| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 108/2023/0008/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/08 |
| Огноо | 2023-01-09 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Г.Баясгалан |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 2023/ШЦТ/08
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,
Улсын яллагч Г.Баясгалан,
Хохирогч Б.*******, түүний өмгөөлөгч Б.Отгонтуяа,
Шүүгдэгч Х.*******, түүний өмгөөлөгч Э.Намжилцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Баясгалангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 172/А дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******ын *******од холбогдох эрүүгийн 2207000000170 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1*** оны *** дугаар сарын **-ний өдөр **** аймагт төрсөн, 67 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эм зүйч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 2, нөхрийн хамт *******, ******* тоотод оршин суудаг,
Урьд Сэлэнгэ аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 192 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5.400 нэгжтэй тэнцэх буюу 5.400.000 төгрөгийн торгох ялаар шийтгэгдэж байсан,
*******ын ******* / РД: *******/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Х.******* нь 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 15 цагийн үед *******ны нутаг дэвсгэрт байрлах *******, тоот дахь зуслангийн хашаан дахь С.гийн эзэмшлийн байшингийн гадна хохирогч Б.*******тэй "...маргаанд хөндлөнгөөс оролцож хэрэлдсэн..." гэх шалтгаар хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүнийг түлхэн унагах, алгадах, цохих зэргээр халдаж, эрүүл мэндэд нь "...баруун 2-р хурууны дунд шивнүүр ясны хугарал..." гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатайгаар учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Х.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Гар нь надаас болж гэмтээгүй гэж би бодож байгаа. Өөр надад хэлэх зүйл алга. Б.******* байрандаа юм янзалж байхдаа манай хашааг хөлөөрөө өшиглөөд хэрүүл эхлүүлсэн. Би Б.*******г гараад гэртээ юм хийж байгаад ийм болгосон байх. Би дараа нь хүүхдүүдтэйгээ очоод аавтай нь муудалцсан юм байхгүй. Маргалдаж байхдаа түлхэлцээд хоёр тийшээ унасан. Тэр үед гар гэмтэх, хохирол учруулах зүйл болоогүй.” гэв.
Хохирогч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “2022 оны 06 дугаар сарын 26-ны өдөр би аавынхаа зуслан дээр цэвэрлэгээ хийх гээд очсон байсан. Цэвэрлэгээ хийж байхад Х.******* эгч гэрээсээ гарч ирээд нүүрээ угааж байсан. Намайг харчхаад аятайхан байгаарай элдэв дээдийн юм цацаад эхлэв гэж хэлсэн. ...Гэрээрээ ирээд аавын минь байшинг нүдэж байсан. Ер нь бол хууль гэж байдаг, хэн нэгнээ ингэж дээрэлхэж болохгүй. Хэн ч өтөл насалж 80 нас хүрнэ. Тэр цагт залуу нь ирээд хөгшнөө яв зайл гээд дээрэлхдэг битгий байгаасай. Надад нэмэх зүйл байхгүй. Мөнгө нэхэмжлээгүй, дахиад битгий гүйж ирж аав, ээжийг минь намайг битгий дээрэлхээсэй гэж хүсэж байна.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт Улсын яллагчийн зүгээс гэмт хэргийн талаар дараах байдлаар нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Хохирогч Б.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 26-ны өдөр би аавынхаа зуслангийн байшин дээр ганцаараа байж байтал 10 цагийн орчимд хажуугийн зуслангийн байшингийн хөрш болох Х.******* гэх эмэгтэй хүрч ирээд надтай зуслангийн газрын асуудлаар маргалдсан юм. Үүний дараа 14-15 цагийн орчимд Х.******* нь дахин манай аавын байшингийн гадаа хүрч ирээд манай аав С.г хэл амаар доромжлоод эхэлэхээр нь аавыгаа өмөөрөөд “яагаад хөгшин настай хүнийг дээрэлхээд байдаг юм бэ” гээд хэлтэл Х.******* нь шууд над дээр хүрч ирээд над руу орилж байгаад миний нүүрэн тус газарт нэг удаа алгадаад, намайг түлхэж унагаасан, намайг унасан байх үед Х.******* нь намайг хэд хэдэн удаа цохисон, цохиход нь би толгойгоо хоёр гараараа хамгаалж байгаад би хөлөөрөө жийгээд Х.*******ыг өөрөөсөө холдуулсан. ...Тэр өдөр миний баруун гарын долоовор хуруу эвгүй болоод, хавдчихсан байсан юм. Би хуруугаа гайгүй байх гэж бодоод эмнэлэг болон цагдаагийн байгууллагад мэдэгдэлгүй явсаар, наадмын амралтын өдрүүдээр амарч байгаад ажилдаа ортол миний хуруу огт зүгээр болоогүй, өвчтэй байхаар нь эмнэлэгт үзүүлтэл таны хуруу хугараад бороолоод эхэлсэн байна гэж хэлэхээр нь би цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж байна... Би Х.*******ын манай байшингийн урдуур татсан шонтой хашааг хөлөөрөө нэг удаа өшиглөчихсөн юм, тэгсэн чинь Х.******* чи хашаа нураалаа эвдлээ гээд надруу гараа далайгаад дайраад ирэхээр нь би гартаа барьж байсан шүүрээрээ өөдөөс нь тулаад түүнийг өөрөөсөө холдуулсан тэгтэл Х.******* гэрлүүгээ яваад гэрээсээ шүүр авч гарч ирээд над руу дайрахаар нь бид хоёр нэг нэг рүүгээ харилцан цохилцоод л хоёр тийшээ салаад би гэрлүүгээ орсон. ..удаагүй миний ардаас , , ******* гурав хүрч ирээд байшингын гадаа антенн суурилуулж байсан аав д “таниас болсон” гээд аав руу орилоод байхаар нь би байшингаас аавыгаа өмөөрөх гээд гараад иртэл аав гийн байшингийн урд зогсож байтал Х.******* надруу хүрч ирээд намайг алгадаад шууд намайг гараараа түлхчихсэн, тухайн үед би алгадуулснаасаа болоод бага зэрэг манарчихсан байсан, нэг мэдсэн би цементэн газар уначихсан дээшээ хараад хэвтэж байсан, тэгэхэд Х.******* миний дээрээс тонгойчихсон надруу гараараа цохиод байхаар нь гараараа нүүрээ хамгаалаад хөлөөрөө түүнийг хойшоо түлхсэн чинь Х.******* хойшоогоо газар уначихсан. Тухайн өдрөө би баруун гарынхаа хурууг хугарсанг ерөөсөө мэдээгүй, унахдаа эвгүй унаснаас болоод эсхүл Х.******* намайг газар уначихсан байхад толгой руу цохих нь болиулах гээд гараараа хааж байгаад ийм болчихлоо, хуруугаа тулгачихлаа гэж бодоод л өнгөрсөн. Би тухайн үедээ цагдаад өргөдөл гаргаж өгөөгүй, ...миний баруун гарын долоовор хуруу өвдсөн хэвээрээ л байгаад байсан болохоор ер нь энэ яачихав эмчид үзүүлье гэж бодоод эмнэлэгт очиж үзүүлэхэд надад “таны баруун гарын долоовор хуруу хугараад бороолоод зөрөөд эдгэчихсэн байна” гэж хэлсэн юм. Ингээд л би цагдаа, сэргийлэхээр явах нь зөв юм байна гэж бодоод цагдаад өргөдөл өгсөн юм...” /хх-5, 100/ гэх мэдүүлэг,
Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би *******ны нутаг дэвсгэрт ******* гэх газарт тоотод байх аав С.гийнхээ зуслангийн байшинд 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 12 цагийн орчимд очиж аавынхаа гэрт ДДШ ТВ-ийн антень суурилуулаад байж байтал манай аавын зуслангийн байшингийн хажуугийн байшинд амьдардаг хөрш Х.******* нь хүрч ирээд манай аавтай маргалдаад, доромжлоод эхэлтэл манай эгч Б.******* аавыг өмөөрөөд очтол манай эгчийн нүүр лүү нь Х.******* гэх эгч гараараа нэг удаа алгадаж, байшингийн үүдний цементэн довжоо хэсэг дээр унагаагаад дээрээс нь толгой руу нь цохиод байсан. Тэгтэл манай эгч Б.******* нь Х.******* эгчийг хөлөөрөө жийгээд өөрөөсөө холдуулаад, тэр хоёр салсан юм. Энэ үйл явдлын дараа манай эгчийн баруун гарын долоовор хуруу нь хавдчихсан, өөр ямар нэгэн ил харагдах гэмтэл, шарх сорвигүй байсан...” /хх-7/ гэх мэдүүлэг,
Гэрч Ч.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Налайх дүүргийн 6 дугаар хороо, тоотод хадмындаа эхнэр гийн хамтаар очсон юм. Тэгээд өдөр яг хэдэн цагийн үед гэдгийг нь сайн мэдэхгүй байна Монгол гэрт цай уугаад сууж байсан чинь манай хажуу талд байдаг айлын хүн болох Б.******* гэх эмэгтэй манай хадмын хашааны жимсний модны 3 ширхэг шонг өшиглөж, цохьсон талаар хадмынхнаасаа сонссон. ...Тэгсэн хойноос манай хадам ээж болох Х.******* гарч ирээд Б.*******тэй хоорондоо маргалдах шиг болоод эхэлсэн, тэгэхэд Б.******* гартаа барьж байсан шаазан аягаа ээж рүү чиглүүлж шидэх болсон, тэгэхээр нь би д “та нар энэ охиноо хар ингээд байна, энэ хэрүүл маргаанаа зогсооё” гэж хэлчихээд эргээд хадам ээж рүүгээ хартал гийн байшингийн үүднээс 3-4 метр орчим зайд хадам ээж Х.******* Б.******* хоёр хоорондоо зууралдаж ноцолдон нэг нэгнийгээ түлхсэн бололтой хоёулаа хоёр тийшээгээ бөгсөөрөө газар унацгааж байсан. Ингээд тэнд байсан хүмүүс тэр хоёрыг салгаж холдуулцгаагаад хоёр тийш нь гэр гэрлүү нь аваад явсан, өөр ямар нэгэн зүйл болоогүй...”/хх-102-103/ гэх мэдүүлэг,
Гэрч Б.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдөр нөхөр ын хамтаар Налайх дүүргийн 6 дугаар хороо, тоот аав, ээжийнхээ зуны лагер дээр очсон юм. Очоод нөхөр бид хоёр цай унд уучихаад байж байтал манай гэрийнхэн нөхөр бид хоёрт “энэ Б.******* гэх эмэгтэй жимсний хашааны жижиг 3 ширхэг модон шонг өшиглөж, цохьсон байна” гэж хэлсэн. Тэгсэн манай нөхөр цай ундаа уучихаад Б.*******тэй очиж уулзахаар түүний амьдардаг байшин дээр нь очсон, тэгэхэд Б.******* манай нөхөрлүү уурлаж хэрүүл маргаан үүсгээд эхэлсэн, тэгэхээр нь би нөхрөө өмөөрөөд “чи юу яриад байгаа юм гээд очтол Б.******* намайг “чи муу бүдүүн, давсгаа унжуулсан хүүхэн минь чамд хамаагүй” гээд надтай хэрэлдээд эхэлсэн. Тэгтэл удаагүй манай ээж Х.******* ирээд Б.*******тэй хэрүүл маргаан хийж эхэлсэн, тухайн үед манай нөхөр бид хоёр Б.*******гийн аав, д “танай охин чинь ингээд байна охиндоо хэл” гээд хэлээд зогсож байгаад хойно зогсож байсан ээжрүүгээ гийн байшингийн үүднээс холгүйхэн газар шороотой хэсэг дээр манай ээж Х.*******, Б.******* нар хоорондоо зууралдаад барьцалдчихсан байж байгаад хоёр тийшээ салаад газар унацгаасан юм.” /хх-106/ гэх мэдүүлэг,
Гэрч Б.ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр буюу 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдөр би Налайх дүүргийн 6 дугаар хороо, , гэх газар байх нагац эгч Х.*******ынд байсан юм. Тэгээд өглөө яг хэдэн цагийн үед гэдгийг мэдэхгүй байна, Х.******* эгч надруу хүрч ирээд “энэ Б.******* манай жимсний модны жижиг шонгуудыг өшиглөж, гараараа сэгсчээд байна” гэхээр нь би гайхаад юу болоод байгаа юм бэ? гээд гарч хартал Б.******* манай жимсний модны жижиг шонгуудыг хөлөөрөө өшиглөөд гараараа сэгсчээд зогсож байсан, тэгэхээр нь би түүнд “хөөе болиоч” гэсэн чинь бид нар луу дайрч доромжлоод салцгаасан. Өөр надад энэ хэргийн талаар мэдэх зүйл байхгүй, би өөрөө ч удаагүй тэндээс 1 цаг орчмын дараа Налайхруу гэрлүүгээ явчихсан юм. Өдөр нь болсон Х.*******, X Б.******* нарын хэрүүл маргааны талаар би юу ч мэдэхгүй...” /хх-108/ гэх мэдүүлэг,
Гэрч С.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...гэртээ байж байтал Х.******* манай охин Б.*******тэй газрын асуудлаас болоод хоорондоо хэрүүл маргаан хийсэн юм. Тэгээд манай охин Б.*******, Х.*******оос салаад амьдардаг байшиндаа орж ирсэн, тэгсэн манай охины ардаас Х.*******ын хүргэн, төрсөн охин хоёр хэрүүл марааныг үргэлжүүлээд манай байшингын гадаа хүрч ирээд Б.*******тэй хэрүүл маргаан хийж эхэлсэн, тэгтэл Х.******* бас хүрч ирээд Б.*******тэй дахиж хэрэлдээд шууд Б.*******тэй зууралдаж ноцолдоод эхэлсэн юм. Тухайн үед Х.******* манай охины толгой, нүүрлүү гараараа цохиход Б.******* гараараа толгой, нүүрээ хааж Х.*******од цохиулсан тэгтэл Х.*******, Б.******* хоёр хоёулаа газар унацгаачихсан юм.” /хх-110/ гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 345 дугаартай дүгнэлтэд:
Шинжээч С.Төгсбуянгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой гэмтэл, Баруун сарвууны 2 хурууны харалдаа мохоо зүйлийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүссэн байх боломжтой.” /хх-52/ гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс гэмт хэргийн талаар дараах байдлаар нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Дүрслэл оношилгооны хариу бичиг /хх-11/,
Гэмтэл согог судлалын үндэсний төвд үзүүлсэн баримт, хугарсан хурууны гэрэл зураг /хх-11-12/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 345 дугаартай шинжээч эмчийн дүгнэлт,
Хохирогч Б.*******гийн хугарсан гар хурууны гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-43-50/,
Шинжээч С.Төгсбуянгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг/хх-52/,
Гэрч Ч.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-102-103/
Яллагдагч Х.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Налайх дүүргийн 6 дугаар хороо, , тоот Б.*******гийн аав С.гийн байшингийн урд хэсэгт бид хоёрын дунд хэрүүл маргаан үүсэж, Б.******* над руу дайрахаар нь би түүнийг гараараа түлхээд газар унагаасан. Сүүлд гийн байшингийн гадаа яваад очиход Б.******* байшингаас гарч ирээд манай хүргэн , охин бид гуравлуу орилож дайраад урдаас хүрээд ирэхээр нь би түүнийг өөрөөсөө холдуулах гээд гараа Б.*******г түлхсэн чинь Б.******* хойшоогоо уначисах би ч бас өөрөө хойшоогоо газар унасан, өөрөөр бол би түүнийг биед ямар нэгэн байдлаар халдаж цохиж зодсон зүйл байхгүй... Би тэр гэмтлийг Б.******* өглөө нь манай жимсний модны хашааг өшиглөж цохих үедээ өөртөө учруулсан гэж бодож байна...” /хх-112/ гэх мэдүүлэг,
Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-97-98/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс гэмт хэргийн талаар дараах байдлаар нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Хохирогч Б.*******гийн эмнэлэгт үзүүлсэн баримтууд /хх-11-12/,
шинжээч эмч С.Төгсбуянгийн мэдүүлэг /хх-52/,
гэрч Ч.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-103/,
гэрч Б.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-106/,
гэрч Б. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн /хх-108/,
Хохирогч Б.*******гийн шүүгдэгч Х.*******ын жимсний хашааг өшиглөсөн байдлыг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт /хх-115/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой тэтгэвэр авдаг гэх баримт, дансны хуулга бүхий нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.*******од холбогдсон гэмт хэргийн гэм буруутай гэж үзэн улсын яллагчаас: “... шүүгдэгч Х.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг,
Хохирогчийн өмгөөлөгч: “...Хэрэг учрал 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр болсон бөгөөд энэ нь хохирогч, шинжээч, гэрч нарын мэдүүлгүүдээр нотлогддог. Хохирогчид учирсан гэмтэл нь шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас учирсан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Шүүгдэгчийг бусдын биед хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү...” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: “Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Х.*******ын хууль ёсны эрх ашгийг хамгаалж байгаагийн хувьд хэрэгт авагдсан баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн баримтаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдохгүй байна гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна..” гэсэн дүгнэлтүүдийг гаргажээ.
Шүүх шүүгдэгч Х.*******од холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулна” гэсэн заалтын дагуу явуулсан болно.
Мөн шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Шүүгдэгч Х.******* нь 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 15 цагийн үед *******ны нутаг дэвсгэрт байрлах *******, тоот дахь зуслангийн хашаан дахь С.гийн эзэмшлийн байшингийн гадна үүдэнд хохирогч Б.*******тэй газрын асуудлаас үүдэлтэй маргалдан, улмаар түүнийг түлхэн цохиж унагаахад эрүүл мэндэд нь "...баруун 2-р хурууны дунд шивнүүр ясны хугарал..." гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатайгаар учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан дараах нотлох баримтууд болох:
Хохирогч Б.*******гийн өгсөн: “...Х.******* нь шууд над дээр хүрч ирээд над руу орилж байгаад миний нүүрэн тус газарт нэг удаа алгадаад, намайг түлхэж унагаасан, намайг унасан байх үед Х.******* нь намайг хэд хэдэн удаа цохисон, цохиход нь би толгойгоо хоёр гараараа хамгаалж байгаад би хөлөөрөө жийгээд Х.*******ыг өөрөөсөө холдуулсан” гэсэн мэдүүлэг,
Гэрч Б.ын өгсөн: “...Тэгтэл манай эгч Б.******* нь Х.******* эгчийг хөлөөрөө жийгээд өөрөөсөө холдуулаад, тэр хоёр салсан юм. Энэ үйл явдлын дараа манай эгчийн баруун гарын долоовор хуруу нь хавдчихсан, өөр ямар нэгэн ил харагдах гэмтэл, шарх сорвигүй байсан...” гэх мэдүүлэг,
Гэрч Ч.ын өгсөн: “...тэгэхэд Б.******* гартаа барьж байсан шаазан аягаа ээж рүү чиглүүлж шидэх болсон, тэгэхээр нь би д “та нар энэ охиноо хар ингээд байна, энэ хэрүүл маргаанаа зогсооё” гэж хэлчихээд эргээд хадам ээжрүүгээ хартал гийн байшингийн үүднээс 3-4 метр орчим зайд хадам ээж Х.******* Б.******* хоёр хоорондоо зууралдаж ноцолдон нэг нэгнийгээ түлхсэн бололтой хоёулаа хоёр тийшээгээ бөгсөөрөө газар унацгааж байсан...” гэх мэдүүлэг,
Гэрч Б.гийн өгсөн: “...гийн байшингийн үүднээс холгүйхэн газар шороотой хэсэг дээр манай ээж Х.*******, Б.******* нар хоорондоо зууралдаад барьцалдчихсан байж байгаад хоёр тийшээ салаад газар унацгаасан юм...”гэх мэдүүлэг,
Гэрч С.гийн өгсөн: “...тэгтэл Х.******* бас хүрч ирээд Б.*******тэй дахиж хэрэлдээд шууд Б.*******тэй зууралдаж ноцолдоод эхэлсэн юм. Тухайн үед Х.******* манай охины толгой, нүүрлүү гараараа цохиход Б.******* гараараа толгой, нүүрээ хааж Х.*******од цохиулсан. Тэгтэл Х.*******, Б.******* хоёр хоёулаа газар унацгаачихсан юм...” гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 345 дугаартай “Б.*******гийн биед баруун 2-р хурууны дунд шивнүүр ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх шинжилгээний дүгнэлт,
Шинжээч С.Төгсбуянгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой гэмтэл, Баруун сарвууны 2 хурууны харалдаа мохоо зүйлийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүссэн байх боломжтой.” гэх мэдүүлэг,
Хохирогчийн Гэмтэл согог судлалын үндэсний төвд үзүүлсэн баримт, Дүрслэл оношилгооны хариу бичиг хугарсан хурууны гэрэл зураг ,
Хохирогч Б.*******гийн хугарсан гар хурууны гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Х.******* нь : “Гар нь надаас болж гэмтээгүй гэж би бодож байгаа.” гэсэн мэдүүлгийг үндэслэн шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч Х.******* нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдохгүй байна гэсэн дүгнэлтийг гаргасныг шүүх хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг дүгнэн үзээд шүүгдэгчийг бусдын эрүүл мэндэд хүндэвтэр санаатай хохирол учруулсан гэмт хэргийг үйлдээгүй, гэм буруугүйд тооцох үндэслэлгүй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Х.*******од холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, талуудын гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна.
Иймд шүүхээс шүүгдэгч Х.*******ыг нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Х.*******од холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тухайн зүйлд зааснаар 1.500.000 төгрөгөөр торгож, уг торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх ялын саналтай байна...” гэсэн дүгнэлтийг,
Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс: “... Энэ гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг арилахгүй. Нэгэнт хугарсан гар өмнөх байдалдаа сэргээд хэвийн ажиллах ямар ч боломжгүй. Ийм учраас шүүгдэгчид үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хор уршигт нь тохирсон ял шийтгэлийг оногдуулж өгнө” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “...Анх удаа гэмт хэрэг үйлдсэн бөгөөд хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас уг гэмт хэрэг гарах шалтгаан болсон. Энэ хүн нь 67 настай бөгөөд хохирогч хохирол нэхэмжлэхгүй гэсэн тул хуульд заасан ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү гэсэн саналтай байна.” гэх эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлтүүдийг гаргажээ.
Шүүх шүүгдэгч Х.*******од эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн мөн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон шүүгдэгчийн насны байдал , нийгмийн аюулын хэр хэмжээ зэргийг харгалзан тухайн зүйл ангид заасан ялуудаас 500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг сонгон оногдуулж 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүх хуралдааны явцад хохирогч Б.******* нь шүүгдэгчид холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргаагүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Х.******* цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******од оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Х.******* нь энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.*******од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД