Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 2023/ШЦТ/20

 

 

2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр                    Дугаар 2023/ШЦТ/20                                       Даланзадгад сум

                                                                              

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: А.Хүрэлтогоо

Улсын яллагч: Б.Мөнхдөл,

Шүүгдэгч: П.Б

Өмгөөлөгч: Б.Дугармаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овогт П-ын Б-д холбогдох 2228000000107 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

            Биеийн байцаалт:

Шүүгдэгч П.Б нь 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 22 цагийн орчимд 72-75 УАА дугаартай Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг Б хорооллын тоотод оршин суух иргэн Б.Дгийн байшингийн цонхоор нэвтэрч 2 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг зэс аяга, эрэгтэй бугуйн цаг 1 ширхэг, монетон бөгж 1 ширхэг, биетээр 10.000 төгрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

  • мөн 2022 оны 08 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 72-75 УАА дугаартай Тоёота приус маркийн 20 маркийн тээврийн хэрэгслийг ашиглан Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар баг, Ёлын тоотод оршин суух хаягтай иргэн Д.Сгийн байшингийн цонхоор нэвтэрч 8 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг хазаар, хөөрөг 2 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, 8.680.000 төгрөгийн хохирол учруулсан,
  • 2022 оны 08 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 72-75 УАА дугаартай Тоёота приус маркийн 20 маркийн тээврийн хэрэгслийг ашиглан Өмнөговь аймгийн Даланзадгад сум 6 дугаар баг Б хорооллын тоотод оршин суух иргэн Б.Тийн байшингийн цонхоор нэвтэрч 3 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг мөнгөн бугуйвч, 1 ширхэг хөөрөг, үнэртэй ус зэрэг эд зүйлсийг хулгайлж, 3.865.000 төгрөгийн хохирол учруулсан,
  • 2022 оны 08 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 72-75 УАА дугаартай Тоёота приус маркийн 20 маркийн тээврийн хэрэгслийг ашиглан Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг Б хорооллын тоотод оршин суух иргэн Э.Эын байшингийн цонхоор нэвтэрч мөнгөн тоноглолтой эмээлийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч, 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
  • 2022 оны 08 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 72-75 УАА дугаартай Тоёота приус маркийн 20 маркийн тээврийн хэрэгслийг ашиглан Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг Б хорооллын тоотод оршин суух иргэн С.Сгийн байшингийн цонхоор нэвтэрч хутга 1 ширхэг, зэс аяга 1 ширхэг, уут зэрэг эд зүйлсийг хулгайлж, 115.000 төгрөгийн хохирол учруулсан,
  • 2022 оны 08 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 72-75 УАА дугаартай Тоёота приус маркийн 20 маркийн тээврийн хэрэгслийг ашиглан Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг Б хорооллын 10-02 тоотод орших иргэн Х.Мын байшингийн цонхоор нэвтэрч дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, цагаан шүрэн хөөрөг 1 ширхэг, ногоон хөөрөг 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1.750.000 төгрөгийн хохирол учруулсан,
  • 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн тоотод оршин суух иргэн Д.Гын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтрэн орж, 2 ширхэг мөнгөн аяга, гар утас, бэлэн 30.000 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 530.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар баг, хөдөө аж ахуйн 2- 202 тоот иргэн Л.Бын гэрт нэвтэрч мөнгөн хазаар 1 ширхэг, мөнгөн аяга 10 ширхэг, бэлэн 36.500 төгрөгийг хулгайлж, 6.036.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч П.Бийг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч П.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Хавтаст хэрэгт авагдсан үйлдлүүд дээр нэмж хэлэх зүйл байхгүй.

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 11 цагийн үед гэрээсээ ээжийнхээ ажил руу яваад тухайн өдрийн 23 цагийн үед гэртээ ирсэн. Би гэртээ ирээд цонхоо нээх гэхэд унтлагын өрөөний цонхны тор эвдэрсэн байсан. Тэгээд байшинд хулгай орсон юм байна гэж бодоод цагдаад дуудлага өгсөн. Монетон бөгж 1 ширхэг, Мөнгөн аяга 2 ширхэг, цагаан зэсэн аяга 1 ширхэг, мөнгөлөг өнгийн нөхрийн бугуйн цаг, бэлэн 10.000 төгрөг алдагдсан. Монетон бөгж хас тэмдэгтэй, мөнгөлөг өнгийн бугуйн цаг, мөнгөн аяганы нэг нь аймгийн сайн малчин Б.Чийн мялаалга найдам гэсэн дурсгалын бичигтэй, цагаан зэс аяга дээр тээврийн ахмад ажилтан гэсэн бичигтэй, нөгөө мөнгөн аяганы талаарх содон шинж тэмдгийг сайн мэдэхгүй байна. Монетон бөгжийг 2019 онд Өмнөговь аймагт хийлгэж байсан. Мөнгөн аяга, цагаан зэсэн аягануудыг 2022 онд хүн бэлэглэсэн. Мөнгөлөг өнгийн бугуйн цагийг хотоос худалдаж авч байсан. ...Хулгайд алдсан эд зүйлсээ бүрэн хүлээн авч эд зүйл хүлээн авсан тэмдэглэлд гарын үсгээ зурсан байгаа. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. /1хх-ийн 50, 52 дахь тал/

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 13 цаг 40 минутын үед гэр бүлээрээ хүрмэн сум руу амрахаар явсан. Тэгээд 08 дугаар сарын 19-ний өдөр намайг хүрмэн суманд амраад явж байхад дүү Батжаргал буюу миний төрсөн . эгчийн хүүхэд над руу залгаад гэрт чинь хулгай орчихсон байна яаралтай ирээрэй гэж хэлсэн. Тэгээд манай гэр бүл 20-ны өдөр гэртээ ирсэн. Гэртээ ирэхэд 8 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг хазаар, 2 ширхэг хөөрөг гэрээс алдагдсан байсан. Ноён сэрвэй хийцийн дунд гарын 2 ширхэг мөнгөн аяга, үйлдвэрийн хийцийн 6 ширхэг аяга /том гарын 3 ширхэг, дунд гарын 3 ширхэг/, 1 ширхэг хазаар, жижиг гарын шар халтар мана хөөрөг 1 ширхэг, дунд гарын цагаан шахмал хөөрөг 1 ширхэг алдагдсан. 4 ширхэг мөнгөн аяга дурсгалын үгтэй аяга байгаа /3 ширхэг нь багшдаа зориулсан, нөгөө нэг аяга бол ургийн уулзалтад өгсөн аяга байгаа/, Ноён сэрвэй хийцийн аяга 60, 70 онд хийлгэж байсан үндсэн тагштай аяганууд байгаа. Үлдсэн 2 аяга нь бичиг үсэг байхгүй үйлдвэрийн хийцийн аяга байгаа. Хазаар содон шинж тэмдэг байхгүй мөнгө польс хольсон 70, 80 онд хэрэглэж байсан хазаар байгаа. Шар халтар мана, шахмал цагаан хөөргөнүүд байсан. Өөр содон шинж тэмдэг гэх зүйл байхгүй. Өөрийн эд зүйлсийг харвал би танина. Ноён сэрвэй хийцийн 2 ширхэг мөнгөн аяга үе дамжиж ирсэн аяга. Нөгөө 6 ширхэг мөнгөн аягануудаас 3 ширхэг нь сурагч, багш нараас надаа өгсөн аяга, 1 ширхэг мөнгөн аяга нь ургийн уулзалтын үеэр өгсөн, үлдсэн 2 ширхэг аяга хүүхдийг бэр гуйх үеэр өгсөн аяганууд байгаа. Хазаар бол манай нөхрийн хүүхэд байхаасаа хэрэглэж байсан. Шар халтар мана хөөргийг 1980, 90 оны үед Хятадаас худалдаж авч байсан. Цагаан шахмал хөөргийг 1980, 90 оны үед худалдаж авч байсан. Эд зүйлийн тодорхой үнэлгээг мэдэхгүй байна. ...Цагдаагийн байгууллагаас хулгайчийг олж тогтоон манай байшингаас алдагдсан эд зүйлсийг хүлээлгэн өгсөн. /1хх-ийн 122, 124 дэх тал/

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 08 дугаар сарын 18-аас 19-ний шилжих шөнө манайд хулгай орсон байсныг 19-ний өглөө манай аав, ээж хоёр гэрт ирж шалгаад мэдсэн. Тухайн үед гэр бүлээрээ Улаанбаатар хотод байсан. Ээж над руу залгаад гэрт чинь хулгайч орсон юм шиг байна гээд Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн гэсэн. Тэгээд 08 дугаар сарын 23-ны шөнө Улаанбаатар хотоос ирээд гэртээ орж үзэхэд гурван ширхэг мөнгө аяга, хөөрөг, мөнгөн бугуйвч, хэрэглэж байсан үнэртэй ус алга болсон байсан. Ямар гарын мөнгөн аяга гэдгийг мэдэхгүй байна. Жижгэвтэр 3 ширхэг мөнгөн аяга, шар халтар мана хөөрөг 1 ширхэг, мөнгөн бугуйвч 1 ширхэг алдагдсан. Нэг мөнгөн аяга нь үйлдвэрийн хийцийн, нөгөө хоёр мөнгөн аяга нь гар хийцийн аяганууд. Үйлдвэрийн мөнгөн аяга дээр миний нэр байгаа. Нөгөө 2 аяганы содон шинж тэмдгийг мэдэхгүй. Улаан толгойтой, алтан нугатай, ясан халбагатай, шар халтар мана хөөрөг, мөнгөн бугуйвч улаан шигтгээтэй, Аягануудаа болон хөөрөг, мөнгөн бугуйвчаа харвал танина. Миний нэр бичээстэй аягыг хүн бэлэглэж байсан. Нөгөө хоёр гар хийцийн аягыг хүнээс худалдаж авч байсан. Хөөргийг хүн бас бэлэглэж байсан. Мөнгөн бугуйвчийг хүн бэлэглэж байсан. ... Алдагдсан эд зүйлийг хүлээн авлаа. Хүлээн авсан эд зүйлээс өөр алдагдсан зүйл байхгүй. /1хх-ийн 157, 159 дэх тал/

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Архангай аймагт амраад явж байхад манай хөрш айл танай байшингийн цонх онгорхой байна гэж хэлсэн. Тэгээд хөдөө байдаг Саранбямба эгчийг манай байшинг үзээд өгөөч гэж хэлсэн. Хадам эгч манай байшинг үзэх гээд ирэх үед цагдаа нар өөр айлд үзлэг хийж байсан гэсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Манайх гэр бүлээрээ 21-ний шөнө ирсэн. Гэрт ирэхэд мөнгөн тоноглолтой эмээл хулгайд алдагдсан байсан. Мөнгөн тоноглолтой эмээл алдагдсан. Манай нөхөр өвөөгөөсөө өвөлж авсан эмээлийн тоноглолыг оролцуулан 2021 онд сэргээж эмээл хийлгэсэн. Манай эмээл 8.000.000 төгрөгийн үнэ хүрнэ. Алдагдсан эмээлээ бүрэн хүлээгээд авчихсан болохоор надад өөр нэхэмжлэх зүйл байхгүй. /1хх-ийн 186, 188 дахь тал/

 

Хохирогч С.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Манайх Өмнөговь аймаг Даланзадгад сум Б хороолол 11-01 тоот байр миний эзэмшлийн байр байгаа юм. 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр манай найз Нандинчулуун над руу залгаад танай байрны цонх нээгдсэн байна. Хулгай орсон бололтой гэж надад утсаар хэлсэн. Би Дундговь аймагт барилгын ажил хийдэг юм. Хар иштэй хутга, зэс аяга, хүнсний ногоо хийдэг хар өнгийн уут алга болсон байсан. Гомдол санал алга. Нэхэмжлэх зүйл байхгүй. /хх-ийн 216 дахь тал/

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Х.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр манай гэрт хулгай орсныг мэдээд би цагдаад дуудлага өгсөн. Намайг байшинд ороход авдрын таг онгорхой, цоож цүү хоёр дээд талдаа тавиатай байсан. Тэгээд гэрээс эд зүйлээ бүртгэж эхэлсэн. Гал тогооны аяганы шүүгээнээс мөнгөн аяга, авдар дотроос хоёр ширхэг хөөрөг алга болсон байсан. Манай дүү хүнд өвчтэй болохоор дүү нартаа хань болж хүүхдүүдийн харж сургуульд нь хүргэж өгч хамт амьдраад удаж байгаа. Дунд гарын мөнгөн аяга, дунд гарын цагаан шүрэн хөөрөг 1 ширхэг, ногоон өнгийн жижиг хөөрөг 1 ширхэг алдагдсан байсан. Мөнгөн аяга орчин цагийн ёроолдоо улаан шүртэй, хээтэй аяга, Цагаан шүр хөөрөг алтан нугатай, мөнгөн халбагатай, ногоон өнгийн чулуун хөөрөг бэлдэж байгаа хүүхдийн хөөрөг.1хх-ийн 250, 2хх-ийн 01 дэх тал/

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Өчигдөр 2022 оны 08 сарын 17-ны өдөр би Улаанбаатар хотод байж байхад 11 цагийн үед манай ногоог услах гэж байсан Сүхбаатар гэж хүн над руу яриад танай байшингийн баруун цонхыг хагалсан, хулгай орсон юм шиг байна гэж хэлсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Би 2022 оны 08 сарын 16-ны 14 цаг өнгөрөөгөөд Улаанбаатар хот руу явсан юм. Тэгээд би өчигдөр шөнө ирээд эд зүйлсээ шалгахад байшингийн 1 давхрын ханын шүүгээнд байсан 2 ширхэг шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга, бурхны урд байсан 30,000 төгрөг, дээд унтлагын өрөөнд шургуулгад байсан Самсунг маркийн гар утас алдагдсан байна. Нэг мөнгөн аяга нь нөгөөгөөсөө арай жаахан том байсан. Арай том нэг мөнгөн аяга дээр нь “Дундговь ус сувгийн газрын хамт олноос Д.Гт дурсгав” гэсэн бичигтэй. Арай жижиг аяга дээр “Ургийн уулзалтад оролцсон ах дүү нараас “дурсгав” гэсэн бичигтэй байсан. Бэлэн мөнгөний хувьд 10,000 төгрөгийн дэвсгэрт 2 ширхэг, 50 00 төгрөгийн дэвсгэрт 2 ширхэг байсан. Самсунг гар утасны маркийг нь нарийн мэдэхгүй байна. Гар утасны шилэн наалт доод булан дээр жоохон цуурсан байсан. Гадуураа хүрэн өнгийн хавтсан гэртэй байсан. Мөнгөн аяга тус бүрийг 150.000 төгрөгөөр үнэлнэ. Гар утсыг 230.000 төгрөгөөр үнэлнэ.  ...Би алдсан зүйлсээ олж авсан тул надад нэхэмжлэх хохирол гомдол санал байхгүй. /2хх-ийн 123 дахь тал, 3хх-ийн 111 дэх тал/

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би 2022 оны 08 сарын 16-ны өдөр 18 цаг 30 минутын үед гэрээсээ гараад шөнийн 02 цагт гэртээ ирсэн чинь байшингийн урд талын цонх онгорхой байсан. Тэгээд гэртээ ороод харсан чинь хулгай орсон байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Доод өрөөний баруун хананд ил өлгөөтэй байсан мөнгөн хазаар, бурхны гууг салгаад жаазанд нь байсан 36.500 төгрөг бэлнээр алга болсон байсан. Тэгээд дээд давхрын зүүн өрөөний 4 авдар дотор байсан эд зүйлийг онгичиж бутраасан байдалтай болгосон дотор нь байсан 10 ширхэг мөнгөн аяга алдагдсан байсан. Нэг аяган дээр нь ургийн уулзалт гэсэн бичиг байгаа он сартай, Адаацаг гэсэн байгаа байх, нэг аяган дээр нь барилга хот байгуулалтын газар, газрын даамлуудаас гэсэн бичиг байгаа байх сайн санахгүй байна, би аягануудаа болон хазаараа харвал танина. ...Би алдсан зүйлсээ олж авсан тул надад нэхэмжлэх хохирол гомдол байхгүй. /2хх-ийн 226 дахь тал, 3хх-ийн 101 дэх тал/

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би Батсүх гэх хүнд өөрийн 72-75 УАА улсын дугаартай тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг 2022 оны 08 сарын 06-ны өдөр зарсан. Тэгээд Батсүх гэх хүн машин худалдан авсан төлбөрөө төлөлгүй миний машиныг аваад, унаж яваад Өмнөговь аймагт хураалгасан. Тэгээд би машинаа авч чадаагүй. Батсүх нь миний өмнө хамт амьдарч байгаад салсан нөхрийн хамаатан гэдэг. Гэхээ бид 2 хамааралгүй хүмүүс. Би машинаа 17.500.000 төгрөгөөр зарсан боловч мөнгөө өгөөгүй. Би машинаа 2022.03.26-ны өдөр Жи Эс Би капитал ББСБ-аас 15.500.000 төгрөгөөр худалдан авсан. Би машинаа лизингээр авсан. Сар бүр Жи Эс би капитал ББСБ-д 450.000 төгрөг тушаадаг. Би Батсүх гэх хүнээс машинаа авахаар ирсэн зардлуудаа авмаар байна. /3хх-ийн 54-55, 59 дэх тал/

 

Гэрч Ч.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Миний машин уг нь мөн. Гэхдээ би 2022 оны 03-р сарын 26-нд “ЖИ ЭС БИ КАПИТАП” ББСБ-аас барьцаанд тавьж авсан машин. Дээрх байгууллагын нэр дээр машины гэрчилгээ гарсан байгаа. Зээлийн гэрээ ч байгаа. Би машинаа хуучин хадмын талын таньдаг ах болох Батсүх гэх хүн миний машиныг худалдаж авъя гэхээр нь 2022 оны 08-р сарын 16-ны өдөр өгсөн байсан. Би 17 сая төгрөгөөр 72-75 УАА дугаартай тээврийн хэрэгслээ зарсан. Батсүх ах хөдөө явж ирээд мөнгийг чинь өгнө гэсэн байсан. Гэхдээ Батсүх ах надад яг тэд хоног, төдий хоногийн дараа ирнэ гэж нарийн хугацаа хэлээгүй явсан байсан. Би бодохдоо удахгүй 5-6 хоноод ирэх байх гэж бодсон. Би 20 орчим жилийн өмнө Гантулга гэх хүнтэй ханилдаг байсан. Тэр үед хадмын талын хамаатан Батсүх гээд хүн байсан. Түүнээс хойш таньдаг. Харин Батсүхийг хаана ямар ажил эрхэлдгийг би хэлж мэдэхгүй байна. Батсүхийн хамаатан садангийн хүмүүс нь Төв аймгийн Эрдэнэ сум, Налайх, Багануур дүүрэгт хамаатнууд нь байдаг. /1хх-ийн 58 дахь тал/

 

Хас үнэлгээ ХХК-ийн 2022 оны 08 дугаар  сарын 22-ны өдрийн 921 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Хохирогч Б.Дгийн эзэмшлийн их гар мөнгөн аяга 360.000 төгрөг, дунд гар мөнгөн аяга 280.000 төгрөг, бугуйн цаг 30.000 төгрөг, цагаан зэс аяга 120.000 төгрөг, монетон бөгж 600.000 төгрөг, нийт 1.390.000 төгрөг /хх-ийн 76 дахь тал/

 

Хас үнэлгээ ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 921 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Д.Сгийн эзэмшлийн дунд гарын Ноён Сэврэй хийцийн мөнгөн аяга 3.500.000 төгрөг, дунд гарын Ноён Сэврэй хийцийн мөнгөн аяга 3.500.000 төгрөг, их гар мөнгөн аяга 350.000 төгрөг, их гар мөнгөн аяга 320.000 төгрөг, их гар мөнгөн аяга 250.000 төгрөг, дунд гар мөнгөн аяга 240.000 төгрөг, дунд гар мөнгөн аяга 210.000 төгрөг, дунд гар мөнгөн аяга 200.000 төгрөг, хазаар 30.000 төгрөг, шар халтар мана 50.000 төгрөг, цагаан шах мал хөөрөг 30.000 төгрөг нийт 8.680.000 төгрөг /хх-ийн 131 дэх тал/

 

Хас үнэлгээ ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 930 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Б.Тийн эзэмшлийн Ноён Сэврэй хийцийн бага гарын мөнгөн аяга 1.600.000 төгрөг, мөнгөн аяга үнэлэх боломжгүй, мөнгөн аяга 100.000 төгрөг, халтар мана хөөрөг 2.100.000 төгрөг, мөнгөн бугуйвч 50.000 төгрөг, үнэртэй ус 15.000 төгрөг нийт 3.865.000 төгрөг /1хх-ийн 165 дахь тал/

 

Хас үнэлгээ ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 965 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: эмээл 3.000.000 төгрөг /хх-ийн 193 дахь тал/

 

Хас үнэлгээ ХХК-ийн 2022 оны 08 дугаар  сарын 22-ны өдрийн 922 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Х.Мын эзэмшлийн их гарын мөнгөн аяга 350.000 төгрөг, бага гарын хөөрөг 300.000 төгрөг, цагаан шүрэн хөөрөг 1.100.000 төгрөг нийт 1.750.000 төгрөг /2хх-ийн 07 дахь тал/

 

Дундговь аймгийн Сайнцагаан сумын үнэлгээний комиссын 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 90 дугаартай үнэлгээ хийсэн актад: Samsung j7 200.000 төгрөг, мөнгөн аяга 300.000 төгрөг нийт 500.000 төгрөг /2хх-ийн 191 дэх тал/

 

Дундговь аймгийн Сайнцагаан сумын үнэлгээний комиссын 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 96 дугаартай үнэлгээ хийсэн актад: 10 мөнгөн аяга 4.000.000 төгрөг, мөнгөн хазаар 2.000.000 төгрөг нийт 6.000.000 төгрөг /2хх-ийн 236 дахь тал/

 

Хас үнэлгээ ХХК-ийн 2022 оны 10 дугаар  сарын 19-ний өдрийн 1051 дугаартай шинжээчийн дүгнэлтэд. Toyota prius 20 маркийн тээврийн хэрэгсэл 15.000.000 төгрөг /3хх-ийн 20 дахь тал/

 

Хас үнэлгээ ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1080 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Л.Бын эзэмшлийн 10 мөнгөн аяга 2.500.000 төгрөг, мөнгөн хазаар 1.540.000 төгрөг, гар утас 180.000 төгрөг, мөнгөн аяга 300.000 төгрөг, нийт 4.520.000 төгрөг /3хх-ийн 47,  дахь тал/

Шүүгдэгч П.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Би 1971 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод Б.Пүрэвжав, Ц.Бат-Оюун нарын ууган хүү болон мэндэлсэн ба хүүхэд ахуй насандаа Налайх дүүргийн цэцэрлэгт сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж, 1979 онд Улаанбаатар хотод 8-р бага сургуульд суралцаж 1981 онд буюу 2-р ангиасаа Дорнод аймгийн Төмөр замын Баян түмэн тасгийн Дунд сургуульд 3-р ангиа төгсөөд, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын дунд сургуулийг 1987 онд төгсөөд Улаанбаатар төмөр замын техник мэргэжлийн дунд сургуулийн туслах машинистын ангид суралцаж байгаад 1989 онд цагдан сэргийлэх 230-р хороонд цэргийн алба хаагаад 1991 онд халагдаад Улаанбаатар төмөр замын коллежид үргэлжлүүлэн суралцаж 1992 онд тулах машинист мэргэжлээр төгсөөд Эрээн, Москва хотын хооронд ганзагын наймаа хийж 2002 оноос 2005 оны хооронд ээжийн бие өвдөөд ээжийгээ хараад Улаанбаатар хотын Налайх дүүрэгт ээжтэйгээ байдаг байсан. 2005 оноос арьс нэхийний ченж хийж байхдаа арьс нэхий борлуулдаг газраасаа хулгай хийгээд 60 хоног цагдан хоригдож байгаад батлан даалтад гараад, батлан даалтад байхдаа оргож 3 жил гаруй хугацаанд нуугдаж зугтаж явахдаа давхар гэмт хэрэг үйлдэж 2008 онд баригдаад анхныхаа хэрэг дээр буюу Эрүүгийн хуулийн 145.2-т заасан гэмт хэрэг үйлдэж БЗД-ийн шүүхээр 2 жил хорих ял аваад 2010 онд суллагдаад суллагдсанаасаа хойш дахин хулгайн гэмт хэрэг үйлдэж байгаад мөн баригдаад цагдан хориход хоригдож дунд нь 20 хоног завсарлахдаа мөн дахин гэмт хэрэг үйлдээд нийтдээ 4 жил гаруй хугацаанд цагдан хориход байсан. Тэгээд 2015 оны сүүлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.4-т зааснаар 15 жил хорих ялаар шийтгүүлж Тахир соёотын хорих ангид 1 сар орчим болоод сүрьеэ өвчний улмаас эмнэлгийн магадлангаар суллагдаж гараад Хонконг руу 6 сар орчмын хугацаанд эмчилгээнд явж ирсэн. 2018 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2- т заасан гэмт хэрэг үйлдэж Орхон-Уул аймгийн шүүхээр 4 жил хорих ялаар шийтгүүлж Хорих 0439-р ангид хоригдож 2 жил биеэр ял эдэлж, 2 жил тэнсэн харгалзах ялаар сольж 2021 оны 05 сард тэнсэн харгалзах ялын хугацаа дууссан. Тэрнээс хойш Төв аймгийн Эрдэнэ суманд дүү Ариунзулын малыг хамт маллаж байгаад 2022 оны 04 сард нүдээ үзүүлэхээр эмнэлэг очер авсан байсан. Тэгээд 2022 оны 04 сарын дундуур Төв аймгийн төвд байхдаа мөнгөгүй болчихоод алхаж явахдаа хаягийг нь мэдэхгүй байна. Хашааныхаа 4 буланд гэрэлтэй, хяналтын камертай, байшинтай айл байхаар нь тухайн айлын байшин руу вакум цонхыг түлхэн онгойлгож дотогш нэвтрээд мөнгө хайсан боловч мөнгө байхгүй байхаар нь буцаад гарч явсан. Тэрнээс хойш ах дүү нарынхаараа хэсэж явж байгаад 2022 оны 06 сарын дундуур нүдний хагалгаанд орсны дараа бас ах дүү найз нөхдийнхөөрөө хэсэж, нийтийн байр түрээсэлж мөнгийг нь өгч чадахгүй болохоор нийтийн байрнаасаа гарсан. Тэгээд 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр манай нагац ахын хүү Гантулгын эхнэр байсан Алтантуяаг машинаа зарна гээд байхаар нь би машиныг чинь авъя урьдчилгаа мөнгийг нь олоод ирье гэж хэлээд 72-75 УАА улсын дугаартай Тоуоta prius 20 маркийн авто машиныг нь унаад Улаанбаатар хотоос ганцаараа гарахдаа барилгын арматур төмөр зангиддаг нэг тал нь шовх үзүүртэй нөгөө тал нь салаа үзүүртэй багаж аваад Дундговь, Өмнөговь аймгийн чиглэлд гарсан 11-12 цагийн хооронд гарсан ба орой 18 цагийн үед Дундговь аймгийн төвд ирээд машинаа нэг байрны гадна байрлуулж харанхуй болохыг хүлээж хэсэг зогсож байгаад харанхуй болсны дараа машинаасаа гарч явган алхаж харанхуй, гэрэлгүй байшин хайж алхаж байгаад Дундговь аймгийн Цагдаагийн газрын замын зүүн талд байсан ижилхэн хаус байшингуудын ар талд нь байсан хашааны дотор байсан байшингийн вакум цонхыг мөрлөж онгойлгоод дотогш нэвтэрч ороод тоногтой хазаар 1, мөнгөн аяг, хөөрөг зэргийг аваад тухайн байшингаас гараад хойшоо 500 метр очим алхаад бас хашааны дотор байсан 2 давхар байшингийн вакум цонхыг мөрлөж онгойлгоод дотогш нэвтрэн мөнгөн аяга, хөөрөг авсан санагдаж байна. Тэр айлаас гараад урагшаа алхаж замын урд талд байсан мансардтай 2 давхар байшингийн вакум цонхыг нь мөрлөж онгойлгоод дотогш нэвтрэн хэдэн мөнгөн аяга байсныг нь авч гарсан. Тухайн үед аль айлаас нь хэдэн мөнгөн аяга авснаа санахгүй байна. Тэгээд тухайн айлаас буцаж гараад хойшоо алхаж байхад эзэнгүй бололтой харанхуй цонхтой жижиг модон байшин таарахаар нь цонхыг нь мөрлөж онгойлгоод дотогш нэвтрэн цагаан чулуун хөөрөг байсныг нь аваад гарч явсан. Тэгээд машинаа байрлуулсан байрны гадна ирээд машиндаа айлуудаас хулгайлсан эд зүйлсээ хийгээд Дундговь аймгийн төвөөс Өмнөговь аймаг руу яваад өдөртөө буюу 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 6 цагийн үед Өмнөговь аймгийн төвд ирээд машинаа мөн байрны гадна тавьж орхиод төвөөр алхаж бас хоол идэж байгаад харанхуй болсны дараа гэрэлгүй эзэнгүй айл хайж алхаж байгаад Ёл гэх хороололд эзэнгүй харанхуй хоёр давхар байшинтай айл байхаар нь тухайн айлын хашааны хойд талаар нь Ёл хорооллоор хойд хэсгээр алхаж явж байгаад эхний айл болох Ёлын 1-24 тоот айл гэрэлгүй байхыг хараад гудамж дундуур алхахад битүү байсан гэх ба буцаад Ёл хорооллын хойд талаар бүтэн тойроод Төрийн банкны зүүн талаар урагш яваад баруун тийш эргэж чигээрээ гудамжаар алхаад Ёлын 1-24 тоот хашааны урдуур алхаад баруун талаар нь тойроод хойд талын хашаан дээгүүр давж ороод байшингийн урдуур алхаад урд талд байрлах хоёр цонхны баруун талын вакум цонхыг түлхэж дотогш нэвтрэн байшин дотор ороход хойд хэсэгт нь стенк байсан ба тухайн стенкний баруун талын шүүгээнээс мөнгөн аяга эд зүйлийг аваад орсон цонхоороо буцаж гараад байшингийн урдуур зүүн тийш явж хашааны хойд хэсгээр даваад баруун талаар нь тойроод урдуур нь зүүн зүг рүү гудамжаар яваад урд гудамжны зүүн захаар урагш эргээд засмал замаар баруун зүг рүү яваад тээврийн хэрэгсэл дээрээ ирж унтчихаад маргааш өдөр тээврийн хэрэгслээ унаад 45-р байрны хойд талын засмал замаар ертөнцийн зүгээр зүүн зүг рүү явж гэрлэн дохиогоор хойшоо эргээд чигээр яваад буцаж зүүн зүг рүү эргэж чигээрээ явж байгаад 2 өндөр байшингийн баруун урд талд нь машинаа тавьчихаад баруун хойшоо алхаад гэр хороолол дундуур хэсэг алхсан. Тэгж байгаад гэр хорооллын гудамжаар зүүн тийш алхсаар байгаад засмал замын баруун талд төмөр хашаан дотор олон гоё байшингууд байхыг хараад төмөр хашааны зүүн талаар нь алхаж байхад хашааны дунд хэсэгт нь хүн багтахаар завсар байхаар нь тухайн завсраар ороод байшингууд дундуур алхаж байхад хэд хэдэн байшин гэрэлгүй эзэнгүй юм шиг байхаар нь эхлээд хойд эгнээний гол хэсэгт байсан байшинд орж мөнгөн аяга эд зүйл аваад тэндээсээ гараад урд талын эгнээний хоёр байшингийн цонхоор орж эд зүйл мөнгөн аяга, мөнгөн тоногтой эмээл зэргийг хулгайлж авч гараад байшингийн зүүн урд хэсэгт нь сууж байгаад эмээлийн мөнгөн тоногийг хуулж аваад урд талын эгнээний бас нэг байшингийн зүүн талын цонхоор орж мөнгөн эдлэл эд зүйл хулгайлаад орсон цонхоороо буцаж гараад хойд талын эгнээний бас нэг байшингийн баруун талын цонхыг түлхэн онгойлгож тухайн байшинд нэвтрэн орж хулгайлсан эд зүйлсээ хийх уут, бас нэг мөнгөн аяга, хутга зэргийг авч гараад тухайн байшингууд байсан хашаа руу орсон газраараа буцаж гараад хойшоо явж байгаад цагдаа нарт баригдсан. Би айлуудаас хулгайлсан эд зүйлээ худалдан борлуулж амжилгүй баригдсан. Айлуудаас авсан бүх эд зүйлийг хураан авсан байгаа. Тухайн тээврийн хэрэгслийг зарна гэхээр нь би авъя гэж хэлээд урьдчилгаа мөнгийг нь авч ирнэ гээд унаж явсан. Тээврийн хэрэгслийн мөнгөний урьдчилгаа өгөх, тээврийн хэрэгслийн эзэмшигчид мөнгөтэй гэж харагдахын тулд хулгай хийх бодол толгойд орсон. Тэгээд тээврийн хэрэгслийг нь унаад Дундговь, Өмнөговь аймгийн чиглэлд явсан. /1хх-ийн 105-108 дахь тал/

 

Шүүгдэгч П.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар дахин өгсөн мэдүүлэгтээ: Би болсон явдлын талаар өмнө өгсөн мэдүүлгүүд дээр дэлгэрэнгүй хэлсэн. Нэмж хэлэх зүйл гэвэл 2022 оны 12 сарын 15-ны өдөр Дундговь аймаг руу өөрийн үйлдлийг зааж өгөхөөр явсан бөгөөд өөрийн орсон гэх айлуудыг зааж өгсөн боловч Дундговь аймагт орсон гэх нэг айлыг олж чадаагүй. Тэгээд надад Өмнөговь аймагт 6 айл, Дундговь аймагт 4 айл руу нэвтрэн орсон бөгөөд энэ орсон айлуудаас өөр айл руу ороогүй. Төв аймагт нэг айлд орсон боловч ямар ч эд зүйл аваагүй. Би өөрийн бүх үйлдлийг хэлж, хохирогч хүмүүсийг хохирол гомдолгүй болгож өөрт холбогдох хэргийг нэг мөр шийдүүлэх саналтай байсан боловч Дундговь аймгийн нэг айлаа олж, зааж өгч чадаагүй. Тухайн үед би шөнө оройгоор айл руу орсон учир яг хаана ямар айл руу орсноо санахгүй байгаа. Тэгээд өчигдөр Дундговь аймагт орсон гэх айлаа зааж өгөхөөр нийт 11 цаг явж, айлаа олохоор 4 цаг гаран эрж хайсан боловч олж чадаагүй тул цаашид өөрт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлж шийдүүлэхэд гомдол санал байхгүй. Хэргээ шийдүүлмээр байна. Би шөнө оройгоор явсан. Тэр үедээ нэлээн хороолол дундуур сүлжиж яваад нарийн гудмаар гараад нэг хашааны хаалга нь онгорхой айлын хашааны ард талд очоод хашааг нь даваад байшингийн ард талд байх вакум цонхоор нь ороход хамаг юм нь энд тэнд байрлалтай, барилгын ажилчны хувцас хөглөрсөн, нэг ор, нэг тавиур, баахан архины шилтэй нэг өрөө байшин байсан бөгөөд ороход нэг тавиур дээр нь нэг цагаан хөөрөг байхаар нь, би аваад гарсан. Өөр юм аваагүй. Би тэр айлыг зааж өгөхийг зорьж Дундговь аймаг руу явсан боловч тэр орсон гэх айлаа олж чадаагүй. Ижил төстэй бүх айлуудаар орсон. Тэгээд одоо хэрэг гарснаас хойш 4, 5 сар болж байхад эд зүйлээ алдсан хүн гомдол санал гаргаагүй тул энэ 2 ширхэг хөөрөг, 2 ширхэг мөнгөн аяга нь тухайн эд зүйлсийн эзэнд үнэ хүрэх эд зүйлс биш байсан юм байна. Тэгээд одоо 4, 5 сар өнгөрч байгаа тул миний хувьд хэргээ шийдүүлмээр байна. Миний хувьд анх хэрэг гарч цагдаагийн байгууллагад шалгагдаж эхэлснээс хойш өөрийн бүх үйлдлийг үнэн зөвөөр хүлээн зөвшөөрч зааж өгсөн. Харин Дундговь аймгийн орсон гэх нэг айлын хүн одоо болтол гомдол санал мэдүүлээгүй тул би өөрийн үйлдлийг зааж өгөхөөр Өмнөговь аймгийн Цагдаагийн алба хаагч нартай хамт өөрийн өмгөөлөгчийг байлцуулан явж, орсон гэх айлаа зааж өгөхийг зорьсон боловч тэр айлаа олж чадаагүй. Тиймээс одоо би өөрт холбогдох хэргээ шийдүүлмээр байна. /3хх-ийн 117-118 дахь тал/

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлүүд

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2хх-ийн 15 дахь тал/

 

Шийтгэх тогтоолуудын хуулбарууд 17-80 дахь тал/

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 06-10, 114-117, 177-181, 242-245 дахь тал, 2хх-ийн 214-222 дахь тал/

 

Эд зүйл баримт бичиг тээврийн хэрэгсэл ачаа тээш мал амьтанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 13-17 дахь тал/

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 19-22, 149-152, 209-212 дахь тал, 2хх-ийн 163-169 дэх тал, /

 

Эд зүйлийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 25-30, 199-200 дахь тал/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 31-45 дахь тал/

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 64-70 дахь тал/

 

Эд зүйл баримт бичгийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 79-82, 134-138, 231-232 дахь тал, 2хх-ийн 14 дэх тал, 3хх-ийн 49-50 дахь тал/

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа /2хх-ийн 83 дахь тал/

 

Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-ийн 177-178 дахь тал/

 

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3хх-ийн 90-93 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх нотлох баримтаар үнэлж, шийдвэрээ гаргах боломжтой байна гэж үзэв.

Эрүүгийн хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээн, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч П.Б нь 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 22 цагийн орчимд 72-75 УАА дугаартай Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг Б хорооллын тоотод оршин суух иргэн Б.Дгийн байшингийн цонхоор нэвтэрсэн,

2022 оны 08 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 72-75 УАА дугаартай Тоёота приус маркийн 20 маркийн тээврийн хэрэгслийг ашиглан Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар баг, Ёлын тоотод оршин суух хаягтай иргэн Д.Сгийн байшингийн цонхоор нэвтэрсэн,

2022 оны 08 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 72-75 УАА дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг ашиглан Өмнөговь аймгийн Даланзадгад сум 6 дугаар баг Б хорооллын тоотод оршин суух иргэн Б.Тийн байшингийн цонхоор нэвтэрсэн,

2022 оны 08 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 72-75 УАА дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг ашиглан Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг Б хорооллын тоотод оршин суух иргэн Э.Эын байшингийн цонхоор нэвтэрсэн,

2022 оны 08 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 72-75 УАА дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг ашиглан Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг Б хорооллын 1 тоотод оршин суух иргэн С.Сгийн байшингийн цонхоор нэвтэрсэн,

2022 оны 08 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 72-75 УАА дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн.хэрэгслийг ашиглан Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг Б хорооллын 10-02 тоотод орших иргэн Х.Мын байшингийн цонхоор нэвтэрсэн,

2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн 41 тоотод оршин суух иргэн Д.Гын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрсэн,

Мөн Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар баг, хөдөө аж ахуйн тоот иргэн Л.Бын гэрт нэвтэрсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Улмаар шүүгдэгч П.Б нь хохирогч Б.Дгийн гэрээс 2 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг зэс аяга, эрэгтэй бугуйн цаг 1 ширхэг, монетон бөгж 1 ширхэг, биетээр 10.000 төгрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

Хохирогч Д.Сгийн байшингаас 8 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг хазаар, хөөрөг 2 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

Хохирогч Б.Тийн байшингаас 3 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг мөнгөн бугуйвч, 1 ширхэг хөөрөг, үнэртэй ус зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

Хохирогч Э.Эын байшингаас мөнгөн тоноглолтой эмээлийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан,

Хохирогч С.Сгийн байшингаас хутга 1 ширхэг, зэс аяга 1 ширхэг, уут зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан,

Хохирогч Х.Мын байшингаас дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, цагаан шүрэн хөөрөг 1 ширхэг, ногоон хөөрөг 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

Хохирогч Д.Гын гэрээс 2 ширхэг мөнгөн аяга, гар утас, бэлэн 30.000 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

Мөн хохирогч Л.Бын гэрээс мөнгөн хазаар 1 ширхэг, мөнгөн аяга 10 ширхэг, бэлэн 36.500 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйл баримт тус тус тогтоогдож байна.

 

Тодруулбал: Хохирогч Б.Дгийн: 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 11 цагийн үед гэрээсээ ээжийнхээ ажил руу яваад тухайн өдрийн 23 цагийн үед гэртээ ирсэн. Би гэртээ ирээд цонхоо нээх гэхэд унтлагын өрөөний цонхны тор эвдэрсэн байсан. Тэгээд байшинд хулгай орсон юм байна гэж бодоод цагдаад дуудлага өгсөн. /1хх-ийн 50, 52 дахь тал/ гэх мэдүүлэг,

 

Хохирогч Д.Сгийн: 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 13 цаг 40 минутын үед гэр бүлээрээ хүрмэн сум руу амрахаар явсан. Тэгээд 08 дугаар сарын 19-ний өдөр намайг хүрмэн суманд амраад явж байхад дүү Батжаргал буюу миний төрсөн . Эгчийн хүүхэд над руу залгаад гэрт чинь хулгай орчихсон байна яаралтай ирээрэй гэж хэлсэн. Тэгээд манай гэр бүл 20-ны өдөр гэртээ ирсэн. Гэртээ ирэхэд 8 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг хазаар, 2 ширхэг хөөрөг гэрээс алдагдсан байсан. Ноён сэрвэй хийцийн дунд гарын 2 ширхэг мөнгөн аяга, үйлдвэрийн хийцийн 6 ширхэг аяга /том гарын 3 ширхэг, дунд гарын 3 ширхэг/, 1 ширхэг хазаар, жижиг гарын шар халтар мана хөөрөг 1 ширхэг, дунд гарын цагаан шахмал хөөрөг 1 ширхэг алдагдсан. 4 ширхэг мөнгөн аяга дурсгалын үгтэй аяга байгаа /3 ширхэг нь багшдаа зориулсан, нөгөө нэг аяга бол ургийн уулзалтад өгсөн аяга байгаа/, Ноён сэрвэй хийцийн аяга 60, 70 онд хийлгэж байсан үндсэн тагштай аяганууд байгаа. Үлдсэн 2 аяга нь бичиг үсэг байхгүй үйлдвэрийн хийцийн аяга байгаа. /1хх-ийн 122, 124 дэх тал/ гэх мэдүүлэг,

 

Хохирогч Б.Тийн: 2022 оны 08 дугаар сарын 18-аас 19-ний шилжих шөнө манайд хулгай орсон байсныг 19-ний өглөө манай аав, ээж хоёр гэрт ирж шалгаад мэдсэн. Тухайн үед гэр бүлээрээ Улаанбаатар хотод байсан. Ээж над руу залгаад гэрт чинь хулгайч орсон юм шиг байна гээд Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн гэсэн. Тэгээд 08 дугаар сарын 23-ны шөнө Улаанбаатар хотоос ирээд гэртээ орж үзэхэд гурван ширхэг мөнгө аяга, хөөрөг, мөнгөн бугуйвч, хэрэглэж байсан үнэртэй ус алга болсон байсан. /1хх-ийн 157, 159 дэх тал/ гэх мэдүүлэг,

 

Хохирогч Э.Эын: 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Архангай аймагт амраад явж байхад манай хөрш айл танай байшингийн цонх онгорхой байна гэж хэлсэн. Тэгээд хөдөө байдаг Саранбямба эгчийг манай байшинг үзээд өгөөч гэж хэлсэн. Хадам эгч манай байшинг үзэх гээд ирэх үед цагдаа нар өөр айлд үзлэг хийж байсан гэсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. /1хх-ийн 186, 188 дахь тал/ гэх мэдүүлэг,

 

Хохирогч С.Сгийн: Манайх Өмнөговь аймаг Даланзадгад сум Б хороолол 11-01 тоот байр миний эзэмшлийн байр байгаа юм. 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр манай найз Нандинчулуун над руу залгаад танай байрны цонх нээгдсэн байна. Хулгай орсон бололтой гэж надад утсаар хэлсэн. /хх-ийн 216 дахь тал/ гэх мэдүүлэг,

 

Хохирогч Х.Мын: 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр манай гэрт хулгай орсныг мэдээд би цагдаад дуудлага өгсөн. Намайг байшинд ороход авдрын таг онгорхой, цоож цүү хоёр дээд талдаа тавиатай байсан. Тэгээд гэрээс эд зүйлээ бүртгэж эхэлсэн. Гал тогооны аяганы шүүгээнээс мөнгөн аяга, авдар дотроос хоёр ширхэг хөөрөг алга болсон байсан. Манай дүү хүнд өвчтэй болохоор дүү нартаа хань болж хүүхдүүдийн харж сургуульд нь хүргэж өгч хамт амьдраад удаж байгаа. Дунд гарын мөнгөн аяга, дунд гарын цагаан шүрэн хөөрөг 1 ширхэг, ногоон өнгийн жижиг хөөрөг 1 ширхэг алдагдсан байсан. /1хх-ийн 250, 2хх-ийн 01 дэх тал/ гэх мэдүүлэг,

 

Хохирогч Д.Гын: Өчигдөр 2022 оны 08 сарын 17-ны өдөр би Улаанбаатар хотод байж байхад 11 цагийн үед манай ногоог услах гэж байсан Сүхбаатар гэж хүн над руу яриад танай байшингийн баруун цонхыг хагалсан, хулгай орсон юм шиг байна гэж хэлсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Би 2022 оны 08 сарын 16-ны 14 цаг өнгөрөөгөөд Улаанбаатар хот руу явсан юм. Тэгээд би өчигдөр шөнө ирээд эд зүйлсээ шалгахад байшингийн 1 давхрын ханын шүүгээнд байсан 2 ширхэг шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга, бурхны урд байсан 30,000 төгрөг, дээд унтлагын өрөөнд шургуулгад байсан Самсунг маркийн гар утас алдагдсан байна. /2хх-ийн 123 дахь тал, 3хх-ийн 111 дэх тал/ гэх мэдүүлэг,

 

Хохирогч Л.Бын: Би 2022 оны 08 сарын 16-ны өдөр 18 цаг 30 минутын үед гэрээсээ гараад шөнийн 02 цагт гэртээ ирсэн чинь байшингийн урд талын цонх онгорхой байсан. Тэгээд гэртээ ороод харсан чинь хулгай орсон байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Доод өрөөний баруун хананд ил өлгөөтэй байсан мөнгөн хазаар, бурхны гууг салгаад жаазанд нь байсан 36.500 төгрөг бэлнээр алга болсон байсан. /2хх-ийн 226 дахь тал, 3хх-ийн 101 дэх тал/ гэх мэдүүлгүүдээр тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Монгол Улсын Үндсэн хуульд “төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхийг хуулиар хамгаална” гэж тус тус заасан бөгөөд энэхүү Үндсэн хуулиар баталгаажуулсан эрхүүдэд хууль бусаар халдсан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлэгт хуульчилжээ.

 

Мөн орон байр гэж хүн байнга буюу түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг ойлгох ба “орон байранд нэвтэрч үйлдсэн гэдгийг түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах, онгорхой байхад нь сэм орох, нуугдах зэрэг бусад аргаар нэвтрэн орохыг ойлгоно гэжээ.

 

Шүүгдэгч П.Б нь хохирогч Б.Д, Д.С, Б.Т, Э.Э, С.С, Х.М, Д.Г, Л.Б нарын байнга амьдрах орон байрны вакум цонхыг цохиж онгойлгон нэвтэрч эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Түүнчлэн шүүгдэгч П.Б нь гэмт хэргийг үйлдэхэд хялбарчлах зорилгоор Ч.Агийн эзэмшлийн prius-20 маркийн тээврийн хэрэгсэл ашигласан болох нь:

 

Шүүгдэгч П.Бийн мэдүүлэгт: ... Тухайн тээврийн хэрэгслийг зарна гэхээр нь би авъя гэж хэлээд урьдчилгаа мөнгийг нь авч ирнэ гээд унаж явсан. Тээврийн хэрэгслийн мөнгөний урьдчилгаа өгөх, тээврийн хэрэгслийн эзэмшигчид мөнгөтэй гэж харагдахын тулд хулгай хийх бодол толгойд орсон. Тэгээд тээврийн хэрэгслийг нь унаад Дундговь, Өмнөговь аймгийн чиглэлд явсан /1хх-ийн 105-108 дахь тал/ гэжээ.

 

Шүүгдэгчийн дээрх мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан гэрч Ч.Агийн: Миний машин уг нь мөн. Гэхдээ би 2022 оны 03-р сарын 26-нд “ЖИ ЭС БИ КАПИТАП” ББСБ-аас барьцаанд тавьж авсан машин. Дээрх байгууллагын нэр дээр машины гэрчилгээ гарсан байгаа. Би машинаа хуучин хадмын талын таньдаг ах болох Батсүх гэх хүн миний машиныг худалдаж авъя гэхээр нь 2022 оны 08-р сарын 16-ны өдөр өгсөн байсан. Би 17 сая төгрөгөөр 72-75 УАА дугаартай тээврийн хэрэгслээ зарсан. Батсүх ах хөдөө явж ирээд мөнгийг чинь өгнө гэсэн байсан /1хх-ийн 58 дахь тал/ гэх мэдүүлгээр давхар нотлогдож байх тул шүүгдэгч П.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж хуульчилсан ба Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч П.Бийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан хулгайлах гэмт хэргийг хэд хэдэн удаагийн үйлдлээр үйлдсэн байх тул дээрх хуулийн дагуу үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч П.Бийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Дд 1.390.000 төгрөгийн хохирол учирсан болох нь: Хас үнэлгээ ХХК-ийн 2022 оны 08 дугаар  сарын 22-ны өдрийн 921 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Хохирогч Б.Дгийн эзэмшлийн их гар мөнгөн аяга 360.000 төгрөг, дунд гар мөнгөн аяга 280.000 төгрөг, бугуйн цаг 30.000 төгрөг, цагаан зэс аяга 120.000 төгрөг, монетон бөгж 600.000 төгрөг, нийт 1.390.000 төгрөг /хх-ийн 76 дахь тал/ гэснээр,

 

Хохирогч Д.Сд 8.680.000 төгрөгийн хохирол учирсан болох нь: Хас үнэлгээ ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 921 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Д.Сгийн эзэмшлийн дунд гарын Ноён Сэврэй хийцийн мөнгөн аяга 3.500.000 төгрөг, дунд гарын Ноён Сэврэй хийцийн мөнгөн аяга 3.500.000 төгрөг, их гар мөнгөн аяга 350.000 төгрөг, их гар мөнгөн аяга 320.000 төгрөг, их гар мөнгөн аяга 250.000 төгрөг, дунд гар мөнгөн аяга 240.000 төгрөг, дунд гар мөнгөн аяга 210.000 төгрөг, дунд гар мөнгөн аяга 200.000 төгрөг, хазаар 30.000 төгрөг, шар халтар мана 50.000 төгрөг, цагаан шах мал хөөрөг 30.000 төгрөг нийт 8.680.000 төгрөг /хх-ийн 131 дэх тал/ гэснээр,

Хохирогч Б.Тт 3.865.000 төгрөгийн хохирол учирсан болох нь: Хас үнэлгээ ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 930 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Б.Тийн эзэмшлийн Ноён Сэврэй хийцийн бага гарын мөнгөн аяга 1.600.000 төгрөг, мөнгөн аяга үнэлэх боломжгүй, мөнгөн аяга 100.000 төгрөг, халтар мана хөөрөг 2.100.000 төгрөг, мөнгөн бугуйвч 50.000 төгрөг, үнэртэй ус 15.000 төгрөг нийт 3.865.000 төгрөг /1хх-ийн 165 дахь тал/ гэснээр,

Хохирогч Э.Эад 3.000.000 төгрөгийн хохирол учирсан болох нь: Хас үнэлгээ ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 965 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: эмээл 3.000.000 төгрөг /хх-ийн 193 дахь тал/ гэснээр,

Хохирогч Х.Мт 1.750.000 төгрөгийн хохирол учирсан болох нь: Хас үнэлгээ ХХК-ийн 2022 оны 08 дугаар  сарын 22-ны өдрийн 922 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Х.Мын эзэмшлийн их гарын мөнгөн аяга 350.000 төгрөг, бага гарын хөөрөг 300.000 төгрөг, цагаан шүрэн хөөрөг 1.100.000 төгрөг нийт 1.750.000 төгрөг /2хх-ийн 07 дахь тал/ гэснээр

Д.Гт 500.000  төгрөгийн хохирол учирсан болох нь: Дундговь аймгийн Сайнцагаан сумын үнэлгээний комиссын 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 90 дугаартай үнэлгээ хийсэн актад: Samsung j7 200.000 төгрөг, мөнгөн аяга 300.000 төгрөг нийт 500.000 төгрөг /2хх-ийн 191 дэх тал/ гэснээр,

Хохирогч Л.Бд 6.000.000 төгрөгийн хохирол учирсан болох нь: Дундговь аймгийн Сайнцагаан сумын үнэлгээний комиссын 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 96 дугаартай үнэлгээ хийсэн актад: 10 мөнгөн аяга 4.000.000 төгрөг, мөнгөн хазаар 2.000.000 төгрөг нийт 6.000.000 төгрөг /2хх-ийн 236 дахь тал/ гэснээр тус тус тогтоогдож байна.

 

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч П.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Дд 2 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг зэс аяга, эрэгтэй бугуйн цаг 1 ширхэг, монетон бөгж 1 ширхэг, хохирогч Д.Сд 8 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг хазаар, хөөрөг 2 ширхэг, хохирогч Б.Тт 3 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг мөнгөн бугуйвч, 1 ширхэг хөөрөг, хохирогч Э.Эад мөнгөн тоноглолтой эмээл 1 ширхэг, хохирогч С.Сд хутга 1 ширхэг, зэс аяга 1 ширхэг, ногооны уут, хохирогч Х.Мт дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, цагаан шүрэн хөөрөг 1 ширхэг, ногоон хөөрөг 1 ширхэг, хохирогч Д.Гт 2 ширхэг мөнгөн аяга, хохирогч Л.Бд мөнгөн хазаар 1 ширхэг, мөнгөн аяга 8 ширхэг, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Ад prius 20 маркийн тээврийн хэрэгсэл зэрэг эд зүйлсийг биет байдлаар буцаан өгсөн болох нь:

Эд зүйл баримт бичгийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 79-82, 134-138, 231-232 дахь тал, 2хх-ийн 14 дэх тал, 3хх-ийн 49-50 дахь тал/, хохирогч Б.Д, Д.С, Б.Т, Э.Э, С.С, Х.М, Д.Г, Л.Б нарын: ...Алдсан эд зүйлсээ буцаан авсан. Гомдол саналгүй гэх мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч П.Бийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч П.Бийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч П.Бийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч П.Бийн хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: Бүртгэлтэй /2хх-ийн 15 дахь тал/, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 269 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /2хх-ийн 17-22 дахь тал/, 2009 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 108 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /2хх-ийн 23-26 дахь тал/, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 335 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /2хх-ийн 28-80 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /2хх-ийн 83 дахь тал/ зэрэг баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгч нь яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэж хуульчилсан ба шүүгдэгч П.Б нь шүүх хуралдаанд хууль зүйн туслалцааны төвийн өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд оролцов.

 

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч П.Бэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 15.000.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан улсын орлогод оруулах дүгнэлт гаргав.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд ... П.Б нь гэмт хэрэгт шалгагдаж эхэлсэн үеэсээ гэмт буруугаа хүлээн зөвшөөрсөн. Дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.5-д заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдож байна. Шүүгдэгч одоо 52 настай, 2 нүдэндээ болор суулгаж байсан, сүрьеэ өвчний улмаас удаан хугацаанд эмчилгээ хийлгэж байсан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулж өгнө үү  гэж хүсэж байна гэх дүгнэлт гаргав.

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч П.Бэд 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгчийн хувийн байдал /52 настай/, бусдад төлөх төлбөргүй байдлыг харгалзан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж хуульчилжээ.

Шүүгдэгч П.Бийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл нь бусдын эзэмшлийн тээврийн хэрэгсэл болох нь:

Гэрч Ч.Агийн: Миний машин уг нь мөн. Гэхдээ би 2022 оны 03-р сарын 26-нд “ЖИ ЭС БИ КАПИТАЛ” ББСБ-аас барьцаанд тавьж авсан машин. Дээрх байгууллагын нэр дээр машины гэрчилгээ гарсан байгаа. Би машинаа хуучин хадмын талын таньдаг ах болох Батсүх гэх хүн миний машиныг худалдаж авъя гэхээр нь 2022 оны 08-р сарын 16-ны өдөр өгсөн байсан. Би 17 сая төгрөгөөр 72-75 УАА дугаартай тээврийн хэрэгслээ зарсан. Батсүх ах хөдөө явж ирээд мөнгийг чинь өгнө гэсэн байсан. /1хх-ийн 58 дахь тал/ гэх мэдүүлэг,

Иргэний нэхэмжлэгч Б.Батчимэгийн: Ч.А нь 10.400.000 төгрөгийг 36 сарын хугацаатай манай байгууллагаас зээлж авсан. Тус автомашины өмчлөгч нь манай байгууллага, эзэмшигч нь Ч.А болно. /хх-ийн 71 дэх тал/ гэх мэдүүлэг,

Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Зээлийн гэрээний хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хас үнэлгээ ХХК-ийн 2022 оны 10 дугаар  сарын 19-ний өдрийн 1051 дугаартай шинжээчийн дүгнэлтэд. Toyota prius 20 маркийн тээврийн хэрэгсэл 15.000.000 төгрөг /3хх-ийн 20 дахь тал/ гэжээ.

Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 15.000.000 /арван таван сая/ төгрөгийг шүүгдэгч П.Бээс гаргуулан үнийг улсын орлогод оруулахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно” гэж хуульчилсан ба шүүгдэгч П.Б нь 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 24-ний өдрийг хүртэл шүүхийн зөвшөөрөлгүй 2 хоног баривчлагдсан, 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл 151 хоног цагдан хоригдсон, нийт 153 хоног цагдан хоригдсон байх тул дээрх хугацааг шүүгдэгчийн эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч П.Б 153 хоног цагдан хоригдсон, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч П.Бэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч О овогт П-ын Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч П.Бэд 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бийн эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бийн баривчлагдсан 2 хоног, цагдан хоригдсон 151 хоног, нийт 153 хоногийг шүүгдэгчийн эдлэх ялд оруулан тооцсугай.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэлгээгээр тогтоогдсон үнэ болох 15.000.000 /арван таван сая/ төгрөгийг шүүгдэгч П.Бээс гаргуулан үнийг улсын орлогод оруулахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
  6. Шүүгдэгч П.Б 153 хоног цагдан хоригдсон, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Дд 2 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг зэс аяга, эрэгтэй бугуйн цаг 1 ширхэг, монетон бөгж 1 ширхэг, хохирогч Д.Сд 8 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг хазаар, хөөрөг 2 ширхэг, хохирогч Б.Тт 3 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг мөнгөн бугуйвч, 1 ширхэг хөөрөг, хохирогч Э.Эад мөнгөн тоноглолтой эмээл 1 ширхэг, хохирогч С.Сд хутга 1 ширхэг, зэс аяга 1 ширхэг, ногооны уут, хохирогч Х.Мт дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, цагаан шүрэн хөөрөг 1 ширхэг, ногоон хөөрөг 1 ширхэг, хохирогч Д.Гт 2 ширхэг мөнгөн аяга, хохирогч Л.Бд мөнгөн хазаар 1 ширхэг, мөнгөн аяга 8 ширхэг, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Ад prius 20 маркийн тээврийн хэрэгсэл зэрэг эд зүйлсийг биет байдлаар буцаан өгсөн, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
  7. Шүүгдэгч П.Бэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Т.ДЭЛГЭРМАА