| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогтбаярын Урангуа |
| Хэргийн индекс | 188/2023/0120/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/136 |
| Огноо | 2023-01-26 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | М.Оюунбат |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 2023/ШЦТ/136
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,
нарийн бичгийн дарга: Б.Лхагвасүрэн,
улсын яллагч: М.Оюунбат,
шүүгдэгч У.С, Н.С, тэдний өмгөөлөгч Ц.Амар /ӨҮД-2563/ нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт У.С, Н.С нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ********** тоот хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Т овогт У-ын С /РД:***********,
Монгол улсын иргэн, ********-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн,*******1 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, А ХХК-нд хүргэлтийн жолооч ажилтай, ам бүл 5, эцэг, эх, ах дүү нарын хамт **************** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
2. Г овогт Н-гийн С /РД:************/,
Монгол улсын иргэн, *********-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, ************ тоног төхөөрөмжийн засварчин ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Баянгол дүүргийн 0 дүгээр хороо, ****** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
Холбогдсон эрүүгийн хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр):
Шүүгдэгч У.С, Н.С нар нь урьдчилан үгсэн тохиролцож, 2022 оны 03 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө ********* дүүргийн *** дугаар хороо, **** дугаар байрны гадна байрлуулсан 00-00 ААА улсын дугаартай, тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгслийн жолооч талын 2 ширхэг обуд, дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан 480,000 төгрөгийн хохирол учруулсан,
мөн үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 03 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, н********** тоот нийтийн байрны ил зогсоолд байрлуулсан байсан иргэн Л.Б-гийн эзэмшлийн 00-00 ААА улсын дугаартай, тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг дугуйг обудтай нь хамт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсны улмаас хохирогчид 480,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.
Шүүгдэгч У.С, Н.С нар нь урьдчилан үгсэн тохиролцож, 2022 оны 03 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө ***** дүүргийн ***дугаар хороо, **** дугаар байрны гадна байрлуулсан хохирогч М.М-ын эзэмшлийн 00-00 ААА улсын дугаартай, тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгслийн жолооч талын 2 ширхэг обуд, дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан 480,000 төгрөгийн хохирол учруулсан,
мөн үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн 2022 оны 03 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, нефтийн хэсэг 2-21 тоот нийтийн байрны ил зогсоолд байрлуулсан байсан хохирогч Л.Б-гийн эзэмшлийн 00-00 ААА улсын дугаартай, тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг дугуйг обудтай нь хамт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсны улмаас хохирогчид 480,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.
1.2 Нотлох баримтын үнэлгээ
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:
-иргэн М.М-аас цагдаагийн байгууллагад гаргасан “2022 оны 03 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн *** дугаар хороо, *** дугаар байрны нарийн шороон зам дагуу байрлах, автомашины зогсоол дээр байрлуулсан 00-00 ААА улсын дугаартай, тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг дугуй хулгайд алдагдсан’’ гэх гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /1 хавтаст хэргийн 6-р хуудас/,
-хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 8-10-рр хуудас/,
-хохирогч М.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 21-ний орой 21 цагийн орчимд Баянзүрх дүүргийн ны нутаг, 202 дугаар байранд баз Т-гийн гэрт орж, хоол унд идчихээд шөнийн 23 цагийн орчим, 00-00 ААА улсын дугаартай приус-30 машинаа авах гээд очтол олон тооны машин хааж зогссон байсан учир такси барьж гэрлүүгээ амарсан. Маргааш өглөө нь ирээд машинаа авах гэтэл машины жолооч талын 2 дугуй хулгайд алдсан байсан учир цагдаагийн байгууллагад хандаж байна. 17 инчийн жи сток обудтай дугуй байгаа...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 23-24-р хуудас/,
- эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1хавтаст хэргийн 13-14-р хуудас/,
- эд зүйл хураан авсан /2 ширхэг обуд, дугуй/ тэмдэглэл /1хавтаст хэргийн 15-16-р хуудас/,
- эд зүйл хүлээлгэн өгсөн /2 ширхэг обуд, дугуй/ тэмдэглэл /1хавтаст хэргийн 17-р хуудас/,
- хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн ******* дугаартай “хулгайд алдагдсан 2 ширхэг обуд, дугуйг 480,000 төгрөгөөр” үнэлсэн дүгнэлт /1хавтаст хэргийн 35-36-р хуудас/,
-шүүгдэгч Н.С-ын яллагдагчаар өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр найз У.С над руу ******** дугаарын утас руу залгаад хоёулаа уулзъя нэг ажил байна гэсэн. Ингээд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах, Саппоро гэдэг газар уулзсан. Тухайн үед би 00-00 ААА улсын дугаартай приус-20 загварын тээврийн хэрэгсэлтэй явж байсан. Бид хоёр уулзаад С надад хоёулаа машины дугуй хулгайлъя гэж хэлсэн. Эхлээд би үгүй гэж байснаа сүүлдээ явахаар болсон. Ингээд Баянзүрх дүүргийн ны нутаг дэвсгэр, ********* ертөнцийн зүгээр баруун талаар нь урагшаа уруудаад явж байхад дэлгүүрийн хажууд дугаарыг нь мэдэхгүй байна, цагаан өнгийн приус-30 загварын тээврийн хэрэгсэл байсан. Тухайн тээврийн хэрэгслийн дугуйг хулгайлахаар болоод манай найз С машинаас буусан. Ингээд тухайн тээврийн хэрэгслийн баруун талын обудтай хоёр дугуйг тайлж аваад миний машинд хийгээд явсан. Хулгай хийсэн хоёр дугуйгаа ллын дагуу танихгүй хүнд 600.000 төгрөгөөр зарсан. Тухайн мөнгийг бид хоёр тэнцүү хувааж авсан ба би мөнгөөрөө шоудаж, цэнгээд дуусгасан. Бид хоёр учруулсан хохирол мөнгөө төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг /1хавтаст хэргийн 49-50-р хуудас/,
-шүүгдэгч У.С ын яллагдагчаар өгсөн: “...найз Н.С-ын ***** дугаарын утас руу залгаад хоёулаа уулзъя гэсэн. Тухайн үед Н.С-ын 00-00 ААА улсын дугаартай, приус-20 загварын тээврийн хэрэгсэлтэй явж байсан. Бид хоёр ярилцаж байгаад дугуйг нь хулгайлахаар болсон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /1хавтаст хэргийн 53-54-р хуудас/,
- иргэн Л.Б-ээс цагдаагийн байгууллагад гаргасан: “...нефтийн хэсэг 2- 11 тоот хашаанд байрлуулсан 00-00 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийн 2 ширхэг, обуд дугуй алдагдсан..” тухай гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /1хавтаст хэргийн 116-р хуудас/,
- хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хавтаст хэргийн 116-119-р хуудас/,
- эд зүйл хураан авсан /2 ширхэг обуд, дугуй/ тэмдэглэл /1хавтаст хэргийн 120-р хуудас/,
- эд зүйл хүлээлгэн өгсөн /2 ширхэг обуд, дугуй/ тэмдэглэл /1хавтаст хэргийн 121-р хуудас/,
- мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон тогтоол /1хавтаст хэргийн 123-рр хуудас/,
- хохирогч Л.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр гадуур ажилтай явж байгаад 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Нефтийн хэсэг 2-21 тоот нийтийн байрны хашаанд өөрийн эзэмшлийн 00-00 ААА улсын дугаартай, тоёота приус-30 маркийн автомашинаа хойд зүг рүү харуулж тавиад гэртээ орсон. Тэгээд би 2022 оны 03 дугаар сарын 22-ны өглөө 07 цагийн үед ажилдаа явах гээд гэрээсээ гартал миний машины баруун талын 2 ширхэг дугуй, обудны хамт алдагдсан байсан тул цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /1хавтаст хэргийн 127-р хуудас/,
- иргэний нэхэмжлэгч У.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би өөрийн “Э” гэх нэртэй фейсбүүк хаягаас “********” гэсэн группэд обуд зарна, авна, зөрүү өгч болно гэх зэргээр зар тавьдаг юм. Уг зарыг харсан байж болзошгүй хүн 2022 оны 03 дугаар сарын 22-ны шөнийн 01 цагийн орчимд миний ******** дугаарын утас руу ****** дугаараас залгаж, “мөнгөний хэрэг гарчихлаа, жи сток загварын дугуй авах уу” гэж асуухаар нь хулгайн дугуй биш биз дээ, биш бол авъя гэж хэлээд тэр хүнтэй уулзахаар болсон. Тэгээд тэр хүн 01:00-02:00 цагийн орчимд манай гэрийг заалгуулж ирсэн. Тэгээд зарах гэж байсан 4 дугуйг нь шалгаж үзэхэд хоёр нь 215/60/17, нөгөө хоёр нь 215/55/17 хэмжээтэй дугуйнууд байхаар нь би “энэ хоёр дугуй яагаад өөр өөр байгаа юм бэ” гэж асуутал, жижиг дугуйг нь урд талдаа, өндөр дугуйг нь хойд талдаа тавьдаг, асуудалгүй дугуйнууд байгаа юм аа” гэж хэлсэн. Тэгээд би итгээд 4 дугуй обудыг нь 600.000 төгрөгөөр худалдаж авсан юм. Би 600,000 төгрөгөө эргүүлэн авсан тул надад гомдол саналгүй...” гэх мэдүүлэг /1хавтаст хэргийн 131-р хуудас/,
гэрч С.Т-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө манай найз Н.С утсаар дуудсан. Тэгээд өөрийнхөө машинаас 4 ширхэг дугуйг миний машин руу хийж ачаад найз нь миний машиныг унаад явсан. Тэгээд миний машиныг авч явсан хүн нь 10 гаруй минутын дараа буцаж ирсэн, тэгээд би Н.С ад өөрийн банкны дансаа өгөөд над руу 20.000 төгрөг шилжүүлээд, бид нар салцгаасан. Би ямар учиртай дугуй болохыг нь сайн ойлгоогүй...” гэх мэдүүлэг /1хавтаст хэргийн 147-р хуудас/,
-*********** ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 791 дугаартай:
“...480.000 төгрөг...” гэх хөрөнгийн үнэлгээний дүгнэлт /1хавтаст хэргийн 156-157-р хуудас/,
- шүүгдэгч У.С ын гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би найз Н.С-ын хамт 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 20 цагийн орчим нэгдүгээр хорооллын нутаг дэвсгэр Саппорогийн автобусны буудал дээр уулзсан юм. Миний найз Н.С 00-00 АААулсын дугаартай саарал өнгийн Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байсан юм. Тэгээд би С ад маргааш нөгөөдөр цалингийн зээл нэхэгдээд байна мөнгөний хэрэг гараад байна хоёулаа приус- 30 машины G сток обуд дугуй хулгайлж зарж борлуулъя гэж хэлсэн Тэгтэл С ганц удаа юм чинь гайгүй байлгүйдээ гэж хэлсэн. Тэгээд бид хоёр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрлүү явсан бөгөөд Цэргийн музейгээс доошоо уруудаад 23 цагийн орчим нэг хотхоны урд талд байрлах хүнсний дэлгүүрийн урд цагаан өнгийн Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгсэл байхаар нь бид хоёр машинаа хажууд нь байрлуулж тавиад жолооч талын буюу буруу талын хоёр дугуйг нь хулгайлж авсан бөгөөд доод талд нь блок эвж тавиад авсан юм. Тухайн хулгайлсан дугуйгаа машиныхаа арын суудал дээр тавиад би гэрлүүгээ буюу Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо Алтан овоо *** тоотод гэртээ очоод бөгөөд уух юм авах гэтэл гэрийн хаалга түгжээтэй байхаар нь буцаж машиндаа суугаад бид хоёр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт ********** захын автомашины зогсоол дээр машинаа байрлуулж тавьсан юм. С бид хоёр дахиад хоёр ширхэг дугуй хулгайлахгүй бол хоёр ширхэгээр нь хүн авахгүй байх гээд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Цэргийн хотхоны урд талд байрны урд тапд зам дагуу байрлуулсан цагаан өнгийн Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгсэл байхаар нь жолооч талын хоёр дугуйг нь бид хоёр чулуу шиг бололтой нэг зүйл эвдээд хулгайлж аваад өнхрүүлээд машин дээрээ очиж ачаад тэндээсээ хөдөлсөн. Тэгээд Толгойтын эцэс дээр очоод түргэн үйлчилгээний цэгээс тамхи аваад МТ шатахуун түгээх станц орж 30.000 мянган төгрөгөнд бинзен хийсэн. Тэгээд бид хоёр цахим орчинд автомашины дугуй худалдаж авна гэсэн зарын дагуу 2022 оны 03 дугаар сарын 22-ний өдөр шөнийн 01 цагийн үед ******** дугаарлуу залгаж асуухад нэг ширхэгийг нь 150.000 мянган төгрөгөөр худалдаж авна гэж хэлсэн. Тэгэхээр нь бид хоёр хаана өгөх талаар асуухад Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хорооллын ард дэнж дээр ирээд залгаарай гэж хэлсэн. Тэгтэл Н.С өөрсдийнхөө машинтай явж өгөөд хэрэггүй байх гэж хэлээд таксинд явдаг найзруугаа залгаж дуудаад нэгдүгээр хорооллын ард хүрээд ир гэж хэлсэн. Удалгүй цэнхэр өнгийн приус-20 маркийн машинтай нэг найз нь ирэхээр нь хулгайлсан дөрвөн дугуйгаа найзынх нь машинд зөөж хийгээд би цэнхэр өнгийн приус-20 маркийн машиныг нь унаад дэнж дээр очоод ******* дугаарлуу залгаж тухайн дугуй авна гэсэн хүнд 4 дугуйг 600.000 мянган төгрөгөөр худалдсан. Дугуй худалдаж авсан хүн нь 30 гаран насны эрэгтэй хүн байсан бөгөөд надаас энэ дугуй ямар учиртай дугуй болох талаар асуухаар нь би миний дугуй байгаа юм гэж хэлээд худалдсан. Тэгээд би 270.000 төгрөгийг нь аваад үлдсэн мөнгийг нь Н.С-д өгсөн бөгөөд С цэнхэр өнгийн приус-20 маркийн машинтай найздаа 30.000 төгрөгийг өгсөн. Би урьд нь С-гийн цэнхэр өнгийн приус-20 маркийн машинтай найзыг нь харж байгаагүй...” /1хавтаст хэргийн 132-133-р хуудас/,
- шүүгдэгч Н.С-ын гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би найз У.С тай 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 20 цагийн орчим нэгдүгээр хорооллын нутаг дэвсгэр ******** автобусны буудал дээр уулзсан юм.Тухайн өдөр би 00-00 АААулсын дугаартай саарал өнгийн Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан юм. Тухайн үед У.С надад мөнгөний хэрэг гараад байна цалингийн зээл нэхэгдээд байна хоёулаа приус-30 машины G сток обуд дугуй хулгайлж зарж борлуулая гэж хэлсэн. Тэгээд бид хоёр ********* дүүргийн нутаг дэвсгэрлүү явсан бөгөөд Цэргийн музейгээс доошоо уруудаад туслах замаар ороод замын хойд талд хашаа налуулаад тавьсан байсан цагаан өнгийн приус-30 маркийн тээврийн хэрэгслийн жолооч талын буюу буруу талын хоёр дугуйг нь хулгайлж авсан. Тухайн үед би хүн харж байсан бөгөөд У.С машины дугуйг тайлж авсан. Тэгээд бид хоёр машины хоёр ширхэг дугуйг машиндаа ачаад хөдөлсөн бөгөөд замдаа У.С цахим орчинд фэйсбүүкээр хулгайлсан дугуйгаа зарах гээд хүмүүстэй залгаж ярихад хоёр ширхэгээр нь худалдаж авахгүй гэж байсан. Тэгээд бид хоёр дахиад хоёр ширхэг дугуй хулгайлах болсон юм. Тэгээд шууд У.С ын гэрт очиход гэр цоожтой байна гээд буцаж гарч ирээд бид хоёр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт*******захын автомашины зогсоол дээр машинаа байрлуулж тавьсан юм. У.С бид хоёр дахиад хоёр ширхэг дугуй хулгайлахгүй бол хоёр ширхэгээр нь хүн авахгүй байх гээд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Цэргийн хотхоны урд талд байрны урд талд зам дагуу байрлуулсан цагаан өнгийн Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгсэл байхаар нь жолооч талын хоёр дугуйг нь У.С тайлахаар нь би өнхрүүлээд машин дээрээ очиж ачаад тэндээсээ хөдөлсөн. Тэгээд Толгойтын эцэс дээр очоод түргэн үйлчилгээний цэгээс тамхи аваад ****** шатахуун түгээх станц орж 30.000 мянган төгрөгөнд бинзен хийсэн. Тэгээд бид хоёр цахим орчинд автомашины дугуй худалдаж авна гэсэн зарын дагуу 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр шөнийн 01 цагийн үед У.С дугуй худалдаж авдаг ченж гээд ******* дугаарлуу залгаж асуухад нэг ширхэгийг нь 150,000 төгрөгөөр худалдаж авна гэж хэлсэн байсан. Тэгээд хаана өгөх талаар асуухад Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хорооллын ард дэнж дээр ирээд залгаарай гэж хэлсэн. Би өөрсдийнхөө машинтай явж өгөөд хэрэггүй байх таксинд явдаг найзруугаа Т-гийн ******** дугаарлуу нь залгаад нэгдүгээр хорооллын ард хүрээд ирээч чамд 20,000 төгрөг өгье гэж хэлсэн. Удалгүй Т цэнхэр өнгийн приус-20 маркийн машинтай ирэхээр нь хулгайлсан дөрвөн дугуйгаа найзынх нь машинд зөөж хийгээд У.С тухайн цэнхэр өнгийн приус 20 маркийн машиныг нь унаад дэнж дээр очоод ******** дугаарлуу залгаж тухайн дугуй авна гэсэн хүнд 4 дугуйг 600,000 төгрөгөөр худалдсан гээд ирсэн. Тэгээд надад 330,000 төгрөгийг нь У.С миний Хаан банкны ****** дансанд шилжүүлж өгсөн. Би Т-нд 20,000 төгрөг өгсөн. Би өөр хулгай хийж байгаагүй...” гэх мэдүүлэг /1хавтаст хэргийн 136-137-р хуудас/ зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
-шүүгдэгч Н.С-ын яллагдагчаар өгсөн: “...Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, миний бие гэрчээр өмнө өгсөн мэдүүлэг дээр тодорхой ярьсан байгаа. Тухайн өдөр найз У.С ын хамт *********** ойролцоо мөн машины 2 ширхэг дугуй хулгайлж, улмаар Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгагдаж дууссан. Хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарт бүх хохирлыг төлж барагдуулсан байгаа...” гэж /1хавтаст хэргийн 171, 2хавтаст хэргийн 68-р хуудас/
- шүүгдэгч У.С ын яллагдагчаар өгсөн: “..маргах зүйл байхгүй, би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, нэмж ярих зүйл байхгүй...” гэж /1хавтаст хэргийн 181, 2хавтаст хэргийн 67-р хуудас/ мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг тус тус дурдах нь зүйтэй.
Өмгөөлөгчөөс шүүгдэгч Н.С-ын хувийн байдлын талаарх: эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хавтаст хэргийн 57-р хуудас/, Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /1хавтаст хэргийн 59-р хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /1хавтаст хэргийн 60, 62-р хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /1хавтаст хэргийн 63-р хуудас/, эдд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /1хавтаст хэргийн 64-р хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /1хавтаст хэргийн 65-р хуудас/, шагналын баримтууд /1хавтаст хэргийн 66-80-р хуудас/, Хас банк ХХК-ийн дансны хуулга /1хавтаст хэргийн 81-85-р хуудас/,
шүүгдэгч У.С ын хувийн байдлын талаарх: эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хавтаст хэргийн 89-р хуудас/, *********-ийн тодорхойлолт /1хавтаст хэргийн 91-р хуудас/, Байнга оршин суугаа хаягийн лавлагаа /1хавтаст хэргийн 92-р хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /1хавтаст хэргийн 93-р хуудас/, иргэний үнэмлэхний хуулбар /1хавтаст хэргийн 94-р хуудас/, жолоодох эрхийн лавлагаа /1хавтаст хэргийн 95-р хуудас/, шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт /1хавтаст хэргийн 96-р хуудас/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /1хавтаст хэргийн 97-р хуудас/, Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн дансны хуулга /1хавтаст хэргийн 98-р хуудас зэрэг баримтуудыг шинжлэн судаллаа.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
1.4.Хууль зүйн дүгнэлт
Монгол улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3-д “Монгол улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно...” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “ Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус хуульчилсан.
Шүүгдэгч У.С, Н.С нарын үйлдэл нь өмчлөгч нарын дээрх эрхийг зөрчиж, хохирогч нарын эд хөрөнгө буюу “обуд дугуйг” нууц аргаар, шунахайн сэдэлтээр буюу өөртөө ашиг хонжоо хайх зорилгоор, хүч хэрэглэхгүйгээр авсан үйлдэл нь хууль бусаар өмчлөх эрхэд халдсан гэж үзэх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3 дахь хэсэгт зааснаар “бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэж үзэх бөгөөд хохирлын хэмжээ болон дээрхийн үйлдэл нь гэмт хэргийн шинжийг бүрдүүлж байна.
Мөн түүнчлэн шүүгдэгч нар нь 2 удаагийн үйлдлээр, урьдчилан үгсэн тохиролцож, үйлдлээрээ санаатай нэгдсэн байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.”, 3.7 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ.” гэж тус тус заасантай нийцэж байна.
Иймд хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгч У.С, Н.С нарыг уг зүйл ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй байна.
1.5. Хохирол, хор уршиг
Хохирогч М.М, Л.Б нар нь дугуйгаа тус тус буцаан авсан /1-р хавтаст хэргийн 17, 115/ иргэний нэхэмжлэгч У.А нь 600,000 төгрөгийн авсан /1-р хавтаст хэргийн 125-р хуудас/ байх тул шүүгдэгч У.С, Н.С нарыг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.С, Н.С нарт хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тус тус тэнсэж, шүүгдэгч У.С, Н.С нар нь тэнссэн 1 (нэг) жилийн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус авахуулах саналтай. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болох ********* арлын дугаартай 00-00 АААулсын дугаартай приус-20 загварын тээврийн хэрэгсэлийн түлхүүрийг шүүгдэгч Н.С ад буцаан олгох саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримтыг шүүхэд шилжүүлээгүй болно...” гэх дүгнэлттэй шүүгдэгч У.С, Н.С нар болон өмгөөлөгчөөс мэтгэлцээгүй буюу улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хүлээн зөвшөөрсөн болно.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч: “...Улсын яллагчтай санал нэг байна. Тусгайлан гаргах саналгүй, хохирогч нарт хохирол төлбөрийг биет байдлаар буцаан төлсөн байна ... гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Шүүгдэгч нарыг гэм буруутай болохыг тогтоосон гэмт хэрэг болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан.
Шүүгдэгч У.С, Н.С нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тус тус тогтоогдсон, харин 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч У.С, Н.С нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөө төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх;”, 7.1 дүгээр зүйлийн 1-д “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэж тус тус заасантай нийцэж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шийдвэрлэв.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.С, Н.С нарт хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тус тус тэнсэж шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгч нарын гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгын хүрээнд тохирсон гэж үзэв.
Шүүгдэгч У.С, Н.С нар нь тэнссэн 1 (нэг) жилийн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус авч шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч У.С, Н.С нар шүүхээс хүлээсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчвөл прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй.
2.3. Бусад асуудлын талаар
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг уг хэргийг архивт хадгалах хугацаагаар хавсарган үлдээж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар ********* арлын дугаартай 00-00 АААулсын дугаартай приус-20 загварын тээврийн хэрэгсэлийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэргийн хамт ирсэн тээврийн хэрэгслийн түлхүүрийг эзэмшигч болох Н.С ад буцаан олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт У-гын С , Г овогт Н-ийн С нарыг бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдийг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.С, Н.С нарт тус тус хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.
3. Шүүгдэгч У.С, Н.С нар нь тэнссэн 1 (нэг) жилийн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч У.С, Н.С нар шүүхээс хүлээсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчвөл прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг уг хэргийг архивт хадгалах хугацаагаар хавсарган үлдээж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар ********* арлын дугаартай 00-00 ААА улсын дугаартай приус-20 загварын тээврийн хэрэгсэлийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэргийн хамт ирсэн тээврийн хэрэгслийн түлхүүрийг шүүгдэгч Н.С-ад буцаан олгосугай.
7. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч нар, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.УРАНГУА