Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 101/ШШ2019/01705

 

 

 

 

 

 

 

2019 оны 0******* сарын 07 өдөр          Дугаар 101/ШШ2019/01705          Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  тоот хаягт оршин суух,  Л /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  тоот хаягт оршин суух,  Т /РД:*******/-т холбогдох,

 

20.900.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.Л,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Билэгсайхан нар оролцов.    

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Л нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Батжаргал овогтой Л би Д******* овогтой Ттэй 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр “Зээлийн гэрээ” байгуулан 14.000.000 төгрөгийг сарын 5% хүүтэй, 12 сарын хугацаатайгаар 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл зээлүүлж, гэрээнд гарын үсэг зурж, наториатоор батлуулсан. 

Д.Тт 14.000.000 төгрөгийг зээлдүүлээд, уг мөнгөнийхөө хүүд нь байранд суухаар тохирсон байсан юм. Үүнийг баталгаажуулж зээлийн гэрээ байгуулсан.

Гэтэл түүний түрээслүүлж байсан Сүхбаатар дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар байр, 1*******8 тоот орон сууц нь Д.Тийн өмчлөлийн биш байсан учир байрыг 2018 оны 07 дугаар сард чөлөөлж өгсөн.  

Д.Т нь тухайн байрны сарын түрээс 900.000 төгрөг байсныг байрны эзэнд өгөөгүй байсан ба өвлийн хүйтэнд гарах боломжгүй гэж тухайн хүнтэй тохиролцоод 2 сарын түрээс болох 1.800.000 төгрөгийг эзэнд нь өгсөн.

Уг нь бидний хооронд байгуулагдсан гэрээний хугацаа 2017.11.20-ны өдрөөс эхэлж 2018.11.20-ны өдөр дуусах байсан.   

Д.Т нь 14.000.000 төгрөгөөс 2018.01.20-ны өдөр 1.000.000 төгрөг, 2018.02 сард 1.500.000 төгрөг, үлдсэнийг хэзээ буцааж өгснийг санахгүй байна, нийтдээ 4.000.000 төгрөгийг буцааж өгсөн. Анх гэрээ хийхдээ 14.000.000 төгрөгөөс сар бүр 1.000.000 төгрөг төлөөд явна, төлж чадахгүй бол хугацааны эцэст 14.000.000 төгрөгийг буцааж өгөхөөр тохиролцсон байсан юм.

Иймд Д.Тээс зээлдүүлсэн мөнгөний үлдэгдэл 10.000.000 төгрөг, 1 жилийн хугацааны хүү 8.400.000 төгрөг /700.000 төгрөгх12 сар/, 2 сарын байрны түрээсэнд төлсөн 1.800.000 төгрөг, бидний хооронд байгуулагдсан гэрээний 2.2-т заасны дагуу алданги 700.000 төгрөг /70.000 төгрөгх10 сар/, нийт 20.900.000 төгрөг нэхэмжилж байна.

Байрны эзэнд 2 сарын түрээсэнд 1.800.000 төгрөг төлсөнтэй холбоотой баримтыг шүүхэд өгөөгүй. 2018 оны 05 дугаар сараас 2019 оны 03 дугаар сар хүртэлх 10 сарын хугацааны алданги тооцсон гэв.  

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Л нь хариуцагч Д.Тт холбогдуулан 20.900.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

 

Нэхэмжлэгч нь 2017 оны 11 дүгээр сарын 20-ны  өдөр Д.Ттэй байгуулсан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 10.000.000 төгрөг, гэрээний хугацааны буюу 12 сарын хүү 8.400.000 төгрөг, алданги 700.000 төгрөг, бусдад төлсөн 2 сарын түрээс 1.800.000 төгрөг, нийт 20.900.000 төгрөгийг шаардсан нь үндэслэлтэй гэж тайлбарласан.

 

Талууд 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр  байгуулагдсан “Зээлийн гэрээ”-ээр зээлдүүлэгч Б.Л нь 14.000.000 төгрөгийг, 12 сарын хугацаатай, /2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хугацаатай/ сарын 5 хувийн хүүтэйгээр Д.Тт зээлдүүлэх,

зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож зээлдэгчээр  төлүүлэхээр тохиролцсон байна.

/хх-ийн 3 дугаар тал/

 

Нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар талуудын хооронд 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 14.000.000 төгрөгийг, сарын 5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй бол хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон зээлийн гэрээ байгуулагдсан, уг зээлийн гэрээний хүүд Д.Т нь өөрийн өмчлөлийн гэх орон сууцыг 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн 12 сарын хугацаатай Б.Лд хөлслүүлэхээр тохирсон, орон сууц нь мөн өдрөөс 2018 оны 07 дугаар сар хүртэлх хугацаанд Б.Л*******ийн  эзэмшил, ашиглалтад байсан нь тогтоогдож байна.

 

Сүхбаатар дүүрэг, ******* дугаар хороо, ******* дугаар байр, 1*******8 тоот хаягт байрлах, орон сууц хариуцагч Д.Тийн өмчлөлийн бус үндэслэлээр нэхэмжлэгч Б.Л нь 2018 оны 07 дугаар сард уг байрыг чөлөөлжээ.

 

Нэхэмжлэгч Б.Л нь дээрх орон сууцыг 12 сарын хугацаатай хөлслөх, энэ хугацааны хөлсийг хариуцагч Д.Тт шилжүүлсэн 14.000.000 төгрөгийн 1 сарын хүү /5 хувиар тооцож/ 700.000 төгрөг байхаар тохиролцсон болох нь тогтоогдож байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д заасан орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

 

Өөрөөр хэлбэл хөлслүүлэгч буюу Д.Т өөрийн өмчлөлийн гэх орон сууцыг 12 сарын хугацаатайгаар хөлслөгч буюу Б.Л*******ийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, хөлслөгч буюу Б.Л нь 1 сарын хөлсөнд 700.000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн гэж үзэхээр байна.

 

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх бөгөөд зохигчийн хүсэл зоригийн илэрхийлэл, нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож буй үйл баримтаас үзэхэд талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх боломжгүй юм.

 

Талуудын хооронд 12 сарын хугацаатай байгуулагдсан орон сууц хөлслөх гэрээ нь 2018 оны 07 дугаар сард хөлслүүлэгч талын буюу хариуцагч Д.Тийн өөрийн өмчлөлийн бус байрыг хөлслүүлснээс гэрээ үргэлжлэх боломжгүй болж, гэрээ 3 сарын өмнө дуусгавар болжээ.

   

Нэхэмжлэгчийн үлдэгдэл 10.000.000 төгрөг, 12 сарын хүү 8.400.000 төгрөг, 10 сарын алданги 700.000 төгрөг, байрны өмчлөгчид төлсөн гэх 2 сарын түрээсийн төлбөр 1.800.000 төгрөг, нийт 20.900.000 төгрөг гаргуулах тухай зарим хэсгийг хариуцагчаас гаргуулан олгох нь зүйтэй гэж үзэв.

Б.Л нь байрны жинхэнэ өмчлөгчид 2 сарын түрээсийн төлбөрт 1.800.000 төгрөг төлсөнтэй холбоотой баримтыг шүүхэд ирүүлсэнгүй.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь бусдад 2 сарын түрээсэнд 1.800.000 төгрөг төлснийг шаардсан шаардлагынхаа үндэслэлийг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нотлох баримтаар нотлох, тэдгээр баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж үзэх үндэслэл болно.

Иймд хариуцагч Д.Тээс үлдэгдэл 10.000.000 төгрөг, 3 сарын хүү 2.100.000 төгрөг, алданги 500.100 төгрөг, нийт 12.*******00.100 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Лд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8.299.900 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

/2018.07 сараас 2019.03 сар хүртэлх 300 хоногийн алдангид 10.000.000 х 0.5% = 50.000 төгрөг : 30 хоног = 1**************7 төгрөг х 300 хоног = 500.100 төгрөг/

Хариуцагч Д.Тт 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг гардуулан өгч, түүнд зохигчийн эрх, үүргийг тайлбарлан өгчээ.

/хх-ийн 10-12 дугаар тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй бөгөөд хариуцагч Д.Т нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн авсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх хуульд заасан үүргээ биелүүлээгүй, хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй болно.

Түүнчлэн хариуцагч Д.Тт 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр шүүх хуралдааны товыг мэдэгдэж, хэрэгт авагдсан баримтуудтай танилцуулсан боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх тухай нэхэмжлэгчийн хүсэлтээр хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон баримтыг үндэслэсэн болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 11*******, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

                                                                                                                        ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 232 дугаар зүйлийн 232.*******-д зааснаар хариуцагч Д.Тээс 12.*******00.100 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Лд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8.299.900 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй  болгосугай.     

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, *******0 дугаар зүйлийн *******0.1-д зааснаар хариуцагч Д.Тээс улсын тэмдэгтийн хураамжид  21*******.552 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Лд олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2*******2.450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ЦОЛМОНГЭРЭЛ