Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/195

 

 

                                     Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

 улсын яллагч А.Баясгалан,

 хохирогч Л.Болормаа,

 шүүгдэгч М.Ц*******,

 шүүгдэгчийн өмгөөлөгч С.Төмөрбаатар,

 гэрч Э.Одгарав,

 гэрч М.Ганбаяр (онлайнаар)

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Болор-Эрдэнэ нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт М Ц*******т холбогдох эрүүгийн **************100*******240150 дугаартай хэргийг *******22 оны 01 дүгээр сарын 1*******-ны  өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19******* оны 02 дугаар сарын *******-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эмэгтэй, дээд боловсролтой, гааль, татварын мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдийн хамт Нийслэлийн ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* дүгээр байрны ******* тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Х овогт М Ц*******, /РД:ЙЮ*******02*******69/;

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэнд дурьдсанаар/

Шүүгдэгч М.Ц******* ************** оны 08 дугаар сараас 09 дүгээр сарын *******-ны өдрийг хүртэл хугацаанд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар баг, “Хуст нарийн” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж, байгаль экологид 4,024,044 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай  хуулийн  1.7 дугаар  зүйлийн  *******-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч М.Ц******* ************** оны 08 дугаар сараас 09 дүгээр сарын *******-ны өдрийг хүртэл хугацаанд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар баг, “Хуст нарийн” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж, байгаль экологид 4,024,044 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч М.Ц******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

            1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Ц*******ын өгсөн: “...Өмнөх мэдүүлгээ дэмжиж оролцож байна” гэх мэдүүлэг[1],

2.Хохирогч Л.Болормаагийн *******21 оны 0******* дугаар сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Миний бие төрийг төлөөлөн, хохирлыг нэхэмжлэх үүрэг хүлээж оролцож байна. Байгаль экологид учирсан төлбөрийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг[2],

*******. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.Болормаагийн өгсөн “Мэдүүлэг өгөх шаардлагагүй гэж бодож байна. Хэргийн материалтай танилцсан. Хэрвээ шүүгдэгч гэм буруу нь тогтоогдвол байгаль экологид учирсан мөнгийг гаргуулах хүсэлтэй байна” гэх мэдүүлэг[*******],

4.Гэрч Л.Сарантуяагийн ************** оны 09 дүгээр сарын *******-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Манайх 8 дугаар сарын сүүлээр манай манай кемпээс урд зүгт 150 орчим метр байх урд нь ашигласан талбайгаас шороо авч олборлолт явуулсан. Манайх шороо зөөх 2 ширхэг Норд загварын тээврийн хэрэгсэл, 2 ширхэг экскаватор,  1 ширхэг усан буу, 1 ширхэг дизель хөдөлгүүртэй. Манай байгууллагад 5 хүн ажилладаг...” гэх мэдүүлэг[4],

5.Гэрч М.Доржбатын *******21 оны 0******* дугаар сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Бид нар ажиллаад *******-4 хонож байхад аймаг, сумаас шалгалт ирээд 2 ширхэг түрээсэлсэн байсан экскаваторыг лацдаад явсан. Алт олох гэж ухсан. 100*100 орчим метр ухсан. Зөвшөөрөл байгаа гэж манай дүү Ц******* болон түүний нөхөр Идэрбат нар хэлсэн болохоор би очиж ажилласан. Гэхдээ би зөвшөөрлийг нь нүдээрээ хараагүй. Манай дүү Ц******* хариуцаж ажилласан. Над руу залгаад техникээ аваад ир гэхээр нь би 2 машинаа аваад очсон. Миний 2 машинд жолооч байхгүй буюу ажиллаагүй нэгийг нь би өөрөө барьсан. Нөгөөхийг нь Идэрбат жолоодож байсан...” гэх мэдүүлэг[5],

6.Гэрч Г.Жаргалбатын *******21 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “ ...************** ны 7 дугаар сар байх хугацааг нь сайн санахгүй байна. Мандал сумын 4 дүгээр багийн нутагт манай гэрийн ойролцоо дээрх хүмүүстэй тааралдаж танилцсан юм. Тухайн үед дээрх хүмүүс Ялбаг гэх газар бичил уурхайн зориулалттай газар авсан юм. Гэтэл олборлолт хийж болохгүй, нөхөн сэргээлтийн зориулалтаар зөвшөөрөл өгнө гээд байна, таньдаг хүн байна уу туслаач гэсэн. Тэгэхээр нь би өөрийн найз болон “Титэм майнинг” ХХК-ийн захирал М.Түмэнбаяр гэх хүнтэй холбогдоод нөхөн сэргээлтийн эрхтэй компани байна уу? хүмүүст туслах гэсэн юм гэхэд чамд бол итгэж байна. Манай “Титэм майнинг” ХХК нь нөхөн сэргээлтийн эрхтэй. Чи түүнийг аваад гэрээ хий гэсэн. Тэгээд би М.Ц*******ийн хамт Улаанбаатар хот руу очиж, Түмэнбаяртай уулзаж түүний “Титэм майнинг” ХХК-ний гэрчилгээг нь М.Ц*******т өгсөн юм. Тухайн гэрээний талаар өөр зүйл мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг[6],

7.Гэрч Н.Түмэнбаярын *******21 оны 0******* дугаар сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний танил Жаргалбат нь надад нөхөн сэргээлт явуулах тусгай зөвшөөрөлтэй компани байдаг гэдгийг мэдээд ************** оны 08 дугаар сарын орчимд миний *******101044 дугаар луу өөрийнхөө 99190491 дугаараас залгаад компаниа түр өөрт нь  ашиглуулах талаар надад хүсэлт гаргасан. Би тухайн үед зөвшөөрөөд өөрийн компаний гарын үсэггүй албан бланк 1 ширхэгийг зөвхөн бусадтай гэрээ байгуулах зорилготойгоор өгөөд гэхдээ гарын үсгииг би зөвхөн өөрөө зурж баталгаажуулна шүү гэж хэлж байсан. Гэрээний төгсгөлд байх гэрээ байгуулсан хэсэгт би гарын үсэг зураагүй” гэх мэдүүлэг[7],

8.Гэрч Э.Одгаравын ************** оны 11 дүгээр сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...”Титэм майнинг” ХХК нь тус суманд нөхөн сэргээлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах талаар тус компанийг төлөөлж, Цээгий гээд эмэгтэй байсан. Бүтэн нэрийг нь сайн санахгүй байна. ************** оны 08 дугаар сарын эхээр санаж байна. Нөхөн сэргээлт хийх албан хүсэлт, нөхөн сэргээлтийн гэрээний төсөл барьж ирсэн юм. Тухайн гэрээний төсөл дээр ямар нэгэн ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулах талаар заалт байхгүй байсан. Зөвхөн нөхөн сэргээлт явуулах заалттай байсан. Тэгээд би энэ талаар хүсэлтийг нь хүлээн авч, гэрээн дээр нь гарын үсэг зурж баталгаажуулан Цээгий гэх хүнд хандаж ажлын хэсэг очтол ямар нэг байдлаар үйл ажиллагаа явуулж болохгүй талаар тайлбарлаж явуулсан. Гэтэл удалгүй Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газраас “Титэм Майнинг” ХХК нь хөрөнгийн эх үүсвэр тодорхойгүй байх тул гэрээг цуцалсан шийдвэр явуулна уу? гэх утгатай албан бичиг ирүүлсэн. Тус албан бичгийн хүрээнд миний бие ************** оны 08 дугаар сарын 28-ны өдрийн А/116 дугаартай сумын засаг даргын захирамжаар “Титэм майнинг” ХХК-тай байгуулсан нөхөн сэргээлт хийх гэрээг цуцалсан юм...” гэх мэдүүлэг[8],

9. Шүүхийн хэлэлцүүлэгт Э.Одгарав гэрчээр асуултанд хариулахдаа: “Аймгийн мэргэжлийн хяналтаас 2 нөхөрлөл 1 нөхөн сэргээлтийн гэрээ цуцлах шаардлагатай гэсэн албан тоот ирсэн. Тэр албан тоот дээр бол хөрөнгийн эх үүсвэргүй нөхөн сэргээлтийн гэрээг цуцлах шаардлага ирсэн. Тэр чиглэлийн дагуу гэрээг цуцалсан. ...Нөхөн сэргээлтийн гэрээ дээр заагдсан талбайг ажлын хэсэг заагдсан гэж үзэж үйл ажиллагааг эхлүүлдэг. Тэр гэрээний заалтын хүрээнд энэ ажиллагаа яригдаж байгаа гэж үзэж байна. ...Ажлын хэсэг очиж актаар хүлээлцэж байж нөхөн сэргээлт хийнэ” гэжээ[9],

10.Гэрч Л.Гантогтохын *******21 оны 06 дугаар сарын 1*******-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Хэргийн газар дээр байсан 2 ширхэг экскаватор ямар нэг лац байгаагүй гэж санагдаж байна. Хэрвээ лацтай байсан бол би хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд тусгах байсан. Хэргийн газарт алт угаах төхөөрөмж буюу скрубер мотор их бие хоёрыг холбосон байсан. Мэргэжлийн хяналтын газрын лацыг үзлэгийн тэмдэглэлд тусгасан. Иймээс тухайн хэргийн газарт байсан 2 экскаватор ямар нэг лацгүй байсан...” гэх мэдүүлэг[10],

11.Гэрч Байгаль орчны хяналтын улсын байцаагч ажилтай М.Ганбаярын *******21 оны 06 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...************** оны 07 дугаар сарын сүүлээр ойролцоогоор 25-наас хойш Ялбагийн постонд иргэн М.Ц******* гэх  *******0 орчим насны эмэгтэй надтай уулзаад нөхөрлөлийн журмаар алт олборлоод нөхөн сэргээлт хийнэ, тэр газар нь Бэрлэгт байгаа гэж надад хэлсэн. Мөн удалгүй техник, нөхөн сэргээлт хийх төхөөрөмжөө авчирна гэж хэлээд явсан. Гэхдээ тэр үед ямар нэгэн бичиг баримт үзүүлж харуулаагүй. Дараа нь удалгүй 8 дугаар сарын эхээр Мөнхбат гэх үл таних хүний хамтаар ирээд Мөнхбат нь техник, тоног төхөөрөмж зэргийг хариуцдаг эзэн нь байгаа юм гэж хэлэхээр нь бичиг баримтыг нь шалгахад бүрэн байхаар нь тухайн үеийн засаг даргын үүрэг гүйцэтгэгч Э.Одгараваас мөн Сэлэнгэ аймгийн мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин дэд бүтэц хариуцсан хэлтсийн дарга Эрдэнэцогт нартай утсаа холбогдож асуухад нөхөрлөлийн журмаар үйл ажиллагаа явуулна гэж хэлсний дагуу постоор нэвтрүүлж оруулсан. М.Ц*******, М.Мөнхбат гэгч нар нийт ******* экскаватор, 1 усан буу, 4 том машинтай Бэрлэгийн цагаан тохойд байх “Мон тэнгэр” ХХК-ний залгаа Ерөө гол талдаа байрласан. Анх орохдоо “Титэм майнинг” нэртэй нөхөрлөлийн бичиг баримт, сумын засаг даргын тамгын газартай байгуулсан гэрээг үзүүлж нэвтэрсэн. Гэтэл М.Ц*******  надтай ирж уулзаад олгосон газар нь уулын энгэрт байна. Энэ газраас алт гарахгүй, эрүүл газар байна гэж хэлээд “Хуст нарийн” гэх газарт буусан. Тэгэхээр нь болсон асуудлыг Сэлэнгэ аймгийн мэргэжлийн хяналтын газар болон Э.Одгарав нарт хэлэхэд удалгүй аймгийн МХГазрын байцаагч Болд-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг ирж шалгаад явсан. Тэгээд тухайн гэрээг цуцалсан талаар надад аймгаас мэдэгдсэн. Тэр үед би “Титэм майнинг” ХХК нь нөхөрлөл биш Аж ахуйн нэгж гэдгийг мэдсэн. М.Ц******* урьд өмнө нь ашиглаад техникийн нөхөн сэргээлт хийсэн газарт очиж үйл ажиллагаа явуулж олборлолт хийсэн. Гэрээ цуцалснаас хойш газар ухаж олборлолт явуулсан. Хамгийн сүүлд гарахдаа техникийн нөхөн сэргээлт хийгээд хүлээлгэж өгөөгүй явсан...” гэх мэдүүлэг[11],

12.Шүүхийн хэлэлцүүлэгт М.Ганбаяр гэрчээр асуултанд хариулахдаа: “Засаг даргын Одгараваас компани бичиг ирсэн. Эхлээд бичиг баримтгүй орсон. Техник оруулсан дараа бичиг баримтуудыг шаардсан. Бичиг баримтууд нь ирэхэд гэрээг цуцалсан хүчингүй болсон гэж хэлсэн. ...Би сайн мэдэхгүй байна. Өвөрхангай сумын хүүхэн, нийгмийн даатгалд ажилладаг гэж хэлж байсан. Би тэр үед лавлагаа явуулж асууж байсан. ...Бэрлэгийн тохой гэдэг газар бичиг гарсан санагдаж байна. Тэгээд сүүлд Хуст нарийн гэх газар буюу алт ухаж байсан газар дээр ирээд буусан. ...Мэдээж алт олборлох гэж ирж байгаа, би ухах үед нь хэлж байсан. Алт олдохгүй гэж хэлсэн. Бушуухан явах талаар хэлж байсан” гэжээ[12],

1*******.Гэрч Ж.Идэрбатын *******21 оны 08 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай эхнэр М.Ц******* тэнд нөхөн сэргээлтийн ажил авчихлаа, тэнд ажиллах шаардлагатай байна гэсэн. Тэгээд эхнэрийн төрсөн ах Доржбат нэг том оврын ачааны машин жолоодох хүн хэрэгтэй байна гэхээр нь би ажилд нь туслах гэж анх *******21 оны 8 дугаар сарын эхээр буюу 7-8-ны үед кемпийн гэр техникүүд зэргээ авч очиход хамт явсан. Тэнд ойролцоогоор 2-******* хоног нүх ухсан. Гэхдээ усан буу ажиллаагүй, ямар нэг аль олборлосон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг[1*******],

14.Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ************** оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 06/6654 “Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар баг “Хуст нарийн” нэртэй газарт “Титэм майнинг” ХХК-ийн солбилцол бүхий байршилд зөвшөөрөлгүй ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан байршилд зөвшөөрөлгүй ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан талбай нь: Гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан, усны сан бүхий газрын хамгаалалтын бүстэй давхцалтай байна” гэх албан бичиг, зурган мэдээлэл[14],

15.Ашигт малтмал, газрын тосны газрын ************** оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 8/45*******5 дугаартай албан бичигт: Танай ирүүлсэн албан бичигтэй танилцаад хариуг хүргүүлж байна. Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.18, 11.1.22 дахь заалтад заасныг үндэслэн албан тоотод дурьдагдсан

Уртраг

Өргөрөг

Град

Мин

Сек

Град

Мин

Сек

1

106

59

18.9

49

4

8.8

2

106

59

18.4

49

4

7.9

*******

106

59

17

49

4

8.2

4

106

59

17.*******

49

4

8.9

S=0.08 га

Хүснэгт1 Солбицол

солбилцол бүхий талбайг кадастрын зураг зүйн мэдээллийн санд ************** оны 10 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар шүүлт хийж үзэхэд ашигт малтмал, ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөл талбайтай давхцалгүй байна. Харин Засгийн газрын *******12 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 194 дүгээр тогтоолоор тогтоосон ойн сан бүхий газрын хамгаалалтын бүс, урсац бүрэлдэх эхийн хилийн бүстэй бүхэлдээ давхцалтай байна” гэх албан бичиг[15],

16.Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын ************** оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 01/549 дугаартай албан бичиг[16], 17.Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын тамгын газрын ************** оны 08 дугаар сарын 28-ны өдрийн А/116 дугаартай  гэрээ цуцлах тухай захирамж[17], 18.Байгаль орчны үнэлгээ зөвлөгөөний “Эко Инженеринг” ХХК-ний ************** оны 10 дугаар сарын *******-ны өдрийн 7 дугаартай “Эвдэгдсэн газрын нийт талбай нь 794м2 буюу 0,08га хэмжээтэй байна. Тус хууль бус үйл ажиллагааны улмаас байгаль орчинд учирсан хохирлын үнэлгээ 4,042,044 төгрөг болж байна. Тухайн талбайд нөхөн сэргээлт хийх зардлын хэмжээ нь 1,0*******1,224 төгрөг болж байна” гэсэн дүгнэлт[18],

19.“Аривжих эстимейт” ХХК-ийн *******21 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 1/072 дугаартай хөрөнгийн үнэлгээний дүгнэлт[19]

Үнэлгээний зүйл

Чанар байдлын тодорхойлолт

Зах зээлийн дундаж үнэ /төг/

1

Beiben-2529k

/өөрөө буулгагч/

1*******-12 УНЦ улсын дугаартай, *******10 онд үйлдвэрлэгдсэн, шар өнгөтэй, LBZF46EA9AA0165158 арлын дугаартай, Хятад улсад үйлдвэрлэсэн, хүрдний байрлал зүүн, шатахуун дизель, суудлын тоо *******.

50,000,000 /тавин сая/ төгрөг,

2

Beiben-2529k /өөрөө буулгагч/

58-71 улсын дугаартай, *******09 онд үйлдвэрлэгдсэн, шар өнгөтэй,  LBZF46EA29A0*******928 арлын дугаартай, Хятад улсад үйлдвэрлэгдсэн, хүрдний байрлал зүүн, шатахуун дизель, суудлын тоо *******,

50,000,000 /тавин сая/ төгрөг,

*******

Hyundai Robex *******80LC маркийн экскаватор

84-85 УН улсын дугаартай, QA0215002 арлын дугаартай, суудлын тоо 1, шар өнгөтэй, *******10 онд БНСУ-д шатахуун дизель,

180,000,000 /нэг зуун н сая/ төгрөг,

4

CAT /экскаватор/

Бичиг баримтгүй

*******0,000,000 /хоёр зуун сая/ төгрөг,

5

НИЙТ ДҮН

480,000,000 /дөрвөн зуун н сая/ төгрөг

Хүснэгт2 Техникийн үнэлгээ

*******.Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн ************** оны 08 дугаар сарын *******-ны өдрийн 1805-0*******8/02 дугаартай “Үйл ажиллагааг түр зогсоох тухай улсын ахлах байцаагчийн акт[*******], 21.Нөхөн сэргээлтийн ажил гүйцэтгэх гэрээ[21], 22.Ашигт малтмал, газрын тосны газрын *******21 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 8/2545 дугаартай “Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11 дэх хэсгийн 18, 11.1 дүгээр зүйлийн 22 дахь заалтад үндэслэн албан тоотод үндэслэн солбилцол бүхий 2 талбайн хоорондын давхацсан эсэхийг шүүж үзэхэд тус 2 талбай нь хоорондоо давхардаагүй байна” гэх албан бичиг[22], 2*******.Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[2*******], 24.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол[24], 25.Яллагдагчийн хувийн байдал тогтоосон баримт[25], *******.Хэргийн материал танилцуулсан баримт[*******] зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт зүйлчлэл, гэм буруугийн талаар шүүгдэгч маргасан болохыг дурьдах нь зүйтэй.

Тус шүүхийн *******22 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн *******22/ШЗ/**************0 дугаартай Шүүгчийн захирамжаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авч, шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн ...энэ хуулийн **************.1 дүгээр зүйлийн 6.1*******, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулах” нь хуульд нийцнэ гэж шүүх үзсэн учраас шүүх хуралдааныг 60 хүртэл хоногоор нэг удаа хойшлуулсан. Хойшлуулсан хугацаанд дараахь ажиллагааг хийлгэхээр даалгасан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “яллагдагч шинжээч томилсон тогтоол, шинжээчийн дүгнэлт, мөрдөн байцаалт дууссаны дараа хавтаст хэргийн материалтай танилцах эрхтэй” гэсэн заалтыг зөрчсөн байх тул эрхийг эдлүүлж, хүсэлтийг шийдвэрлүүлэх; хохирогчоор тогтоогдсон Л.Болормаад хуулиар олгосон эрхийн хүрээнд шинжээч томилсон тогтоол, шинжээчийн дүгнэлтийн өөрт хамааралтай хэсэгт танилцах эрхийг хангаагүй, гарын үсэг зуруулаагүй байдалтай байгааг дурьдсан.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоор тогтоогдсон Л.Болормаа нь “Ц******* гэдэг хүнд холбогдох хэргийн материалыг *******22 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр танилцах талаар мөрдөгч над руу залгасан. Тухайн өдөр би сургалттай байсан. Хаана очиж танилцах талаар *******11*******756 дугаар луу холбогдож байсан. Хаана танилцах талаар мэдээгүй учраас очиж танилцаагүй. Би танилцах үүрэгтэй. Гэхдээ цаг үеийн нөхцөл байдлаас танилцаж амжаагүй. Танилцаагүй байдал нь миний эрхийг хязгаарласан гэж үзэхгүй байна. ...Өнөөдөр хэргийн материалтай танилцсан” гэсэн тайлбарыг хийсэн.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: “...Шүүгдэгч болон өмгөөлөгч нь хэргийн материалтай хангалттай танилцсан. Бүх хүсэлт гомдлоо гаргаж байсан. ...Хэргийн материалтай танилцуулах эрхийг хязгаарласан зүйл огт байхгүй. Гарын үсэг зураагүй байдал нь өөрсдийнх нь эрхийн асуудал юм. ...Албадан ирүүлж хэргийн материалтай танилцуулах эрх мөрдөгч, прокурорт байхгүй. ...Хохирогч хэргийн материалтай танилцаагүй нь шүүгдэгчийн эрх ашгийг зөрчсөн зүйл огт байхгүй. Танилцаагүй байдал нь хохирогчийн эрхийг хязгаарласан гэж үзэхгүй байна гэж хэлэлцүүлэгт мэдүүлсэн” гэсэн тайлбарыг хийсэн.

 Харин шүүхээс мөрдөгч болон хяналт тавьж буй прокурорын зүгээс шаардлагатай ажиллагааг хийсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Мөрдөгч мөрдөн шалгах бүх ажиллагааг хийж дууссан, хэргийн бодит байдлыг бүрэн нотолж тогтоосон гэж үзвэл яллагдагч, хохирогч, ...хавтаст хэргийн материалтай танилцахыг мэдэгдэнэгэсний дагуу мэдэгдсэн, ******* дахь хэсэгт: “Хэргийн материалтай энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан оролцогч мөрдөгчөөс тогтоосон хугацаанд танилцах ба мөрдөгч хэргийн материалтай танилцах боломж, нөхцөлийг бүрдүүлнэгэж заасны дагуу боломж нөхцлөөр хангалттай хангасан, хууль зөрчөөгүй байна гэж дүгнэсэн.

Хохирогч Л.Болормаа, гэрч Э.Одгарав, М.Ганбаяр, Н.Алтанзаяа нарыг шүүх хуралдаанд биечлэн оролцуулах нь зүйтэй гэж шийдвэрлэсний дагуу шүүх хуралдаанд хохирогч Л.Болормаа, гэрч Э.Одгарав нар биечлэн М.Ганбаяр шүүх рүү ирэх замдаа машин нь эвдэрсэн тул онлайнаар оролцуулсан болно.

Харин Сумын засаг даргын үүрэг гүйцэтгэгч байсан Н.Алтанзаяа нь энэхүү хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр оролцуулж мэдүүлэг аваагүй тул шүүх хуралдаанд гэрчээр оролцуулаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Э.Одгарав гэрчээр оролцуулах хүсэлт гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн асуултад хариулахдаа:

-Аймгийн мэргэжлийн хяналтаас 2 нөхөрлөл 1 нөхөн сэргээлтийн гэрээ цуцлах шаардлагатай гэсэн албан тоот ирсэн. Тэр албан тоот дээр бол хөрөнгийн эх үүсвэргүй нөхөн сэргээлтийн гэрээг цуцлах шаардлага ирсэн. Тэр чиглэлийн дагуу гэрээг цуцалсан. ...Нөхөн сэргээлтийн гэрээ дээр заагдсан талбайг ажлын хэсэг заагдсан гэж үзэж үйл ажиллагааг эхлүүлдэг. Тэр гэрээний заалтын хүрээнд энэ ажиллагаа яригдаж байгаа гэж үзэж байна. ...Ажлын хэсэг очиж актаар хүлээлцэж байж нөхөн сэргээлт хийнэ гэж;

Гэрч М.Ганбаяр асуултад хариулахдаа: “Засаг даргын Одгараваас компани бичиг ирсэн. Эхлээд бичиг баримтгүй орсон. Техник оруулсан дараа бичиг баримтуудыг шаардсан. Бичиг баримтууд нь ирэхэд гэрээг цуцалсан хүчингүй болсон гэж хэлсэн. ...Би сайн мэдэхгүй байна. Өвөрхангай сумын хүүхэн, нийгмийн даатгалд ажилладаг гэж хэлж байсан. Би тэр үед лавлагаа явуулж асууж байсан. ...Бэрлэгийн тохой гэдэг газар бичиг гарсан санагдаж байна. Тэгээд сүүлд Хуст нарийн гэх газар буюу алт ухаж байсан газар дээр ирээд буусан. ...Мэдээж алт олборлох гэж ирж байгаа, би ухах үед нь хэлж байсан. Алт олдохгүй гэж хэлсэн. Бушуухан явах талаар хэлж байсан” гэсэн хариултыг тус тус өгсөн нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгээс зөрүүгүй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: “...ашигт малтмалын газрын албан бичиг бол бодит байдалд нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл нотлох баримтаар үнэлэх эсэх асуудал нь эргэлзээтэй байна. ...Хуурамч нотлох баримтуудаар хүний яллах болохгүй. ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хангалттай шалгасан боловч Ц******* үйлдсэн гэдгийг нотлох боломжгүй учраас яллагдагчид ашигтай шийдвэрлэж өгөхийг хүсэж байна” гэж мэтгэлцсэн.

1-рт: **************100*******240150 дугаартай М.Ц*******т холбогдох эрүүгийн хэрэгт хуурамч нотлох баримт байхгүй, мөрдөгч хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан гэж шүүх дүгнэсэн.

2-рт: Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “Ашигт малтмалын газрын албан бичиг бол бодит байдалд нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл нотлох баримтаар үнэлэх эсэх асуудал нь эргэлзээтэй байна” гэж үзжээ.

Байгаль орчны үнэлгээний “Эко инженеринг”-ийн ХХК нь байгаль орчны үнэлгээ, зөвлөгөө өгөх үйл ажиллагааны чиглэл бүхий хувийн аж ахуйн нэгж юм.

Харин Байгаль орчин, аялал жуучлалын яам Монгол улсад байгаль орчны асуудал хариуцсан бөгөөд тэр дотроо Монгол улсын гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрыг нарийвчлан тогтоох мэдээллийн санг бүрдүүлдэг төрийн захиргааны төв байгууллага юм. Ашигт малтмал, газрын тосны газар нь Монгол улсад ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох, ...солбилцол бүхий талбайн хоорондын зайг тогтоох эрх бүхий төрийн захиргааны байгууллага юм. Төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллагаас ирүүлсэн албан бичиг нотлох баримтын шаардлага хангасан тул эргэлзээ бүхий байдал байхгүй учраас нотлох баримтаар үнэлсэн.

Шүүх хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэт, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлдэг бөгөөд үнэлэх эсэх үнэлэхгүй эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал юм.

*******-рт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт: “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасан хуулийн шаардлагад нийцэхгүй, шүүгдэгч энэхүү хэрэгт гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан, хууль ёсны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдсон, Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээтэй нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн өмгөөллийн санал, дүгнэлтийг шүүх хүлээн авахаас татгалзаж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: Монгол улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэж[27];

Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.******* дахь хэсэгт: “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоос бусад тохиолдолд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглоно. Байгалийн өнгөт болон үнэт чулууг түүх, олборлох үйл ажиллагааг ердийн ашигт малтмалын адил тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ” гэж[28];

Гол мөрөн урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт: “Монгол улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно” гэж[29] тус тус хуульчилсан.

Гэвч шүүгдэгч М.Ц******* нь нөхөн сэргээлт хийх гэрээгээр халхавчилж, амар хялбар аргаар ашиг хонжоо олох, ашигт малтмал олборлох зорилгоор газрын хэвлийд хууль бусаар халдсан байна.

Монгол улсын засгийн газрын *******17 оны 151 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан бичил уурхайгаар ашигт малтмал ашиглах, олборлохтой холбоотой харилцааг зохицуулсан. Дээрх журмын 1.*******, 1.4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.Ц******* нь Ашигт малтмалын тухай хууль, бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмаар хориглосон буюу бичил уурхайн зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авагдаагүй газарт тусгай зөвшөөрөлгүй гэдгээ мэдсээр байж ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж, байгаль орчинд хохирол учруулсан. Ерөө суманд оршин суудаггүй Ц******* гэдэг хүн бичил уурхайгаар ашигт малтмал олборлох эрх байхгүй. Бичил уурхай эрхлэгч нь Иргэний хуулийн *******5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гишүүдийн оруулсан хувь хөрөнгөөс бүрдэх эд хөрөнгөтэй, хүлээсэн үүргээ уг эд хөрөнгө болон гишүүдийн хувийн өмчийн эд хөрөнгөөр хуульд заасны дагуу хариуцдаг хуулийн этгээд болох нөхөрлөлийн хэлбэрээр байгуулагдсан байхыг шаарддаг. (бичил уурхай эрхлэх нөхөрлөлийн гишүүд нь тухайн орон нутгийн иргэд байх шаардлагыг тавьсан байдаг. Орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах үндсэн зорилготой)

Шүүгдэгч М.Ц*******ын Ашигт малтмалын тухай хууль, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх ашиглахыг хориглох тухай хууль зөрчиж, ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Л.Болормаа нь (төрийн төлөөлж хохирогчоор тогтоогдсон болно) мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон газрын хэвлийд халдсан экологи-эдийн засгийн үнэлгээгээр тогтоогдсон хохирлыг нөхөн төлүүлж, нэхэмжилмээр байна гэжээ.

Шүүгдэгч М.Ц*******ын гэмт хэргийн улмаас байгаль экологид учруулсан хохирлын хэмжээг эвдрэлд өртсөн 794м2 буюу 0,08га талбайн хэмжээгээр шинжээч дараахь байдлаар гаргажээ.

 

Д/д

Байгаль орчны бүрдэл хэсгүүд

Хохирлын үнэлгээ, төгрөгөөр

1

Эдэлбэр газарт учруулсан хохирлын хэмжээ

771

2

Газрын хэвлийд учруулсан хохирлын хэмжээ

917 075

*******

Усны нөөцөд учруулсан хохирлын хэмжээ

******* 124 198

4

Хөрсөн бүрхэвчинд учруулсан хохирлын хэмжээ

0

5

Ургамлан нөмрөгт учруулсан хохирлын хэмжээ

0

6

НИЙТ ХОХИРЛЫН ХЭМЖЭЭ

4 042 044

Хүснэгт******* Байгаль орчны хохирлын үнэлгээний нэгдсэн дүн[*******0]

Шүүхээс дээрх дүгнэлтийг үндэслэн энэхүү гэмт хэргийн улмаас байгаль-экологид учирсан хохирол нийт 4,042,044 /дөрвөн сая дөчин хоёр мянга дөчин дөрвөн/ төгрөгийг шүүгдэгч М.Ц*******оос гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн.

Өмнөх шүүх хуралдааны гэм буруугийн шүүхийн хэлэлцүүлэг дуусаад шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын зүгээс гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх хуульд заасан 5 хоногийн завсарлага авах хүсэлтийг гаргасан тул шүүх хүсэлтийг хүлээн авч, 5 хоногийн хугацаагаар завсарлуулж, шүүгдэгчийн зүгээс байгаль-экологид учирсан хохирол нийт 4,042,044 /дөрвөн сая дөчин хоёр мянга дөчин дөрвөн/ төгрөгийг нөхөн төлсөн болохыг дурьдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж заасан.[*******1]

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт: Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж;

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт: “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж;

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт: “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус хуульчилсныг удирдлага болгон;

Энэхүү гэмт хэргийн улмаас шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан 1*******12 УНЦ улсын дугаартай “Вейвэн-2529к” маркийн өөрөө буулгагч автомашин, 5871 УНС улсын дугаартай, “Вейвэн-ND*******25*******” өөрөө буулгагч автомашин, 0170 УНИ улсын дугаартай, “Хьюндай Портер” маркийн автомашин, 8485 УН улсын дугаартай, “Хьюндай Робекс” *******80ЛС маркийн экскаваторын шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан тогтоолыг тус тус хүчингүй болгож,

-0170 УНИ улсын дугаартай, “Хьюндай Портер” маркийн автомашиныг өмчлөгч, эзэмшигч Должин овогтой Ганчимэгт /РД:ЙЭ*******0*******705/ буцаан олгож,

а/ 1*******12 УНЦ улсын дугаартай “Вейвэн-2529к” маркийн өөрөө буулгагч автомашин, 5871 УНС улсын дугаартай, “Вейвэн-ND*******25*******” маркийн өөрөө буулгагч автомашиныг тус тус хууль ёсны өмчлөгч, эзэмшигч Мишигдорж овогтой Доржбатад /РД:ЙЮ86112910/ буцаан олгож, хөрөнгийн үнэлгээгээр 2 автомашин тус бүр 50,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн (50,000,000х2=100,000,000) 100,000,000 /нэг зуун сая/ төгрөгийг;

б/ 8485 УН улсын дугаартай, “Хьюндай Робекс” *******80ЛС маркийн экскаваторыг хууль ёсны өмчлөгч, эзэмшигч Нацагдорж овогтой Жанцансамбууд /РД:ТВ7804097*******/ тус тус буцаан олгож, хөрөнгийн үнэлгээгээр үнэлэгдсэн 180,000,000 /нэг зуун н сая/ төгрөгийг;

г/ бичиг баримтгүй, улсын дугааргүй, “Кат-**************” маркийн экскаваторыг Мишигдорж овогтой Доржбатад /РД:ЙЮ86112910/ буцаан олгож, хөрөнгийн үнэлгээгээр үнэлэгдсэн *******0,000,000 /хоёр зуун сая/ төгрөгийг нийт 480,000,000 /дөрвөн зуун н сая/ төгрөгийг шүүгдэгч М.Ц*******оос гаргуулан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд Байгаль орчны үнэлгээ, зөвлөгөөний “Эко Инженеринг” ХХК-ны ************** оны 10 дугаар сарын *******-ны өдрийн 7 дугаартай дүгнэлтийн ажлын хөлс 5,000,000 /таван сая/ төгрөгийг тус компаний Хаан банкны 5021292*******12 тоот дансанд оруулж, үлдэгдэл 475,000,000 /дөрвөн зуун далан таван сая/ төгрөгийг Улсын төсөвт орлогод оруулах нь хуульд нийцнэ.

Шүүгдэгч М.Ц*******ын тусгай зөвшөөрөлгүйгээр, ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулах гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгсэл болох 1*******12 УНЦ улсын дугаартай “Вейвэн-2529к” маркийн өөрөө буулгагч автомашин, 5871 УНС улсын дугаартай, “Вейвэн-ND*******25*******” өөрөө буулгагч автомашин, 0170 УНИ улсын дугаартай, “Хьюндай Портер” маркийн автомашин, 8485 УН улсын дугаартай, “Хьюндай Робекс” *******80ЛС маркийн экскаватор, бичиг баримтгүй, улсын дугааргүй, “Кат-**************” маркийн экскаваторыг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан, ашиглахаар завдсан дээрхи техникнүүд нь өртөгдсөн талбай дээр байрлуулсан байсан, ажиллуулж байсан болох нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт, гэрч Л.Сарантуяагийн “...Манайх 8 дугаар сарын сүүлээр манай манай кемпээс урд зүгт 150 орчим метр байх урд нь ашигласан талбайгаас шороо авч олборлолт явуулсан...” гэсэн мэдүүлэг[*******2], гэрч Ж.Идэрбатын “Тэнд ойролцоогоор 2-******* хоног нүх ухсан. Гэхдээ усан буу ажиллаагүй, ямар нэг алт олборлосон зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг[**************], гэрч Байгаль орчны хяналтын улсын байцаагч ажилтай М.Ганбаярын “...М.Ц*******, М.Мөнхбат гэгч нар нийт ******* экскаватор, 1 усан буу, 4 том машинтай Бэрлэгийн цагаан тохойд байх “Мон тэнгэр” ХХК-ний залгаа Ерөө гол талдаа байрласан. ...Гэрээ цуцалснаас хойш газар ухаж олборлолт явуулсан. Хамгийн сүүлд гарахдаа техникийн нөхөн сэргээлт хийгээд хүлээлгэж өгөөгүй явсан...” гэсэн мэдүүлэг[*******], гэрч Л.Гантогтохын *******21 оны 06 дугаар сарын 1*******-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Мэргэжлийн хяналтын газрын лацыг үзлэгийн тэмдэглэлд тусгасан. Иймээс тухайн хэргийн газарт байсан 2 экскаватор ямар нэг лацгүй байсан...” гэх мэдүүлэг[*******5] зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлж мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгчийн өмгөөлөгчийн өмгөөллийн дүгнэлт зэрэг нь няцаагдаж байна.

Хэргийн газарт байсан алт угаах төхөөрөмж буюу скруберийг шүүгдэгч гэмт хэрэг үйлдэхдээ ашиглахаар авчирсан боловч таслан зогсоогдсон, моторын гинжийг лацадсан, ашиглаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан;

-************** оны 09 дүгээр сарын *******-ны өдрийн Хэргийн газрын үзлэг хийсэн: “Е106059297 гэсэн байршлыг заасан газарт ногоон өнгийн скрубер буюу алт угаах төхөөрөмж байх ба уг төхөөрөмжийн моторын гинж хэсгийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 146*******66 дугаарын лацаар лацадсан байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав...” гэсэн тэмдэглэл[*******6],

-Хэргийн газрын үзлэг хийсэн Эрүүгийн цагдаагийн хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Л.Гантогтохын гэрчээр өгсөн: “...Хэргийн газарт алт угаах төхөөрөмж буюу скрубер мотор их бие хоёрыг холбосон байсан. Мэргэжлийн хяналтын газрын лацыг үзлэгийн тэмдэглэлд тусгасан...” гэх мэдүүлэг[*******7]зэргээр нотлогдож байх тул хууль ёсны өмчлөгчид нь буцаан олгох нь зүйтэй.

Мөн шинжээчийн дүгнэлтээр гэмт хэргийн улмаас өртөгдсөн талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх зардлын хэмжээ нь 1,0*******1,224 төгрөг гарсан ба шүүгдэгч нь техникийн нөхөн сэргээлтийг хийсний эцэст тухайн газраас техникээ авч гарсан болох нь нотлох баримтаар нотлогдсон тул хор уршгийг арилгасан гэж үзэж нөхөн төлөгдсөнд тооцов.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч М.Ц*******т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүхийн эрүүгийн хариуцлагын шатанд оролцсон улсын яллагчийн зүгээс: “...Шүүгдэгч нь анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрийг төлсөн боловч өөрийн  гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй, хууль бус үйлдлээс гарсан нийгмийн аюулын хор уршиг зэргийг ухамсарлахгүй байгаа зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц түүнд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналтай байна...” гэсэн эхний саналыг;

-“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж ашигласан эд хөрөнгө зэргийг хохирол хор уршгийг арилгаж илүү гарсан мөнгийг улсын орлого болгодог. Тухайн техник хэрэгслийг биет байдлаар хурааж авах эсвэл үнэлгээ гаргуулж мөнгөн дүнгийг гаргуулах хуулийн зохицуулалттай байна. Хөрөнгийн үнэлгээг мэргэжлийн байгууллага гаргасан. Тиймээс мөнгөн дүнг гаргуулж эд хөрөнгийг иргэний нэхэмжлэгч нарт олгох нь зүйтэй. Ял шийтгэлийн хувьд өмнөх саналаа дэмжиж байна” гэсэн хоёр дахь эрүүгийн хариуцлагын саналыг гаргасан.[*******8]

Харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: “...Бидний зүгээс хохирол төлөх тал дээр маргаж байна. Шинжээчийн дүгнэлтийг хасуулах хүсэлтээ дэмжиж байна. Ц******* гэдэг хүн нөхөн сэргээлт хийж байхад зогсоосон, алт олборлосон зүйл байхгүй. Нөхөн сэргээлтийн тусгай зөвшөөрөлтэй байсан. Тиймээс гэм буруутайд тооцож байгааг үндэслэлгүй гэж үзэж байна” гэсэн эхний дүгнэлтийг; “...байхгүй” гэсэн хоёрдахь өмгөөллийн дүгнэлтийг хийжээ.[*******9]

Шүүхээс дүгнэвэл:

1-рт: Шүүгдэгчийн өмгөөлөгч хохирол төлөх тал дээр маргаж байна гэжээ. Гэмт хэргийн улмаас байгаль экологид учруулсан хохирол болох нийт 4,042,044 төгрөгийг шүүгдэгч М.Ц******* нь Байгаль орчин, уур амьсгалын санд нөхөн төлсөн. Төлөгдсөн хохирол, хор уршгийг төлөхгүй гэж маргаж байгаа нь ойлгомжгүй байна.

2-рт: Нөхөн сэргээлт хийхэд тусгай зөвшөөрөл гэж гардаггүй. Нөхөрлөл болон тухайн сумын засаг даргын тамгын газартай байгуулсан нөхөн сэргээлт хийх гэрээг үндэслэн хийдэг. Аймгийн мэргэжлийн хяналтаас 2 нөхөрлөл 1 нөхөн сэргээлтийн гэрээ цуцлах шаардлагатай гэсэн албан тоот ирсний дагуу хөрөнгийн эх үүсвэргүй тул нөхөн сэргээлтийн гэрээг цуцлах шаардлага ирсэн.

Тэр чиглэлийн дагуу гэрээг цуцалсан байхад шүүгдэгч М.Ц******* нь Ашигт малтмалын тухай хууль, бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмаар хориглосон буюу бичил уурхайн зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авагдаагүй газарт тусгай зөвшөөрөлгүй гэдгээ мэдсээр байж ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж, байгаль орчинд хохирол учруулсан. Ерөө суманд оршин суудаггүй Ц******* гэдэг хүн бичил уурхайгаар ашигт малтмал олборлох эрх байхгүй. Бичил уурхай эрхлэгч нь Иргэний хуулийн *******5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гишүүдийн оруулсан хувь хөрөнгөөс бүрдэх эд хөрөнгөтэй, хүлээсэн үүргээ уг эд хөрөнгө болон гишүүдийн хувийн өмчийн эд хөрөнгөөр хуульд заасны дагуу хариуцдаг хуулийн этгээд болох нөхөрлөлийн хэлбэрээр байгуулагдсан байхыг шаарддаг.

*******-рт: Хөрөнгийн үнэлгээг мэргэжлийн байгууллагын шинжээч гаргасан, нотлох баримтыг шаардлага хангасан тул нотлох баримтаар хасах үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүгдэгчийн зүгээс эцсийн үгэндээ: “Би хэзээ ч гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй, Би бол ямар ч гэм хийгээгүй” гэжээ.[40]

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсний дараа ...учруулсан хохирлыг нөхөн төлсөн” хэдий ч шүүгдэгчийн зүгээс “...өмгөөлөгч маань хохирол төлөхгүй бол баривчилгаанд орно гэж хэлэхээр нь би төлсөн. Хохирол төлсөн үйл явдлыг гэм буруугаа хүлээж байна гэж тайлбарлаж болохгүй” гэж улсын яллагчтай мэтгэлцэж, гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, өөрийн хууль бус үйлдлийн улмаас үүссэн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг зэргийг ухамсарлахгүй байгаа нь түүний хувийн байдлыг илтгэж байна.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ц*******т 1 /нэг/ жил, 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

Шүүгдэгч М.Ц*******т урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь хуульд нийцнэ.

Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.2 дугаар зүйлийн 1, 2, 4, *******6.6, *******6.7, *******6.8 дугаар зүйлийн 1, 4, *******6.10, *******6.1*******, *******7.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт М Ц*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр, ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч М.Ц*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил, 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.

*******. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн *******, 4 дэх хэсэгт тус тус зааснаар ялтан М.Ц*******т оногдуулсан 1 /нэг/ жил, 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 2.5, 2.6, ******* дахь  хэсэгт тус тус зааснаар энэхүү гэмт хэргийн улмаас шүүгдэгч М.Ц*******ын хууль бус ашиглалтаас өртөгдсөн эдэлбэр газарт 771 төгрөг, газрын хэвлийд 917,075 төгрөг, усан орчинд учруулсан хохиролд *******,124,198 төгрөг, нийт 4,042,044 /дөрвөн сая хорин дөрвөн мянга дөчин дөрвөн/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэснийг шүүгдэгч М.Ц******* нь Байгаль орчин, уур амьсгалын санд нөхөн төлснийг дурьдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, *******, 4 дэх хэсэгт тус тус зааснаар энэ гэмт хэргийн улмаас шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан 1*******12 УНЦ улсын дугаартай “Вейвэн-2529к” маркийн өөрөө буулгагч автомашин, 5871 УНС улсын дугаартай, “Вейвэн-ND*******25*******” өөрөө буулгагч автомашин, 0170 УНИ улсын дугаартай, “Хьюндай Портер” маркийн автомашин, 8485 УН улсын дугаартай, “Хьюндай Робекс” *******80ЛС маркийн экскаваторын шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан тогтоолыг тус тус хүчингүй болгож,

-0170 УНИ улсын дугаартай, “Хьюндай Портер” маркийн автомашиныг өмчлөгч, эзэмшигч Должин овогтой Ганчимэгт /РД:ЙЭ*******0*******705/ буцаан олгож,

а/ 1*******12 УНЦ улсын дугаартай “Вейвэн-2529к” маркийн өөрөө буулгагч автомашин, 5871 УНС улсын дугаартай, “Вейвэн-ND*******25*******” маркийн өөрөө буулгагч автомашиныг тус тус хууль ёсны өмчлөгч, эзэмшигч Мишигдорж овогтой Доржбатад /РД:ЙЮ86112910/ буцаан олгож, хөрөнгийн үнэлгээгээр 2 автомашин тус бүр 50,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн (50,000,000х2=100,000,000) 100,000,000 /нэг зуун сая/ төгрөгийг;

б/ 8485 УН улсын дугаартай, “Хьюндай Робекс” *******80ЛС маркийн экскаваторыг хууль ёсны өмчлөгч, эзэмшигч Нацагдорж овогтой Жанцансамбууд /РД:ТВ7804097*******/ тус тус буцаан олгож, хөрөнгийн үнэлгээгээр үнэлэгдсэн 180,000,000 /нэг зуун н сая/ төгрөгийг;

г/ бичиг баримтгүй, улсын дугааргүй, “Кат-**************” маркийн экскаваторыг Мишигдорж овогтой Доржбатад /РД:ЙЮ86112910/ буцаан олгож, хөрөнгийн үнэлгээгээр үнэлэгдсэн *******0,000,000 /хоёр зуун сая/ төгрөгийг нийт 480,000,000 /дөрвөн зуун н сая/ төгрөгийг шүүгдэгч М.Ц*******оос гаргуулан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд Байгаль орчны үнэлгээ, зөвлөгөөний “Эко Инженеринг” ХХК-ны ************** оны 10 дугаар сарын *******-ны өдрийн 7 дугаартай дүгнэлтийн ажлын хөлс 5,000,000 /таван сая/ төгрөгийг тус компаний Хаан банкны 5021292*******12 тоот дансанд оруулж, үлдэгдэл 475,000,000 /дөрвөн зуун далан таван сая/ төгрөгийг Улсын төсөвт орлогод оруулсугай.

6. Шүүгдэгч М.Ц*******т урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Шүүгдэгч М.Ц******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.10 дугаар зүйлийн 4, *******6.1******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.АМАРГЭРЭЛ