| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Самандаабазарын Өлзийн-Отгон |
| Хэргийн индекс | 107/2023/0004/э |
| Дугаар | 2023/ШЦТ/0008 |
| Огноо | 2023-01-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Б |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 2023/ШЦТ/0008
2023 01 20 2023/ШЦТ/08
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
*******агануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,
Нарийн бичгийн дарга ******* ,
Улсын яллагч ******* ,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нийслэлийн *******агануур дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******-д холбогдох эрүүгийн 220*******002070152 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1993 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Төв аймгийн Мөнгөнморьт суманд төрсөн, 29 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, үсчин, гоо сайханч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *******, гурван хүүхдийн хамт *******агануур дүүргийн ******* дүгээр хороо, Тогос-Уул хэсгийн ..... тоотод оршин суух,
урьд *******агануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******50 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу *******50,000 төгрөгөөр торгох ял,
*******агануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 0*******-ний өдрийн 80 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, ******* ******* Ц-гийн ******* /РД: /
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2022 оны 12 дугаар сарын 07-ны 02-03 цагийн орчимд Нийслэлийн *******агануур дүүргийн 1 дүгээр хороо, Хуцаа хэсгийн 2 дугаар гудамжны 03 тоотод хохирогч О.Л-ыг хэрүүл маргаан үүсгэлээ гэх шалтгаанаар хохирогчийн цээж, зүүн гарын бугалга, зүүн талын гуяны хэсэгт хутгалж, түүний эрүүл мэндэд цээж, зүүн гарын бугалга, зүүн талын гуяны хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шарх, ойролцоох эдийн цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “2022 оны 12 дугаар 06-ны өдөр 10 цагийн үед манай найз О намайг дагуулж *******агануур дүүргийн 1 дүгээр хороо Хуцаагийн 2 дугаар гудамжны 03 тоотод өөрийнхөө найз Ч, ******* нарын гэрт аваачсан. Тэгээд бид юм ярилцаж байгаад О бид хоёр гарч яваад эргэж Ч-гийн гэрт 15 цаг өнгөрч байхад 1 шил 0.75 литрийн архи аваад очсон. Тухайн архийг О, *******, Л бид ******* хувааж ууж дуусгаад О 1 шил 0.75 литрийн архи авч ууж дуусаад байж байтал гаднаас М 1 шил архитай ирсэн. Тухайн архийг ууж дуусгаад бид дахиад 2 шил архи авч ууж нэлээн согтоцгоосон. Шөнө 02 цаг 30 минутын үед манай найз М-тай Л маргаан үүсгээд байхаар нь би “больцгоо” гэсэн. Л намайг хэл амаар доромжлоод түлхэхээр нь согтуу байсан болохоор уурандаа орон дээр байсан хар иштэй хутгыг аваад түүний зүүн гарын бугалга, цээжний зүүн хэсэгт 2 удаа хатгасан. Гэтэл Л-ын биеэс цус гарах үед би юу хийчихвээ гэж бодоод хутгаа газар хаясан. Л-ыг эмнэлэгт байхад нь очиж уулзаж 100,000 төгрөг өгсөн.” гэв /шүүх хуралдааны тэмдэглэл, хх-ийн 75-р хуудас/,
О.Л-ын мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-ийн 51-р хуудас/,
Д.М-айн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 55-р хуудас/,
Д.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 57-р хуудас/,
Гомдол мэдээлэл хүлээж авсан тэмдэглэл /хх-ийн 2-р хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн *******-9-р хуудас/,
Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын *******агануур дүүрэг дэх тасгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 08 дугаартай дүгнэлт /хх-ийн 6*******-65-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбогдох баримт /хх-ийн 2*******-28, 77-86, 90-96-р хуудас/,
Шүүгдэгч *******-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 87-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.
Шүүгдэгч ******* нь 2022 оны 12 дугаар сарын 07-ны 02-03 цагийн орчимд Нийслэлийн *******агануур дүүргийн 1 дүгээр хороо, Хуцаа хэсгийн 2 дугаар гудамжны 03 тоотод хохирогч О.Л-ыг хэрүүл маргаан үүсгэлээ гэх шалтгаанаар хохирогчийн цээж, зүүн гарын бугалга, зүүн талын гуяны хэсэгт хутгалж, түүний эрүүл мэндэд цээж, зүүн гарын бугалга, зүүн талын гуяны хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шарх, ойролцоох эдийн цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
- О.Л-ын мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 06-ны орой 19 цаг өнгөрч байхад манай эхнэр О дуудахаар нь *******агануур дүүрэг 1 дүгээр хороо Хуцаагийн 2 дугаар гудамж 03 тоотод *******, Ч нарын гэрт очсон. Намайг очиход тэдний гэрт *******, Ч, *******, О нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан. Намайг очоод удаагүй ууж байсан архи дуусч манай эхнэр О 0.75 литрийн архи аваад О, ******* бид гурав тухайн архийг ууж дуусгасан. Гэтэл удалгүй М 1 шил 0.75 литрийн архи авч ирж бид түүнийг ууж дуусгасан. Шөнө 02 цаг 50 минутын орчимд М бид хоёр шалихгүй зүйлээс болж намайг “хар халтар” гээд би М-г “тросон толгойт” гээд хоорондоо маргалдаж байхад хажуунаас ******* хутгатай ирээд миний зүүн гарын бугалга хэсэг рүү нилээн лав хутгалахаар нь би “Хүүш яаж байнаа” гэж хэлээд хойш ухартал тэр миний зүүн гуя хэсэгт дахиад 1 удаа хутгалсан. Тэгээд нэлээн цус алдаад байж байхад М эгч ирээд намайг эмнэлэгт хүргэж өгсөн ба тэнд байхад цагдаа нар ирсэн. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 51-р хуудас/,
- Д.М-н мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 07-ны шөнө 02 цаг 30 минутын үед О.Л нь манай хуурай ахыг тожил Эгээд хочилж яриад бид хоёр хэсэг маргалдаж байх үед ******* босож ирээд больцгоо гэж хэлтэл Л босож ирээд тэд нар хоорондоо маргалдаж байтал гэнэт цус олгойдоод миний цамц, өмд рүү цус үсрээд намайг өндийгөөд харах үед Л “намайг хутгалчихлаа” гэж хашхирах үед *******-н гарт хар иштэй хутга байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 55-р хуудас/,
- Д.О-н мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “Намайг унтаж байхад Л надад хандан “******* намайг хутгалчихлаа” гэж хэлэхээр нь босоод хартал Л-ын зүүн гараас нилээд цус гоожиж байсан. Тэгээд М эгч рүүгээ залгаад бид нар эмнэлэг явсан. Намайг унтаж байхад Л, М хоёр хоорондоо маргалдаад байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 57-р хуудас/,
- Гомдол мэдээлэл хүлээж авсан тэмдэглэлд: “Эрүүл мэндийн нэгдэлд хөл болон гарандаа хутгалуулсан хүн ирлээ” гэжээ. /хх-ийн 3-р хуудас/,
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн *******-9-р хуудас/,
- Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын *******агануур дүүрэг дэх тасгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 08 дугаартай дүгнэлтэд: “ 1.О.Л-ын биед цээж, зүүн гарын бугалга, зүүн талын гуяны хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шарх, ойролцоох эдийн цус хуралт, гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд хэд хэдэн удаагийн үйлчлэлээр учирсан байх боломжтой. 3.Дээрх шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.*******.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. *******.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна” /хх-ийн 6*******-65-р хуудас/,
- шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байх ба шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэмт үйлдэл болох юм.
Шүүх шийдвэр гаргахдаа хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******* нь өөрийн үйлдэл, учирч болох аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас аюултай хор уршиг учрах нь зайлшгүй, эсхүл учрах боломжтой талаар урьдчилан мэдсэн, мэдэх боломжтой байсан тул шүүх түүнийг гэмт хэрэг санаатай үйлдсэн гэж дүгнэв.
Иймд *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.
Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд шүүгдэгч ******* нь хохирогчид эмчилгээ болон эм тарианы төлбөрт 100,000 төгрөг өгсөн ба хохирогч О.Л нь энэ хэрэгт холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол нэхэмжлэхгүй, ямар нэгэн гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгч *******-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тус хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэв.
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *******-г хохирогч О.Л-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай.” гэв.
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “*******и өөрийн хийсэн гэмт үйлдэл болон гэм буруугаа хүлээж байна.” гэв.
Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Иймд улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хянаад, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 /нэг мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч *******-н үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тус тус тогтоогдоогүй болно.
Иймд улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хянаад, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зааснаар 1,000 /нэг мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Мөрдөгчийн тогтоолоор /хх-ийн 12-р хуудас/ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн хар өнгийн иштэй, нийт урт нь 26 см урттай 1 ширхэг хутга, цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон цайвар шаргал өнгийн 1 ширхэг футболкыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж шийдвэрлэх нь зүйтэй.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчид холбогдох иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.******* дүгээр зүйлийн 22.*******.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.******* дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-******* дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
Д*******РГ*******Л*******ГЧ, ШҮҮГЧ С.ӨЛЗИЙ-ОТГОН