Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нямжавын Баярмаа |
Хэргийн индекс | 186/2016/0215/э |
Дугаар | 02 |
Огноо | 2016-12-22 |
Зүйл хэсэг | 148.2., |
Улсын яллагч | Р.Энх-Оюун |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 02
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярмаа даргалж,
Нарийн бичгийн дарга Ц.Золзаяа
Улсын яллагч Р.Энх-Оюун
Шүүгдэгч Б.Энхжаргал нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чорос овогт Батнасангийн Энхжаргалд холбогдох эрүүгийн 201625030804 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1988 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр Хэнтий аймгийн Бэрх суманд төрсөн 28 настай эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй ам бүл-4, эцэг, эх, хүүхдийн хамт амьдардаг, Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг, Бэрх хорооны Жаран гэр 7 дугаар гудамж 01 тоотод оршин суудаг хаягтай, одоо Баянгол дүүргийн 6 дугаар хорооны Голден Парк 104 байр 6-66 тоотод түр оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Чорос овгийн Батнасангийн Энхжаргал /РД:СФ88111902 /
Холбогдсон хэргийн талаар
2015 оны 11 дүгээр сард Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо Оранже плаза дотор иргэн Баянжаргалын эзэмшлийн зөөврийн компьютерийг өдрийн 10.000 төгрөгөөр түрээслэнэ гэж итгэл төрүүлэн хуурч мэхлэх аргаар зөөврийн компьютерийг нь авч барьцаалан зээлдүүлэх газарт барьцаанд тавьж 670.000 төгрөгийн,
2016 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Багшийн дээдийн автобусны буудлын орчимд иргэн Актилекийн эзэмшлийн зөөврийн компьютерийг өдрийн 10.000 төгрөгөөр түрээслэнэ гэж итгэл төрүүлэн хуурч мэхлэх аргаар зөөврийн компьютерийг нь авч барьцаалан зээлдүүлэх газарт барьцаанд тавьж 785.000 төгрөгийн,
2016 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 13 дугаар хороололд байрлах Бөхийн өргөөний орчимд иргэн Русланы эзэмшлийн зөөврийн компьютерийг өдрийн 10.000 төгрөгөөр түрээслэнэ гэж итгэл төрүүлэн хуурч мэхлэх аргаар зөөврийн компьютерийг нь авч барьцаалан зээлдүүлэх газарт барьцаанд тавьж 1.030.000 төгрөгийн,
2016 оны 03 дугаар сарын 21-нии өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо Голден парк хотхонд иргэн Уртнасангийн эзэмшлийн зөөврийн компьютерийг нь авч барьцаалан зээлдүүлэх газарт барьцаанд тавьж 452.400 төгрөгийн,
2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо Голден парк хотхонд иргэн Золжаргалын зөөврийн компьютерийг өдрийн 10.000 төгрөгөөр түрээслэнэ гэж итгэл төрүүлэн хуурч мэхлэх аргаар зөөврийн компьютерийг нь авч барьцаалан зээлдүүлэх газарт барьцаанд тавьж 587.000 төгрөгийн,
2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо Голден парк хотхонд иргэн Минж-Отгоны эзэмшлийн зөөврийн компьютерийг өдрийн 10.000 төгрөгөөр түрээслэнэ гэж итгэл төрүүлэн хуурч мэхлэх аргаар зөөврийн компьютерийг нь авч барьцаалан зээлдүүлэх газарт барьцаанд тавьж 1.300.000 төгрөгийн,
2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Монгол Улсын Их сургуулийн 2 дугаар байранд иргэн Жагдагсүрэнгийн эзэмшлийн зөөврийн компьютерийг өдрийн 10.000 төгрөгөөр түрээслэнэ гэж итгэл төрүүлэн хуурч мэхлэх аргаар зөөврийн компьютерийг нь авч барьцаалан зээлдүүлэх газарт барьцаанд тавьж 494.000 төгрөгийн,
2016 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо Голден парк хотхоны 104 дүгээр байранд иргэн Цэрэндуламын эзэмшлийн эөөврийн компьютерийг өдрийн 10.000 төгрөгөөр түрээслэнэ гэж итгэл төрүүлэн хуурч мэхлэх аргаар зөөврийн компьютерийг нь авч барьцаалан зээлдүүлэх газарт барьцаанд тавьж 500.000 төгрөгийн,
2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо Голден парк хотхонд иргэн Уянгаагийн эзэмшлийн зөөврийн компьютерийг өдрийн 10.000 төгрөгөөр түрээслэнэ гэж итгэл төрүүлэн хуурч мэхлэх аргаар эөөврийн компьютерийг нь авч барьцаалан зээлдүүлэх газарт барьцаанд тавьж 483.600 төгрөгийн,
2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 6 дугаар
хороо Голден парк хотхонд иргэн Х.Халиуны эзэмшлийн зөөврийн компьютерийг өдрийн 10.000 төгрөгөөр түрээслэнэ гэж итгэл төрүүлэн хуурч мэхлэх аргаар компьютерийг нь авч барьцаалан зээлдүүлэх газарт барьцаанд тавьж 483.600 төгрөгийн,
2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо Голден парк хотхонд иргэн Хонгорзулын эзэмшлийн зөөврийн компьютерийг өдрийн 10.000 төгрөгөөр түрээслэнэ гэж итгэл төрүүлэн хуурч мэхлэх аргаар зөөврийн компьютерийг нь авч барьцаалан зээлдүүлэх газарт барьцаанд тавьж 1.856.000 төгрөгийн,
2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо Голден парк хотхонд иргэн Б.Дэлгэрбатын эзэмшлийн зөөврийн компьютерийг өдрийн 10.000 төгрөгөөр түрээслэнэ гэж итгэл төрүүлэн хуурч мэхлэх аргаар зөөврийн компьютерийг нь авч барьцаалан зээлдүүлэх газарт барьцаанд тавьж 564.500 төгрөгийн,
2016 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо Ролден парк хотхонд иргэн Э.Пүрэв-Очирын эзэмшлийн зөөврийн компьютерийг өдрийн 10.000 төгрөгөөр түрээслэнэ гэж итгэл төрүүлэн хуурч мэхлэх аргаар зөөврийн компьютерийг нь авч барьцаалан зээлдүүлэх газарт барьцаанд тавьж 490.000 төгрөгийн,
2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо Голден парк хотхонд иргэн Энхтулгын эзэмшлийн зөөврийн компьютерийг өдрийн 10.000 төгрөгөөр түрээслэнэ гэж итгэл төрүүлэн хуурч мэхлэх аргаар зөөврийн компьютерийг нь авч барьцаалан зээлдүүлэх газарт барьцаанд тавьж 600.000 төгрөгийн,
2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо Голден парк хотхонд иргэн Д.Буянтогтохын эзэмшлийн зөөврийн компьютерийг өдрийн 10.000 төгрөгөөр түрээслэнэ гэж итгэл төрүүлэн хуурч мэхлэх аргаар зөөврийн компьютерийг нь авч барьцаалан зээлдүүлэх газарт барьцаанд тавьж 450.000 төгрөгийн,
2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Модны 2-ын орчимд иргэн Гэрэлт-Одын эзэмшлийн зөөврийн компьютерийг өдрийн 10.000 төгрөгөөр түрээслэнэ гэж итгэл төрүүлэн хуурч мэхлэх аргаар зөөврийн компьютерийг нь авч барьцаалан зээлдүүлэх газарт барьцаанд тавьж 800.000 төгрөгийн,
2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Батсүрэнгийн эзэмшлийн зөөврийн компьютерийг өдрийн 10.000 төгрөгөөр түрээслэнэ гэж итгэл төрүүлэн хуурч мэхлэх аргаар зөөврийн компьютерийг нь авч барьцаалан зээлдүүлэх газарт барьцаанд тавьж 1.150.000 төгрөгийн,
2016 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо Голден парк хотхонд иргэн Л.Энхтүвшингийн эзэмшлийн зөөврийн компьютерийг өдрийн 10.000 төгрөгөөр түрээслэнэ гэж итгэл төрүүлэн хуурч мэхлэх аргаар зөөврийн компьютерийг нь авч барьцаалан зээлдүүлэх газарт барьцаанд тавьж 900.000 төгрөгийн хохирол тус тус учруулж, бусдад нийт 13.402.500 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Б.Энхжаргал шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Хамгийн анх би нөтбүк ломбарданд тавих шалтгаан маань би 1 өрөө тавилгатай байр түрээсэлж байсан. Тэгээд би байрны мөнгөө өгөлгүй 2 сар болсон байсан. Тэгээд би фэйсийн груп болон сургуулийнхаа груп дээрээ зар тавьсан. Зар дээрээ нөтбүк өдрийн 10.000 төгрөгөөр түрээсэлж авна гэж зар тараасан. Тэгээд би хүмүүсийн нөтбүкийг аваад 7 хоногийн 70.000 төгрөгөөр тавьсан. Тэгээд ломбарданд 100.000-аас 500.000 төгрөгийн хооронд нөтбүкээ тавьсан. Тэгээд би байрны түрээсийн мөнгөө өгсөн. Түрээсэлсэн нөтбүкээ авч буцаагаад эзэнд нь өгсөн. Дахиад нөтбүк тавиад явсаар байтал өмнөх нөтбүкний мөнгөө өгч чадаагүй. Нийт би 18 хүмүүсээс нөтбүк авсан байсан. Тэгээд хүмүүсээс авсан нөтбүкний мөнгөө өгөх боломжгүй болтлоо мөнгө нь өссөн байсан гэв.
Мөрдөн байцаалтанд хохирогч С.Жагдагсүрэн: 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Фэйсбүүкэнд нөүтбүүк түрээслэнэ, өдрийн 10.000 төгрөгөөр түрээслэнэ гэсэн зар тавигдсан байсан. Зарын дагуу холбогдож ярихад дипломын ажил болон бие даалтаа хийх гэж байгаа юмаа. Байгаа газраас чинь очоод нөүтбүүкийг чинь авчихъя гэж гуйсан юм. Тэгэхээр нь зөвшөөрөөд МУИС-ийн 2 дугаар байран дээр ирээд ав гэж хэлсэн. Тэгээд над дээр ирж уулзаад миний нөүтбүүкийг аваад явсан бөгөөд 5 хоногийн хугацаатайгаар хэрэглэнэ гэж хэлээд 50.000 төгрөгийг чинь маргааш өгье гэж хэлээд аваад явсан. Тэгээд маргааш нь над руу 50.000 төгрөгийг миний дансаар шилжүүлж өгсөн. 5 хоногийн дараа нь би нөгөө охиноос нөүтбүүкээ авъя гээд ярихад сунгая миний ажил дуусаагүй байгаа гэж хэлээд надаас дахин 5 хоногийн мөнгийг миний дансаар шилжүүлсэн. Тэгээд ахиад хугацаа нь дууссаны дараа 15.000 төгрөг бэлнээр авчирч өгсөн. Тэгээд дараа нь дахиад 15.000 төгрөгийг дансаар шилжүүлж өгсөн. Тэгээд нөүтбүүкээ авъя гэсэн чинь ахиад сунгана гээд байхаар нь үгүй нөүтбүүкээ авмаар байна гэхэд би чиний нөүтбүүкийг ломбарданд тавьчихсан байгаа, одоогоор мөнгөгүй болчихоод байна, аймгаас мөнгө ирэхээр ломбарднаас нөүтбүүкийг чинь авч өгнө гэж хэлсэн. Тэгээд л аргаа бараад хөөцөлдөж байж Бест нэртэй ломбарданд тавьсан болохыг нь мэдсэн. Тэгээд цатдаагийн байгууллагад хандах болсон юм. Би нөүтбүүкээ 1,2 сая төгрөгөөр компьютер ланд төвөөс 2015 оны хавар худалдаж авч байсан юм. Миний нөүтбүүк I5 үзүүлэлттэй байсан юм. Би нөүтбүүкээ үнэлгээний байгууллагаар гарсан үнэлгээгээр нь үнэлүүлэх болно..." гэх мэдүүлэг. /хх-ийн 50-51-р ху/
Мөрдөн байцаалтанд хохирогч Р.Дэлгэрбат: 2016 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Фэйсбүүк дээрээс зар харсан юм. Уг зар нь Нөүтбүүк өдрийн 10.000 төгрөгөөр түрээслэнэ гэсэн зар байсан юм. Зарын дагуу утсаар ярихад Голден паркад амьдардаг юм. Одоо түрээслэж болох уу гэхээр нь одоо яах юм бэ гээд маргааш нь буюу 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Голден парк дээр гэрт нь өөрийнхөө Dell маркын нөүтбүүкийг аваачиж өгсөн юм. Тэгээд мөнгөө маргааш нь авахаар болоод салсан бөгөөд 3-4 хоногийн дараа над руу 40.000 төгрөгийг шилжүүлсэн байсан ба түүнээс хойш мөнгийг чинь өгнө гээд л яваад байсан ба нэг орой түүний 95291195 дугаарын утас руу залгатал цагдаа байна энэ эмэгтэйг баривчлаад явж байна гэж хэлсэн. Тэгээд би уг эмэгтэйд залилуулсан болохоо мэдээд цагдаагийн байгууллагад хандах болсон, би үнэлгээний байгууллагаар нөүтбүүкээ үнэлүүлсэн юм. Тэгэхэд үнэлгээ нь 544.500 төгрөг гарсан. 20.000 төгрөгөөр үнэлгээ хийлгүүлсэн. Нийтдээ 464.500 төгрөгийг нэхэмжилж байна. Уг хохирлоо гаргуулан авах хүсэлтэй байна. Анх нөүтбүүкээ хэдэн төгрөгөөр худалдаж авч байснаа мартчихсан байна..." гэх мэдүүлэг. /хх-ийн 55-56-р ху/
Мөрдөн байцаалтанд хохирогч Б. Батсүрэн: 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Фэйсбүүкээр Энхжаргал гэх эмэгтэй танилцсан бөгөөд Энхжаргал нь нөүтбүүк түрээслэнэ гэсэн зар тавьсан байсан юм. Уг зарын дагуу уулзаад өөрийн Apple брэндийн "мак бүүк эйр" гэх загварын нөүтбүүкийг Энхжаргал гэгчид түрээслүүлэхээр болж 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 17 цагийн орчимд өдрийн 10.000 төгрөгөөр бодож 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд түрээслүүлэхээр болж 100.000 төгрөгийг нотариатаар орж гэрээ байгуулан миний дансаар цувуулан 100.000 төгрөгийг 7 хоногийн хугацаанд өгсөн юм. Тэгээд 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр буцааж өгөх ёстой байсан учраас нөүтбүүкээ авах гээд утсаар нь ярьсан чинь утас нь холбогдохгүй байсан юм. Тэгээд Фэйсбүүк хуудсаар дамжуулан Энхжаргал гэх хүнийг таньдаг эсэхийг нь хүмүүсээс лавлаж асуухад надтай адилхан байдлаар зөөврийн компьютерээ алдсан 10 гаруй хүнтэй холбогдсон. Тэгээд цагдаад бариад өгчихсөн гэж хэлсэн. Ингээд цагдаагийн байгууллагад хандах болсон юм. Аррlе брэндийн "Мас bоок аiг" загварын зөөврийн компьютер байсан юм. Ай-5 үзүүлэлттэй маш сайн нөүтбүүк байсан юм. Би нөүтбүүкээ Япон улсаас 1,8 сая төгрөгөөр 2015 оны 06 дугаар сард таньдаг хүнээрээ дамжуулан худалдаж авсан юм. Нөүтбүүкний үнэлгээг хөрөнгийн үнэлгээний байгууллагаар үнэлүүлчихсэн учраас уг газрын үнэлгээгээр 1.150.000 төгрөг болсон учраас уг үнээр үнэлэх болно. Би Энхжаргалыг гэрээний үүргээ зөрчсөн гээд Хэнтий аймгийн иргэний хэргийн анхан шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан ба Хэнтий аймгийн шүүхээс Энхжаргалыг дуудсан гэсэн. Эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа учраас нэхэмжлэлээ татах болно. Тэмдэгтийн хураамч 35750 төгрөгийг төлчихсөн байсан юм. Үнэлгээний 20,000 төгрөгийг нэхэмжпэх шаардлага байхгүй. Намайг гэрээгээр халхавчлан залилан мэхэлж миний нөүтбүүкийг авсан байсан учраас 100.000 төгрөгнөөс нь шүүхэд нэхэмжлэл гаргасан мөнгө болон нөүтбүүкний үнэлгээний мөнгө зэргийг гаргасан нэхэмжлэх шаардлага байхгүй. Нөүтбүүкээ бүрэн бүтнээр нь буцаан авсан учраас ямар нэгэн гомдол санал байхгүй. Гэхдээ эрүүгийн хуулийн дагуу шийдүүлж арга хэмжээ авахуулмаар байна..." гэх мэдүүлэг.
/хх-ийн 61-62-р ху/
Мөрдөн байцаалтанд хохирогч Уртнасан: 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Фэйсбүүкээр Энхжаргал гэх эмэгтэй нөүтбүүк түрээслэнэ гэх зар тавьсан байсан учраас уг зарын дагуу Энхжаргалтай холбогдоод 5 хоногийн 30.000 төгрөгөөр тохиролцоод нөүтбүүкээ өгч явуулсан. Тэгээд хугацаа дуусахаар нь холбогдоход утас нь хаалттай болчихсон байсан бөгөөд фэйсбүүкээр холбогдоход найзуудтайгаа хөдөө явчихсан, эмээгийн бие муудаад хагалгаанд ороод нас барчихсан, өөрөө зулбачихсан тог тасарсан, дүү харах хүн байхгүй байна гэх мэтээр маш олон удаа худлаа ярьсан. Тэгээд сүүлдээ ломбарданд тавьсан гэж үнэнээ хэлсэн,... тэгээд цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. 2013 онд манай аав Солонгос улсаас надад авчирч өгч байсан нөүтбүүк байгаа юм. Миний нөүтбоок үнэлүүлэхэд 452.400 төгрөг болсон, үнэлгээ хийлгэхэд 20.000 төгрөг болсон бөгөөд, түрээсийн мөнгө гэж 30.000 төгрөг авсан байсан учраас уг үнэндээ багтаая. Би нөүтбүүкээ авсан учир гомдол санал байхгүй..." гэх мэдүүлэг. /хх-ийн 67-68-р ху/
Мөрдөн байцаалтанд хохирогч Ж.Гэрэлт-Од: нөүтбүүкийг 4 хоногийн хугацаатайгаар Энхжаргал гэгчид түрээслүүлэхээр болсон юм. Би зар дээр нөүтбүүкээ зарна гээд зар тавьчихсан байсан чинь над руу залгаад нөүтбүүкээ 4 хоногийн хугацаатайгаар хоногийн 10.000 төгрөгөөр түрээслүүлчих гэж гуйсан. Тэгэхээр нь би зөвшөөрөөд нөүтбүүкээ өгч явуулсан юм. Тэгтэл хугацаа нь дуусаад нөүтбүүкээ авах гээд гэрт нь очиж уулзсан чинь "Веst” гэдэг ломбарданд нөүтбүүкийг чинь тавьчихсан байгаа мөнгөтэй болохоороо аваад өгчихнө, удахгүй аав ээжээс мөнгө ирнэ гэж хэлсэн. Тэгээд л цагдаагийн байгууллагад өргөдөл өгчихөөд хүлээгээд байж байна. Би таньдаг хүнээсээ 2 сарын өмнө 800.000 төгрөгөөр худалдаж авсан байсан юм. "Асег" маркын i5 үзүүлэлттэй нөүтбүүк байсан юм. Би түрээсийн төлбөр гээд 60.000 төгрөг авчихсан байсан учраас үнэлгээний 20.000 төгрөгийг нэхэмжлэх шаардлага байхгүй байна. Нөүтбүүкээ бүрэн бүтнээр нь буцаан авсан учраас нэхэмжлэх зүйл байхгүй..." гэх мэдүүлэг. /хх-ийн 73-74-р ху/
Мөрдөн байцаалтанд хохирогч Х.Халиун: 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Фэйсбүүк дээр нөүтбүүк түрээслэж дипломын ажил бичнэ гэсэн зар байсан. Зарын дагуу утсаар нь ярихад 10 дугаар хороолол Голден парк хотхонд байдаг гэж хэлсэн. Тэгээд гэрт нь нөүтбүүкээ аваачиж өгсөн. Тэгэхэд өдрийн 10.000 төгрөгөөр тохиролцоод 7 хоногийн хугацаатайгаар нөүтбүүкээ түрээслүүлэхээр болсон. Тэгээд араас мөнгө хийхээр болоод нөүтбүүк аваад үлдсэн. Тэгээд 3 хоногийн дараа над руу утсаар яриад дансруу 40.000 төгрөг хийсэн. Тэгээд 7 хоногийн хугацаа болчихоор нь нөүтбүүкээ авах гээд залгатал утсаа авахгүй байсан ба гэрт нь явж очсон чинь хаалгаа тайлж өгөхгүй байгаад байсан. Тэгээд утас руу нь залгахаар утсаа огт авахгүй байгаад байсан учраас арга барагдаад 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Энхжаргалын утас руу нь залгасан чинь холбогдсон. Тэгтэл нэг эрэгтэй утсыг нь авснаа Энхжаргал баригдсан. Та цагдаа дээр ирж уулз гээд л мэдсэн юм. Манай эгч уг нөүтбүүкийг Дарханаас 1,2 сая төгрөгөөр 3 жилийн өмнө худалдаж авч өгч байсан юм. Худалдаж авч байсан баримт нь байхгүй байгаа. Dell загварын i3 үзүүлэлттэй нөүтбүүк байсан юм. Үнэлгээ хийлгэхэд 20,000 төгрөг болсон бөгөөд би нөүтбүүкний түрээсний мөнгө гэж 40,000 төгрөг авсан байсан учраас уг үнэндээ багтаачихъя. Би нөүтбүүкээ авсан учраас надад ямар нэгэн гомдол санал хүсэлт алга байна. Х.Номун бол миний төрсөн дүү байгаа юм. Хичээл нь тараад хөдөө явчихсан. Тухайн үед Номун бид хоёр хамт байж байгаад нөүтбүүкээ өгсөн..." гэх мэдүүлэг. /хх-ийн 81-82-р ху/
Мөрдөн байцаалтанд хохирогч Ч.Энхтулга: 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр би зар дээр нөүтбүүкээ зарна гэсэн зар тавьчихсан байсан чинь Фэйсбүүк мессенжирээр өндөр үнээр нөүтбүүкээ түрээслүүлэх үү гэсэн мессеж ирсэн. Тэгэхээр нь хэдээр юм бэ гэхэд өдрийн 10.000 төгрөг өгье гэж хэлсэн. Тэгэхээр нь би тохиролцоод орой нь 19 цаг 30 минутын орчимд гэрт нь аваачиж өгөөд Энхжаргалтай гэрээ байгуулсан. Мөнгийг чинь дансаар чинь хийчихье гэж хэлсэн учраас би тохиролцоод нөүтбүүкээ гэрт нь үлдээгээд явсан. Над руу 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 40.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд тэр өдрийн маргааш над руу утсаар яриад би нөүтбүүкийг чинь ломбарданд тавьчихсан байгаа маргааш аваад өгчихнө гэж хэлсэн. Тэгэхээр нь авч өгөхийг хүлээсээр хэд хоночихсон юм. Энэ хооронд Энхжаргал утсаа салгаад алга болчихсон. Тэгэж байтал Фэйсбүүк дээр Энхжаргалд нөүтбүүкээ залилуулсан хүмүүсийн групп нээгдчихсэн байсан. Уг группт нэгдээд мессеж бичсэн чинь цагдаад баригдчихсан байгаа гэж хэлсэн. Тэгээд л цагдаагийн байгууллагад хандах болсон юм. Манай эгч Чулуунчимэг овогтой Ганцэцэг надад Швед явахдаа бэлэглэсэн нөүтбүүк байгаа юмаа. Тухайн үедээ өөрөө хэрэглэдэг байж байгаад надад өгсөн учраас хаанаас хэдэн төгрөгөөр худалдаж авч байсныг нь мэдэхгүй байна. Би нөүтбүүкээ авчихсан учраас надад ямар нэгэн гомдол санал нэхэмжпэх зүйл байхгүй байна. Үнэлгээ хийлгэсэн 20.000 төгрөгийг нэхэмжлэх шаардлага байхгүй. Би анх Энхжаргалаас 40,000 төгрөг авчихсан байсан учраас уг үнэндээ багтаана гэж бодож байна..." гэх мэдүүлэг. /хх-ийн 87-88-р ху/
Мөрдөн байцаалтанд хохирогч Д.Минж-Отгон: 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Фэйсбүүкээр нөүтбүүк түрээслэнэ гэсэн зарын дагуу Энхжаргал гэх эмэгтэйтэй холбогдоод танилцсан юм. Тэгээд тэр өдөртөө нөүтбүүкнийхээ үзүүлэлтийг өөрт нь хэлж өгчихөөд гэрийнх нь хаягийг заалгаад гэрт нь явж очсон юм. Өдрийн 8.000 төгрөгөөр түрээслэхээр болоод эхний өдөр өөрийнхөө дансаар 40,000 төгрөгийг авсан, тэгээд 7 хоногийн хугацаатайгаар түрээслүүлсэн байсан чинь дипломын ажлаа бичиж дуусахгүй байна, нэмээд хугацаагаа сунгуулчихъя гээд дахиж 7 хоногоор сунгаад дансруу 20.000 төгрөг хийчихсэн байсан ба дараа нь бэлнээр 23.000 төгрөгийг авсан. Тэгээд дахиад 7 хоног сунгахаар болоод дансаар 40.000 төгрөгийг өгсөн. Тэгээд сүүлдээ утсаа авахгүй болчихоор нь санаа зовоод гэрт нь яваад очтол хажуу айлынх нь хүн өчигдөр хүн ирээд нөүтбүүк асуугаад явсан, гэрийнх нь хаяг нь наадах чинь биш, өөр хүмүүс амьдардаг юм гэж хэлсэн. Тэгэхээр нь утас руу нь залгаад утсаа авахгүй болохоор нь хүлээж байгаад арай гэж орцонд нь уулзалдсан юм. Тэгэхэд миний нөүтбүүкийг ломбарданд тавьчихсан гэж хэлсэн бөгөөд аавтай нь утсаар ярьсан чинь яах гэж миний охинд нөүтбүүкээ өгсөн юм бэ гэж загнасан. Тэгээд би маргааш нь 12 цаг гэхэд миний нөүтбүүкийг ломбарднаас авч өгөхгүй бол цагдаад хэлнэ гэж хэлсэн. Тэгээд маргааш нь Энхжаргалын ээжтэй нь ярьсан чинь яах гэж миний хүүхдэд нөүтбүүкээ өгсөн юм бэ гээд намайг эргүүлээд загнаад утсаа салгасан. Тэгээд утаснууд нь холбогдох боломжгүй болчихсон. Энхжаргал бас олдохгүй болчихсон байж байтал Энхжаргалыг цагдаад баригдсан гэдгийг Энхжаргалд залилуулсан Фэйсбүүк группийн хүмүүсээс сонсоод цагдаагийн байгууллагад гомдол гаргасан юм. Миний нөүтбүүк 17,3 инч дэлгэцтэй, Соге i7 үзүүлэлттэй, 12 гигабайтын рамтай, 4600 график карттай, 1500 гигабайтын хард дисктэй нөүтбүүк байсан юм. Уг нөүтбүүкийг 2015 оны 08 дугаар сарын сүүлчээр зараар худалдаж авсан юм. Нилээн үзүүлэлт сайтай нөүтбүүк бөгөөд тухайн үед нь би 1.600.000 төгрөгөөр худалдаж авч байсан юм. Үнэлгээний байгууллагаар тогтоогдсон үнэлгээ болох 1.280.000 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн дээрээс нь үнэлгээ гаргуулсан 20000 төгрөгийг нэмээд 1300,000 төгрөгийг нэхэмжилж байна. Би өөрөө дизайний чиглэлээр суралцаж байгаа бөгөөд үзүүлэлт сайтай нөүтбүүкийг ашигладаг юм. 1.300.000 төгрөгөөр буцаагаад ийм үзүүлэлт сайтай нөүтбүүк авах боломж байхгүй. Нөүтбүүк байхгүйгээсээ болоод хичээлээс хоцорч, хичээл хийх боломжгүй болсон учраас хурдан хохирол төлбөрөө барагдуулж авмаар байна.." гэх мэдүүлэг. /хх-ийн 93-94-р ху/
Мөрдөн байцаалтанд хохирогч Д.Буянтогтох: 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр нөүтбүүкээ зарна гээд зар тавьчихсан байсан чинь над руу нөүтбүүкээ түрээслэх үү, өдрийн 10.000 төгрөгөөр 10 хоног түрээслүүлээч гэсэн мессеж ирсэн. Тэгэхээр нь би утасны дугаарыг нь авч яриад зөвшөөрөөд гэрийн хаягийг заалгаад гэрт нь явж очсон. Гэр нь 10 дугаар хороололд голден парк хотхоны 104 дүгээр байрны 6 давхарт 66 тоот байсан юм. Тэгээд дотогш ороод нөүтбүүкээ хүлээлгэж өгсөн. Тухайн үедээ мөнгийг нь өгөөгүй бөгөөд дараа нь над руу дансаар 41.000 төгрөгийг шилжүүлсэн байсан ба 10 хоногийн хугацаа нь дуусчихаад нөүтбүүкээ авъя гээд ярихаар маргааш өгнө гээд л яваад байсан. Тэгээд бүүр сүүлдээ утас нь холбогдохгүй болчихсон юм. Тэгээд утас нь холбогдохгүй байсан чинь Фэйсбүүк дээр Энхжаргал гэх эмэгтэйд нөүтбүүкээ залилуулсан хүүхдүүдийн групп нээгдчихсэн байсан ба цагдаад баригдчихсан гэж хэлсэн учраас цагдаагийн байгууллагад ирж өргөдөл гаргасан юм. Миний нөүтбүүк Азиз брэндийн i5 загварын, хувь хүнээс 2015 оны 10 дугаар сард 600,000 төгрөгөөр худалдаж авч байсан нөүтбүүк байгаа юмаа. Би нөүтбүүкээ авчихсан учраас надад ямар нэгэн гомдол санал нэхэмжпэх зүйл байхгүй байна. Үнэлгээ хийлгэсэн 20000 төгрөгийг нэхэмжлэх шаардлага байхгүй. Би анх Энхжаргалаас 41,000 төгрөг авчихсан байсан учраас уг үнэндээ багтаана гэж бодож байна." гэх мэдүүлэг. /хх-ийн 102-103-р ху/
Мөрдөн байцаалтанд хохирогч У.Золжаргал: 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Фэйсбүүк үзээд сууж байтал МУИС-ийн фэйсбүүк хуудсан дээр нөүтбүүк 3 хоногийн хугацаанд түрээслэж авна. Тайлангийн ажилд хэрэглэнэ гэсэн зар тавьчихсан байхаар нь чатаар харьцсан юм. Тэгээд утасны дугаарыг нь аваад ярьсан чинь хоногийн 10.000 төгрөгөөр түрээслүүлнэ, 3 хоног хэрэглээд өгчихнө гэж хэлсэн. Тэгэхээр нь хаана аваачиж өгөх вэ гэхэд Голден парк хотхонд хүрээд ир гэсэн. Уг хаягаар очоод нөүтбүүкээ өгчихөөд 3 хоногийн дараа нөүтбүүкээ авах гээд очих гэтэл ажил явдал гарчихлаа, би Хэнтий аймагт байна, гэрт хүн байхгүй учраас нөүтбүүкээ үлдээж чадахгүйнээ гэж хэлсэн. Тэгэхээр нь дахиад дараа долоо хоногт нь утсаар ярьхад би хүүхдээ авахуулах гээд нөүтбүүкийг чинь ломбарданд тавьчихсан. удахгүй аваад өгчихнө гэж хэлээд утсаа авахгүй болчихсон юм. Би тухайн үедээ 30,000 төгрөгийг Энхжаргалаас авсан байсан юм. Тэгээд 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл хайгаад байж байтал Фэйсбүүк дээр Энхжаргалд нөүтбүүкээ залилуулсан хүүхдүүдийн групп чат нээгдчихсэн байхаар нь нөүтбүүкээ залилуулсан болохоо мэдээд цагдаагийн байгууллагад өргөдөл бичиж өгсөн юмаа.Миний нөүтбүүк Асег брэндийн соег i5 үзүүлэлттэй 14 инчийн 5 гигабайтын рам буюу санах ойтой нөүтбүүк байсан бөгөөд 2015 оны 09 дүгээр сард манай эгч хувь хүнээс шинээр нь худалдаж авсан нөүтбүүк байсан юм. Хаанаас хэдэн төгрөгөөр худалдаж авсан болохыг нь мэдэхгүй байна. Эгч маань Архангай аймгийн Цахир суманд ажилладаг бөгөөд би хөдөө очиж уулзаад нөүтбүүк хэрэгтэй болчихоод эгчээс гуйсан чинь надад бэлэглэсэн нөүтбүүк байгаа юмаа. Би гомдолтой байна. Хохирол төлбөр болох 567.500 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн үнэлгээ хийлгэсэн 20.000 төгрөгийг мөн нэмж нэхэмжпэх болно. Нийт 587.500 төгрөгийг нэхэмжилж байна." гэх мэдүүлэг. /хх-ийн 109-110-р ху/
Мөрдөн байцаалтанд хохирогч Л.Энхтүвшин: МУИС-ийн нэгдсэн Фэйсбүүк хуудсанд Энхжаргал гэгч эмэгтэй нь нөүтбүүк түрээслэнэ гэсэн зар тавьчихсан байсан юм. Тэгээд өөрлүү нь чат бичээд чатаар холбогдсон. 2016 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 10 дугаар хорооллын Гопден парк гэдэг хотхонд Энхжаргалтай уулзаад нөүтбүүкийг нь хүлээлгэж өгсөн. Ямар нэгэн гэрээг байгуулаагүй. Надаас 3 хоногийн хугацаатайгаар түрээслэж авна гэж тохиролцоод маргааш мөнгийг чинь дансаар хийчихье гэж хэлээд дансны дугаар аваад үлдсэн. Тэгээд надад нэг ч төгрөг шилжүүлээгүй бөгөөд 6 хоног утас нь ч холбогдохгүй алга болчихсон, тэгээд нэг хэсэг холбогдож байгаад дахиад алга болчихсон. Тэгтэл Фэйсбүүк дээр Энхжаргалд луйвардуулсан хүмүүсийн нэгдсэн чат групп гарчихсан байхаар нь тэд нартай холбоо тогтоогоод 2-3 хоногийн дараа нэг охины нөүтбүүкийг өгөх гэж байна гэж бичсэн байсан. Тэгээд бид нар бүгдээрээ нийлж байгаад 10 дугаар хороололд Голден парк дээр очиж Энхжаргалыг барьж авсан. Миний нөүтбүүк 2015 оны 11 дүгээр сард 1.100.000 төгрөгөөр Баруун дөрвөн замын Некст электрониксоос худалдаж авсан байсан бөгөөд intel /r/ Core i3 5300, 8 гигабайтын санах ойтой, 4600 график карттай, 512 гигабайтын хатуу дисктэй, 1920x1080 үзүүлэлттэй нөүтбүүк байсан юм. Үнэлгээгээр 880,000 төгрөг тогтоогдсон боловч үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би 1,100,000 төгрөгөөр худалдаж авсан учраас уг үнээрээ үнэлүүлэх саналтай байна. Мөн үнэлгээ хийхэд 20.000 төгрөг гарсан. Уг мөнгийг нэмж нэхэмжилнэ..." гэх мэдүүлэг. /хх-ийн 114-115-р ху/
Мөрдөн байцаалтанд хохирогч Т.Руслан: 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Монгол улсын албан ёсны нэгдсэн групп дээр нөүтбүүкийг өдрийн 10.000 төгрөгөөр түрээслэнэ гэсэн зар тавьчихсан байсан ба зарын дагуу холбогдоход өөрөө над руу залгаад 5 хоногийн хугацаатайгаар түрээслэж авна гэж хэлсэн. Тэгээд төд удалгүй манай гэрт буюу Энэрэл цогцолбор дээр ирээд нөүтбүүкийг маань аваад 50.000 төгрөг өгөөд явсан юм. 5 хоногийн дараа хугацаа нь дуусаад авах гэтэл дахиж сунгана гэж гуйсан. Тэгэхээр нь нөүтбүүкээ ашиглахгүй байсан учраас ахиад сунгая гээд л хэлчихсэн. Бас мөнгө аваагүй бөгөөд мобайлаар шилжүүлнэ гэж хэлсэн боловч шилжүүлээгүй. 5-6 хоногийн дараа залгаад нөүтбүүкээ авъя гэхэд аав нь харавчихаад хичээлээсээ яараад нөүтбүүкийг чинь аваад явчихсан байна. Хэнтийд байна гэж ярьсан. Тэгээд л тэрнээс хойш байн байн залгахаар аавыгаа сахиж байна, очих боломжгүй байна гээд л яваад байсан юм. Тэгээд бүүр сүүлдээ утсаа авахгүй байж байтал групп дээр олон хүмүүс Энхжаргал гэх эмэгтэйд нөүтбүүкээ залилуулсан гээд групп нээгдчихсэн байхаар нь уг группт нь нэгдчихсэн бөгөөд түүнээс хойш байнга нөүтбүүкээ авмаар байна гээд л тулгаад байсан чинь утсаа авахгүй, гэрт нь очихоор хаалгаа тайлж өгөхгүй байсан. Тэгтэл групп дээр нэг охин өнөөдөр уулзаж нөүтбүүкээ авахаар боллоо гэхээр нь тэр охинтой хамтдаа бөөнөөрөө Энхжаргалтай очиж уулзаад барьж авсан. Миний нөүтбүүк Асег загварын 4 дүгээр үеийн i5 үзүүлэлттэй Ultra bоок байсан юм. 2015 оны 10 дугаар сард хувь хүнээс 1,100,000 төгрөгөөр худалдаж авч байсан юм. Энхжаргал өөрийгөө танилцуулахдаа МУИС-ийн хэл соёлын сургуулийн мастерт суралцдаг гэж танилцуулсан учраас итгэчихсэн байсан юм. Нөүтбүүкээ өгч явуулахдаа ямар нэгэн баримт үйлдээгүй ээ. Харин дараа нь группт нэгдсэн байсан хүмүүсээс нэг нь хурууны хээгээр нь бичиг баримтыг гаргуулаад авчихсан байсан юм. Би нөүтбүүкний үнэлгээг гаргуулахад 30,000 төгрөг төлсөн. Мөн нөүтбүүкээрээ хохирсон бөгөөд нөүтбүүк дотор байсан барилгын зураг төслүүд алдагдсан гээд маш их хохирол амсчихаад байгаа бөгөөд уг нөүтбүүкийг хувь хүнээс хямд үнээр худалдаж авсан ба дэлгүүртээ бол үнэтэй зарагддаг нөүтбүүк учраас хохирол төлбөрөө бүрэн барагдуулж авах хүсэлтэй байна. Нийтдээ үнэлгээгээр тогтоогдсон 1.000.000 төгрөгт нэмж үнэлгээ гаргуулсан 30.000 төгрөг 1.030.000 төгрөгийг нэхэмжилж байна.." гэх мэдүүлэг. /хх-ийн 120-121-р ху/
Мөрдөн байцаалтанд хохирогч Б.Баянжаргал: 2015 оны 11 дүгээр сарын дундуур бие даалт хийх хэрэгтэй байна, 7 хоногийн хугацаатайгаар нөүтбүүкээ хэрэглүүлээч гэж Энхжаргал надаас гуйсан юм. Тэгснээ 7 хоногийн 50.000 төгрөг өгье гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би Энхжаргалыг урьд нь зүс мэдэх, нэг нутгийнх, ээжийн шавь байсан гэдгээр нь хүлээн авч таньж мэддэг гэдэг утгаараа зөвшөөрөөд нөүтбүүкээ хүлээлгэж өгсөн юм. Гэхдээ ямар нэгэн баримт үйлдээгүй. Тэгээд нөүтбүүкийг маань манай ажил болох Чингэлтэй дүүрэг 5 дугаар хороо Оранже Плазагийн ТВ8 телевиз дээрээс ирээд аваад явсан юм. Маргааш нь над руу Хаан банкны дансаар 50.000 төгрөг шилжүүлсэн байсан юм. Тэгээд л 7 хоногийн хугацаа болчихоор нь нөүтбүүкээ авах гэсэн чинь бие даалтаа хийж дуусаагүй байна гээд хойшлуулсан, тэгээд энэ мэтчилэн худал хэлсээр байгаад сарын дараа нэг найздаа өгөөд Төв аймаг руу явуулчихсан, ирэхгүй байна гэж хэлсэн. Тэгээд энэ мэтчилэн шалтаг хэлсээр байгаад 2016 оны 04 дүгээр сар болсон. Тэгэхээр нь нэг өдөр Фэйсбүүкээр нь ороод зурган доор нь чи авсан юм аа өгөөч гэж мессеж бичсэн чинь нэг залуу би ч гэсэн нөүтбүүкээ алдчихсан юм. Цагдаад өгөх гэж байна, хамт өгөх үү чи юугаа алдсан юм бэ гэж мессеж явуулсан. Гэтэл бас нэг эмэгтэй энэ эмэгтэйд нөүтбүүкээ залилуулсан 20 орчим хүн байгаа, тэд нар бүгдээрээ нийлээд цагдаад өгөх гэж байгаа гэж мессеж явуулсан. Тэгээд л би Энхжаргалд залилуулсан болохоо мэдээд тэд нартай нэгдээд цагдаагийн байгууллагад гомдол гаргасан юм. Миний нөүтбүүк нь Dell загварын 4 дүгээр үеийн i3 үзүүлэлттэй нөүтбүүк байсан юм. 15,7 инчийн том дэлгэцтэй нөүтбүүк байсан юм. 500 гигабайтын хард дисктэй, 4 гигабайтын санах ойтой байсан юм. Энхжаргал бид хоёр нэг сумынх бөгөөд бага байхдаа бие биенийгээ таньж мэддэг байсан ба Энхжаргал манай ээжийн ангийн сурагч шавь нь байсан ба багадаа сурлага сайтай хүүхэд байсан. Монгол улсын их сургуулийн Монгол хэлний сургуульд суралцаж байгаа гэдгийг нь мэдэж байсан юм. Мөн дээр нь бид хоёр Фэйсбүүкээр найзууд байсан учраас надаас нөүтбүүкээ хэрэглүүлээч гэж гуйхаар нь зөвшөөрсөн юм. Би үнэлгээний байгууллагаар үнэлэгдсэн мөнгийг олж авмаар байна. Гэхдээ үнэлгээний байгууллага бол маш хямдхан үнэлсэн. Би нөүтбүүкээ 1.150.000 төгрөгөөр байгууллагын шугамаар хямдхан худалдаж авсан байсан ба үнэлгээгээр тогтоогдсон үнэ болох 650,000 төгрөг, үнэлгээ хийхэд 20.000 төгрөг болсон. Нийт 670,000 төгрөгийг нэхэмжилж байна..." гэх мэдүүлэг. /хх-ийн126-127-р ху/
Мөрдөн байцаалтанд хохирогч Б.Хонгорзул: 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Фэйсбүүк дээр нөүтбүүк түрээслэнэ гэсэн зар тавьчихсан байсан. Зарын дагуу холбогдоод мессеж явуулахад би 7 хоног нөүтбүүкийг чинь түрээслэчихээд өгнө, би өөрөө магистарт суралцдаг юм. Хүний дипломны ажил бичиж байгаа юм. Би өдрийн 10000 төгрөгөөр түрээслэнэ, мөнгийг нь бэлнээр өгнө, яг цаг хугацаанд нь өгнө гэж хэлсэн. Тэгснээ намайг түрээслүүлэхээр бол нөүтбүүкээ гэрт авчираад өгчих гэж хэлсэн. Тэгснээ энэ миний жинхэнэ фэйсбүүк биш шүү гээд өөр фэйсбүүк хаягаар надтай харьцаад байсан юм. Тэгээд тэр өдөр нь би Голден парк дээр явж очоод гэрт нь ороод нөүтбүүкээ өгсөн. Би тухайн үед 70.000 төгрөгийг бэлнээр аваад тэдний гэрээс нь гараад явсан. Тэгээд 7 хоногийн дараа хугацаа нь дуусаад эргээд холбогдсон чинь би хөдөө явчихсан байна гэж хэлсэн. Тэгснээ би дахиад 7 хоног сунгачихъя гэж хэлсэн. Тэгэхээр нь би түрээсийн мөнгийг чинь авъя гэхэд төлөх боломжгүй байна гэж хэлсэн. Тэгээд надад 2 долоо хоногийн хугацаанд надад Дорнод аймагт байна гэж хэлсэн. Тэгснээ 2 дахь долоо хоногийнхоо 5 дахь өдөр нь би хот руу орно, орой нөүтбүүкийг чинь мөнгөтэй нь хамт аваачаад өгье гэж хэлсэн. Тэгээд 5 дахь өдөр нь надад миний нөүтбүүкийг өгөөгүй. Тэгснээ дараа нь би чамд үнэнээ хэлье би нөүтбүүкийг чинь ломбарданд тавьчихсан гэж хэлэхээр нь хүний юмыг яахаараа ломбарддаг юм бэ гэхэд би жирэмсэн болчихоод жирэмсний тонус өгөөд чиний нөүтбүүкийг зурагттайгаа хамт ломбардчихсан гэсэн. Миний нөүтбүүк нь Тошиба маркын 5 дугаар үеийн i7 үзүүлэлттэй нөүтбүүк байсан юм. 8 гигабайтын санах ойтой, дэлгэцэн дээрээ мэдрэгчтэй, 5400 АТА багтаамжтай хард дисктэй нөүтбүүк байсан юм. Энхжаргал нь би иргэний үнэмлэх болон оюутны үнэмлэхээ өгье, мөн чи манай гэрт ирээд нөүтбүүкээ өгчих, буух хаяг, буцах эзэнтэй учраас битгий санаа зов гэж хэлсэн ба би гэрт нь авчирч өгөөд гэрээ хийгээд нөүтбүүк өгсөн гэсэн баримт үйлдсэн учраас л итгэчихсэн юм..'Би үнэлгээний комиссын үнэлгээгээр гарсан төлбөр болох 1.856.000 төгрөг үнэлгээ хийлгэхэд 30.000 төгрөг болсон. Нийт 1.886.000 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн төлбөрөө яаралтай гаргуулж авах хүсэлтэй байна. Би маш их гомдолтой байна. Учир нь би нөүтбүүкээ Аmаzоn гэх интернэт сайтаас 2015 оны 08 дугаар сард 1000 доллараар захиалж авсан бөгөөд 2 сая гаруй төгрөгөөр авчихаад одоо 1,8 сая төгрөг авах эсэх нь мэдэгдэхгүй болчихоод байгаад маш их гомдолтой байна.." гэх мэдүүлэг. /хх-ийн 133-134-р ху/
Мөрдөн байцаалтанд хохирогч Б.Цэрэндулам: 2016 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Фэйсбүүк дээр нөүтбүүк түрээслэнэ гэсэн зар тавьчихсан байхаар нь зарын дагуу утсаар ярихад өдрийн 10.000 төгрөгөөр түрээслэнэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би нөүтбүүкээ түрээслүүлэхээр болоод Энхжаргал гэх эмэгтэйн гэрт нь буюу 10 дугаар хороолол Голден парк хотхон 104 дүгээр байрны 66 тоотод очсон юм. Тэр эмэгтэй миний нөүтбүүкийг 14 хоног түрээслэнэ гэж хэлсэн бөгөөд түрээсийн мөнгө гээд би 120.000 төгрөг авчихаад явсан юм. 14 хоногийн дараа би нөгөө Энхжаргал гэх эмэгтэйтэй утсаар яриад нөүтбүүкээ авах гэтэл дахиад хугацаагаа сунгая гэж хэлээд утсаа салгаад алга болчихсон юм. Тэгээд яах учраа олохгүй байж байтал Фэйсбүүк дээр Энхжаргалд нөүтбүүкээ залилуулсан хүмүүс нэгдчихсэн байхаар нь тэр хүмүүстэй нэгдсэн чинь нэг эмэгтэй нөүтбүүкээ авахаар болсон гэж хэлэхээр нь бид нар бүгдээрээ хамтдаа байж байгаад тэр эмэгтэйг барьж аваад Улаанбаатар хотын цагдаагийн газарт өргөдөл бичиж өгсөн юм. Миний нөүтбүүк 15,6 инчийн дэлгэцтэй, Соге i3 үзүүлэлттэй, 4 гигабайтын санах ойтой, 500 гигабайтын хатуу дисктэй байсан ба уг нөүтбүүкийг би 2014 онд Нэкст дэлгүүрээс 1 сая төгрөгөөр худалдаж авч байсан юм. Энхжаргал нь өөрийнхөө паспортны хуулбар болон эцэг эхийнхээ паспортны хуулбар зэргийг надад гаргаж өгсөн. Мөн би гэрт нь нөүтбүүкээ хүлээлгэж өгсөн учраас итгэчихсэн юм. Би нөүтбүүкээ хүлээгээд авчихсан учраас надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл алга байна..." гэх мэдүүлэг. /хх-ийн 139-140-р ху/
Мөрдөн байцаалтанд хохирогч Б.Уянга: 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Монгол Улсын Их сургуулийн Фэйсбүүк группт нөүтбүүк түрээслэнэ гэчихсэн зар тавьчихсан байсан юм. Би өөрийнхөө нөүтбүүкийг хэрэглэхгүй байсан учраас өдрийн 10.000 төгрөгөөр түрээслэнэ гэж байсан учраас түрээслүүлчихэе гэж бодоод Энхжаргалтай мессежээр харьцаад утсыг нь аваад утсаар ярихад нь 10 дугаар хороолол Голден парк хотхонд авчираад өгчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би Голден парк хотхоны 6 дугаар давхарт 66 тоотод аваачиж гэрт нь оруулж өгсөн бөгөөд тэр өдөртөө надад мөнгө өгнө гэсэн боловч өгөөгүй. Нөгөөдөр надад төгрөгийг дансаар шилжүүлсэн. Тэгээд л 10 хоногийн дараа нөүтбүүкээ авах гээд ярьсан чинь сунгая гэж хэлсэн. тэгээд 4-5 хоногийн дараа дахин 15.000 төгрөг өгсөн. Түүнээс хойш мөнгө ч өгөхгүй, утсаа ч авахгүй алга болчихсон бөгөөд хааяа мессеж бичээд удахгүй нөүтбүүкийг чинь удахгүй өгнө хэлдэг байж байгаад сүүлдээ үнэнээ хэлээд нөүтбүүкийг чинь ломбарданд тавьчихсан байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь бодохдоо удахгүй аваад өгчих байх гээд л хүлээгээд байсан юм. Тэгсэн чинь Энхжаргал миний нөүтбүүкийг цагдаа хураагаад авчихсан, удахгүй цагдаагаас дуудах байх гэж хэлсэн учраас хүлээгээд байж байсан юм. Би уг нөүтбүүкийг 2009 онд 900,000 төгрөгөөр худалдаж авч байсан юм. Би гэрт нь нөүтбүүкээ аваачиж өгсөн учраас дараа нь өгөхгүй бол гэрээс нь ирээд авчих юм чинь гээд л найдчихсан юм. Би нөүтбүүкээ авчихсан учраас ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй..." гэх мэдүүлэг.
/хх-ийн 146-147-р ху/
Мөрдөн байцаалтанд хохирогч Б.Актиле: 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Фэйсбүүк дээр нөүтбүүк түрээслэнэ гэсэн зар тавьчихсан байхаар нь зарын дагуу утсаар ярихад 7 хоногийн хугацаатайгаар 50.000 төгрөгөөр нөүтбүүкийг чинь түрээслэнэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би нөүтбүүкээ түрээслүүлэхээр болсон. Тухайн өдөр 14 цагийн орчимд над руу яриад багшийн дээд дээр хүрээд ир гэж хэлсэн. Тэгэхээр нь би яваад очиход өөрийгөө Энхжаргал гэх эмэгтэй байсан ба нөүтбүүкээ өгч явуулаад 50,000 төгрөгөө аваад 7 хоногийн дараа залгасан чинь утсаа авахгүй байсан юм. Тэгснээ дахиад хэд хоног сунгачихъя гээд 20,000 төгрөг өгсөн. Хэд хоногийн дараа дахиад ярихаар эмнэлэг дээр байна гэж хэлсэн. Тэгснээ дараа нь хөдөө байна, очихоороо өгье гэж хэлдэг байсан ба бүүр сүүлдээ утсаа авахгүй болчихсон юм. Миний нөүтбүүк 15,6 инчийн дэлгэцтэй, Соге i3 үзүүлэлттэй, 4 гигабайтын санах ойтой, 500 гигабайтын хатуу дисктэй Асег брэндийн нөүтбүүк байсан юм. Би уг нөүтбүүкийг 2015 онд 920,000 төгрөгөөр худалдаж авч байсан юм. Энхжаргал нь Фэйсбүүк хаягаараа надтай харьцсан бөгөөд тухайн үед надад мөнгөний хэрэг маш их байсан учраас л өгөөд явуулчихсан юм. Би нөүтбүүкээ нэхэмжилмээр байна, үнэлгээгээр гарсан мөнгийг нэхэмжилж байна..." гэх мэдүүлэг. /хх-ийн 151-152-р ху/
Мөрдөн байцаалтанд хохирогч Э.Пүрэв-Очир: Надад тухайн үед мөнгөний хэрэг гараад мөнгө олдохгүй байсан юм тэгээд мөнгө яаж олох вэ гэж бодоод явж байсан юм тэгээд 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр фейсбүүк хаягаар орж байхдаа Энхжаргал гэдэг хүнтэй фейсбүүкээр танилцсан юм. Тэгэхэд Энхжаргал нь нөүтбүүкээ өдрийн 10,000 төгрөгөөр түрээслэх үү гэхээр нь мөнгө хэрэгтэй байсан учир түрээслэхээр болоод Энхжаргалын утсаар холбогдож байгаад БГД-ийн нутаг дэвсгэр 10 дугаар хороолол Голден парк хотхоны 6 давхарт гараад Энхжаргалтай уулзаад нөүтбүүкээ өгөөд 40,000 төгрөг аваад 10 хоног түрээслүүлэхээр болсон юм. Тэгээд түүнээс цааш 10 хоногийн хугацаа өнгөрсөн юм тэгээд нөүтбүүкээ асуутал дахиад ганц хоёр хоног хонуулчих миний дипломын ажил дуусах гээд байна гэхээр заза хүнээс мөнгө авчихсан юм чинь тэгье гэж бодсон юм. Тэгээд сүүлдээ миний утсыг авахаа болиод таг болчихсон юм ингээд одоо болтол нөүтбүүкээ авч чадаагүй байна. Ингээд цагдаагийн байгууллагад хандах болсон юм. Миний нөүтбоок нь Lenova брендийн i5 үзүүлэлттэй 17 инчийн дэлгэцтэй бэлгэнд 2016 оны 01 дүгээр сард авч байсан 500,000 төгрөгийн үнэлгээтэй цүнхтэй нөүтбүүк байсан. Би Энхжаргалаас нөүтбүүкээ олж авбал гомдол санал гээд байхаар зүйл байхгүй..." гэх мэдүүлэг. /хх-ийн 158-159-р ху/
Мөрдөн байцаалтанд иргэний нэхэмжлэгч Г. Түвшинбаяр: 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Батнасангийн Энхжаргал нь манай барьцаалан зээлдүүлэх газарт Dell маркын нөүтбүүк болон Азиз маркын нөүтбүүк зэргийг барьцаанд тавьж 620.000 төгрөгийг манайхаас авсан. Хугацаа нь хэтэрчихээд ирж авахгүй болхоор нь хүлээлгийн хугацаанд нь оруулчихаад утсаар ярьж байсан чинь... цагдаагаас нөүтбүүкүүдийг хураан авсан. Би үндсэн хохирол 620.000 төгрөг, хүү 62.000 төгрөг, алданги 74.400 төгрөг, нийтдээ 765.400 төгрөгийг нэхэмжилж байна..." гэх мэдүүлэг. /хх-ийн 162-163-рху/
Мөрдөн байцаалтанд иргэний нэхэмжлэгч X. Эрдэнэзаяа: 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Б.Энхжаргал нь манай барьцаалан зээлдүүлэх газарт Тошиба маркын нөүтбүүкийг барьцаалж 110.000 төгрөг авсан юм. 10 хоногийн хугацаатай зээлсэн боловч хугацаа хэтэрүүлээд... 2016 оны 04 дүгээр сарын 01-ны өдөр тааралдаад хүчээр шахуу сунгуулсан. Би яг авнаа гээд байдаг байснаа таг болчихсон байж байтал цагдаагаас ирээд нөүтбүүкийг хураагаад авсан. Би үндсэн хохирол 110.000 төгрөг хүү алданги нийлээд 20.800 төгрөг, нийтдээ 130.800 төгрөгийг нэхэмжилж байна.." гэх мэдүүлэг. /хх-ийн 164-165-р ху/
Мөрдөн байцаалтанд иргэний нэхэмжпэгч Б.Унаганхүү: Энхжаргал гэх эмэгтэй нь 2016 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд манай барьцаалан зээлдүүлэх газрын 2 ажилтанд ээлжлэн ирээд 5 ширхэг зөөврийн компьютерийг барьцаалан мөнгө авсан байсан. Манай 2 ажилчин ээлжлэн ажилладаг учраас толгойг нь эргүүлж байгаад зээл авчихсан байсан. Үндсэн хохирол 1.330.000 төгрөг, хүү алданги нийлээд 79.800 төгрөг, нийтдээ 1.409.800 төгрөгийг нэхэмжилж байна.." гэх мэдүүлэг. /хх-ийн 166-167-р ху/
Мөрдөн байцаалтанд иргэний нэхэмжлэгч Ч.Энхболд: 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хороо Лакки ломбарданд Батнасангийн Энхжаргал нь Тошиба маркын 1-7 үзүүлэлттэй нөүтбүүкийг барьцаалаад 550.000 төгрөг авсан бөгөөд хугацаа нь дууссан өдөр буюу 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Энхжаргал нь дахин Масвоок айр маркын Аррlе брэндийн i5 үзүүлэлттэй нөүтбүүкийг 450.000 төгрөгөөр барьцаанд тавьж зээлж авсан байдаг. Тошиба брэндийн нөүтбүүкийг хугацаа дууссаны дагуу хүү алдангийг тооцоолж зарж борлуулж ломбардны орлого болгосон. Харин Аррlе брэндийн i5 үзүүлэлттэй нөүтбүүкийн хугацаа дуусаагүй байсан учир цагдаагийн байгууллагаас хураан авсан. Манай байгууллагаас 450.000 төгрөгийг нэхэмжилж байна..." гэх мэдүүлэг. /хх-ийнГ168-169-р ху/, эд зүйлийн үнэлгээ хх-53, 57, 65, 70, 76, ял шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа 1 хх-195, Э.Гэгээлэнгийн төрсний гэрчилгээний хуулбар 2 хх-67, зэрэг цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.
Шүүгдэгч Б.Энхжаргал нь 2015 оны 11 дүгээр сараас 2016 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн хооронд 18 удаагийн давтан үйлдлээр бусдын эзэмшлийн зөөврийн компьютерийг өдрийн 10.000 төгрөгөөр түрээслэнэ гэж итгэл төрүүлэн хуурч мэхлэх аргаар залилан мэхэлж, зөөврийн комьютерийг нь авч барьцаалан зээлдүүлэх газарт барьцаанд тавьж бусдад нийт 13.207.500 төгрөгний буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан болох нь
Хохирогч Р.Дэлгэрбатын өгсөн…2016.3.27-ны өдөр фейсбүүк дээр нөүтбүүк өдрийн 10.000 төгрөгөөр түрээслэнэ гэсэн байсан… утсаар яриад 2016.3.28-ны өдөр Голден парк дээр гэрт нь өөрийнхөө Dell маркын нөүтбүүкийг аваачиж өгсөн…3-4 хоногийн дараа над руу 40.000 төгрөгийг шилжүүлсэн байсан…нийт 464.500 төгрөгийг нэхэмжилж байна гэсэн мэдүүлэг хх-55-56, Д.Минж-Отгоны өгсөн…миний нөүтбүүк 17.3 инч дэлгэцтэй, Core i7 үзүүлэлттэй, 12 гигабайтын рамтай, 4600 график карттай, 1500 гигабайтын хард дисктэй нөүтбүүк байсан…нийт 1.300.000 төгрөг нэхэмжилж байна гэсэн мэдүүлэг хх-93-94, У.Золжаргалын өгсөн…2016.3.11-ний өдөр фэйсбүүк хуудсан дээр нөүтбүүк 3 хоногийн хугацаатай түрээслэнэ гэсний дагуу ярьж нөүтбүүкээ өгсөн…миний нөүтбүүк Acer брендийн core i5 маркийнх байсан…нийт 567.500 төгрөг нэхэмжилж байна гэсэн мэдүүлэг хх-109-110, Л.Энхтүвшингийн өгсөн…intel /r/ Core i3 5300, 8 гигабайтын санах ойтой, 4600 график карттай, 512 гигабайтын хатуу дисктэй, 1920x1080 үзүүлэлттэй нөүтбүүк байсан миний нөүтбүүк…үнэлгээгээр 880,000 төгрөг тогтоогдсон боловч үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна…би 1,100,000 төгрөгөөр худалдаж авсан учраас уг үнээрээ үнэлүүлэх саналтай байна…мөн үнэлгээ хийхэд 20.000 төгрөг гарсан…уг мөнгийг нэмж нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг хх-114-115,Т.Русланы өгсөн… Миний нөүтбүүк Асег загварын 4 дүгээр үеийн i5 үзүүлэлттэй Ultra bоок байсан юм…2015 оны 10 дугаар сард хувь хүнээс 1,100,000 төгрөгөөр худалдаж авч байсан юм…би нөүтбүүкний үнэлгээг гаргуулахад 30,000 төгрөг төлсөн…мөн нөүтбүүкээрээ хохирсон бөгөөд нөүтбүүк дотор байсан барилгын зураг төслүүд алдагдсан гээд маш их хохирол амсчихаад байгаа бөгөөд уг нөүтбүүкийг хувь хүнээс хямд үнээр худалдаж авсан ба дэлгүүртээ бол үнэтэй зарагддаг нөүтбүүк учраас хохирол төлбөрөө бүрэн барагдуулж авах хүсэлтэй байна…нийтдээ үнэлгээгээр тогтоогдсон 1.000.000 төгрөгт нэмж үнэлгээ гаргуулсан 30.000 төгрөг 1.030.000 төгрөгийг нэхэмжилж байна гэсэн мэдүүлэг хх-120-121, Б.Баянжаргалын өгсөн…Энхжаргалд залилуулсан болохоо мэдээд тэд нартай нэгдээд цагдаагийн байгууллагад гомдол гаргасан юм…миний нөүтбүүк нь Dell загварын 4 дүгээр үеийн i3 үзүүлэлттэй нөүтбүүк байсан юм…нөүтбүүкээ 1.150.000 төгрөгөөр байгууллагын шугамаар хямдхан худалдаж авсан байсан… үнэлгээгээр тогтоогдсон үнэ болох 650,000 төгрөг, үнэлгээ хийхэд 20.000 төгрөг болсон…нийт 670,000 төгрөгийг нэхэмжилж байна гэсэн мэдүүлэг хх-126-127, Б.Хонгорзулын өгсөн…миний нөүтбүүк нь Тошиба маркын 5 дугаар үеийн i7 үзүүлэлттэй нөүтбүүк байсан юм. Нийт 1.886.000 төгрөгийг нэхэмжилж байна гэсэн мэдүүлэг хх-133-134, Б.Актилийн өгсөн… миний нөүтбүүк 15,6 инчийн дэлгэцтэй, Соге i3 үзүүлэлттэй…үнэлгээгээр гарсан мөнгийг нэхэмжилж байна гэсэн мэдүүлэг хх-151-152, Э.Пүрэв-Очирын өгсөн…миний нөүтбоок нь Lenova брендийн i5 үзүүлэлттэй 17 инчийн дэлгэцтэй бэлгэнд 2016 оны 01 дүгээр сард авч байсан 500,000 төгрөгийн үнэлгээтэй цүнхтэй нөүтбүүк байсан…би Энхжаргалаас нөүтбүүкээ олж авбал гомдол санал гээд байхаар зүйл байхгүй гэсэн мэдүүлэг хх-158-159, иргэний нэхэмжпэгч Г. Түвшинбаярын өгсөн…нөүтбүүк зэргийг барьцаанд тавьж 620.000 төгрөгийг манайхаас авсан….хугацаа нь хэтэрчихээд ирж авахгүй болхоор нь хүлээлгийн хугацаанд нь оруулчихаад утсаар ярьж байсан чинь... цагдаагаас нөүтбүүкүүдийг хураан авсан…би үндсэн хохирол 620.000 төгрөг, хүү 62.000 төгрөг, алданги 74.400 төгрөг, нийтдээ 765.400 төгрөгийг нэхэмжилж байна гэсэн мэдүүлэг 162-163, барьцаат зээлийн газарт нөүтбүүкүүдийг тавьсан баримтууд 1хх-32-47 зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Прокуророос шүүгдэгч Б.Энхжаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч Б.Энхжаргалыг бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн хуульд заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгч Б.Энхжаргал нь нэр бүхий хохирогч нараас зөөврийн компьютерийг өдрийн 10.000 төгрөгөөр түрээслэнэ гэж итгэл төрүүлэн залилан мэхэлж авсан зөөврийн компьютерүүдийг буцаан өгөхгүй гэсэн субъектив санаагаар уг хэргийг үйлдсэн гэж үзэв.
Шүүгдэгч бусдыг эд хөрөнгийг хууль бусаар өөрийн эзэмшилд шилжүүлж дур зоргоороо захиран зарцуулах гэсэн шунахай сэдэлтээр гэм буруугийн санаатай хэлбэрээр уг хэргийг үйлдсэн байна.
Шүүгдэгч Б.Энхжаргал нь гэм буруутай үйлдлийн улмаас бусдад учирсан хохирол нөхөн төлөгдөөгүй болох нь шүүгдэгч нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчээс хохирогч нарт учирсан хохиролыг гаргуулж олгох нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Энхжаргал нь анх хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн бөгөөд 4 сартай хүүхэдтэй болох нь /2хх-67/хүүхдийн төрсний гэрчилгээгээр нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах нь зүйтэй байна.
Хавтаст хэрэгт шүүгдэгч Б.Энхжаргалын хувьд ноогдох өмч хөрөнгийн талаар хэрэгт авагдсан баримт байхгүй тул хуульд заасан эд хөрөнгө хураах нэмэгдэл ялыг хэрэглэх боломжгүй гэж үзэв.