Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 32

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Хүрэлбаатар даргалж, шүүгч С.Цэцэгмаа, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн нарын бүрэлдэхүүнтэй,                                                                                                 

           Шүүх хуралдаанд:

         Прокурор                                              Д.Сүрэнхор

         Шүүгдэгч                                               Г.О

         Шүүгдэгчийн өмгөөлөгч                       М.Даваасүрэн

                    Хохирогч                                              О.Б

                    Хохирогчийн өмгөөлөгч                      Х.Ундрах-Оргил,        

                    Нарийн бичгийн дарга                         Н.Эрдэнэбулган нарыг оролцуулан

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 127 дугаар шийтгэх тогтоолтой Г.О, Л.Э нарт холбогдох 1915001540086 дугаартай эрүүгийн хэргийг  шүүгдэгч Г.О-н давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 08 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Г.О  

Монгол Улсын иргэн, Л.Э

Г.О нь 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Булган аймгийн ... сумын нутаг “Т” булаг гэх нэртэй газарт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр О.Б-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Булган аймгийн ... сумы “У” багийн нутагт гар бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр О.Б-н эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Булган аймгийн Булган сумын нутагт хохирогч Л.Э эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө Булган аймгийн ... сумын 2 дугаар багийн нутаг “Д” гэх газраас иргэн Г.Э-н нэг тооны сарлаг үхрийг хулгайлан авч 950000 төгрөгийн хохирол тус тус учруулсан,

Шүүгдэгч Л.Э нь 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Булган аймгийн Булган сумын нутагт хохирогч Г.О-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 127 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Г.О-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, мөн бусдын мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн,

Шүүгдэгч Л.Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

 Шүүгдэгч Г.О-г эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн  хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Шүүгдэгч Л.Э-г эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэж,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дах хэсгийн 2.2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаатай хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялаар сольж, 30 хоног хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялаар сольж, 30 хоног хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жил, 60 /жар/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож,  

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй бол 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлж, хорих ялаар солихыг мэдэгдэж,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.О 2 жил, 60 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, 

 Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О-н цагдан хоригдсан 95 хоногийг цагдан хоригдсон хугацаанд оруулан тооцон

    Шүүгдэгч Л.Э цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Г.О нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч Г.О нь хохирогч Л.Э-д 130000 төгрөг, хохирогч Г.Э-д 950000 төгрөг тус тус төлсөн болохыг дурьдаж

 Хохирогч О.Б нь энэ хэрэгтэй холбогдуулан гарсан эрүүл мэндэд учирсан хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдан

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд заасныг баримтлан гэмт хэрэг үйлдэхдээ ашиглаж хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бугуйл 1 ширхэг, хар өнгийн иштэй хутга 2 ширхэгийг шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх **-** ОРА улсын дугаартай, цагаан өнгийн “Toyota Prius” маркийн тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг чөлөөлж эзэмшигч ... аймаг, Баян-Өндөр сум ... оршин суух С.Т  -д, улсын дугааргүй ногоон өнгийн “Мустанг-5” маркийн мотоциклийг эзэмшигч Булган аймгийн Бугат сумын ... оршин суух Д.Н  -д,  мөн хэрэгт битүүмжлэгдсэн 131,20 кг 6 хэсэг хуваасан сарлаг үхрийн махыг ... аймаг, Баян-Өндөр сум ... оршин суух Б.Б  -т тус тус буцаан олгож, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах М.Баасандоржид даалгаж,

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Г.О т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлж, түүний эдлэх ялыг 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тоолж, 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж, 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.О нь давж заалдах гомдолдоо: “...Миний бие бусдад төлөх төлбөр байхгүй тул 2 жил 2 сарын хорих ялыг минь хөнгөрүүлж өгнө үү...” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтэндээ: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.О-н давж заалдах гомдлыг үндэслэн Г.О, Л.Э нарт холбогдох эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд зааснаар анхан шатны шүүхийн шийдвэр, хэргийн бүх ажиллагааг бүхэлд нь хянаж үзэхэд

Шүүгдэгч Г.О нь 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Булган аймгийн ... сумын нутаг “Т” булаг гэх нэртэй газарт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр О.Б.г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Булган аймгийн ... сумы “У” багийн нутагт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр О.Б.н эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Булган аймгийн Булган сумын нутагт хохирогч Л.Э эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө Булган аймгийн ... сумын 2 дугаар багийн нутаг “Д” гэх газраас иргэн Г.Э.н  сарлаг үхрийг хулгайлан авч 950000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн

Хохирогч О.Б.н “...би О байнга зодуулж, сэтгэл зүйн дарамтанд орж, гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байна... Нүдний эмчилгээ хийлгэх зайлшгүй шаардлагатай байгаа тул О.с эмчилгээний төлбөр 6.000.000 төгрөг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг,

гэрч Ч.Г ын “...би тэдний гэрт нь ороход О Б.н үснээс зулгаасан байхаар нь голоор нь орж салгаад О.г нэг удаа алгадаад нэг удаа цохиж байсан...” гэсэн мэдүүлэг,

гэрч Ч.Н гийн “...М  гэдэг хүний эхнэр О танай охиныг чинь алах шахлаа охин чинь манайд нуугдаж байгаад явлаа... та охиноо алуулахаас нь өмнө аваачээ гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг,

   хохирогчийн биед учирсан гэмтлийн талаарх Булган аймгийн Шүүхийн шинжилгээний шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 262 дугаартай дүгнэлт,

хохирогч Г.Эн.н “...  Д  гэдэг айлын хашаан дотор мал гаргасан бололтой малын сэв байхаар нь би өөрийнхөө сарлагийг бүртгэхэд хөх саарал зүсмийн хээлтэй үнээ алга болсон байсан..” гэсэн мэдүүлэг,

гэрч Д.Н ын “...машинд явсан бүдүүн ах хоёр бугуйл бариад үхэр рүү явсан. 10 гаруй үхэр тасдаж туугаад эзгүй айлын хашаанд хашсан. Хашаан дээр очиход хөх зүсмийн сарлагийг алаад газар унагаагаад 4 хөлийг нь өөд нь харуулчихсан байсан...” гэсэн мэдүүлэг,

гэрч С.Т ын “...Сарлагийг О сүхээр цохиж харагдсан. Нилээн хэд цохиж байж унагаасан. Гэдэс дотрыг янзалж байхдаа хээлтэй гэдгийг нь мэдсэн...” гэх мэдүүлэг болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мотоцикль, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон, хэргийг  зүйлчилсэн хуулийн зүйл заалт зөв байна.

Шүүгдэгч Г.О нь “ … бусдад төлөх төлбөр байхгүй тул 2 жил 2 сарын хорих ялыг минь хөнгөрүүлж өгнө үү... ” гэсэн гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргажээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч  Г.О, Л.Э нарт үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон ял шийтгэлийг оногдуулжээ.

Шүүгдэгч Г.О нь хулгайлах гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол болох 950.000 төгрөгийг хохирогч Г.Э.д төлж барагдуулсан боловч гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр О.Б.г удаа дараа зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогч О.Б нь хохирол төлбөрт 6.000.000 төгрөг нэхэмжилснийг төлж барагдуулаагүй, байх тул Г.О.т оногдуулсан 2 жил 2 сарын хорих ялыг хөнгөрүүлэн үзэх боломжгүй байна.

  Иймд шүүгдэгч Г.О.н давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 127 дугаар шийтгэх тогтоолын хэвээр үлдээж, шүүгдэгч Г.О ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    М.ХҮРЭЛБААТАР                                   

                                                  ШҮҮГЧ                                  С.ЦЭЦЭГМАА                                                                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ё.БЯМБАЦЭРЭН