнд хохирол учирсан үйл баримт тогтоогдож байгаа ба энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн байна.

 

Харин дээрх гэмт хэрэгт шүүгдэгч Н.Б, Г.П нар гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн нотлогдохгүй, шүүгдэгч нарыг гэм буруутай эсэхэд үндэслэл бүхий эргэлзээтэй байна.

 

О аймгийн Прокуорын газрын хяналтын прокурор Г.Э “Шүүгдэгч нар иргэн Ч.Бийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн биеэ хамгаалах чадваргүй байхад нь бүлэглэн зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан, дээрэмдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирогчийн мэдүүлгүүд зөрүүтэй байдаг боловч цаг хугацаа тогтоогдож байна. Шүүгдэгч, гэрчүүд хохирогчийн байсан байрлалыг зааж мэдүүлдэг. Хөндлөнгийн гэрч Г.А болон Э.Н нарын мэдүүлгээр 3 хүн явж байсан, тухайн газарт 1 хүн байсан гэдгийг гэрчилдэг. Гэрч Г.А урд нь явж байсан 2 хүний өндөр хүн нь Н.Б байсан гэдгийг гэрчилдэг. Газар хэвтэж байсан хүн нь Ч.Б, зөрөөд явж байсан хүн нь Н.Б мөн болон нь тогтоогддог. Мөн энэ 3-н явж байсан цаг хугацаа нь камерын бичлэг болон үзлэг хийсэн тэмдэглэлээр тохирч байдаг. Хохирогч тогтворгүй мэдүүлэг өгдөг. Энэ нь эмчийн хэлснээр гэмтлээс шалтгаалсан саарал үе байдаг талаар хэлсэн. Гэртээ очсоноо, юу ярьснаа санадаггүй. Гэрч От 3-н хүн байсан гэдгийг хэлсэн байдгаас тухайн үед 3-н хүн байсан гэдэг нь тогтоогдоно. Бичлэг дээр Бийн гэрээ заасан гэдэг боловч одоо асуухад гараараа заасан гэж хэлж байна, гараараа заасан зүйл харагддаггүй. Бичлэгээс үзэхэд хамт явж байгаа 3-н хүнээс дундах хүн нь илт цойлсон өндөр хүн явж харагддаггүй. Шат шиг байрлалтай явж байсан гэж Б өмгөөлөгч хэлж байна. Орцноос 06:32, 06:37 минутад хүн гарч явсан бичлэг нотлох баримтаар хэрэгт хавсаргагдсан байдаг боловч шүүхийн шатанд алга болсон. Уг бичлэгийг хохирогчийн эхнэрт үзүүлж таньж олуулахад 2 дахь хүн нь мөн болохыг таньж Ч.Б мөн болохыг баталж байна. Ааар таньж олуулсан ажиллагааг хүчин төгөлдөр биш гэж байна, тэгж үзэх боломжгүй. Гэрчээс хуулийн дагуу мэдүүлэг авч, хуулийн дагуу таньж олуулах ажиллагааг явуулсан. Эдгээр баримтуудаар шүүгдэгч Н.Б, Г.П нарыг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт буруутайд тооцуулах гэж,

 

 Хохирогчийн өмгөөлөгч Х.О “Ч.Б нь Н.Б, Г.П нарын гэм буруутай үйлдлээс хохирсон нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон. Ямар үйл явдал болсныг хохирогч хэлдэг, өнөөдрийн шүүх хуралдаан дээр үгүйсгэгдэж байна. Хохирогчид учирсан хохирлыг гадны нөлөөтэй болохыг шинжээчийн дүгнэлтээр, гэрч О болон хохирогч нарын анхны мэдүүлгээр бусдад зодуулсан нь, Б, П нарын гэрчээр өгсөн мэдүүлэгт цохисон тухайгаа хэлдэг, өнөөдрийн шүүх хуралдаан дээр ч зөөлөн цохисон тухайгаа хэлж байна. Мөн өмнө мэдүүлэхдээ Б цохьсон, хохирогч шалан дээр хэвтэж байсан гэж мэдүүлдэг, мөн Б ахдаа цохисон тухай хэлсэн байдаг. Гэрчүүдийн анхны мэдүүлэг үндэслэлтэй, энэ хэрэгт шүүгдэгч нар буруутай байна. П, Д, А нар бүгд нэг газрыг заасан байдаг. Мөн таньж олуулах ажиллагаан дээр эхнэр нь нөхрөө таньсан байдлыг шүүх үнэлж үзэх хэрэгтэй, охин нь аавтайгаа хамт амьдраагүй олон жил болсон эргэлзсэн байх магадлалтай. Шүүхээс О, П, А нарын мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлээсэй гэж хүсч байна. Өнөөдрийн шүүх хуралдаанд дунд нь явж байсан хүнийг Ж юм байна гэж хэлүүлэхээр мэдүүлэг өгүүлж байна. Энэ мэдүүлгийг мөрдөн байцаалтын шатанд авагдаагүй учраас үнэлэхгүй байж, гэрч Дын зөрүүтэй худлаа мэдүүлж байгаа байдлыг шалгуулах ёстой. Энэ хэрэгт шүүгдэгч нарын гэм бурууг үгүйсгэсэн, цагаатгасан баримт нэг ч байхгүй. Өндөр нам нь тогтоогдохгүй байна, тогтоох боломжгүй байсан гэсэн шинжээчийн дүгнэлт байгааг үнэлэх хэрэгтэй гэж мэтгэлцсэн нь үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

 

Яллах дүгнэлтийн үндэслэл болсон хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “...бичлэг эхэлснээс хойш 2019:04:30:00:25:46 минутад 3-6 дугаар байрны ертөнцийн зүгээр зүүн хойд талд хүүхдийн тоглоомын талбай саравчны баруун талд автомашины зогсоолын зүүн талд хоорондох хэсгээс ертөнцийн зүгээр зүүн урагшаа чигтэй 3 эрэгтэй хүний захад явж байгаа 2 эрэгтэй нь голдоо явж байгаа хүний 2 гарнаас нь нэг нэгээрээ барьж зэрэгцэж алхаж явж харагдана. Хүүхдийн тоглоомын талбайн урд байрлах явган хүний замаар 3 эрэгтэй хүн шатаар бууж машин замаар цааш найгаж явж байгаад байрны ертөнцийн зүгээр зүүн талын сүүлийн орц руу ороод харагдахгүй болов. 2019:04:30:00:27:44 минутад 3-6 дугаар байрны зүүн талын сүүлийн орцноос цагаан өнгийн цамцтай доогуураа хөх өнгийн өмдтэй цагаан ултай хар өнгийн гуталтай намхан туранхай эрэгтэй хүн, цээж хэсгээр хөх өнгөтэй ханцуй нь саарал өнгөтэй зах хормойн эмжээр нь цагаан өнгөтэй богино куртиктэй доогуураа хар бараан өнгийн өмдтэй хар бараан өнгийн гуталтай туранхай эрэгтэй 2 хүн гарч ирээд машин замаар явж байгаа харагдана” гэсэн тэмдэглэл дээрх 3-н эрэгтэй хүн нь шүүгдэгч Н.Б, Г.П, гэрч Г.Д нар бичигдсэн, энэ талаар талууд маргаж үгүйсгэдэггүй ба харин голд нь явж байсан хүнийг хохирогч Ч.Боос өндөр хүн байсан гэж шүүгдэгч Н.Б “...Өргөтгөлийн арын замаар явж байгаад Орос цэцэрлэг 1-р сургууль дундуур явж байтал явган хүний зам дээр согтуу хүн байсан. Татаж босгоод гэрийг нь асууж түшээд 6-1-р байрны 6-р орц руу заахаар нь орц руу оруулсан. Бид нарыг хүргэж өгөхөд тэр хүн нүүрэндээ шарх сорвигүй байсан. Тэр хүн надаас өндөр нуруутай, цайвар курткатай, бор царайтай ах байсан” гэж мэдүүлдэг, шүүгдэгч Г.П “1 дүгээр сургуульд бид нар тоглож байгаад 12 цаг өнгөрч байхад гарсан. 3-р байр 1-р сургуулийн дунд нэг хүн осгох гээд цас бударч байхад хэвтэж байхаар нь туслая гээд бид хоёр 2 талаас нь өргөж түшээд 3-6-р байр руу авч явсан. Тэр хүн надаас өндөр, Боос өндөр хүн байсан” гэж тус тус мэдүүлдэг бөгөөд шүүх шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн 1366 дугаар дүгнэлтэнд “...гурван эрэгтэйн голд яваа эрэгтэйн биеийн өндөр намын хэмжээ, үйл хөдлөл тохирч байгаа эсэхийг тогтоох боломжгүй, дүрс бичлэг нь 1П /хэт улаан/ гэрэлтүүлэгтэй, хар цагаан дүрслэлтэйгээр өмссөн хувцасны өнгө загварыг тогтоох боломжгүй” гэж дүгнэсэн байдал, мөн шүүх хуралдаанд оролцсон шинжээч А.Сгийн “3 эрэгтэйн голд яваа эрэгтэй нь хохирогч гэх Ч.Бтой адилхан ч биш, өөр ч биш, тогтоох боломжгүй” гэж мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нь хохирогчийг мөн гэж тогтоогоогүй, мөн гэрч Э.Нын “замын хажууд 1 хүн атИад хэвтчихсэн хажууд нь 2 эрэгтэй хүн хөөе босооч гэж зөөлөн дуугаар хэлээд хөлөөрөө зөөлөн хүрч байсан дахин цаанаас 1 эрэгтэй хүн замын зүүн талаас аажуухан найган алхан ирж байгаа нь харагдсан” гэсэн мэдүүлгээр Н.Б, Г.П, Г.Д нарыг тухайн үед явж байсан гэж үзэх боломжтой боловч зам дээр хэвтэж байсан хүн нь хохирогч Ч.Б мөн эсэхийг тогтоох боломжгүй байх тул шүүгдэгч Н.Б, Г.Пүрэвүрэн нарын 3-6-р байрны 6-р орцонд оруулсан хүн нь хохирогч Ч.Б мөн эсэх нь тогтоогдохгүй байна гэж үзлээ. 

 

Хяналтын камерт үзлэг хийсэн тухай “...06:37:02 секундэд 6-р орцноос бараан өнгийн хувцастай эрэгтэй хүн гаргаад ертөнцийн зүгээр зүүн тийш явж байна, 06:37:32 секундэд дахин 6-р орцноос бараан өнгийн хувцастай эрэгтэй хүн гараад ертөнцийн зүгээр зүүн тийш явж байна” гэсэн /2-р хх-ийн 74-р тал/ тэмдэглэлээр тус орцноос өглөө 2 хүн гарч явсан байх ба түүнийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид таньж олуулахад “06:37:32 секундэд гарч байгаа хүн манай нөхөр мөн байна, манай нөхөр куртканийхээ халаасанд гараа хийж мөрөө хавчиж явдаг” гэж мэдүүлсэн байх боловч дээрх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлгийг гэрч Ж.Эгийн “2019 оны 04 сарын 30-ны өдрийн 06:30-аас 06:45 минутын хооронд ажилдаа явсан гэдэг хугацааг гэрээсээ гараад автобусандаа суух хугацааг ойлгож болно. Тухайн үед дээд давхруудад согтуу хүний дуу чимээ болон хэрүүл маргааны шинжтэй зүйл сонсогдоогүй” гэх мэдүүлэг, гэрч Р.Игийн “тухайн үед согтуу зодуулсан хүний талаар одоо л сонсож байна” гэх мэдүүлэг, хохирогч Ч.Бийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “.. эхнэртэйгээ утсаар ярьсны дараа тэр хавиас холдоогүй. Өглөө 3-11 дүгээр байрны ойролцоо сэрсэн санагдаж байна, дэлгүүрээс гараад яаснаа санахгүй байгаа” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар няцаагдаж байна гэж үзэн, Г.П, Н.Б, Д.Д нараар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд зэргээс хохирогч Ч.Бийг О аймгийн Бсумын У багийн нутаг дэвсгэр 3-6 дугаар байрны 6-р орцонд оруулсан гэдэг нь мөн тогтоогдохгүй байна гэж үзлээ.

 

Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Дын “ .. голд явж байгаа эрэгтэй манай нөхөр мөн байна” гэж мэдүүлсэн байдаг боловч энэ талаар гэрч Б.Батцэцэг буюу хохирогчийн охин “би сайн мэдэхгүй байна” гэж мэдүүлсэн байгаа нь эргэлзээ бүхий байдал үүсгэж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн Д.Дын мэдүүлгийг үнэлэх боломжгүй байна дүгнэв.

 

Яллах дүгнэлтийн үндэслэл болсон гэрч Г.Аын “Би тэр хүнийг санаж байна тэр ах 50 орчим насны дээгүүрээ хар өнгийн куртиктэй, хар цүнхтэй, өндөр туранхай хүн байсан. Орой 00 цагт дэлгүүрээ хаагаад гэр лүгээ гарах гээд орос цэцэрлэг 3-13 байрны голын замаар явж байхад урд хүн хэвтэж байхаар нь очоод үзэхэд дээрх хүн хажуу талаараа харчихсан хэвтэж байсан. Тэгэхээр нь би цагдаад дуудлага өгөх гэснээ хүний муу үзээд яах вэ гэж бодоод хажууд нь үүрч явсан цүнхийг нь аваад нөгөө хүнийг үлдээгээд гэр лүүгээ явсан. Намайг очиж харахад ямар нэгэн гэмтэл шарх байгаагүй. Би тухайн үед анзаарч хараагүй сүүлд камерын бичлэг шүүж үзэхэд гарт нь бөгж байсан. Би тэр хүний цүнхийг аваад харих гээд явж байхад үйлчилгээний төв талаас 25-30 орчим насны 3 залуу ирж байсан. Тэдгээр залуучууд бүгд бараан өнгийн хувцастай байсан шөнө байсан болохоор өөр хувцас нь сайн анзаарагдаагүй. Намайг хохирогчийн хажууд зогсож байхад үйлчилгээний төв 1-р сургууль хоёрын голоор шатаар өгсөөд 2 залуу ирж байхаар нь эд нар хохирогчийн эд зүйлийг авчхаж магадгүй гэж бодоод цүнхийг нь аваад явсан, 2 залуутай зөрөхөд нэг өндөр залуу нь миний зүс харсан 8-р сургуульд цуг сурч байсан залуу байсан. Тэгээд маргааш нь билүү нөгөөдөр нь дэлгүүр дээр цагдаа нар ирээд чиний харсан залуу мөн үү гээд Б гэх залуугийн зургийг харуулсан чинь мөн байсан гэсэн мэдүүлгээс гэрч Г.А хохирогчийг зам дээр хэвтэж байсныг харсан гэх боловч түүний эд зүйлийг авч явсан, тэрээр хохирогчийн ямар ямар эд зүйлийг авч явсан нь тодорхойгүй, хохирогчийн ар гэр болон эмнэлэг цагдаагийн байгууллагын аль алинд нь мэдэгдэж тусламж үйлчилгээ үзүүлээгүй, цүнхтэй зүйлийг камерт харуулж авч явсан гэж мэдүүлдэг боловч энэ талаарх баримт хэрэгт байхгүй зэргээс гэрч Г.Аыг тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, хөндлөнгийн гэрч мөн эсэхэд эргэлзээ үүсч байх тул түүний мэдүүлэг болон түүнээр таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэлийг шүүхээс үнэлэх боломжгүй гэж үзлээ.

 

Гэрч Г.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ “2019 оны 4 сарын 30-ны өдрийн 00 цаг өнгөрөөд Б, П бид 3 сургуулиас гарсан. Тэгээд У багт байрлах Орос цэцэрлэгийн араар явж байсан чинь явган хүний зам дээр 50-аас 60 орчим насны нэг ах согтуу хэвтэж байсан. Тухайн үед би ард нь утсаар яриад явж байсан. Миний урд Б, П нар түрүүлээд очсон байсан. Намайг очиход П гуя хэсэг рүү нь цохисон. Би босооч гээд бас нуруу хэсэг рүү нь нэг удаа өшиглөсөн. Тэгсэн чинь ямар нэгэн хөдөлгөөн хийсэн, юм ярьсан зүйл байхгүй. Тэгсэн чинь Б, П нар хоёр талаас нь сугадаад орц руу оруулахаар явсан. Тухайн үед Б ах баруун талд нь П зүүн талд нь гараад тэр хоёр аваад явсан. Тэр хоёр сугадаад явж байхдаа машин зам дээр нэг удаа унагаасан. Тэгээд цааш авч яваад орцонд оруулсан. 10-15 минутын дараа гарч ирсэн. Тэгээд гарч ирээд хурдан хурдан алхаад явсан. Би ард нь утсаар яриад явж байсан чинь наад утсаа салгаад хурдан яв гээд над руу уурлаад байсан намайг араас нь очиход П гуя хэсэг рүү нь 2 удаа өшиглөөд тэгээд босооч гээд бас татсан. Би хөл нуруу бөгс хэсэгт нь 2 удаа өшиглөсөн чинь П боль гээд намайг цааш нь түлхсэн. Тэр үед Б нүүрлүү нь цохиж байсан. Тэгээд намайг түлхээд П бид 2 цааш болсноос хойш Бат- Очир хаашаа нь яаж цохиж зодсон талаар би хараагүй. Тэгээд П буцаж очоод Бтой сугадаад явсан” гэж мэдүүлсэн боловч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Тэгээд Бын утсаар чинь яриадхая гэж гуйж аваад яриад орос цэцэрлэгийн хажууд явж байсан замд нэг хүн байсан. Б ах гараараа сэрээрэй гээд зөөлөн хүрч байсан. Тэгээд би Бт утсыг нь өгөөд гэр лүүгээ явсан. Согтуу хүн дээр очоод хүрснийг нь айсандаа зодсон цохьсон гэж мэдүүлсэн. Намайг цагдаагийн байранд очиход цагдаа зодсон, нэрийг нь мэдэхгүй байна. Б байрнаас гарч ирээд хурдан явья гэж хэлээгүй, айж сандарсандаа тэгж мэдүүлсэн. Пгийн араас Б 10-15 минут болж гарч ирсэн зүйл болоогүй, 50 гаруй секунд болоод гарч ирсэн. Тэр согтуу хүн өндөр нуруутай хүн байх шиг байсан. Гадаа харанхуй байсан учраас царайг нь санахгүй байна” гэж зөрүүтэй мэдүүлгүүд өгсөн байна.

 

Гэрч Б.Ж мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ “Надад харуулсан зураг дээрх хүнийг хараад танихгүй байна. Хяналтын камерын бичлэг дээрх хүмүүсийг өмнө нь харж байгаагүй” гэж мэдүүлсэн байх ба шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “Камерийн бичлэг дээрх хүнийг би өөрийгөө мөн гэж хэлж чадахгүй, надтай төстэй хүн байсан. 3-4 жилийн өмнөх асуудал асууж байна. Манай орцонд хамгийн өндөр нуруутай нь би, би байсан бол тэр үед энэ курткаа өмссөн байх гээд курткаа цагдаагийн байгууллагад өгсөн. Тухайн үед би архи ууснаа санахгүй байна, тэр өдрийг санахгүй байна. Намайг энэ хүүхдүүд гэрт хүргэж өгсөн байж магадгүй. Би бичлэгээс үзээд намайг шатнаас буух үед унах гэхэд намхан нь түшиж байсныг хараад би архи уучихаараа хөлөөрөө унах гээд байдаг, мөн манай орц руу оруулсныг хараад би юм байна гэж тооцоолсон” гэж мэдүүлсэн байна.

 

            Хохирогчийн өмгөөлөгч Х.О шүүхийн хэлэлцүүлэгт “Н.Б, Г.П нар бүлэглэн хохирогчийг зам дээрээс авч явж биед нь гар хүрч цохьсон тухайгаа мэдүүлгээрээ хүлээн зөвшөөрч байна, мөн гэрч Г.Д, Г.П нарын мэдүүлгээр бүлэглэн зодож гэмтэл учруулсан нь нотлогдож байна, камерийн бичлэг болон бусад баримтаар бөгжтэй байсан, 6-р орц руу авч орсон нь, орцноос гарч яваа хүн хохирогч мөн болохыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч таньсан, зам дээр хэвтэж байсан хүн нь Ч.Б мөн байсныг гэрч А гэрчилдэг, хэвтэж байсан газрыг гэрч Э.Н, Г.А нарын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлээр тус тус нотлогддог, өндөр хүн байсан талаар шинжээчийн дүгнэлт тогтоогоогүй учраас шинжээчийн дүгнэлтийг үнэлэх хэрэгтэй” гэж мэтгэлцдэг ба хохирогч тухайн өдөр шар өнгийн бөгжтэй байсан, бусдад дээрэмдүүлэн хүнд хохирол авсан болон нь тогтоогддог боловч Н.Б, Г.П нарын авч явсан хүн нь хохирогч Ч.Б мөн эсэх нь тогтоогдохгүй, хохирогчийн мэдүүлэг тогтворгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр таньж олуулах ажиллагааны тэмдэглэл эргэлзээтэй тул үнэлэх боломжгүй, шинжээчийн дүгнэлт хохирогч мөн эсэхийг тогтоох боломжгүй гэсэн тул уг дүгнэлтээр хохирогч Ч.Б мөн гэж үзэх үндэслэлгүй байна гэж үзлээ. 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно гэж, 3 дахь хэсэгт шүүх хэргийн бодит байдлыг талуудыг мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсэн байдаг.

            Хохирогч Ч.Б нь 2019 оны 04 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө О аймгийн Бсумын нутаг дэвсгэр бусдад эд зүйлээ дээрэмдүүлсэн, эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан гэх нөхцөл байдал тогтоогдож байгаа боловч Н.Б, Г.П нар Ч.Бийн эд зүйлийг хүч хэрэглэн дээрэмдсэн, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэх хангалттай нотлох баримт хэрэгт авагдаагүй,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн зарчмыг баримтлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэмт хэргийн шинжгүй” гэж дүгнэж, шүүгдэгч Н.Б, Г.П нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн 1925003000022 дугаартай хэргийг О аймгийн Прокурорын газраар дамжуулан хэрэг бүртгэлтэнд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. 

            Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Н.Б дүгнэлтдээ “Н.Б, Г.П нарыг шүүх хуралд гэм буруугүй гэж үзэж байна” гэх дүгнэлт гаргасан нь шүүхээс гаргасан шийдвэртэй нийцэж байна гэж үзсэн болно.

 

2. Хэрэгт хамааралтай бусад асуудлын талаар:

Хохирогч Ч.Б нь бусдад эд хөрөнгөө дээрэмдүүлсэн, улмаар хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж түүний биед хүнд хохирол учирсан нь тогтоогдож байгаа боловч тухайн гэмт хэргийг хэн үйлдсэн нь нотлогдоогүй үндэслэлээр шүүхээс шүүгдэгч Н.Б, Г.П нарыг цагаатгасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хохирогч Ч.Б болон түүний хууль ёсны төлөөлөгч Д.Д нарын нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Н.Б, Г.П нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 6 ширхэг дүрс бичлэгийн хуурцаг, эрэгтэй хүрэм 1 ширхэг, цагаан цамц 1 ширхэгийг хэргийн хамт О аймгийн Прокурорын газарт хүргүүлж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, иргэний баримт бичиг ирээгүй, шүүгдэгч Н.Б, Г.П нар нь тус бүр 75 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдах нь зүйтэй. 

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 5 дахь хэсэг 36.3 дугаар зүйлийн 2.2, 36.6, 36.9, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг тус тус баримтлан О аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр 2.1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Н Б, Т овогт Гын П нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Н.Б, Г.П нарыг цагаатгасугай.

 

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар Эрүүгийн 1925003000022 дугаартай хэргийг О аймгийн Прокурорын газраар дамжуулан хэрэг бүртгэлтэнд буцаасугай. 

 

3.Шүүгдэгч Н.Б, Г.П нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар хохирогч Ч.Б болон түүний хууль ёсны төлөөлөгч Д.Д нарын нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхисугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 6 ширхэг дүрс бичлэгийн хуурцаг, эрэгтэй хүрэм 1 ширхэг, цагаан цамц 1 ширхэгийг хэргийн хамт О аймгийн Прокурорын газарт хүргүүлсүгэй.

 

6.Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, иргэний баримт бичиг ирээгүй, шүүгдэгч Н.Б, Г.П нар нь тус бүр 75 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.

 

7.Цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.ОРХОНТАМИР

 

                                ШҮҮГЧИД                            Ц.АЛТАНГАДАС

 

                                                                              Б.НАРМАНДАХ