Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 36

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Хүрэлбаатар даргалж, шүүгч С.Цэцэгмаа, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн нарын бүрэлдэхүүнтэй,                                                                                                 

           Шүүх хуралдаанд:

         Прокурор                                              Д.Сүрэнхор

         Шүүгдэгч                                             Б.М

         Шүүгдэгчийн  өмгөөлөгч                      Э.Алтан-Уяа

         Нарийн бичгийн дарга                          Н.Эрдэнэбулган нарыг оролцуулан

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 130 дугаар шийтгэх тогтоолтой Б.М-д холбогдох 1915002420152 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.М-н давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Б.М

Б.М нь 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр зохих зөвшөөрөлгүйгээр Булган аймгийн ... "И" гэх газраас шинэс төрлийн 7.2539 м3 хэмжээтэй мод бэлтгэж, **-** БУЛ улсын дугаартай, “Kia Bongo” загварын тээврийн хэрэгслээр Орхон аймгийн Баян-Өндөр сум руу гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 2019/ШЦТ/130 дугаар шийтгэх тогтоолоор:

 Шүүгдэгч Б.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М.г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,   

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т заасныг баримтлан шүүгдэгч Б.М.д оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4500000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг сар бүр 150000 /нэг зуун тавин мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж, торгуулийн ялыг биелүүлэх хугацааг гурван сарын хугацаагаар тогтоож,   

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан прокурорын 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 5/09 дугаартай тогтоолоор битүүмжлэгдсэн шинэс төрлийн 7.2539 м3 мод, **-** БУЛ улсын дугаартай, “Kia Bongo” загварын тээврийн хэрэгслийг шүүгдэгч Б.М.с албадан гаргуулж, үнийг Улсын төсөвт шилжүүлж,  

 Энэ хэрэгт шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй, хохирогч санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй,  хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдан,

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж,

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.М давж заалдах гомдолдоо: “...Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 130 дугаартай шийтгэх тогтоолоор надад оногдуулсан ял шийтгэлийн талаар ямар нэгэн санал, хүсэлт, гомдол байхгүй, гэмт хэргийг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд байгаль-экологид учруулсан хохирол төлбөрийг Байгаль орчныг хамгаалах тухай хуульд зааснаар 3 дахин нэмэгдүүлж буюу 1 399 863 төгрөгөөр төлсөн. Уг гэм буруутай үйлдэлдээ харамсаж, гэмшиж байна. Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан үндэслэлээр гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан  **-** БУЛ улсын дугаартай “Киа бонго” маркийн тээврийн хэрэгслийг албадан гаргуулж, үнийг нь улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэдгийг "... энэ хуулийн тусгай ангид заасан ... гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” хэмээн зааснаас үзэхэд уг тээврийн хэрэгслийг “гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник, хэрэгсэл” гэх үндэслэл байна. Харин мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. ...”, 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус заажээ. Үүнээс үзэхэд шүүгдэгч Б.М надад дээрх хуулийн зүйл, заалтанд заасанчлан “бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй асуудал, мөн уг хэрэг шалган шийдвэрлэх ажиллагаанд ямар нэгэн зардал гарсан асуудал” байхгүй байна. Би гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийг буюу байгаль-экологид учруулсан 466.621 төгрөгийг Байгаль орчныг хамгаалах тухай хуульд заасны дагуу 3 дахин нэмэгдүүлж, 1.399.863 төгрөгөөр төлсөн байхад амжиргаагаа залгуулдаг ганц тээврийн хэрэгслийг минь улсын төсөвт шилжүүлж байгаа нь үндэслэлгүй байна. Түүнчлэн шүүгдэгч Б.М миний бие ам бүл 5, эхнэр, бага насны хүүхдүүдийн хамт амьдардаг бөгөөд хүүхдүүд сургууль, цэцэрлэгт суралцаж, хүмүүждэг, эхнэр эрхэлсэн ажилгүй. Би л уг тээврийн хэрэгслээр ажил хийх, амьдрал авч явах, амжиргаагаа залгүүпдаг. Анхан шатны шүүх үг тээврийн хэрэгслийг үпсын төсөвт шилжүүпэх шаардлагатай эсэхийг бүрэн сүдпахгүй, миний ар гэр, амьдралын нөхцөл байдал, ажил эрхлэлтийн харгалзан үзэхгүй, энэ талаар шийтгэх тогтоолд ямар нэгэн дүгнэлт хийлгүй улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна. Хэдийгээр би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн боловч уг үйлдсэн гэмт хэргийн хохирол, хор уршигийн хэмжээ бага. Учир нь би мод бэлтгэх зөвшөөрөлгүй байсан боловч нойтон мод унагаж бэлтгэсэн асуудал байхгүй, унасан хуурай гишүү модыг түүж ачсан... Гэтэл надад уг зүйл, хэсэгт заасан “учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй асуудал байхгүй, мөн хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй” байна. Иймд дээрх хуулийн зүйл, хэсэг, уг тээврийн хэрэгслээр амьдралаа авч явж, амжиргаагаа залгуулдаг, бага насны хүүхдүүдтэй, эхнэр болон миний бие эрхэлсэн ажилгүй, гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, учруулсан хохирол, хор уршигийн хэмжээ, хохирол төлбөрөө төлсөн, гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж, харамсаж байгаа нөхцөл байдлыг харгалзан үзэж уг тээврийн хэрэгслийг миний өмчлөл, эзэмшилд буцаан олгож өгнө үү...” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн Б.М.д холбогдох эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд зааснаар анхан шатны шүүхийн шийдвэр, хэргийн бүх ажиллагааг бүхэлд нь хянан үзэв.

Шүүгдэгч Б.М 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр зохих зөвшөөрөлгүйгээр Булган аймгийн Бугат сумын 2 дугаар багийн нутаг "И" гэх газраас шинэс төрлийн 7.2539 м3 хэмжээтэй мод бэлтгэж, **-** БУЛ улсын дугаартай, “Kia Bongo” загварын тээврийн хэрэгслээр Орхон аймгийн Баян-Өндөр сум руу гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан, хассан, шүүхийн шийдвэрт нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Б.М.н үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Зөвшөөрөлгүйгээр ой мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, анхан шатны шүүх шүүгдэгчийн гэм буруугийн байдалд тохирсон ял шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.М нь зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн  модны байгаль экологид учруулсан хохирол төлбөрийг хуульд заасны дагуу 3 дахин нэмэгдүүлж буюу 1 399 863 төгрөгийг төлж барагдуулсан, түүний хууль бусаар бэлтгэсэн шинэс төрлийн модыг нь хураан авч улсын орлого болгож  гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө орлого, тээврийн хэрэгслийг нь хураах албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байгаа боловч шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн хор уршгийн хэмжээ, унасан хуурай гишүү модыг зөвшөөрөлгүй түүж ачсан зэрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, ар гэрийн ахуй амьдралын байдал зэрэг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлуудыг харгалзан үзээд шүүгдэгч Б.М.н эзэмшлийн тээврийн хэрэгслийг нь  хураан авах зайлшгүй шаардлагагүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Иймд амьдралын хэрэгцээнд нь зориулагдсан **-** БУЛ улсын дугаартай, “Kia Bongo” загварын тээврийн хэрэгсэлийг нь шүүгдэгч Б.М.д буцаан олгохоор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэх  нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 2019/ШЦТ/130 дугаар шийтгэх тогтоолын

5 дахь заалтын ...**-** БУЛ улсын дугаартай, “Kia Bongo” загварын тээврийн хэрэгслийг шүүгдэгч Б.М.с албадан гаргуулж гэснийг ... **-** БУЛ улсын дугаартай, “Kia Bongo” загварын тээврийн хэрэгслийг шүүгдэгч Б.М.д буцаан олгож” гэж нэмж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Б.М.н  давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    М.ХҮРЭЛБААТАР                                   

                                                  ШҮҮГЧ                                  С.ЦЭЦЭГМАА

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ё.БЯМБАЦЭРЭН