| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намсумын Идэр |
| Хэргийн индекс | 166/2023/0006/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/10 |
| Огноо | 2022-12-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Доржханд |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 28 өдөр
Дугаар 2023/ШЦТ/10
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2023/0006/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат,
Улсын яллагч Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Доржханд,
Шүүгдэгч ******* /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт******* овогт*******ын*******ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2218000000502 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,******* овогт*******ын******* /РД:*******/,******* төрсөн,******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг,*******,*******,ы хамт оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2022 оны 11 дүгээр сарын 18-ны орой 20 цагийн үед багийн нутаг дэвсгэрт хувийн маргааны улмаас иргэн хэвлийн тус газар нь хутгалж цээжний зүүн талд суганы дунд шугамаар байрлалтай шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ын мэдүүлсэн: ”Би өмнө цагдаа дээр мэдүүлгээ үнэн зөвөөр өгсөн, нэмж хэлэх зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ” гэх мэдүүлэг,
Эрүүгийн 2218000000502 дугаартай хэргээс:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 3-4, 4-7 дахь тал/,
Хохирогч мөрдөн байцаалтад 2022 оны 11 дүгээр сарын 28, 12 дугаар сарын 05-ны өдөр мэдүүлсэн “...Би 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр өөрийн найз*******ын хамтд засвар хийж байгаа гээд тэрний 00 болон гал тогооны плитаг наах гэж ирсэн. Өчигдөр буюу 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өглөө 07 цаг 30 минутын үед босоод ажлаа хийж байгаад 11 цагийн үед ажлаа болиод хажуу талынх нь хүнсний дэлгүүр рүү ороод Хараа нэртэй 0,5 литрийн савлагаатай архи, тамхи аваад буцаж ороод*******ын хамт уусан. Дуусахаар нь дахиж Хараа нэртэй 0,75 литрийн савлагаатай архи аваад тэрийгээ бид хоёр*******ын цагаан өнгөтэй Тоёота приус 41 маркийн улсын дугаартай автомашин дотор хувааж уугаад дуусгасан. Тэгээд хэсэг хугацааны дараа******* машиндаа жаахан унтъя гээд үлдсэн. Тэгээд удалгүй******* над руу залгаад цагдаад баригдчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би юу болсон. Яагаад цагдаад баригдчихав гэж асуухад машинтайгаа явж байгаад баригдчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би сумыг мэдэхгүй болохоор******* бид хоёрыг ажиллуулж байсан ахыг дуудаад Цагдаагийн хэлтсийг заалгаад хамт очсон.******* над руу дахиж залгаад Тэргэл нэртэй хүнсний дэлгүүрийн гадаа байгаа талаар хэлсэн. Тэгэхээр нь би явж очиход******* машинаараа замын хажуугийн хашлагыг мөргөөд жижиг далан хэсэг рүү хойд дугуй нь орсон байсан. Тэгэхээр нь бид нар хамтдаа машиныг нь түрээд гаргасан. Тэгээд*******ыг цагдаа нар аваад явсан. Тэгээд хэсэг хугацааны дараа******* над руу залгаад Цагдаагийн үүдэнд гараад ирлээ ирээд авчхаач гэхээр нь Цагдаагийн хэлтэс дээр ирж аваад ажиллаж байсан байр руугаа ороод сууж байтал урд өдрийн идэж байсан хонины гэдэс хийсэн байсан саван дотроос хутга аваад чи намайг ирж авсангүй. Жолооны эрхээ хасуулчихлаа гэж хэлээд миний зүүн талын хавирганы хэсэгт нэг удаа хатгасан. Одоо миний эрүүл мэнд хэвийн байна. Улаанбаатар хотод очихоороо эмчийн хяналтад хэд хоног үзүүлээрэй гэж Дарханы эмч хэлсэн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14, 16 дахь тал/,
Гэрч мөрдөн байцаалтад 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр мэдүүлсэн "...******* нь рүү аяга шидээд уурлаад яагаад намайг хаячаад явчхаж байгаа юм гэж маргалдаад ерөөсөө болохгүй байсан. Тэгэхээр нь би цагдаа дуудлаа гээд хаалгаар гараад ярьж байсан чинь энийгээ аваачээ гээд орилсон. Тэгээд буцаад орсон чинь надад хандан ахаа энэ намайг хутгалчихлаа гэж орилж байсан.******* нь бид нарын хоол унд иддэг шар иштэй хутгыг гартаа барьчихсан зогсож байсан. Уг хутганы үзүүр хэсэг нь цус болсон байсан." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дэх тал/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1130 дугаартай “... биед цээжний зүүн талд суганы дунд шугамаар байрлалтай шарх, хамар болон зүүн нүдний доод зовхинд цус хуралт тогтоогдлоо. Дээрх цээжний зүүн талд суганы дунд шугамаар байрлалтай шарх нь хурц ир үзүүртэй зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. биед тогтоогдсон хамар болон зүүн нүдний доод зовхины цус хуралт нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. биед тогтоогдсон цээжний зүүн талд тогтоогдсон шарх нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. биед тогтоогдсон хамар болон зүүн нүдний доод зовхины цус хуралт нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй, хамрагдах талбай бага тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. биед тогтоогдсон гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 24-25 дахь тал/,
****** сумын эрүүл мэндийн төвийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 26-28 дахь тал/,
Эмч 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн “...Биеийн ерөнхий байдал хүндэвтэр. Ухаантай боловч согтолтын байдалтай. Амнаас нь архи үнэртэнэ. Асуултад зөв хариулна. ... хамар хуучин мурийлттай. Хамар хөхөрч хавдсан. Хамраас цус гарч хатсан оромтой. Зүүн нүдний доор мөн хөхөрч хавдсан. Зүүн суганы дунд шугамаар 9-10 дугаар хавирганы орчимд 3см орчим хатгагдсан мэсний шархтай. Шархнаас цус шүүс гарна. Биеийн бусад хэсэгт ил харагдах шархгүй. ... ” гэх тодорхойлолт /хавтаст хэргийн 29 дэх тал/,
*******ын яллагдагчаар 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр мэдүүлсэн “...Би 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр өөрийн найзийн хамты 00 болон гал тогооны плитаг наах гэж ирсэн. Тэгээд 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өглөө 07:30 цагийн үед босоод ажлаа хийж байгаад 11 цагийн үед ажлаа болиод хажуу талынх хүнсний дэлгүүр лүү ороод Хараа нэртэй 0,5 литрийн савлагаатай архи, тамхи аваад буцаж ороод найзийн хамт уусан. Дуусахаар нь дахиж гараад Хараа нэртэй 0,75 литрийн савлагаатай архи аваад тэрийгээ бид хоёр миний өөрийн цагаан өнгөтэй Тоёота приус 41 маркийн улсын дугаартай автомашинд ууж дуусгасан. Тухайн архийг дуусахаар нь би машиндаа жаахан унтъя гэж хэлсэн. Харин ороод плитагаа нааж байя гэж хэлсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа дахин гарч ирээд нэг шил юм авчихъя гэж хэлсэн. Тэгэхээр нь хажуу талын хүнсний дэлгүүр рүү ороод 0,5 литрийн савлагаатай Хараа нэртэй архи аваад машин дотроо ууж байгаад машинаа байрлуулах гээд ухарч байгаад юм мөргөөд зогссон. Тэгээд цагдаа ирээд намайг аваад явсан. Харин засвар хийж байсан барилга руу орсон. Тэгээд би цагдаа дээр ирээд жолоодох эрхээ хасуулчхаад буцаж очоод сууж байгаадтэй чамаас болж би эрхээ хасууллаа гэж маргалдаж байгаад мах идэж байсан шар иштэй хутгаар түүний хэвлийн хэсэг рүү нэг удаа хутгалсан. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин ийм хэрэг үйлдэхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40-41 дэх тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд болон эд мөрийн баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл хангагдсан, хохирогч, шүүгдэгч нар сайн дураар эвлэрсэн, шүүгдэгч гэм буруугаа сайн дураар, ямар нэгэн дарамт шахалтгүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч *******ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч *******ыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан ба шүүгдэгч шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй ролцохоо илэрхийлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,00 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүхээс *******т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 5 сарын хугацаанд сар бүр 140,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Монгол Улсын нэрийн өмнөөс
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч******* овогт*******ын*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 140,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 мянган төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн*******.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ИДЭР