| Шүүх | Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдоржийн Баясгалан |
| Хэргийн индекс | 190/2023/0003/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/01 |
| Огноо | 2023-01-13 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ц.Цэрэнбалжир |
Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 2023/ШЦТ/01
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч П.Баясгалан даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,
улсын яллагч Ц.Цэрэнбалжир,
хохирогч, иргэний нэхэмжлэгч М.*******,
шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Налайх, дүүргийн прокурорын газраас ******* овогт *******ийн *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2207000000244 дугаартай хэргийг 2022 оны 1 сарын *******-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2003 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр ******* аймагт төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, аав, ээжийн хамт ******* аймаг ******* сум ******* баг ******* оршин суух бүртгэлтэй, одоогоор /, тоотод оршин суух хаягтай/, ******* овогт *******ийн ******* /РД:/.
Холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Б.******* нь дүүргийн хорооны нутаг дэвсгэр А0101 замын 88 дахь километрийн шонгийн орчим Улаанбаатараас Чойр явах замд 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 20 цагийн үед Тоёота кроун загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4 “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан 3.7 Улирал, цаг агаарын тухайн нөхцөлд тохирохгүй тэмдэглэгээтэй дугуй ашигласан, мөн дүрмийн 11.3. Эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээгээр зорчдог замд гүйцэд түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас эсрэг урсгалд орж М.*******гийн жолоодож явсан Тоёота альфард загварын улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, жолооч М.*******гийн биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар.
1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл шүүгдэгч Б.******* нь дүүргийн хорооны нутаг дэвсгэр А0101 замын 88 дахь километрийн шонгийн орчим Улаанбаатараас Чойр явах замд 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 20 цагийн үед Тоёота кроун загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4 “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан 3.7 Улирал, цаг агаарын тухайн нөхцөлд тохирохгүй тэмдэглэгээтэй дугуй ашигласан, мөн дүрмийн 11.3. Эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээгээр зорчдог замд гүйцэд түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас эсрэг урсгалд орж М.*******гийн жолоодож явсан Тоёота альфард загварын улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, жолооч М.*******гийн биед хүндэвтэр хохирол учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдов.
1.2 Нотлох баримтын үнэлгээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах мэдүүлгийг өгсөн. Үүнд:
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн “.... Улаанбаатар хотоос 17 цагийн орчим гараад Чойр луу маршрутаар явж байсан. дүүргийн орчим осол гарсан. Зам гулгаатай байсан. Осол гарах зам уруу газар таараад тэр чигээрээ гулгаад орсон. Тэр үед үрүүлээ дарах ямар ч боломжгүй байсан. Тэгээд осол болсон. Эрүүл мэндэд учирсан хохирлыг төлсөн. Автомашины хохирлын 5 сая төгрөгийг даатгалаас төлөгдөнө гэсэн. Үлдсэн 2.394.000 төгрөгийг өөрийн даатгалаас мөнгө орж ирэнгүүт төлнө.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өгсөн: “...Тухайн өдөр 5 цагт Улаанбаатар хотоос гараад дүүрэг, Баян сум орчхоод эргээд Улаанбаатар хот руу явж байх зүгт 88 дугаар км дээр урсгал сөрөөд “Тоёота кроун” маркийн автомашин орж ирсэн. Би өөрөө замын бетонон хэсгээс гарсан байдалтай, жолооч талын хоёр дугуй гарсан байсан. Би өөрөө хүүхэдтэй явж байсан тул замаас бүр гарах гээд хазайж байсан. Цаад талын призер дээр хүүхэд шээнэ гээд шээлгээд хөдөлж байсан. Тэгээд замын 88 дугаар километрт гулгаад орж ирсэн. Би яг орж ирлээ гэж бодоод баруун гар талын хар зам руу шахаад замаас гарсан. Эрүүл мэндэд учирсан хохирлоо авсан. Автомашинаа засуулсан үнэлгээгээр гарсан хохирлоо авна. Даатгалаас дээд хэмжээ нь 5 сая төгрөг гарна гэсэн. Үлдэгдэл төлбөрийг Б.*******аас гаргуулахаар тохиролцсон. Залуу хүн цаашид анхааралтай бүрэн техниктэй явж байгаарай. Гомдол санал байхгүй.” гэв.
Улсын яллагчийн шинжлэн судалсан, шүүхийн хэлэлцүүлэгт талуудын мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тодруулбал:
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-4 дэх тал/
- Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 5 дахь тал/
-Осол, хэрэг гарсан газар хийсэг хэмжилтийн бүдүүвч, фото зураг /хх-ийн 6-10 дахь тал/
- мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.*******гийн өгсөн: “..2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 15 цагийн үед Улаанбаатар хотоос гараад Төв аймгийн Баян сум орж найзынхаа хүүхдийг авчхаад буцаад Улаанбаатар хот руу явж байсан. дүүргийн нутаг дэвсгэр Төмөр замын гарам өнгөрөөд явж байхад миний урд талд том оврын тээврийн хэрэгсэл зогсож байхаар нь араас нь ирээд зогссон. Удалгүй том оврын тээврийн хэрэгсэл хөдлөөд явахаар нь хоорондын зайгаа бариад араас нь хөдлөсөн. Тэгтэл урдаас урсгал сөрж, орж ирээд миний машиныг мөргөж зам тээврийн осол гаргасан. Намайг өөрийнхөө урсгалд явж байхад шууд өөдөөс ороод ирэхээр нь би баруун тийш дараад замын хажуу хөвөөн дээр гараад машинаа зогсоосон чинь ирээд мөргөсөн. Зам гулгаатай байсан болохоор 20-30 км/цаг хурдтай явж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16, 83 дахь тал/,
мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Д.ын өгсөн: “....Төмөр замын гарам өнгөрөөгөөд зогссон. Тэгээд бие засчхаад машиндаа суугаад хөдлөөд явж байтал манай машины урд ачааны машин явж байсан. Өөдөөс нэг машин зөрж өнгөрөөд араас нь их хурдтай машин, ачааны машин өнгөрөөгөөд манай машины урдаас чиглэж ирээд мөргөсөн. Тухайн үед эмнэлэгт үзүүлсэн мөнгө нэхэмжилмээр байна, надад өөр гомдол санал байхгүй, өөр нэхэмжлэх зүйлгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дахь тал/,
мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Ч.гийн өгсөн: “...манай машины урд том ачааны машин байсан. Д. урд сууж явж байсан бөгөөд гэнэт хойш, наад машин чинь ороод ирлээ гэж хэлэхээр нь харсан чинь урдаас машины гэрэл гарч ирээд манай машиныг мөргөсөн. Би жолоочийн арын суудлын арын суудалд хүүхэдтэйгээ сууж байсан. ...Манай хүүхэд шүүх эмнэлэгт үзүүлсэн. Шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан, санал хүсэлт байхгүй. Одоо бие гайгүй. Надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй” гэх мэдүүлэг /хх-ийн *******-20 дахь тал/,
-“Хөрөнгө Эстимэйт” ХХК-ны авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн улсын дугаартай Тоёота альфард загварын автомашинд ослын улмаас учирсан хохирлын үнэлгээ 7.394.000 төгрөг” гэх тайлан /хх-ийн 28 дахь тал/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.ийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №15138 дугаартай:
1. “М.*******гийн биед өвчүү ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 44-46 дахь тал/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Ариунзулын 2022 оны 11 дүгээр сарын 08-өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №15140 дугаартай:
1. “Ч.гийн биед тархи доргилт, зүүн дээд доод зхи, зүүн шилбэний урд гадаргууд цус хуралт гэмтэл тогтоогдов.
2. Дээрх гэмтэл нь хоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.
3. Дээрх итэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 48-50 дахь тал/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Ариунзулын 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №15141 дугаартай:
1. “Б.ийн доод уруулын доор шарх, дээд доод уруулын салстын зөөлөн эдийн няцрал тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 52-54 дэх тал/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.ийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ы өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №15139 дугаартай:
1. “Д.ын биед духанд зулгаралт, зүүн нүдний алимны салст, зүүн дээд доод зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д ааснаар хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 57-59 дэх тал/,
-Мөрдөгчийн “яллагдагч Б.******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан, 3.7 Улирал, цаг агаарын тухайн нөхцөлд тохирохгүй тэмдэглээтэй дугуй ашигласан. Мөн дүрмийн 11.3. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. улсын дугаартай Тоёота алфард маркийн тээврийн хэрэгслийн жолооч М.******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.” гэсэн магадалгаа /хх-ийн 65-66 дахь тал/,
- мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.ийн өгсөн: “...*******ыг танина, манай дүүгийн хүүхэд юм. *******ы унаж явсан машин банк бусын нэр дээр байдаг, гэрээгээр би хариуцдаг. Манай дүү ******* унадаг юм. ******* бид хоёрын нэр дээр даатгал байдаг. Дүүдээ унаж явсан машиныг нь 6 сард авч өгсөн. Би банк бусаас гэрээ хийж дүүдээ авч өгсөн. Банк бусын төлбөрийг нь би дарж дуусгана, машины хариуцлагыг манай дүү Б.******* хариуцна. Би дүүгээсээ нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 93-94 дэх тал/,
- мөрдөн шалгах ажиллагаанд гэрч У.гийн өгсөн: “...М.*******г би танина, манай найз байгаа юм. Би 2022 оны 08 сард М.*******д зарсан юм. Би М.*******тэй аман гэрээ хийж өгсөн, надад хэдэн төгрөг өгөх дутуу байгаа юм аа, тэгээд шилжүүлж чадаагүй. Надад осолд орсны маргааш нь хэлсэн. Бид хоёр хоорондоо тохирсон, надад М.*******гээс нэхэмжлэх зүйл байхгүй. М.******* машиныг өөрөө хариуцах эрхтэй...” гэх мэдүүлэг /хх-ийн 98-99 дэх тал/,
- мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.ын өгсөн: “...Би 2022 оны 11 дүгээр сарын 01-ний орой 18 цагийн үед Улаанбаатар хотоос найз ийн хамт *******ы улсын дугаартай Кроун мөнгөлөг саарал өнгийн машинтай Говьсүмбэр аймаг руу явж байсан. Тэгээд 20 цагийн орчим явж байтал зам маш халтиргаатай гөлөөн үүссэн үед жолооч 30-40 км/цагийн хурдтай явж байсан. Тэгсэн гэнэт машин гөлөөн дээр гулгаад эсрэг урсгалын зам руу орж өөдөөс ирсэн хар өнгийн альфард машинтай мөргөлдсөн. Миний биед учирсан гэмтэл байхгүй, шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлага байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 102 дахь тал/,
- мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.ийн өгсөн: “...Би 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр манай найз ын хамт *******ы машинд суугаад хамт хотоос 18 цагийн үед гарсан. Замд цас их орсон халтиргаатай байсан. Замд явж байгаад машин гулгаад шарваад байсан, тэгсэн гэнэт манай машин шарваад эсрэг урсгалдаа ороод урдаас ирсэн машин мөргөсөн. Миний биеийн байдал хэвийн, ямар нэгэн гэмтсэн зүйл байхгүй, шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлага байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 105 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн 1. зүйлийн 5 дахь хэсэгт “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад захиргааны хэм хэмжээний актыг ашиглаж болно” заасны дагуу захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг тайлбарлах нь зүйн хэрэг.
Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжуудаар замын хөдөлгөөнд оролцогч нь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх үүрэгтэй ба Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн аль ч үйлдэл зам тээврийн осол гарах шалтгаан болох үндэстэй, тийм ч учраас уг үйлдлийг хориглож хууль, дүрмээр хэм хэмжээ тогтоож хуульчилж өгдөг.
Хэрвээ замын хөдөлгөөнд оролцож буй хэн аль нь дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчөөгүй тохиолдолд уг осол гарахгүй байх нөхцөл бүрдэх боломжтой байсан байна.
1.3.Эрх зүйн дүгнэлт.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Б.******* нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан 3.7 Улирал, цаг агаарын тухайн нөхцөлд тохирохгүй тэмдэглэгээтэй дугуй ашигласан” гэж заасныг зөрчсөн болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “миний машины урд 2 дугуй нь зуны дугуй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 13 дахь тал,/ мөрдөгчийн магадлагаа /хх-ийн 66 дахь тал/, эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 68-69 дэх тал/ зэргээр,
мөн дүрмийн 11.3. Эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээгээр зорчдог замд гүйцэд түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэж заасныг зөрчсөн болох нь шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч нарын мэдүүлэг болон мөрдөгчийн магадлагаа /хх-ийн 66 дахь тал/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Хууль зүйн хувьд шүүгдэгч Б.*******ы замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах буюу мэдэх үүрэгтэйн сацуу хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан атлаа бусдад хохирол, хор уршиг учруулжээ.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирсон байна.
Иймээс шүүгдэгч Б.*******ыг “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх “хэргийн бодит байдал”-ыг хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн сэргээн тогтоохдоо прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн түүний үйлдсэн хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч Б.*******ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг дээрх нотлох баримтуудыг үнэлж, дүгнэлт хийж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16. зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй гэж дүгнэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад “мөрдөгч гэж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах эрх бүхий албан тушаалтныг;” ойлгоно гэж, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч энэ хуулийн 27.1 дүгээр зүйлд заасан шинжилгээг шинжээч томилж хийлгэх шаардлагагүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулж тогтоох боломжтой, эсхүл өөрийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд тогтоох боломжтой гэж үзвэл магадлагаа гаргаж болно.” гэж тус тус заажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөвхөн хуулиар тогтоох бөгөөд шүүх, прокурор, мөрдөгч үйл ажиллагаандаа хэлбэрэлтгүйгээр чанд сахиж мөрдөх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам нь эргэлзээгүй байх бөгөөд хэн нэгэн этгээд жинхэнэ агуулгаас нь зөрүүтэй тайлбарлах боломжгүйгээр тодорхой, ойлгомжтой хуульчлагдсан байдаг онцлогтой. Мөрдөгч, мөрдөн шалгах ажиллагааны явцад тусгай мэдлэг шаардагдах асуудлыг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоох боломжтой, эсхүл өөрийн эзэмшсэн мэдлэг, ур чадвараар тогтоох боломжтой гэж үзвэл магадлагаа гаргах эрхийг дээрх хуулиар олгосон байх ба мөрдөгч гэдэг нь тухайн хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулж буй эрх бүхий албан тушаалтныг хэлнэ.
1.4. Хохирол, хор уршиг.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон.
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, ...бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй,...бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус хуульчилж зохицуулсан.
Гэмт хэргийн улмаас М.*******гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Ч., Б., Д. нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, улсын дугаартай Тоёота альфард загварын тээврийн хэрэгсэлд 7.394.000 төгрөг, улсын дугаартай Тоёота кроун загварын хэрэгсэлд 11.585.000 төгрөгийн хохирол учирсан байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч М.*******гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирч компьютерт томографийн шинжилгээ, эм тарианы төлбөрт баримтаар нийт 386.510 төгрөг нэхэмжилснээс Б.******* 2022 оны 1 сарын 09-ний өдөр 400.000 төгрөг төлсөн /хх-ийн 128 дахь тал/, иргэний нэхэмжлэгч Ч., Б., Д. нар нь компьютерт томографийн шинжилгээний төлбөрт тус бүр 120.000 төгрөг нэхэмжилснээс 2022 оны 1 сарын 11-ний өдөр төлж барагдуулсан /хх-ийн 136 дахь тал/ тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин хохирогч, иргэний нэхэмжлэгч М.*******гийн унаж явсан улсын дугаартай Тоёота альфард загварын тээврийн хэрэгсэлд “Хөрөнгө Эстимэйнт” ХХК-ийн авто машин техникийн эвдрэл, хохирлын тайлангийн үнэлгээгээр /хх-ийн 28 дахь тал/ 7.394.000 төгрөгийн хохирол учирснаас Б.*******ы албан журмын даатгалаас 5.000.000 төгрөг, Б.*******аас үлдэгдэл 2.394.000 төгрөгийг гаргуулахаар шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч хоёр тохиролцсон болно.
Хавтас хэрэгт авагдсанаар улсын дугаартай Тоёота альфард загварын тээврийн хэрэгсэл нь У.ий нэр дээр байдаг боловч 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдөр итгэмжлэлээр У.ээс М.*******д шилжүүлэн өгсөн, мөрдөн шалгах ажиллагааны шатанд У.ий өгсөн: “...Би М.*******д улсын дугаартай Тоёота альфард авто машиныг зарсан, нэхэмжлэх зүйл байхгүй, уг машиныг М.******* бүрэн хариуцна” гэх мэдүүлэг, 2022 оны 07 сарын 31-ний өдрийн нотариатаар батлуулсан итгэмжлэл /хх-ийн 149 дэх тал/ зэргээр улсын дугаартай Тоёота альфард загварын тээврийн хэрэгсэл нь М.*******гийн эзэмшлийнх мөн болох нь тогтоогдож байна.
Тиймээс улсын дугаартай Тоёота альфард загварын тээврийн хэрэгсэлд хохирлын үнэлгээгээр тогтоогдсон 7.394.000 төгрөгийг /албан журмын даатгалаас 5.000.000 төгрөг, Б.*******аас 2.394.000 төгрөг/ тус тус гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч М.*******д олгох нь зүйтэй байна.
улсын дугаартай Тоёота кроун загварын тээврийн хэрэгсэлд үнэлгээгээр 11.585.000 төгрөгийг хохирол /Бэст эстимэйт” ХХК-ийн тайлан. хх-ийн 35-41 дэх тал/ учирсан бөгөөд улсын дугаартай Тоёота кроун загварын тээврийн хэрэгслийн эзэмшигч М. нь “автомашин Банк бусын нэр дээр байдаг, гэрээгээр би хариуцдаг. Манай дүү ******* унадаг юм. Банк бусын төлбөрийг нь би дарж дуусгана, машины хариуцлагыг манай дүү Б.******* өөрөө хариуцна. Би дүүгээсээ нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн /хх-ийн 94-95 дахь тал/ тул шүүгдэгч Б.******* нь улсын дугаартай Тоёота кроун загварын тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд М.ид төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.
2.1. Талуудын санал, дүгнэлт.
Улсын яллагчаас “...Шүүгдэгч Б.*******гийн үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.******* нь үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлж барагдуулсан зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч Б.******* нь үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын зүгээс хохирол төлбөр нэхэмжлээгүй, зэрэг нөхцөл байдлуудыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Шүүгдэгч Б.******* нь мөрдөн байцаалт, шүүхийн шатанд цагдан хоригдсон хоноггүй, үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч М.*******гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, эрүү мэндэд учирсан хохирл төлөгдсөн, харин хохирогч М.*******д шүүгдэгч Б.******* нь автомашины хохирлын үнэлгээгээр гарсан 7,394,000 төгрөгийг төлөх төлбөртэйд тооцсон...” гэх дүгнэлтийг танилцуулсан.
Шүүгдэгч Б.******* торгуулийн ялыг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэв.
2.2. Эрүүгийн хариуцлага.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан эрүүл мэндийн хохирлыг төлсөн, эд хөрөнгөд учирсан хохирлоо төлөхөө илэрхийлэн хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэсэн үндэслэлээр хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн этгээдэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг.
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Б.******* нь цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байх /хх-ийн 159 дэх тал/ ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа бусдын эрүүл мэндэд учирсан хохирлыг төлж барагдуулсан, эд хөрөнгөд учирсан хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлж хохирогч, иргэний нэхэмжлэгтэй эвлэрсэн, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар гомдол саналгүй зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тогтоогдсон, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, бусдын эрүүл мэндэд учирсан хохирлыг төлсөн, эд хөрөнгөд учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэсэн үндэслэлээр хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Улсын яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр санал болгосныг шүүгдэгч Б.******* хүлээн зөвшөөрсөн бөгөөд Б.******* нь эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой тул торгох ял оногдуулах боломжтой, мөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирогч, иргэний нэхэмжлэгч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй зэрэг нөхцөл байдалд нь торгуулийн хэмжээ тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Б.*******д улсын яллагчийн санал болгож, шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг оногдуулж, 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Шүүгдэгч нь эрүүгийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд “шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Бусад асуудлаар.
Шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт иргэний бичиг баримт болон хураан авсан, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй болохыг тус тус дурдах зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36. зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.1******* зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38. зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ыг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь шүүхээс оногдуулсан 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь шүүхээс тогтоосон хугацаанд 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирүүлээгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч М.*******д эрүүл мэндийн хохиролд 400.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ч., Б. нарт 120.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.т 120.000 төгрөг тус тус нөхөн төлсөн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар улсын дугаартай Тоёота альфард загварын тээврийн хэрэгслийн хохиролд үнэлгээгээр тогтоогдсон 7.394.000 төгрөг /даатгалаас 5.000.000 төгрөг, Б.*******аас 2.394.000 төгрөг/-ийг Б.*******аас гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч М.*******д олгосугай.
7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Б.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.БАЯСГАЛАН