Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 171

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,

Нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,

Улсын яллагч Д.Дашмаа,

Шүүгдэгч Д.Энхбаяр, түүний өмгөөлөгч Г.Сүхээ нарыг оролцуулан, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Доржийн Энхбаярт холбогдох эрүүгийн 201601000196 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Боржигон овогт Доржийн Энхбаяр, Монгол улсын иргэн, 1976 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ачааны оосорлогч  мэргэжилтэй, хувиараа хөргөгч, угаалгын машин засдаг, ам бүл 7, хадам эх, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Баянгол дүүргийн 10 дугаар хороо Зүүн нарангийн 9 дүгээр гудамжны 46 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй,

Урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 66 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 5 хоногийн хугацаагаар баривчлах ял шийтгүүлж, 2009 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хугацаа дуусч суллагдсан, бие эрүүл, ухаан саруул                 /РД: УЮ93103015/;

 

Шүүгдэгч Д.Энхбаяр нь 2015 оны 06 дугаар сард Төв аймгийн Баянгол сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны сэтгэцэд нөлөөлөх бодис-ын конвенцын 2 дугаар жагсаалтанд орсон бодис болох дельта-9 тетрагидроканнабинол-ын агууламж бүхий 131.3568 грамм ургамлыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн олж авч, 2016 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 9 дүгээр гудамжны 46 тоот гэртээ, мөн 2016 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр  Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах УБТ 5423 улсын дугаартай Тоёота фан карго маркийн тээврийн хэрэгсэлд шилжүүлэн байрлуулж тус тус хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Энхбаяр мэдүүлэхдээ: ....Би гэм буруутай үйлдэлдээ харамсаж байна. Тухайн ургамал сэтгэцэд нөлөөлөх зүйл гэдгийг мэдээгүй. Сүүлд хэрэгт ороод ямар зүйл болохыг мэдсэн. Өвчин намдаахад хэрэглэдэг байх гэж бодсон гэв.

 

2016 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн илтгэх хуудас /хх-14,25/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /15-20/,

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-21, 24/,

Мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестер ашигласан тухай тэмдэглэл /хх-26/,

Үзлэгээр хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-33/,

Эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол /хх-38/,

 

2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 8043 шинжээчийн дүгнэлт:

…1.2.3.4.Шинжилгээнд ирүүлсэн Д.Энхбаяр эд мөрийн баримт өвс мэт зүйл /15.0 грамм/ 2016.09.14-нд х/ч М.Отгонбаатар гэсэн хаягтай ногоон өнгийн ургамал мэт зүйл, Хэргийн газраас хураагдсан эд зүйлс 2016.09.11 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, цагаан өнгийн цаасанд ороосон тамхи мэт зүйл зэргээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ийн агуулга илэрч байна. Д.Энхбаяр шээс 2016.09.11 гэсэн хаягтай шээснээс тетрагидроканнабинол / tetrahydrocannabinol/-ын агуулга илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-н Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц-ийн жагсаалтанд багтдаг болно… гэсэн дүгнэлт /хх-ийн 45-50/,

 

Цагдаагийн Ерөнхий газар, Эрүүгийн Цагдаагийн газраас ирүүлсэн 1971 оны Нэгдсэн Үндэсний Байгууллагын Сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад орсон каннабис /дельта 9 тетранидроканнабинол/-ын олон улс дахь зах зээлийн үнийн судалгаа, ...130.9 грамм каннабис гэх бодис нь Монгол Улсад 520.000-650.000 орчим төгрөгөөр борлуулагдахаар байна. ...130.9 грамм каннабис-ийг 13-15 хүн нэг удаагийн тунгаар хэрэглэх боломжтой бөгөөд хүний эрүүл мэндэд сөрөг хор нөлөөтэй болно /хх-69-70/,

 

Шүүгдэгч Д.Энхбаяр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: …Миний машинд байсан ургамлыг би 2015 оны 06 дугаар сард Сэлэнгэ аймгийн Баянгол сумын хүмүүсийн хэлдгээр Баруунхараа гэх газар хөргөгч, угаалгын машин засаж байгаад буцаад явж байхдаа замын хажууд шээхээр зогссон. Ингээд байж байхад замын хажууд маш их хэмжээтэй хүний нүдэнд тусахуйц байдлаар ургасан байсан. Тэр үед нь гэнэт хүнээс уг өвсийг гэмтэлтэй хүн хэрэглэхэд сайн гэж сонсож байсан санаанд ороод машиндаа байсан монос эмийн санаас эм хийж өгсөн ногоон бичигтэй уутанд ишнээс нь навч голдуу хэсгийг шувтран тасдаж хийгээд ирсэн. Түүнээс биш хэн нэгэн хүнээс мөнгөөр худалдаж аваагүй. Яагаад тэр ургамлыг

авсан гэхээр би 2007 онд Туушин ХХК-д оосорлогч, дохиочины ажил хийж байгаад 40 тонны контайнерт цохиулаад нүүрний яс цөмөрч ороод тархины гэмтэл авсан. Мөн нуруундаа гэмтэл авсан юм байна лээ үүнийг нь бол сүүлд мэдээд 2013 онд нурууны хагалгаанд орсон. Энэ гэмтлийг авснаас хойш толгой, нуруу өвддөг болсон. Удаан сууж, явж чаддаггүй. Ингээд 1995 онд Дотоодын цэрэгт Төв аймгийн Дотоодын цэрэгт Төв аймгийн Лүн суманд Авдрантын хорих дээр алба хааж байхад одоо хэн хэлснийг нь санахгүй байна манай онжавуудын нэг нь надад тэр ургамлыг байгальд ургачихсан байхыг нь харуулаад таван салаа гэдэг ургамал орос цэргүүд Монголд алба хааж байхдаа тарьсан. Өвдөлтөнд сайн эдгээдэг ч гэлүү тиймэрхүү зүйл ярьж байсан нь санаанд ороод түүчихсэн. Түүнээс биш үүнийг хууль бус ялангуяа хар тамхины ургамал гэдгийг бол мэдээгүй. Мэдсэн бол түүхгүй байсан, яагаад түүснийгээ одоо хэр нь ойлгохгүй л байна. Түүсэн ургамлаа Баянгол дүүргийн 10 дугаар хороо, зүүн нарангийн 9-46 тоот хашаандаа авчираад жижиг байшингийнхаа дээвэр дээр ууттай нь тавьчихсан байсан. Ингээд өнгөрсөн жилээс хойш хараагүй мартсан байсан. Саяхнаас хэрэг явдал болохоос 2-3 хоногийн өмнө миний нуруу өвдөөд хажуугаар нь ажил төрөл ихтэй тийм үе байсан. Ингээд 2016.11.09-ний өдөр хөргөгчний помп хайгаад амбаар саваа ухаж яваад дээвэр тавьсан байсан Баруунхараагийн тэндээс түүж авчирсан ургамлаа харсан. Энэ үед хэрэглээд үзвэл нуруу гайгүй болчихгүй байгаа гэж бодоод гэрт байсан тамхи татдаг байх үедээ хэрэглэж байсан дүнсэн тамхи татдаг зориулалтын нимгэн цаасанд ахиухан шиг хийж ороож байгаад татсан. Хоолой гашуун оргиод сороход хэцүү байсан учраас 2-3 удаа сайн сороод хаячихсан. Ингээд тэр өдрөө МУИС-н Эдийн засгийн сургуулийн замын урд талд байдаг хөргөгч, угаалгын машины сэлбэг зардаг газарлуу хайгаад байсан помпоо авахаар гэрээсээ гараад өргөө кино театрын хойд замаар эх нялхас руу уруудаад тасганы овооруу баруун эргээд чигээрээ явж байгаад хүнсний 4 дүгээр дэлгүүртэй замлуу баруун эргээд эхний уулзвараар нь зүүн эргээд нөгөө дэлгүүр дээрээ иртэл хаалттай ч юм шиг хаалга нь хаалттай байхаар нь яасын бол гэж дэлгүүр лүү буцаж эргэх гээд уулзвар дээр замын хашлага мөргөсөн энэ үед тэнд байсан замын цагдаа ирээд бичиг баримтаа гэсэн тухайн үед бичиг баримтгүй явсан чинь машинаас буу гээд машины хаалга онгойлгож үзэж байгаад жолоочийн хойд талын шал нь дээр ууттай байсан зүйлийг энэ юу юм гээд асуусан би ургамал байгаа юм аа л гэж хэлсэн. Тиймээ би нэг л удаа баригдах өдрөө хэрэглэсэн. Ямар ч гэсэн түүгээд гэртээ авчраад хадгалсан… /хх-ийн 77-85/,

 

Шүүгдэгч Д.Энхбаярын иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, засаг даргын тодорхойлолт, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-87-123/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүгдэгч Д.Энхбаяр нь 2015 оны 06 дугаар сард Төв аймгийн Баянгол сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны сэтгэцэд нөлөөлөх бодис-ын конвенцын 2 дугаар жагсаалтанд орсон бодис болох дельта-9 тетрагидроканнабинол-ын агууламж бүхий 131.3568 грамм ургамлыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн олж авч, 2016 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 9 дүгээр

гудамжны 46 тоот гэртээ, мөн 2016 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр  Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах УБТ 5423 улсын дугаартай Тоёота фан карго маркийн тээврийн хэрэгсэлд шилжүүлэн байрлуулж тус тус хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

2016 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн илтгэх хуудас /хх-14,25/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /15-20/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-21, 24/, мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестер ашигласан тухай тэмдэглэл /хх-26/, үзлэгээр хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-33/, эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол /хх-38/, 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 8043 шинжээчийн дүгнэлт:

…1.2.3.4.Шинжилгээнд ирүүлсэн Д.Энхбаяр эд мөрийн баримт өвс мэт зүйл /15.0 грамм/ 2016.09.14-нд х/ч М.Отгонбаатар гэсэн хаягтай ногоон өнгийн ургамал мэт зүйл, Хэргийн газраас хураагдсан эд зүйлс 2016.09.11 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, цагаан өнгийн цаасанд ороосон тамхи мэт зүйл зэргээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ийн агуулга илэрч байна. Д.Энхбаяр шээс 2016.09.11 гэсэн хаягтай шээснээс тетрагидроканнабинол / tetrahydrocannabinol/-ын агуулга илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-н Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц-ийн жагсаалтанд багтдаг болно… гэсэн дүгнэлт /хх-ийн 45-50/, Цагдаагийн Ерөнхий газар, Эрүүгийн Цагдаагийн газраас ирүүлсэн 1971 оны Нэгдсэн Үндэсний Байгууллагын Сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад орсон каннабис /дельта 9 тетранидроканнабинол/-ын олон улс дахь зах зээлийн үнийн судалгаа, ...130.9 грамм каннабис гэх бодис нь Монгол Улсад 520.000-650.000 орчим төгрөгөөр борлуулагдахаар байна. ...130.9 грамм каннабис-ийг 13-15 хүн нэг удаагийн тунгаар хэрэглэх боломжтой бөгөөд хүний эрүүл мэндэд сөрөг хор нөлөөтэй болно /хх-69-70/,

шүүгдэгч Д.Энхбаярын …уг өвсийг гэмтэлтэй хүн хэрэглэхэд сайн гэж сонсож байсан, ...Түүсэн ургамлаа Баянгол дүүргийн 10 дугаар хороо, зүүн нарангийн 9-46 тоот хашаандаа авчираад жижиг байшингийнхаа дээвэр дээр ууттай нь тавьчихсан байсан. ...хэрэг явдал болохоос 2-3 хоногийн өмнө миний нуруу өвдөөд хажуугаар нь ажил төрөл ихтэй тийм үе байсан. Ингээд 2016.11.09-ний өдөр хөргөгчний помп хайгаад амбаар саваа ухаж яваад дээвэр тавьсан байсан Баруунхараагийн тэндээс түүж авчирсан ургамлаа харсан. Энэ үед хэрэглээд үзвэл нуруу гайгүй болчихгүй байгаа гэж бодоод гэрт байсан тамхи татдаг байх үедээ хэрэглэж байсан дүнсэн тамхи татдаг зориулалтын нимгэн цаасанд ахиухан шиг хийж ороож байгаад татсан. ...буцаж эргэх гээд уулзвар дээр замын хашлага мөргөсөн, энэ үед замын цагдаа ирээд бичиг баримтаа гэсэн тухайн үед бичиг баримтгүй явсан чинь машинаас буу гээд машины хаалга онгойлгож үзэж байгаад жолоочийн хойд талын шал нь дээр ууттай байсан зүйлийг энэ юу юм гээд асуусан би ургамал байгаа юм аа л гэж хэлсэн. Тиймээ би нэг л удаа баригдах өдрөө хэрэглэсэн. /хх-77-85/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар

 

цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Д.Энхбаярт Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс түүнийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Д.Энхбаяр урьд нь Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 66 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 5 хоногийн хугацаагаар баривчлах ял шийтгүүлж, 2009 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хугацаа дуусч суллагдсан байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх хэсэгт зааснаар ялтай байх хугацаа дууссан байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Д.Энхбаярыг ял шийтгэхдээ анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.9 дэх хэсгүүдэд зааснаар түүнд оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд авч үзэв.

 

Шүүгдэгч Д.Энхбаярт бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Түүнчлэн хэрэгт 54-23 УБТ улсын дугаартай Toyota fun cargo маркийн автомашиныг битүүмжилсэн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 131.3568 грамм ногоон өнгийн хатаасан ургамал, нугалж хуйлсан нимгэн цаас мэт зүйлийг устгах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Боржигон овогт Доржийн Энхбаярыг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэн олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар Д.Энхбаярыг 4 /дөрөв/ сар, 10 /арав/ хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар Д.Энхбаярт оногдуулсан 4 /дөрөв/ сар, 10 /арав/ хоногийн хугацаагаар баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд эдлүүлсүгэй.

4. Д.Энхбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Хэрэгт 54-23 УБТ улсын дугаартай Toyota fun cargo маркийн автомашиныг

битүүмжилсэн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 131.3568 грамм ногоон өнгийн хатаасан ургамал, нугалж хуйлсан нимгэн цаас мэт зүйлийг устгахыг Эд мөрийн баримт устгалын комисст даалгасугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Энхбаярт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Энхбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

       

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Х.ИДЭР