Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
Хэргийн индекс | 108/2022/0198/Э |
Дугаар | 2023/ШЦТ/05 |
Огноо | 2023-01-04 |
Зүйл хэсэг | 20.7.2., 20.7.3.1., |
Улсын яллагч | М.Энхбаатар |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 2023/ШЦТ/05
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж, Ерөнхий шүүгч Х.Ганболд, шүүгч Э.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,
Улсын яллагч М.Энхбаатар,
Иргэдийн төлөөлөгч Л.*******,
Шүүгдэгч А.*******, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням,
Шүүгдэгч Н.*******, түүний өмгөөлөгч Л.Батаа, Р.Пүрэвлхам нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор М.Энхбаатар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2, 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т тус тус зааснаар 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 260 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт н *******, Их хотгойд овогт ын ******* нарт холбогдох эрүүгийн 2202000000292 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ны өдөр аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ******* мэргэжилтэй, хувиараа чөлөөт уран бүтээл хийдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт *******, ******* ******* тоотод оршин суух хаягтай,
Урьд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2тай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 capын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
******* овогтой н ******* /РД:/,
Монгол Улсын иргэн, -ний өдөр аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхэд, хоёр дүү нарын хамт тоотод оршин суу, урьд ял шийтгэлгүй,
овогтой ын ******* /РД:/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Н.******* нь өөрийн найз болох У.ын Бүгд Найрамдах Турк улсаас явуулсан илгээмж болох Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Метанфетамин” бодисын агууламжтай, “Мөс” гэх нэршилтэй цэвэр жин нь 9,020 грамм хэмжээтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 16 цагийн үед хорооны нутаг дэвсгэрт орших “” дэлгүүрийн гадаа А.*******той уулзан, түүгээр дамжуулан худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, мөн өдрөө тухайн бодисоо хорооны нутаг дэвсгэрт орших хорооллын 84 дүгээр ******* тоотод байх гэртээ болон өөрийн биедээ худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн,
Яллагдагч А.******* нь өөрийн үеэл дүү болох У.ын Бүгд Найрамдах Турк улсаас явуулсан илгээмж болох Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Метафетамин” бодисын агууламжтай, “Мөс” гэх нэршилтэй цэвэр жин нь нийт 16,462 грамм хэмжээтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр сумын нутаг дэвсгэрт орших “” олон улсын нисэх онгоцны буудлаар дамжуулан худалдаалах зорилгоор Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэн хамтран оролцсон.
Улмаар 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Монгол улсын хилээр худалдаалах зорилгоор хууль бусаар нэвтрүүлсэн хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг ны нутаг дэвсгэрт орших төвийн орчмоос илгээмж авчирсан иргэн Д.гаас худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч, мөн өдрөө 3 дугаар хороо, тоотод байх гэртээ нийт цэвэр жин нь 7,442 грамм бодисыг 10 хэсэг болгон зиплок түгжээ бүхий уутанд грамлан савлаж худалдаалах зорилгоор бэлтгэж, 2022 оны 08 дугаар сарын 18-аас 19-ний өдрийг хүртэлх хугацаанд ны нутаг дэвсгэрт улсын дугаартай тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Метафетамин” бодисын агууламжтай, “Мөс” гэх нэршилтэй цэвэр жин нь 7,442 грамм хэмжээтэй сэтгэцэт нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;
Улсын яллагчийн зүгээс: Төрийн нэрийн өмнөөс яллах байр суурьтай оролцоно. Хавтаст хэргээс шүүгдэгч Н.*******ын гэр, орон байранд нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-13-18/, тээврийн хэрэгсэлд үзлэг нэгжлэг хийж, эд зүйлийг хураан авсан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-31-38/, шүүгдэгч Н.*******ын биед үзлэг нэгжлэг хийсэн ажиллагааны тэмдэглэл /1хх-26-30/, А.*******ийн гэрт нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-43-49/, Сүхбаатар дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” дэлгүүрийн хяналтын камерт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-50-52/, яллагдагч А.*******ийн гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-75-86/, гэрч Т.ын мэдүүлэг /1хх-110-111/, гэрч Д.ын мэдүүлэг /1хх-105/, гэрч гийн мэдүүлэг /1хх-89-90/, гэрч гийн мэдүүлэг /1хх-95-96/, шинжээчийн 4094 дугаартай дүгнэлт /1хх-147-149/, шинжээчийн 4093 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-152-161/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-128-129/, Хар тамхитай тэмцэх газрын тандалт судалгаа, дүн шинжилгээ хийх тасгаас ирүүлсэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хар зах зээлийн үнэ хэмжээний талаарх судалгааны баримт /1хх-131-132/, яллагдагчаар өгсөн Н.*******ын мэдүүлэг /2хх-63-64/, яллагдагчаар өгсөн А.*******ийн мэдүүлэг /2хх-75-77, хх-80/, гэрч Г.ийн мэдүүлэг /1хх-118/, А.*******ийн гэрчээр өгсөн мэдүүлэг /1хх-98-99, хх-101-102/, Н.*******ын гэрчээр өгсөн мэдүүлэг /1хх-92-93/,
Шүүгдэгч Н.*******ын өмгөөлөгч Л.Батаагийн зүгээс: Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Н.*******ын хууль ёсны эрх, ашгийг хамгаалж, уг эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах байр суурьтайгаар мэтгэлцэж оролцоно. Хавтаст хэргээс яллах дүгнэлт гардуулсан тэмдэглэл /3хх-89/, Нийслэлийн прокурорын газрын тогтоол /3хх-76/, яллагдагч А.*******ийн мэдүүлэг /2хх-80/, А.*******оос дахин мэдүүлэг авсан тэмдэглэл /2хх-75/, шүүгдэгч Н.*******ын хувийн байдалтай холбоотой баримтууд /2хх-38-44/, шүүх сэтгэц эмгэг судлалын үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /1хх-81/, хүсэлтүүд /3хх-70/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /1хх-47/, Хаан банкны дансны хуулга /1хх-127/, дансны хуулгууд /2хх-22-25/, гэрч М.*******ийн мэдүүлэг /1хх-144/, гэрч Г.ын мэдүүлэг /1хх108-109/, гэрч Ж.ийн мэдүүлэг /1хх-109-110/, гэрч Д.ын мэдүүлэг /1хх-105/, гэрчээр өгсөн А.*******ийн мэдүүлэг /1хх-101/, гэрчээр өгсөн А.*******ийн мэдүүлэг /1хх-98/, гэрчээр өгсөн Н.*******ын мэдүүлэг /1хх-92/, гэрч Д.гийн мэдүүлэг /1хх-89/, гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-83/, гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-5/,
Шүүгдэгч Н.*******ын өмгөөлөгч Р.Пүрэвлхамын зүгээс: Өөрийн үйлчлүүлэгч шүүгдэгч Н.*******т холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгох байр суурьтайгаар оролцоно. Хавтаст хэргээс Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /1хх-1/ яллагдагчаар өгсөн Н.*******ын мэдүүлэг /хх-80/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /1хх-5/, мөрдөгчийн санал /1хх-6/, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай тогтоол /1хх-8/, нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-13/, хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-26/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-84-85/
Шүүгдэгч А.*******ийн өмгөөлөгч Ц.Дэлгэрнямын зүгээс: Өөрийн үйлчлүүлэгчид прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирсэн хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр суурьтайгаар оролцоно. Хавтаст хэргээс А.*******ийн оршин суугаа орон байранд үзлэг нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-43-49/, А.*******ийн гар утсанд нэгжлэг үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-13/, гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-75-86/, гэрч Д.ын мэдүүлэг /хх-105/, гэрч Д.гийн мэдүүлэг /1хх 95-96/, тээврийн хэрэгсэлд үзлэг нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, хувийн байдалтай холбоотой баримтууд, шинээр шүүхэд гаргасан А.*******ийн 3 хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, ам бүл, оршин суугаа газрын тодорхойлолт, эмнэлгийн магадлагаа, амбулаторын эмчлүүлэгчдийн картууд, нурууны зураг, А.*******ийн эхнэрийн эмнэлгийн бичиг баримт, жирэмсэн эмэгтэйн хяналтын карт, дэвтэр, дүүгийнх нь хоёр хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүгдэгч нар нь нотлох баримт шинжлэн судлуулаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Улсын яллагч “гэрчээр өгсөн А.*******ийн мэдүүлэг /1хх-101/, гэрчээр өгсөн А.*******ийн мэдүүлэг /1хх-98/, гэрчээр өгсөн Н.*******ын мэдүүлэг /1хх-92/” нэмж судлуулах санал, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батаа “...улсын яллагчийн гаргасан нэмж судлуулах нотлох баримтыг хасуулах” гэх саналыг шүүх бүрэлдэхүүн хангахаас татгалзаж, харин гэм буруугийн хуралд судласны эцэст үнэлэх эсэх асуудлыг дүгнэлт хийн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Н.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...д очоод байж байх хугацаанд Туркад амьдарч байгаа гэх У. найз над руу чаатаар хүүхдийн хувцас авсан гээд зураг явуулсан. Зураг явуулж байхад нь манай эхнэр хараад байж байсан. Хот руу очоод хэлээрэй, хувцас явуулчихъя миний найз очоод тосоод авчихаарай гэсэн. Тэгээд тэрнээс хойш огт холбоогүй байж байгаад 08 дугаар сарын 10-нд би хотод түрүүлж ирээд 11-ний нислэгээр эхнэр, хүүхэд хоёр араас ирээд эхнэр, хүүхдээ тосож аваад байж байсан. Түүнээс хойш У.тай огт холбоогүй байж байгаад 08 дугаар сарын 18-ны өдөр хүүхдээ эх нялхсын эмнэлэгт үзүүлэх гээд очсон. Үзүүлээд 12 цаг 30 минутын алдад гарах гэж байтал 70-тай дугаараас “Улсаа байна юу байна, андаа хотод очсон уу” гэсэн. Ирсэн хүүхдээ эмнэлгээр үзүүлээд явж байна гэж хэлсэн. Тэгтэл нөгөө хүүхдийн хувцас чинь очсон байгаа шүү залгаад авчихаарай гээд нэг дугаар өгсөн. Тэгье гээд тэндээс гараад маргааш нь “ХМF” хөгжмийн фестивальтай байсан учраас хийлгэсэн хувцсаа аваад үсээ засуулах гээд Соёл урлагийн их сургуулийн тийшээ явсан. Тэнд очоод дугаар луу нь залгатал би гэртээ байна, гарахдаа залгая, замаараа авчихаарай гэсэн. Тэнд үсээ засуулчхаад буцаад гэр лүүгээ харих гээд Баруун 4-замаас урагшаа 19-лүү Нарны гүүр давах гээд явж байтал -тэй тэр дугаар нь залгаад “ахын дүү хаана байгаа юм, ах нь нөгөө талд нь явж байгаа юм байна, Баянбүрдийн эндээс гялс хүрч ирээд авчих” гэж хэлсэн. Тэгэхээр нь Баянбүрд рүү явахгүй, баруун эргээд хальт зогсоод хүүхдийн 100-руу эргэчихье гэсэн. Тэгээд буцаж гүүрээ даваад гэрлэн дохиогоороо баруун эргээд Өгөөжийн урд талын “”-тэй цагаан байрны зогсоол дээр машинаа тавиад буугаад залгатал ах над руу гараа далласан. Тэгээд очиход чатаар явуулж байсан зураг шиг нь цагаан гаднаас харагдахаар ил ууттай хувцас өгсөн. Тэрийг аваад машин дотроо суугаад нэг харчхаад хойноо тавиад гэр лүүгээ харьсан. Эмнэлэгт хүүхдээ үзүүлтэл хүчил төрөгчийн дутагдалтай байна гээд агаарлуулж салхилуулахаар байрны урд талын цэцэрлэгт хүрээлэн рүү орж хүүхдээ салхилуулсан. Эхнэр тэр үед хүүхдийг хувцаслахдаа торыг задлаад дээрээс нь нэг цамц аваад өмсүүлсэн байсан дараа нь мэдсэн. Тэгээд гарч хүүхдээ салхилуулчхаад 18 цагийн үед буцаад гэр лүүгээ орсон. 19 цагаас хөгжмийн наадмын “sound check”-тэй гээд хүүд явуулсан хувцасны уутыг нээгээд хартал дотор нь цамцнаас гадна шоорт, нэг саарал боди хоёр байсан. Саарал бодиг сайн боогоод хуйлаад жижигхэн болгосон байсан. Нөгөөдхийг нь задалтал эрхий хуруу дайтай хатуу зүйл гарч ирсэн. Би тэрийг хараад хүүхдийн хувцсанд хог хийнэ гэж баймааргүй юм даа гэж бодоод нөгөөдхөө бариад цэнгэл дэх рүү хөгжмийн наадмын “sound check”-рүү очих гээд гарч явсан. Тэгээд найз руугаа хоёр залгасан. Энэ одоо юу хийгээд явуулсан юм бэ, хэрэгтэй юм уу, хэрэггүй юм уу, хэрэггүй бол хаялаа гэж хэлэх гэсэн. Тэгтэл утсаа аваагүй. Машиндаа суух гээд байрныхаа хашаанаас гараад явж байтал цагдаа нар барьж авсан. Ийм үйл явдал болсон. Би өмнө нь насанд хүрээгүй байхдаа хэрэг төвөгт орооцолдож байсан. Хүмүүстэй архи ууж явж байгаад асуудалд орсон. Тэр цагаас хойш би огт архи, тамхи хэрэглэхээ больсон. Мансууруулах бодисыг хэрэглээд биедээ авч яваад байх шаардлага байгаагүй. Би тэр өдөр л анх удаагаа харсан. Мэдэхгүй болохоор аваад гэрээсээ гараад явж байсан.” гэв.
Шүүгдэгч А.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2021 оны 07 дугаар сарын 12-ны өдөр бөөгийн шашны зүйл аваад Тэрэлжид байсан. 17-ны өдөр манай үеэл дүү У. над руу залгасан. Манай төрсөн дүүгийн 9, 10 настай хоёр дүү манайд байдаг юм. Тэр хоёрт “ээж нь хувцас өгч явуулж байна, нэг хүн рүү явуулсан чинь болдоггүй та очоод авчих уу” гээд залгаад ярьсан. Би зав муутай байгаа гэхдээ очоод авъя даа гээд очиж авсан. Яармагаас очиж аваад гэртээ аваачаад задлаад хоёр дүүгийнхээ хувцсыг авсан. Дахиад хоёр хүний ачаа байсан, энэ хоёрыг нь өөр хүнд өгнө шүү гэж над руу хэлсэн. Тэгээд дүүгийнхээ хувцас хунарыг үзэж байтал голоос нь чигчий хурууны дайтай, элсэн чихэр ч юм шиг, давс ч юм шиг боосон зүйл гарч ирсэн. Надтай фейсбүүкээр ярьж байсан. Энэ юу юм бэ гэж асуутал наадах чинь эм байгаа юм, таны нуруу өвддөг биз дээ, нуруугаа өвдөхөөр нь хэрэглэ гэж танд явуулсан юм гэсэн. Наад дотор нь уутнууд, жинлэдэг юм байгаа. Тэрийг аваад нойл руугаа ороод надад харуулаадах гээд харуулсан. Их хэмжээгээр хэрэглэвэл аюултай, жижиг, жижгээр хуваагаад савлаадах гээд надаар савлуулсан. Тэгээд би савлачхаад Тэрэлж рүү яараад явж байтал Н.******* над руу залгаад манай найзаас юм ирсэн юмаа, тэрийг авах гэсэн юм гэсэн. Орой хүн ирж авна гэхээр нь тэр нэг ууттай хувцсыг нь гэртээ үлдээгээд Н.*******ын хувцсыг авч гараад замдаа тааралдаж өгчхөөд Тэрэлжид очоод байж байсан.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, Н.*******, А.******* нарт холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар
1. Яллагдагч А.******* нь өөрийн үеэл дүү болох У.ын “хүүхдийн хувцас” гэж явуулсан илгээмжийг 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр ны нутаг дэвсгэрт орших төвийн гадаанаас иргэн Д.гаас Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Метафетамин” бодисын агууламжтай, “Мөс” гэх нэршилтэй цэвэр жин нь нийт 16,462 грамм хэмжээтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилготойгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, хадгалсан,” мөн 2022 оны 08 дугаар сарын 18-аас 19-ний өдрийг хүртэлх хугацаанд ны нутаг дэвсгэрт улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хадгалсан болох нь:
1.1 Мөрдөн байцаалтад яллагдагчаар А.*******ийн өгсөн: “...Би 3 дугаар хороо тоотыг түрээслэн эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг юм. Манай үеэл дүү У. нь Турк улсад ажиллаж амьдардаг юм. 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр байх дүү У. хоёр дүүд хувцас явуулсан байгаа очоод авчих гээд нэг дугаар өгсөн /би тэр дугаарыг цээжээр сайн мэдэхгүй байна/ би өнөөдөр очиж амжихгүй маргааш очиж авъя гэж хэлсэн. Тэгээд маргааш нь буюу 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 14 цагийн үед үеэл ах Д.ын хамт цагаан өнгийн королла маркын машинтай нь цуг явж нөгөө өгсөн дугаарлуу нь залгаад ачаа ирсэн гэсэн дугаарыг нь хэлэхэд хүрч ирээд авчих гээд нэг эмэгтэй хүн утасны цаанаас яриад байсан. Тэр эмэгтэй утсаар хаягаа зааж өгсөн хаяг нь Яармагийн тэнд гэх барилгын хажуугаар хойшоо эргээд явж байгаад хашаа байшингын гадаа очсон. Би яг хаягийг нь бол мэдэхгүй байна. Гадаа нь очоод залгасан чинь нэг 40 гаран насны гэмээр эмэгтэй эрээн өнгийн гялгар ууттай скочдож боож багласан гялгар ууттай бөөрөнхий зүйл гаргаж өгсөн. Би гаргаж өгсөн ууттай зүйлийг нь аваад шууд машиндаа хийгээд Д.ын хамт гэрлүүгээ явсан. Гэртээ ороход гэрт хүн байхгүй байсан. Д.ын хамт ороод нөгөө ууттай зүйлээ задлаж үзэхэд дүүд хувцас хунарууд, дахиад тусдаа ууттай хувцас, дахиад жижиг ууттай хувцас байсан. Би яг задлаж байхдаа У.тай утсаар ярьж байсан тэр жижиг ууттай бас нэг том ууттай хоёр нь хүнийх шүү гэж хэлээд та дүү нарт өгч явуулсан хувцаснуудыг онгойлогодоо гэж хэлэхээр нь задлаад онгойлгож үзэхэд жижигхэн жижигхэн гялгар ууттай алт хэмждэг жижиг хэмжигч, тэгээд чигчий хуруун чинээтэй бондгор бөөрөнхий цагаан зүйл байхаар нь энэ юу юм бэ? гээд асуухад У. наад чинь эм юм таны нуруу өвддөг биз дээ гэхээр яадаг эм юм бэ? гэхэд наад эмийг чинь нуруугаа өвдсөн үед хэрэглээрэй их хэмжээгээр хэрэглэж болохгүй шүү гэж хэлээд наадхаа хуваагаад жижиг болгоод жижигхэн гялгар уутнууддаа хийгээд байж бай гэж хэлхээр нь би за гэж хэлээд нөгөө хэдийг нь хэлсэнийх нь дагуу жижиг жижиг гялгар уутанд хийгээд өөрийн хүрэн бор цүнхэнд хийсэн. У. намайг бүгдийг нь биедээ аваад байж бай гэхээр нь цүнхэндээ хийгээд аваад явсан. Тэр жижиг ууттай хувцасыг нь замдаа манай найзад өгөөрэй гээд дугаарыг нь өгсөн. Би дугаарыг нь сайн санахгүй байна тухайн үед нэг дугаар өгч байсан. Том ууттай хувцасыг нь гэртээ байлгаж бай орой хүн ирж авна гэж хэлсэн. Намайг ирсэн барааг задлаж байхад үеэл Д. нойл ороод унтаж байсан. Би Д.ыг нойлоос гарч ирэхээр нь би нөгөө задалсан бараагаа аваад нойл орж үргэлжлүүлж задалсан юм. У. өөрөө намайг наад нэг юм аваад нойл ороодох гэж хэлсэн болохоор би нойл орж задалсан юм. Би нойлын өрөөнд нөгөө давс шиг зүйлийг нь гялгар уутанд хйисэн юм. Тэгээд 15 цагийн үед Д.ыг сэрээгээд гэрээс гараад явахдаа Дамба даржаа явахаар гарсан. Би өөрөө бөө болохоор хүнээр хэц хийлгэсэн байсан учир түүнийгээ авахаар гараад явсан. Д. бид хоёр гараад явж байхад дүү У.ын найз нэг дугаараас залгаад манай найз хувцас өгч явуулсан гэсэн та хаана явж байгаа юм гэхээр нь би нарны гүүр даваад явж байна гэхэд тэр У.ын найз нь гэх залуу та хүүхдийн 100 руу эргээд зогсочих би очоод авъя гэхээр нь би уулзварын зуун урд талд байх дэлгүүрийн гадаа зогсоол дээр нь машинтайгаа зогсож би орж кофе авч гарч ирэхэд нөгөө залуу надруу залгахаар нь гараараа дохиж энд байна гээд бид хоёр зогсоол дээр уулзаад би машинаас нөгөө жижиг ууттай хувцасыг нь авч өгөөд тэр залуу ч гэсэн баярлалаа гээд яваад өгсөн. Тэр залуу ямар машинтай явж байсныг анзаараагүй. Би яаруу явж байсан болохоор шууд машиндаа суугаад гэх газар хэц хийлгэсэн айлдаа очсон юм. Хэц хийсэн айлдаа очоод хийлгэсэн хэцээ харсан чинь буруу хийсэн болохоор нь наад чинь буруу байна гээд буцаагаад өгөөд орой болохоос өмнө бөөлж онгодоо оруулах гээд яараад явсан. Д. бид хоёр бөөгийн онгодоо 7 удаа буулгаж шашны зан үйл хийж дуусаад амарцгаасан юм. Миний бөөгийн онгод буулгасан газар бол Дугуй бургас гэх газар барьсан хоёр зэргэлдээ гэр байсан юм. Тухайн шөнөө амраад өглөө үүрээр энгийн хувцастай цагдаа нар ирээд аваад явсан юм. Би цүнхээ Д.ын цагаан өнгийн Королла маркын машины арын суудал дээр тавиад орхисон байсан тэр чигээрээ цагдаагийн газар очоод үзлэг хийгээд миний цүнхнээс 9-10 ширхэг жижиг гялгар ууттай зүйлийг гаргаж ирээд хураан авсан юм. Хар өнгийн жижиг хэмжигч нь тухайн үед Түркээс ирсэн бараанд цуг ирсэн юм. Нөгөө хөх өнгийн хэмжих багаж нь гал тогоонд байдаг хоол унд хийдэг хүүхдэд юм хэмждэг жин юм. 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 14-өөс 15 цагийн үед хар өнгийн жижиг хэмжих багжаар нь У.ын хэлсэний дагуу фэйсбүүк чатаар дүрсээ харж ярьж байхад зааж өгөөд нэг хэрэглэх дооз нь 0.7 юм уу 0.8 грамаар хэмжиж хийлгэж байсан. Таны нуруу өвддөг болохоор таны өвчин чинь байхгүй болдог юм их хэмжээгээр хэрэглэж болохгүй учраас ийм хэмжээтэй ингээд хий гээд дүрс харж зааж өгч байсан. Би Хаан банканд 6-н данс эзэмшдэг. 5006-тай данс нь хугацаагүй хадгаламж гэж анх нээлгэж байсан данс одоо болтол ашиглаж байгаа. Дансны дугаараа цээжээр мэдэхгүй байна. Дараагийн данс бол 5926-тай данс байгаа уг дансаа өөрийн охин болох д нээж өгч байсан миний охин одоо 9-н настай, Би өөрийн 5006-тай дансны картаа хаячаад гийн дансыг ашиглаж байсан. Би яг хэзээнээс хэзээний хооронд ашигласнаа мэдэхгүй байна. Дараагийн данс бол дахиж охин д нээж өгсөн данс байгаа 53-тай данс байгаа байх гэж санаж байна. Уг дансыг өнгөрсөн жил нээж өгсөн миний охин ашигладаг данс юм. Дараагийн данс дүү т данс нээж өгсөн байгаа дансны дугаарыг нь мэдэхгүй байна. Дүү 10 настай. Дараагийн данс миний охин 2022 оны 04 дүгээр сард цусны хорт хавдараар өвдөж хандивын данс нээж ашиглаж байсан. Тэр дансанд 3-4 сая төгрөг орсон санагдаж байна. Дансны дугаараа мэдэхгүй байна. Дараагийн данс хадгаламжийн данс байгаа энэ онд нээсэн өдөр болгон миний 5926- данснаас 5000 төгрөг татдаг данс байгаа юм. Би Солонгос улсад 2006 онд яваад 2018 онд ирсэн тэр хооронд ажиллаж мөнгө төгрөг хурааж байсан. Одоо би Монголд эрхэлсэн тодорхой ажил байхгүй өөрийн хуурай ах болох Пүрэвсүрэн хуучин машин явуулахаар тэрийг нь зарж дундаас нь хэдэн ашиг олж амьдарлаа залгуулдаг. 2019 онд Монголд байдаг Солонгос компанид ажил хийж байгаад 2019 ондоо буцаж гарсан байдаг юм. Төрсөн дүү гийн 8 настай , 10 настай нарыг харж хандаж сурууль соёлд нь явуулдаг юм. Солонгос улсаас ээж , аав Баатар, дүү а нар байнга мөнгө төгрөг явуулдаг юм. Би дүрсээ харж ярьж байхдаа юу болох талаар асууж байсан. Асуухад наадах чинь өвчин намдаадаг эмний төрлийн зүйл байгаа юм гэж хэлж байсан өөр зүйл хэлээгүй. Би дансны гүйлгээг сайн санахгүй байна. Би тухайн үед Солонгос улсын виз мэдүүлэх гэж мөнгө төгрөг байнга оруулж гаргадаг байсан. Би тодорхой тайлбар хэлж бол мэдэхгүй байна. Санахгүй байна. 12 жил ажиллаж амьдрахдаа 2-3 удаа л Монголд ирж буцаж байсан.” гэх мэдүүлэг,
/2хх-ийн 75-77, 80-81 дүгээр тал/
1.2. Мөрдөн байцаалтад гэрчээр Д.ын өгсөн: “...А.******* гэх хүн нь манай ээжийн төрсөн дүү охин болох ын том хүү. А.******* нь 2022 оны 07 дугаар сард бөөгийн сахиус авсан. Дараа нь цээрийн хоног гэж 37 хоног аваад Тэрэлжид очиж байрласан. Анх Тэрэлжид очих үед эхнэр нь түгээшийн хийж байсан боловч жирэмсэн учраас түшиж чадахгүй болсон тэгээд А.******* надтай утсаар яриад эхнэр төрөх гээд болохгүй байна. Та намайг ирээд түшээд гэхээр нь би 2022 оны 08 дугаар сарын 13-ны өдөр А.*******ийн байрлаж байсан газар очсон. Тэгээд байж байтал А.******* 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод карго ирсэн байна хоёулаа очоод аваад ирье гэсэн. Тэгээд бид хоёр миний эзэмшлийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Улаанбаатар хотод өглөө 11 цаг өнгөрч орж ирсэн. Тэгээд бид хоёр шууд яармагт байрлах нэг каргоны компани дээр очсон. Тухайн газрын нэрийг би мэдэхгүй А.******* утсаар яриад надад зам зааж өгөөд бид хоёр Тэгээд утсаар яриад каргоны газрын хашааны гадаа яваад очтол нэрийг мэдэхгүй байна 40 гаран насны эмэгтэй хүн гарч ирээд гялгар ууттай зүйл надад өгсөн. Тэгээд тэр зүйлийг машиндаа ачаад А.*******ийн хотхонд байдаг гэрт нь очсон. Гэрт нь ороод тухайн каргоог задалж үзэхэд хүүхдийн хувцаснууд гарч ирсэн байсан. Карго-г А.******* задалсан ба би нээх их оролцож дотор нь юу байгааг асуугаагүй. Тэгээд би хэсэг хугацаанд унтаад сэртэл А.******* гараад явчихсан байсан. Миний бодож байгаагаар А.******* ойролцоогоор 1 цаг орчим гарч явсан. Тэгээд 14 цаг 40 минутын үед А.******* орж ирээд бид хоёр Дамбад байрлах тоосгоны үйлдвэрт байрлах айлд очиж хэц /бөөгийн хэнгэрэг/ авах гэтэл буруу оёсон байсан аваагүй тэгээд бид хоёр шууд Тэрэлж рүү буцаад 18 цагийн үед байрлах байсан газраа очоод амарсан. Тэгтэл үүрээр энгийн хувцастай хүмүүс ирээд ирсэн. Тэгээд цагдаагийн газар ирээд миний машинд үзлэг хийх үед А.*******ийн үүрдэг жижиг цүнхнээс нь мөс гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис гарч ирсэн.” гэх мэдүүлэг,
/1хх-ийн 105 дугаар тал/
1.3. Мөрдөн байцаалтад гэрчээр Г.ийн өгсөн: “...Харилцаа холбооны зохицуулах хороонд улс хоорондын шуудан илгээмжийн газрууд бүртгүүлж тусгай зөвшөөрөл авч улс хоорондын шуудан илгээмжийн үйлчилгээ эрхэлдэг. Жишээ нь АНУ, Солонгос улсаас шуудан илгээмжийг албан ёсоор ирдэг. Тухайн шуудан илгээмжийн газар буюу тусгай зөвшөөрөлтэй газрууд Гаалийн байгууллагад тухайн ачилтаар ирж байгаа илгээмжүүдийн хүлээн авагч, илгээгч нарын мэдүүлэг болох овог нэр гэрийн хаяг утасны дугаарын талаарх мэдээллийг гаргаж өгдөг юм.
Харин Бүгд найрамдах Турк улсаас карго ачаа зөөж байгаа гэх нэртэй иргэд нь карго илгээмжийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл аваагүй албан бус нэршлээр карго илгээмжийн үйл ажиллагаа явуулж байгаа гэх нэртэй байдаг. Яг үнэндээ бол Турк улсад илгээмж авч цуглуулж байгаа хүн нь 300-400 хүний жижиг сажиг ачаа, жишээ нь онлайн захиалга, арилжааны бараа дайвар ачаа зэргийг цуглуулж авчихаад Монгол улсын хилээр оруулж ирэхдээ нэг иргэний бараа мэтээр Гаалийн бүрдүүлэлт хийж татвар төлж оруулж ирдэг. Турк улсад байхдаа цуглуулж авч буй ачааныхаа хүлээлгэж өгөх болон Монгол хүлээн авах хүнийхээ мэдээллийг өөрсдөө ч сайн мэдэхгүй. Утасны дугаар товчилсон нэрээр гараар бүртгэл хөтөлж авдаг учраас бүрэн гүйцэт мэдээлэл байхгүй, барааны тоо хэмжээ ширхэг төрлийг мэдэхгүйгээр тухайн төрлийн ачааны дийлэнх хувийг эзэлж байгаа хувцас бараагаар Гаалийн бүрдүүлэлт хийж нэг хүний нэр дээр авдаг юм. Тийм учраас Турк улсаас шуудан илгээмж авч байгаа гэх иргэдийн мэдээлэл гаалийн байгууллагын мэдээллийн системд бүртгэгдэхгүй байна. Дээрх албан бичгэнд тусгасан нэр бүхий 4 иргэний мэдээллээр 2022 онд Турк улсаас хүлээн авсан ачаа барааны талаарх мэдээлэл Гаалийн мэдээллийн автоматжуулсан системд бүртгэгдээгүй нь ийм учиртай байгаа юм. Гаалийн бүрдүүлэлт хийгээд орж ирж байгаа дээрх ачаануудыг шалгахдаа нэгдүгээрт барааны бичиг баримтыг тулгаж үздэг юм. Үүнд тээврийн баримт, худалдааны гэрээ, барааны жагсаалт үнийн нэхэмжлэх зэргийг үздэг. Гэвч Турк улсаас ирж байгаа карго гэх нэртэй ачаанууд нь тээврийн баримт бичгээс өөр баримт бичиг байхгүй. Үүний дараа хоёрдугаарт Гаалийн хяналт шалгалт рентген хяналт, эрэлч нохойгоор үнэртүүлэх, барааг задалж тоо ширхэгээр тулган шалгах зэргээр хяналт шалгалт хийж оруулдаг юм. Дээрх маягаар ирсэн 300-400 хүний гэх хүлээн авагчтай 1-2 тонн хүртэлх ачааг 100 хувь задлан үзэх боломж байдаггүй учир Түүвэрчлэх замаар шалгаж оруулдаг юм. олон улсын нисэх онгоцны буудал нь Монгол улсын агаарын хил бөгөөд Гаалийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т Монгол улсын хилийг гаалийн хил гэж үзнэ гэж заасны дагуу тус ачаа авсан карго терминал нь Гаалийн хяналтын бүс бөгөөд тухайн Гаалийн бүрдүүлэлт хийсэн барааны гаалийн мэдүүлэг хэвлэгдэж Гаальд зөвшөөрсөн гэх тэмдэг дарагдаж Гаалийн хяналтын бүсээс гарах зөвшөөрөл олгогдсоноороо Монгол улсын хилийг нэвтэрсэн гэж үзнэ...” /1хх-118-119/
1.4. Мөрдөн байцаалтад гэрчээр Д.гийн өгсөн: “...Миний төрсөн дүү Д., хүргэн нар Турк улсад амьдардаг ба хувцас хунар онлайнаар зардаг. Тэр хоёр Турк улсаас бэлэн хувцас болон бусад барааг экстра ачаагаар явуулдаг ба би тэр барааг нь аваад дүүтэйгээ холбогдоод нэрсийн дагуу хүмүүст нь тараадаг. Энэ үйл ажиллагаа нь 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс эхлсэн. Ер нь 7 хоногт 2 удаа бараа ирдэг ба 60-100 км-н хооронд бараа орж ирдэг. Орж ирж байгаа барааг манай дүү өөрөө боож баглаад явуулдаг. Хүн хүний нэр дээр ирж байгаа бараа нь тус тусдаа боолттой ирдэг учраас задалж үзэхгүй шууд өгдөг. Турк улсаас ирүүлж байгаа бараануудыг манай дүү өөрөө явуулдаг. Заримдаа хүний дайвар явуулсан байдаг. 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн экстра ачаагаар 6,420 грамм ачаа ирсэн ба гэсэн дугаартай хүн залгаж 8870 гэсэн дугаараас залгаж тухайн барааг 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр авсан. гэсэн дугаараар над дээр бараа ирж байгаагүй. Би А.******* гэх хүнийг танихгүй. Өмнө нь бараа авч байсан эсэх талаар санахгүй байна. Би өөрийн дэвтэр дээр гараар ирсэн он сар өдөр жин утасны дугаар мөнгөн дүнг нь бичээд ирсэн барааг тараадаг. 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр нийт 80-90 км орчим 4 бондгор ачаа ирсэн ба тухайн барааг нийт 7 хүнд тарааж өгсөн. Энэ дунд дугаарт ирсэн ачаа нь дайвар байсан...” /1хх-95-96/
1.5. улсын дугаартай тээврийн хэрэгсэлд нэгжлэг хийж эд зүйлийг хураан авсан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
/1хх-31-38 дугаар тал/
1.6. улсын дугаартай тээврийн хэрэгсэлд нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
/1хх-ийн 39-42 дугаар тал/
1.7. А.*******ийн оршин суух 3 дугаар хороо, 51а байрны 88 тоотод нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
/1хх-ийн 43-49 дүгээр тал/
1.8. “” дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
/1хх-ийн 50-52 дугаар тал/
1.9. Нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
/1хх-ийн 54-59 дүгээр тал/
1.10. Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
/1хх-ийн 68-70 дугаар тал/
1.11. Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
/1хх-ийн 71-74 дүгээр тал/
1.12. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Химийн ахлах шинжээч Б.Энхмандахын 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 4093 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн №1-10 дугаартай цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйлс, №11 гэж дугаарласан мөс мэт зүйлээр бохирлогдсон улбар шар өнгийн төмөр сав зэрэг нь шинжилгээнд тэнцэнэ. №1 -10 дугаартай цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйлс уутны хамт нийт жин нь 11,059 грамм, цэвэр жин нь нийт 7,442 грамм байв. №1 гэж дугаарласан зиплок ууттай мөс гэх зүйл гялгар уутны хамт 0,816 грамм, цэвэр жин нь 0,430 грамм /3ураг№3,4/, №2 гэж дугаарласан зиплок ууттай мөс гэх зүйл гялгар уутны хамт 1,175 грамм, цэвэр жин нь 0,807 грамм /Зураг№5,6/, №3 гэж дугаарласан зиплок ууттай мөс гэх зүйл гялгар уутны хамт 1,099 грамм, цэвэр жин нь 0,757 грамм /Зураг№7,8/, №4 гэж дугаарласан зиплок ууттай мөс гэх зүйл гялгар уутны хамт 1,103 грамм, цэвэр жин нь 0,753 грамм /Зураг№9,10/, №5 гэж дугаарласан зиплок ууттай мөс гэх зүйл гялгар уутны хамт 1,067 грамм, цэвэр жин нь 0,738 грамм /Зураг№11,12/, №6 гэж дугаарласан зиплок ууттай мөс гэх зүйл гялгар уутны хамт 1,170 грамм, цэвэр жин нь 0,800 грамм /3ураг№13,14/, №7 гэж дугаарласан зиплок ууттай мөс гэх зүйл гялгар уутны хамт 1,123 грамм, цэвэр жин нь 0,759 грамм /Зураг№15,16/, №8 гэж дугаарласан зиплок ууттай мөс гэх зүйл гялгар уутны хамт 1,103 грамм, цэвэр жин нь 0,748 грамм /Зураг№17,18/, №9 гэж дугаарласан зиплок ууттай мөс гэх зүйл гялгар уутны хамт 1,225 грамм, цэвэр жин нь 1859 грамм /Зураг№19,20/, №10 гэж дугаарласан зиплок ууттай мөс гэх зүйл гялгар уутны хамт 1,178 грамм, цэвэр жин нь 0,791 грамм /Зураг№21,22/, №11 гэж дугаарласан мөс мэт зүйлээр бохирлогдсон улбар шар өнгийн төмөр сав зэрэг зүйлд тус тус метамфетамин /methaphetamine/ илрэв. 3 Метамфетамин /МАМР/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн II жагсаалтанд багтдаг. Шинжилгээнд ирүүлсэн №1-10 дугаартай мөс мэт зүйлсээс дээж авч үлдэгдлийг дүгнэлтийн хамт буцаав.” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
/1хх-ийн 152-161 дүгээр тал/
1.13. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт,
/1хх-ийн 177-178 дугаар тал/
1.14. Эрүүгийн хаиуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,
/1хх-ийн 189 дүгээр тал/
1.15. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Химийн шинжээч О.Лхагвасүрэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 4112 дугаартай: “Шинжилгээнд ирүүлсэн “А.******* ФБ8808...9 8.19” гэж хаяглагдсан шээс нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн “А.******* ФБ8808...9 8.19” гэж хаяглагдсан шээснээс НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх тухай” конвенци, 1961 оны “Мансууруулах эмийн тухай нэгдсэн” конвенциудад багтсан бодис илрээгүй.” гэх дүгнэлт,
/2хх-ийн 146-148 дугаар тал/
1.16. Шүүгдэгч А.*******ийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /1хх-ийн 240-242/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилготойгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, хадгалсан,” нь нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанд гэм буруугийн талаар гаргасан дүгнэлт тайлбар
Улсын яллагч “...шүүгдэгч А.*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна... А.*******ийг сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн, олж авсан, хадгалсан, бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналаа шүүхэд гаргаж байна...” гэх,
Шүүгдэгч А.*******ийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням “...Өмгөөлөгчийн зүгээс үзэхэд миний үйлчлүүлэгч А.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон болох нь тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3, мөн хуулийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдохгүй, үгүйсгэгдэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1–т заасан гэмт хэрэг гарсан байдлын хувьд Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн гэж үзэж байгаа бол хэзээ нэвтрүүлсэн юм, хэрхэн яаж нэвтрүүлсэн юм гэдэг нь тодорхойгүй байна. Хөшигтийн хөндийд байрлах нисэх онгоцны буудлаар Улсын хилээр нэвтрүүлсэн гэж үзэж байгаа бол миний үйлчлүүлэгч түүнд хэрхэн яаж оролцсон юм, хэрхэн яаж нэвтрүүлсэн юм, хэзээ нэвтрүүлсэн, хэн хэн үүнд дэмжлэг туслалцаа үзүүлсэн юм гэдэг нь тодорхойгүй байна. Монгол Улсын хил дээр шалган нэвтрүүлэх боомт, хилийн хорио цээр, гааль гээд олон байгууллагууд хил дээр ажиллаж байгаа. Хэрхэн яаж нэвтэрсэн юм, гаалийн бүрдүүлэлтийг хэн хийсэн юм, хаанаас хаашаа хөөрөх чиглэлийн ямар онгоцны ачаанд байсан юм зэрэг нөхцөл байдлуудыг эргэлзээгүйгээр нотолж тогтоох ёстой. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар мөрдөгч, прокурор нь нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй. Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор нь хуульд заасан бүхий л арга хэмжээг авч, яллах, цагаатгах, хүндрүүлэх, хөнгөрүүлэх нотлох баримтуудыг эргэлзээгүйгээр тогтоох үүрэгтэй. Энэ үүргээ хэрхэн яаж биелүүлсэн юм, хавтаст хэрэгт хэдэн сарын хэдний өдөр улсын хилээр нэвтрүүлсэн юм гэдэг баримт авагдаагүй. Прокурор нотлох баримтад тулгуурлаж, эргэлзээгүйгээр нотолж тогтоох үүрэгтэй. Миний үйлчлүүлэгчийг буруутгаж байгаа зүйлчлэл болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг мөн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан гэмт хэрэг үйлдсэнийг нотолж тогтоож чадсангүй...” гэх дүгнэлтийг тус тус гаргав.
Учир нь яллагдагчаар А.*******ийн өгсөн: “...2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр байх дүү хоёр дүүд хувцас явуулсан байгаа очоод авчих гээд нэг дугаар өгсөн.”
гэрчээр Г.ийн өгсөн: “...Харилцаа холбооны зохицуулах хороонд улс хоорондын шуудан илгээмжийн газрууд бүртгүүлж тусгай зөвшөөрөл авч улс хоорондын шуудан илгээмжийн үйлчилгээ эрхэлдэг. Бүгд найрамдах Турк улсаас карго ачаа зөөж байгаа гэх нэртэй иргэд нь карго илгээмжийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл аваагүй албан бус нэршлээр карго илгээмжийн үйл ажиллагаа явуулж байгаа гэх нэртэй байдаг. Яг үнэндээ бол Турк улсад илгээмж авч цуглуулж байгаа хүн нь 300-400 хүний жижиг сажиг ачаа, жишээ нь онлайн захиалга, арилжааны бараа дайвар ачаа зэргийг цуглуулж авчихаад Монгол улсын хилээр оруулж ирэхдээ нэг иргэний бараа мэтээр Гаалийн бүрдүүлэлт хийж татвар төлж оруулж ирдэг. Турк улсад байхдаа цуглуулж авч буй ачааныхаа хүлээлгэж өгөх болон Монгол хүлээн авах хүнийхээ мэдээллийг өөрсдөө ч сайн мэдэхгүй. Утасны дугаар товчилсон нэрээр гараар бүртгэл хөтөлж авдаг учраас бүрэн гүйцэт мэдээлэл байхгүй, барааны тоо хэмжээ ширхэг төрлийг мэдэхгүйгээр тухайн төрлийн ачааны дийлэнх хувийг эзэлж байгаа хувцас бараагаар Гаалийн бүрдүүлэлт хийж нэг хүний нэр дээр авдаг юм. Тийм учраас Турк улсаас шуудан илгээмж авч байгаа гэх иргэдийн мэдээлэл гаалийн байгууллагын мэдээллийн системд бүртгэгдэхгүй байна.
Гэрчээр Д.гийн өгсөн: “...Миний төрсөн дүү Д., хүргэн нар Турк улсад амьдардаг ба хувцас хунар онлайнаар зардаг. Тэр хоёр Турк улсаас бэлэн хувцас болон бусад барааг экстра ачаагаар явуулдаг ба би тэр барааг нь аваад дүүтэйгээ холбогдоод нэрсийн дагуу хүмүүст нь тараадаг. Заримдаа хүний дайвар явуулсан байдаг. 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн экстра ачаар 6,420 грамм ачаа ирсэн ба гэсэн дугаартай хүн залгаж 8870 гэсэн дугаараас залгаж тухайн барааг... өөрийн дэвтэр дээр гараар ирсэн он сар өдөр жин утасны дугаар мөнгөн дүнг нь бичээд ирсэн барааг тараадаг. Энэ дунд дугаарт ирсэн ачаа нь дайвар байсан...”
А.*******ийн гар утсанд хийсэн үзлэгт “У.аас ачаа авах дугаар Монголд яармагт, ачаан дээр гэсэн дугаар бичсэн байгаа шүү за агаа” тэмдэглэл зэргээс дүгнэхэд, шүүгдэгч А.******* нь Улсболд гэгчтэй “Мөс” гэх зүйлийг олон улсын нисэх онгоцны буудлаар дамжуулан худалдаалах зорилгоор Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг урьдчилан амлаж, үгсэн тохиролцсон гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул шүүгдэгч А.*******ийг хар тамхи Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх үйлдэлд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлд заасан “гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон”, 3.5 дугаар зүйлд “урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч” гэж заасан үйлдэл,
Мөн 3 дугаар хороо, тоотод байх гэртээ нийт цэвэр жин нь 7,442 грамм бодисыг 10 хэсэг болгон зиплок түгжээ бүхий уутанд грамлан савлаж бэлтгэсэн гэх үйлдлийг зохих байгууллагын зөвшөөрөлгүйгээр байгальд ургадаг мансууруулах үйлчилгээ бүхий ургамлыг түүж цуглуулах, тарьж ургуулах, хураан авах, цэвэршүүлэх, дахин боловсруулж хувирган өөрчлөх, бэлэн бүтээгдэхүүн, түүхий эдийн хэлбэрээр гаргаж авахыг ойлгоно.” гэх нотлох баримтуудыг үнэлэхэд дээрхи үйл баримт тус тус тогтоогдохгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Учир нь хар тамхи бэлтгэх үйл явц нь химийн урвал болон нийлэгжүүлэх үйлдлийн үр дүнд хэрэглэгдэх боломжийг бүрдүүлсэн үйлдлээр илэрхийлэгдэх бөгөөд хар тамхийг хадгалах явцдаа бусдад худалдаалах зорилгоор жин хэмжүүр ашиглан ижил хэмжээгээр хуваан савлах үйлдлийг мансууруулах бодис хууль бусаар бэлтгэх үйлдлээр зүйлчлэх үндэслэлгүй гэж үзэв.
Иймд Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч А.*******ид холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, хадгалсан, Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн...” гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн зүйлчлэлийг шүүх бүрэлдэхүүн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-т заасны дагуу хөнгөрүүлэн өөрчилж шүүгдэгч А.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан ” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул гэм буруутайд тооцов.
Шүүх хуралдаанд шүүгдэгч Н.*******ын гэм буруугийн талаар
гаргасан дүгнэлт тайлбар
Улсын яллагч “...Шүүгдэгч Н.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна...Ийм учраас Н.*******ыг сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалсан, олж авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналаа шүүхэд гаргаж байна...” гэх,
Шүүгдэгч Н.*******ын өмгөөлөгч Л.Батаа “...Үнэхээр худалдаалах зорилгоор авч явсан юм бол Улсын дээд шүүхийн тогтоолыг харах ёстой. Мансууруулах бодисын үнийн талаарх мэдээлэл, жижиглэнгээр борлуулж, түгээх зориулалт бүхий сав баглаа, боодол, жин хэмжүүр гэх мэт эд зүйлсээс гадна, тухайн хүний амьжиргааны эх үүсвэр, зан үйлийн байдал, хэргийн бусад нөхцөл байдал зэргийг нэгтгэн дүгнэж, цогц байдлаар үнэлнэ гэсэн байгаа. Хувийн байдлыг судлуулахаар бараа сурталчилгаа хийж мөнгө олдог, дуугаа дуулж мөнгө олж амьжиргаагаа залгуулдаг. Урьд өмнө ийм хэрэгт холбогдож байгаагүй, хэрэглэж байгаагүй. Ямар зорилготой юм бэ, ашиг олох зорилго нь хаана байгаа юм бэ? Эсхүл газраас олж авсанд буруутай юм уу, чи шууд хаячихгүй яасан юм гэтэл нандигнаад боосон байсан тул их чухал юм байна гэж бодсон гэж хэлсэн. Тогтвортойгоор анхнаасаа мэдүүлээд явдаг. Энэ нөхцөл байдлуудыг шүүх харгалзан үзээд миний үйлчлүүлэгчийг цагаатгаж өгнө үү. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд заасан эргэлзээтэй нөхцөл байдал үүсэж байгаа. 2022 оны 10 сарын 14-ний өдөр би хүсэлт өгч байгаа. Турк улсад байгаа тэндээс явуулаад Далхаа овогтой , гэх хүмүүсийг яагаад шалгахгүй байгаа юм бэ? 2000 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Бүгд Найрамдах Турк улстай Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа үзүүлэх гээд 25-р зүйл дээр яллагдагч, гэрч, шинжээчийн мэдүүлэг, эд зүйл байхыг хамааруулан ойлгоно гэж заасан...
...2022 оны 10 сарын 06-ны өдрийн 260 дугаартай яллах дүгнэлт дээр гэрчийн мэдүүлгийг иш татсан асуудал байхгүй. Прокурор өөрөө 98-р хуудсыг шүүх хуралдаанд шинжлэн судлуулахаар тэмдэглүүлээгүй...” гэх,
Шүүгдэгч Н.*******ын өмгөөлөгч Р.Пүрэвлхам “...Үндсэн хуульд заасан энэ хүмүүсийн эрхийг зөрчсөн нөхцөл байдал харагдаж байгаа. Үндсэн хуульд шударга шүүхээр шийдвэрлүүлэхээс гадна, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрх нь байдаг. Гэтэл энэ нөхцөл байдалтай холбоотойгоор энэ хүн нь өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх үндэслэл байсаар байхад өөрийнх нь эсрэг мэдүүлэг авч байгаа нь Үндсэн хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл байгаа. Шооконд орсон мэдэхгүй байсан зэргээр мэдүүлэг өгч байгаа нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар байна. Эдгээр хүмүүсээс гэрчээр мэдүүлэг авсан нь Үндсэн хуулийг зөрчсөн, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг зөрчсөн үйл баримт гэж үзэж байгаа. Улсын дээд шүүхээс үүнийг үзэх нь үндэстэй гэсэн жишиг гарсан байгаа. Шүүх бүрэлдэхүүн үүнийг анхаарч үзнэ үү гэсэн саналтай байна...
...Миний үйлчлүүлэгчид холбогдох үйлдэл, холбогдлыг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү. Энэ гэмт хэрэг үйлдэх субьектив санаа, зорилго ч алга. Энэ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал ч алга. Гэмт хэрэг үйлдсэн гэдгийг тогтоосон зүйл ч алга байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал нотлогдоогүй байгаа гэдгийг анхаарч үзнэ үү...” гэх дүгнэлт тайлбарыг тус тус гаргав.
2. Шүүгдэгч Н.******* нь өөрийн найз болох У.ын “хүүхдийн хувцас” гэж Бүгд Найрамдах Турк улсаас явуулсан илгээмжийг 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 16 цагийн үед хорооны нутаг дэвсгэрт орших “” дэлгүүрийн гадаа А.*******оос Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Метанфетамин” бодисын агууламжтай , “Мөс” гэх нэршилтэй цэвэр жин нь 9,020 грамм хэмжээтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг, худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, түүнийгээ хорооны нутаг дэвсгэрт орших хорооллын 84 дүгээр ******* тоотод байх гэртээ болон өөрийн биедээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
2.1 Мөрдөн байцаалтад яллагдагчаар Н.*******ын өгсөн: “...Би У. гэх оюутан цагт найзлаж байсан найз маань Турк улсад амьдардаг юм. Би 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр аймагт эхнэр хүүхэд дээрээ очсон. Түүнээс 2-3 хоногийн дараа байх У. гэх найз Фэйсбүүк чатаар холбогдож хүүхэдтэй болсонд баяр хүргэе хүүхдэд чинь найз нь хувцас авсан. Улаанбаатар хотод очоод хэлээрэй гээд хоёр ширхэг хувцасны зураг явуулсан. Хажууд эхнэр байсан. Танай эхнэрт хэрэгтэй юм байна уу гэхээр нь байхгүй гээд пүүзний зураг явуулаад чатны хариу байхгүй болсон. Тэрнээс хойш ямар ч холбоогүй байж 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод ирсэн. Араас эхнэр хүүхдийн хамт ирсэн. Би Улаанбаатар хотод ажил ихтэй байсан учир хүмүүст Улаанбаатар хотод ирсэн гэдгээ мэдэгдээгүй байсан. Тэгээд 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүүхдээ эх нялхасын эмнэлэгт үзүүлээд явж байхад 13 цаг 30 минутын үед эмнэлгээс гараад явж байхад У. гэх найз маань 72-той дугаараас залгаад юу байна гээд ярьсан. Би эмнэлэгт хүүхдээ үзүүлээд явж байна гэсэн чинь гайгүй юу хүүхдэд чинь авсан хувцас Улаанбаатар хотод очсон байгаа манай ах чамд залгаад өгөх байх авчаарай гэж хэлээд утсаа тасалсан. Би эхнэр хүүхдээ хадам ээж дээр аваачиж өгөөд өөрөө СУИС-ийн хажуу талд үсээ засуулаад буцаад эхнэр хүүхдээ аваад гэртээ харих гээд явж байсан чинь У.ын ах нь гэх залуу 8870 гэсэн дугаараас залгаад хаана байгаа юм бэ? У. хүүхдийн хувцас аваачаад өгчөөрэй гэж хэлсэн тэгээд би нарны гүүр урагшаа чигтэй даваад явж байсан. ын ах нарны гүүр эсрэг талруу давж байна Баянбүрд орчоод Тэрэлж явах гэж байна Баянбүрд дээр ирээд авчих гэхээр нь та гүүрээ даваад Хүүхдийн зууруу хальт эргээд зогсчих гээд хэлсэн чинь за за хурдлаарай яаруу байга шүү гээд утса тасалсан. Би гүүрээ буцаж тойрч даваад хаана зогсож байна гэж утсаар асуухад Өгөөжийн замын урд талын дэлгүүртэй цагаан барилгын зогсоол дээр зогсож байна гэсэн. Би зогсоолруу машинтайгаа эргэж ороод зогсоол дээр зогсоод ахруу утасруу замын хажууд зогсоол дээр замруу хараад зогсож байснаа намайг хараад надад ирж гялгар цагаан ууттай хүүхдийн хувцас өгсөн. Тэр гялгар уутны амсарыг зүгээр өөрөөр нь зөөлхөн уясан гараар татхад онгойхоор задгай сул байсан. Уут нь өнгөгүй тунгалаг байсан болохоор зургаар үзүүлсэн хувцас нь мөн харагдсан. Би ууттай хувцасыг нь аваад шууд машиндаа суугаад амыг нь хальт нээж арын суудал дээр тавиад гэрлүүгээ харьсан. Гэртээ ороод хувцасаа гэртээ оруулж тавиад буцаад эхнэр бид хоёр хүүхдээ салхилуулах гээд шууд гарч цэцэрлэгт явсан. Нар жаргах гэж байсан учир яараад гарсан. Хүүхдээ эмнэлэгт үзүүлхэд хүчилтөрөгчийн дутагдалтай байна агаарт сайн гаргаж бай гэсэн болхоор гарсан. Гадаа цэцэрлэгт байж агаарлаж байгаад 18 цагт гэрлүүгээ орохоор алхасан. Гэртээ ороод орон дээр тавьчаад нөгөө У.ын өгч явуулсан хувцасыг задалж харсан чинь цамц тусад нь эвхсэн байсан гэрт орж ирээд гарахдаа цамцыг нь өмсгөөд гарсан байсан Би орж ирээд бусад хувцасыг задлах явцад саарал өнгийн бойдын дотор эрхий хуруу шиг хэмжээтэй гялгар ууттай юм байсан. Би 19 цагаас тоглолтын бэлтгэлтэй байсан учир нөгөө гялгар ууттай өнгөгүй хатуу юмыг авч өөрийн паска шиг жижиг цүнхэнд хийгээд -гэрээс гарсан. Орцны гадаа найз луу телеграмаар залгасан чинь дуудаад байгаа хэрнээ аваагүй. Би юу ч бодоогүй машиндаа суугаад тоглолтын бэлтгэл рүү явахаар машинруугаа алхаж байгаад цагдаад баригдсан юм.” гэх мэдүүлэг,
/2хх-ийн 63-64 дүгээр тал/
2.2. Мөрдөн байцаалтад гэрчээр Д.гийн өгсөн: “...Би хороо, ******* дүгээр ******* тоотод нөхөр н Н.*******, хүү Н.*******ын /1 сар 15 хоногтой/ нарын хамт амьдардаг юм. Би нөхөр Н.*******тай албан ёсны гэрлэлт баталгаа байхгүй. 2016 оноос таньдаг болоод хамтран амьдарч байна. 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 16 цагийн үед нөхөр Н.*******ын Турк улсад амьдардаг гэх найз нь /би нэрийг нь мэдэхгүй байна/ хүүтэй болсон гээд манай хүнд хүүхдийн хувцас бэлэглэж байна. Улаанбаатар хотод очсон байгаа таньдаг ахтай яриад очоод авчих гэж Н.*******т хэлснийг надад хэлээд нөхөр хүүхдийн хамт яваад хүүхдийн зуугаас нарны гүүр рүү эргэдэг уулзварын дэлгүүр гадаа зогсоол дээр очиход Н.******* машинаас буугаад нэг хүнээс жижиг ууттай хүүхдийн хувцас аваад машинд суугаад бид хэд шууд гэртээ ирээд шинэ хувцасыг машин дотор задалж үзэхэд цамц, ноосон хантааз, боди гэх гурван хувцас байсан. Ноосон цамц өмсүүлээд цэцэрлэгт хүрээлэнд хүүхэд салхилуулахаар гараад тэргэн дээр унтуулж байгаад 18 цаг 30 минутын үед гэртээ орж ирсэн. Тэгээд удалгүй нөхөр Н.******* гарч явсан ажилтай гээд. Удалгүй цагдаатай орж ирээд найзын өгч явуулсан хувцас дотор юм байсан байна гээд гэрт нэгжлэг хийсэн.” гэх мэдүүлэг,
/1хх-ийн 89-90 дүгээр тал/
2.3. хороо ******* дүгээр ******* тоотод Н.*******ын гэрт нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
/1хх-13-18 дугаар тал/
2.4. улсын дугаартай тээврийн хэрэгсэлд нэгжлэг хийж эд зүйлийг хураан авсан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
/1хх-ийн 19-22 дугаар тал/
2.5. Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
/1хх-ийн 23-25/
2.6. Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
/1хх-26-30 дугаар тал/
2.7. Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл,
/1хх-ийн 128-129 дүгээр тал/
2.8. Хар тамхитай тэмцэх газрын “Тандалт судалгаа, дүн шинжилгээний тасгаас ирүүлсэн “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хар зах зээлийн үнэ, хэмжээний талаарх судалгааны баримт”,
/1хх-ийн 132 дугаар тал/
2.9. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Химийн ахлах шинжээч Б.Энхмандахын 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 4094 дугаартай: “Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл нь шинжилгээнд тэнцэнэ. “1” гэж дугаарласан 9,020 грамм цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйлд метафетамин /methaphetamine/ илрэв. Метафетамин /MAMP/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын II жагсаалтад багтдаг. Шинжилгээнд ирүүлсэн мөс мэт зүйлээс дээж авч үлдэгдлийг дүгнэлтийн хамт буцаав...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт,
/1хх-ийн 148-149 дүгээр тал/,
2.10. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт,
/1хх-ийн 181-183 дугаар тал/
2.11. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Химийн шинжээч О.Лхагвасүрэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 4113 дугаартай: “Шинжилгээнд ирүүлсэн “Н.******* 2022.08.18” гэж хаяглагдсан шээс нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн “Н.******* 2022.08.18” гэж хаяглагдсан шээснээс НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх тухай” конвенци, 1961 оны “Мансууруулах эмийн тухай нэгдсэн” конвенциудад багтсан бодис илрээгүй.” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт,
/2хх-ийн 141-143 дугаар тал/
2.12. Шүүгдэгч Н.*******ын хувийн байдлыг тогтоосон баримтууд /1хх-ийн 192-198, 243-250, / зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Н.*******т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан” гэж зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Учир нь “сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг худалдах, арилжих, солилцох, бэлэглэх, эсхүл ямар нэгэн үүргийн гүйцэтгэлд тооцох, зэргээр аливаа хэлбэрээр бусдад шилжүүлэхийг “худалдаалах” зорилготой гэж үзэхээр хуульчилсан.
Харин шүүгдэгч Н.*******ын Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг хууль бусаар олж авсан, хадгалсан үйлдэлд худалдаалах зорилгоор хийгдсэн аливаа үйлдэл, үйл баримт тогтоогдоогүй бөгөөд хэнд, хэзээ худалдаалах талаар харилцаа бий болгосон, олж авсан буюу хадгалсан мансууруулах бодисыг бусдад худалдаалахад зориулагдсан эд хэрэгсэл ашигласан гэх үйлдэл тогтоогдоогүй байхад шүүгдэгчийн үйлдлийг худалдаалах зорилготой гэж зүйлчлэх нь үндэслэлгүй байна
Иймд шүүгдэгч Н.*******т холбогдох эрүүгийн хэрэгт улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтэд “...худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, мөн өдрөө тухайн бодисоо хорооны нутаг дэвсгэрт орших хорооллын 84 дүгээр ******* тоотод байх гэртээ болон өөрийн биедээ худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан..” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлж зүйлчлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч Н.******* нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Метанфетамин” бодисын агууламжтай , “Мөс” гэх нэршилтэй цэвэр жин нь 9,020 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Гэмт хэрэг үйлдэгдсэний дараа, нэгжлэг, үзлэг, нэр бүхий гэрчүүдийн өгсөн мэдүүлгийн дагуу А.*******, Н.******* нарыг гэмт хэрэгт холбогдуулан сэжигтэн, эсхүл яллагдагчаар татаж шалгах үндэслэл бүхий нөхцөл байдал тогтоогдсон байхад мөрдөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу А.*******, Н.******* нарыг сэжигтнээр мэдүүлэг авахын оронд 2022 оны 08 дүгээр сарын 18,19-ны өдөр гэрчээр мэдүүлэг авсан /1хх-91-93, 98-103/, улмаар түүний өөрийнхөө эсрэг өгсөн гэрчийн мэдүүлгийг прокурор нотлох баримтаар тооцож шүүх хуралдаанд гэрчийн мэдүүлгийг үндэслэж гэм буруутайд тооцуулах дүгнэлт нь буруу байна.
Мөрдөгч, түүний үйл ажиллагаанд хяналт тавьж буй прокурор нь гэмт хэргийн талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг зөвхөн хуулиар зөвшөөрсөн арга хэрэгслээр шалгаж тогтоох үүрэгтэй бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлах, хуульд заасан журмыг зөрчих замаар цуглуулж бэхжүүлсэн баримтыг нотлох баримтаар тооцох боломжгүй юм.
Учир нь мөрдөгч хэн нэгэн хүнийг гэмт хэрэгт холбогдуулан шалгах үндэслэл бүхий гомдол, мэдээлэл, баримт сэлтийг хүлээн авсан үед тухайн гэмт хэрэгт сэжиглэгдэж буй хүнд худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэхийг урьдчилан сануулж, түүнээс гэрчийн мэдүүлэг авах нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “... өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно...” гэсэн заалтыг ноцтой зөрчих тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлд зааснаар тухайн мэдүүлгийг нотлох баримтаар тооцохгүй.
Өөрөөр хэлбэл, мөрдөгч нь гэмт хэрэгт холбогдуулан шууд нэр заасан, эсхүл хамаарал бүхий нотолгоо бий болсон хүнд худал мэдүүлэг өгвөл хуулийн хариуцлага хүлээлгэхийг сануулж түүнээс өөрийнх нь эсрэг гэрчийн мэдүүлэг авах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Гэрч өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй”, мөн хуулийн 31.8 дугаар зүйлийн 1.5. 31.11 дүгээр зүйлийн 1.1-д “Баривчлагдсан сэжигтэн өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй”, мөн хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Яллагдагчийг өөрийнх нь эсрэг мэдүүлэг авахаар албадахыг хориглоно.” гэсэн заалтыг тус тус ноцтой зөрчих бөгөөд ийнхүү гэмт хэрэгт сэрдэгдэж буй хүнээс хууль сануулж өөрийнх нь эсрэг гэрчийн мэдүүлэг авахыг сэжигтэн, яллагдагчаас мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлсэнд тооцно.
Гэмт хэрэгт сэрдэгдэж буй хүнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд “Гэрч шүүх, прокурорын дуудсанаар хүрэлцэн ирж, хэргийн талаар өөрийн мэдэх зүйлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй. Гэрч дуудсан цагт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол түүнийг шүүхийн шийдвэрээр албадан ирүүлнэ. Гэрч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан, мэдүүлэг өгөхөөс санаатайгаар зайлсхийсэн, эсхүл худал мэдүүлэг өгсөн бол түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ гэснийг сануулж, өөрийнх нь эсрэг гэрчийн мэдүүлэг албадаж авахыг цаашид гэмт хэрэг илрүүлэх арга болгон ашиглаж болохгүйг анхааруулах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Энэ гэмт хэрэг нь Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэгт хамаарах бөгөөд материаллаг байдлаар гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол, төлбөр байхгүйг дурдах нь зүйтэй.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ
Улсын яллагч: “...Шүүгдэгч А.*******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Н.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргаж байна.” гэх,
Шүүгдэгч А.*******ийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням: “...Миний үйлчлүүлэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэх бүрэн боломжтой. Хар тамхинаас хараат бус бөгөөд тухайн үед ч хэрэглээгүй байсан. гэх хүн байгаагүй байсан бол миний үйлчлүүлэгч энд суухгүй байсан. Маш олон нөхцөл байдал байгаа тул төр хайр энэрлээ хайрлаж нэг удаа боломж олгооч. Хорвоод мэндлээд 10-хан хонож байгаа хүүхдэд нь аавтайгаа байх боломжийг 1 жилийн хугацаагаар ч болтугай наашлуулж өгнө үү. Миний үйлчлүүлэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж оногдуулах ял шийтгэлийг 1 жилийн хорих ял болгож өгнө үү” гэх,
Шүүгдэгч Н.*******ын өмгөөлөгч Р.Пүрэвлхам: “...Анх удаагаа энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон зэрэг нөхцөл байдлыг харгалзаад заавал цагдан хорихгүйгээр, гэртээ үр хүүхэддээ хайр ивээлээ хүртээх боломжийг нь олгож өгнө үү. Түүнчлэн зорчих эрхийг хязгаарлах ял нь хорих ялаас илүү хариуцлагатай байх ял. Үнэхээр хариуцлага хүлээлгэе, нийгэмд аюултай хор уршгийг нь мэдрүүлье, ухамсарлуулъя, хангалттай мэдрүүлье гэж байгаа бол хорилгүйгээр зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь илүү үр дүнтэй ялын санкци гэж үзэж байна. Иймд өмнө тавьсан зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 жилийн хугацаагаар оногдуулж, Улаанбаатар хот дотор хязгаарлаж өгнө үү” гэх,
Шүүгдэгч Н.*******ын өмгөөлөгч Л.Батаа: “...Н.******* нь дуугаа дуулж тодорхой хэмжээнд үеийн залуучууддаа урлагаараа хүрч, танил дотно болсон хүн. Энэ хүн амьжиргаагаа залгуулаад явж байгаа хүн. Хэрэв хорих ял оногдуулах юм бол энэ хүний хэвийн амьдрал нь тасалдана. Түрээсийн байрны төлбөр, бага насны хүүхэдтэй, одоо шүүхийн гадаа хүүхэдтэй сууж байгаа. Тоглолт хийгээд олсон мөнгөөрөө амьжиргаагаа залгуулаад явдаг хүн. Энэ хэрэгт Н.******* яг ямар байдлаар оролцсоныг ял оногдуулахдаа ялгамжтай харах байх гэж шүүхээс хүсэж байна. Худалдаалах зорилгогүй, олж авсан, бариад явж байсан. Худалдаалах зорилгогүй гэдгийг шүүх тогтоосон тул оролцоон дээр нь ялгамжтай хандаж, Улаанбаатар хотоос гарахгүйгээр 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлт тайлбаруудыг гаргав.
Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,
Учирсан хохиролд: хор уршигт хандаж буй хандлага,
Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзсэн болно.
Иймд шүүгдэгч Н.*******ын өмгөөлөгч Л.Батаа “...Н.******* нь дуугаа дуулж тодорхой хэмжээнд үеийн залуучууддаа урлагаараа хүрч, танил дотно болсон хүн. Энэ хүн амьжиргаагаа залгуулаад явж байгаа хүн. ...Түрээсийн байрны төлбөр, бага насны хүүхэдтэй, одоо шүүхийн гадаа хүүхэдтэй сууж байгаа...” гэх,
шүүгдэгч А.*******ийн өмгөөлөгч Ц.Дэлгэрнямын “...Миний үйлчлүүлэгч бусдын хоёр хүүхэд, өөрийн гурван хүүхэд, нийт 5 хүүхэд, эхнэрээ тэжээдэг, мөн Солонгос хэлтэй залуу байгаа. Эрүүл мэндийн байдлын хувьд нурууны шингэн урссан нөхцөл байдалтай байгаа. Өнөөдөр 1 сар ч хүрээгүй хүүхэдтэй. Дээдэх хүүхэд нь ой 8 сартай, ийм бага насны хүүхдүүдтэй.” гэх Н.*******, А.******* нарын хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******ыг 1 жил, 5 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******ийг 2 жил, 5 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, мөн шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Бусад асуудлаар
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг сидиг хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргаж, "" гэсэн дугаар цаасан бичиж наасан, улаан өнгийн битүү скочтой SIFID АТК dogan koruyoruz гэсэн бичиглэлтэй уут 1 ширхэг, цагаан өнгийн зиплок уутан дотор олон тооны жижиг зиплок уутнууд, хар өнгийн "GHL Pocket scale" гэсэн бичиглэлтэй электрон жин Ирмжигч 1 ширхэг, цэнхэр өнгийн AND гэсэн бичигтэй түүний хажуугаар Солонгос бичиглэлтэй электрон жин хэмжигч 1 ширхэг, №1 гэж дугаарласан зиплок ууттай “мөс” гэх нэршилтэй 9,020 грамм, №1 гэж дугаарласан зиплок ууттай "мөс" гэх нэршилтэй 0,430 грамм, №2 гэж дугаарласан зиплок ууттай "мөс" гэх нэршилтэй 37 грамм, №3 гэж дугаарласан зиплок ууттай "мөс" гэх нэршилтэй 0,757 грамм, №8 гэж дугаарласан зиплок ууттай "мөс" гэх нэршилтэй 0,753 грамм, №5 гэж дугаарласан зиплок ууттай "мөс" гэх нэршилтэй 0,738 грамм, №6 гэж дугаарласан зиплок ууттай "мөс" гэх нэршилтэй 0,800 грамм, №7 гэж дугаарласан зиплок ууттай “мөс” гэх нэршилтэй 0,759 грамм, №8 гэж дугаарласан зиплок ууттай "мөс" гэх эршилтэй 0,748 грамм, №9 гэж дугаарласан зиплок ууттай "мөс" гэх нэршилтэй 0,859 грамм, №10 гэж дугаарласан зиплок ууттай "мөс" гэх нэршилтэй 0,791 грамм зуйлүүд, мөн №11 гэж дугаарласан шар өнгийн мөс мэт зүйлээр бохирлогдсон төмөр сав 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч Н.*******, А.******* нар нь цагдан хоригдсон 28 хоногтой, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2, 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч овогтой ын *******ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг,
Шүүгдэгч ******* овогтой н *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг тус тус болгон зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч ******* овогтой н *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг ...худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, олж авсан”,
шүүгдэгч овогтой ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилготойгоор хууль бусаар хадгалсан, олж авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******ыг 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хохих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******ийг 2 /хоёр/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******т, А.******* нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******, А.******* нарын цагдан хоригдсон 28 /хорин найм/ хоногийг хорих ялд оруулан тооцсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******, А.******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, тэдэнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг нь 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн тоолсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар тооцсон "" гэсэн дугаар цаасан бичиж наасан, улаан өнгийн битүү скочтой SIFID АТК dogan koruyoruz гэсэн бичиглэлтэй уут 1 ширхэг, цагаан өнгийн зиплок уутан дотор олон тооны жижиг зиплок уутнууд, хар өнгийн "GHL Pocket scale" гэсэн бичиглэлтэй электрон жин Ирмжигч 1 ширхэг, цэнхэр өнгийн AND гэсэн бичигтэй түүний хажуугаар Солонгос бичиглэлтэй электрон жин хэмжигч 1 ширхэг, №1 гэж дугаарласан зиплок ууттай “мөс” гэх нэршилтэй 9,020 грамм, №1 гэж дугаарласан зиплок ууттай "мөс" гэх нэршилтэй 0,430 грамм, №2 гэж дугаарласан зиплок ууттай "мөс" гэх нэршилтэй 37 грамм, №3 гэж дугаарласан зиплок ууттай "мөс" гэх нэршилтэй 0,757 грамм, №8 гэж дугаарласан зиплок ууттай "мөс" гэх нэршилтэй 0,753 грамм, №5 гэж дугаарласан зиплок ууттай "мөс" гэх нэршилтэй 0,738 грамм, №6 гэж дугаарласан зиплок ууттай "мөс" гэх нэршилтэй 0,800 грамм, №7 гэж дугаарласан зиплок ууттай “мөс” гэх нэршилтэй 0,759 грамм, №8 гэж дугаарласан зиплок ууттай "мөс" гэх эршилтэй 0,748 грамм, №9 гэж дугаарласан зиплок ууттай "мөс" гэх нэршилтэй 0,859 грамм, №10 гэж дугаарласан зиплок ууттай "мөс" гэх нэршилтэй 0,791 грамм зуйлүүд, мөн №11 гэж дугаарласан шар өнгийн мөс мэт зүйлээр бохирлогдсон төмөр сав 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, устгасан талаарх баримтыг тус шүүхэд даруй ирүүлэхийг прокурорт даалгаж, мөн зүйлд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг сидийг хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргасугай.
8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.*******, А.******* нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргзах эрхтэйг дурдсугай.
10. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.*******, А.******* нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД
ШҮҮГЧ Э.ЭНХЖАРГАЛ