Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 1168

 

 

 

 

 

2019 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2019/01168

Улаанбаатар хот

 

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

                      

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

            Нэхэмжлэгч: Э.Ц-ХХКомпанийн нэхэмжлэлтэй

           

            Хариуцагч:Г.Э

 

Хариуцагч:Ж.М нарт холбогдох

 

            Ажил гүйцэтгэх гэрээний үүрэг болон хохиролд 380 731 700 төгрөг гаргуулах шаардлагатай,

 

            Э.ЦХХКомпаниас 439 266 750 төгрөг гаргуулах тухай хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонбаяр, өмгөөлөгч Ц.Батхүү, хариуцагч буюу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М, өмгөөлөгч Л.Намнансүрэн, Д.Түмэнжаргал шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ганзориг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э.ЦХХКомпанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Э.ЦХХКомпани нь Г.Эийн захиалгаар Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд баригдсан WM үйлчилгээ, орон сууцны зориулалттай барилгын цонх, хаалга, шилэн фасадны ажлыг хийж гүйцэтгэхээр Ж.Мтай 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдөр ажил гүйцэтгэх 01 тоот гэрээ байгуулсан, уг гэрээгээр 325 000 000 төгрөгийн ажил гүйцэтгэхээр тохирч, манайх хүлээсэн үүргээ гүйцэтгэж 2015 оны 8 дугаар сард ажлаа дуусгасан боловч гэрээний үнийн дүнгээс 300 000 000 төгрөгийг төлж, үлдэгдэл 25 689 000 төгрөгийг төлөөгүй байна.Мөн дээрх WM барилгын цахилгаан, галын дохиолол, интернет, домофон, дотор гадар хяналтын камер суурилуулах ажлыг Э.ЦХХКомпанийн хөрөнгөөр хийж гүйцэтгэхээр 2015 оны 6 дугаар сарын 1-ний өдөр 02 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулан 2016 оны 1 дүгээр сард ажлаа дуусгасан, 02 дугаартай гэрээний ажлын хөлсийг 130 000 000 төгрөгөөр тохиролцож ажлын хөлсөнд WM үйлчилгээ, орон сууцны зориулалттай барилгын 2 дугаар давхарт 60 метр квадрат оффисын зориулалттай талбайг ажил гүйцэтгэгч Э.ЦХХКомпанийн өмчлөл, эзэмшилд шилжүүлэхээр тохирсон боловч Г.Э, Г.Мягмаржав нар нь танайх цахилгааны ажлыг чанаргүй гүйцэтгэсний улмаас улсын комисс та нарын хийсэн ажлыг хүлээн авахгүй гэсэн гэж шалтаг хэлж 02 тоот гэрээний үүргийг огт биелүүлээгүй байсан бөгөөд шалтгаан нь уг талбайг бусдад худалдсан байна. WM үйлчилгээ, орон сууцны зориулалттай барилгыг 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын гишүүний саналын хуудаст ашиглалтад оруулах гэж зааж, барилгыг улсын мэргэжлийн комисс 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авсан бөгөөд одоо хэвийн үйл ажиллагаа явуулж байна.Нэхэмжлэгч нь 01, 02 дугаартай гэрээнүүдэд заасан ажлыг бүрэн хийж гүйцэтгэсэн нь цонх, хаалга суулгасан акт, барилгын цахилгаан, галын дохиолол, интернет, домофон, дотор гадар хяналтын камер зэргийг улсын комисс хүлээн авсанаар нотлогдоно.Иймд 01 тоот ажил гүйцэтгэх гэрээний дутуу төлбөр 25 698 000 төгрөг, алданги 12 849 000 төгрөг нийт 38 547 000 төгрөг, 02 тоот гэрээний 130 000 000 төгрөг, алданги 65 000 000 төгрөг нийт 195 000 000 төгрөг болох бөгөөд бүгд 233 547 000 төгрөгийг Г.Э, Г.Мягмаржав нараас нэхэмжилж байна.

Э.ЦХХКомпани Г.Эийн захиалгаар 01 тоот гэрээгээр 325 689 000 төгрөгийн, 02 тоот гэрээгээр 130 000 000 төгрөгийн нийт 455 689 000 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар Э.ЦХХКомпани нь бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын 10 хувьд НӨАТ-ыг суутган төлөх үүргийг хуулиар хүлээдэг.Мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.2, 10.2.1, 7.1, 7.1.1-т зааснаар 455 689 000 төгрөгийн бараа, ажил, үйлчилгээний НӨАТ болох 45 568 900 төгрөгийг Г.Эээс гаргуулж өгнө үү.

Э.ЦХХКомпани хариуцагч Г.Эийн захиалгаар баригдсан WM үйлчилгээтэй орон сууцны цахилгааны ажлыг хийхдээ Н.Өлзийбаяраас 45 000 ам долларыг, сарын 1,4 хувийн хүү төлөх нөхцөлтэйгөөр зээлж авсан ба уг гэрээний төлбөрийг 2015 оны 6 дугаар сарын 1-ний өдрийн 02 тоот ажил гүйцэтгэх гэрээний дагуу шилжүүлэх 60м2 талбайг Н.Өлзийбаярт өгөхөөр тохирсон байсан. Гэтэл Г.Э хийлгэсэн ажлынхаа хөлсийг төлөөгүй тул зээлийн төлбөрт төлсөн хүү, долларын ханшийн зөрүүгээс учирсан хохирлыг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна.Иймд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-т зааснаар хохирлын 101 615 800 төгрөгийг Г.Эээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонбаяр шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Г.Эийн захиалгаар Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд баригдсан WM үйлчилгээ, орон сууцны зориулалттай барилгын цонх, хаалга, шилэн фасадны ажлыг хийж гүйцэтгэхээр Ж.Мтай 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдөр ажил гүйцэтгэх 01 тоот гэрээ байгуулж, 325 000 000 төгрөгийн ажил гүйцэтгэхээр тохирч, манайх ажлаа хийж 2015 оны 8 дугаар сард дуусгасан боловч гэрээний үнийн дүнгээс 300 000 000 төгрөгийг төлж, үлдэгдэл 25 689 000 төгрөгийг төлөөгүй тул алдангийн 12 849 000 төгрөгийн хамт 38 547 000 төгрөг, 02 тоот гэрээний 130 000 000 төгрөг, алданги 65 000 000 төгрөг, нийт 195 000 000 төгрөг, гэрээнүүдийн нийлбэр дүн 233 547 000 төгрөгийг Г.Эээс нэхэмжилж байна.Мөн НӨАТ-ын 45 568 900 төгрөг, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-т зааснаар хохирлын 101 615 800 төгрөг нийт 380 731 700 төгрөгийг Г.Эээс гаргуулж өгнө үү, манайх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж.Маас татгалзсан, мөн шүүх хуралдаанд Мөнхбаатарыг гэрчээр оролцуулах хүсэлтээсээ татгалзаж байна гэв.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баяраа шүүхэд гаргасан тайлбартаа:Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.Э.ЦХХКомпани нь гүйцэтгэсэн ажлаа актаар хүлээлгэж өгөөгүй.Барилгын тухай хуульд заасан актаар хүлээлгэж өгөхийг шаардсан байдаг.Нэгдүгээр гэрээний ажлыг дутуу, хоёрдугаар гэрээний ажлыг бас дутуу хаяад явсан.Бид өөрсдөө мөнгө гаргаж улсын комисст хүлээлгэн өгсөн.Шинжээч томилуулж дүгнэлт гаргуулсан. Шинжээчийн дүгнэлт үнэн зөв бодитой гарсан.Нэгдүгээр гэрээнээс 49 272 700 төгрөг, хоёрдугаар гэрээнээс 49 022 300 төгрөгийн ажлыг гүйцэтгээгүй гэдгийг тогтоосон.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч буюу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М шүүхэд гаргасан тайлбартаа:Г.Э нь Э.ЦХХК-тай байгуулсан 01, 02 тоот гэрээнээс үүдэлтэй хохирлыг Э.ЦХХКомпанид учруулаагүй байхад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн нь үндэслэлгүй юм. WM үйлчилгээтэй орон сууцны цахилгааны ажлыг хийхдээ Н.Өлзийбаяраас 45.000 ам.долларыг, сарын 1.4 хувийн хүү төлөх нөхцөлтэйгээр зээлж авсан ба уг зээлийн төлбөрийг 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 02 ажил гүйцэтгэх гэрээний дагуу шилжүүлэх 60м2 талбайг Н.Өлзийбаярт өгч төлөхөөр тохиролцсон байсан.Гэвч хариуцагч Г.Э хийлгэсэн ажлынхаа хөлсийг төлөх гэрээний үүргээ 3 жил гаруй хугацаанд биелүүлээгүйн улмаас зээлийн төлбөрт төлсөн хүү, долларын ханшийн зөрүүгээс учирсан хохирлыг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.Г.Э нь нэхэмжлэгч Э.ЦХХКомпанийг зээл аваад барилгын ажлыг хийгээд өг, бид зээлийг нь нэхэмжлэгчийн өмнөөс төлнө гэж тохиролцсон зүйл байхгүй, анх Э.ЦХХКомпани нь WM үйлчилгээтэй орон сууцны цахилгааны ажлыг хийхээр гэрээг байгуулахдаа Бид өөрийн хөрөнгөөр цахилгааны ажлыг чанартай сайн хийж гүйцэтгэнэ гэж хэлж байсан болохоос Н.Өлзийбаяраас зээл аваад цахилгааны ажлыг хийж гүйцэтгээд уг зээлийг төлөхөөр ярилцаж тохиролцсон зүйл байхгүй.Н.Өлзийбаяр Э.ЦХХКомпани нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь Г.Этэй ямарч хамааралгүй, Г.Э нь Н.Өлзийбаяртай 60м2 талбай өгөхөөр гэрээ байгуулсан зүйл байхгүй байхад тэдний хооронд байгуулсан зээлийн гэрээний үүргийг Г.Эээр төлүүлэхээр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм.Мөн нэхэмжлэлийн үндэслэлдээ Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 буюу гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг шаардах, үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцохыг тодорхойлсон хуулийн заалтыг үндэслэл болгож байгаа зэрэг нь нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй болохыг харуулж байна.Иймд Э.ЦХХКомпанийн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч буюу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Э.ЦХХКомпанитай 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдөр болон 2015 оны 6 дугаар сарын 1-ний өдөр 01, 02 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан боловч нэхэмжлэгч байгууллага гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй, дутуу хийсэн, хийсэн ажлаа тайлагнаагүй, ажлаа хүлээлцээгүй байгаа.Тэр хохирлыг тухайн үед бид мэдээгүй, байгууллагын зээл бидэнд хамаагүй, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Эхний гэрээгээр 2 ажил гүйцэтгэхээр гэрээ байгуулсан, хийсэн ажлын үр дүн нь гэрээний зүйл болж байдаг, ямар ажлыг хийж дуусгаад, ямар ажлыг хүлээлгэж өгөх вэ гэсэн 01 тоот гэрээг байгуулсан.Шилэн фасад, шилэн цонх хийж гүйцэтгэхээр талууд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн.Нэхэмжлэгч нь 325 698 000 төгрөгийн гэрээ хийгээд 300 000 000 төгрөгийг авсан, үүнтэй маргахгүй байгаа, аваагүй төлбөр болох 25 сая орчим төгрөгийг нэхээд байгаа.Өнөөдрийг болтол шүүхийн ажиллагаа, талуудын гаргаж өгсөн нотлох баримт, шинжээчийн дүгнэлт, гэрчийн мэдүүлэг гэх зэргээс үзэхэд 2 удаагийн шинжээчийн дүгнэлт нь нотлох баримтаар үнэлэгдэх боломжтой, дүгнэлттэй талууд маргаагүй, анх гэрээгээр тохирсон хэмжээний ажлыг хийгээгүй болох нь харагдаж байгаа.Гэтэл нэхэмжлэгч нь бүх ажлаа хийгээд дуусгасан, хүлээлгээд өгсөн, улсын комисс хүлээж авсан гэж байгаа.Талуудын маргааны гол зүйл нь би хийсэн гэж нэхэмжлэгч ярьж байгаа боловч шинжээчийн дүгнэлтээр дутуу хийгдсэн нь тогтоогдоно.Нэхэмжлэгчийн зүгээс би гэрээнд заасан ажлаа зохих ёсоор хийсэн гэж хэлээд байгаа боловч хийгээгүй ажлыг нь бид хийлгүүлэх гээд Болор Тунгалаг ХХК-тай даруулга төмрийг цавуудаад хийхэд 21 565 000 төгрөг болно гээд урьдчилсан гэрээ хийгээд хэрэгт өгсөн, дутуу хийсэн бүх ажлаа хийсэн гэж алданги тооцоод нэхэж байгаа, бүх ажлаа зохих ёсоор хийж гүйцэтгээд, мөнгөө авч чадаагүй байгаа бол гэрээнд заасны дагуу 0.3 хувиар алданги тооцож болно.Харин 273 388 400 төгрөгийн ажил хийсэн байхад 300 000 000 төгрөгийг өгсөн байгаагаас үзвэл 26 611 600 төгрөгийн илүү төлөлт хийсэн байгаа, 2 дугаар гэрээгээр цахилгааны ажил, интернэт, домофон, галын дохиолол зэрэг олон ажил байсан.Энэ гэрээнээс Э.ЦХХКомпани нь ажил гүйцэтгэх гэрээ байгуулахдаа 100 хувь өөрсдийн зардлаар хийгээд ажлын хөлсөө бартераар тохирсон, 60 мкв талбай авахаар гэрээ байгуулсан, цонхны акт үйлдээд улсын комисс авсан гэж амаар тайлбарлах биш хийсэн ажлыг нь бодитой дүгнээд үзэх хэрэгтэй, 2 дугаар гэрээнээс 61 940 890 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.Манайх НӨАТатвар төлөгч, эднийхээс 2 гэрээний үнийн дүнгийн НӨАТатвар 45 000 000 төгрөгийг нэхэж байна гэж тайлбарласан байна.Талууд НӨАТатвар орохгүй үнийн дүнгээр гэрээ хийсэн, гэрээний чөлөөт байдлын зарчмаа баримтлаад НӨАТатвар орохгүй үнээр харилцан тохиролцоод гэрээ байгуулсан тул 45 000 000 төгрөг, 101 000 000 төгрөгийн шаардлагууд үндэслэлгүй байна. 2 дугаар гэрээ байгуулахад би 100 хувь өөрийн зардлаар ажлыг хийнэ, оронд нь талбай авъя гэж өөрөө санаачилсан, 100 хувь өөрийн хөрөнгөөр хийнэ гэсэн тул зээл авах, өөрийн хөрөнгөөр хийх нь захиалагчид хамаагүй.Э.ЦХХКомпани Г.Э нарын хооронд байгуулсан 2 тоот гэрээнд хамааралгүй гэрээ гаргаж ирээд нэхэмжлээд бусдын өмнө хүлээсэн үүргээ Г.Эээс нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй тул зөвшөөрөхгүй гэв.

Хариуцагч нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:Э.ЦХХКомпани нь гэрээгээ зөрчиж гүйцэтгээгүй орхисон ажлуудыг нь өөрөөсөө хөрөнгө гарган бусдаар гүйцэтгүүлсэн байхад чанартай ажил гүйцэтгэсэн гэж шүүхэд худал нэхэмжлэл гаргасан байх тул Г.Эийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл гаргаж байна.Учир нь Э.ЦХХКомпани гэрээний дагуу хийж гүйцэтгэх ёстой ажлаа дутуу хаяж энэхүү ажлыг өөрөөсөө хөрөнгө гаргаж хийж гүйцэтгэсэн ба шаардлагатай ажлуудыг мэргэжлийн байгууллагаар хийж гүйцэтгүүлсэн, мөн хийж гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулагдаад байна.Тус барилгыг 2016.06.13-ны өдөр ашиглалтанд оруулах комиссын гишүүд саналын хуудас хүргүүлэхдээ Э.ЦХХК-ийн хийж гүйцэтгэх ажлуудыг тодорхойлон үүрэг өгсөн байтал Э.ЦХХКомпани нь гэрээний дагуу хийж гүйцэтгэх ажлаа зохих ёсоор гүйцэтгээгүйгээс болж Г.Э, Ж.М нар хохирсон.Э.ЦХХКомпани нь 2015.03.18-ны өдрийн Ажил гүйцэтгэх 01 тоот гэрээний дагуу WM үйлчилгээ, орон сууцны барилгын гадна шилэн фасад, вакум цонх, хаалганы ажлыг 325.698.000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохирсон ба 300 000 000 төгрөгөө авчихаад гэрээний ажлаа чанаргүй гүйцэтгэсэн нь маргааны эх үүсвэр болсон байна.Энэхүү ажил гүйцэтгэх 01 тоот гэрээний зорилго нь 325.698.000 төгрөгөнд Э.ЦХХК-ийн гэрээгээр гүйцэтгэх гадна шилэн фасад, вакум цонх, хаалганы ажил, силикон шахах гүйцэтгэх зэрэг ажлуудын үнэ бүгд багтсан байсан болно.Э.ЦХХКомпани нь 01 тоот гэрээний 1.1-д заагдсан батлагдсан зураг төслийг зөрчиж гадна шилэн фасад, вакум цонхыг хийсэн, зураг төслийн дагуу гадна шилэн фасад, вакум цонх нь 4мм-ийн зузаан шилтэй З давхар шиллэгээтэй металл вакум цонх, шилэн фасад хийж гүйцэтгэх ёстойгоос 2 давхар шиллэгээтэй металл вакум цонх, шилэн фасадны хэмжээг дутуу хийснээс болж 195 000 000 төгрөгийн зардал гаргаж дахин гадна шилэн фасад, вакум цонхыг хийж гүйцэтгэхээр байна.Гадна шилэн фасад нь стандартын хэмжээ дагуу байх ёстой бөгөөд энэ тухайн барилгын гадна хана гэсэн үг бөгөөд энэ хана стандарт хэмжээ шаардлагын дагуу зураг төслөөс зөрвөл барилга хүчтэй шороон шуурга болон өвлийн хүйтэнд дулаан алдагдаж захиалагчид хохирол учирна.Энэхүү 195.000.000 төгрөгийн зардлыг Э.ЦХХК-аас нэхэмжилж байна.Ажил гүйцэтгэх 01 тоот гэрээний дагуу Э.ЦХХК-ийн гүйцэтгэх ёстой байсан барилгын гадна хаалганы 3 ширхэг бариулыг Г.Э, Ж.М нар БНСУ-аас 690.000 воноор худалдан авсан.Монгол банкны 2018.02.01-ний өдөр БНСУ-ын вонын валютын ханш 2.25 байгаа болно.Иймд 690.000X2.25=1.552.500 төгрөгийг Э.ЦХХК-аас нэхэмжилж байна.1 ширхэг хаалганы бариулын үнэ 230.000 вон болно.Ажил     гүйцэтгэх 01 тоот гэрээний дагуу Э.ЦХХКомпани нь гадна шилэн фасадыг суурилуулж дуусаад бэхлэгээ төмрийг сайн чанарын силиконоор шахаж, ус бороо, салхи шуурганаар салж унаж, осол аюулгүй болгох үүрэгтэй байсан.Гадна шилэн фасадын даруулга төмрийг салхи шороонд салж унахгүй, аюулгүй байлгах, шороо тоос орохоос сэргийлж бүрэн силикондох ёстой байтал үүнийг огт хийгээгүйгээс болж даруулга төмөрт ус орж, улмаар салхи шуурганд салж унах аюултай нөхцөл байдал үүссэн тул Э.ЦХХК-ийн гүйцэтгэх ёстой байсан Болортунгалаг шил ХХК-р гүйцэтгүүлэхээр болж 2017.05.01-ний өдөр гэрээ байгуулсан тул гүйцэтгэх гэрээний үнэ 21.565.000 төгрөгийг шаардаж байна.Ажил гүйцэтгэх 01 тоот гэрээний дагуу Э.ЦХХК-ийн гүйцэтгэх ёстой байсан хуванцар вакум цонхыг 2.398.000 төгрөгөөр Рояал Цонх ХХК-аар хийлгэж төлбөрийг Г.Э төлсөн тул энэхүү төлбөрийг шаардаж байна.Иймд Ажил гүйцэтгэх 01 тоот гэрээний дагуу 220.515.500 төгрөгийг Э.ЦХХК-аас нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна.Г.Э, Э.ЦХХК-ийн хооронд хийгдсэн 2015.06.01-ний өдрийн 02 тоот гэрээний дагуу хийгдэх учиртай ажлуудаас дутуу хийгдсэн ажлуудыг өөрсдийн хөрөнгөөр болон бусад этгээдээр гүйцэтгүүлсэн гүйцэтгүүлэхээс аргагүй байдалд орсон тул доорхи ажлуудын төлбөрийг Э.ЦХХК-иас гаргуулах эрхтэй гэж үзэж байна.Тус гэрээний 1.1-д заагдсанаар Э.ЦХХКомпани нь WM үйлчилгээ, орон сууцны барилгын цахилгаан, галын дохиолол, интернет, домофон, дотор гадар камер, зарлан мэдээллэх систем, телефон холбоо зэрэг ажлуудыг Э.ЦХХКомпани нь өөрийн 100 хувийн хөрөнгөөр хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулсан.Эдгээр ажлын үндсэн төсөвт өртөг нь 81.117.032 төгрөг байсан ба үүнийг Э.ЦХХК чанартай хийж гүйцэтгэж чадна гэсэн учраас 130.000.000 төгрөгөөр бүхэлд нь хийлгэхээр тохиролцсон.Гэтэл эдгээр ажлыг чанартай бүрэн гүйцэт хийгээгүй, ашиглах боломжгүй холболтууд хийгдсэн байсан учраас өөрийн хөрөнгөөр, бусдаар гүйцэтгүүлэх шаардлага үүссэн тул Файн Тайм ХХК-д төлбөр төлж гүйцэтгүүлсэн. Э.ЦХХК-н гүйцэтгэх ёстой интернетийн шугамын ажлыг чанартай гүйцэтгээгүйгээс болж оршин суугчдын гомдлыг яаралтай шийдвэрлэх үүднээс 2016.08.12-ны өдөр 3 230 000 төгрөг төлж интернет, кабелийн телевизийн шугамын ажлыг гүйцэтгүүлсэн тул Э.ЦХХК-иас 3.230.000 төгрөгийг шаардаж байна.Файн Тайм ХХК-тай 2017.08.15-ны өдөр 02 тоот гэрээ байгуулж Э.ЦХХК-ийн дутуу хаясан ажлыг гүйцэтгүүлэхээр болж 16.136.500 төгрөгийн гэрээ байгуулсан тул энэхүү төлбөрийг Э.ЦХХК-иас шаардах эрхтэй гэж үзэж байна.Э.ЦХХК-ийн дутуу хаясан ажил болох домофон системийн ажлыг Универсал секьюрити ХХК-иар угсралтын ажлыг гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулсан тоног төхөөрөмжүүдийг худалдан авсан тул 1.873.060 төгрөгөөр хийлгэх болсон байгуулсан тул энэхүү төлбөрийг Э.ЦХХК-иас шаардах эрхтэй гэж үзэж байна.Э.ЦХХК-ийн дутуу хаясан ажил болох цахилгаан гэрлүүдийг БНХАУ-ын Эрээн хотоос 2015.09.09-ний өдөр 14300 юаниар худалдаж авсан 2300 юанийг төлөөд Монголоос 12300 юань буюу 3.862.200 төгрөг Хятад улс руу шилжүүлсэн ба 4.490.200 төгрөгийг шаардаж байна.Мөн дутсан цахилгаан гэрлийг Эрээн хотоос 2016.02.24-ний өдөр 450 юаниар 10 ширхэг цахилгааны гэрэл худалдаж авсан бөгөөд 172.557 төгрөгийг Э.ЦХХК-иас шаардах эрхтэй гэж үзэж байна. Мөн дутсан цахилгаан гэрлийг Эрээнээс 2016.05.07-ны өдөр 80 юаниар 2 ширхэг цахилгааны гэрэл худалдаж авсан бөгөөд 30.676 төгрөгийг Э.ЦХХК-иас шаардаж байна.Мөн дутсан цахилгаан гэрлийг Эрээн хөтоос 2016.03.05-ны өдөр 3157 юаниар 71 ширхэг цахилгааны гэрэл худалдаж авсан бөгөөд 1.210.583 төгрөгийг шаардаж байна.Э.ЦХХК-ийн дутуу хаясан ажил болох цахилгааны кабель, автомат, зэс толгой, холболтын хайрцаг зэргийг Эрээн хотоос 2016.01.05-ны өдөр 3580 юаниар худалдаж авсан бөгөөд БНХАУ-ын юанийн ханш 386.45 буюу 1.372.786 төгрөгийг шаардах эрхтэй гэж үзэж байна.Э.ЦХХК-ийн дутуу хаясан ажил болох зарлан мэдээллэх системийн чанга яригч 50 ширхэгийг тус бүр 10.000 вон буюу БНСУ-аас 500.000 воноор худалдаж авсан тул 1.125.000 төгрөгийг шаардах эрхтэй гэж үзэж байна.Э.ЦХХК-ийн дутуу хаясан ажил болох холбооны тоног хэрэгслийг БНСУ-аас 338.000 воноор худалдаж авсан тул 760.500 төгрөгийг Э.ЦХХК-иас шаардах эрхтэй гэж үзэж байна.Э.ЦХХК-ийн дутуу хаясан ажил болох орц, гарцны гэрэл 18 ширхэгийг хийх ёстойгоос огт хийгээгүй болно.Г.Э нь Хермэс барилгын материалын төвөөс 2 ширхэгийг 30.000 төгрөгөөр худалдан авч, өөрсдөө угсарсан./18x15.000 төгрөг, 270.000 төгрөг болно/.Э.ЦХХК-иас орц гарцны эксит гэрлийн үнэ 270.000 төгрөг шаардан гаргуулах эрхтэй гэж үзэж байна.Э.ЦХХК-ийн гүйцэтгэх ёстой гарцны гэрэл 18 суурилуулах зардал 1x71.717.57=1.290.401.04 төгрөгийг шаардаж байна.Галын аюулгүйн ажиллагааны гар дохиолол унтраалгыг 14 ширхэгийг тавихаас 3 ширхэгийг Э.ЦХХКомпани хийж гүйцэтгэсэн байх бөгөөд 11 ширхэгийг огт хийгээгүй байгаа нь зураг төсөл ноцтой зөрчсөн болохыг нотлоно.Зураг төсвийн үнэ 14900 төгрөг байх бөгөөд 163.900 төгрөгийг шаардах эрхтэй гэж үзэж байна. Зураг төслийн дагуу давхар бүрт байх ёстой болно.Э.ЦХХК-ийн гүйцэтгэх 11 ширхэг галын аюулгүйн ажиллагааны гар дохиолол бусдаар гүйцэтгүүлж суурилуулах зардал 1x121.854.64=1.340.401.04 төгрөгийг шаардах эрхтэй гэж үзэж байна.Дотор домофон дэлгэц 6 ширхэгийг хийх ёстойгоос 5 ширхэгийг хийж гүйцэтгэн 4 давхарын 4 тоот хаалгатай айлын 1 ширхэг домофон дэлгэцийг Э.ЦХХК-ийн төлөөлөгч Отгонбаяр өөрөө дур мэдэн авч явсан.Иймд 1 ширхэг домофоны үнэ 440.000 төгрөгийг гаргуулах эрхтэй гэж үзэж байна.Орцны жижүүрийн үүдэнд байх нэгдсэн видео дуран 1 ширхэгийг суурилуулах ёстой байтал ажиллахгүй байна.Э.ЦХХК-ийн ажилтан Отгонбаяр, Мөнхбаатар нар тайлж авч явсан тул 580.000 төгрөгийг шаардах эрхтэй гэж үзэж байна.Иймд 34.488.564 төгрөгийг Э.ЦХХК-иас шаардах эрхтэй гэж үзэж байна.Г.Э Э.ЦХХК-ийн хооронд хийгдсэн 2015.06.01-ний өдрийн 02 тоот гэрээний 1.1-д заагдсанаар Э.ЦХХКомпани нь үйлчилгээ, орон сууцны барилгын цахилгаан, галын дохиолол, интернет, домофон, дотор гадар камер, зарлан мэдээллэх систем, телефон холбоо зэрэг ажлуудыг өөрийн 100 хувийн хөрөнгөөр, баталсан зураг төслийн дагуу хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулсан.Э.ЦХХК-ийн дутуу хаясан ажил болох зураг төсөл зөрчиж WM үйлчилгээ, орон сууцны барилгын зураг төсвийн дагуу хийгдэх нийт цахилгааны залгуур 336 залгуур хийгдэхээс 239-ийг хийсэн байх ба 97 ширхэг залгуур дутсан.Өөрөөр хэлбэл үйлчилгээний талбайд зургийн дагуу залгуурыг 97 ширхэгийг дутуу хийсэн байгаа нь талбай түрээслэгч нарт залгуур хүрэлцэхгүй байх, улмаар нэг залгуураас олон хэрэглэгч авснаар гал гарах, иргэдийн өмч хөрөнгөнд аюул учрах нөхцөл байдал үүссэн.Иймд 97 залгуурыг зураг төслийн дагуу дахин суурилуулах зардалд 97x150.000=14.550.000 төгрөгийг шаардах эрхтэй гэж үзэж байна.Э.ЦХХК-ийн гүйцэтгэх ёстой дутуу хаясан ажил болох нийт 144 унтраалга хийхээс 86 унтраалгыг Э.ЦХХКомпани хийж гүйцэтгэсэн байх бөгөөд 58 ширхэг дутуу байгаа нь мөн л барилгын захиалагч, хэрэглэгч нарт хохиролтой үйлдэл болсон.Иймд 58 унтраалгыг зураг төслийн дагуу дахин суурилуулах зардалд 58x150.000=8.700.000 төгрөгийг шаардах эрхтэй гэж үзэж байна.Э.ЦХХК-ийн гүйцэтгэх ёстой дутуу хаясан ажил болох интернетийн залгуур 159-ийг хийх ёстойгоос 35-ийг хийж, гүйцэтгэхээс 124-ийг огт хийгээгүй байгаа нь барилгын захиалагч, хэрэглэгч нарт хохиролтой үйлдэл болсон.Иймд 124 интернетийн залгуурыг зураг төслийн дагуу дахин суурилуулах зардалд 124х100.000=12 400 000 төгрөгийг шаардах эрхтэй гэж үзэж байна.Интернетийн шугамыг далдаар мантажлах зардал болно.Э.ЦХХК-ийн гүйцэтгэх ёстой, дутуу хаясан ажил болох галын аюулгүй байдлын мэдрэгч 107 ширхэгийг хийж гүйцэтгэх ёстойгоос 87 ширхэгийг хийхээс 20 ширхэгийг дутуу гүйцэтгэсэн байгаа нь байрны оршин суугчид болон үйлчилгээний тайбай түрээслэгч нарт галын аюулд өртөх магадлалыг ихэсгэж зураг төсөл зөрчсөн болохыг нотлоно.Иймд 20 ширхэг залгуурыг зураг төслийн дагуу дахин суурилуулах зардалд 20x50.000=1.000.000 төгрөгийг шаардах эрхтэй гэж үзэж байна.Э.ЦХХК-ийн дутуу хаясан ажил болох зарлан мэдээллэх системийн ажлыг бүрэн хийж гүйцэтгэх ёстойгоос зөвхөн холболтын утсыг гаргаж, угсралтын ажлыг хийсэн боловч чанартай гүйцэтгээгүйгээс болж өнөөдрийг хүртэл зарлан мэдээллэх систем юунаас болж ажиллахгүй байгаа нь ойлгомжгүй байгаа болно.Э.ЦХХК-ийн дутуу хаясан ажил болох хяналтын камер 16 ширхэгийг суурилуулахаас 3 ширхэг камер дутуу хийгдсэн.Иймд 2 ширхэг камерийг зураг төслийн дагуу дахин суурилуулах зардалд 3.000.000 шаардах эрхтэй гэж үзэж байна.Мэдрэгчтэй гэрэл 52 ширхэгийг Э.ЦХХК суурилуулахаас 38 ширхэгийг суурилуулж 18 ширхэг дутуу байгаа нь зураг төсөл зөрчсөн болохыг нотлоно.Иймд 18 ширхэг мэдрэгчтэй гэрлийг зураг төслийн дагуу дахин суурилуулах зардалд 18х120.000=2.160.000 төгрөгийг шаардах эрхтэй гэж үзэж байна.Цэнэг хураагчтай гэрэл Э.ЦХХКомпани 27 ширхэгийг суурилуулахаас ёстой атал энэ ажлыг огт хийгээгүй байгаа нь зураг төсөл зөрчсөн болохыг нотлоно.Иймд цэнэг хураагчтай 27 ширхэг гэрлийг зураг төслийн дагуу дахин суурилуулах зардалд 27x100.000=2.700.000 төгрөгийг шаардах эрхтэй гэж үзэж байна.Хамгаалалттай өдрийн гэрэл Э.ЦХХКомпани 17 ширхэгийг суурилуулахаас 7 ширхэгийг суурилуулж 10 ширхэг дутуу байгаа нь зураг төсөл зерчсөн болохыг нотлоно.Иймд хамгаалалттай өдрийн гэрэл 10 ширхэгийг зураг төслийн дагуу дахин суурилуулах зардалд 10x100.000=1.000.000 төгрөгийг шаардах эрхтэй гэж үзэж байна.Гадна ханын гэрэл Э.ЦХХКомпани 27 ширхэгийг суурилуулах ёстой атал энэ ажлыг огт хийгээгүй байгаа нь зураг төсөл зөрчсөн болохыг нотлоно.Иймд гадна ханын гэрэл 27 ширхэгийг зураг төслийн дагуу дахин суурилуулах зардалд 27х100.000=1.350.000 төгрөг шаардах эрхтэй гэж үзэж байна.Дулаан мэдрэгч Э.ЦХХКомпани 21 ширхэгийг суурилуулахаас 13 ширхэгийг суурилуулж 8 ширхэг дутуу байгаа нь зураг төсөл зөрчсөн болохыг нотлоно.Иймд 8 ширхэг дулаан мэдрэгчийг зураг төслийн дагуу дахин суурилуулах 8x150.000=1.200.000 төгрөгийг шаардах эрхтэй гэж үзэж байна.Э.ЦХХКомпани кабелийн телевизийн үндсэн шугамыг холбогдох залгууртай нь 33 ширхэгийг суурилуулах ёстой атал энэ ажлыг огт хийгээгүй байгаа нь зураг төсөл зөрчсөн болохыг нотлоно.Иймд кабелийн телевизийн 33 ширхэг залгуурыг зураг төслийн дагуу дахин суурилуулах зардалд 33 ширхэгийг суурилуулах материал, зардлын 1.117.965 төгрөгийг шаардах эрхтэй гэж үзэж байна.Интернет салаалагч 9 ширхэгийг суурилуулахаас 6 ширхэгийг суурилуулж 3 ширхэг дутуу байгаа нь зураг төсөл зөрчсөн болохыг нотлоно.Иймд 3 ширхэг интернет салаалагчийг зураг төслийн дагуу дахин суурилуулах зардалд 3x50.000=150.000 төгрөгийг шаардах эрхтэй гэж үзэж байна.Э.ЦХХК-ийн ажилтан Мөнхбаатар, Отгонбаатар нар 2 000 000 төгрөгийн арматурын каттинг төмрийг байгууллагын хашаанаас дур мэдэн авч явсан байх тул 2 000 000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй гэж үзэж байна. Иймд 49.627.965 төгрөгийг Э.ЦХХК-иас шаардах эрхтэй гэж үзэж байна.Иймд Ажил гүйцэтгэх 01, 02 тоот гэрээний дагуу Э.ЦХХКомпани нь хийж гүйцэтгэх ёстой ажлаа зураг төсөл зөрчиж хийсэн болон дутуу гүйцэтгэснийг бусад этгээдээр гүйцэтгүүлсэн, гүйцэтгэх төлбөрт 304.632.029 төгрөг 01 тоот гэрээний алданги 97.340.903 төгрөг, 02 тоот гэрээний алданги 37.293.817 төгрөг нийт 439.266.750 төгрөгийг Э.ЦХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч буюу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Бид Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд баригдсан WМ үйлчилгээ, орон сууцны зориулалттай барилгын цонх, гадна шилэн хана, хаалганы ажлыг хийж гүйцэтгүүлэхээр 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 01 тоот ажил гүйцэтгэх гэрээг Э.ЦХХКомпанитай байгуулсан, гэрээний дагуу 325,689,000 төгрөгийн ажлыг 2015 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 2015 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн дотор бүрэн хүлээлгэж өгөхөөр 01 тоот гэрээ хийсэн.Ажил гүйцэтгэх 01 тоот гэрээний 3.2, 3.3-т заасны дагуу захиалагчаас гурван зуун сая төгрөгийг гүйцэтгэгч Э.ЦХХКомпанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонбаярт олгосон.Э.ЦХХКомпани нь 268 м2 цонхны гүйцэтгэл, 21м2 хаалганы гүйцэтгэл, 769.68м2 шилэн фасадны гүйцэтгэлийн ажлуудыг тус тус бүрэн хийж гүйцэтгээгүй байна.Хариуцагч Э.ЦХХКомпани нь ажил гүйцэтгэх явцдаа захиалагч болон ерөнхий гүйцэтгэгч нараас зөвшөөрөл авалгүй туслан гүйцэтгэгч оруулан дур мэдэн ажиллуулсны улмаас захиалагчид хохирол учруулан, одоог хүртэл ажлын гүйцэтгэлийг бүрэн акт бичиг баримтаар хүлээлгэж өгөөгүйгээс 162 844 500 төгрөгийн ажил гүйцэтгээгүй, гэрээний 4.4-т заасны дагуу алданги 81 422 250 төгрөг нийт 244 266 750 төгрөгийг нэхэмжилж байна.Зураг төслийн дагуу Э.ЦХХКомпани нь 100 хувь өөрийн хөрөнгөөр цахилгаан галын дохиолол, интернет, домофон, дотор гадна хяналтын камер зарлан мэдээллэх системийг суурилуулах ажлыг захиалагчийн баталсан зураг төслийн дагуу хийж гүйцэтгэж захиалагчийн өмчлөл буюу эзэмшилд шилжүүлэн өгөхөөр ажлыг 2015 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхэлж 2015 оны 8 дугаар сарын 1-ний өдөр бүрэн дуусгаж хүлээлгэн өгсний дараа тус WМ барилгын 2 дугаар давхарт 60м2 үйлчилгээний талбай авахаар 02 тоот гэрээг байгуулсан.Ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын хөлсөнд өгөхөөр 60м2 талбайг бусдад шилжүүлээгүй худалдан борлуулаагүй байгаа болно.Ажил гүйцэтгэх 2 тоот гэрээний биелэлтийн дагуу хийгдээгүй ажлын дүн 130 000 000 төгрөг, түүний алданги 65 000 000 төгрөг нийт дүнгээр 195 000 000 төгрөгийг нэхэмжилнэ.Ажил гүйцэтгэх 01 гэрээний 1.1, 3.3, 4.3 заалт, 02 тоот гэрээний 1.1, 5.2-т заасны дагуу барилгын ажлыг гүйцэтгэхдээ Э.ЦХХКомпани нь барилгын батлагдсан зураг төсвийн шаардлагад нийцэхгүй, чанарын шаардлага хангахгүй, монгол улсын стандартад үл нийцэх материалаар зураг төсөлд заагдсан тоо хэмжээг дур мэдэн өөрчилж барилгын зохиогч, захиалагч, хяналтын инженер ерөнхий гүйцэтгэгч нарын шаардлагыг үл тоон эсэргүүцэж барилга угсралтын ил ба далд гүйцэтгэлийн актууд зураг схем ба чанарыг илтгэсэн баримтыг бүрдүүлэхгүйгээр, дарамт учруулан өнөөдрийг хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, танай барилгыг улсын комисс ашиглалтанд авахуулахгүй байлгаж чадна гэж дарамталж сэтгэл санааны болон эд материалын хохирол учруулж байна.Улсын комисст барилгыг хүлээлгэн өгөхөд Э.ЦХХКомпани нь ажлаа хүлээлгэн өгөөгүй болон комисс ажиллах үед хүндэтгэх шалтгаангүйгээр оролцоогүй тул дутуу ажлуудыг бид өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэж улсын комисст хүлээлгэн өгсөн.Цонх хаалга шилэн хананы угсралтын ажлыг барилгын батлагдсан зураг төслийн дагуу хийгдээгүйн улмаас чанарын шаардлага хангахгүй доголдол гарсаар байна.Иймд ажил гүйцэтгэх гэрээнүүдийн 4.4, 2.1-т заасны дагуу Э.ЦХХКомпаниас учруулсан бодит хохирол болон алдангид нийт 439 266 750 төгрөгийг нэхэмжилсэн, одоо 356 698 274 төгрөгийг гаргуулна, өмгөөлөгчийн тайлбарыг дэмжиж байна гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Хариуцагч талаас 2018 оны 02 дугаар сарын 8-ны өдөр гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна.Зураг төсөл анхнаасаа 3 давхар шиллэгээтэй хийх байсан боловч 2 давхараар хийсэн учир 3 давхар болгох зардлыг нэхэмжилж байгаа.Энэ нь Эрдэм Түм ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр 206 814 674 төгрөг болохоор байгаа, 1 дүгээр гэрээнд 3 ширхэг бариулыг 1 552 500 төгрөгөөр Г.Э өөрөө худалдаж авч өгсөн.Гэрээний дүнгээс гадна бариулыг өөрийн мөнгөөр худалдаж авч өгөөд хийлгэсэн.Миний зардлаар хийсэн ажил гэж тайлбарлаж байгаа боловч гэрлүүдийг өөрийн хөрөнгөөр авч өгснөөр нэхэмжлэх шаардлага үүсч байна.2 дугаар гэрээнд нийт 7 төрлийн ажлыг хийх явцад 4 490 200 төгрөг, 30 676 000 төгрөг, 172 557 төгрөг, 1 210 583 төгрөгөөр 1, 2, 3 давхарын цахилгааны гэрлийг авч өгсөн.Ийм мөнгө гаргуулчихаад 130 000 000 төгрөгөө бүтнээр нь нэхээд байгаа.Мөн цахилгааны кабель, холболтын хайрцаг 1 372 786 төгрөгөөр, Г.Э өөрийн мөнгөөр худалдаж авч хийлгэсэн.Мөн 1 125 000 төгрөг, 760 500 төгрөг, 60 000 төгрөг, 440 000 төгрөг 580 000 төгрөг гэх мэт сөрөг нэхэмжлэлд дурдсан материалуудыг 2 дугаар гэрээний үүргийг гүйцэтгэхэд Г.Эээр худалдан авахуулж хийлгэсэн.Өөрийн зардлаар худалдаж авч, хийсэн гэж байгаа нь үндэсгүй.Хаанаас авсан талаар бүх баримтыг орчуулгатай нь өгсөн, нийт 11 794 802 төгрөг болж байгаа.Энэ мөнгийг цэвэр Г.Эийн данснаас гарсан мөнгөөр худалдаж авсан материал байгаа.Шинжээчийн дүгнэлтээр тодорхойлогдож байгаа ажлыг, хийгдээгүй ажлын дүнтэй харьцуулахад 26 611 600 төгрөгийг илүү төлсөн байгаа үүнийг шаардаж байгаа.Нөгөө талаар дутуу хийсэн ажлуудыг хийж гүйцэтгэхэд гарах зардал байгаа.Э.ЦХХК-ийн хийх ёстой байсан цонхыг Рояал Цонх ХХК-иар хийлгэсэн.Зардал нь 2 398 000 төгрөг болсон, төлбөр төлсөн баримт нь хавтаст хэрэгт авагдсан.Мөн 3 230 000 төгрөгийн ажил буюу интернэтийн шугамын ажил бас дутуу хаясан.Барилгыг ашиглалтад оруулаад зарим айл, оффис нь интернэтгүй гээд гомдол гаргахад Файнтайм ХХК-иар хийлгэсэн, төлбөр төлсөн баримтыг хавтаст хэрэгт өгсөн гэх мэт дутуу хийсэн ажлыг нь өөр компаниар хийлгэснээ нэхэж байгаа.Силкон шахах, дохиолол холбох, залгуур суурилуулах, зарлан мэдээллэх системийн холболтыг дахин хийлгэх болон, өмнө 2 компаниар хийлгэсэн зардал нийлээд 98 567 227 төгрөг болж байгаа.Арматурын төмрийг хамгийн сүүлд дурдсан, 2 000 000 төгрөгөөр нэхсэн хэрэгт 980 000 төгрөгийг чийдэнгийн мөнгө гэж Б.Отгонбаяр хийсэн.Хашаан дотор байсан арматурын төмрийг өмчлөгчийн зөвшөөрөлгүй харуулд нь худлаа хэлээд өөрийнхөө цонхны үйлдвэр барьж байгаа газар аваачсан байхад нь Г.Э, Мягмаржав нар очиж уулзахад би төлнө гэж хэлээд чийдэнгийн мөнгө гэж худлаа утга бичиж 980 000 төгрөг шилжүүлсэн, 2 000 000 төгрөг авах ёстой боловч тэр шилжүүлсэн мөнгийг нь хасаад 1 020 000 төгрөг болж байгаа. Ингээд 1 болон 2 дугаар гэрээний дутуу хийсэн ажил нэгэнт тодорхой, талууд үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувиар алданги тооцож авна гэж заасан.Г.Эийн зүгээс алданги нэхэх эрх үүсч байгаа, 1 дүгээр гэрээний алданги 21 095 800 төгрөг болж байгаа.Цавуугаар нааж ажлаа хийх байтал хийгээгүйгээс болоод 21 565 000 төгрөгөөр Болортунгалаг ХХК-иар хийж гүйцэтгүүлэхээр гэрээ хийсэн, 64.46 м.кв цонхыг хийгээгүй нь 20 626 600 төгрөг болно гэсэн дүгнэлт гарсан.Энэ хийгээгүй ажлын үнийн дүн 42 191 600 төгрөг болж байгаа.Тохирсон дүнгээр тооцвол хэт давж байгаа тул хуульд нийцүүлэн 50 хувь буюу 21 095 800 төгрөг болсон. 2 дугаар гэрээний алданги 30 970 445 төгрөгийг нэхэж байгаа.Энэ нь нийт үнийн дүн 130 000 000 төгрөгийн ажил хийхээр тохирсон бөгөөд хийгдээгүй ажлын үнийн дүн 61 940 890 төгрөг болж байгаа. 2 дугаар гэрээн дээр шинжээчийн дүгнэлтээр үндэслэхэд 68 059 110 төгрөгийн ажил хийсэн гэж дүгнэхээр байгаа.Иймд ажил гүйцэтгэх 01, 02 тоот гэрээний дагуу Э.ЦХХКомпани нь хийж гүйцэтгэх ёстой ажлаа зураг төсөл зөрчиж хийсэн болон дутуу гүйцэтгэснийг бусад этгээдээр гүйцэтгүүлсэн, гүйцэтгэх төлбөрт 304.632.029 төгрөг, алданги 52 066 245 төгрөг нийт 356 698 274 төгрөгийг нэхэмжилж байна, алдангийн 82 568 475 төгрөгөөс татгалзаж байна гэв.

 

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонбаяр шүүхэд гаргасан тайлбартаа:Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, 01 тоот гэрээний дагуу ажлыг бүрэн гүйцэтгэж хүлээлгэж өгсөн, 02 тоот гэрээний дагуу ажлыг 2015 оны 6 дугаар сарын 1-нд хүлээлгэж өгсөн, нотлох баримтаар нотлогдож байгаа.Барилгыг улсын комисс хүлээн авсан, сөрөг шаардлага үндэслэлгүй байна.Э.ЦХХКомпанийн хийсэн бүх ажлыг гүйцэтгээгүй гэж манайхаас бүхэлд нь нэхсэн, нэхэмжлэгчээс нэхэмжилсэн 439 266 750 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Гэрээний хавсралтад үнийн санал байгаа, үүн дээр ямар ажил хийхийг үнийн дүнтэй нь жагсаасан байгаа, 2 давхарт байрлах 6 оффисийн гэрлийг хийж өгнө гэж тохирсон.Энэ тохиролцооны дагуу 52 гэрлийн мөнгө болох 936 000 төгрөг шилжүүлсэн.Бусад оффисийн гэрэл бидэнд хамаагүй, бид 1 давхар, подвол, орцны гэрлийг хийж өгсөн.Тухайн баримт нь энэ барилгад зориулж авсан уу? айлдаа авсан уу? хаана яаж авсан нь тодорхойгүй.Нэг гэрлийг 18 000 төгрөгөөр хийнэ гэхэд биднээс мөнгийг нь аваад л хийсэн.Арматурын төмөр хэзээ хаанаас авсан мэдэхгүй худлаа юм яриад байна.Стандарт бариул хийж байхад өөрсдийн үзэмжээр 100 000 төгрөг нэмж урт бариул хийлгэсэн, 2 гэрээний хувьд бүгдийг нь хүлээлгээд өгсөн, гэрээнд зарлан мэдээллэх хоолой хийнэ гэж тохироогүй.Гэхдээ хийж өгсөн, утсыг нь татчихсан, өсгөгч л дутуу байгаа, интернэтийн шугам бол 6 айлтай 9 давхар байхад айл болгонд 3 ширхэгийг хийж өгсөн, оффист ч гэсэн 3 ширхэгийг хийж өгсөн, өөр компаниар хийлгэсэн, хийлгэнэ гэсэн баримтаар мөнгө нэхээд байгаа нь үндэслэлгүй гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд тайларлахдаа:Хэрэгт өгсөн баримт нь Үндэсний төв архивт хүлээлгэж өгөхдөө бүрдүүлсэн баримтаас нь хэдэн баримтуудыг шүүхийн журмаар авч өгсөн.Барилгад 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр урьдчилсан комисс ажилласан ба дутуу байгаа зүйлс сөрөг шаардлагад байхгүй.Ажил гүйцэтгэх гэрээний үнийн дүн 130 000 000 төгрөг байгаа.Гэрлийн мөнгө шаардаад байгаа, энэ хавсралтыг хэргийн материалд өгсөн.Гэрлийн мөнгө 936 000 төгрөг шилжүүлсэн, хулгай хийсэн гэдгийг нотолсон баримт алга, зураг төслийг өөрчлөх эрх танд л байгаа, бид ажлаа л хийсэн.Өөрөө өөртөө учруулсан хохирлоо нэхэж байгаа нь үндэслэлгүй байна.Болортунгалаг ХХК-иар гүйцэтгүүлээгүй, улсын комисс хүлээгээд авчихсан, сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.ЦХХКомпани хариуцагч Г.Э, Ж.М нарт холбогдуулан ажил гүйцэтгэх 01 тоот гэрээний дутуу төлбөр 25 698 000 төгрөг, алданги 12 849 000 төгрөг нийт 38 547 000 төгрөг, ажил гүйцэтгэх 02 тоот гэрээний 130 000 000 төгрөг, алданги 65 000 000 төгрөг нийт 195 000 000 төгрөг, НӨАТ болох 45 568 900 төгрөг, хохирлын 101 615 800 төгрөг нийт 380 731 700 төгрөг гаргуулах тухай шаардлагыг шүүхэд гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч байгууллага нь хариуцагч Ж.Маас татгалзаж нэхэмжлэлийн шаардлагын дүн болох 380 731 700 төгрөгийг хариуцагч Г.Эээс гаргуулахаар шаардаж байна.

 

Э.ЦХХКомпанийн дутуу хийсэн ажлыг гүйцэтгэхэд 264 793 400 төгрөг, Эрдэнэцэцэгээр авахуулсан материалын үнэ 11 794 802 төгрөг, арматурын үнийн үлдэгдэл 1 020 000 төгрөг, илүү шилжүүлсэн 26 611 600 төгрөг, алданги 134 634 720 төгрөг нийт 439 266 750 төгрөгийг Э.ЦХХКомпаниас гаргуулах тухай сөрөг шаардлагыг хариуцагч нар шүүхэд гаргасан боловч шүүх хуралдаан дээр сөрөг шаардлагад дурдсан алдангийн 82 568 475 төгрөгөөс татгалзаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын дүнг 356 698 274 төгрөг болгон багасгаж, уг сөрөг шаардлагыг зөвхөн Г.Эийн гаргаснаар дэмжиж оролцсон болно.

 

Шүүх Э.ЦХХКомпанийн нэхэмжлэлийн шаардлагаас 121 466 550 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдсэн 259 265 150 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 23 574 700 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдсэн 333 123 574 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Э.ЦХХКомпани Г.Этэй 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 01 тоот Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутагт баригдсан WM үйлчилгээ, орон сууцны зориулалттай барилгын 268 м.кв цонх, 21 м.кв хаалга, 769.68 м.кв шилэн фасадны ажлыг гүйцэтгэх, захиалагч 325 000 000 төгрөгийн хөлс төлөхөөр талууд тохирсон байна./хх 6-7/

 

Мөн 2015 оны 6 дугаар сарын 1-ний өдөр 02 тоот гүйцэтгэх гэрээ байгуулж, тус барилгын цахилгаан, галын дохиолол, интернет, домофон, дотор, гадна хяналтын камер суурилуулах ажлыг гүйцэтгэх, захиалагч 130 000 000 төгрөгийн хөлсөнд 60 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай талбайг ажил гүйцэтгэгч Э.ЦХХКомпанид шилжүүлэхээр талууд тохирсон байна./хх 8-100/

 

Ажил гүйцэтгэгч Э.ЦХХКомпани нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн хэмжээгээр биелүүлсэн, уг барилгыг улсын комисс хүлээгээд авсан байхад захиалагч ажлын хөлсийг дутуу төлсөн гэж маргаж байхад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ гүйцэтгэгч нь ажлаа дутуу хийсэн, гүйцэтгэсэн ажлаа актаар хүлээлгэж өгөөгүй, бид өөрсдөө мөнгө гарган барилгын ажлыг гүйцээж улсын комисст хүлээлгэж өгсөн гэж тайлбарлаж байна.

           

Нэхэмжлэгч    Э.ЦХХКомпани 01 тоот гэрээний дагуу захиалагч талаас ажлын хөлс 300 000 000 төгрөгийг хүлээн авсан талаар маргаагүй бөгөөд үлдсэн 25 689 000 төгрөгийг төлөх эсэх талаар талууд маргаж байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хүсэлтээр шинжээч томилж Э.ЦХХКомпанийн гүйцэтгээгүй ажлын үнэлгээний талаарх дүгнэлтийг шинжээч Итгэлт-Эстимэйт ХХКомпани 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр гаргасан байна./хх-108-131/

 

Мөн хариуцагчийн хүсэлтээр томилсон шинжээч Эрдэм Түм ХХКомпанийн дүгнэлтэд дутуу буюу огт хийгдээгүй 10 ажлын төсөвт өртгийн дүнг тодорхойлсон байна./2 дугаар хх 139-161/

 

Талуудын гэрээгээр тохирсон ажлын хэмжээ, шинжээчийн дүгнэлт, талуудын тайлбарыг үндэслэн тэдний хооронд хийгдсэн 01 тоот гэрээгээр тохирсон ажлаас Э.ЦХХКомпани нь 274 425 300 төгрөгийн ажлыг, 02 тоот гэрээгээр тохирсон ажлаас 80 977 700 төгрөгийн ажлыг гүйцэтгэсэн байх бөгөөд Э.ЦХХКомпани нь 01 тоот гэрээний дагуу хариуцагчаас шилжүүлсэн мөнгөн дүнгээс тооцоход 23 574 700 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгээгүй байх тул уг мөнгийг захиалагчид эргүүлэн төлөх нь зүйтэй байна.

 

Зохигч талуудын хооронд байгуулагдсан 02 тоот гэрээнээс 80 977 700 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн байх тул үүнд талуудын гэрээгээр тохирсон алдангийг 40 488 850 төгрөгөөр тооцож нийт 121 466 550 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож шийдвэрлэх нь үндэстэй байна.

 

Ажил гүйцэтгэх гэрээний 4.4-т захиалагч хөлс төлөх үүргээ билүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцож алданги төлөхөөр тохирсон байх боловч Иргэний хуулийн 232 дүгээр зүйлийн 232.4-т зааснаар алдангийг 40 488 850 төгрөгөөр тооцсон болно.

 

Ажил гүйцэтгэгч нь гэрээгээр тохирсон 130 000 000 төгрөгийн ажлаас 80 977 700 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн байх бөгөөд захиалагч тал 60 м.кв бүхий үйлчилгээний талбайг шилжүүлээгүй байна.

 

Нөгөө талаар тухайн барилгыг улсын комисс хүлээн авсан үйл баримтаар Э.ЦХХКомпани нь гэрээний үүргийг захиалагчид хүлээлгэн өгсөн байна гэж үзэх боломжгүй байна.

 

Нэхэмжлэгч байгууллага нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд зааснаар гүйцэтгэсэн ажил үйлчилгээний орлогын 10 хувиар тооцож нэмэгдсэн өртгийн албан татварыг суутган авч төсөвт төвлөрүүлэх үүрэгтэй тул 455 689 900 төгрөгийн ажил үйлчилгээний орлогын 45 568 900 төгрөгийг гаргуулахаар шаардаж байх боловч ажил гүйцэтгэгч байгууллага нь гэрээний дагуу 455 689 900 төгрөгийн ажил гүйцэтгэсэн болох нь тогтоогдоогүй, татвар төлөгчийн хувьд хуульд заасан журмын дагуу эрх бүхий байгууллагад тайлагнасан болох нь баримтаар нотлогдоогүй байна.

 

Баянзүрх дүүргийн татварын хэлтсээс Э.ЦХХКомпанийн 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татвар ногдуулат, төлөлтөнд нь шалгалт хийсэн болох нь 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл болон мөн өдрийн шийтгэлийн хуудсаар нотлогдож байна.

 

Э.ЦХХКомпани нь 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ шаардлагыг нэмэгдүүлж, иргэн Н.Өлзийбаяртай 2015 оны 6 дугаар сарын 8-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 45 000 ам долларыг, 11 сарын хугацаатай, сарын 1,4 хувийн хүүтэй зээлж, Г.Этэй байгуулсан 02 тоот гэрээний үүргийг гүйцэтгэхэд зарцуулсан тул энэ зээлийн гэрээний дагуу Н.Өлзийбаярт төлсөн зээлийн хүү, ам долларын ханшийн зөрүү 101 615 800 төгрөгийн хохирол учирсан гэж тайлбарлан шаардаж байна.

 

Талуудын хооронд 2015 оны 6 дугаар сарын 1-ний өдөр хийгдсэн ажил гүйцэтгэх гэрээний 1.1-т гүйцэтгэгч нь захиалгын дагуу Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутагт баригдсан WM үйлчилгээ, орон сууцны зориулалттай барилгын цахилгаан, галын дохиолол, интернет, домофон, дотор, гадна хяналтын камер суурилуулах ажлыг өөрийн хөрөнгөөр батлагдсан зураг төслийн дагуу хийж гүйцэтгэж захиалагчид шилжүүлж хөлсөнд нь тус барилгын 2 дугаар давхарт 60 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай талбайг Э.ЦХХКомпанид шилжүүлэхээр талууд тохирсон байна.

 

Э.ЦХХКомпани нь WM үйлчилгээ, орон сууцны зориулалттай барилгын цахилгаан, галын дохиолол, интернет, домофон, дотор, гадна хяналтын камер суурилуулах ажлыг өөрийн хөрөнгөөр батлагдсан зураг төслийн дагуу хийж гүйцэтгэх үүргийг гэрээгээр хүлээсэн байна.

 

Хэдийгээр Э.ЦХХКомпани нь Н.Өлзийбаяртай 2015 оны 6 дугаар сарын 8-ны өдөр байгуулсан зээлийн гэрээндээ уг зээлийн мөнгийг Г.Этэй байгуулсан 02 тоот гэрээний үүргийг гүйцэтгэхэд зарцуулсан гэж бичсэн, мөн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байх боловч 45 000 ам долларыг бодитоор дээрх 02 тоот гэрээний үүргийг гүйцэтгэхэд зарцуулсан болох нь баримтаар тогтоогдоогүй байна.

 

Зээлдүүлэгч Н.Өлзийбаярын өмнө гэрээгээр Э.ЦХХКомпанийн хүлээсэн зээлийн хүү, ам долларын ханшийн өөрчлөлтөд хариуцагч талыг буруутай гэж үзэх боломжгүй бөгөөд энэхүү зээлийн хүү болон валютын ханшийн өөрчлөлтийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-т заасан хохиролд тооцох боломжгүй байна.

 

Сөрөг шаардлагын тухайд:

 

Э.ЦХХКомпанийн дутуу хийсэн ажлыг гүйцэтгэхэд 264 793 400 төгрөг, Эрдэнэцэцэгээр авхуулсан материалын үнэ 11 794 802 төгрөг, арматурын үнийн үлдэгдэл 1 020 000 төгрөг, илүү шилжүүлсэн 26 611 600 төгрөг, алданги 52 066 245 төгрөг нийт 356 698 274 төгрөгийг Э.ЦХХКомпаниас шаардаж байна.

 

Билгүүн Шонхор ХХКомпанийн хийсэн барилгын зураг төслийн цонхны загвар хэмжээний зурагт цонх нь Монгол улсад мөрдөж буй норм, MNS-5830:2007 стандарт дулаан техникийн шаардлага хангасан 3 давхар шиллэгээтэй байх шаардлагатай, шинжээч Итгэлт-Эстимэйт ХХКомпанийн дүгнэлтэд цонх нь 2 давхар шилтэй гэж тус тус заасан байх боловч хариуцагч тал нь цонхыг 3 давхар шилтэй болгож өөрчлөхөд 264 793 400 төгрөг болно гэж шаардаж байна.

 

Тиймээс хариуцагч тал нь WM үйлчилгээ, орон сууцны зориулалттай барилгын цонхыг зурагт зааснаар 3 давхар шиллэгээтэй болгож бодитоор хийгээгүй атлаа дээрх зардлыг шаардаж байгаа нь үндэслэлгүй байна.

 

Э.ЦХХКомпани гэрээний дагуу үүргээ гүйцэтгэж байх явцдаа 11 794 802 төгрөгийн эд зүйлсийг Г.Эээр авхуулж уг барилгад хийсэн гэх үйл баримтад хариуцагч тал маргахгүй байх боловч энэхүү 11 794 802 төгрөгийг ямар үндэслэлээр Э.ЦХХКомпаниас шаардаж байгаа нь тодорхой бус байна.

 

Э.ЦХХКомпанийн төлөөлөгч нь 2 000 000 төгрөгийн үнэ бүхий арматурын каттинг төмөрийг дур мэдэн авч явсан гэж 1 020 000 төгрөгийг шаардаж байх боловч уг арматурын каттинг төмрийг хариуцагчид мэдэгдэлгүйгээр хэн, хэзээ авсан болох нь, тухайн төмрийн үнэ бодитой эсэх нь тодорхойгүй байна.

 

Харин дээр дурдсан Э.ЦХХКомпани 01 тоот гэрээний дагуу хариуцагчаас шилжүүлсэн 300 000 000 төгрөгөөс тооцоход 23 574 700 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгээгүй байх тул энэ дүнгийн хэмжээгээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр шилжүүлсэн мөнгөө гэрээ дуусгавар болсноос буцаан шаардах эрхтэй байна.

 

Өөрөөр хэлбэл талуудын хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдаж, цааш дутуу хийсэн ажлыг гүйцэтгэхгүй тохиолдолд хариуцагч дээрх хуульд зааснаар ажлын хөлсийг илүү авснаараа үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх боломжтой байна.

 

Мөн хариуцагч талын шаардаж байгаа 52 066 245 төгрөгийн алдангийн тооцоо, үндэслэл тодорхойгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна гэж заасны дагуу Итгэлт Эстимэйт ХХКомпанийн шинжээчийн хөлс 1 000 000 /нэг сая/ төгрөг, Эрдэм Түм ХХКомпанийн шинжээчийн хөлс 1 800 000 /нэг сая найман зуун мянга/ төгрөгийг зохигч талуудаас тэнцүү хэмжээгээр гаргуулж олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ.Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно гэж заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч байгууллагын төлсөн 2 377 530 төгрөгийг, хариуцагчийн төлсөн 2 361 283 төгрөгөөс 2 354 283 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас илүү төлсөн 7000 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж Г.Эт эргүүлэн олгож, Э.ЦХХКомпаниас 275 823 төгрөгийг гаргуулан хариуцагчид, Г.Эээс 765 282 төгрөгийг гаргуулан Э.ЦХХКомпанид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, 343 дүгээр зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасныг баримтлан Г.Э-ээс 121 466 550 /нэг зуун хорин нэгэн сая дөрвөн зуун жаран зургаан мянга таван зуун тавин/ төгрөгийг гаргуулан Э.ЦХХКомпанид олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдсэн хэсэг 259 265 150 /хоёр зуун тавин есөн сая хоёр зуун жаран таван мянга нэг зуун тавин/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан Э.ЦХХКомпаниас 23 574 700 /хорин гурван сая таван зуун далан дөрвөн мянга долоон зуун/ төгрөгийг гаргуулан Г.Эт олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдсэн хэсэг 333 123 574 /гурван зуун гучин гурван сая нэг зуун хорин гурван мянга таван зуун далан дөрвөн/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Нэхэмжлэгч Э.ЦХХКомпани нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж.Маас, хариуцагч тал шүүх хуралдаан дээр сөрөг шаардлагын 82 568 475 /наян хоёр сая таван зуун жаран найман мянга дөрвөн зуун далан таван/ төгрөгөөс тус тус татгалзсан болохыг дурдсугай.

 

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 377 530 төгрөгийг, хариуцагчийн төлсөн 2 361 283 төгрөгөөс 2 354 283 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 7000 төгрөгийг Г.Эт олгосугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан Э.ЦХХКомпаниас 1 400 000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг, Г.Эээс 1 400 000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг тус тус гаргуулж Итгэлт Эстимэйт ХХКомпанид 1 000 000 /нэг сая/ төгрөгийг, Эрдэм Түм ХХКомпанид 1 800 000 /нэг сая найман зуун мянга/ төгрөгийг тус тус олгосугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ         З.ДОРЖНАМЖИН