Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/199

 

 

 

   Монгол Улсын нэрийн өмнөөс

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж,                                                                                       

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин,

улсын яллагч А.Баясгалан,

шүүгдэгч Б.З******* нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Боржигон овогт Банзрагчийн З*******т холбогдох эрүүгийн 2218000590174 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 19******* оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймгийн ******* сумын Баянцагаан, 2 дугаар баг, Булагтайн ******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Банзрагчийн З*******, /РД:МП*******041571/;

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Б.З******* нь 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* сумын 1 дүгээр баг, “Бүдүүний гол” нэртэй газарт Монгол Улсын ойн сангийн ашиглалтын бүсийн ойгоос 7,179,800 төгрөгийн экологи-эдийн засгийн үнэлгээ бүхий 5 ширхэг 17м куб нойтон нарс мод зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 75-66 УАР улсын дугаартай “Scannia” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсний улмаас ойн санд 21,539,400 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.З******* нь 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* сумын 1 дүгээр баг, “Бүдүүний гол” нэртэй газарт Монгол Улсын ойн сангийн ашиглалтын бүсийн ойгоос 7,179,800 төгрөгийн экологи-эдийн засгийн үнэлгээ бүхий 5 ширхэг 17м куб нойтон нарс мод зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 75-66 УАР улсын дугаартай “Scannia” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсний улмаас ойн санд 21,539,400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Б.З******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв. 

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1.Шүүгдэгч Б.З******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Шүүхээс тогтоосон хохирлыг нөхөн төлнө” гэжээ.[1]

2.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Мөнхцэцэгийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр мөрдөн шалган ажиллагааны шатанд өгсөн: “Би өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. Эрх үүргээ ойлгож уншиж танилцлаа. Би 2020 оны 12 дугаар сарын 05- ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газарт Засаг даргын орлогч албан тушаалтаи ажилд томилогдон одоог хүртэл ажиллаж байна. ******* сумын Байгаль орчинд учирсан хохиролтой холбоотой асуудалд намайг ******* сумын албан ёсны хууль ёсны төлөөлөгчөөр тогтоохоор ******* сумын Засаг дарга Г.Энхтүвшин 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн А/24 дугаар захирамжаар томилсон юм. Би энэ асуудлын сайн мэдэхгүй байна. Миний ажил үүргийн хувьд ******* сумын байгальд орчинд учирсан хохирлын талаар шүүхэд нэхэмжлэх эрхтэйгээр оролцож байна. Б.З*******ыг ******* сумын иргэн гэдэг утгаар танина. Сум дундын Ойн ангийн инженер А.Булганы 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 05 дугаартай дүгнэлт, ******* сумын ойн ангийн инженер Т.Мөнхтуулын гаргасан 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01/2022 дугаартай дүгнэлт, Капитал зууч ХХК-ний шинжээч Я.Батбаярын 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр гаргасан дүгнэлттэй танилцсан санал хүсэл байхгүй. Дүгнэлттэй танилцлаа санал хүсэлт байхгүй ээ. ******* суманд учруулсан 7.179.800 /долоон сая нэг зуун далан ёсөн мянга найман зуун/ төгрөгний хохирлыг нөхөн төлүүлэх саналтай байна” гэх мэдүүлэг[2],

3.Иргэний нэхэмжлэгч Д.Оюунчимэгийн 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн шалган ажиллагааны шатанд өгсөн: “75-66УАР улсын дугаартай “Scannia” маркийн тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Би тухайн тээврийн хэрэгслийг 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр М.Атарсайхан гэдэг хүнээс 45.000.000 /дөчин таван сая/ төгрөгөөр авч байсан юм. Худалдан аваад М.Атарсайхан нь ОХУ-руу ажлаар явчихсан байсан тул би нэрээ өөр дээрээ шилжүүлж авч чадаагүй байсан юм. Би 75-66УАР улсын дугаартай “Scannia” маркийн тээврийн хэрэгслээ хүнд түрээслүүлдэг юмаа. 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Б.З******* гэх хүн гар утсаар холбогдож миний тээврийн хэрэгслээр мод, модон материал тээвэрлэх гэж байгаа талаар хэлсэн. Би тухайн хүнд мод, модон материал тээвэрлэх гарал үүслийн гэрчилгээ, зохих бичиг баримт байгаа эсэх талаар тодруулахад З******* гэх хүн байгаа гэсэн тул би тээврийн хэрэгслээ түрээслүүлсэн юм. Би дээрх асуудлыг хурдан шийдүүлмээр байна. Мөн миний эзэмшлийн тээврийн хэрэгслээ эсхүл адилтгах мөнгөн дүнг авмаар байна” гэх мэдүүлэг[3],

4. 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Дархан-Уул аймгийн сум дундын Ойн ангийн Дүгнэлт хэсэгт: 1.“******* тамир” ХХК-ны гарал үүслийн гэрчилгээгээр 75-66 УАР улсын дугаартай “Scannia” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэх мод, модон материал нь нарсан дөрвөн талт зүсмэл дүнз /балка/ нь /15см х ЗОсм х 400см/-ын харьцаатай 80ширхэг 14.4 м.куб, нарсан дөрвөн талт зүсмэл дүнз /банз/ нь /7см х 20см х 150см/ын харьцаатай 100ш 2.1 м.куб, хусан дөрвөн талт зүсмэл дүнз нь /15см х 20см х 270см/-ын харьцаатай 155 ширхэг 12.6 м.куб болж байна. Нийт 29.1 м.куб мод, модон материал байна. 2.“******* тамир” ХХК-ны гарал үүслийн гэрчилгээгээр 75-66 УБС улсын дугаартай Volivo маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэх мод, модон материал нь СБА серийн 00011686 дугаартай гарал үүслийн гэрчилгээнд 40 м.куб хусан банз, дүнз гэж олгогдсон байна. Харин 75-66 УАР тээврийн хэрэгсэлд дээр нарсан дөрвөн талт зүсмэл дүнз /балка/ 14.4 м.куб, нарсан дөрвөн талт зүсмэл дүнз /банз/ 2.1 м.куб, хусан дөрвөн талт зүсмэл дүнз нь 12.6 м.куб болж байна. Нийт 29.1 м.куб мод, модон материал байна. Гарал үүслийн гэрчилгээнд дурьдсан хэмжээнээс /м.куб/-ээс илүү гараагүй бөгөөд мод, модон материалын нэр төрөл нь хусан банз, дүнз гэж заагдсан байна. 3.“******* тамир” ХХК-ны гарал үүслийн гэрчилгээгээр 75-66 УАР улсын дугаартай “Scannia” маркийн тээврийн хэрэгсэл дээр ачигдсан мод, модон материалын экологи эдийн засгийн үнэлгээ нь:

-4 талт нарсан дүнз /балка/ 2*******,6******* х 14.4 м.кубх 2.9/итгэлцүүр/ =9,798,315 /есөн сая долоон зуун ерин найман мянга гурван зуун арван тав/ төгрөг болж байна.

-4 талт нарсан зүсмэл дүнз /банз/ 2*******,6******* х 2.1м.кубх 2.9/итгэлцүүр/=1,428,921 /нэг сая дөрвөн зуун хорин найман мянга есөн зуун хорин нэг/ төгрөг болж байна.

-4 талт хусан зүсмэл дүнз 157,947 х 12.6 м.куб х 2.9 /итгэлцүүр/= 5,771,383 /таван сая долоон зуун далан нэг мянга гурван зуун наян гурав/ төгрөг болж байна. Нийт 16,998,619 /арван зургаан сая есөн зуун ерин найман мянга зургаан зуун арван ес/ төгрөг болж байна” гэх дүгнэлт[4],

5. 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн “Капитал Зууч” ХХК-ний үнэлгээний Дүгнэлт: “2002 онд үйлдвэрлэгдсэн “Scаnnia” маркийн 75-66 УАР улсын дугаартай цэнхэр өнгийн ачааны автомашины зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2022 оны 01 дүгээр сарын 06-ны байдлаар 35,000,000 (гучин таван сая) төгрөг байна” гэх дүгнэлт[5],

6.Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол[6], 7.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[7], 8.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл[8], 9.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол[9], 10.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[10], 11.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[11] зэрэг бичгийн нотлох баримт болно.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг,

шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч Б.З*******т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдохгүй байна.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З*******ыг 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 /нэг сая таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгч Б.З*******ын хөрөнгө, цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан торгуулийн ялыг 6 /зургаан/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоон, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээтэй төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Б.З*******т анхааруулан шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж заасан.[12]

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт: “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж;

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт: “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж;

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт: ”Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ. Тухайн хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдэж олсон болохыг мэдсээр байж авсан болох нь тогтоогдвол шүүх уг эд зүйл, хөрөнгө, орлогыг бусдын өмчлөлд шилжүүлсэн хэлцлийг хүчингүйд тооцож, хөрөнгө, орлогыг хураан авч хохирлыг нөхөн төлүүлнэ” гэж тус тус хуульчилсныг удирдлага болгон;

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4, 5 дахь хэсэгт заасны дагуу гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 75-66 УАР улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 35,000,000 төгрөгийг Б.З*******аас гаргуулж, гэмт хэргийн улмаас ойн санд учирсан 21,539,400 төгрөгийн хохирлыг Байгаль орчин уур амьсгалын санд нөхөн төлөхөд зарцуулж үлдэх 13,460,600 төгрөг болон эд мөрийн баримтаар хураан авсан 80 ширхэг 15x30x400см хэмжээтэй зүсмэл дүнз, 100 ширхэг 7x20x150см хэмжээтэй зүсмэл дүнз нийт 180 ширхэг 16.5 мкуб модон материалыг тус тус хураан авч, Улсын төсөвт орлогод оруулсугай.

Шүүгдэгч Б.З******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Дархан-Уул аймаг дахь цагдаагийн газрын тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд хадгалагдаж байгаа 180 ширхэг 16.5 мкуб нарсан мод, модон материалыг худалдан борлуулж, Улсын төсөвт орлогод оруулах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэвэл зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Боржигон овогт Банзрагчийн З*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З*******ыг 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 /нэг сая таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З*******ын хөрөнгө, цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан торгуулийн ялыг 6 /зургаан/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээтэй төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Б.З*******т анхааруулсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4, 5 дахь хэсэгт заасны дагуу гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 75-66 УАР улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 35,000,000 төгрөгийг Б.З*******аас гаргуулж, гэмт хэргийн улмаас ойн санд учирсан 21,539,400 төгрөгийн хохирлыг Байгаль орчин уур амьсгалын санд нөхөн төлөхөд зарцуулж үлдэх 13,460,600 төгрөг болон эд мөрийн баримтаар хураан авсан 80 ширхэг 15x30x400см хэмжээтэй зүсмэл дүнз, 100 ширхэг 7x20x150см хэмжээтэй зүсмэл дүнз нийт 180 ширхэг 16.5 мкуб модон материалыг тус тус хураан авч, Улсын төсөвт орлогод оруулсугай.

6.Шүүгдэгч Б.З******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.АМАРГЭРЭЛ