Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/189

 

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ерөнхий Ц.Амаргэрэл даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Болор-Эрдэнэ,

улсын яллагч А.Э*******,

шүүгдэгч Б.Х*******, Р.З*******,

шүүгдэгч Б.Х*******ын өмгөөлөгч Г.Энхцэцэг нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Бэрсүүд овогт Бүрэнбатын Х*******, Боржигон овогт Рэнжээгийн З******* нарт холбогдох эрүүгийн 2231001010098 дугаартай эрүүгийн хэргийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

   Шүүгдэгчийн биеийн байцаалт: /яллах дүгнэлтээр/

1. Монгол Улсын иргэн, 1993 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн ******* суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ******* сумын цэцэрлэгийн уурын зууханд галчаар ажиллаж байсан, ам бүл 3, дүү нарын хамт Сэлэнгэ аймгийн ******* сумын 1-р баг, ******* тоотод оршин суух, урьд 5 удаагийн ял шийтгэл эдэлж байсан;

-Сүхбаатар, Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хорих ялыг Зайсан дахь хүүхдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн,

-Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 130 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 03 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн,

-Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 208 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 50.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил, 01 сарын хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэж, 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хуулийн тэгшитгэлээр суллагдсан,

-Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээ сарын 07-ны өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 05 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн,

-Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 286 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 д зааснаар 06 жил, 03 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлэн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хорих 413 дугаар ангиас суллагдсан, Бэрсүүд овогт Бүрэнбатын Х*******, /РД: МЕ93111413/;

2. Монгол Улсын иргэн, 1991 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн ******* суманд төрсөн, 31 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, ээж, ах, дүү, 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн ******* сумын 1-р баг, ******* тоотод оршин суух, урьд 1 удаагийн ял шийтгэл эдэлж байсан;

-Дархан-Уул аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 175 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан. 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр суллагдсан, Боржигон овогт Рэнжээгийн З*******, /РД: *******/;

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

1. Шүүгдэгч Б.Х******* нь ганцаараа 2022 оны 02 дугаар сарын эхээр Сэлэнгэ аймгийн ******* сумын Тавин 1 дүгээр баг, Задгай тоотод оршин суух иргэн Б.Хуланбаатарын байшинд нэвтрэн орж, морины эмээл 1 ширхэг, Монгол дээл 4 ширхэг, хурганы арьсан дээл 1 ширхэг, поло гутал 1 хос зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1.540.000 төгрөгийн хохирол учруулсан,

2. 2022 оны 02 дугаар сарын 21-ний шөнө 00 цагийн орчим Сэлэнгэ аймгийн ******* сумын Тавин 1 дүгээр багт байрлах иргэн Г.Сүхбаатарын хүн байнга амьдрах үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байрны цонхоор хууль бусаар нэвтрэн орж эмээлийн тоноглол болох 6 ширхэг мөнгөн баавар, 1 СО зурагт 1 ширхэгийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 2.200.000 төгрөгний хохирол учруулсан,

3. 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* сумын 1 дүгээр баг 3-44 тоот иргэн Т.Дэлгэрсайханы хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд хууль бусаар нэвтэрч хивс, хромон гутал, 3 ширхэг хатгамал зураг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 500.000 төгрөгийн хохирол учруулсан,

4. 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн ******* сумын 1 дүгээр баг 67-57 тоотод оршин суух иргэн О.Өлзийсайханы хүн байнга амьдардаг, монгол гэрийн хаалганы цоожийг татаж онгойлгон хууль бусаар нэвтрэн орж, ногоон өнгийн цахилгаан хөрөөг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 250.000 төгрөгний хохирол учруулсан,

 5. 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн ******* сумын Тавин 1 дүгээр баг задгай тоотод оршин суух иргэн Н.Баярлахын хүн байнга амьдрах зориулалттай Монгол гэрийн хаалганы нугасыг салгаж, нэвтрэн орж мөнгөн аяга 1 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 270.000 төгрөгийн хохирол учруулсан.            

6. Б.Х*******, Р.З******* нар нь 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 12 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн ******* сумын Тавин 1 дүгээр баг Задгай тоотод оршин суух иргэн Д.Нэмэхбаярын хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор нэвтрэн орж мөнгөн аяга 3 ширхэг, Макита гэсэн бичиглэлтэй тасдагч хөрөө 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1.010.000 төгрөгийн хохирол учруулсан,

7. Б.Х*******, Р.З******* нар нь 2022 оны 06 дугаар сарын 02-нь өдрийн 20 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн ******* сумын Тавин 1 дүгээр баг 1-15 гоотод оршин суух иргэн Ж.Бат-Амгалангийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор нэвтрэн орж мөнгөн аяга 2 ширхэг, зэс домбо 1 ширхэг, зэс аяга 9 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 950.000 төгрөгийн хохирол учруулсан,

8. Б.Х*******, Р.З******* нар нь 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* сумын 2-р баг, 3-5 тоот иргэн Я.Ариунжаргалын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч автомат шал угаагч, дробинк буу хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэг тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтаар шүүгдэгч Б.Х******* нь ганцаараа 5 удаагийн үйлдлээр 2022 оны 02 дугаар сарын эхээр Сэлэнгэ аймгийн ******* сумын Тавин 1 дүгээр баг, Задгай тоотод оршин суух иргэн Б.Хуланбаатарын байшинд нэвтрэн орж, морины эмээл 1 ширхэг, Монгол дээл 4 ширхэг, хурганы арьсан дээл 1 ширхэг, поло гутал 1 хос зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1.540.000 төгрөгийн хохирол учруулсан, 2022 оны 02 дугаар сарын 21-ний шөнө 00 цагийн орчим Сэлэнгэ аймгийн ******* сумын Тавин 1 дүгээр багт байрлах иргэн Г.Сүхбаатарын хүн байнга амьдрах үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байрны цонхоор хууль бусаар нэвтрэн орж эмээлийн тоноглол болох 6 ширхэг мөнгөн баавар, 1 СО зурагт 1 ширхэгийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 2.200.000 төгрөгний хохирол учруулсан, 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* сумын 1 дүгээр баг 3-44 тоот иргэн Т.Дэлгэрсайханы хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд хууль бусаар нэвтэрч хивс, хромон гутал, 3 ширхэг хатгамал зураг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 500.000 төгрөгийн хохирол учруулсан, 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн ******* сумын 1 дүгээр баг 67-57 тоотод оршин суух иргэн О.Өлзийсайханы хүн байнга амьдардаг, монгол гэрийн хаалганы цоожийг татаж онгойлгон хууль бусаар нэвтрэн орж, ногоон өнгийн цахилгаан хөрөөг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 250.000 төгрөгний хохирол учруулсан, 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн ******* сумын Тавин 1 дүгээр баг задгай тоотод оршин суух иргэн Н.Баярлахын хүн байнга амьдрах зориулалттай Монгол гэрийн хаалганы нугасыг салгаж, нэвтрэн орж мөнгөн аяга 1 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 270.000 төгрөгийн хохирол учруулсан,

-Шүүгдэгч Б.Х*******, Р.З******* нар бүлэглэж, 3 удаагийн үйлдлээр 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 12 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн ******* сумын Тавин 1 дүгээр баг Задгай тоотод оршин суух иргэн Д.Нэмэхбаярын хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор нэвтрэн орж мөнгөн аяга 3 ширхэг, Макита гэсэн бичиглэлтэй тасдагч хөрөө 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1.010.000 төгрөгийн хохирол учруулсан, 2022 оны 06 дугаар сарын 02-нь өдрийн 20 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн ******* сумын Тавин 1 дүгээр баг 1-15 гоотод оршин суух иргэн Ж.Бат-Амгалангийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор нэвтрэн орж мөнгөн аяга 2 ширхэг, зэс домбо 1 ширхэг, зэс аяга 9 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 950.000 төгрөгийн хохирол учруулсан, 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* сумын 2-р баг, 3-5 тоот иргэн Я.Ариунжаргалын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч автомат шал угаагч, дробинк буу хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Б.Х*******, Р.З******* нар гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Х*******ын өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөр дүү төлсөн. З******* манай таньдаг ахынх байгаа гэсэн юм. Хоёулаа архи уусан байсан юм. Эхлээд найзууд байж байгаад дараа нь хамтран амьдрагч болсон юм...” гэх мэдүүлэг[1]

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.З*******ын өгсөн: “...Би нөхрөөсөө салаад амьдрал тааруу байсан юм. Хулгай хийдгийг нь мэддэггүй байсан юм. Манай том хүүхэд 13 настай, бага хүүхэд 5 настай...” гэх мэдүүлэг[2]

3. Хохирогч Я.Ариунжаргалын 2022 оны 6 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр гэрээсээ гараад Дархан-Уул аймаг болон Сэлэнгэ аймгаар сургалтад сууж байгаад 2022 оны 6 дугаар сарын 2-ны өдөр ******* суманд ирсэн. Ингээд шууд ажил дээрээ байж байгаад Гамшгийн сургалт болж байгаатай холбоотойгоор оройтож гэртээ оройн 22 цагийн орчимд харьсан. Тухайн үед манай гэрийн баруун талын цонх болон шалаар гутлын шороо болчихсон байсан. Би тухайн шороог цэвэрлэх гээд автомат цэвэрлэгчээ хайтал олдоогүй Намайг гэртээ байхгүй байх хооронд манай нөхөр гэртээ байсан бөгөөд 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Дархан-Уул аймаг явсан байсан юм. Би тус шороог манай нөхрийн мөр байна гэж ойлгоод амарсан. Ингээд маргааш нь би өөрийн нөхөр Тамрир руу залгаад “Шал цэвэрлэдэг угаагч хаана байна” гэтэл манай нөхөр “Миний хувцасны хажууд байгаа” гэж хэлсэн. Гэвч би хайгаад олоогүй ба нөхрөөсөө “Чи яагаад гэрийн цонх, шалаар шавхаа тарчихсан юм бэ” гэж асуутал “Би шавхаа тариагүй, арай хулгайч орчихсон юм биш биз дээ, чи гэрийн эд хогшлоо үз дээ” гэж хэлээд би гэрийн эд зүйлээ шалгатал манай гэрийн шал цэвэрлэгч автомат угаагч, дорбинк маркийн буу алга болсон байсан. Тэгээд би цагдаад мэдэгдсэн...” гэсэн мэдүүлэг[3],

4. Гэрч О.Төмөрийн 2022 оны 6 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2022 оны 06 дугаар сарын 03-ны өглөө ******* сумаас Дархан-Уул аймаг явахаар хүмүүсээ аваад явж байхад 08 цаг 43 минутад 99493451 тоот дугаарын утаснаас Х******* над руу залгаад Дархан явах уу? хоёр хүн байна гээд ирээд аваач гэхээр нь би байгаа газрыг нь асуугаад шатахуун түгээх станцын хажуу талын замаас Х*******, З******* хоёрыг хамт байхад нь аваад Дархан явсан юм. Дархан ороод хүнээ буулгахад орой тантай буцаад ******* сум явна буцахдаа зардлын мөнгөө өгье гэхээр нь би тэгээрэй гээд хүлээж байгаад хүн дүүрэхээр нь тэр 2-ыг мартаад ******* сум явчихсан байсан. Х******* үүргэвчтэй цүнх үүрсэн байсан дотор нь юу байгааг мэдээгүй юм байна. Харин биедээ авч явсан гялгар уутаар ороосон юмаа та энийг харж байгаарай би эргэж ирээд авъя гээд машинд үлдээхээр нь анзаараагүй байсан чинь буу байсан байна лээ би маргааш нь мэдсэн. Тэр хоёр архи уусан халамцуу байсан болохоор машины ард сууж Дархан явсан эд зүйл зарах талаар юм яриагүй юм байна...” гэсэн мэдүүлэг[4]

5. Хохирогч Т.Дэлгэрсайханы 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би эхнэр, хүүхдүүдийнхээ хамт ******* сумын Тавин 1 дүгээр багт одоо амьдарч байгаа байшингаа 2022 оны 05 дугаар сарын 08-ны өдөр цоожлоод явах гэсэн боловч түлхүүр нь олдохгүй байсан болохоор цүүнд цоожоо зүүж орхиод хэд хоног эзэнгүй байж байгаад 2022 оны 05 дугаар сарын 12-ны өглөө гэртээ орж ирэхэд авдраас хувцас хунар гаргаад тараагаад хаячихсан байдалтай байхаар нь хулгай орсон юм байх гэж бодоод эд зүйлээ бүртгэхэд шалан дээр байсан шар эрээн өнгийн 3:2 харьцаатай хивс, оёдлон хатгамал 3 ширхэг, хромон гутал зэрэг эд зүйл байхгүй байсан болохоор Цагдаагийн байгууллагад хандсан. Манайх Тавин 1 дүгээр баг, 3-44 тоот хаягтаа 1984 оноос одоог хүртэл оршин сууж амьдарч байна. Тэгэхэд тухайн цоожийг онгойлгож ороод гарахдаа зүүгээд орхисон байна лээ хаалга цонх эвдэрч хэмхэрсэн зүйл байхгүй, би өөрийнхөө алдагдсан эд зүйлийг олуулмаар байна...” гэх мэдүүлэг[5]

6. Гэрч Б.Хосцэцэгийн 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр “Болд төмөр ******* гол” ХХК-ний Баянголын уурхайд ажилдаа яваад 2022 оны 05 дугаар сарын 14-ний өдөр ажлаасаа бууж ******* суманд гэртээ ирсэн. Манай ах Б.Х******* нь хулгайн хэргээр ял шийтгэл эдэлж багаад 2021 оны 07 дугаар сарын үед гарч ирсэн. Гарч ирэхдээ зорчих эрх хязгаарлах ялтай гарч ирсэн. Манай ах хүүхэд байхаасаа буруу замаар орж хулгай хийж олон удаа ял шийтгүүлж байсан. Саяхан Х******* ах манай хамаатны ах болох Сүхбаатар ахын гэрээс нь хулгай хийгээд бөөн юм болсон. Би Б.Х******* ахыг одоо дахиж хулгай хийгээрэй гээд хэлж яриад байхад хүний хэл авахгүй юм. Сүүлийн үед эгчтэй нийлж архи дарс уугаад гэртээ тогтохгүй гадуур яваад юу хийгээд байгаа нь мэдэгдэхгүй юм....” гэсэн мэдүүлэг[6]

7. Хохирогч О.Өлзийсайханы 2022 оны 6 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай гэр бүл 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр манай нөхөр С.Бат-Эрдэний төрсөн аав болох Сайнбилэгийн ******* сумын 1 дүгээр баг Шаазгайт гэх газарт байх гэрт нь очихоор гэр бүлээрээ явсан байсан. Манай гэр бүл хадам аавын гэрт 3 хоноод 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр гэртээ иртэл манай цоож байхгүй болчихсон байсан. Бид гайхаад гэр рүүгээ ортол гэрийн эд зүйл хэвийн байсан ба гэрийн баруун хаяавчинд байсан БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цахилгаан хөрөө алга болсон байсан. Гэрт өөрөөр ямар нэгэн алдагдсан зүйл байхгүй байсан ба ухаж онгичсон зүйл байгаагүй. Бид тухайн хөрөөг 2021 оны 10 сарын орчимд Дархан-Уул аймгийн барилгын материал худалдааны захаас 275.000 /хоёр зуун далан тав/ төгрөгөөр авч байсан. Тухайн хөрөө нь манай нөхөр С.Бат-Эрдэний хөрөө байгаа юм...” гэх мэдүүлэг[7],

8. Иргэний нэхэмжлэгч М.Ариунзулын 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би ******* сумын Тавин 1 дүгээр багийн иргэн Төмөрбаатар ахтай найз ийн холбоотой гэрээр нь орж гараад явж байдаг. Х******* Төмрөө ахынд ажилладаг байсан тэгээд анх танилцаад мэнд устай явдаг. Харилцаа холбоо байхгүй. Би ******* сумын 1 дүгээр багт гэртээ байхад Х******* манайд 2022 оны 5 дугаар сарын дундуур байхаа одоо цаг хугацааг нь тодорхой хэлж мэдэхгүй байна, ногоон өнгийн цахилгаан хөрөө мөнгөний хэрэг гараад энийг хямдхан зарна гэхээр нь би үнэ мөнгө ярилцаад энэ чинь хулгайн юм биш биз дээ гэж асууж тодруулахад хүнд ажил хийгээд авсан юм. Асуудал байхгүй гэхээр нь би бэлэн мөнгөөр 40.000 мянган төгрөгөөр худалдаж авсан. Би Х*******ыг өөрийнхөө юмыг зарж байна гэж бодоод цахилгаан хөрөөг нь худалдаж авсан. Хэний юм бэ гэж асууж лавлаагүй юм байна. Х*******аас худалдаж авсан хөрөө одоо надад байна...” гэсэн мэдүүлэг[8],

9. Гэрч Б.Бямбацогтын 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай хөрш айл болох Төмөрбаатарынд 2021 оны намраас ирж ажиллах үеэс нь мэднэ. Манай эхнэр “Цээнэ” хүнсний дэлгүүрийг ажиллуулдаг дэлгүүрээр орж гараад явдаг. 2008 онд хөдөө Сүхбаатар ах манай дүүгийн хүүхэд гээд жаахан хүүхэд анх *******д ирж байсан. Тэгээд харагдахаа больсон байсан. Өнгөрсөн зуны 06-07 дугаар сараас ******* суманд байгаад байсан. Би Х*******ыг бага байхыг нь мэднэ талийгаач Тунгалаг эгч тугалд гүйлгэдэг хүүхэд байсан. Тэгээд харагдахгүй байж байгаад 2021 оны 06 дугаар сараас ******* суманд харагдаж эхлээд удаагүй манай хөрш Төмөрбаатарынд гэрийн мод хийдэг ажилтай эхэн үедээ ажил төрөл хийгээд их дажгүй байсан өнгөрсөн өвлөөс хүмүүс дэлгүүрт орж ирэхдээ ойр зуурын юм алга болоод байна. Манай ганга хулгайчтай болчхож гээд цуураад эхэлсэн. Тэгээд хавар 4 сард би ажлаасаа буугаад ирсэн чинь Х*******ыг хулгай хийж байгаад баригдсан энэ тэр гээд хүмүүс яриад байсан. Одоо ер нь хүмүүс Х*******ыг таньдаг болоод эд зүйлээ алдахаас болгоомжилдог болсон байна. Миний ажил 14 хоног ажиллаад 14 хоног амардаг ээлжтэй байдаг. Би 2022 оны 05 дугаар сарын 14-ний өдөр ажлаасаа бууж ирээд хэд хонож байсан байх эхнэр Дархан-Уул аймагт эмчилгээнд явчихсан байсан би дэлгүүртээ байхад Б.Х******* цахилгаан хөрөө зарна 60.000 мянган төгрөгөөр та аваач гэхээр нь би больж үзье, би авдаг маргааш нэг нь ирээд миний хөрөө гээд аваад явна гэсэн чинь гараад явсан. Өөр эд зүйл зарсан болон барьцаанд тавьсан юм байхгүй...” гэсэн мэдүүлэг[9],

10. Хохирогч Н.Баярлахын 2022 оны 6 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн байцаах шатанд өгсөн: “...Би 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр “БТЕГ-ХХК”-ний Баянголын уурхай дахь ажил руугаа явсан юм. Тэгээд ажлаа хийж байгаад 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр манай эхнэр Ц.Болортуяа өөрийн /86082412/ дугаарын утаснаас миний 89702780 дугаарын утсаар залгаад утсаар ярьж байх хугацаандаа “чиний мөнгөн аяга харагдахгүй, хайгаад олдохгүй байна” гэсэн. Би эхнэр Ц.Болортуяагаас гэрт хулгай орсон юм уу? юу болсон талаар асууж тодруулахад гэрийн хаалга эвдэрсэн онгорхой орхиж явсан удаа байхгүй гэж байсан. Тэгээд би ажлаасаа буугаад очиж байгаад учрыг нь олно гээд орхисон байсан юм. Манай ажил 14 хоног ажиллаад 14 хоног амардаг. Манай эхнэр гэртээ байж байгаад 5 дугаар сарын 27-ны өдөр амралтыг тааруулаад ******* сумын 1 дүгээр баг, хөдөө байрлах манай аавын гэрт очсон байсан. Ингээд хөдөө 2 хоноод буцаад 05 сарын 29-ний орой ирсэн байсан. Ирээд гэрээ цэвэрлэж байх хугацаандаа миний мөнгөн аягыг хайгаад олоогүй байсан. Тухайн үед манай эхнэр гэрт хулгай олсон гэхээр зүйл ажиглагдаагүй байсан. Гэрт ямар нэгэн байдлаар эвдэрсэн эсхүл ухаж онгичсон гэхээр зүйл байхгүй гэж байсан. Манай найзууд болон гэр бүлийнхээс өөр намайг байхгүй гэдгийг мэдэж байгаа хүн байхгүй...” гэсэн мэдүүлэг[10],

11. Гэрч Б.Бямбацогтын 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Н.Баярлахыг танина. Бага хүүхэд байхаас нь мэднэ одоо хамт нэг газарт “БТЕГ-ХХК-нд ажилладаг. Манай Тавин 1 дүгээр баг, Гангын тохойд байдаг. Нутгийн хүмүүс байгаа юм. Тэрнээс бол харилцаа холбоо, төрөл садангийн холбоо байхгүй. Би Баярлахын гэрээс мөнгөн аяга алдагдсан гэж сонсож мэдээгүй юм байна. Надтай мөнгөн аяга зарахаар уулзсан хүн байхгүй бас сонсоогүй юм байна. Би 2022 оны 05 дугаар сарын 14-ний өдөр ажлаасаа буугаад хэд хоноод байж байхад манай дэлгүүрт манай Гангад байдаг Х******* орж ирээд цахилгаан хөрөө хямдхан 60.000 мянган төгрөгөөр зарах талаар яриад явж байсан. Манай хөрш айл болох Төмөрбаатарынд 2021 оны намраас ажиллах үеэс нь мэднэ. Манай эхнэр Цээнэ хүнсний дэлгүүрээр орж гараад явдаг. 2008 онд хөдөө Сүхбаатар ах манай дүүгийн хүүхэд жаахан хүүхэд анх ******* суманд ирж байсан. Тэгээд харагдахаа больсон байсан. Өнгөрсөн зуны 06-07 дугаар сараас ******* суманд байгаад байгаа тэрнээс харилцаа холбоо гэхээр зүйл байхгүй. Би Х*******ыг бага байхыг нь мэднэ, талийгаач Тунгалаг эгч галд гүйлгэдэг хүүхэд байсан. Тэгээд харагдахгүй байж байгаад 2021 оны 06 дугаар сараас ******* суманд харагдаж эхлээд удаагүй манай хөрш Төмөрбаатарынд гэрийн хийдэг ажилтай эхэн үедээ ажил төрөл хийгээд их дажгүй байсан өнгөрсөн өвлөөс хүмүүс дэлгүүрт орж ирэхдээ ойр зуурын юм алга болоод байна. Манай хулгайчтай болчихож гээд цуураад эхэлсэн. Тэгээд хавар 4 сард би ажлаасаа буугаад ирсэн чинь Х*******ыг хулгай хийж байгаад баригдсан, энэ тэр гээд хүмүүс ярьж байсан. Одоо ер нь хүмүүс Х*******ыг таньдаг болоод эд зүйлээ алдахаас болгоомжилдог болсон байна лээ...” гэсэн мэдүүлэг[11],

12. Гэрч М.Жаргалсайханы 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Баярлахын гэрээс мөнгөн аяга алдагдсан гэж сонсож мэдээгүй юм байна. Надтай мөнгөн аяга зарахаар уулзсан хүн байхгүй бас мөнгөн аяга бусдад зарахаар явж байсан хүний талаар өөр хүнээс сонсоогүй юм байна. Би одоо бол цаг хугацааг нь тодорхой хэлж мэдэхгүй байна 2022 оны 05 дугаар сарын дундуур байхаа Баярлахынх манай 2-ын дундах хашаа салхинд унасан байсан юм. Би гэрээсээ гарахад манай амбаарын ардаас Баярлахын хашаанаас гарч ирж байгаа байдалтай Б.Х******* гэнэт гараад ирэхээр нь чи хаанаас гараад ирэв ээ гэхэд яваа нь дундаа арын чинь айлаас гэж хэлээд манай хашааны хаалгаар өөр юм яриагүй яарсан байдалтай гараад явчихсан.Х******* барьсан юм авч явсан харагдаагүй том том алхаад яваад өгсөн. Б.Х******* 2022 оны 03 дугаар сард манай сургуульд галчаар ороод 2 дахь гараан дээрээ ажилтай байхдаа архи уусан асуудалд ороод халагдаж байсан. Ер нь бол таньж мэднэ. Харилцаа холбоо гэхээр зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг[12],

13. Гэрч Б.Хуланбаатарын 2022 оны 6 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2022 оны 2 дугаар сарын эхээр өөрийн оршин сууж амьдардаг байшингийн үүдний өрөөний цонхон дээр өөрийн тохоож, эмээлийг тавиад маргааш өглөө нь эмээлээ авах гээд хартал миний эмээл байхгүй байсан юм. Тэгээд гэрийнхээ эд зүйлийг бүртгэж үзэхэд манай гэрээс хүрэн цүнхтэй үүргэвчин дотор зуны 2 хос дээл саарал өнгөтэй эрэгтэй эмэгтэй , өвлийн дээл 2 хос улаан өнгөтэй дээл, поло гутал хар өнгөтэй 41 размер 1 хос, үстэй дээл хар өнгөтэй хурганы арьсан дээл бүгд үүргэвчтэйгээ алга болчихсон байсан. Би тэр үед өөрийн алдагдсан эд зүйлийг хулгайд алдагдсан гэж мэдээгүй цаг алдсан болохоор цагдаад мэдэгдээгүй юм. Би өдрийн цагаар адуу малаа хараад гадуур явж байсан манай эхнэр хүүхэд гэртээ эмээл, цүнхтэй хувцас байсан газар бол манайх Монгол гэрт амьдардаг юм. Гэрийнхээ хажууд хашаандаа шинээр байшин барьж байгаа юм. Байшингаа бүрэн гүйцэд барьж дуусаагүй бөгөөд цонх хаалга хийгдэж амжаагүй. Эмээл цүнхтэй хувцас ойр зуурын эд зүйлээ барьж байсан байшиндаа оруулж тавьчхаад өглөө нь авах гэтэл байхгүй болчихсон байсан юм. Тохоож эмээл 200.000, өвөл зуны дээл, гутал нийлээд 500.000 төгрөг болох байх гэж бодож байна. Сайн тодорхой хэлж мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг[13],

14. Иргэний нэхэмжлэгч Ц.Төмөрбаатарын 2022 оны 6 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр ******* сумын 1 дүгээр баг, Гангын тохойд гэртээ байхад Х******* надтай ирж уулзаад хүүхдийн баяр болох гээд мөнгөний хэрэг болоод эмээл зарахаар болоод та авах уу? гэхээр нь би харж байгаад болъё гээд Х******* манайхаас яваад 20 орчим минутын дараа ирэхдээ цагаан өнгийн шуудайнд хийсэн нэрж төмрөн тоноглол, хөнгөн цагаан хяртай эмээлийн мод авчраад 50.000 мянган төгрөгөөр зарна гэхээр нь би бэлэн мөнгөөр худалдаж авсан. Х******* өөрийнхөө эмээлийг зарна гэхээр нь чи хулгайн юм зараагүй биз дээ гэж асуухад би өөрийнхөө эмээлийг хөдөөнөөс авчирсан гэж хэлсэн. Би өөрийнхөө мөнгөөр худалдаж авсан эмээлийн мөнгө болох 50.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг[14],

15. Гэрч П.Мөнхбатын 2022 оны 6 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Хуланбаатарыг танина. Манайхтай ойрхон айл байдаг манай гэр тэднийхээр орж гарч байгаа хүн харагддаг. Эхнэр нь Доржханд цэцэрлэгт тогоочоос ажиллаж байгаад ажлаасаа 2022 оны 03 дугаар сарын эхээр ажлаасаа гарсан мэнд устай байдаг. Тэрнээс өөрөөр бол харилцаа хамаарал байхгүй. Б.Хуланбаатарын гэрээс монгол эмээл цүнхтэй хувцас зэрэг эд зүйл алдагдсан талаар би сонсож мэдээгүй юм байна. Би бага залуучууд байдаг болохоор ямар хүмүүс орж гарч байдгийг мэдэхгүй юм байна. Харин Баярлах гээд залуутай найз нөхөд байх гэж бодож байсан...” гэсэн мэдүүлэг[15],

16. Гэрч Ч.Рэнчингийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Х*******ын ээж Уранчимэг танил найз нөхдийн холбоотой. Уранчимэгийн хүү нь гэдгээр нь Х******* гэх хүнтэй танилцаад мэнд устай явдаг болсон. Өөрөөр бол харилцаа холбоо гэхээр зүйл байхгүй. 2022 оны 02 дугаар сар гарсан байсан санагдаж байна. Х******* намайг Мотоциклтэй гэдгийг мэддэг байсан юм. Тийм болоод тэр юм уу? Та надад мотоциклээ зарчих гэхээр нь би зарж болно 500.000 мянган төгрөгөөр зарна гэсэн. Тэр үед Х******* надад бэлэн 100.000 төгрөг өгөөд үлдсэн 400.000 төгрөгөнд нь өвлийн улаан өнгөтэй мөртлөө бүдэг цоохор дээл 1 ширхэг, Хар өнгийн ардаа цахилгаантай хромон гутал, Хуучин Монгол гутал зэргийг бодож авсан юм. 2022 оны 04 дүгээр сарын эхээр намайг хогийн цэгийн манаачаар ажиллаж байхад Хүдэр сум руу самарт яваад буцаж байгаа гэсэн 31 маркийн машинтай 3 залуу ирээд машин болохгүй байна гээд манай гадаа машинаа засаж оройтоод манайд хоносон юм. Тэр үед би ядарч яваа хүмүүс санагдахаар нь Х*******аас авсан 2 гутал дээлийг өгөөд явуулсан...” гэсэн мэдүүлэг[16],

17. Хохирогч Ж.Бат-Амгалангийн 2022 оны 06 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай ээж Уранчимэг 2022 оны 06 дугаар сарын 02-ны өглөө 09 цагийн үед Мандал сум руу ажилдаа явсан би 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр нь гэртээ байж байгаад 17 цагийн үед Дархан-Уул аймаг яваад 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 15 цагийн үед гэртээ ирэхэд үүдний амбаарын вакум цонх онгойсон байсан тэгээд гэртээ ороход модон тавиур дээр байсан том, жижиг нийлсэн 9 ширхэг аяга зэсэн домбо 1 ширхэг, мөнгөн аяга 2 ширхэг алга болчихсон байсан. Манай гэрийн хаалга цоож зүгээр байсан харин үүдний амбаарын цонх онгорхой байсан. Манай гэрийн хаалга цоож зүгээр байсан харин үүдний амбаарын цонх онгорхой байсан. Би ээждээ гэрт хулгай орсон талаар утсаар хэлэхэд 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Хосцэцэгийн ах нь гээд залуу манай гэрт орж ирсэн манай гэрээр өмнө нь ирж байгаагүй хүн гэнэт ороод ирсэн. Наад залуу чинь хулгай хийгээд яваад байгаа сурагтай байсан гээд ярьж байсан юм байна. Би алдагдсан эд зүйлийнхээ хохирлыг гаргуулж авмаар байна...” гэсэн мэдүүлэг[17],

18. Хохирогч Д.Нэмэхбаярын 2022 оны 6 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би эхнэр Ч.Баяр-Өрнөхийн хамт 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хот яваад 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр ******* суманд гэртээ ирэхэд эзэнгүй байсан байшингийн цонх түлхэж онгойлгоод гэрт байсан 2 жижиг мөнгөн аяга, тогонд залгаж ажилладаг тасдагч зэрэг эд зүйл алдсан болохоор олж өгч тус болно уу? гэж өргөдөл бичиж өгсөн юм. Манай гадна хаалгыг хөшиж үзээд онгойлгож чадаагүй юм шиг байна лээ байшингийн урд талын цонхыг түлхэж орсон байна лээ. Манай гэр бүлийнхэн гэхээс өөр манайхыг байхгүй гэдгийг байгаа хүн байхгүй гэж бодож байна. Манай гэрээс өөр алдагдсан эд зүйл одоогоор мэдэгдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг[18],

19. Иргэний нэхэмжлэгч О.Мөнхцацралын 2022 оны 06 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Х*******ыг сайн танихгүй манай гэрийн хажуугаар явж харагддаг. Харин дүү Хосцэцэгийг бол сайн танина. Харилцаа холбоо гэхээр зүйл байхгүй.  Би 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Х******* манай гадаа ирээд надтай уулзаад та энэ цахилгаан тасдагч хөрөө авах уу?, Миний бие өвдөөд мөнгөний хэрэг гараад эм тариа авах гэсэн юм. Гэхээр нь нь би бэлэн мөнгөөр 25.000 төгрөгөөр худалдаж авсан. Би Х*******ыг өөрийнхөө юмыг зарж байна гэж бодоод тасдагч хөрөөг худалдаж авсан. Хэний юм бэ? гэж асууж лавлаагүй юм байна. Х*******аас худалдаж авсан хөрөө одоо надад байна. Би өөрийнхөө мөнгөөр худалдаж авсан, хөрөөний мөнгө болох 25,000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг[19],

20. Хохирогч Г.Сүхбаатарын 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би ******* сумын төв 2 дугаар багт оршин сууж амьдардаг хүн хүүхэд хөдөө 1 дүгээр баг, Энхталд байдаг хөдөө хүүгийндээ 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр очоод байж байгаад өнөөдөр буюу 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр төвийн гэртээ ирэхэд манай гэрийн цонх онгорхой хаяснаа санахгүй байна вакум цонх түлхсэн байх онгойлгож ороод мөнгөн эмээлийн баавар 6 ширхэг,  LCD зурагт 1 ширхэгийг хүн аваад явчихсан байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан. Би алдсан зурагтаа санахгүй болохоор бэр охиноосоо утсаар асуусан чинь LCD Akuma гэдэг зурагт гэсэн хэдэн инчийг нь санахгүй байна дунд зэргийн зурагт байсан. Эмээлийн баавар бол ааваас минь өвлөгдөж ирсэн цэвэр мөнгөн баавар байсан эмээлээс нь салгаж авч явсан байна лээ. Дээр үеийн мөнгө байгаа юм. Хэчнээн төгрөгийн үнэтэйг нь мэдэхгүй юм. Хулгайд алдагдсан зурагтаа бол буцааж авсан. Мөнгөн бааврын 2,000,000 төгрөг төлөгдөөгүй байна...” гэсэн мэдүүлэг[20],

21.Гэрч Х.Отгонзаяагийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Г.Сүхбаатар гэх хүнийг танина. Тухайн хүн нь иргэний бүртгэлээр Тавин 1 дүгээр багийн иргэн боловч миний хариуцсан Буурагчин 2 дугаар багт оршин суудаг хүн байдаг. Өөр ямар нэгэн холбоо байхгүй. Г.Сүхбаатар нь малчин хүн 2018 оноос сумын төв 2-р баг Буурагчин багт газар авч хашаа байшин барьж амьдарч байгаа. Хөдөө 1-р баг, Энх талт зундаа Хандгайтын хэсэг рүү малаа аваад зусдаг хүн төвийн хашаа байшиндаа хаяа байж харагддаг байнгын байдаггүй. морь мал уядаг хүн болохоор адуу малтай хүмүүс л орж гардаг байх хэн орж гардгийг нь хэлж мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг[21],

22.Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[22], 23.Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл[23], 24.Орон байранд нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[24], 25.Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл[25], 26.Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл[26], 27.Гэрэл зургийн үзүүлэлт[27], 28.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол[28], 29.Мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол[29], 30.Эд зүйл, баримт бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал, амьтанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[30], 31.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[31] зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хууль ёсны дагуу цуглуулсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон улсын яллагчийн зүгээс: “...шүүгдэгч Б.Х*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жил, 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Р.З*******т 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч Б.Х*******ын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулж байгаа нөхцөл байдал гарч байгаа учраас 03 жил, 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулах ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэх...” гэсэн гэм буруу, хохирол төлбөр, эрүүгийн хариуцлагын талаарх саналыг шүүхэд гаргасан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Х*******ын өмгөөлөгчөөс “...Шүүгдэгч Б.Х******* нь 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 154 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 4 жил, 3 сар, 7 хоногийнхоо хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлж сольсон байсан боловч уг ялыг удаа дараа зөрчсөн учраас 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр зорчих эрх хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 3 жил, 4 сар, 3 хоногийг хорих ялаар сольж шийдвэрлэж цагдан хоригдсон. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө нь шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь оногдуулж ял оногдуулаад өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн ялыг хасаж, ялыг нэмж нэгтгэх ёстой. Тиймээс 06 дугаар сарын 15-ны өдрөөс 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл хугацаанд нийт 142 хоног цагдан хоригдсон. Энийг бол эдлээгүй үлдсэн 3 жил, 4 сар, 3 хоногийг ялаас тооцож шийдвэрлэж өгнө үү” гэсэн өмгөөллийн дүгнэлтийг гаргажээ.

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд 9 зааснаар гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл, журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэв.

Хохирогч нар болон яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байна. Хөрөнгийн үнэлгээний тайланг тухайн хэрэгт хувийн сонирхолгүй этгээд тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байх учир үнэн зөвд тооцсон болно.

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь гэмт этгээд хохирогчийн эрүүл мэнд, амь насанд халдахгүйгээр хохирогч болон бусдад мэдэгдэхгүйгээр бусдын эд хөрөнгийг авч, захиран зарцуулах боломжийг өөртөө үүсгэснээр төгс үйлдэгддэг.

Гэмт этгээдийн бусдын эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоо бий болсон үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж, өөртөө амар хялбар аргаар орлого олох санаа зорилготой, орлого олохыг хүсэж үйлддэг идэвхитэй үйлдлээр үйлдэгддэг гэмт хэрэг болно.

Гэмт хэрэг үйлдэгдсэн байр нь хүн байнга амьдрах зориулалттай орон байр байх бөгөөд хохирогч нарын гэр бүлийн гишүүд хамтаар амьдран суух энэхүү объект нь нэг субъектийн эрх ашиг, орон зайг нөгөө субъектийн орон зай, үйлдлээс тусгаарлаж байдаг байдлаараа тусгайлан хамгаалсан байранд хамаарах юм.

Хулгайлах гэмт хэргийн үр дагавар нь хууль бусаар, нууц аргаар, шууд санаатай, шунахай сэдэлт зорилгоор гэмт этгээд бусдын эд зүйлс, өмч хөрөнгийг эзэмшиж, захиран зарцуулж иргэн, аж ахуй нэгжид хохирол учруулах байдлаар илэрнэ. Энэ үйлдэл нь өмчлөх эрхээ шударгаар эзэмшигчдэд материаллаг болон сэтгэл санааны хохирол учруулдаг.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч нар хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Х*******, Р.З******* нарын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж шүүх үзлээ.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Энэхүү эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдсон Г.Сүхбаатар, Т.Дэлгэрсайхан, О.Өлзийсайхан, Н.Баярлах, Д.Нэмэхбаяр, Ж.Бат-Амгалан, Я.Ариунжаргал болон иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон  М.Ариунзул, Ц.Төмөрбаатар, О.Мөнхцацрал нар нь санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралд биечлэн оролцохгүй тухай мэдэгдсэн, хохирол төлбөрийг төлсөн тухай баримтыг шүүхэд гаргаж өгсөн зэргээс шүүгдэгч нарыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч Б.Х*******, Р.З******* нарт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Х*******т эцсийн үгэндээ: “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Ял багасгаж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Р.З******* эцсийн үгэндээ: “Хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна, хоёр хүүхэд, ээжийгээ бодохоор хэцүү байна. Ял багасгаж өгөөч” гэжээ.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсний дараа.... хохирогч нарт учруулсан хохирлыг төлсөн” гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэн. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар /гэмт хэрэг үйлдсний дараа хохирогч нарын хохирлыг биет байдлаар болон мөнгөн хэлбэрээр төлж барагдуулсан, хохирогчоор тогтоогдсон Г.Сүхбаатар, Т.Дэлгэрсайхан, О.Өлзийсайхан, Н.Баярлах, Д.Нэмэхбаяр, Ж.Бат-Амгалан, Я.Ариунжаргал, иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон М.Ариунзул, Ц.Төмөрбаатар, О.Мөнхцацрал нар нь санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралд биечлэн оролцохгүй тухай мэдэгдсэн, хохирол төлбөрийг төлсөн тухай баримтыг шүүхэд гаргаж өгсөн/, шүүгдэгч Р.З*******ын хувийн байдал, ар гэр, ахуй амьдралын нөхцөл байдал /асран хамгаалагчгүй үлдэж байгаа 5 настай, бага хүү З.Дөлгөөн, 13 настай, том хүү З.Энхжин нар болон хүнд өвчтэй ээж/ шүүгдэгч Б.Х*******ын биеийн эрүүл мэндийн байдал хүнд, хагалгаанд орох заалттай байгаа зэрэг гэм буруугаа хүлээсэн хүнд оногдуулах ялыг хөнгөрүүлэн үзэх хуулийн зохицуулалтыг хэрэглэсэн болно.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Х*******т 1 /нэг/ жил, 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Р.З*******т 1  /нэг/ жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж шийдвэрлэсэн.

Шүүгдэгч Б.Х*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ХМШЗ/16 дугаартай Шүүгчийн захирамжаар Б.Х*******ын зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 3 жил, 4 сар, 03 хоногийн ялыг хорих ялаар сольсон ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жил, 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 4 /дөрөв/ жил, 10 /арван/ сар, 3 /гурав/ хоногоор тогтоож шийтгэсэн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Х*******т оногдуулсан 4 /дөрөв/ жил, 10 /арван/ сар, 3 /гурав/ хоногийн хугацаагаар хорих ял, ялтан Р.З*******т оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэх нь хуульд нийцнэ.

Ялтан Р.З******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, харин ялтан Б.Х******* нь энэ гэмт хэргийн улмаас 142 /нэг зуун дөчин хоёр/ хоног цагдан хоригдсон хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

Ялтан Б.Х*******, Р.З******* нар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдвал зохино.

Дөрөв. Бусад

Гэр бүлийн тухай хуулийн 71, 72 дугаар зүйлд тус тус зааснаар ялтан Р.З*******ын том хүү Боржигон овогт З*******ын Энхжин 2009 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн, 13 настай, эрэгтэй /РД: МЕ09291819/, бага хүү Боржигон овогт З*******ын Дөлгөөн, 2017 оны 07 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 5 настай, эрэгтэй /МЕ17273016/ нарын хоёр хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэхийг Сэлэнгэ аймгийн ******* сумын Засаг даргад даалгаж албан бичгийг хүргүүлсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Бэрсүүд овогт Бүрэнбатын Х*******ыг 5 удаагийн үйлдлээр ганцаараа, 3 удаагийн үйлдлээр шүүгдэгч Р.З*******тай бүлэглэж бусдын эд хөрөнгийг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд;

-Шүүгдэгч Боржигон овогт Рэнжээгийн З*******ыг 3 удаагийн үйлдлээр шүүгдэгч Б.Х*******тай бүлэглэж бусдын эд хөрөнгийг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Х*******т 1 /нэг/ жил, 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Р.З*******т 1  /нэг/ жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулсугай.

3. Шүүгдэгч Б.Х*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ХМШЗ/16 дугаартай Шүүгчийн захирамжаар Б.Х*******ын зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 3 жил, 4 сар, 03 хоногийн ялыг хорих ялаар сольсон ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жил, 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 4 /дөрөв/ жил, 10 /арван/ сар, 3 /гурав/ хоногоор тогтоож шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Х*******т оногдуулсан 4 /дөрөв/ жил, 10 /арван/ сар, 3 /гурав/ хоногийн хугацаагаар хорих ял, ялтан Р.З*******т оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

5. Ялтан Р.З******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, ялтан Б.Х******* нь энэ гэмт хэргийн улмаас 142 /нэг зуун дөчин хоёр/ хоног цагдан хоригдсон хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай. 

6. Гэр бүлийн тухай хуулийн 71, 72 дугаар зүйлд тус тус зааснаар ялтан Р.З*******ын том хүү Боржигон овогт З*******ын Энхжин 2009 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн, 13 настай, эрэгтэй /РД: МЕ09291819/, бага хүү Боржигон овогт З*******ын Дөлгөөн, 2017 оны 07 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 5 настай, эрэгтэй /МЕ17273016/ нарын хоёр хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэхийг Сэлэнгэ аймгийн ******* сумын Засаг даргад даалгасугай.

7. Ялтан Б.Х*******, Р.З******* нар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай. 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

       

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Ц.АМАРГЭРЭЛ