Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 2023/ШЦТ/09

 

 

     

 

 

 

      2023         01          24                                  2023/ШЦТ/09

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттай явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2204001940146  дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                       Б.Наранжаргал

Улсын яллагч                                                       Д.Аззаяа

Шүүгдэгч                                                           нар оролцов.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, *******-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 18 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7 аав, ээж, эгч ахын хамт Нийслэлийн *******,******* тоот орон сууцанд оршин суух, урьд ял шийтгэлгүй, ******* овгийн ******* /РД:*******/

            Шүүгдэгч нь 2022 оны 11 дүгээр сарын 16-ны шөнө 23 цаг 00 минутын орчимд Нийслэлийн Багануур дүүргийн 1 дүгээр хороо насанд хүрээгүй хохирогч тай маргалдаж “Та энэ зангаа засаарай, дахин ийм зан гаргахгүй юм байгаа биздээ” гэж хэлсэн үгэнд нь дургүйцэн түүний нүүрэн тус газарт баруун гараар 2 удаа цохиж эрүүл мэндэд нь хамрын ясны хугарал, зүүн хацар зөөлөн эдийн гэмтэл, хамрын нуруунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв.  Үүнд:

 Шүүгдэгч гийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 22 цагийн үед Улаанбаатар хотоос Багануурт гэртээ ирээд хувцсаа сольж өмсчихөөд 23 цагийн найз гийнд ороход , хуурай дүү Баттулга хоёр байсан. Баттулга над руу муухай хараад хэг ёг хийгээд байхаар нь би хоёр удаа цохисон юм. Тэгээд би гэрээс гараад явсан. Уг нь бид хоёр нэг их муудаад байдаггүй, хамтдаа зааланд тоглодог байсан. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, тухайн үед уурандаа л ийм зүйл хийчихлээ, хийсэн зүйлдээ харамсаж байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 70-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/

              Насанд хүрээгүй мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 11 дүгээр сарын 16-ны шөнийн 23 цагийн үед намайг дуудсан. Тэгээд очиход Энхжин сууж байсан. Би орж ирээд Энхжин ахтай мэндлээд бид хоёр урьд нь болж байсан дурсамжийн талаар ярилцаад сууж байсан. Тухайн үед Энхжин ахын урьд гаргаж байсан, хэлсэндээ хүрч чадаагүй зан нь санагдаад тэр талаар нь “та наад зангаа засаарай, дахин ийм зан гаргахгүй юм байгаа биздээ” гэж хэлээд бид хоёр жаахан маргалдсан. Энхжин ах тухайн үед би албаар хэлсэндээ хүрээгүй гэж бодоо юу, чи юу гээд байгаа юм бэ гээд над руу гар далайхаар нь биеэ чангалаад сууж байсан. Энхжин ах миний зүүн хацар, хамрын хэсэгт баруун гараараа хоёр удаа цохисон. Миний хамарнаас цус гараад би 00-ын өрөө рүү орсон, буцаад гараад ирэхэд Энхжин ах байхгүй байсан. Тэгээд Багануур дүүргийн төв эмнэлэг дээр очиж үзүүлэхэд хамарны зураг авахуул гэж хэлсэн. Тухайн үед миний хамар янгинаж өвдөөд байсан учир маргааш нь буюу 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр цагдаагийн байгууллагад хандсан. Багануур дүүргийн төв эмнэлэгийн чих хамар, хоолойн эмчид үзүүлсэн бичгээ шүүх эмнэлэгийн эмчид өгсөн. Хамрын ясны хугарлын зураг авахуулах шаардлагатай гэсэн. Би өөрөө тухайн үед нэг л удаа очоод дахин эмнэлгээр яваагүй. Бид нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Надад гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 20-р хуудас/

              Гэрч *******гийн өгсөн “...2022 оны 11 дүгээр сарын 16-ны шөнийн 23 цагийн үед гэрлүүгээ харих гээд найз Баттулгын хамт явж байсан чинь найз болох таараад юм ярьж зогсож байгаад даараад байхаар нь манайд орж юм ярьж сууя гээд гэрт орсон. Гэртээ ороод гал тогоо руу орж цай хийж өгөх гээд байж байтал гэнэт л Баттулга орилоод явчихсан. Тэгээд би очсон чинь Б.Баттулгыг цохиод хамраас нь цус гаргасан байдалтай байсан. Баттулга 00-ын өрөө орж нилээн байж байгаад гарч ирэхээр нь юу болсон талаар гээс асуусан чинь наад бацаан чинь дээрээс хойш над руу над руу муухай хараад байсан юмаа, тэгээд л ганц цохисон гэж хэлсэн, баруун гараараа нүүр хэсэг рүү нь нэг удаа цохисон, өөр цохиогүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 26-р хуудас/

              Иргэний нэхэмжлэгч *******ын өгсөн “...хохирогч нь 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Багануур дүүргийн Эрүүл мэндийн яаралтай тусламжийн тасгаар эмчлүүлж, гэмтлийн яаралтай тусламжаар 161.000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гэмтлийн оношоор амбулатороор үйлчлүүлж 15.000 төгрөг, нийт 176.000 төгрөгийн тусламж үйлчилгээний зардал гарсан болох нь Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 33/48 дугаартай албан бичиг зэргээр тогтоогдож байх тул гээс гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /хх-н 25-р хуудас/

   Багануур дүүргийн эрүүл мэндийн даатгалын хэлтсийн “...иргэн ******* /РД:/ нь 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн яаралтай тусламжийн тасагт эмчлүүлж, гэмтлийн яаралтай тусламжаар 161.000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гэмтлийн оношоор амбулатороор үзүүлж 15.000 төгрөг, нийт 176.000 төгрөгийн тусламж, үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулж эмнэлэгийн тусламж, үйлчилгээ авсан байна...” гэсэн 2022.12.19 өдрийн 33/48 дугаартай албан тоот /хх-н 22-р хуудас/

              Шинжээчийн 408 дугаартай “Б.Баттулгын биед хамрын ясны хугарал, зүүн хацар зөөлөн эдийн гэмтэл, хамрын нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 38-39-р хуудас/

              Хохирогчийн биед үүссэн гэмтлийн талаархи гэрэл зургийн үзүүлэлт  /хх-н 4-р хуудас/

              Шүүгдэгч гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан “...эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй...” гэх тэмдэглэл /хх-н 63-р хуудас/

              гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн лавлагаа, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, *******ны Засаг даргын тодорхойлолт /хх-н 48-53/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

            Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар

 Улсын яллагчаас “…Шүүгдэгч г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна…” гэсэн дүгнэлт

            Шүүгдэгчээс “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна....“ гэсэн дүгнэлт тус тус гаргасан.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

              Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:

1. Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигийн талаар

Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, гэрч хохирогч нарын мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан ба хохирогчийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон тул үндэслэл нь тодорхойлогджээ.

Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь гэрч, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр давхар батлагдсан.

            Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.

            Шүүгдэгч нь 2022 оны 11 дүгээр сарын 16-ны шөнө 23 цагийн үед Нийслэлийн Багануур дүүргийн 1 дүгээр хороо 3 дугаар байрны 34 тоот орон сууцанд насанд хүрээгүй хохирогч тай маргалдаж “Та энэ зангаа засаарай, дахин ийм зан гаргахгүй юм байгаа биздээ” гэж хэлсэн үгэнд нь дургүйцэн түүний нүүрэн тус газарт баруун гараар 2 удаа цохиж эрүүл мэндэд нь хамрын ясны хугарал, зүүн хацар хавдсан, хамрын нуруунд хөхөлбөр өнгийн цус хуралт бүхий хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрхи шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

нь гэмт үйлдэлдээ санаатай хандсан болох нь хохирогчтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, хохирогчийн зүүн хацар, хамрын хэсэгт баруун гараараа хоёр удаа цохисон үйлдээр нь тогтоогдсон.

Энэ үйлдлийн улмаас хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол нь хөнгөн хохирол болох нь шинжээчийн “Б.Батулгын биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарнагэсэн 408 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Шүүгдэгч гийн үйлдэл нь насанд хүрээгүй Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн байна.

Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг шүүгдэгч хохирогчийн хувийн таарамжгүй харилцаа, түргэн уур уцаар нь нөлөөлсөн байна гэж дүгнэв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинжийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч г дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.

Насанд хүрээгүй хохирогч Б.Баттулгын нь “...шүүх хуралд оролцохгүй, гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн хүсэлт ирүүлсэн байх тул шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэж байна.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ”, 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” гэж тус тус хуульчилсан бөгөөд эрүүл мэндийн даатгалын байгууллагад  176.000 төгрөгийн хохирол учирсан гэх иргэний нэхэмжлэгч *******ын “...Эрүүл мэндийн даатгалын сангаас 176.000 төгрөгийн зардал гарсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 25)-тэй шүүх хуралдаанд талууд маргаагүй тул шүүгдэгчээс 176.000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгохоор шийдвэрлэв.

 

2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх талаар

Улсын яллагчаас “…Шүүгдэгч г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 260 цагийн нийтэд тустай ажилт хийлгэх ял оногдуулах, эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол төлбөр болох 176.000 төгрөгийг шүүгдэгч гээр төлүүлэх саналтай...” гэсэн

            Шүүгдэгчээс ”...хэлэх зүйлгүй...“ гэсэн тус тусын дүгнэлтүүдийг гаргажээ.

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, аав, ээж, ах, эгч, дүү нарын хамт амьдардаг зэрэг хувийн нөхцөл байдлууд тогтоогдож байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.

Иймд шүүгдэгч г гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялуудаас нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон хэрэглэж, биелүүлээгүй бол хорих ялаар солихыг д мэдэгдэх нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн  1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овгийн *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* овгийн *******г 260 /хоёр зуун жаран/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногийн хорих ялаар тооцож солихыг ялтан д мэдэгдсүгэй.

4. Хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч гээс эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол болох 176.000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт /төрийн сан 100900020080/ олгосугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 6. д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг  тус тус дурьдсугай.

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулж бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 8. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           А.БЯМБАЖАВ