Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
Хэргийн индекс | 105/2016/0203/э |
Дугаар | 211 |
Огноо | 2016-10-28 |
Зүйл хэсэг | 145.2., |
Улсын яллагч | Д.Ганчимэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 211
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,
Улсын яллагч Д.Ганчимэг,
Шүүгдэгч О.Мөнх-Эрдэнэ, түүний өмгөөлөгч С.Батдэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт Оюунчимэгийн Мөнх-Эрдэнэд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201625011663 дугаартай хэргийг 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол улсын иргэн Боржигон овогт Оюунчимэгийн Мөнх-Эрдэнэ, 1995 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Төв аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Төв аймгийн Алтанбулаг сум, Замтад хаягийн бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, НА 95093017 тоот регистрийн дугаартай,
Шүүгдэгч О.Мөнх-Эрдэнэ нь давтан үйлдлээр, бусдын орон байранд нэвтэрч 2016 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Цэргийн хотхоны 364б тоот Х.Хүрэлтуяагийн гэрээс LCD зурагт, 2 ширхэг гар утас хулгайлж 555.000 төгрөгийн хохирол учруулсан,
-2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 1000 оюутны байрны урд байрлах “Дэлгэрэх” караокены цонхоор орж 42 инчийн LCD зурагт хулгайлж иргэн А.Пүрэвсүрэнд 320.000 төгрөгийн хохирол учруулсан,
-2016 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Цэргийн хотхоны 375 тоотод байх Г.Энхсаруулын байшингаас LCD зурагт зөөврийн компьютер, гар утас хулгайлж 740.000 төрөгийн хохирол учруулсан,
-2016 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелийн 14-255 тоотод байх иргэн Б.Баяннамсрайн гэрээс 200.000 төгрөг хулгайлсан,
-2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелийн 17-363б тоотод байх иргэн Т.Дэмбэрэлийн гэрээс зөөврийн компьютер цүнх зэрэг эд зүйлс хулгайлж 340.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч О.Мөнх-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би айлаас зөвшөөрөлгүй юм авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял оноож өгнө үү” гэв.
Хохирогч Х.Хүрэлтуяа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2016 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 17 цагийн үед гэртээ ирэхэд байшингийн цонх онгорхой байсан, ингээд байшингаа онгойлгоод орсон чинь нэг үл таних хүүхэд манай 2011 онд 100 айлаас авсан Шарп маркийн 32 инчийн LCD зурагтыг /485.000 төгрөгийн үнэтэй/ тавиураас нь аваад газар тавиад орны бүтээлгээр ороох гэж байсан, мөн халааснаас нь манай нөхрийн скай маркийн хар өнгийн 70.000 төгрөгийн гар утас, гүүгл маркийн цагаан өнгийн 90.000 төгрөгийн үнэтэй гар утас зэргийг хулгайлсан байгаад баригдсан. “...эд зүйлсээ буцааж авсан, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг. /хх19-20/,
Хохирогч А.Пүрэвсүрэн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 11 цагийн үед нийтийн караоке зааланд зүүлттэй байсан 42 инчийн HKC маркийн 42 инчийн, хуучин 700.000 төгрөгийн үнэтэй зурагт алдагдсан байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-63/,
Хохирогч Г.Энхсаруул мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...манай гэрээс 40 инчийн самсунг LCD зурагт, нөүтбүүк, LG маркийн гар утас зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан...” гэсэн мэдүүлэг. /хх-118/,
Хохирогч Б.Баяннамсрай мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул сум руу яваад маргааш нь буцах гээд гарч байтал манай хөрш Оюунчимэг над руу залгаад танай баруун талын цонхоор онигордуу нүдтэй, улаан малгайтай, 20-25 орчим насны эрэгтэй хүн байна, хулгай орж байгаа юм биш үү гэж хэлсэн. “...тэгээд би цагдаад дуудлага өгсөн. “...манай гэрийн зочны өрөөний тавилга дотор байсан мөнгөний гахайг хагалаад 200.000 төгрөг авсан байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-136/,
Хохирогч Т.Дэмбэрэл мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр...байшингийн зүүн талын тамбарын хойд талын жижиг цонхны салхивчаар хулгай орж том өрөөнд байсан 16 инчийн хар саарал өнгийн Самсунг брэндийн 880.000 төгрөгийн үнэтэй зөөврийн компьютер, бор өнгийн түрийвч, банкны картууд, иргэний болон жолооны үнэмлэх, 10.000 төгрөг, хар өнгийн үүрдэг цүнх зэрэг эд зүйлс алдагдсан...” гэсэн мэдүүлэг. /хх-143/,
Гэрч Ц.Оюунчимэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 16 цагийн орчимд гаднаас орж ирээд байшингийн зүүн талын цонхон дээр утсаар яриад зогсож байхад хажуу хөрш айл Баяннамсрайн байшингийн зүүн салхивчаар улаан өнгийн саравчтай малгайтай, хар өнгийн юүдэнтэй цамцтай, онигор нүдтэй, туранхай 20-30 орчим насны залуу цээжээ гарган хүнтэй яриад байх шиг байсан ба намайг хараад цаашаа ороод хөшгөө хаачихсан. Ингээд би Баяннамсрайгийн гар утас руу ярьсан чинь холбогдох боломжгүй байж байгаад эргээд удалгүй хулгай орсон талаар хэлсэн...” гэсэн мэдүүлэг. /хх-138/,
Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн шинжээчийн №02/855 тоот дүгнэлт:
1. 2016 оны 06 дугаар сарын 21-нд Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 1000 оюутны байрны урд байрлах “Дэлгэрэх” караокед хулгай орсон гэх хэрэгт шалгагдаж буй О.Мөнх-Эрдэнийн гарын хээний дардас шинжилгээнд тэнцэнэ.
2. Адис папилон санд О.Мөнх-Эрдэнэ гэж хайлт хийж үзэхэд MN 000120004270, MN 005210009660 кодоор О.Мөнх-Эрдэнэ гэсэн нэрээр бүртгэгдэж байсан байна. /хх-85/,
Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн шинжээчийн №02/1040 тоот дүгнэлт: “
1. 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелын 15-255г тоотод хулгайч орж эд зүйлс алдагдсан гэх хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн № 6, 8, 18, 19, 24 гэж дугаарласан гарын мөрүүд шинжилгээнд тэнцэнэ.
2. Тэнцэж байгаа хэргийн газраас бэхжүүлсэн № 8, 24 гарын мөр нь папилон санд MN 000120004270 дугаараар Оюунчимэг овогтой Мөнх-Эрдэнэ нэрээр бүртгэгдсэн хүний баруун гарын алганы хээний дардсаар, 24 дугаартай мөр уг хүний баруун гарын ядам хурууны хээний дардсаар үүсгэгдсэн байна. /хх-145/,
Хохирогч Х.Хүрэлтуяагийн мэдүүлэг /хх18-20/, хохирогч А.Пүрэвсүрэнгийн мэдүүлэг /хх-63/, хохирогч Б.Баяннамсрайн мэдүүлэг /хх-136/, хохирогч Т.Дэмбэрэлийн мэдүүлэг /хх-143/, шинжээчийн №02/855 дугаартай дүгнэлт /хх-85/, шинжээчийн №02/1040 дугаартай дүгнэлт /хх-145/, гэрч Х.Оюунчимэгийн мэдүүлэг /хх-21/, ял шалгах хуудас /хх-43/, засаг даргын тодорхойлолт /хх-44/, хохирогч Б.Баяннамсрайн хүсэлт /хх-197/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч О.Мөнх-Эрдэнэ нь давтан үйлдлээр, бусдын орон байранд нэвтэрч 2016 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Цэргийн хотхоны 364б тоот Х.Хүрэлтуяагийн гэрээс LCD зурагт, 2 ширхэг гар утас хулгайлж 555.000 төгрөгийн хохирол учруулсан,
-2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 1000 оюутны байрны урд байрлах “Дэлгэрэх” караокены цонхоор орж 42 инчийн LCD зурагт хулгайлж иргэн А.Пүрэвсүрэнд 320.000 төгрөгийн хохирол учруулсан,
-2016 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Цэргийн хотхоны 375 тоотод байх Г.Энхсаруулын байшингаас LCD зурагт зөөврийн компьютер, гар утас хулгайлж 740.000 төрөгийн хохирол учруулсан,
-2016 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Монелийн 14-255 тоотод байх иргэн Б.Баяннамсрайн гэрээс 200.000 төгрөг хулгайлсан,
-2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелийн 17-363б тоотод байх иргэн Т.Дэмбэрэлийн гэрээс зөөврийн компьютер цүнх зэрэг эд зүйлс хулгайлж 340.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч нарын мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч О.Мөнх-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч О.Мөнх-Эрдэнийг давтан үйлдлээр бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бусдад бага бус хэмжээний хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, хуульд заасан ял шийтгэхээр шийдвэрлэв.
Хохирогч Х.Хүрэлтуяа, А.Пүрэвсүрэн, Г.Энхсаруул, Б.Баяннамсрай, Т.Дэмбэрэл нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч О.Мөнх-Эрдэнэ нь анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрөө сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ дүгнэлт өгсөн зэрэг нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, хохирол төлбөр төлсөн, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүхээс оногдуулах хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасны дагуу биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч О.Мөнх-Эрдэнэд эд хөрөнгө хураах нэмэгдэл ялыг хэрэглэх шаардлагагүй гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч О.Мөнх-Эрдэнэ нь өөрийн эзэмшлийн ямар нэгэн үл хөдлөх болон, хөдлөх хөрөнгө байхгүй болох нь хавтас хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон болно.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.2, 297.1.3, 297.1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР