Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 128/ШШ2021/0715

 

 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны 5 танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: Ү.Э

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Засаг дарга

Гуравдагч этгээд: Г.Б

Гуравдагч этгээд: Х.Г

Нэхэмжлэлийн шаардлага: Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн ******* дугаар захирамжийн Х.Гэд холбогдох хэсэг, 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн ******* дугаар захирамжийн Г.Бд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгох.

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага: Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2011 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн дүгээр захирамжийн Х.Г миний газартай давхцуулан Ү.Эд газар эзэмших эрх олгосон хэсгийг хүчингүй болгох.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Б, түүний өмгөөлөгч Б.Г, гуравдагч этгээд Г.Бын өмгөөлөгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Цэвэлмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа:

“...Ү.Э миний бие Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, *******ад байрлах улсын бүртгэлийн дугаартай зуслангийн зориулалттай газрыг тус дүүргийн Засаг даргын 2011 оны   дүгээр захирамжаар эзэмшиж байсан бөгөөд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийг зөрчин дүүргийн Засаг даргын 2019 оны ******* дүгээр захирамжаар Х.Гэд давхардуулан олгосон байна.

Мөн Х.Г дүүргийн Засаг даргын 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн ******* дугаар захирамжаар Г.Б газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлсэн. 

Миний бие тус газрыг 2011 оноос гэрээнд заасны дагуу хашаалж, хамгаалан ашиглаж, гэрээнд ногдуулсан газрын төлбөрийг үүргийн дагуу тасралтгүй төлж ирсэн. Өвлийн байшин барих зорилгоор зуны хоёр давхар палкан байшингаа буулгаж, бохирын сефтик систем суурилуулж, сууриа бэлдэж байх явцдаа миний бие АНУ-ын Вашингтон хотод хот төлөвлөлтийн чиглэлээр магистрт сурах болсон тул байшингаа барьж амжилгүй түр орхин АНУ-д ирсэн байдаг. Мэргэжлийн байгууллагын алдаатай ажиллагаанаас үүдэн миний эзэмшиж буй газар, өмч хөрөнгөнд их хэмжээний хохирол учруулсан шийдвэрийг Сүхбаатар дүүргийн Засаг дарга давхар гаргаж миний хууль ёсны эрхийг ноцтой зөрчсөн тул Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд тус тус асуудлыг шийдвэрлэж, гомдлыг барагдуулах талаар хандсан.

Тус холбогдох байгууллагууд нь энэхүү газрын маргаан нь бусдын өмч хөрөнгөтэй холбоотой байх тул Газрын тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн хариу өгсөн тул Захиргааны хэргийн шүүхэд Х.Г болон иргэн Г.Б нарт давхардуулан олгосон газрын захирамжуудыг хүчингүй болгуулахаар, хууль ёсны өмчлөлийн эрхийг сэргээлгэхээр энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Иймд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн ******* тоот захирамжийн Х.Гэд холбогдох хэсэг болон Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн ******* дугаар Газар олгох тухай захирамжийн Г.Бд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, иргэн Ү.Э миний Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2011 оны дүгээр захирамжаар олгосон газар эзэмших эрхийг сэргээж өгнө үү.“ гэв.

Нэхэмжлэгч Ү.Эы итгэмжлэгдсэн төлөөлөгч ын өмгөөлөгч Б.Г шүүхэд гаргасан тайлбартаа:

“...Х.Гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2011 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн А/ дүгээр захирамжийн Х.Г миний газартай давхцуулан газар эзэмших эрх олгосон хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэх шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. 

Ү.Э нь уг газрыг 2011 оноос зохих журмын дагуу эзэмшиж  төлбөрийг хуульд зааснаар төлж, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлд зааснаар эрх, үүргээ хэрэгжүүлсээр ирсэн. Газар эзэмших эрхийг хэрэгжүүлснээс хойш Ү.Э нь зуслангийн зориулалттай байшин барьж амьдарч байсан бөгөөд улмаар уг байшингаа өвлийн зориулалттай болгон өөрчлөх зорилгоор буулгаж инженерийн шугам сүлжээ буюу бохир, цэврийн шугам сүлжээний байгууламжийг барьсан байсан. Гэвч АНУ-д суралцахаар болсонтой холбогдуулж, байшингаа барьж амжилгүй АНУ-д түр хугацаагаар амьдрах болсон юм. 

Харин Ү.Эыг гадаад улсад байх хугацаанд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн ******* дүгээр захирамжаар олгосон газарт нь давхцуулан иргэн Х.Гэд 15 жилийн хугацаагаар газар эзэмшүүлэхээр захирамжилж улмаар газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг зөрчсөн төдийгүй гуравдагч этгээд Ү.Эы газар эзэмших эрхийг шууд зөрчсөн үйлдэл болсон. Ү.Э 2011 оноос хойш хууль ёсоор эзэмшиж байсан газрыг Х.Гэд хууль бусаар эзэмшүүлэх шийдвэр гарсан гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл Ү.Эыг газар эзэмших үед 2011 онд Х.Г нь тухайн газрыг ямар нэг хэлбэрээр огт эзэмшдэггүй байсан бөгөөд 2019 оноос өмнө эзэмшиж байсан хүний газар дээр Газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчин газар эзэмшиж, улмаар хууль ёсоор эзэмшиж байсан Ү.Эы газар эзэмших эрхийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь Монгол Улсын Хууль тогтоомж, шударга ёсны зарчимд огт нийцэхгүй үйлдэл юм. Х.Гээс өөр бусдын эрхийг хүндэтгэдэг иргэн байсан бол тухайн газарт миний үйлчлүүлэгч Ү.Эы хашаа, байшингийн цэвэр, бохирын байгууламж зэрэг хүний эзэмшилд байгааг шууд харуулах боломжтой эд хөрөнгө байсан. Гэвч үүнийг үл хэрэгсэн байшин барьсан атлаа одоо 2011 онд олгогдсон гэрчилгээг хүчингүй болгуулахаар бие даасан шаардлага гаргаж байгаа нь хууль тогтоомжид нийцэхгүй.” гэжээ.

Хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 “...2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн ******* дүгээр захирамжаар Х.Гэд уг маргаан бүхий газрыг олгосон. 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн ******* дугаар захирамжаар иргэн Г.Бд уг маргаан бүхий газрын эрх шилжсэн байна. Уг маргаан бүхий газар нь 2011 онд иргэн Ү.Эы нэр дээр дүгээр захирамжаар газар эзэмшүүлэх захирамж гарч байсан байна. 

Захиргааны байгууллагаас 2019 оны *******, 2020 оны ******* дугаар захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгосон юм уу ямар нэгэн хууль ёсны эрх ашиг сонирхлыг нь зөрчсөн Захиргааны акт гаргаагүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.“ гэв.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.Б шүүхэд гаргасан бие даасан шаардлага болон түүний үндэслэлдээ:

“Х.Г нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн ******* дүгээр захирамжаар Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, *******ад байрлалтай, нэгж талбарын ******* дугаар бүхий 615 м2 газрыг эзэмшиж авсан байсан бөгөөд, уг газрыг Г.Б миний бие Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн ******* дугаар захирамжаар шилжүүлэн авч, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмших эрхтэй болсон.

Миний бие Х.Гтэй анх уулзаж, газар дээр очиход 2 талд хаалттай, хоосон газар байсан бөгөөд, Сүхбаатар дүүргийн Газрын албанд удаа дараа очиж, бусдын эзэмшил газартай давхцал байгаа эсэхийг тодруулж, газрын мэргэжилтнээр кадастрын зургийг шалгуулахад ямар нэгэн давхцалгүй гэж байсан тул уг газрын шилжүүлэн авахаар тохиролцсон.

Миний бие 2020 онд 6 дугаар сард газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулж, Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлтээ өгч, Гидрогео компанитай барилгын талбайн инженер геологийн судалгаа хийлгэж Содон нар констракшн барилгын компанитай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, 109,250,000 төгрөгийн өртөг бүхий барилга бариулж, өнөөдрийг хүртэл уг байшиндаа амьдарч байгаа бөгөөд, уг газрыг худалдан авах, хашаа, байшин бариулсан зэрэгт 100 гаруй сая төгрөгийн зардал гараад байгаа билээ.

Гэтэл Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас уг газрыг 2011 оны дүгээр захирамжаар Ү.Эд эзэмшүүлсэн газартай давхцалтай гэж байгаа нь Г.Б миний газар эзэмших эрхийг ноцтой зөрчихийн зэрэгцээ, надад эд хөрөнгийн хохирол учруулахаар байна.

Ү.Э нь 2011 онд эзэмшсэн газраа хаяж явсан, зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаагүй хэрнээ 9 жилийн дараа гэнэт миний эзэмшлийн газар гээд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Иймд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасны дагуу Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2011 оны 09 дүгээр сарын12-ны дүгээр захирамжийн Ү.Эд холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Гуравдагч этгээд Х.Г шүүхэд гаргасан тайлбартаа:

“... Миний бие Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн ******* дүгээр захирамжаар Сүхбаатар дүүргийн 19-р хороо *******ад байрлалтай 1462102570 дугаар бүхий 615 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зуслангийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшихээр эрхээ Улсын бүртгэлийн Э-******* дугаар бүртгэлийн гэрчилгээтэй кадастрын зураг мэдээллийн санд орсон. Иргэн хуулийн этгээдэд газар эзэмших гэрээ байгуулан 2 жил газар эзэмшлийн төлбөрийг төлж цахилгаан дулаан зэргийг шийдвэрлэн 100.000.000 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж барилга байгууламж барьж амьдарч байгаа болно. Гэтэл газрын албанаас шаардах хуудас өгч 1 хоногийн дотор буулга гэж мэдэгдлээ.

Х.Г намайг энэ газрыг эзэмших талаар хүсэлт гаргаж байхад ямар нэгэн иргэн эзэмшээгүй, мэдээллийн санд ороогүй байсан ба газар зохион байгуулагчийг авч очин үзүүлж кадастрын зураг хийлгэж байсан. Гэтэл одоо иргэний газартай давхацсан байна гэж мэдэгдэж байгааг нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний орон сууцыг минь буулгах шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд тухайн үед давхцал байсан бол би дээрх хөрөнгө оруулалтыг хийхгүй байсан. Дэлхий нийтэд тархсан цар тахал Монголчууд бидний амьдралд хүнд тусаж байгаа болон Үндсэн хуулиар олгогдсон хууль ёсны эрх, ашгийг маань хамгаалж 100.000.000 сая төгрөгийн хувийн сууц барьсан. Мөн Сүхбаатар дүүргийн Газрын албаны газар зохион байгуулагчийн хариуцлагагүй үйл ажиллагаанаас болж их хэмжээний хөрөнгөөр хохироход хүрээд байна. Иймд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2011 оны 9 дүгээр сарын 12-ны дүгээр захирамжийн Х.Г миний газартай давхцуулан Ү.Эд газар эзэмших эрх олгосон хэсгийг хүчингүй болгуулах Г.Бын бие даасан шаардлагыг дэмжиж байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ү.Э Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан  тус дүүргийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн ******* дугаар захирамжийн Х.Гэд холбогдох хэсэг, 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн ******* дугаар захирамжийн Г.Бд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага, гуравдагч этгээд Г.Баас Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2011 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн дүгээр захирамжийн Х.Г миний газартай давхцуулан газар эзэмших эрх олгосон хэсгийг хүчингүй болгох шаардлага бүхий бие даасан шаардлагыг тус тус гаргажээ.

Тус шүүхийн шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 9289 дугаар[1] захирамжаар Ү.Эы нэхэмжлэлтэй Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох хэргийг Х.Гийн нэхэмжлэлтэй мөн дүүргийн Засаг даргад холбогдох хэрэгтэй нэгтгэн шийдвэрлэсэн болно.

Мөн Х.Гээс Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2011 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн дүгээр захирамжийг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийг тус шүүхийн шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 128/Ш32021/0******* дугаар[2] захирамжаар хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

1.Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн ******* дугаар захирамжийн Х.Гэд холбогдох хэсэг, 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн ******* дугаар захирамжийн Г.Бд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Ү.Эд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2011 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн дүгээр[3] захирамжаар Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, *******ад байрлах улсын бүртгэлийн дугаартай зуслангийн зориулалттай 700 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрхийн гэрчилгээ олгосон.

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2021 оны 3 дугаар сарын 02-ны 2/453 дугаар[4] албан бичгээр “... нэгж талбарын ******* дугаар бүхий 615 м.кв талбайтай газар нь иргэн Х.Гийн нэр дээр газар эзэмших эрхтэйгээр бүртгэгдсэн.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны мэдээллийн сангийн хяналт шалгалт хийх ажлын хэсгийн 9 дүгээр хурлын шийдвэрээр ... устгагдсан төлөвт шилжүүлэх шийдвэр гарснаар нэгж талбарын ******* дугаартай газар нь эзэмшигчийн мэдээлэлгүйгээр тухайн төлөвт бүртгэгдсэн байна.

Дээрх нэгж талбаруудыг давхцуулан үзэхэд нэгж талбарын *******, ******* дугааартай газрууд нь хоорондоо давхцалтай.” гэжээ.

Тодруулбал, нэхэмжлэгч Ү.Эы эзэмшлийн  нэгж талбарын ******* дугаартай газар нь устгагдсан төлөвт шилжсэн, гуравдагч этгээдийн Х.Гийн ******* дугаар бүхий газартай давхцалтай гэсэн лавлагаа ирүүлжээ.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны мэдээллийн сангийн хяналт шалгалт хийх ажлын хэсгийн 9 дүгээр[5] хурлын шийдвэрээр Газрын кадастрын мэдээллийн санд засвар хийгдээгүй төлөвт байгаа устсан нэгж талбарын давхаргад шилжүүлэн бүртгэх нэгж талбарын тоог тогтоосон бөгөөд нэхэмжлэгч  Ү.Эы эзэмшлийн  нэгж талбарын ******* дугаартай газар нь устгагдсан төлөвт шилжсэн шалтгааныг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны мэдээллийн санд шүүхээс үзлэг[6] хийж тодруулсан.

Ийнхүү тодруулахад Ү.Эы эзэмшлийн *******  нэгж талбар нь мэдээллийн санд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2011 оны дүгээр захирамжийн дугаар болон нэгж, талбарын заагийн хамт харагдаж байсан бөгөөд эзэмшигчийн овог нэр, регистрийн дугаар байхгүй /мэдээллийн сангийн ажилтан овог нэр дутуу шивэгдсэн байгааг дүүргийн газар зохион байгуулагч тодруулах боломжтой гэж тайлбарлав./ байна.

Түүнчлэн Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 03-10/5018 дугаар[7] албан бичгээр “... ******* дугаар бүхий нэгж талбар нь 2020 оны 6 дугаар сарын 6 дугаар сарын 7-ны өдрийн байдлаар Газрын кадастрын мэдээллийн санд овог, нэр, регистрийн дугаарын мэдээлэл дутуу байсан тул Мэдээллийн сангийн хяналт шалгалт хийх ажлын хэсгийн 9 дүгээр хурлын шийдвэрээр устгагдсан нэгж талбарын түр давхаргад бүртгэгдсэн байна. Тус давхаргаас газар ашиглах, эзэмших эрх олгох захирамж болон хүчин төгөлдөр гэрээ, гэрчилгээг үндэслэн үндсэн давхаргад шилжүүлэн бүртгэдэг болно.”  гэжээ.

Өөрөөр хэлбэл, Ү.Эы эзэмшлийн  нэгж талбарын ******* дугаартай газар нь мэдээллийн сангаас бүрэн устаагүй, эзэмших эрхийг олгосон захирамжийн дугаар, нэгж талбар бүхий газрын байршил хэмжээ тодорхой харагдаж байхад Сүхбаатар дүүргийн Газрын албанаас уг нөхцөл байдлыг тодруулалгүй Х.Гийн газар эзэмших хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн нь дүүргийн Засаг даргаас Ү.Эы газар эзэмших эрх бүхий газарт Х.Гэд газар эзэмшүүлэхэд хүргэсэн гэж үзэхээр байна.

Маргаан бүхий газар нь Ү.Эы эзэмшилд байхад Х.Гэд давхцуулан олгох болсон шалтгааныг тухайн үед маргаан бүхий газрын асуудлыг хариуцаж байсан Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны газар зохион байгуулагч *******г[8] хэргийн оролцогчийн хүсэлтээр гэрчээр оролцуулан тодруулахад “... суурин судалгаа хийхэд давхцалгүй, ... хээрийн судалгаа хийхэд жижиг явган хашаа байсныг Х.Г манай хашаа гэж тайлбарласан.” гэж,

Гэрч Д.Энхтуяа[9] “... Х.Гийн хүсэлтээр Газрын албанд очиж газар зохион байгуулагчийг авч явж газрыг судлуулсан. Явган цагаан хашаа байсан...” гэж тус тус мэдүүлснээс үзэхэд бусдын эзэмшилд байгаа газрыг Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн ******* дугаар захирамжаар Х.Гэд эзэмшүүлж, 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн ******* дугаар захирамжаар Г.Бд шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.

Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 01-04/4788 дугаар[10] албан бичгээр “ Ү.Эд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2011 оны А/ дүгээр захирамжаар... эзэмших эрх олгосон бөгөөд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг зөрчин дүүргийн Засаг даргын 2019 оны ******* дүгээр захирамжаар Х.Гэд газар давхцуулан олгосон. Х.Г нь дүүргийн Засаг даргын 2020 оны ******* дугаар захирамжаар Г.Бд газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлсэн. Иймд Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасны дагуу арга хэмжээ авч, хариу мэдэгдэнэ үү.” гэж Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд мэдэгдсэн боловч Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас хууль бус үйл ажиллагааг зөвтгөх, Ү.Эы зөрчигдсөн эрхийг сэргээх арга хэмжээ аваагүй.

Эдгээр нөхцөл байдлыг дүгнэн үзэхэд нэхэмжлэгч Ү.Эы эзэмших эрхтэй нэгж талбарын ******* дугаар бүхий газрыг Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2019 оны ******* дүгээр захирамжаар Х.Гэд давхцуулан олгож,  Х.Гийн хүсэлтээр тус дүүргийн Засаг даргын 2020 оны ******* дугаар захирамжаар Г.Бд газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэснийг зөрчиж нэхэмжлэгч Ү.Эы газар эзэмших эрхэд халдсан.

Иймээс Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн ******* дугаар захирамжийн Х.Гэд холбогдох хэсэг, 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн ******* дугаар захирамжийн Г.Бд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, дээрх захирамжийн холбогдох хэсгүүдийг тус тус хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Ү.Эд Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, *******ад байрлах улсын бүртгэлийн дугаартай зуслангийн зориулалттай 700 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрхийн гэрчилгээ хүчинтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2011 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн дүгээр захирамж хүчин төгөлдөр байгаа гэдгийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа дурдсан байна.

Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн ******* дугаар захирамжийн Х.Гэд холбогдох хэсэг, 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн ******* дугаар захирамжийн Г.Бд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгосноор нэхэмжлэгч Ү.Эы газар эзэмших эрх бодитойгоор сэргэх боломжтой.

2.Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2011 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн дүгээр захирамжийн Ү.Эд газар эзэмших эрх олгосон хэсгийг хүчингүй болгох гуравдагч этгээд Г.Бын бие даасан шаардлагын тухайд:

Х.Г нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн ******* дүгээр захирамжаар Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, *******ад байрлалтай, нэгж талбарын ******* дугаартай, 615 м.кв газрыг эзэмшиж, мөн дүүргийн Засаг даргын 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн ******* дугаар захирамжаар Г.Бд шилжүүлсэн.

Гуравдагч этгээд бие даасан шаардлагадаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж зааснаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2011 оны 09 дүгээр сарын 12-ны дүгээр захирамжийн Ү.Эд холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэлтэй гэжээ.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох эрхийг мөн хуулийн 40.1-т зааснаар ... дүүргийн Засаг дарга хэрэгжүүлэх бөгөөд дүүргийн Засаг даргын энэхүү эрхийг шүүх хөндлөнгөөс хэрэгжүүлэх боломжгүй.

Уг маргаан бүхий газрыг Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2011 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн дүгээр захирамжаар Ү.Эд 15 жилийн хугацаатай эзэмших эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлсэн бөгөөд уг захирамж, газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчин төгөлдөр хэвээр байна.

Нэхэмжлэгч Ү.Эы эзэмших эрхтэй нэгж талбарын ******* дугаар бүхий газрыг Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2019 оны ******* дүгээр захирамжаар Х.Гэд давхцуулан олгож,  Х.Гийн хүсэлтээр тус дүүргийн Засаг даргын 2020 оны ******* дугаар захирамжаар Г.Бд газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэснийг зөрчсөн тул Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн ******* дугаар захирамжийн Х.Гэд холбогдох хэсэг, 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн ******* дугаар захирамжийн Г.Бд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан гуравдагч этгээд Г.Бын гаргасан  Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2011 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн дүгээр захирамжийн Ү.Эд газар эзэмших эрх олгосон хэсгийг хүчингүй болгох бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

Гуравдагч этгээд Г.Б нь 2020 онд 6 дугаар сард газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулж, Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлтээ өгч, Гидрогео компанитай барилгын талбайн инженер геологийн судалгаа хийлгэж Содон нар констракшн барилгын компанитай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, 109,250,000 төгрөгийн өртөг бүхий барилга бариулж, өнөөдрийг хүртэл уг байшиндаа амьдарч байгаа бөгөөд, уг газрыг худалдан авах, хашаа, байшин бариулсан зэрэгт 100 гаруй сая төгрөгийн зардал гарсан талаар бие даасан шаардлагадаа дурдсан боловч Захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирлын талаар бие даасан шаардлага гаргаагүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй. гэж зааснаар уг асуудалд дүгнэлт хийх боломжгүй болохыг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн нэхэмжлэл болон бие даасан шаардлагын хүрээнд хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлэн нэхэмжлэгч Ү.Эы гаргасан Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн ******* дугаар захирамжийн Х.Гэд холбогдох хэсэг, 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн ******* дугаар захирамжийн Г.Бд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, тус дүүргийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн ******* дугаар захирамжийн Х.Гэд холбогдох хэсэг, 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн ******* дугаар захирамжийн Г.Бд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож,

Гуравдагч этгээд Г.Бын гаргасан  Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан тус дүүргийн Засаг даргын 2011 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн дүгээр захирамжийн Ү.Эд газар эзэмших эрх олгосон хэсгийг хүчингүй болгох бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 40.1.6, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ү.Эы Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган, тус дүүргийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн ******* дугаар захирамжийн Х.Гэд холбогдох хэсэг, 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн ******* дугаар захирамжийн Г.Бд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, гуравдагч этгээд Г.Баас Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан дүүргийн Засаг даргын 2011 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн дүгээр захирамжийн Ү.Эд газар эзэмших эрх олгосон хэсгийг хүчингүй болгуулах бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Б.АДЪЯАСҮРЭН

                                                

 

[1] 1-р хавтасны 49 дэх тал

[2] 1-р хавтасны 64 дэх тал

[3] 1-р хавтасны 9 дэх тал

[4] 1-р хавтасны 76 дахь тал

[5] 1-р хавтасны 154 дэх тал

[6] 2-р хавтасны 35 дахь тал

[7] 2-р хавтасны 26 дахь тал

[8] 2-р хавтасны 1 дэх тал

[9] 2-р хавтасны 14 дэх тал

[10] 1-р хавтасны 8 дахь тал