Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/22

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2023/0014/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,

Улсын яллагч Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Дэлгэрсайхан,

Шүүгдэгч ******* , түүний өмгөөлөгч Л.Оюунсувд нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт ирүүлсэн******* холбогдох0570 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 30-ны  өдөр хүлээн авч 2023 оны сарын 13-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Боржигин овогт************** РД: , 1980 оны 05 дугаар сарын 07-ны өдөр******* суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,******* мэргэжилтэй, Орбит 2 цэцэрлэгийн барилгад туслах ажилтан ажилтай, ам бүл 2 , эхнэрийн хамт************** багийн оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй.  

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч ******* нь үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр******* багт байрлах дүгээр салбарын замаас өөрийн үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, учрах саадыг арилгах зорилгоор биеэр авч чадахгүй эд хөрөнгө буюу замын бетонон дэрний 46 ширхэг даруулга, бэхэлгээг төмөр замын хатуу тооцоот багаж болох 36-ын амтай түлхүүр ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 405,260 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр******* багт байрлах ХХК-ийн гражаас төмөр замд ашигладаг эд анги болох төмөр замын шайв 24 ширхэг, боолт 45 ширхэг, хуванцар эмээл 80 ширхэг, хавтгай даруулга 30 ширхэг, резинэн жийрэг 36 ширхэг, пүршин даруулга 26 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 437,641 төгрөг буюу бусдад нийт 842,901 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

.

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:                                

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Мөнгө олох зорилгоор ийм зүйл хийсэн. Би захиралдаа 1 сая төгрөгийн өртэй байсан. Энэ өрөө төлөх гээд буруу үйлдэл хийсэн юм. Хийсэн үйлдэлдээ үнэхээр гэмшиж байна.” гэв.

 

Эрүүгийн0570 дугаартай хэргээс:

 

Улсын яллагч: Хохирогч мэдүүлэг, /хавтаст хэргийн 66-68, 71-72 дахь тал/, хохирогчн мэдүүлэг /хавтаст хэргийн 79-81 дэх тал/ хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 6-7, 8-9 дэх тал/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 10-12, 13-16 дахь тал/, гэрч мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дэх тал/, гэрчн мэдүүлэг /хавтаст хэргийн 23-25 дахь тал/, гэрч мэдүүлэг /29, 116-118 дахь тал/, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 40 дэх тал/, эд зүйлийг эзэмшигчид нь буцаан олгох тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 42 дахь тал/, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 44-45, 46-48 дахь тал/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 49 дэх тал/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 50-53, 54-58 дахь тал/, гэрч мэдүүлэг /хавтаст хэргийн 84-85 дахь тал/, гэрч мэдүүлэг /хавтаст хэргийн 111-113 дахь тал/, ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн үнэлгээ /хавтаст хэргийн 140-146 дахь тал/, *******ийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 171-173 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Эрүүгийн ял шалгах хуудас хавтаст хэргийн 177 дугаар дахь тал, хохирогчийн эд зүйлийг бүрэн бүтэн байдлаар хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл хавтаст хэргийн 42 дахь тал, оршин суугаа хаягийн тодорхойлолт хавтаст хэргийн 179 дэх тал, мэргэжлийн үнэмлэхийн гэрчилгээ хавтаст хэргийн 183 дахь тал, нийгмийн даатгал төлсөн тухай баримт зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлуулав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

 

Шүүгдэгч *******ийн холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар:

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүгдэгч ******* нь үргэлжилсэн үйлдлээр учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл ашиглаж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдож байна. Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна.” гэв.

 

Шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч Л.Оюунсувд нар нь гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

Шүүгдэгч ******* нь үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр******* багт байрлах дүгээр салбарын замаас өөрийн үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, учрах саадыг арилгах зорилгоор биеэр авч чадахгүй эд хөрөнгө буюу замын бетонон дэрний 46 ширхэг даруулга, бэхэлгээг төмөр замын хатуу тооцоож багаж болох 36-ын амтай түлхүүр ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 405,260 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр******* багт байрлах ХХК-ийн гражаас төмөр замд ашигладаг эд анги болох төмөр замын шайв 24 ширхэг, боолт 45 ширхэг, хуванцар эмээл 80 ширхэг, хавтгай даруулга 30 ширхэг, резинэн жийрэг 36 ширхэг, пүршин даруулга 26 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 437,641 төгрөг буюу бусдад нийт 842,901 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан:

 

          Хохирогч мөрдөн байцаалтад 2022 оны 10 дугаар сарын 24, 11 дүгээр сарын 17-ны өдөр тус тус мэдүүлсэн “...Би нэгдүгээр ангийн орлогч дарга 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 73/830 дугаартай тоот итгэмжлэлээр дугаартай хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр мөрдөн шалгах ажиллагаанд оролцож байна. Би ХНН -ын нэгдүгээр ангийн хэсгийн мастер хийдэг юм. 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр өөрийн хариуцсан ажилтнуудын хамт хэсгийн зам дээр цариг тохируулах ажил хийж байгаад орой 17 цаг 00 минутад буусан юм. Түүнээс хойш 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл тухайн салбар замыг шалгаагүй байж байгаад 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өглөө салбар төмөр замыг шалгаад явж байх хугацаанд салбар төмөр замын депогийн хашааны хажуу талын бетонон дэрний 5 дугаар үеэс 6 ком бэхэлгээ алга болсон байсан. Тэрийг мэдээд бригадын дарга мэдэгдээд бусад замыг шалга өөр бэхэлгээнүүд алга болсон байж магадгүй гээд үзүүлэхэд салбар төмөр замын 55 дугаар үений 10 бетонон дэрний 40 ком бэхэлгээ хулгайд алдагдсан байсан ба дахь цагдаагийн газарт мэдэгдэж дуудлага өгсөн болно. ... нэгдүгээр анги нь хулгайд алдсан эд зүйлээ бүрэн бүтэн хүлээн авсан. Цаашид гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 66-68, 71-72 дахь тал/,

 

          Хохирогчн мөрдөн байцаалтад 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр мэдүүлсэн “...Би ХХК-ын захирал 2022 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн 83 дугаартай тоот итгэмжлэлээр дугаартай хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр мөрдөн шалгах ажиллагаанд оролцож байна. Манай байгууллагад ажилладаг ******* нь бусдын эд зүйл хулгайлсан тогтоогдсон тул түүний талаар мэдүүлэг өгөхөөр ирсэн. 2022 оны 09 дүгээр сарын 27-ний өглөө 09 цагийн орчим манай ажилтан хамт Тоуоtа Оро маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслээр явж байгаад Оффисын үүдэн дээр гадаа гудамжнаас хөдлөх гэж байтал ******* нь цагаан, цэнхэр өнгийн 2 шуудайтай зүйл уг машины арын багааж руу хийсэн. ******* минийх байгаа юм үйлдвэр дээр авч очоод тавьчих гэж хэлсэн. Тэгээд Г.Мөнхтөр бид хоёр аваад үйлдвэр лүү явсан. Үйлдвэр дээр очоод ажлаа хийж эхэлсэн. Тэгээд машиныхаа арын багаажыг нээгээд тухайн шуудайтай эд зүйлийг газар асгаад ялгаад сууж байтал араас цагдаа хүрээд ирсэн. Цагдаагийн алба хаагч *******ийг дагуулаад ирсэн тэр үед цагдаагийн алба хаагч наад эд зүйл чинь хулгайн эд зүйл байна хурааж авна гэж хэлсэн. Тэгэхээр нь тухайн эд зүйлийг цагдаагийн алба хаагч хүлээлгэж өгсөн. ******* нь манай байгууллагад ажиллах хугацаандаа ХХК-ийн ажилчид багажаа хийдэг гражаас төмөр замд ашиглагддаг эд анги болох Шайв 24 ширхэг, Боолт 45 ширхэг, хуванцар эмээл 80 ширхэг, Хавтгай даруулга 30 ширхэг, Резинэн жийрэг 36 ширхэг, Пүршин даруулга 26 ширхэг эд зүйл хулгайлсан ба яг хэзээ хулгай хийж авсныг мэдэхгүй. Харин цагдаагийн алба хаагчид тухайн эд зүйлийг хүлээлгэж өгч байх үед цагдаагийн алба хаагч нь илүү гарсан жижиг хэрэглэлүүдийг танайхаас хулгайлсан юм байна лээ гэж хэлэхээр хулгайд алдсанаа мэдсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 79-81 дэх тал/

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 6-7, 8-9 дэх тал/,

 

Үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 10-12, 13-16 дахь тал/,

 

Гэрч мөрдөн байцаалтад 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр мэдүүлсэн “... Захирал зээлсэн мөнгөний оронд төмөр замын жижиг хэрэглэл олж өгөх талаар ярьж байсныг мэдэхгүй.******* нь захирал мөнгө зээлсэн талаар мэдэхгүй, харин 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өглөө******* захирал бид гурав уулзах үед *******ийг захирлаас 1,000,000 төгрөг зээлсэн талаар мэдсэн. Би ажил үүргийн хуваарийн хувьд хяналт тавих эрх бүхий албан тушаалтан мөн. Тухайн хүнд өдөр бүрийн үүрэг даалгавар хийх ажлын зааварчилгаа, хийгдсэн ажлын талаар зурган баталгаа авч ажиллах, хийгдсэн ажлыг өөрийн биеэр очиж шалгах үүрэгтэй, багаж хэрэгсэлтэй ажиллах, намайг байхгүй үед орлож ажилладаг хүн. ...*******өөс та яаж байгаа юм бэ, яагаад адилхан төмөр замын ажилтан байж төмөр замаас хулгай хийж авсан юм бэ эсвэл өөр хүнтэй хамт хулгай хийж авсан юм уу, та эдгээрийг ганцаараа дийлэхгүй шүү дээ, манай хэдтэй хамт явсан юм уу гэж асуусан. Тэгсэн******* би ганцаараа хулгай хийж авсан. Эхлээд би ч өөрөө хийгээгүй л дээ гэж хариулж байсан. Тэгэхээр би хэнтэй хийсэн юм бэ гэж асуухад******* би өөрөө аваагүй л дээ гэж хэлээд чимээгүй байж байгаад би өөрөө ганцаараа авсан гэж надад хэлсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дэх тал/,

 

Гэрчн мөрдөн байцаалтад 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр мэдүүлсэн “...2022 оны 09 дүгээр сарын 28-ны өглөө 08 цаг 40 минутын үед УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслээр Тэди төвийн гаднаас нэг ажилтнаа аваад үйлдвэр явах гээд байж байтал манай байгууллагын ажилтан ******* нь миний зорчин явсан тээврийн хэрэгслийн арын багааж онгойлгоод нэг хүнтэй дамжлаад 2 шуудаатай эд зүйлийг машины ар тал руу хийсэн.*******өөс энэ юу юм бэ гэж асуусан чинь төмөр замын жижиг хэрэглэл байгаа юм гэж хариулсан. Хэний юм бэ гэж асуутал минийх байгаа юм гэрээсээ авчирч байгаа юм гэж хариулсан. Тэгэхээр нь би үйлдвэр рүү аваад давхисан. Ачиж явсан хоёр шуудаатай эд зүйлийг үйлдвэр дээр очоод асгаад тоолоод төрөл төрлөөр нь ялгаад сууж байтал*******ийг цагдаагийн алба хаагч дагуулаад хүрээд ирсэн. Цагдаагийн алба хаагч ирээд наад зүйл чинь хулгайн эд зүйл гэж хэлэхээр нь би цагдаагийн хоёр алба хаагчид хүлээлгэн өгсөн. Мөн бүрэлдэхүүн ирээд үзлэг хийгээд явсан. ...Манай байгууллагын ажилтнууд хөдөлмөрийн багаж лоом, хүрз, алх зэргийг нааш цааш нь зөөж явдаг болохоор нь эхлээд санаанд ороогүй. ...Шуудай дотор янз бүрийн боолт, шайф, пүрш төмөр, улны хаймар, нүхтэй дөрөв, таван төрлийн зүйл байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-25 дахь тал/,

 

Гэрч мөрдөн байцаалтад 2022 оны 09 дүгээр сарын 28, 10 дугаар сарын 13-ны өдөр тус тус мэдүүлсэн “...Би 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр ажилчидтайгаа өглөө хурал хийхдээ Сэлэнгэ аймагт ХХК-ийн албан замд 60 ширхэг бетон дэр солих ажил хийгдэнэ. Одоо энэ ажил дээр жижиг хэрэглэл байхгүй. Жижиг хэрэглэлүүд бэлдэх учир ойр байгаа замуудаа засна гэж хэлсэн. Тэгээд манай ажилчид ХХК-ийн сумын дүнз, дэр мод сольж байгаа. Сэлэнгээс мөнгө орж ирээгүй байгаа тул ажлыг нь хийж эхлээгүй юм. Би ажилчдаа бетонон дэрний жижиг хэрэглэл байхгүй байгаа болохоор энэ ажил ойрд хийгдэхгүй гэж хэлсэн. Харин бэлэн болсон байгууллагын дэр мод дүнзийг солих ажлаа хийе гэж хэлсэн. Тэрнээс өөр юм мэдэхгүй байна. ... Манай ажилтан ******* 2022 оны 09 дүгээр сарын 27-ний өдөр , нэгдүгээр ангийн салбар замаас төмөр жижиг хэрэглэл болох бэхэлгээ хулгай хийсэн гэх асуудалд гэрчээр цагдаагийн байгууллагад дуудагдан очсон. Өнөөдөр буюу 2022 оны 10 дугаар сарынх 13-ны өдөр дахин цагдаагийн байгууллагын дуудсаны дагуу ирж байна. Манай ХХК-д 2020 оны 06 дугаар 15-ны өдөр замчнаар ажилд орсон буюу манай байгууллагын ажилтан гэдгээр танина. ******* нь надаас 2022 оны 07 дугаар сарын орчим мөнгө зээлээч гээд гуйгаад байсан. Энэ хүнийг банканд өртэй байсныг би мэдэж байсан, учир нь банкны салбараас ******* ерөөсөө гар утсаа авахгүй байна, цалин нь хэзээ орох бэ, цалингийн зээлийн хугацаа нь хэтрээд байна гэж ярьдаг байсан болохоор банканд зээлтэй гэдгийг мэддэг болсон. Өр зээлээ төлмөөр байна гээд гуйгаад байсан, тэгээд мөнгөтэй болсон тэгэхээр нь *******д 1,000,000 төгрөгийг зээлсэн. Тэгээд цалингаас нь суутгаж авахаар тохирсон. Урд оны хуримтлагдсан тийм өр, авлага байхгүй харин нэг сая төгрөг зээлсэн өр авлага байгаа.” гэх мэдүүлэг /29, 116-118 дахь тал/,

 

Эд зүйл, баримт бичгийг хураан авсан тухай “... Боржигин овогт************** РД: Дархан-Уул аймгийн Дархан сумын баг байрны тоотод оршин суух хаягтай нэгдүгээр ангийн Дархан 1 өртөөний салбар замаас 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 46 ширхэг бетонон дэрний даруулга, бэхэлгээ хулгайд алдагдсан гэх зөрчлийн гомдол, мэдээлэлд******* багийн нутаг дэвсгэрт байрлах ХХК-ийн үйлдвэрийн байрнаас хуванцар даруулга 126 ширхэг, шайв 70 ширхэг, боолт 91 ширхэг, хавтгай даруулга 76 ширхэг, резинэн жийрэг 36 ширхэг, пуршин даруулга 72 зэрэг төмөр замын жижиг хэрэглэл болох эд зүйлүүдийг 2022 оны 09 дүгээр саынг 28-ны өдрийн 15 цаг 30 минутад хураан авч тэмдэглэл үйлдэв.” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 40 дэх тал/,

 

Битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд зүйлийг эзэмшигчид нь буцаан олгох тухай “... нэгдүгээр ангиас 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хулгайд алдагдсан гэх даруулга 46 ширхэг, пүршин даруулга 46 ширхэг, хуванцар эмээл 46 ширхэг, гайк 46 ширхэг, шайв 46 ширхэг эд зүйлийг замын нэгдүгээр ангийн 16 дугаар хэсгийн мастер хүлээлгэн өгч тэмдэглэл үйлдэв.” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 42 дахь тал/,

 

Эд зүйлд үзлэг хийсэн тухай “...Үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдал: 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Дархан-Уул аймгийн 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах хувь нийлүүлсэн нийгэмлэг нэгдүгээр ангийн салбар 16 тооны бетонон дэрний 46 даруулга бэхэлгээ хулгайд алдагдсан гэх хэрэгт Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг нэгдүгээр ангийн хашаанд байрлах багаж хадгалах байранд нөхөн үзлэг хийхээр тогтов. Уг багаж хадгалах байр нь Багажны сарай гэсэн бичигтэй ногоон өнгийн будгаар будсан модон хаалгатай байх ба дотогш ороход 25 кг-ын багтаамж бүхий цагаан өнгийн шуудайтай болон 4 үзүүрийг нь хооронд нь холбож зангидсан бор өнгийн шуудайтай төмөр замын жижиг хэрэглэлийг нэгдүгээр ангийн мастер шуудайтай эд зүйлийг асгуулж үзлэг хийх ажиллагааг явуулав. Үзлэгийг цааш үргэлжлүүлэхэд ХХК-ийн агуулахаас хулгайд алдагдсан гэх төмөр замын жижиг хэрэглэлүүд байх ба уг цагаан болон бор өнгийн шуудай дотроос төмөр замын жижиг хэрэглэл буюу төмөр замд ашигладаг эд анги болох шайв 24 ширхэг, боолт 45 ширхэг, хуванцар даруулга 80 ширхэг, хавтгай даруулга 30 ширхэг, резинэн жийрэг 36 ширхэг, пүршин даруулга 26 ширхэг зэрэг эд зүйл байсан ба уг эд зүлйийг Нэгдүгээр ангийн мастер Н.Сүхбатаас түр хураан авч тэмдэглэл үйлдэв.” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 44-45, 46-48 дахь тал/,

 

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай “...Т өмөр замд ашигладаг эд анги болох шайв 24 ширхэг, боолт 45 ширхэг, хуванцар эмээл 80 ширхэг, хавтгай даруулга 30 ширхэг, резинэн жийрэг 36 ширхэг, пүршин даруулга 26 ширхэг төмөр замын хэрэглэлүүдийг тус бүрээр тоолж 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 20 цаг 56 минутад хүлээлгэн өгч тэмдэглэл үйлдэв. Эд зүйл хүлээн авсан хохирогч.” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 49 дэх тал/,

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 50-53, 54-58 дахь тал/,

 

Гэрч мөрдөн байцаалтад 2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр мэдүүлсэн “... Тоуоtа Ist ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр гэрчилгээ нь байдаг бөгөөд 2 жилийн өмнөөс Тайванхайран ХХК-ны ажилчдын унаа болсон. Миний бие 2021 оны сарын 27-ны өдөр Дархан-Уул аймгийн Орхон суманд уг тээврийн хэрэгслийг жолоодож яваад жолооны эрхээ хасуулсан учраас машин барих шаардлагагүй болсон. Манай эгч нь надаас ажилчдын унаа хүрэлцэхгүй байгаа тул унаагаа түр хэрэглүүлэхийг гуйсан учир тээврийн хэрэгслийг янзалж төрсөн эгчид түр хэрэглүүлэхээр өгсөн болно. Уг тээврийн хэрэгслийг 2016 онд захаас бэлэн мөнгөөр буюу 4,200,000 төгрөгөөр худалдаж авсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 84-85 дахь тал/,

 

Гэрч мөрдөн байцаалтад 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр мэдүүлсэн  “...2022 оны 09 дүгээр сарын 13-наас 14-ний хоорондын төмөр зам дээр бетонон дэрний эмээл солих ажил хийнэ гэж бичиглэл хийж ажилд гарсан. Тэр бичиглэлтэй холбоотой танайх дээр төмөр замын ажил хийсэн байна тэгэхдээ тэр замаас жижиг хэрэглэл авсан байна гэж надаас асуусан. Би зам дээр гарч яваагүй мэдэхгүй байна, намайг орлож ажиллаж байсан ******* гэж залуугаас асуу тухайн үед намайг орлож ажиллаж байсан талаар хэлсэн, тэгээд намайг гарч бай гэж хэлээд, *******ийг цадаагийн хошууч дуудсан. Тэгээд хошууч бид хоёрыг дагуулаад үйлдвэр оръё гэж хэлээд аваад явсан. Замдаа би цагдаагийн алба хаагчаас наад ******* чинь авсан байна уу гэж асуухад хошууч авсан байна үйлдвэр дээр чинь байна гэнээ гэж хэлсэн. Бид гурав ХХК-ийн үйлдвэрийн хашаан дээр очсон манай байгууллагын ХАБ-ын инженер БатАмгалан болон Г.Мөнхтөр тэр хоёр бетонон дэрний боолт суулгах ажил хийж байсан.ын жижиг хэрэглэл авсан гэх ******* машины араас тухайн төмөр замаас хулгайд алдагдсан гэх төмөр замын жижиг хэрэглэлийг арын багаажнаас гаргаж ирсэн, намайг очих гэсэн чинь цагдаагийн алба хаагч очуулаагүй. Түүний дараа үйлдвэр дотор байсан бетонон дэрний жижиг хэрэглэлийг цагдаагийн алба хаагчид үзүүлсэн. Машины араас гарч ирсэн жижиг хэрэглэлийг би хараагүй байсан тул яаж байгаа юм бэ? гээд *******өөс асуух гэсэн чинь намайг гарч бай гэж цагдаагийн алба хаагч хэлсэн тул гараад явсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 111-113 дахь тал/,

 

       ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн “Зах зээлийн дундаж үнэлгээ 842,901,32 /найман зуун дөчин хоёр мянга есөн зуун нэг төгрөг гучин хоёр мөнгө/ төгрөг үүнээс -ын ЗЗМС-ын эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 405,260,00, ХХК-ийн эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 437,641.32 гэж тогтоов.” гэх үнэлгээ /хавтаст хэргийн 140-146 дахь тал/,

 

   *******ийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн “...Би 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 20 цагийн үед******* нутаг дэвсгэрт байрлах нэгдүгээр ангийн салбар замаас 16 тооны бетонон дэрний 46 ширхэг даруулга бэхэлгээ буюу төмөр замын жижиг хэрэглэлийг төмөр замын хатуу тооцоот багаж болох 36-ын амтай түлхүүр ашиглаж тайлж авсан. Мөн 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 21 цаг өнгөрч байх үед ХХК-ийн ажилчдыг зөөдөг Toyota ist ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодож яваад шинэ Дарханд байрлах ХХК-ийн гражаас төмөр замд ашигладаг эд анги болох замын шайв 24 ширхэг, боолт 45 ширхэг, хуванцар эмээл 80 ширхэг, хавтгай даруулга 30 ширхэг, резинэн жийрэг 36 ширхэг, пүршин даруулга 26 ширхэг тус бүрийг гражаас цагаан өнгийн шуудайд хийж авсан. Тэр өдрийн 13:30 минутад манай замын масьер утсаар залгаж нэгдүгээр ангид хүрээд ир гэж дуудсан. Үйлдвэрийн байран дээр очих үед цагдаагийн байгууллагаас хүн ирсэн байсан. Тэгээд байцаалт өгч хэргээ хүлээгээд авсан эд зүйл болох нэгдүгээр ангийн 16 тооны бетонон дэрний 46 ширхэг жижиг хэрэглэлийг хүлээлгэн өгсөн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 171-173 дахь тал/ зэрэг дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар өөрийн эзэмшилдээ авч, захиран зарцуулах эрх олж авахыг ойлгоно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг нь учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн байхыг шаарддаг ба шүүгдэгч нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ гараар тайлж, салгаж авах боломжгүй эд зүйлсийг тусгай түлхүүр хэрэглэж салгаж авсан, урьдчилан бэлтгэсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэл зөв, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч *******ийг учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг шүүгдэгчийн шунахайн сэдэлт, амар хялбар аргаар амьдрах, орлого олох гэсэн зорилгын улмаас үйлдэгдсэн байна гэж дүгнэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.

Шүүгдэгч нь дээрх гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хохирогч нарт биет байдлаар хүлээлгэн өгсөн байх тул түүнээс гаргуулах төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч саналдаа: “Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг болон хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар *******д 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон Тээврийн цагдаагийн албаны дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа төмөр замын хатуу тооцоот багаж болох 36-ын амтай түлхүүрийг ХХК-д буцаан олгож, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг тус тус шүүхэд гаргаж байна.” гэв.

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч гаргасан дүгнэлтдээ: “Миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрч, хохирогчид учирсан хохирлыг биет байдлаар нь бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн. Мөн анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар нэг дахин багасгаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахыг хүсэж байна.” гэв.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

Шүүгдэгч *******ийн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. 

Ял шалгасан хуудсаар шүүгдэгч нь урьд ял шийтгэлгүй хувийн байдалтай байна.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.

Шүүхээс шүүгдэгч *******д ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Тээврийн цагдаагийн албаны дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа төмөр замын хатуу тооцоот багаж болох 36-ын амтай түлхүүрийг “Тайван хайрхан” ХХК-д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц олгож, шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шүүгдэгчийн эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Боржигин овогт**************ийг учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, Эрүүгийн хулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь  заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч *******д 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д шүүхээс оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй тус тус болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Тээврийн цагдаагийн албаны дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа төмөр замын хатуу тооцоот багаж болох 36-ын амтай түлхүүрийг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ХХК-д буцаан олгосугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг 2023 оны 01 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.ИДЭР