Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 2023/ШЦТ/01

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс:66/2022/0396/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Ган-Эрдэнэ,

Улсын яллагч Ч.Болормаа,

Хохирогч *******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Содболд,

Шүүгдэгч******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар******* овогт************** холбогдох эрүүгийн218002390404 дугаартай хэргийг*******22 оны1 дүгээр сарын-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,******* овогт******* /РД:******* /******* оны******* дугаар сарын*******-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ХХК-нд ажилтай, ам бүл, аав, ээж, эгчийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум дугаар баг- тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч*******ыг*******22 оны дүгээр сарын-ны өдөр шөнийн цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын дугаар багт байрлах өргөтөлийн барилгын хашаанд байрлуулж тавьсан байсан *******ын- улсын дугаартай HOWO маркийн тээврийн хэрэгслээс0 литр дизель түлшийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч бага хэмжээнээс дээш буюу72,000 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн7.1 дүгээр зүйлийн.4 дэх хэсэгт заасан машин механизм ашиглан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч*******ы:*******22 оны дүгээр сарын-ны өдөр шөнийн4 цаг өнгөрч байсан. Машинаа цаана тавьчхаад саваар 70 литр түлш авсан. Ховоны доор орж боолтыг тайлсан. Машин руугаа зөөж хийсэн. Тэр орой нь хүнд авчирч зарсан гэх мэдүүлэг,

Хохирогч *******ын: Өглөө ирээд машинаа хөдөлгөх гэсэн чинь түлшний шар гэрэл ассан байсан. Гайхаад буугаад харахад банк байрлаж байсан газар их хэмжээний түлш асгарсан байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Нийт0 литр түлш алдсан. Бид нар ажил хийхдээ өдөр болгон түлшээ хянаж, түлшний зөрүүгээс ашиг олдог. Миний машин*******0 километрт литр түлш зарцуулдаг. Түлшний сав нь90 литрийн багтаамжтай. Урд өдөр нь түлшээ дүүргээд ажилд гарсан. Орой буухдаа харахад тал банк түлш үлдсэн байсан. Маргааш өглөө нь ирээд машинаа асаах гэтэл түлшний шар гэрэл нь ассан байсан. Би ойролцоогоор******* литр орчим түлш үлдсэн гэж үзээд0 литр түлш алдсан гэж тооцож байгаа гэх мэдүүлэг,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан:

2022 оны дүгээр сарын9-ний өдрийн: Хэрэг учрал болсон гэх газар нь Дархан-Уул аймаг, Дархан сумын дугаар баг ертөнцийн зүгээр зүүн хойд талд байх баригдаж байгаа барилгын хашаа байна. Уг хашааны ертөнцийн зүгээр зүүн зүгт харсан хаалгаар ороход- улсын дугаартай Ноwо маркийн тээврийн хэрэгсэл байх ба хохирогч *******оос машины банканд байсан түлш алдагдсан гэх тул түлш алдагдсан хэсгийг гэрэл зургаар бэхжүүлэв. Уг тээврийн хэрэгслээс урд зүгт******* метр зайд газарт түлш асгарсан байж болзошгүй чийгтэй, дизель түлш үнэртэж байсныг******* гэсэн дугаараар тэмдэглэж гэрэл зургаар бэхжүүлэв. Хашааны хаалганы зүүн зүгт*******м зайд газарт олон тооны гутлын мөр байсныг гэсэн дугаараар тэмдэглэн шинжээч гэрэл зургаар бэхжүүлэв. Хашааны хаалганаас зүүн урд зүгт0м зайд тээврийн хэрэгслийн мөр байх ба гэсэн дугаараар тэмдэглэн гэрэл зургаар бэхжүүлэв. Уг автомашины мөрийн тэнхлэг хоорондын зайг хэмжихэд6 см байв гэх хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн-12/,

2022 оны дугаар сарын9-ний өдрийн: Гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан гэх тээврийн хэрэгсэл нь-3 улсын дугаартай саарал өнгийн Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгсэл байх ба уг тээврийн хэрэгсэл нь Дархан-Уул аймгийн Дархан сумын-р багийн нутаг дэвсгэрт байрлах-р байрны ертөнцийн зүгээр зүүн талд нь баруун тийш харсан байрлалтай зогсож байв. Уг тээврийн хэрэгслийн гадна хэсэг бүрэн бүтэн, дотор талд ач холбогдол бүхий эд зүйл байхгүй байв. Уг тээврийн хэрэгслийн дугуйн хоорондын мөрийг хэмжиж үзэхэд0 см байв гэх эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн-17/,

Иргэний нэхэмжлэгч:-3 улсын дугаартай саарал өнгийн приус******* маркийн тээврийн хэрэгслийг*******22 оны дүгээр сард Улаанбаатар хотын Да хүрээ захаас 9,500,000 мянган төгрөгөөр худалдаж авсан бөгөөд миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл юм.******* гэх хүнийг танина, манай найз залуу байгаа юм. Бид хоёр гэрлэлтийн баталгаа байхгүй. Манай найз залуу******* нь*******22 оны дүгээр сарын-ны өдөр миний-3 улсын дугаартай саарал өнгийн приус******* маркийн тээврийн хэрэгслийг Дархан-Уул аймагт унаж байсан юм. Би тухайн үед Төв аймгийн Заамар суманд ажил дээрээ байсан гэх мэдүүлэг /хх-ийн1/,

Гэрч: Би гэдэг нэрийг нь сайн мэдэхгүй. гэж дуудддаг утасны дугаартай том тэрэг барьдаг хүнийг таньдаг. надаас том тэргэндээ шатахуун худалдаж авдаг болохоор би таньдаг болсон юм.*******22 оны дүгээр сарын-ны өдөр надаас50 литр түлш зээлээр авч явсан. Харин маргааш нь түлшээ машинаасаа алдчихсан гэж хэлээд*******0 лирт түлш мөн адил зээлээр авч явсан гэх мэдүүлэг /хх-ийн7/,

Гэрч: надаас ямар ч сав болон канестр аваагүй. Харин өчигдөр буюу*******22 оны дүгээр сарын-ны7 цаг8 минутын орчимд миний утас руу гэсэн дугаараас байна гэж залгаад “цагдаагаас чамтай холбогдох юм бол би чамаас канестр буюу сав авсан шүү” гэж хэлэхээр нь “чи юу яриад байгаа юм бэ?” гэж хэлсэн. тухайн үед “за за ажилтай байна” гэж хэлээд утсаа салгасан. Би орой******* цаг3 минутады дугаарын утас руу өөрийн дугаарын утсаар холбогдож ярьсан. Тэгэхдээ “чи юу яриад байна аа” гэхэд “тэгж хэлэхээс өөр арга байсангүй, чамаас авсан гээд хэлсэн” гэхээр нь “за минь өөрөө ирж энэ түлшнийхээ асуудлыг зохицуулаарай, би лав ээж рүү чинь утсаар холбогдоод чамайг хүний машинаас түлш авсан талаар чинь хэлсэн шүү” гэж хэлээд утсаа салгасан гэх мэдүүлэг /хх-ийн2/,

Капитал зууч ХХК-ийн*******22 оны дугаар сарын-ны өдрийн "Дизель түлш литр нь100 төгрөг,0 литр нь72,000 төгрөг" гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн9-50/,

Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны*******22 оны дүгээр сарын-ны өдрийн0 дугаартай:

- Хэргийн газрын үзлэгээр бэхжүүлэн авсан тээврийн хэрэгслийн дугуйн №11, №12 дугаартай мөрүүд шинжилгээнд тэнцэнэ.

- Хэргийн газраас гэрэл зургаар бэхжүүлэн авч шинжилгээнд ирүүлсэн дугуйн мөр нь-3 улсын дугаартай Приус******* маркийн машины баруун урд талд байсан гэх дугуйгаар дарагдаж үүссэн байх боломжтой байна гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн5-59/,

Капитал зууч ХХК-ийн*******22 оны дүгээр сарын-ний өдрийн Тоёота приус******* маркийн-3 улсын дугаартай мөнгөлөг өнгийн суудлын автомашин 9,500,000 төгрөгийн үнэтэй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 63-64/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч******* нь*******22 оны дүгээр сарын-ны өдөр шөнийн цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын дугаар багт байрлах өргөтгөлийн барилгын хашаанд байрлуулж тавьсан байсан *******ын- улсын дугаартай Хово маркийн тээврийн хэрэгслээс0 литр дизель түлшийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч бага хэмжээнээс дээш буюу72,000 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглан үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, гэрч мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байна гэж үзэж байна. Хохирогч0 литр түлш алдсан талаараа мэдүүлдэг бөгөөд хохирогчоос хууль сануулж мэдүүлэг авсан. Шүүгдэгчийн хувьд0 литрийн хэмжээтэй ширхэг,******* литрийн хэмжээтэй ширхэг саваар 70 литр шатахуун авсан гэж мэдүүлдэг. Тухайн машины түлшний савны доод хэсэгт байрлах тагаар түлш авсан байдаг. Тагийг нь онгойлгох үед түлш нь шингэн зүйл учир маш хурдан хугацаанд асгарах боломжтой. Бусдын эд зүйлийг хууль бусаар авч байгаа хүн яарч сандарна, айж тэвдэнэ. Ингэхдээ энэ хэмжээний шатахуун асгарсан байх боломжтой гэж прокурорын зүгээс үзэж байна. Хохирогч ч мөн өглөө ирээд харахад их хэмжээний шатахуун асгарсан байсан гэдгийг мэдүүлдэг. Шүүгдэгч******* нь өөрийн үйлдлээ хөнгөвчилж, түргэвчлэх, бусдын эд зүйлийг хууль бусаар өөрийн эзэмшилд авч захиран зарцуулахын тулд машин механизм ашиглан худалдан борлуулсан нь тогтоогдсон. Иймд шүүгдэгч*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн7.1 дүгээр зүйлийн.4 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна. Шүүгдэгч нь хохирол төлбөрөө төлж барагдуулсан байх тул бусдад төлөх төлбөргүй байна гэв. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ: Гэм буруугийн хувьд эзэмшигч өмчлөгчийн зөвшөөрөлгүй, хулгай хийсэн гэдэг дээр маргахгүй. Гэхдээ хэргийг шалгах явцдаа эргэлзээтэй нөхцөл байдлуудыг нэг мөр шалгах шаардлагатай байсан. Хохирлын хэмжээг0 литр гэж зөвхөн хохирогчийн мэдүүлгээр тогтоож байна. Хохирогчид хууль сануулж мэдүүлэг авсан. Гэхдээ хохирогч өөрийн тооцоолол, барагцаагаар энэ хэмжээг хэлдэг. Хохирлын хэмжээг мөрдөн шалгах ажиллагаагаар хөтөлбөргүй нотолж тогтоох ёстой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан арга хэлбэрээр нотлох баримт цуглуулж, бүрдүүлэх боломж байгаа. Жишээ нь үзлэг туршилт хийх боломжтой. Газар асгарсан түлшний хэмжээг шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт гарган тогтоох боломжтой байсан. Мөн хохирогч******* литр түлш үлдсэн байсан гэдэг. Үүнийг тухайн үед нь хэмжиж үзэх ёстой байсан. Иймд мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийсэн гэж үзэж байна. Хохирол0 литр, 70 литр аль нь ч байсан хүний эд зүйлийг зөвшөөрөлгүй авсан гэдэг дээр маргах зүйл байхгүй. Зүйлчлэлийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн7.1 дүгээр зүйлийн.4 дэх заалтыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.******* нь хохирогчийн машины түлшний савнаас түлш авахдаа машин техник ашигласан зүйл байхгүй. Түлхүүрээр онгойлгоод авсан тухайгаа тодорхой ярьсан. Хулгайлах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг өөртөө хууль бусаар шилжүүлж авснаар төгсдөг. Өөрөөр хэлбэл Хово маркийн машины банкинд байгаа түлшийг******* ширхэг саванд хийж авснаар түүний үйлдэл төгссөн.******* хулгайлах үйлдэл төгссөний дараа машинаар зөөвөрлөсөн байдал тогтоогдож байгаа. Улсын дээд шүүхийн*******06 оны дугаар сарын9-ний өдрийн дугаартай тогтоолоор машин механизм ашигласан гэдгийг тайлбарлахдаа бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчлөх, түргэвчлэх, хамгаалалтыг эвдэх, биеэр авч чадахгүй эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэх зорилгоор урьдчилан бэлтгэж ашиглахыг ойлгоно гэсэн. Харин хулгайлах үйлдэл төгссөний дараа түүнийг зөөж тээвэрлэх, хэргийн газраас зайлуулах нь энэ ойлголтод хамаарахгүй гэдгийг тодорхой заагаад өгчихсөн. Машинаа хашааны гадна тавьсан, түлш авахдаа ашиглаагүй гэдгээ тодорхой мэдүүлсэн. Улсын яллагчийн гаргасан саналаар зүйлчлэгдлээ гэж үзэхэд70,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд машины үнэ 9,500,000 төгрөг төлөх, дээр нь хорих ял авах асуудал яригдаад байна. Гэм буруугийн шинж, хүлээлгэх ял шийтгэл харилцан тэнцвэртэй байх ёстой. Эрүүгийн эрх зүйлд эргэлзээтэй нөхцөл байдал үүсвэл шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэдэг зарчим байдаг. Зүйлчлэлийн хувьд хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэж үзэх боломжгүй гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч хохирлын хэмжээ бодитой тогтоогдоогүй гэж мэтгэлцэж байгаа боловч хэрэг бүртгэлтийн шатанд шүүгдэгч нь******* литрийн багтаамжтай ширхэг сав,0 литрийн багтаамжтай ширхэг саваар нийт 70 литр түлш авсан, авсан түлшээ савтай нь танихгүй хүнд зарсан гэж мэдүүлэн түлш зарсан гэх хүнээ зааж өгөөгүйгээс түүний мэдүүлгийг магадлах, түлш худалдаж авсан гэх хүн болон түлш хийсэн савнуудыг олж тогтоох боломжгүй нөхцөл байдал үүссэн байна.

Иймд хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өгсөн ...Миний машины түлшний сав90 литрийн багтаамжтай. Түлшээ дүүргээд ажилд гарсан. Орой буухад тал банк түлш үлдсэн байсан. Маргааш өглөө нь ирээд машинаа асаах гэтэл түлшний шар гэрэл нь ассан байсан. Би ойролцоогоор******* литр орчим түлш үлдсэн гэж үзээд0 литр түлш алдсан гэж тооцож байгаа... гэх мэдүүлэг нь гэрч ... надаас*******22 оны дүгээр сарын-нд50 литр түлш зээлээр авсан. Маргааш нь түлшээ машинаасаа алдчихсан гэж хэлээд*******0 лирт түлш мөн адил зээлээр авсан... гэх мэдүүлгээр давхар нотлогдсон гэж үзэн хохирогчийн мэдүүлгийг үндэслэлтэй гэж үнэллээ.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч******* нь*******22 оны дүгээр сарын-наас9-нд шилжих шөнө цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын дугаар багт байрлах өргөтгөлийн барилгын хашаанд байсан иргэн *******ын-89 улсын дугаартай Хово маркийн тээврийн хэрэгслийн түлшний савнаас72,000 төгрөгийн үнэ бүхий0 литр дизель түлшийг авч Тоёота приус******* маркийн-3 улсын дугаартай авто машинаар тээвэрлэн үл таних хүнд худалдсан гэх үйл баримт тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн7.1 дүгээр зүйлийн дэх хэсэгт бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлийг хулгайлах гэмт хэрэгт,.4 дэх хэсэгт учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашигласан үйлдлийг хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжид тооцохоор хуульчилсан байна.

Дээрх тогтоогдсон үйл баримт болох шүүгдэгч*******ы үйлдэл нь бусдын эд хөрөнгийг эзэмшигч, өмчлөгчид нь ямар нэгэн хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, зөвшөөрөлгүйгээр буюу хууль бусаар авч бага хэмжээнээс дээш буюу72,000 төгрөгийн хохирол учруулсан, ингэхдээ машин механизм ашигласан зэргээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн7.1 дүгээр зүйлийн.4 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс******* нь хохирогчийн машины түлшний савнаас түлш авснаар түүний үйлдэл төгссөн, хулгайлах үйлдэл төгссөний дараа авто машинаар зөөж тээвэрлэснийг машин механизм ашигласан гэж үзэхгүй гэж мэтгэлцэж байна.  

Хулгайлах гэмт хэрэг гэдэг нь амар хялбар аргаар ашиг хонжоо олох зорилготой шунахайн сэдэлтээр бусдын эд зүйлийг өмчлөгч, эзэмшигчид нь хүч хэрэглэхгүйгээр, мэдэгдэхгүйгээр, нууц далд аргаар өөрийн эзэмшилд авч захиран зарцуулах боломж бүрдүүлсэн эсхүл захиран зарцуулснаар төгсдөг санаатай үйлдлийг ойлгоно.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтаас үзэхэд шүүгдэгч*******ы үйлдэл нь иргэн *******ын- улсын дугаартай Хово маркийн тээврийн хэрэгслийн түлшний савнаас хууль бусаар0 литр дизель түлш авч Тоёота приус******* маркийн-3 улсын дугаартай авто машинаар тээвэрлэн бусдад худалдсанаар төгссөн, өөрийн үйлдлийг хөнгөвчлөх, гэмт хэргийн халдлагын зүйл болох түлшийг тээвэрлэх, хэргийн газраас зугтах, зайлах зорилгоор тээврийн хэрэгсэл ашигласан гэж үзэх үндэслэл тогтоогдож байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна.

Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн дүгнэлтийг үндэслэлтэй байх тул шүүгдэгч*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн7.1 дүгээр зүйлийн.4 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор машин мехнанизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.     

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч *******т72,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирогч *******т80,000 төгрөг төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өгсөн ...380,000 төгрөг авсан, нэхэмжлэх зүйлгүй... гэх мэдүүлэг, хэрэгт авагдсан Хаан банкны зарлагын баримт зэргээр нотлогдож байна.

Иймд шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Шүүгдэгч******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хувийн байдал нь хэрэгт авагдсан улсын бүртгэлийн лавлагаанууд, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэргээр нотлогдож байна.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн.3-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд байдалд тооцлоо.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн7.1 дүгээр зүйлийн.4 дэх хэсэгт зааснаар жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж барагдуулсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн.3 дахь хэсэгт заасныг журамлан тухайн зүйл хэсэгт заасан ялын доод хэмжээний0 хувиар ял шийтгэлийг оногдуулж өгнө үү гэж мэтгэлцэж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн7.1 дүгээр зүйлийн.4 дэх хэсэгт “хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх хорих ялыг хөнгөрүүлж болно” гэж тус тус заасан байна.

Шүүгдэгч нь хохирогчийн эд зүйлийг хууль бусаар, нууцаар авсан болохоо хүлээж байгааг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ зэргийг харгалзан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх журмыг хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн7.1 дүгээр зүйлийн.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-г /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь шүүгдэгчийн гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч******* нь гэмт хэргийг үйлдэхдээ өмчлөлийн-3 улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгсэл ашигласан болох нотлогдож байх тул уг тээврийн хэрэгслийн үнэ 9,500,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчид хорих ял оногдуулж шийдвэрлэсэн тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн6.1 дүгээр зүйл,6.2 дугаар зүйлийн,6.6 дугаар зүйл,6.7 дугаар зүйл,6.8 дугаар зүйл,6.10 дугаар зүйл,7.1 дүгээр зүйлийн дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч******* овогт*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн7.1 дүгээр зүйлийн.4 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор машин мехнанизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн7.1 дүгээр зүйлийн.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******ыг /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн.6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******д оногдуулсан /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

5. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн, дахь хэсэгт зааснаар шүүгдэгч*******аас 9,500,000 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, хорих ялыг хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш4 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч*******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Б.ИХТАМИР