Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/28

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж

            Шүүх хуралдааны  нарийн бичгийн дарга С.Аззаяа

Улсын яллагч Б.Батцоож

Шүүгдэгч Б.*******, З.*******, Б.*******, А.*******,  тэдний өмгөөлөгч Ж.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан  шүүх хуралдаанаар

аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  шүүгдэгч *******гийн *******, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдсэн -ын  *******, ын *******, ийн ******* нарт холбогдох эрүүгийн 2236002630306 дугаартай, 178/2023/0032/Э/ индекстэй хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

                                  Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1. Монгол Улсын иргэн, 1999 оны 12 дугаар сарын 13-ны өдөр аймгийн суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эхнэр, хүүхдүүдийн хамт аймгийн сумын 03 дугаар // багт оршин суух хаягтай, ******* овгийн *******гийн *******, регистрийн дугаар: ПВ*******;

2. Монгол Улсын иргэн, 1995 оны 12 дугаар сарын 06-ны өдөр аймгийн суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнд машин механизмын жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, эх, ах нарын хамт аймгийн сумын 04 дүгээр // багт оршин суух хаягтай, ******* овгийн -ын *******, регистрийн дугаар: ПО;

3. Монгол Улсын иргэн, 2001 оны 3 дугаар сарын 19-ний өдөр аймгийн суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-6, эцэг, эх, дүү нарын хамт аймгийн сумын 04 дүгээр // багийн 10 дугаар гудамжны 13 тоотод оршин суух хаягтай, аймгийн сумын 04 дүгээр /-/ багт амьдардаг, урьд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 101 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хүмүүжүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 100 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялаас чөлөөлж байсан гэх, овгийн ын *******, регистрийн дугаар: ПЯ;

4.Монгол Улсын иргэн, 2000 оны 6 дугаар сарын 29-ний өдөр аймгийн суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, бетон арматурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-6, эцэг, эх,  ах, дүү нарын хамт аймгийн сумын 02 дугаар // багийн 02 дугаар гудамжны 19 тоотод оршин суух хаягтай, аймгийн сумын 05 дугаар // багийн 19 задгайд амьдардаг, овгийн ийн *******, регистрийн дугаар: ПЮ;

Холбогдсон хэргийн талаар:

          Шүүгдэгч *******гийн ******* нь 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр аймгийн сумын 10 дугаар цэцэрлэгийн дээд талын засмал зам дээр “утсаар яриад өгье, утсаа өгч байгаач...” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, хохирогч Г.гийн өмчлөлийн “Самсунг А51” загварын гар утсыг хууль бусаар авч 569.400 төгрөгийн хохирол учруулан залилах гэмт хэргийг,

Шүүгдэгч З.*******, Б.*******, А.******* нар нь бүлэглэн 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 23 цагийн үед яллагдагч Б.Мөнхтулгын залилах гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө болох хохирогч Г.гийн өмчлөлийн 569.400 төгрөгийн үнэлгээтэй “СамсунгА51” загварын гар утсыг иргэн Б.д 120.000 төгрөгөөр худалдан борлуулж мөнгө угаах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

              Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр  шүүхийн хэлэлцүүлэгээр дараахи нотлох баримтыг шинжлэн судлав.

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 03 дугаар хуудас/,

- Хохирогч Г.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... аймгийн сумын нутагт 10 дугаар цэцэрлэгийн дээд талын хөндлөн зам дээр 2022 оны 9 дүгээр сарын 07-ны орой 21 цаг өнгөрч байхад зам дагуу алхаж байсан залуу “ах утас байна уу” “утсаа өгч байгаач нэг яриад өгье” гэж хэлж гуйсан тэгээд би утсаа өгсөн, утсаар ярьж байхад нь нэг машин ирээд маркийг нь сайн мэдэхгүй байна саарал өнгийн машин байсан машинд суугаад дээшээ яваад өгсөн. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Өндөр шар залуу байсан. Би өөрийн гар утсаа эргүүлж авсан. Одоо...нэхэмжлэх зүйл байхгүй,.." гэх мэдүүлэг /хэргийн 12 дугаар хуудас/,

-Иргэний нэхэмжлэгч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...2022 оны 9 дүгээр сарын 07-ны орой 23 цагийн үед би өөрийн 59-82 УВХ улсын дугаартай мөнгөлөг саарал машиндаа хүн хүлээгээд зогсож байтал өнгийг нь сайн санахгүй байна машин холхон ирээд зогссон, тэгээд нэг залуу гүйж ирээд энэ утсыг авчих мөнгөний хэрэг гараад байна гэсэн тэгээд тэр залуугийн утаснаас өөрийнхөө 80878700 дугаарын утас руу залгуулж үзээд сим картаа ав гээд авхуулаад би мөнгийг нь хүүхдийнхээ 5809146887 дугаарын ХААН банкны данснаас 58 тоот дансанд 120.000 төгрөг шилжүүлж өгөөд утсаа аваад шууд явсан, ...нэг л хүн ирсэн 20 гаран насны залуу байсан. Архи уусан шинжгүй байсан би эрүүл гэж бодсон, Машин нь хол зогссон хэдүүлээ явж байсныг хараагүй. Би хөдөөний хүн мөнгөний хэрэг гараад байна. Та энийг хямдхан авчих, би тэгээд өөрлүүгээ залгаж үзээд авсан...” гэх мэдүүлэг /хэргийн 17,167 дугаар хуудас/,

- Шинжээчийн дүгнэлт /хэргийн 32-35 дугаар хуудас/,

- Б.Мөнхтулгын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...би хүлээн зөвшөөрч байна, ...хөдлөөд жоохон явж байгаад “би тэр хүний гар утсыг авчихлаа” гэж хэлсэн чинь Чингүүнээ, Зундуй хоёр “тэгвэл зараад уучихъя” гэж хэлээд тэр чигтээ яваад өгсөн, ...би очоод уулзаад 120.000 төгрөгөөр зарахаар болж *******ийн данс руу хийлгэж авсан, ...30.000 төгрөгийг ******* бензин хийнэ гэж авсан. Үлдсэн мөнгөөр нь бид нар караоке орж архи авч уусан, ...“ахаа утсаар чинь нэг яръя” гэж гуйж аваад манай машин эргээд зогсохоор нь тэр чигтээ яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хэргийн 62 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Б.Мөнхтулгын оршин суугаа газрын хаягийн болон иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 66,67 дугаар хуудас/,

- аймгийн сумын  багийн Засаг даргийн 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 113 дугаартай албан бичиг /хэргийн 68 дугаар хуудас/,

- Шүүгдэгч З.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...би хүлээн зөвшөөрч байна, ...машиндаа суугаад нэлээн явж байсан чинь Б.******* “би тэр ахын утсыг авчихлаа” гээд А51 маркийн гар утас халааснаасаа гаргаж ирсэн, ... Б.******* очиж уулзаад “...саяны утсыг зарахаар болчихлоо. ХААН банкны данс байна уу? гэхээр нь би өөрийнхөө ХААН банкны 58 тоот дансыг өгч тийшээ 120.000 төгрөг шилжүүлж авсан, ...30.000 төгрөгөөр би хүнээс бензин зээлсэн мөнгөө өгсөн. Бусдыг нь тэр гуравт өгсөн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 84 дүгээр хуудас/,

-Шүүгдэгч З.*******ийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хэргийн 88 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...би хүлээн зөвшөөрч байна, ...Б.******* машинд суугаад “дээшээ чигээрээ хурдан яв” гэж хэлсэн. Тэгээд 200-300 метр орчим явж байсан чинь Б.******* утас гаргаж ирээд “би утастай болчихлоо. Саяны ахаас авчихлаа” гэж хэлсэн, ...Б.******* бууж уулзаад Зундуйг дуудаж Жамкагийн данс руу 120.000 төгрөг авч тэр гар утсыг зарсан. Тэр мөнгөний 30.000 орчим төгрөгөөр нь Жамкагийн машинд бензин хийсэн. Үлдсэн мөнгийг Б.******* аваад бид гурав баар орж дуулж суунгаа архи уусан...” гэх мэдүүлэг/хэргийн 104 дүгээр хуудас/,

- аймгийн сумын - багийн Засаг даргийн 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 122 дугаартай албан бичиг, шүүгдэгч Б.*******ын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн болон иргэний үнэмлэхийн лавлагаа   /ХХ-ийн 113,117,118 дугаар хуудас/,

- Шүүгдэгч А.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...би хүлээн зөвшөөрч байна, ...машин хөдөлсөн чинь Б.******* “хурдан яв, хурдан яв” гэж хэлсэн. Бид хөдлөөд 100-200 метр газар явж байсан чинь Б.******* халааснаасаа утас гаргаж ирсэн, ...Б.******* ганцаараа бууж уулзаад жоохон байж байгаад намайг дуудаж данс байгаа юу? гэж асуусан гэж асуусан. Тэгээд надад данс байхгүй Жамка /*******/-д данс байгаа гээд Жамкагийн данс руу 120.000 төгрөг шилжүүлж гар утсыг тэр ахад зарсан, ...тэр мөнгөнөөс 20-30 мянган төгрөг Жамкад бензиний мөнгө гэж өгсөн. Тэгээд бид гурав дотогшоо ороод нэг шил архи аваад цаг аваад ууж суусан...” гэх мэдүүлэг /хэргийн 129 дугаар хуудас/,

- Шүүгдэгч А.*******ийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн болон иргэний үнэмлэхийн лавлагаа, аймгийн сумын багийн Засаг даргийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 776 дугаартай албан бичиг /хэргийн /ХХ-ийн 134-136 дугаар хуудас/,

- Гар утас, төхөөрөмж зээлээр болон хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай 40301970 дугаартай гэрээний хуулбар /хэргийн 144 дүгээр хуудас/,

- Арилжааны ХААН банканд байрших шүүгдэгч З.*******ийн 58 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 147 дугаар хуудас/,

- Эд зүйл хураан авч үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хэргийн 152-157 дугаар хуудас/,

- Иргэний нэхэмжпэгч Б.ын хохирол төлсөн талаарх баримт /ХХ-ийн 163 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч болон гэрч хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллгааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх хэрэгт авагдсан дээрхи  нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн хүрээнд үнэлж дүгнэсэн болно.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг тодорхойлохдоо хохирлын талаар хэмжээг заагаагүй ч бусдыг хуурч, эсхүл...зохиомол байдлыг зориудаар бий болгох..., итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөлийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол”гэх үндсэн шинжүүдийг тодорхойлсон.

          Шүүгдэгч Б.******* нь  замд таарсан Г.гийн өмчлөлийн “Самсунг А51” загварын гар утсыг “утсаар чинь нэг яриад өгий” гэж хуурч 569.400 төгрөгийн хохирол учруулан залилах гэмт хэргийг,

          Шүүгдэгч З.Жамъяандорж, Б.*******, А.******* нар нь гэмт хэргийн улмаас олсон эд хөрөнгө болох “Самсунг А51”загварын гар утсыг мэдсээр байж түүнийг авч, зарж ашигласан гэмт хэргийн үйл баримт нь хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэг, ХААН банкны данснаас шүүгдэгчийн дансанд мөнгө шилжүүлсэн баримтуудаар тогтоогдож байна.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ.” гэж  зааснаар шүүгдэгч З.Жамъяандорж, Б.*******, А.******* нарын үйлдэл бүлэглэж үйлдсэн шинжийг хангасан байх баь шүүгдэгч Б.Мөнхтулгын бусдын гар утсыг хуурч залилаж авсан үйлдэл, уг үйлдлийг таслан зогсоох байтал гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж зарж ашигласан нь гэм буруугийн санаатай үйлдлүүд бөгөөд амар хялбар аргаар мөнгөтэй болох шунахайн сэдэлтээр үйлдсэн байна гэж шүүх дүгнэв.

          Иймд шүүгдэгч Б.Мөнхтулгыг бусдын эд хөрөнгийг хуурах аргаар  залилж авсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

          -Шүүгдэгч З.Жамъяандорж, Б.*******, А.******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авч, ашиглаж мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм бурууайд тус тус тооцов.

                        Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.*******, З.Жамъяандорж, Б.*******, А.******* нарын хууль бус үйлдлийн улмаас хохирогч Г.д 569.400 төгрөгийн хохирол, иргэний нэхэмжлэгч Б.д 120.000 төгрөгийн хохирол учирсан нь  хохирогч, гэрчийн мэдүүлэг, банкны дансны хуулга, үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг баримтаар тогтоогдсон ба шүүгдэгч нар нь дээрхи хохирлын мөнгийг бүрэн төлж барагдуулсан нь хохирогч, иргэний нэхмэжлэгч шүүгдэгч нарын мэдүүлэг, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, мөнгө шилжүүлсэн баримтаар  тогтоогдсон.

          Иймд шүүгдэгч Б.*******, З.Жамъяандорж, Б.*******, А.******* нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

                     Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.*******, З.Жамъяандорж, Б.*******, А.******* нарыг тус бүрийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд зааснаар гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчмаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Б.*******, З.Жамъяандорж, Б.*******, А.******* нарыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний хувийн байдлыг авч үзвэл:

Шүүгдэгч Б.******* урьд нь гэмт хэрэг үйлдэж шийтгэгдэж байсан болох нь хэргийн 61 дүгээр хуудас дахь  “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-аар, шийтгэх тогтоолын хуулбараар/хх-109х/, шүүгдэгч Б.*******, З.Жамъяандорж, , А.******* нар нь ял шийтгэгдэж байгаагүй нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.*******, З.Жамъяандорж, Б.*******, А.******* нарын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа, багийн Засаг дарга нарын тодорхойлолтууд зэрэг баримтууд тус тус хэрэгт авагдсан байна.

          Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч Б.Мөнхтулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх, шүүгдэгч З.Жамъяандорж, Б.*******, А.******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мун хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, тус бүрийг Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан мөн дээрхи хуульд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх, Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч нарыг оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий албан байгууллагад урьчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, шүүгдэгч нар нь төлөх төлбөргүй хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжилсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдах гэх санал, дүгнэлт

          Шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс: Шүүгдэгч З.Жамъяандорж, Б.*******, А.*******, Б.******* нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэх хүсэлт гаргасан. Хохирогч болон иргэний нэхэмжлэгч нар учруулсан хохирлыг бүгд дундаасаа төлж барагдуулсан тул хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх улсын яллагчийн санлыг дэмжиж оролцож байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй талаар шүүгдэгч нар ойлгосон байгаа гэх тайлбар,

Шүүгдэгч З.Жамъяандорж, Б.*******, А.*******, Б.******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд  Эрүүгийн хуулийн ерөнхий 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т заасан  учруулсан хохирлыг төлснийг  хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлийн 1.2-т заасан бүлэглэж үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.

          Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, улсын яллагчийн болон өмгөөлөгчийн гаргасан саналыг харгалзан үзсэн болно.

          Шүүгдэгч З.Жамъяандорж, Б.*******, А.*******, Б.******* нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул

           Шүүгдэгч Б.Мөнхтулгыг Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1/нэг/ жилийн хугацаагаар тэнсэх, шүүгдэгч З.Жамъяандорж, Б.*******, А.******* нарыг Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1/нэг/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

          Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч нарыг оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий албан байгууллагад урьчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, бусдад төлөх төлбөргүй хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжилсэн зүйлгүй тус тус дурдаж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэжлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 34.2, 36.6- 36.8,36.10  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

   1.Шүүгдэгч ******* овогт *******гийн Мөнхтулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хуурч авч залилах гэмт хэрэг үйлдсэн,

          Шүүгдэгч З.Жамъяандорж, Б.*******, А.******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авч, ашиглаж мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнхтулгыг хорих ял оногдуулахгүйгээр 1/нэг/ жилийн хугацаагаар,

          Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Жамъяандорж, Б.*******, А.******* нарыг хорих ял оногдуулахгүйгээр 1/нэг/ жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.

          3.Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.*******, З.Жамъяандорж, Б.*******, А.******* нарыг оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий албан байгууллагад урьчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

          4.Шүүгдэгч Б.*******, З.Жамъяандорж, Б.*******, А.******* нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоолоор гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт болон эд хөрөнгө битүүмжилсэн зүйлгүйг тус тус дурдсугай.

          5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4,5-д зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй  болгож ял оногдуулахыг шүүгдэгч Б.*******, З.Жамъяандорж, Б.*******, А.******* нарт мэдэгдсүгэй.

6.Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185,186 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.*******, З.Жамъяандорж, Б.*******, А.******* нарт авсан албадлгын арга хэмжээ болон тэнссэн хугацаанд хяналт тавихыг аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй,хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгчид даалгасугай.

      7.Шүүгдэгч Б.*******, З.Жамъяандорж, Б.*******, А.******* нарт авсан хувийн батлагаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэжлүүсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ГАНТӨГС