Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 1515

 

 

 

 

 

 

 

     2019 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2019/01515

                 Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, шүүгч Г.Ариунаа, З.Доржнамжин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүрэг, ................. тоотод оршин суух, .....................Х.О /РД:..../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг, ...................... тоотод оршин суух, ...................Ц.Ц /РД:................../-д холбогдох,

 

Гэм хорын хохиролд 6,060,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Х.О нь 2019 оны 01сарын 12-ны өдөр Улаан-Үд рүү яваад 2019 оны 01 сарын 13-14-нд шилжих шөнө буцаад Монголд ирсэн юм. Ц.Цнь 2019 оны 01 сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, “Петровис” шатахуун түгээх станцын хойд замд миний эзэмшлийн Тоёота Хайландер маркийн машиныг зөвшөөрөлгүйгээр жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.1.а, 10.9 гэсэн заалтуудыг тус тус зөрчин зам тээврийн осол гаргаж миний эзэмшлийн автомашинд 6,060,000 төгрөгийн шууд хохирол учруулсан. Иймээс Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 2.7-д “зөрчлийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах” эрхтэй, мөн Тээврийн прокурорын газрын прокурорын 2019 оны 03 сарын 04-ний 25 дугаартай “Хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай” тогтоолын 6-д "иргэний нэхэмжлэгч Х.О нь зам тээврийн ослын улмаас учирсан гэм хорыг иргэний хуулийн 499, 505, 510 дугаар зүйлд зааснаар буруутай этгээдээр гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй" гэж заасны дагуу Ц.Ц-рТоёота Хайгландер маркийн автомашинд учирсан гэм хорыг асллгуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Уг зам тээврийн ослыг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газраас шалган Ц.Ц-ыггэм буруутай болохыг тогтоосон. Ослын улмаас учирсан хохирлыг 2019 оны 01 сарын 16-ны өдөр “Бэст эстимэйт” ХХК-иар тодорхойлуулахад нийт үнэлгээ 6,060,000 төгрөг болохыг тогтоосон. Осол болох үед миний бие Улаан-Үд хотод явж байсан ба машины түлхүүрээ гэрийн шургуулган доторх хайрцганд далд хийгээд явсан. Хариуцагч Ц.Цнь манай хүү Шийрэв-Одсэрд, машиныг нь халааж өгье гэж ятган, улмаар дур мэдэн унаж яваад дээрх ослыг гаргаж эд хөрөнгөд хохирол учруулсан. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1. “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасны дагуу Ц.Цнь автомашины эзэмшигч байхгүй хойгуур, зөвшөөрөл авалгүйгээр, тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөлгүйгээр миний машиныг унаж яваад зам тээврийн осол гаргаж, гэм буруугийн санаатай үйлдлээр эд хөрөнгөд хохирол учруулсан байна. Мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө" гэж заасны дагуу автомашд 6,060,000 төгрөгний хохирол учирсныг Ц.Цтөлөх үүрэгтэй байна. 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 0255181 тоот шийтгэлийн хуудсаар хариуцагч Ц.Ц-ыгзамын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн гэж шийтгэл оногдуулсан бөгөөд Ц.Цучруулсан хохирлоо төлөхгүй байгаа тул автомашины эвдрэл, хохирлын үнэлгээгээр тогтоогдсон 6,060,000 төгрөгийг Ц.Ц-оос гаргуулж Х.О надад олгуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ц.Ц-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттулга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ яагаад Ц.Ц-ыгхохирол төлбөр дангаараа хариуцах болсныг нарийн тайлбарлаагүй байна. Нэхэмжлэгч тал Ц.Ц-ыгтээврийн хэрэгсэл жолоодож, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнтэй холбогдуулан шалгасан зөрчлийн хэрэг бүртгэлийн материалд үндэслэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Цагдаагийн байгууллагаас Ц.Ц-ын үйлдлийг зөрчлийн журмаар шалгаж, хариуцлага тооцсон баримт хавтас хэрэгт авагдсан. Нэхэмжлэгч талын зөвхөн Ц.Ц-тодхолбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч тал хэрэг бүртгэлийн хэрэг хаасан тогтоолын 6-д Х.Э-ийгөөрт учирсан хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй гэж заасан учраас шүүхэд хандсан гэж тайлбарлаж байна. Хэрэг шийдэхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч баримт ёсгүй. Иймд нэхэмжлэгчийн Ц.Ц-ыгхариуцагчаар татсан нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ шүүгээнд машины түлхүүр хадгалсан байсныг Ц.Цзөвшөөрөлгүй авч явсан мэтээр бичсэн байсан. Хэдийгээр нэхэмжлэгч шүүхэд хандах эрхтэй ч хэн нэгнийг үндэслэлгүй буруутай эрхгүй гэдгийг анхаарч үзэхийг хүсэж байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар Х.О-ийнхүү н.Шийрэв-Одсэр, найз н.Амар, н.Цэвээнравдан нарын хүмүүс хариуцагч Ц.Ц-тоймашинд хамт явсан болох нь тогтоогдсон. Хамтран хариуцагч нарыг тодруулахгүйгээр зөвхөн Ц.Ц-оос төлбөр нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Манай талаас өмнөх хурал дээр хамтарч хариуцлага хүлээх ёстой этгээдүүдийг гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг шүүх хангаагүй. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3-д гэм хор учруулсан этгээдээс гадна түүнийг уруу татсан, дэмжин тусалсан этгээдүүд адил хариуцлага хүлээхийг заасан. Хариуцлага хүлээвэл зохих этгээд Ц.Ц-тодмашины түлхүүр өгснөөр Ц.Цзам тээврийн хөдөлгөөнд оролцсон. Х.О өөрийгөө машины өмчлөгч гэж үзээд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Машины бичиг баримтаас харахад “Есөн шижир” ББСБ ХХК-ийн барьцаанд машин байна. “Есөн шижир” ББСБ ХХК машины өмчлөгч, Х.О эзэмшигч болох нь харагдаж байна. 2019 оны 10 сард машин барьцаалсан зээлийн хугацаа дуусахаар харагдаж байна. Х.Э-ийггэрээний үүрэг гүйцэтгэж дуусах хүртэл “Есөн шижир” ББСБ ХХК машины өмчлөгч болно. Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1-д зааснаар “Х.О-дмашины талаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрх байхгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйл, 65 дугаар зүйлийн 65.1.5-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х.О нь хариуцагч Ц.Ц-тодхолбогдуулан тээврийн хэрэгсэлд учирсан гэм хорын хохиролд 6,060,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн машин зөвшөөрөлгүй авч яваагүй, нэхэмжлэгч Х.О-ийнхүү н.Шийрэв-Одсэр, найз н.Амар, н.Цэвээнравдан нар хариуцагч Ц.Ц-тоймашинд хамт явсан. Гэм хор учруулсан этгээдээс гадна түүнийг уруу татсан, дэмжин тусалсан этгээдүүд адил хариуцлага хүлээх ёстой. Мөн тээврийн хэрэгслийн өмчлөгч бус этгээд шүүхэд нэхэмжлэл гаргасан учир шаардах эрхгүй гэж маргажээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

“Тоёота Хайландер” маркийн 77-53 УБӨ улсын дугаартай автомашины гэрчилгээнд өмчлөгчөөр “Есөн шижир инвест” ББСБ гэж бүртгэсэн байгаа хэдий ч хэрэгт нотлох баримтаар авагдсан “Есөн шижир инвест” ББСБ-иас Авто тээврийн үндэсний төвд хандсан 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 403 дугаар албан бичиг, 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр “Х.О, “Есөн шижир инвест” ББСБ нарын хооронд байгуулагдсан 1660002119 дугаартай зээлийн болон барьцааны гэрээ зэргээр уг автомашины өмчлөгч нь “Есөн шижир инвест” ББСБ бус нэхэмжлэгч Х.О мөн болох нь тогтоогдож байна.

 

Өмчлөгч нь эд хөрөнгөд учирсан хохирлоо Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасны дагуу шаардах эрхтэй.

 

Хариуцагч Ц.Цнь 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 20 цаг 40 минутын орчим Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, “Петорвис” шатахуун түгээх станцын хойд замд “Тоёота Хайландер” маркийн 77-53 УБӨ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.1., хоёрдугаар хавсралтын 1.1, 1.2, 1.3, 10.9 дэх заалтуудыг зөрчин зам тээврийн осол гаргасан болох нь Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн “Хэрэг бүртгэлийн хэрэг нээх тухай” тогтоол, Тээврийн прокурорын газрын прокурорын 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 126 дугаар “Хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай” тогтоол, Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 150 дугаар дүгнэлт, 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зохигчийн тайлбар зэрэг нотлох баримтаар нотлогдож байна. /хх-ийн 9, 10, 14,15 дугаар тал/

 

            Түүнчлэн нэхэмжлэгчийн өмчлөлийн “Тоёота Хайландер” маркийн 77-53 УБӨ улсын дугаартай автомашинд хариуцагч Ц.Ц6,060,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь “Бэст эмтмиэйт” ХХК-ийн гаргасан Автомашин техникийн үнэлгээний тайлангаар нотлогдож байна. /хх-ийн 19 дүгээр тал/

 

Улмаар хэрэгт автомашины засварын зардал 7,615,700 төгрөгийн баримт авагдсан байх боловч нэхэмжлэгч засварын зардлыг “Бэст эмтмиэйт” ХХК-ийн гаргасан 6,060,000 төгрөгийн үнэлгээний дагуу шаардсан байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй үзлээ. 

 

Хуулийн дээрх зохицуулалтын дагуу хариуцагч Ц.Цнь нэхэмжлэгч Х.О-ийнэд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирлыг мөнгөөр нөхөн төлөх байдлаар хариуцан арилгах үүрэгтэй.

 

Иймд хариуцагч Ц.Цзам тээврийн осол гаргасан буруутай нь тогтоогдсон тул тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд шилжүүлэн өгсөн эсэхээс үл хамааран өөрт учирсан хохирлоо гэм хор учруулсан этгээдээс шаардахад саад болохгүй тул хариуцагч Ц.Ц-оос 6,060,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х.О-д олгох үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.Ц-оос 6,060,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.О-д олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.О-с улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 111,910 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Ц-оос 111,910 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

   

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.АЗБАЯР

 

                                  ШҮҮГЧИД                                             Г.АРИУНАА

 

                                                                                               З.ДОРЖНАМЖИН