| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 172/2022/0045/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/21 |
| Огноо | 2023-01-23 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | О.Батнасан |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 2023/ШЦТ/21
2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Дугаар 2023/ШЦТ/21 Даланзадгад сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: А.Хүрэлтогоо
Улсын яллагч: О.Батнасан,
Шүүгдэгч: Б.Б, Б.Э, Д.Б,
Шүүгдэгч Д.Бын өмгөөлөгч: Ц.Баярмаа,
Нарийн бичгийн дарга: А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овгийн Б-ын Б, Б овгийн Д-ийн Б, Хахандаг овгийн Б-ийн Э нарт холбогдох 2328000000003 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Шүүгдэгч Б.Б нь Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн Мото буудлагын ротын захирагчаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэгт заасан "Албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах", мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6 дахь хэсэгт заасан “Албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” гэснийг, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь хэсэгт заасан "Ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх", мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2 дахь хэсэгт заасан “Өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх" гэснийг, Зэвсэгт хүчний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэг заасан “Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн зөвшөөрснөөр Засгийн газрын шийдвэрийн дагуу зэвсэгт хүчний бэлэн байдлыг алдагдуулахгүйгээр бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд оролцуулж болно” гэснийг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 17 дугаар зарлигаар баглагдсан “Цэргийн дотоод албаны дүрэм”-ийн 114 дүгээр зүйл “Ротын захирагч нь ротын бие бүрэлдэхүүний шууд захирах дарга мөн. Ротын захирагч нь энэ дүрмийн 67-71 дүгээр зүйлийн өөрт холбогдох үүргээс гадна 114.1-114.10-д заасан үүргийг биелүүлнэ” гэснийг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 208 дугаар зарлигаар батлагдсан “Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд оролцуулах журам”-ын 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасан “Аж ахуйн ажилд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг оролцуулах асуудлыг Батлан хамгаалахын сайдад танилцуулан, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчид хүсэлт гаргаж, жил бүр зөвшөөрөл авна”, мөн журмын 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсэг “Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн зөвшөөрөл, Засгийн газрын шийдвэр, Батлан хамгаалахын сайдын тушаалыг үндэслэн Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалаар бүтээн байгуулалтын болон аж ахуйн ажилд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг томилон ажиллуулна” гэснийг тус тус зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Д.Б, Б.Э нартай үгсэн тохиролцож, санаатай нэгдэж, үргэлжилсэн үйлдлээр буюу 2022 оны 06 дугаар сарын 20, 21-ны өдрүүдэд, 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 10 хоног, нийт 12 хоногийн хугацаанд, хугацаат цэргийн албан хаагчдыг цэргийн ангиас зохих зөвшөөрөлгүй, нууцаар гаргаж, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт баригдаж буй 15 давхар барилга дээр ажиллуулж, тус хугацаат цэргийн албан хаагчдын ажлын хөлс болох цалингаас 600.000 төгрөгийг бусдаар бэлнээр болон дансаар дамжуулан авч хийх ёсгүй үйлдлийг хийж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн,
Шүүгдэгч Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн Артиллерийн батарейны ахлах ахлагч Д.Б нь Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэгт заасан "Албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах", мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6 дахь хэсэгт заасан “Албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” гэснийг, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь хэсэгт заасан "Ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх", мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2 дахь хэсэгт заасан “Өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх” гэснийг, Зэвсэгт хүчний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэг заасан “Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн зөвшөөрснөөр Засгийн газрын шийдвэрийн дагуу зэвсэгт хүчний бэлэн байдлыг алдагдуулахгүйгээр бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд оролцуулж болно” гэснийг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 17 дугаар зарлигаар батлагдсан “Цэргийн дотоод албаны дүрэм”-ийн 118 дүгээр зүйл “Рот /батарей/жагсаалын дарга/ нь ротын захирагч, түүний орлогч нарт захирагдах бөгөөд дараах үүргийг биелүүлнэ, 118.1- 118.18” гэснийг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 208 дугаар зарлигаар батлагдсан “Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд оролцуулах журам”-ын 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасан "Аж ахуйн ажилд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг оролцуулах асуудлыг Батлан хамгаалахын сайдад танилцуулан, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчид хүсэлт гаргаж, жил бүр зөвшөөрөл авна”, мөн журмын 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсэг “Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн зөвшөөрөл, Засгийн газрын шийдвэр, Батлан хамгаалахын сайдын тушаалыг үндэслэн Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалаар бүтээн байгуулалтын болон аж ахуйн ажилд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг томилон ажиллуулна” гэснийг тус тус зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Б.Б, Б.Э нартай үгсэн тохиролцож, санаатай нэгдэж, үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл 4 хоног, 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 10 хоног, нийт 14 хоног, 14 удаагийн үргэлжилсэн үйлдлээр хугацаат цэргийн хаагчдыг цэргийн ангиас зохих зөвшөөрөлгүй, нууцаар гаргаж, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт баригдаж буй 15 давхар барилга дээр ажиллуулж, тус хугацаат цэргийн албан хаагчдын ажлын хөлс болох цалингаас 680.000 төгрөгийг бусдаар бэлнээр болон дансаар дамжуулан хувьдаа авч хийх ёсгүй үйлдлийг хийж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн,
Шүүгдэгч Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн Холбооны зангилгааны радио холбооны тасгийн Р-140 станцын хоёрдугаар тоотын станцын дарга, ахлах ахлагч Б.Э нь Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэгт заасан "Албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах", мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6 дахь хэсэгт заасан “Албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” гэснийг, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь хэсэгт заасан "Ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх", мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2 дахь хэсэгт заасан “Өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх” гэснийг, Зэвсэгт хүчний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэг заасан “Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн зөвшөөрснөөр Засгийн газрын шийдвэрийн дагуу зэвсэгт хүчний бэлэн байдлыг алдагдуулахгүйгээр бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд оролцуулж болно” гэснийг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 208 дугаар зарлигаар батлагдсан “Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд оролцуулах журам”-ын 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасан “Аж ахуйн ажилд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг оролцуулах асуудлыг Батлан хамгаалахын сайдад танилцуулан, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчид хүсэлт гаргаж, жил бүр зөвшөөрөл авна”, мөн журмын 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсэг “Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн зөвшөөрөл, Засгийн газрын шийдвэр, Батлан хамгаалахын сайдын тушаалыг үндэслэн Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалаар бүтээн байгуулалтын болон аж ахуйн ажилд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг томилон ажиллуулна” гэснийг тус тус зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Б.Б, Д.Б нартай үгсэн тохиролцож, санаатай нэгдэж, үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл 4 хоног, 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 10 хоног, нийт 14 хоног, 14 удаагийн үргэлжилсэн үйлдлээр хугацаат цэргийн хаагчдыг цэргийн ангиас зохих зөвшөөрөлгүй, нууцаар гаргаж, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт баригдаж буй 15 давхар барилга дээр ажиллуулж, тус хугацаат цэргийн албан хаагчдын ажлын хөлс болох цалингаас бусдаар бэлнээр болон дансаар дамжуулан хувьдаа авч хийх ёсгүй үйлдлийг хийж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Б.Б, Б.Э, Д.Б нарыг яллах, өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд хандаж мэдүүлэг өгөхөөс татгалзав.
Шүүгдэгч Б.Э шүүх хуралдаанд хандаж мэдүүлэг өгөхөөс татгалзав.
Шүүгдэгч Д.Б шүүх хуралдаанд хандаж мэдүүлэг өгөхөөс татгалзав.
Гэрч Ж.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Захирагчийн орлогч дэд хурандаа Ж.Ү утсаар байлдагч М.Н-г нас барсан байна гэсэн мэдээлэл өгсөн учир тухайн газраасаа шууд Өмнөговь аймаг руу гарч 2022 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 14 цаг 30 минутын үед ажил дээр ирж болсон үйл явдал мэдээллийг орлогчоосоо авч тухайн үед үүрэг гүйцэтгэж байсан харуул, манаа, жижүүрүүдтэй танилцаж ерөнхий мэдээллийг авсан. Тэгээд орой нь талийгаачийн ар гэрийнхэнтэй уулзалт зохион байгуулсан юм. Би Б гэдэг хүнийг хүний хувьд нь бол мэднэ. Тухайн хүнтэй ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Талийгаачийг Захирагчийн нэгдүгээр орлогч Штабын дарга, дэд хурандаа Б нь ангийн захирагчийн зөвшөөрөлгүйгээр хэлж мэдэгдэхгүй, тушаал шийдвэргүйгээр ангиас гаргаж иргэн Бт өгч ажиллуулсан байсан. Дэд хурандаа Баяраа нь хугацаат цэргийн алба хаагчийг өөрийн дураар ангийн хашаанаас гаргах эрх байхгүй. Энэ харамсалтай үйл явдал болж анхны мэдээг захирагчийн орлогч дэд хурандаа Үүрцайхаас мэдсэн. Энэ үед байлдагчийг гадуур байсныг мэдсэн юм. Би 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс хойш ажил үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн үед ангийн орлогч, ангийн тухайн өдрийн хорооны жижүүрүүд тогтмол цэрэг бүрэн гэж илтгэж дүн мэдээг гаргаж өгч байсан учраас би мэдээгүй юм. Нэг байлдагч дутуу байгааг надад илтгэж байсан нэг ч албан тушаалтан байхгүй. Манай байгууллагад энэ ажлын хөлс гэж мөнгө орж ирээгүй. Ангийн захирагчийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр “Г”ХХК~тай гэрээ хийж 2 ахлагчаар удирдуулж 15 байлдагчаар тоосгоны туслах ажилд гэрээ хийж ажиллуулж байсан гэрээ 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр дууссан юм. /2хх-ийн 31 дэх тал/
Гэрч Ммөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүртэл ангийн захирагчийн тушаалаар “Г” ХХК тоосгоны үйлдвэрт 14 хугацаат цэргийн алба хаагч, 1 офицер, 1 ахлагч ажиллахаар гэрээ хийсэн бөгөөд уг ажилд талийгаач гарсан юм. 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл тус компанийн тоосгоны үйлдвэрт ажиллаж байсан. 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдөр талийгаачийг байлдагч А.Дөлгөөн, байлдагч У.Эрдэнэбилэг нарын хамтаар ангийн байрлалд шилжүүлсэн. Би өөрөө тоосгоны үйлдвэр дээр дэд ахлагч Г.Золбоогийн хамтаар байлдагч нарын хамтаар байлдагч нарын хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйг хариуцан ажиллаж байсан юм. Би ангийн захирагчийн аман тушаалаар “Г” ХХК-д ямар нэгэн байдлаар ажил зогссон тохиолдолд тус компанийн харьяа “Хатан хармаг” ХХК-д ажиллаж болно. Ажиллахдаа техник хэрэгсэлтэй ямар нэгэн байдлаар харьцахгүйгээр ажиллах байсан. Байлдагч нар өдрийн 50.000 төгрөгөөр цалинждаг байсан. Тэр мөнгө хаана ямар дансанд ордог байсан талаар мэдэхгүй байна. /2хх-ийн 33-34 дэх тал/
Гэрч Т.Буянхүү мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Талийгаач байлдагч болон бусад цэргүүдийг 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр ангийн Захирагчийн тушаалаар Г ХХК-ийн тоосгоны үйлдвэрт гэрээгээр гаргасан. 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 15 хугацаат цэргийн алба хаагчдыг 3 сарын хугацаатай ажилд гаргаж ажиллуулсан байлдагч нарын ажлын хөлс 60.100.000 төгрөгийг “Г" ХХК-ийн захирал Бат бэлнээр авчирч өгсөн, зарим мөнгийг нь дансаар хийсэн. Бэлнээр авч ирж өгсөн мөнгийг нь кассад тушаасан. Энэ мөнгөний 9.333.000 төгрөгийг ажил хийсэн байлдагч нарын дансанд шилжүүлсэн 50.767.000 төгрөгийг ангийн тохижилтын ажилд зарцуулсан. Талийгаачийг гэрээгүйгээр ажилласан гэдгийг би мэдэхгүй. Манай ангийн дансанд талийгаач Н ажил хийсэн гэсэн мөнгө орж ирээгүй.” /2хх-ийн 35 дахь тал/
Гэрч Б.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би штабын даргын албан тушаалын тодорхойлолттой танилцаж байгаагүй учраас мэдэхгүй байна. Ер нь хугацаат цэргийн алба хаагч ангиас гарсан тохиолдолд Штабын даргад мэдэгдэж зөвшөөрөл авч гарна. Ямар учраас ямар зорилгоор гарч байгааг нь штабын дарга мэддэг. Миний хувьд цэрэг гарч байгаа асуудалд оролцдоггүй учраас мэдэхгүй байна. Миний хувьд 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хуурай замын цэргийн командлагчийн тушаалаар хуулийн офицероор томилогдсон учраас нарийн мэдэхгүй байна. Ангийн захирагчаас гадна ЗХЖШ-ын даргын 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 425 дугаар тушаалыг үндэслэл болгон ангийн захирагч тушаал гаргаж 15 цэрэг сарын хугацаатай тоосгоны үйлдвэрт ажиллуулахаар гэрээ байгуулсан. Хаанаас татагдсан болон ямар зүс царайтай байлдагч нарыг авч явсныг миний бие бол мэдээгүй. Ангийн захирагч тушаалаар гаргаж гэрээ байгуулж хугацаат цэргийн алба хаагч нарыг ажиллуулах эрх мэдэл бүхий албан тушаалтан мөн гэж үзэж байна. "Г" ХХК-ийн тоосгоны үйлдвэр нь улсын бүтээн байгуулалтад хамаарахгүй ч байлдагч нарын хөдөлмөрлөж олсон мөнгөөр ангийн бүтээн байгуулалтын ажил хийдэг. Манайх ХХАБ-ийн офицертой тэгэхээр тухайн алба хаагч зааварчилга өгдөг байсан байх гэж бодож байна. Тухайн албан тушаалтныг ахмад Э.Эрболд гэдэг хүн байдаг. Тухайн байлдагч нар нь хэдэн төгрөгийн орлого ангид оруулсан талаар миний бие мэдэхгүй байна. Харин тэр мөнгөөр ангид бүтээн байгуулалт хийсэн зүйл их байгаа. Миний бие Захирагчийн өгсөн үүргийн дагуу ЗХЖШ-ын даргын тушаалыг үндэслэн гэрээ байгуулсан. /2хх-ийн 36 дахь тал/
Гэрч О.П мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би өөрийнхөө хүсэлтээр 06 сарын 02-ны өдөр ангийн байрлалд ирсэн. Талийгаач болохоор 6 сарын 19-ний өглөө ангийн байрлалд ирсэн. Тэгээд талийгаач ирснийхээ маргааш нь баригдаж байгаа 15 давхар барилга дээр 6 сарын 20-ны өдөр бүтэн болон 6 сарын 21-ний өдөр тал ажилласан. Тэр ажиллаж байгааг нь ангийн удирдлагууд мэдээгүй. Тухайн өдрийн жижүүр ахлах ахлагч Б дур мэдэж авч авч барилгын материал зөөлгөж ажиллуулсан гэж талийгаач надад өөрөө хэлсэн. Тэгээд 6 сарын 21-ний өглөө барилга дээр ажиллаж байхад нь хороо штабын дарга дэд хурандаа Баяраа талийгаачийг хайгаад ахлах ахлагч Бод олж ир гэж хэлэхийг би станцаар сонссон. Тэгээд Б талийгаачийг нууцаар авчирч оруулсан. Тэгээд штабын даргын өрөө рүү явснаас хойш эргэж ирээгүй. Тэгээд талийгаачийг хаана байгааг мэдэхгүй, цэргийн данс дээр хороо штабын даргын 1 цэрэг гэж явдаг байсан. Тэгээд хэд хоногийн дараа д/ч Мөнхжинтулга ангиас ирж тоосгоны үйлдвэр дээр ажиллаж байгаа цэргүүдийнхээ хүнсийг аваад явахдаа надтай уулзаад “Н чинь дундын хашаан дээр хармагны үйлдвэр дээр ажиллаж байгаа юм байна" гэж хэлчихээд яваад өгсөн. /2хх-ийн 50 дахь тал/
Гэрч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Анх 04 сарын 08-ны өдөр ангийн байрлалаас Г командаар ангиас 15 байлдагч 1 ахлагч 1 офицер тоосгоны үйлдвэр рүү явсан. Сар гаруй тоног янзалж, цэвэрлэгээ хийсэн. Тоосгоны үйлдвэр тоног төхөөрөмж нь эвдрэхээр манай байлдагч нар хармагны үйлдвэр рүү явж мод тарих ажил хийдэг байсан. Талийгаач их явж ажилладаг байсан. Тэгээд 6 сарын 18-ны өдөр талийгаач ангийн байрлалд очсон. Би 7 сарын 10-ны өдөр ангийн байрлалд ирээд талийгаачийг ангийн байрлалд ирээд удаагүй байхад нь 6 сарын 21-ний өдөр ахлах ахлагч Б гэх хүн талийгаачтай нийлээд 10 байлдагчийг талийгаачийн үхсэн гэх 15 давхар дээр дагуулж очиж барилгын материал зөөлгөсөн гэхийг салааныхаа байлдагч нараас сонссон. 2хх-ийн 67 дахь тал/
Гэрч Д.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би “Г” ХХК-ийн Ерөнхий захирлаар ажилладаг бөгөөд манай байгууллага барилга барих, барилгын материал хийх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Манай байгууллага Зэвсэгт хүчний 167 дугаар цэргийн ангитай гэрээ хийж хамтран ажилладаг ба цэргийн ангиас хугацаат цэргийн алба хаагч гэрээгээр авч тоосго хураах, зөөх, ургамал ногооны хэсэгт усалгаа хийх зэрлэг түүх, үр суулгах зэрэг ажлуудыг хийлгэж хөлсийг нь ангид нь тушаадаг. Талийгаачийг 2022 оны 06 дугаар сарын сүүлээр манай эхнэр Б.Б цэргийн ангиас ганцааранг нь авчирч үр суулгах, усалгаа хийлгэх ажил хийлгэж байсан бөгөөд талийгаачийг манайх гэртээ буюу нөгөө өрөөндөө байлгадаг байсан бөгөөд 2022 оны 07 дугаар сарын 11-ний орой 22 цаг 40 минутын үед талийгаачийн байдаг өрөөний 00-ийн ус нь дуугараад байсан. Тэгэхээр нь би талийгаачийн байдаг өрөөний 00-ийн үүдийг нээхэд дотор нь хүн байхгүй байсан учраас усыг нь тогтоочихоод талийгаачийг өрөөндөө байгаа эсэхийг үзэхэд талийгаач өрөөндөө байхгүй байсан. Тэгээд ирэх байлгүй дээ гэж 20 орчим минут хүлээж байгаад би ганцаараа гараад гадуур явж хайсан. Би хэсэг хайж байгаад ажилладаг газраар нь очсон боловч байхгүй байсан. Тэгээд засмал зам дагаж хэсэг явж байгаад ирэх байлгүй гэж бодоод гэртээ харьж амарсан. Маргааш өглөө нь босоод талийгаачийн өрөөнд очоод үзэхэд талийгаач өрөөндөө байхгүй байсан. Би өглөө босоод мөн ганцаараа гадуур явж хэсэг хайсан боловч олдохгүй байсан. Тэгээд ажил дээрээ ирж үү гэж эхнэрээсээ асуухад ирээгүй байна гэж хэлсэн. Тэгээд хэсэг гадуур явж байгаад ажлын байран дээрээ ирэхэд манай эхнэр талийгаач хүүгийн ар гэрийн хүмүүстэй холбогдоод гараад явсан ирэхгүй байна гэдгийг хэлсэн гээд байж байсан. Үдээс хойш гэртээ очоод байж байхад талийгаачийн гэрийнхэн буюу аав, ээж, ах нар нь хүрээд ирсэн. Талийгаачийн гэрийнхэн ирж цай унд уучихаад гадуур хайхаар явсан би бөх үзэж байгаад орой 01 цагийн үед гадуур эхнэрийн хамтаар гарч хайсан боловч олдоогүй. Тэгээд Улаанбаатар хот гардаг колонкууд дээр очиж камер шүүе гэсэн чинь манай камерууд дөнгөж талбайгаа л хардаг гэж хэлсэн. Тэгээд доошоо яваад "Гор газ" дээр очоод мөн камер шүүж үзье хүн алга болчихоод байна гэсэн чинь манай сервер төвд байдаг учраас боломжгүй гэж хэлсэн. Тэгээд Гурван сайхан гэр хорооллоор явж байгаад гэртээ очиход талийгаачийн аав, ээж нь гэрийн гадаа ирчихсэн биднийг хүлээгээд байж байсан. Би талийгаачийн аав, ээжтэй 03 цаг өнгөртөл ярилцаж байгаад орж амарсан талийгаачийн гэрийнхэн гадаа машиндаа гадаа хүүгээ харна гэж хэлсэн. Би гэртээ орж амраад өглөө 10 цаг өнгөрч байхад гэрээс гарахад талийгаачийн гэрийнхэн гадуур хайгаад явж байгаа гэж хэлж байсан. Би гэрээс гараад "Хилчин" дэлгүүрийн камерыг шүүсэн боловч алхаж байгаа хүмүүс нь танигдахгүй байсан. Тэгж байгаад би ажлын байран дээрээ очсон чинь цэргийн ангийн хүмүүс хүрээд ирсэн. Тэгээд шинээр баригдаж байгаа 15 давхар дээр очсон. Цагдаагийн алба хаагчтай уулзаад талийгаачийг нас барсан талаар мэдсэн.” /2хх-ийн 130-131 дэх тал/
Гэрч Ж.Ү мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Талийгаачтай ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Талийгаач М.Н нь Зэвсэгт хүчний 167 дугаар ангид 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай сумаас цэргийн албанд татагдаж хугацаат цэргийн алба хаахаар ирсэн. Миний бие байлдагч М.Н-г ангийн байрлалд байхгүй байгааг мэдсэн. Тухайн байлдагчийг хаана байгааг тодруулахад штабын дарга дэд хурандаа Баяраагийн мэдэлд байгаа гэж хэлсэн. Би тэр дор нь штабын дарга дэд хурандаа Баяраатай холбогдоход би тухайн цэргийг өөрөө мэдэж байгаа орой наад байлдагчийг ангид хүргүүлье гэж хэлсэн. Тэгээд 15 цагт цагдаагийн алба хаагчдаас манай анги дээр очиж талийгаачийн зургийг таниулах ажиллагааг хийхэд миний бие танихгүй байсан учраас ахлах ахлагч Д.Боор харуулахад манайд ийм байлдагч байхгүй гэж хэлсэн. Тэгээд би штабын дарга, дэд хурандаа Баяраатай дахин холбогдож цагдаагийн байгууллагаас цогцос олдсон гээд явж байна, таны авч явсан цэрэг байгаа юм уу, байхгүй юм уу гэж хэлсэн. Штабын дарга удалгүй эргэж залгаад миний авч явсан цэрэг 2022 оны 07 дугаар сарын 10-ны орой гарсан гэнэ одоо олдохгүй байна гэхээр нь би тухайн цагдаагийн алба хаагч руу салбарын захирагч дэслэгч У.М-г явуулж дахин таниулах ажиллагааг хийлгэхэд тухайн байлдагч мөн болохыг тогтоосон.” /2 дугаар хавтаст хэргийн 136-137 дахь тал/
Гэрч Т.Х мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Манайд талийгаач 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр ирсэн. Тэр өдрөөс эхлэн таньдаг болсон. Талийгаач манай хажуу талын зэрэгцээ байх эмээгийн гэрт амьдардаг байсан бөгөөд эмээ гэртээ байхгүй байгаа учраас тэнд амьдардаг байсан. Би талийгаачтай орой бүр таардаг байсан, гэр орноор гарч ордог байсан. Анх 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр манай ээж над руу залгаад намайг хүрээд ир гэж хэлсэн би ээжийн ажил дээр очиход цэргийн ангиас нэг цэрэг авч ажиллуулах гэж байна чи энэ хүүг дагуулж яваад хувцаслаадах гэж хэлсний дагуу би тэр залууг дагуулж яваад “Гандирс” худалдааны төв орж 2 ширхэг бэлтгэлийн өмд 1 цамц, нэг пудволк, 2 ширхэг оймс, турсик 2 ширхэг, 1 ширхэг пүүз зэргийг авч өгч байсан... Би 07 дугаар сарын 11-ний өдөр эмээгийнд хоол хийчихээд ээжид аваачиж өгсөн. Тэгчихээд найзтайгаа уулзаад уул явахаар болоод би найзтайгаа хамт хүнсээ цуглуулаад ууланд яваад 2022 оны 07 дугаар сарын 12-ны өдөр ирсэн. Намайг гэрт ирэхэд манай дүү талийгаачийг өчигдөр орой гараад явсан ирээгүй байна гэж хэлхээр нь би ээж рүү залгаж тодруулахад ээж талийгаачийг гараад явсан ирэхгүй байна. Миний хүү гэрийн ойр орчмоор хайж бай гэсний дагуу хашаанд баригдаж байгаа барилга дотор болон Төгөл гэр хороолол дундуур хайсан боловч олдоогүй... Нөүтбүүк дээр би сууж байгаагүй. Би 2022 оны 07 дугаар сарын 12-ны үдээс хойш талийгаачийг хайж байгаад 2022 оны 07 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө талийгаачийг мод үржүүлгийн талбай дээр очсон байж магадгүй гээд очсон тэнд хайж байгаад оффисын өрөөнд ороод суурин компьютер дээр суугаад интернет рүү ороход талийгаачийн фейсбүүк буюу "Н М" гэсэн хаяг нь нээлттэй байсан. Тэгээд талийгаачийн фейсбүүк нь онлайн болсон чинь ах дүү нар нь чатаар нь залгаад байсан. Тэр үед манай ээж бас фейсбүүк чатаар залгаад юм бичээд байсан. Тэгэхээр нь би ээж рүүгээ залгаад ажлын суурин компьютер нээсэн чинь талийгаачийн фейсбүүк нээлттэй байна гэж хэлсэн. Би талийгаачийн төрсөн эгчтэй нь чаталж би талийгаач биш ээ ажлын компьютер нээсэн чинь фейсбүүк нь нээлттэй байна гэдгийг нь хэлсэн. Тэгээд би тэр хүний дугаарыг нь аваад утсаар нь ярьж учрыг тайлбарласан чинь талийгаачийн эгч нь наад хаяг дээр чинь өөр ямар нэгэн чатууд байна уу гэхээр нь би хүний фейсбүүкийг хамаагүй үзэж болохгүй байх гэсэн чинь эгч нь скрийн шот хийгээд явуулчих гэхээр нь би скрийн шот хийгээд явуулсан.” /хх-ийн 156-157 дахь тал/
Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би талийгаачийг 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр цэргийн ангийн удирдлагуудтай уулзаж цэрэг авахаар очсон. Цэргийн анги дээр очоод байж байхад ангийн захирагч байхгүй байгаа талаар тэнд байсан цэргийн алба хаагчид ярилцаж байхад Штабын дарга цэргийн ангиас гараад ирсэн. Тэгээд штабын даргад нэг цэрэг өгөөч гэсэн чинь болохгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь миний хийлгэх ажил хөнгөхөн ажиллах цаг бага услагаа, үрсэлгээ хийлгэх л хялбархан хөнгөн ажил байгаа гэж гуйгаад талийгаач Нг цэргийн ангиас авсан. Талийгаачийг аваад гэрийнхээ хажууд байх ээжийнхээ гэрт байлгаад өглөө 09 цагийн үед талийгаачийг ажилд манай нөхөр хүргэж өгөөд 4 цаг талбайд услагаа хийгээд өдөр амарч байгаад үдээс хойш дахин усалгаа хийгээд орой гэртээ харьдаг байсан. Энэ байдлаар 20 хоног ажиллаад 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр талийгаачид наадмаар чи амарна би ажиллана гэдгээ хэлээд 2022 оны 07 дугаар сарын 11-ний өглөө 07 цаг 30 минутын үед талийгаачийн байдаг өрөөнд ороход унтаж байсан. Намайг орж ирэх дуунаар сэрсэн. Тэгэхээр нь өнөөдөр наадмын өдөр чи эр хүн юм чинь бөх, морио үзээд мах чанаж идээд сайхан амраарай гэж хэлчихээд би өөрөө ажилдаа явсан. Би ажил дээрээ байж байгаад орой 20 цаг 30 минутын үед гэртээ ирээд талийгаачийн байдаг өрөөг шалгахад талийгаач явган ширээн дээр нөүтбүүк дэлгэсэн сууж байсан. Би гэртээ кино үзэж байгаад 00 цаг өнгөрөөгөөд 00-ийн өрөө орсон. Тэгсэн талийгаачийн байдаг өрөөний 00-ийн өрөөний ус гоожиж байгаа нь сонсогдсон. Тэгэхээр нь би 00-ийн өрөөнөөс гарч ирээд нөхөртөө Нгийн өрөөний 00-ийн ус дарагдсан гоожоод байна тэрийг Нд зааж өгөөд ус гоожихыг нь болиулаад ир гэж хэлсэн. Тэгсэн манай хүн нөгөө өрөөнд буюу Нгийн өрөөнд орж ирээд ус гоожихыг нь болиулчихлаа харин Н алга байна гэж хэлж орж ирсэн. Тэгээд манай нөхөр хайна гээд гэрээс гарсан 1 цаг гаруй хугацаанд явж байгаад олдохгүй байна гээд ороод ирсэн. Бид нар ирэх байх гэж хэсэг хүлээж байгаад өглөө ирсэн байх байлгүй гээд унтсан. Өглөө босоод буюу 2022 оны 07 дугаар сарын 12-ны өглөө би талийгаачийн байдаг өрөөнд орсон чинь гэрт ирээгүй байсан. Тэгэхээр нь өөрийнхөө фейсбүүк чатаар талийгаачийн төрсөн эгчийн фейсбүүк чатаар байна уу, сайн уу, дугаар чинь хэд вэ гэсэн утга бүхий чат бичсэн. Тэгээд талийгаачийн аав, ээжийн дугаарыг олоод /хаанаас дугаар олсныг санахгүй байна/ эхний дугаар руу нь залгасан чинь утас нь холбогдохгүй байсан, дараагийн дугаар руу нь залгасан чинь талийгаачийн ээж нь байна гэж хэлсэн. Тэгээд манайд ажил хийж байсан юм, 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдөр амарч байгаад өчигдөр гараад явсан ирдэггүй гэж хэлсэн. Тэгсэн чинь талийгаачийн ээж нь нөхөртөө чи ярь гээд өгсөн. Тэгэхээр нь би талийгаачийн аавд болсон явдлыг мөн ярьж өгсөн. Тэгээд хэсэг ярьж байгаад аав нь ойлголоо гэж хэлээд утсаа тасалсан. Түүний дараагаар талийгаачийн төрсөн эгч нь гээд нэг эмэгтэй залгасан би түүнд болсон явдлыг хэлсэн. Тэгээд аав, ээжийгээ явуулсан дээр байх гэж хэлсэн. Тэгсэн тэр охин аав, ээжийгээ явуулахаар болсон. Тэр өдөр талийгаачийн аав, ээж, эгч нартай утсаар яриад байсан. Тухайн өдрийн 18 цагийн үед талийгаачийн аав, ээж хоёр ирсэн, талийгаачийн аав, ээж хоёрыг талийгаачийн байрлаж байсан байранд буулгасан. Тэгээд талийгаачийн аав, ээж хоёр нь Даланзадгад сумаар хайхаар явсан би бас Даланзадгад сумын төвөөр хайсан. Нөхөр бас гадуур явж хайсан. Шөнө 2 цаг хүртэл хайгаад би гэртээ орж амарсан. Маргааш өглөө нь буюу 2022 оны 07 дугаар сарын 13-ны өглөө 08 цаг болж байхад босоод гараад ирэхэд гэрийн гадаа аав, ээж хоёр нь байсан. Тэр хоёроос би олов уу гэсэн олоогүй гэж хэлсэн. Талийгаачийн аав, ээж хоёр нь цагдаад хэлэх үү гэхээр нь би тэрийг мэдэхгүй та хоёр өөрсдөө л шийд гэж хэлсэн. Би ажил дээрээ очоод энд хүрээд ирж магадгүй гэж хүлээсэн боловч ирээгүй. Тухайн өдрийн 16 цагийн үед байх цэргийн ангиас 2 цэргийн алба хаагч ирж манай нөхөртэй уулзсан. Манай нөхөртэй хамт гараад явсан удаагүй эргэж ирээд талийгаачийг 15 давхар дээрээс унаж нас барсан юм шиг байна гэж хэлсэн. Миний төрсөн дүү “Г” ХХК-ийн захирал Б нь 167 дугаар ангиас цэрэг авч ажиллуулдаг. Тэр харилцааны улмаас ажил хэргийн шугамаар штабын даргыг таньдаг болсон. Ажил хэргийн харилцаа холбоотой байдаг. Би талийгаачийн нэрийг цохож энэ хүнийг авна гэж гуйсан. Бичгээр гэрээ байгуулаагүй ч амаар цалин хөлсийг нь тохироод авсан. 21 хоногийн хугацаатайгаар өдрийн 50,000 төгрөгийн ажлын хөлстэйгөөр тохиролцож авсан. /2 дугаар хавтаст хэргийн 171-172 дахь тал/
Гэрч Б.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Хариулт: 2022 оны 06 дугаар сарын 19,20, 21-ний өдрүүдэд байх хугацаат цэргийн 4 цэрэг ирж ажилласан. Тухайн өдрүүдэд туслахууд байхгүй болсон. байсан үе бөгөөд барилгын ачаа ирсэн ачааг буулгахын тулд цэргүүд авч ажиллуулсан юм. Би найз Эаар дамжуулж цэрэг авсан юм. Яг ямар шугамаар яаж авсныг нь мэдэхгүй байна. Ажлын хөлсийг нь 20.000 төгрөгөөр тооцож өгсөн. Хөлсийг нь би бол Эд өгсөн юм. Би нэрийг нь бол мэдэхгүй. 4 байлдагч л ирж ажиллаж байсан юм. Би “У” ХХК-д инженерээр ажиллаж байсан, тус компани 2022 оны 03 дугаар сарын сүүлээр Шинэ Даланзадгад нэртэй 2 хоёр ижил 15 давхар барилгын Б блок барилгын 62 айлын байранд дотор заслын ажлыг авч хийж гүйцэтгэж эхэлсэн. Би 2022 оны 05 дугаар сарын 01-ээс эхлээд дотор заслын ажлыг хийж эхэлсэн, ажил хийхэд хүн хүч дутмаг байгаад болдоггүй, захиалагч талаас болохоор ажлаа хурдал гээд шахаад болохгүй байсан. Би гадуур ажил хөөцөлдөөд хүнтэй уулзчихаад явж байхад аймгийн урд талд байдаг тоосгоны үйлдвэр дээр цэрэг ажиллаж байгааг харсан юм. Тэгээд би хамт ажиллаж байсан Ут цэрэг авч ажиллуулж болох юм бишүү, чи судлаад мэдээдхээч гэж хэлсэн. У нь Зэвсэгт хүчний 167-р ангид ажилладаг найз нөхөд байвал яриад асуугаадах гэж хэлсэн. Ингээд удалгүй У цэрэг авч ажиллуулж авч болох юм байна, хэд хэдэн хүнтэй ярилаа гэж хэлээд цэрэг авч ажиллахаар болсон. Зэвсэг хүчний 167-р ангитай хамтран ажиллах талаар гэрээ байгуулсан зүйл байхгүй. 2022 оны 06 дугаар сарын 18, 19, 20, 21, 26, 27, 28, 29, 30, 07 дугаар сарын 01, 02, 03, 04, 05-ны өдрүүдэд тус цэргийн ангиас цэрэг авч ажиллуулсан. 07 дугаар сарын 05-ны өдөр 10 цэрэг гаргуулж ажиллуулж байсан, бусад өдрүүдэд бол 4 цэрэг авч байсан. Хугацаат цэргийн алба хаагчаар бол пильта, паркетан шал, айлуудын өрөөг цэвэрлүүлэх ажлыг хийлгүүлж байсан. Зэвсэгт хүчний 167-р ангиас хугацаат цэргийн албан хаагч гаргаж ажиллуулах асуудлыг У хүмүүстэй ярьж хөөрөөд зохицуулж байсан, У ХХК-аас цэрэг ажиллуулсан цалин нь миний данс руу орж ирэхлээр нь би У луу өгдөг байсан. У цаашаа хэнд өгдөг байсан талаар мэдэхгүй байна. Би өөрийнхөө дансны хуулгыг харахад бол 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 500,000 төгрөгийг У ХХК-аас орж ирсэн, үүнээс 450,000 төгрөгийг нь би Ут өгч байсан. 50,000 төгрөгөөр нь цэргүүдэд ундаа ус, тамхи тариа зэргийг нь авч өгч байсан. 2022 оны 06 дугаар сарын 19-ний өдөр У ХХК-аас 565,000 төгрөг аваад 450,000 төгрөгийг нь Ут шилжүүлж байсан. Үлдэгдэл мөнгөөр нь ус ундаа, тамхи тариаг нь цэргүүдэд авч өгсөн. 07 дугаар сарын 02-ны өдөр У нь Э гэх хүн лүү цэрэг ажиллуулсан цалин болох 200,000 төгрөгийг хийчихээрэй гээд дансны дугаарыг нь өгөхлөөр нь шилжүүлж байсан. Зэвсэгт хүчний 167-р ангийн ертөнцийн зүгээр урд талд нь овоолсон шороотой хойд талд нь 00 бололтой зүйл харагдаж байсан. Тэнд очоод зогсохоор цэргүүд гарч ирэхээр нь машиндаа суулгаад барилга дээр авчирч ажиллуулдаг байсан. Ажлаа хийж дуусахаар нь эргээд цэргийн ангийн 00-н тэнд буулгаад цэргийн анги руу нь оруулдаг байсан. Цэргүүдийг цэргийн шалган нэвтрүүлэх байраар гаргаж авч байгаагүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. /2хх-ийн 184, 246 дахь тал/
Гэрч Б.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд 1-9 дүгээр анги хүртэл сургуульд суусан. Талийгаач манай нөгөө ангид байсан. Сая цэрэгт ирээд найз нөхөд болсон. Талийгаач бид хоёр тоосгоны үйлдвэрт 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хамт ажиллаж байсан. Мөн 2022 оны 06 дугаар сарын 20-ноос 21-ний өдрүүдэд хамт 15 давхар барилга дээр ажиллаж байсан бөгөөд талийгаачийг 2022 оны 06 дугаар сарын 21-ний 12 цагийн үед ангиас дуудаад аваад явсан. Түүнээс хойш талийгаачтай уулзаагүй. Харин 06 дугаар сарын 27-ний өдөр би фейсбүүк чатаар видео калл хийж ярьсан. Тэгж ярихад талийгаач хармагны үйлдвэр дээр байсан бөгөөд чи яаж байна дажгүй байна уу гэсэн чинь дажгүй энд сайхан байна гэж хэлсэн түүнээс хойш дахин яриагүй. Штабын дарга, дэд хурандаа Б гэдэг хүн дуудсан гээд барилга дээр ажиллуулж байсан нэг ах дагуулаад явсан.” /2 дугаар хавтаст хэргийн 189-192 дахь тал/
Гэрч Э.И мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Талийгаач бид хоёр Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 12 жилийн сургуульд хамт сурч байсан манай нөгөө ангийн хүүхэд байсан. Бид хоёр найз нөхдийн холбоотой байсан. Би талийгаачтай хамт тоосгоны үйлдвэрт хамт ажиллаагүй. Талийгаачтай хамт 2022 оны 06 дугаар сарын 20-ноос 21-ний өдрүүдэд хамт шинэ баригдаж байгаа 2 ширхэг 15 давхар барилга дээр 1 өдөр бүтэн 1 өдрийн тал ажилласан. 06 дугаар сарын 20-ны өглөө 08 цагийн үед барилга дээр очоод орой 18 цаг өнгөрч байхад бууж анги дээрээ ирж байсан. Тухайн барилга дээр очоод 6 давхар хүртэл нь шатаар паркетан шал зөөж байсан мөн пильта зөөж хогийг нь цэвэрлэж байсан. 06 дугаар сарын 20-ны өдөр байлдагч Цэрэнпунцаг, Отгонбаяр, талийгаач бид 4 бүтэн ажилласан. Маргааш нь буюу 06 дугаар сарын 21-ний өдөр бид 4 ажиллаж байхад 11 цагийн үед ангиас талийгаачийг дуудсан тэгээд талийгаач ганцаараа яваад өгсөн. Түүнээс хойш талийгаачтай огт уулзаагүй. Ямар нэгэн байдлаар холбоо бариагүй. Бид нарыг ахлах ахлагч Б ангийн 00-ийн тэнд очоод байж бай цаанаас чинь машин ирнэ тэрэнд суугаад яваад очиж ажил хийж байгаад ир гээд хоёр өдөр явуулж байсан юм. Бид нарыг 2 ах ирж аваад барилга дээр авч ирээд хийх ажлыг зааж өгч байсан. Хэн гэдэг хүн дуудсаныг нь мэдээгүй. Талийгаач өөрөө бол хармагны үйлдвэр дээр л ажилламаар байна гэж яриад байсан бөгөөд барилга дээр байхад байлдагч Цэрэнпунцагийн утсаар хармагны үйлдвэрийн эгчтэй холбогдсон. Тэгээд удахгүй ирж авах байх гэж хэлж байсан. Ямар ч байсан утас авч байж байгаад холбогдчихоод намайг удахгүй авах юм шиг байна гэж хэлж байсан. Би талийгаачаас хармагны ажил гэдэг нь ямар ажил байдаг юм бэ гэж асуухад мод усална эндээс хамаагүй амар гэж хэлж байсан. Мөн захирал нь ямар хүн байдаг юм бэ гэхэд надтай хамт нэг эмээ ажилладаг гэж хэлж байсан өөр зүйл ярьж байгаагүй.” /2 дугаар хавтаст хэргийн 201-203 дахь тал/
Гэрч Г.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Ж.Аыг ангийн захирагч болсон гэдгээр нь мэдэхээс өмнө хамт ажиллаж байгаагүй, харьцаатай байгаагүй. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн "Журам батлах тухай" 01 дүгээр зарлигаар батлагдсан Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд оролцуулах журам нь 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 208 дугаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар хүчингүй болж шинэчлэгдсэн. Тоосгоны үйлдвэрт ажиллах гэдгээрээ дээрх журмын аж ахуйн ажил гэдэг төрөлд орж байгаа, гэвч ажилд оролцуулахын тулд журмаараа тухайн аж ахуйн нэгж нь Зэвсэгт хүчин жанжин штабт хүсэлт гаргаад түүний дагуу Зэвсэгт хүчин жанжин штабын даргын тушаал гарч байж цэргийн алба хаагчид аж ахуйн ажилд оролцох ёстой. Тэгэхээр Ж.Аын гаргасан А/153 дугаартай тушаал нь Зэвсэгт хүчин жанжин штабаас зөвшөөрөлгүй дур мэдэж гаргасан тушаал байна лээ. Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд оролцуулах журамд заасан байгаа. Аж ахуйн ажилд юу хамаарах вэ гэдгийг мөн заасан байдаг.” /2хх-ийн 115-117 дахь тал/
Гэрч Т.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би талийгаачтай хамт тоосгоны үйлдвэрт хамт ажиллаагүй. Би талийгаачтай хамт 2022 оны 06 дугаар сарын 20-21 -ний өдрүүдэд ахлах ахлагч Бын тушаалаар ангийн байрлалаас нууцаар гарч шинээр баригдаж байгаа 15 давхар барилга дээр 1 өдөр бүтэн 1 өдрийн тал ажилласан юм. 06 дугаар сарын 20-ний өдөр өглөө 9 цагаас орой 18 цаг хүртэл ажилласан. 6 сарын 21-ний өдөр өглөө 9 цагаас 18 цагийн хооронд ажилласан. Талийгаачийг 6 сарын 21-ний өдөр ангийн байрлалаас дуудсан гээд аваад явсан. Бид нар барилга дээр паркет, пильта зөөдөг. Цэвэрлэгээ хийдэг байсан. Бид нар дөрвүүлээ ажилласан. Тэгээд эхний өдөр бүгд ажилласан. Маргааш нь ажлаа хийж байхад талийгаачийг ангиас талийгаачийг дуудсан тэгээд талийгаач ганцаараа яваад өгсөн юм. Түүнээс хойш талийгаачтай огт уулзаагүй. Ямар нэгэн байдлаар холбоо бариагүй. Бид нарыг ахлах ахлагч Б мото буудлагын тусгай салбарын байранд байхдаа надад хэлээд, би нөгөө 3-ыг дуудаж хэлсэн. Штабын дарга дуудсан гээд барилга дээр ажиллуулж байгаад дагуулж явж хүргэж өгсөн. /2хх-ийн 238 дахь тал/
Гэрч Ж.У мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Ерөнхий гүйцэтгэгч “Х” ХХК нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6-р багийн нутаг дэвсгэрт баригдаж буй 15 давхар, 2 барилгын ажлыг хийж гүйцэтгэж байсан. Тухайн барилгын туслан гүйцэтгэгчээр “У” ХХК нь дотор засал чимэглэлийг хийж байсан, !‘У” ХХК-ны захирал нь Н гэж хүн байдаг ба надтай танилын холбоотой хүн юм. Би 2022 оны 03 дугаар сард барилгын угсардаг шат угсарч байгаад нурж унаад зүүн хөлийнхөө өсгийний ясыг нь бяцалчихсан юм, тэгээд ажилгүй гэртээ байж байхад 2022 оны 06 дугаар сарын эхээр Н нь надтай ирж уулзахдаа ажилгүй гэртээ хэвтэж байж байхаар манай ажилчдын хараад ажлыг нь хийлгүүлээд оффист суугаач, хэдэн төгрөг нь ч хэрэгтэй юм даа гэхлээр нь би зөвшөөрөөд тус ажилд аман гэрээгээр ажиллахаар болсон, ажлын байрны ямар нэгэн албан тушаал огт байхгүй. Ажиллаж байх хугацаанд барилгын плита, паркетан шал, 00-н суултуур зэрэг бараа ирсэн, тус барилгын материалыг буулгах хүнгүй байсан болохоор най:з Э нь цэргийн ангид ажиллаж байсан болохоор цэрэг авч ажиллуулах санаатай утсаар ярьсан. 2022 оны 06 дугаар сарын дундуур шиг санаж байна Этай утсаар ярихдаа “барилга дээр ажиллаж байгаа, барилгын материал буулгаад буулгах хүнгүй болчихлоо, танай цэргийн ангиас цэрэг аваад буулгуулж болох уу” гэх байдлаар асуухад Э нь "би ажлаас гарах өргөдлөө өгчихсөн байгаа. Би нэг хүнээс асуучхаад чамд эргээд хариу өгье” гэж байсан. Удалгүй Э над руу залгаад "цэрэг гаргаж болно гэнээ, хэдэн цэрэг хэрэгтэй юм бэ, хэзээ авах юм бэ” гэж хэлэхэд нь би “4 цэрэг байхад болно, маргааш ачаа буух болохоор авъя” гэж хэлсэн. Маргааш нь Зэвсэгт хүчний 167-р ангийн ертөнцийн зүгээр хойд талд байрлах цэргийн 00-н цэгээс 4 цэргийг Эаар холбоо бариулж байгаад авсан. 4 цэргийг бол цэргийн ангийн шалган нэвтрүүлэх цэгээр гаргаж аваагүй. Э надад хэлэхдээ цэргийн ангид ажилладаг Б гэх хүнээр гаргуулж байгаа гэж хэлсэн. Би тус 4 цэргийг 10 цагийн орчимд суудлын тээврийн хэрэгсэлтэй очоод аваад нөгөө ажиллаж байгаа 15 давхар барилга дээрээ авчраад барилгын материалыг Хово маркийн 5 тонны даацтай тээврийн хэрэгсэлтэй ачааг “Б” блок барилгын гадна талд болон тус блокын 1-р давхарт буулгах ажлыг хийлгүүлсэн. Тэрнээс бол барилгын материалыг дээш давхрууд руу гаргасан зүйл байхгүй. 4 цэргийн ажлын хөлсийг 1 цэргийг бүтэн өдөр ажиллавал 40,000 төгрөг, тал өдөр ажиллавал 20,000 төгрөгөөр тохирсон. Ингээд 2022 оны 06 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд тал өдөр ажиллуулсан ба ажлын хөлсийг нь өдөрт бэлнээр 80,000 төгрөгийг Эаар дамжуулан Бд 2 удаа өгсөн. Тухайн үед бол талийгаач болсон цэрэг нь манай ажил дээр ажиллаж байсан ба урд нь “Г” ХХК-ийн тоосгоны үйлдвэрт ажиллаж байсан талаар сүүлд мэдэж авсан. 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр шиг санаж байна. Талийгаач цэргийг цэргийн ангиас нь дуудаж байна, гялс хүргээд өг гэж Э хэлэхэд нь би ганцааранг нь цэргийн анги дээр хүргэж өгч байсан. Харин нөгөө 3 цэргийг 1-2 цагийн дараа нь хүргэж өгсөн байдаг. 4 цэргийг ажиллуулахдаа бол гэрээ байгуулсан зүйл байхгүй. Тухайн үед Б гэх залуугаар цэргийн ангиас гаргуулж, барилга дээр барилгын материал зөөлгөж ажиллуулсан. Б нь болохоор байлдагч нарын ажилласан цалинг бэлнээр Эаар дамжуулж авч байсан. Тус 4 цэргийн ажлын хөлс гээд 160.000 төгрөгийг Бд өгсөн. Тус мөнгөнүүдийг дандаа бэлэн байсан мөнгөнөөсөө өгсөн. Зэвсэгт хүчний 167-р ангиас дээрх 2 удаагийн гарсан байдлаар ижилхэн аргаар 10 удаа цэрэг гаргаж ажиллуулсан зүйл бий. Тухайн үед бол би цэрэг ажиллуулсан ажлын хөлсний “У” ХХК-ийн захирал Б.Наас өөрийн дансаар авч, цааш нь Б.Э руу өөрийн 5070669608 дугаарын дансаар шилжүүлэн өгч байсан. Би өөрийн дансны хуулгыг 2022 оны 06, 07 дугаар сараар авсан байгаа. Тус дансны хуулгаар харахад:
2022 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 4 цэргийг бүтэн өдрөөр нь авч ачаа буулгах, хог цэвэрлэх ажлыг хийлгүүлсэн, би Б.Наас 200,000 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлэн авч, 40,000 төгрөгт нь ус ундаа, тамхи авч өгсөн, харин цалин болох 160,000 төгрөгийг бэлнээр аваад Б.Эд өгсөн. Б.Э нь цааш Б руу өгсөн байх гэж бодож байна. 4 цэргийн нэрийг нь мэдэхгүй, тэр үедээ хариуцаад ажил хийлгүүлж байсан.
2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 4 цэргийг бүтэн өдрөөр нь авч ачаа буулгах, хог цэвэрлэх ажлыг хийлгүүлсэн, би Б.Наас 200,000 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлэн авч, 40,000 төгрөгт нь ус ундаа, тамхи авч өгсөн, харин цалин болох 160,000 төгрөгийг бэлнээр аваад Б.Эд өгсөн. Б.Э нь цааш Б руу өгсөн байх гэж бодож байна. 4 цэргийн нэрийг нь мэдэхгүй, тэр үедээ хариуцаад ажил хийлгүүлж байсан.
2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 4 цэргийг бүтэн өдрөөр нь авч ачаа буулгах, хог цэвэрлэх ажлыг хийлгүүлсэн. Би Б.Наас 200,000 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлэн авч, ус ундаа, тамхи авч өгөөгүй болохоор ажлын хөлсийг нь нэг цэргийн 50,000 төгрөгөөр бодоод шууд 200,000 төгрөгийг бэлнээр аваад Б.Эд өгсөн. Б.Э нь цааш Б руу өгсөн байх гэж бодож байна. 4 цэргийн нэрийг нь мэдэхгүй. Тэр үедээ хариуцаад ажил хийлгүүлж байсан.
2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 4 цэргийг бүтэн өдрөөр нь авч ачаа буулгах, хог цэвэрлэх ажлыг хийлгүүлсэн, би Б.Наас 200,000 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлэн авч, ус ундаа, тамхи авч өгөөгүй болохоор ажлын хөлсийг нь нэг цэргийн 50,000 төгрөгөөр бодоод шууд 200,000 төгрөгийг бэлнээр аваад Б.Эд өгсөн. Б.Э нь цааш Б руу өгсөн байх гэж бодож байна. 4 цэргийн нэрийг нь мэдэхгүй, тэр үедээ хариуцаад ажил хийлгүүлж байсан.
2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 4 цэргийг бүтэн өдрөөр нь авч ачаа буулгах, хог цэвэрлэх ажлыг хийлгүүлсэн, би Б.Наас 200,000 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлэн авч, ус ундаа, тамхи авч өгөөгүй болохоор ажлын хөлсийг нь нэг цэргийн 50,000 төгрөгөөр бодоод шууд 200,000 төгрөгийг бэлнээр аваад Б.Эд өгсөн. Б.Э нь цааш Б руу өгсөн байх гэж бодож байна. 4 цэргийн нэрийг нь мэдэхгүй, тэр үедээ хариуцаад ажил хийлгүүлж байсан.
2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 4 цэргийг бүтэн өдрөөр нь авч ачаа буулгах, хог цэвэрлэх ажлыг хийлгүүлсэн, би Б.Наас өөрийн цалин 1,000,000 төгрөг, цэргийн цалин 200,000 төгрөгийг буюу нийт 1,200,000 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлэн авч, ус ундаа, тамхи авч өгөөгүй болохоор ажлын хөлсийг нь нэг цэргийн 50,000 төгрөгөөр бодоод шууд Б.Эгийн Бдугаарын данс руу шилжүүлж өгсөн. Б.Э нь цааш Б руу өгсөн байх гэж бодож байна. 4 цэргийн нэрийг нь мэдэхгүй, тэр үедээ хариуцаад ажил хийлгүүлж байсан.
2022 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 4 цэргийг бүтэн өдрөөр нь авч ачаа буулгах, хог цэвэрлэх ажлыг хийлгүүлсэн, би Б.Наас 200,000 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлэн авч, ус ундаа, тамхи авч өгөөгүй, тухайн өдөр би 200,000 төгрөгийг хамт ажилдаг найз Б.Цыг цэргийн цалинг Д.Э руу өгөөрэй гээд Б.Цын Бдугаарын данс руу шилжүүлсэн. Б.Ц болохоор Б.Эгийн данс руу шилжүүлсэн гэж байсан. Б.Э нь цааш Б руу өгсөн байх гэж бодож байна. 4 цэргийн нэрийг нь мэдэхгүй, тэр үедээ хариуцаад ажил хийлгүүлж байсан.
2022 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 4 цэргийг бүтэн өдрөөр нь авч ачаа буулгах, хог цэвэрлэх ажлыг хийлгүүлсэн, би Б.Наас 200,000 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлэн авч, ус ундаа, тамхи авч өгөөгүй болохоор ажлын хөлсийг. нь нэг цэргийн 50,000 төгрөгөөр бодоод шууд 200,000 төгрөгийг Б.Эгийн Бдугаарын данс руу шилжүүлж өгсөн. Б.Э нь цааш Б руу өгсөн байх гэж бодож байна. 4 цэргийн нэрийг нь мэдэхгүй, тэр үедээ хариуцаад ажил хийлгүүлж байсан.
2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 4 цэргийг бүтэн өдрөөр нь авч ачаа буулгах, хог цэвэрлэх ажлыг хийлгүүлсэн, би Б.Наас 220,000 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлэн авч, ус ундаа, тамхи авч өгөөгүй болохоор шууд 200.000 төгрөгийг Б.Эы Бдугаарын данс руу шилжүүлж өгсөн. Б.Э нь цааш Б руу өгсөн байх гэж бодож байна. 4 цэргийн нэрийг нь мэдэхгүй, тэр үедээ хариуцаад ажил хийлгүүлж байсан.
2022 оны 06 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд барилга дээр ажиллуулсан 4 цэргийн хөлсийг 20,000 төгрөгөөр бодож байсан, харин 06 дугаар сарын 26, 27-ны өдрийг болохоор 1 цэргийн 40,000 төгрөгөөр, харин 06 дугаар сарын 29, 30, 31-ний өдөр, 07 дугаар сарын 01, 02, 03, 04-ний өдрүүдэд ажилласан цэргүүдийг өдрийн 50,000 төгрөгөөр бодож цалинг Б.Э руу шилжүүлж өгсөн. Учир нь Б нь байлдагч нарыг ажиллуулах нэг өдрийн цалинг 50,000 төгрөг болго гээд байхаар нь үнийг нь нэмж өгсөн юм. Харин 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр нийт 10 цэргийг авч барилга дээр цэвэрлэгээний ажил хийлгэсэн ба Б.Наас би 552,000 төгрөгийг аваад, Б.Э руу 10 цэргийн ажлын хөлс гээд 500,000 төгрөгийг данс руу нь шилжүүлсэн. 52,000 төгрөгөөр бол цэргүүдэд тамхи, ус ундааг нь авч өгсөн байгаа. /3хх-ийн 07-10 дахь тал/
Гэрч Т.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би энэ мөнгөний талаар бол мэдэхгүй байна, манай нөхөр Д.Б нь ажлынхан хүн болох Б.Эаас мөнгө орж ирнэ гэж хэлж байсан. Мөнгө орж ирэхээр нь нөхөртөө хэлэхэд Б гэх хүний дансыг надад өгөөд шилжүүлж байсан. Би өөрийн дансныхаа интернет банкийг ашигладаг, харин нөхөр Д.Бод миний Хаан банкны виза картыг ашигладаг. /3хх-ийн 12 дахь тал/
Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Надад сонсгож байгаа Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл заалтыг зөвшөөрч байна. Холбогдсон хэргийнхээ талаар нэмж ярих зүйл байхгүй. /3хх-ийн 80 дахь тал/
Шүүгдэгч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Надад сонсгож байгаа Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл заалтыг зөвшөөрч байна. Холбогдсон хэргийнхээ талаар нэмж ярих зүйл байхгүй. Хохирлыг төлж барагдуулах болно. /3хх-ийн 98 дахь тал/
Шүүгдэгч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Миний урд өгсөн мэдүүлэгт болсон үйл явдлын талаар дэлгэрэнгүй үнэн зөв ярьсан байгаа болохоор өөрийн холбогдсон хэргийнхээ талаар нэмж ярих зүйл байхгүй. Би өөрийн гэм бурууг ойлгож, үйлдсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байна. Мөн би эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж олсон орлого болох 660,000 төгрөгийг Авлигатай тэмцэх газрын хохирол төлөх 401 дугаартай дансанд 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр төлсөн байгаа. Би тус баримтаа мэдүүлэгтээ хавсаргаж өгье. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. /3хх-ийн 112 дахь тал/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 13 дахь тал/
Хугацаат цэрэг ажиллуулах тухай гэрээ /1хх-ийн 228-230 дахь тал/
Оройн тооллогын бүртгэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 231-240 дэх тал/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /4хх-ийн 06, 4хх-ийн 08, 16, 34 дэх тал/
Б.Б иргэний үнэмлэхийн лавлагаа /3хх-ийн 238 дахь тал/
Оажил байдлын тодорхойлолт /3хх-ийн 240-241 дэх тал/
Б.Б албан тушаалын тодорхойлолт /3хх-ийн 242-250 дахь тал/
Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлагчийн 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Б/75 дугаартай тушаалын хуулбар /4хх-ийн 07 дахь тал/
Д.Б иргэний үнэмлэхийн лавлагаа /4хх-ийн 09 дэх тал/
Д.Б албан тушаалын тодорхойлолт /4хх-ийн 12-15 дахь тал/
Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлагчийн 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Б/633 дугаартай тушаалын хуулбар /4хх-ийн 18 дахь тал/
Б.Э иргэний үнэмлэхийн лавлагаа /4хх-ийн 21 дэх тал/
Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлагчийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/18 дугаартай тушаалын хуулбар /4хх-ийн 27 дахь тал/
Б.Э албан тушаалын тодорхойлолт /4хх-ийн 30-32 дахь тал/
Батлан хамгаалахын сайд сангийн сайдын 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн “Бүтээн байгуулалтын ажилд оролцуулах бие бүрэлдэхүүний ажлын хөлс томилолтын зардал техник хэрэгслийн ашиглалтын төлбөрийг тогтоох тухай” А/39/28 дугаартай хамтарсан тушаал /1хх-ийн 92 дахь тал/
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дугаартай Зэвсэгт хүчний жанжин штабын дүрэм батлах тухай /1хх-ийн 93-100 дахь тал/
Цэргийн дотоод албаны дүрэм /1хх-ийн 101-212 дахь тал/
Гэрч Б.Цын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /2хх-ийн 228-229 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх нотлох баримтаар үнэлж, шийдвэрээ гаргах боломжтой байна гэж үзэв.
Эрүүгийн хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээн, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:
Шүүгдэгч Б.Б нь шүүгдэгч Д.Б, Б.Э нартай үгсэн тохиролцож Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн Мото буудлагын ротын захирагчаар ажиллаж байхдаа 2022 оны 06 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд, 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 10 хоног, нийт 12 хоногийн хугацаанд, хугацаат цэргийн албан хаагчдыг цэргийн ангиас зохих зөвшөөрөлгүй, нууцаар гаргасан,
Шүүгдэгч Д.Б нь шүүгдэгч Б.Б, Б.Э нартай үгсэн тохиролцож 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл 4 хоног, 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 10 хоног, нийт 14 хоног, 14 удаагийн үргэлжилсэн үйлдлээр хугацаат цэргийн хаагчдыг цэргийн ангиас зохих зөвшөөрөлгүй, нууцаар гаргасан,
Шүүгдэгч Б.Э нь шүүгдэгч Б.Б, Д.Б нартай үгсэн тохиролцож 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл 4 хоног, 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 10 хоног, нийт 14 хоног, 14 удаагийн үргэлжилсэн үйлдлээр хугацаат цэргийн хаагчдыг цэргийн ангиас зохих зөвшөөрөлгүй, нууцаар гаргасан нөхцөл байдал тус тус тогтоогдож байна.
Улмаар шүүгдэгч Б.Б, Б.Э, Д.Б нар нь хугацаат цэргийн алба хаагчдыг Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт баригдаж буй 15 давхар барилга дээр ажиллуулж, тус хугацаат цэргийн албан хаагчдын ажлын хөлс болох цалингаас бусдаар бэлнээр болон дансаар дамжуулан хувьдаа авсан үйл баримт тогтоогдож байна.
Тодруулбал: Гэрч Б.Цын: 2022 оны 06 дугаар сарын 19,20, 21-ний өдрүүдэд байх хугацаат цэргийн 4 цэрэг ирж ажилласан. Тухайн өдрүүдэд туслахууд байхгүй болсон. байсан үе бөгөөд барилгын ачаа ирсэн ачааг буулгахын тулд цэргүүд авч ажиллуулсан юм. Би найз Эаар дамжуулж цэрэг авсан юм. Яг ямар шугамаар яаж авсныг нь мэдэхгүй байна. Ажлын хөлсийг нь 20.000 төгрөгөөр тооцож өгсөн. Хөлсийг нь би бол Эд өгсөн юм. Би нэрийг нь бол мэдэхгүй. 4 байлдагч л ирж ажиллаж байсан юм. Зэвсэг хүчний 167-р ангитай хамтран ажиллах талаар гэрээ байгуулсан зүйл байхгүй. 2022 оны 06 дугаар сарын 18, 19, 20, 21, 26, 27, 28, 29, 30, 07 дугаар сарын 01, 02, 03, 04, 05-ны өдрүүдэд тус цэргийн ангиас цэрэг авч ажиллуулсан. 07 дугаар сарын 05-ны өдөр 10 цэрэг гаргуулж ажиллуулж байсан, бусад өдрүүдэд бол 4 цэрэг авч байсан. Зэвсэгт хүчний 167-р ангийн ертөнцийн зүгээр урд талд нь овоолсон шороотой хойд талд нь 00 бололтой зүйл харагдаж байсан. Тэнд очоод зогсохоор цэргүүд гарч ирэхээр нь машиндаа суулгаад барилга дээр авчирч ажиллуулдаг байсан. Ажлаа хийж дуусахаар нь эргээд цэргийн ангийн 00-н тэнд буулгаад цэргийн анги руу нь оруулдаг байсан. Цэргүүдийг цэргийн шалган нэвтрүүлэх байраар гаргаж авч байгаагүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. /2хх-ийн 184, 246 дахь тал/ гэх мэдүүлэг,
Гэрч Ж.Уын: Ажиллаж байх хугацаанд барилгын плита, паркетан шал, 00-н суултуур зэрэг бараа ирсэн, тус барилгын материалыг буулгах хүнгүй байсан болохоор найз Э нь цэргийн ангид ажиллаж байсан болохоор цэрэг авч ажиллуулах санаатай утсаар ярьсан. Удалгүй Э над руу залгаад "цэрэг гаргаж болно гэнээ, хэдэн цэрэг хэрэгтэй юм бэ, хэзээ авах юм бэ” гэж хэлэхэд нь би “4 цэрэг байхад болно, маргааш ачаа буух болохоор авъя” гэж хэлсэн. Маргааш нь Зэвсэгт хүчний 167-р ангийн ертөнцийн зүгээр хойд талд байрлах цэргийн 00-н цэгээс 4 цэргийг Эаар холбоо бариулж байгаад авсан. 4 цэргийг бол цэргийн ангийн шалган нэвтрүүлэх цэгээр гаргаж аваагүй. Э надад хэлэхдээ цэргийн ангид ажилладаг Б гэх хүнээр гаргуулж байгаа гэж хэлсэн. 4 цэргийг ажиллуулахдаа бол гэрээ байгуулсан зүйл байхгүй. Тухайн үед Б гэх залуугаар цэргийн ангиас гаргуулж, барилга дээр барилгын материал зөөлгөж ажиллуулсан. Б нь болохоор байлдагч нарын ажилласан цалинг бэлнээр Эаар дамжуулж авч байсан. /3хх-ийн 07-10 дахь тал/ гэх мэдүүлэг,
Гэрч Б.Цын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэлд: “Тухайн үед энэ төмөр хашаа 2-3 ширхэг нь уначихсан байсан. Намайг машинтайгаа ирээд зогсоход цэргүүд энэ блокон ханыг дагаж гарч ирээд машинд суудаг байсан. Миний 79-11 ӨМҮ улсын дугаартай Toyota estima маркийн тээврийн хэрэгслээр цэргүүдийг хойд талд харагдаж байгаа 15 давхар барилга руу зөөдөг байсан. /2хх-ийн 228 дахь тал/
Гэрч Т.О: Би энэ мөнгөний талаар бол мэдэхгүй байна, манай нөхөр Д.Б нь ажлынхан хүн болох Б.Эаас мөнгө орж ирнэ гэж хэлж байсан. Мөнгө орж ирэхээр нь нөхөртөө хэлэхэд Б гэх хүний дансыг надад өгөөд шилжүүлж байсан. Би өөрийн дансныхаа интернет банкийг ашигладаг, харин нөхөр Д.Бод миний Хаан банкны виза картыг ашигладаг. /3хх-ийн 12 дахь тал/ гэх мэдүүлэг,
Гэрч Т.О-ын: Би талийгаачтай хамт тоосгоны үйлдвэрт хамт ажиллаагүй. Би талийгаачтай хамт 2022 оны 06 дугаар сарын 20-21 -ний өдрүүдэд ахлах ахлагч Бын тушаалаар ангийн байрлалаас нууцаар гарч шинээр баригдаж байгаа 15 давхар барилга дээр 1 өдөр бүтэн 1 өдрийн тал ажилласан юм. 06 дугаар сарын 20-ний өдөр өглөө 9 цагаас орой 18 цаг хүртэл ажилласан. 6 сарын 21-ний өдөр өглөө 9 цагаас 18 цагийн хооронд ажилласан. Талийгаачийг 6 сарын 21-ний өдөр ангийн байрлалаас дуудсан гээд аваад явсан. /2хх-ийн 238 дахь тал/ гэх мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдож байна.
Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Авлигын эсрэг хуулийн үйлчлэлд хамаарах этгээдүүдийг хуульчилсан ба шүүгдэгч Б.Б, Б.Э, Д.Б нар нь нийтийн албан тушаалтан мөн болох нь: Оажил байдлын тодорхойлолт /3хх-ийн 240-241 дэх тал/, Б.Б албан тушаалын тодорхойлолт /3хх-ийн 242-250 дахь тал/ Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлагчийн 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Б/75 дугаартай тушаалын хуулбар /4хх-ийн 07 дахь тал/, Д.Б албан тушаалын тодорхойлолт /4хх-ийн 12-15 дахь тал/, Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлагчийн 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Б/633 дугаартай тушаалын хуулбар /4хх-ийн 18 дахь тал/, Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлагчийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/18 дугаартай тушаалын хуулбар /4хх-ийн 27 дахь тал/ Б.Эы албан тушаалын тодорхойлолт /4хх-ийн 30-32 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 37.1.2-т “Өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, Зэвсэгт хүчний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт “Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн зөвшөөрснөөр Засгийн газрын шийдвэрийн дагуу зэвсэгт хүчний бэлэн байдлыг алдагдуулахгүйгээр бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд оролцуулж болно”, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 208 дугаар зарлигаар батлагдсан “Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд оролцуулах журам”-ын 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “Аж ахуйн ажилд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг оролцуулах асуудлыг Батлан хамгаалахын сайдад танилцуулан, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчид хүсэлт гаргаж, жил бүр зөвшөөрөл авна”, мөн журмын 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсэгт “Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн зөвшөөрөл, Засгийн газрын шийдвэр, Батлан хамгаалахын сайдын тушаалыг үндэслэн Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалаар бүтээн байгуулалтын болон аж ахуйн ажилд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг томилон ажиллуулна” гэж тус тус хуульчилсан ба хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б, Б.Э, Д.Б нар нь бүлэглэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэж үзэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ гэж хуульчилжээ.
Шүүгдэгч Б.Б, Б.Э, Д.Б нар нь урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж, нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Э, Б.Б, Д.Б нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 хэсэг заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд яллах дүгнэлтэд ...албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, үгсэн тохиролцож, санаатай нэгдэж, үргэлжилсэн үйлдлээр ...хийх ёсгүй үйлдлийг хийж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон зэрэг шинжийг дурджээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно”, мөн хуулийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэргийг өөрөө, бусадтай бүлэглэн, ял оногдуулах насанд хүрээгүй хүнийг, хэрэг хариуцах чадваргүй хүнийг, гэмт хэргийг хамтран үйлдээгүй ба гэмт хэрэг үйлдэгдэж байгааг ойлгож мэдээгүй бусад хүнийг, мал, амьтан ашиглан үйлдсэн хүнийг гэмт хэргийн гүйцэтгэгч гэнэ” гэж тус тус хуульчилсан ба шүүгдэгч Б.Б, Б.Э, Д.Б нар нь тухайн гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэх шинжийг прокурор яллах дүгнэлтдээ дурдсан боловч шүүгдэгч нар нь тухайн гэмт хэрэгт гүйцэтгэгч, зохион байгуулагч, хатгагч, хамжигч чухам аль нь болох, шүүгдэгч нар бүгд гүйцэтгэгчээр зэрэг орох боломжтой эсэх талаар дүгнэлт хийгээгүй байх тул улсын яллагчийн яллах дүгнэлтийн хэмжээнд буюу шүүгдэгч Б.Э, Б.Б, Д.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албан тушаалтан бүлэглэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Огэм буруутай үйлдлийн улмаас төр нийтийн ашиг сонирхолд 600.000 төгрөгийн хохирол, шүүгдэгч Д.Бын гэм буруутай үйлдлийн улмаас төр нийтийн ашиг сонирхолд 680.000 төгрөгийн хохирол, шүүгдэгч Б.Эы гэм буруутай үйлдлийн улмаас төр нийтийн ашиг сонирхолд 1.460.000 төгрөгийн хохирол учирсан болох нь:
Хэрэгт авагдсан шүүгдэгч Д.Б, Б.Б, Б.Э, гэрч Т.Оюунсүрэн, Б.Ц нарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 28-81 дэх тал/, гэрч Ж.Уын мэдүүлэг /3хх-ийн 07-10 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Б ,Б.Б, Б.Э нар нь гэмт хэргийн улмаас төр нийтийн ашиг сонирхолд учруулсан хохирлыг төлж барагдуулсан болох нь шүүгдэгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хохирол төлбөр төлсөн баримт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч Б.Э, Б.Б, Д.Б нарын үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж хуульчилсан ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулж, уг нэмэлт өөрчлөлт 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Төрийн мэдээлэлд нийтлэгдэж, 10 хоногийн хугацаа өнгөрсөн буюу 2023 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн боловч шүүх шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийн дагуу шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Б.Э, Б.Б, Д.Б нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан учруулсан хохирлыг төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Охувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: “Бүртгэгдээгүй...” /4хх-ийн 06 дахь тал/, Оиргэний үнэмлэхийн лавлагаа /3хх-ийн 238 дахь тал/ Оажил байдлын тодорхойлолт /3хх-ийн 240-241 дэх тал/ Оалбан тушаалын тодорхойлолт /3хх-ийн 242-250 дахь тал/ зэрэг баримтуудаар,
Шүүгдэгч Д.Бын хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: “Бүртгэгдээгүй...” /4хх-ийн 16 дахь тал/, Д.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа /4хх-ийн 09 дэх тал/ Д.Бын албан тушаалын тодорхойлолт /4хх-ийн 12-15 дахь тал/ зэрэг баримтуудаар,
Шүүгдэгч Б.Эы хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: “Бүртгэгдээгүй...” /4хх-ийн 34 дэх тал/, Б.Эы иргэний үнэмлэхийн лавлагаа /4хх-ийн 21 дэх тал/ Б.Эы албан тушаалын тодорхойлолт /4хх-ийн 30-32 дахь тал/ зэрэг баримтуудаар тус тус тодорхойлогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгч нь яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэж хуульчилсан ба шүүгдэгч Д.Б өөрийн сонгон авсан өмгөөлөгч Ц.Баярмаагийн хамт, шүүгдэгч Б.Э, Б.Б нар нь шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцох хүсэлтийг шүүхэд бичгээр гаргаж, шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлуудыг шүүх хуралдаанаар хянаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.Б, Д.Б, Б.Э нарт Эрүүгийн хэргийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, тус бүр 6.000 /зургаан мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг танилцуулахад зөвшөөрсөн гэх дүгнэлт,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа шүүх хуралдаанд ... улсын яллагчийн саналын хүрээнд шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна гэх дүгнэлт,
Шүүгдэгч Б.Б өөрийгөө өмгөөлж ...хэлэх зүйлгүй гэх тайлбар, шүүгдэгч Б.Э өөрийгөө өмгөөлж ...хэлэх зүйлгүй гэх тайлбар тус тус гаргав.
Шүүх улсын яллагчийн санал болгосон ялын саналыг шүүгдэгч нарын гэм бурууд нийцсэн гэж үзэж, улсын яллагчийн саналын хэмжээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж хуульчилсан ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нийтийн албанд томилогдох эрх хасах нэмэгдэл ялыг үндсэн ялтай хамт заавал хэрэглэхээр хуульчилсан тул улсын яллагчийн саналын хэмжээнд шүүгдэгч нарын нийтийн албанд томилогдох эрхийг тус бүр 2 жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Б.Б, Д.Б, Б.Э нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Д.Б, Б.Э нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Б, Д.Б, Б.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.Б гэмт хэргийн улмаас төр нийтийн ашиг сонирхолд учруулсан хохиролд 600.000 төгрөг, шүүгдэгч Д.Б 680.000 төгрөг, шүүгдэгч Б.Э 1.460.000 төгрөг тус тус төлсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б, Д.Б, Б.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт зааснаар шүүгдэгч О нийтийн албан томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 6000 /зургаан мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бын нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 6000 /зургаан мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эы нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 6000 /зургаан мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
4. Шүүгдэгч Б.Б, Д.Б, Б.Э нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд төлж барагдуулахыг даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Д.Б, Б.Э нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч Б.Б, Д.Б, Б.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.Б гэмт хэргийн улмаас төр нийтийн ашиг сонирхолд учруулсан хохиролд 600.000 төгрөг, шүүгдэгч Д.Б 680.000 төгрөг, шүүгдэгч Б.Э 1.460.000 төгрөг тус тус төлсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б, Д.Б, Б.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА