Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1665

 

 

 

 

 

 

 

 

 

    2022         11            10                                          2022/ШЦТ/1665

                                                                                                       

                                               

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цасшихэр,

улсын яллагч Б.Энх-Эрдэнэ,

шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Т.Бат-Эрдэнэ нарыг оролцуулан шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Мыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2202 00305 0288 дугаартай хэргийг 2022 оны 9 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:  

 

                                                

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.М нь 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ** байрны гадна өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, нийт 0,1696 грамм цэвэр жинтэй шавар гэх нэршилтэй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Хэргийн үйл баримтын талаар

           

Нэгжлэг хийсэн: “Б.Мын оршин суух, Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, ** байрны **давхар ** тоотод хар өнгийн төмөр хаалга цоожтой байсныг Б.Мын онгойлгуулан дотогш ороход үүдний хэсэгт ванны өрөө, том өрөө, гал тогтоо, жижиг өрөө гэсэн зохион байгуулалттай 2 өрөө байр байх ба үүдний хэсэг, ванны өрөө, гал тогоо, жижиг өрөө гэсэн дарааллаар нэгжлэг явуулахаар тогтов. ... ванны өрөө, гал тогооны тавилга, хөргөгч зэрэгт нэг бүрчлэн нэгжлэг хийхэд ванны өрөөний талын дээд хэсэгт цагаан өнгийн нунтаг мэт зүйлээр бохирлогдсон, зах ирмгийг түлж хайлуулсан гялгар уут, хуйлсан 100 төгрөгийн дэвсгэрт 1ш, хуйлсан 50 төгрөгийн дэвсгэрт 1ш, 10 төгрөгийн хуйлсан дэвсгэрт 1ш байсныг гэрэл зургаар бэхжүүлэн 1 гэж дугаарлан шинжилгээнд хүргүүлэхээр хураан авав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 8-11 дүгээр хуудас),

                                                         

            Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн: “Баянзүрх дүүргийн **дугаар хороо, **байрны ертөнцийн зүгээр хойд талд байрлах автомашины зогсоол дээр ***улсын дугаартай, хар өнгийн спорт загварын болж тоноглосон приус 30 маркийн тээврийн хэрэгслийг ертөнцийн зүгээр урагш харуулж байрлуулсан байх ба уг тээврийн хэрэгслийн эзэмшигч Б.Мыг байлцуулан нэгжлэг явуулахаар тогтов. ... жолооч талын хаалганы дотор талын халаасанд гар цахилгаан жин, голын хайрцгаас хар өнгийн тортог мэт зүйлээр бохирлогдсон тугалган цаас 2 ширхэг хуйлсан 1000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 10 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, жолоочийн талын дээд саравчны харалдаа дээврийн урд үзүүр хэсгийг сөхөхөд хуйлсан 50 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, арын суудалны таславчийн дээр хуйлсан 50 төгрөгийн дэвсгэрт 1ш, 1000 төгрөгийн дэвсгэрт 1ш, жолоочийн эсрэг талын суудлын ард талын халааснаас хуйлсан 100 төгрөгийн дэвсгэрт 1ш байхыг тус тус гэрэл зургаар бэхжүүлж хураан авав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 12-15 дугаар хуудас),

 

            Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан: “...Б.М /РД:*** / нь өөрийн зөвшөөрсөнөөр БНХАУ-д үйлдвэрлэгдсэн олон төрлийн /МОР, МЕТ, КЕТ, НЕР, АМР, ТНС/ мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис илрүүлэх зориулалт бүхий “Multi-Drug Screen test Cup тест ашиглах талаар танилцуулж, тестний битүүмжлэлийг харуулан задалж, тестийг өгч, шалгуулахад “татгалзах зүйл байна уу" гэж асуухад татгалзах зүйл байхгүй гэснээр ЭХХШТХ-ийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг” баримтлан зориулалтын саванд шээлгэж, үр дүнг нь харахад ... 1, 2, 3, 4, 7, 8,10, дугаар багананд 2 улаан зураас тодорч СӨРӨГ зураас, 5 дугаар багананд /ТНС/, 6 дугаар багана буюу АМР, 9 дүгээр багана буюу /МЕТ/ дээр 1 улаан зураас тодорч ЭЕРЭГ илэрснийг тэмдэглэлд тусгаж, Б.Мын шээсийг хаяглаж, битүүмжлэн мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг агууламж илрэх эсэхийг тогтоолгохоор Ш.Ш.Ү.Х-д шинжээч томилж хүргүүлэхээр тогтов...” гэх тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 16-18 дугаар хуудас),

 

            Хүний биед үзлэг хийсэн: “... миний барьж байгаа гар утасны арын кейсний дотор талд наасан шавар байгаа гэж гаргаж ирснийг зиплок түгжээ бүхий уутанд хийж №1 гэж дугаарлан албаны цахилгаан жин дээр жинлэж үзэхэд 0,6 грам заасныг шинжилгээнд хүргүүлэх зорилгоор хураан авав...” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас),

 

            Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 3436 дугаар: “... ДҮГНЭЛТ 1.2. Ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “Б.М НБ***” гэсэн хаягтай шээснээс тетрагидроканнабинол /tethrahydrocannabinol/, метамфетамин /methamphetamine/ илэрч байна. Илэрсэн бодисууд НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтдаг болно.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 36-38 дугаар хуудас),

                                      

            Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 3437 дугаар: “ДҮГНЭЛТ 1.2. Ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “1 Б.Мын биеэс гарсан” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн хар ногоон өнгийн зүйл, “1 Б.Мын тээврийн хэрэгслээс хураан авсан” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн А23402437 гэсэн сери дугаартай 1000-тын мөнгөн дэвсгэрт зэргээс дельта 9 тетрагидроканнабинол /tethrahydrocannabinol/ илэрсэн. АХ3972386 гэсэн сери дугаартай 50-тын мөнгөн дэвсгэртээс метамфетамин /methamphetamine/ илэрсэн. Илэрсэн бодисууд нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтдаг болно. АО5415045 гэсэн сери дугаартай 1000-тын мөнгөн дэвсгэрт, АХ3484435 гэсэн сери дугаартай 50-тын мөнгөн дэвсгэрт, N23361734 гэсэн сери дугаартай 100-тын мөнгөн дэвсгэрт, АЫ7747029 гэсэн сери дугаартай 10-тын мөнгөн дэвсгэрт, мөнгөлөг цаас, “1 Б.Мын гэрт нэгжлэг хийх явцад хураан авсан” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн АТ7567999 гэсэн сери дугаартай 50-тын мөнгөн дэвсгэрт, Ш3971465 гэсэн сери дугаартай 100-тын мөнгөн дэвсгэрт, АН0206143 гэсэн сери дугаартай 10-тын мөнгөн дэвсгэрт, гялгар уут зэргээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. 3. “1 Б.Мын биеэс гарсан” хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн зүйлийн гялгар ууттай жин нь 0,7703 г, цэвэр жин нь 0,1696 г байна.” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 42-47 дугаар хуудас),

 

            Шүүх Сэтгэц Эмгэг Судлалын 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 681 дүгээр: “... Сэтгэцийн онош: Эрүүл. Дүгнэлт: Комисс доорх дүгнэлтийг санал нэгтэйгээр гаргав.

1. Б.М нь сэтгэцийн өвчнөөр өвчилж байсан гэх баримт үгүй байна. Б.М нь 2022 оны 7 дугаар сард сэтгэцийн өвчтэй байсан гэх баримт үгүй байна.

2. Б.М нь сэтгэцийн ямар нэгэн өвчинтэй гэх баримт, шинж үгүй байна. Б.Мод одоогоор сэтгэц идэвхит эм бодисоос хамраалтай болсон гэх шинж, баримт үгүй байна.

3. Б.М нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Б.М нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна.

4. Б.М нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 56-57 дугаар дүгнэлт),

 

            Шүүгдэгч Б.Мын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би 2022 оны 06 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө өөрийн ***улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэйгээ таксинд явж байгаад Бэлх захаас гурван эрэгтэй хүн авсан юм. Тэр гурав Жигжидийн зуслан хүргүүлсэн ба тэд нар замд үл мэдэх тамхи шиг зүйл татаад байсан. Би тэднийг буулгасны дараа гэртээ харьсан ба маргааш өглөө нь машинаа цэвэрлэж байхад хойд шалан дээр маань миний Турк улсад амьдарч байхдаа урьд нь харж байсан шавар, мөс хэмээх мансууруулах бодис бага хэмжээтэй байсан. Тэгэхээр нь би сонирхож үзэх гээд тэднийг мөнгөлөг цаасан дээр тавиад хэрэглэсэн. Шавар нь үлдээд мөс нь дууссан угаасаа маш жаахан уутны ёроол байсан. Тэрнийгээ хадгалаад явж байсан ба тухайн асуудлаас болж 2022 оны дугаар сарын 01-ний өдөр 14 цагийн орчимд цагдаа нарт баригдсан. Би Шүүхийн шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжилгээний газрын шинжээч Д.Золзаяагийн 3436, 3437 дугаартай дугн сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төвийн 681 дугаартай дүгнэлтүүдийг хүл зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 71 дүгээр хуудас),

 

            Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 5 дугаар хуудас),

            Нийслийн прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 194 дүгээр “Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай” прокурорын тогтоол (хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас),

            Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 24 дүгээр хуудас),

            Шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 76-77 дугаар хуудас),

            Б.Мын нэр дээрх ХААН банкны нэр дээрх депозит дансны хуулга (хавтаст хэргийн 107-116 дугаар хуудас),   

            ШШГЕГ-ын харьяа Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газрын 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 3/16268 дугаар албан бичиг (хавтаст хэргийн 144 дүгээр хуудас),

                       

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 73 дугаар хуудас),

Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 78 дугаар хуудас),

Байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 79 дүгээр хуудас),

Тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 82 дугаар хуудас),

Эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа (хавтаст хэргийн 84 дүгээр хуудас),

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 85, 91-92 дугаар хуудас),

Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол, орлогын ордерийн хуулбар  зэргийг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагчаас “Нийслэлийн прокурорын газрын хэрэг бүртгэх мөрдөн байцаалтад хяналт тавих хяналтын прокурор Энх-Эрдэнэ би, өнөөдрийн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож байна. Шүүгдэгч Б.М нь 2022 оны 07 дугаар сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн ** хорооны нутаг дэвсгэрт байрлах ** байрны гадна өөрийн биедээ Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дэльта 9 тедротетроканиболын агууламжтай нийт 0.1696 грамм цэвэр жинтэй шавар гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул гэм буруутайд тооцуулах саналтай байна.” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

Үйл баримтын талаарх дүгнэлт

                                  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

                              

2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ** байрны ** давхар ** тоотод Б.Мын гэрээс цагаан өнгийн нунтаг мэт зүйлээр бохирлогдсон, зах ирмгийг түлж хайлуулсан гялгар уут, хуйлсан 100 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, хуйлсан 50 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 10 төгрөгийн хуйлсан дэвсгэрт 1 ширхэг, мөн гадна нь байсан түүний эзэмшлийн ***улсын дугаартай Приус 30 маркын тээврийн хэрэгслээс тугалган цаас 2 ширхэг хуйлсан 1000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 10 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 50 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 50 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 1000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 100 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, Б.Мын эзэмшлийн гар утасны гэрийнх нь араас шавар гэх зүйл тус тус гарсан байна.

 

Дээрх Б.Мын биеэс гарсан гэх, тээврийн хэрэгслээс хураан авсан гэх зүйлсээс буюу гялгар уутанд хийсэн хар ногоон өнгийн зүйл, гялгар уутанд хийсэн А23402437 гэсэн сери дугаартай 1000 төгрөгийн мөнгөн дэвсгэртээс зэргээс дельта 9 тетрагидроканнабинол /tethrahydrocannabinol/, АХ3972386 гэсэн сери дугаартай 50 төгрөгийн мөнгөн дэвсгэртээс метамфетамин /methamphetamine/ илэрсэн байх ба илэрсэн бодисууд нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтдаг болно гэх Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 3437 дугаар дүгнэлт,

Мөн шүүгдэгч Б.Мын шээснээс авсан дээжнээс тетрагидроканнабинол /tethrahydrocannabinol/, метамфетамин /methamphetamine/ илэрсэн илэрсэн бодисууд нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтдаг болно гэх Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 3436 дугаар дүгнэлт тус тус гарчээ.

 

Эрх зүйн дүгнэлт

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

                                               

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэргийг хуульчилж, 1 дэх хэсэгт “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан” гэж уг гэмт хэргийн шинжийг зааж өгсөн.

 

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 3.1.1-д “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис” гэж донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, “Мансууруулах эмийн тухай” 1961 оны НҮБ-ын Конвенци, “Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай” 1971 оны НҮБ-ын Конвенцийн жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг ойлгодог.

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 3437 дугаар дүгнэлтээр Б.Мын биеэс илэрсэн хар ногоон өнгийн зүйл, түүний тээврийн хэрэгслээс хураан авсан А23402437 гэсэн сери дугаартай 1000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт зэргээс дельта 9 тетрагидроканнабинол /tethrahydrocannabinol/ илэрсэн. АХ3972386 гэсэн сери дугаартай 50 төгрөгийн мөнгөн дэвсгэртээс метамфетамин /methamphetamine/ илэрсэн, дельта 9 тетрагидроканнабинол /tethrahydrocannabinol/, метамфетамин /methamphetamine/ зэрэг нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд хамаарч байна.

 

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар эмчийн заалтаар мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм хэрэглэх жор авсан өвчтөн уг эмийг хэрэглэж болох бөгөөд бусад тохиолдолд  иргэний хувьд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг ашиглахыг хориглодог.

 

Хадгалсан” гэж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг биедээ авч явах, эсхүл орон байр, агуулах сав, тусгайлан бэлтгэсэн газар зэрэгт байлгахыг ойлгоно.

 

Шүүгдэгч Б.М нь Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ** байрны гадна Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай хар ногоон өнгийн, 0,1696г цэвэр жинтэй мансууруулах сэтгэцэт нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар өөрийн биедээ хадгалсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хадгалсан” гэх шинжийг бүрэн хангаж байна.

 

Мөн шүүгдэгч нь дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хууль бусаар хадгалсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байх бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар худалдаалах зорилгогүй болох нь тогтоогджээ.  

                            

Иймд шүүгдэгч Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэрэг нь хохирогчгүй гэмт хэрэг тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах”  гэмт хэрэг нь хүн амын эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдал, эдийн засаг, хүний удмын генийн санд хор уршиг учруулдаг, нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь мэдрэлийн системийг гэмтээж, уураг тархины хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, хараат байдлыг бий байдлыг бий болгож, улмаар үнэт зүйлсийн тухай үнэлэмжийг өөрчилж, ёс суртахуунгүй, оюун санааны эрхэм дээд зорилго, амьдралын үнэт зүйлгүй болгож, хэрэгцээгээ хангахын тулд хууль бус үйлдэл хийж, олон нийтийн аюулгүй байдалд асар их хор уршиг, хохирол учруулдаг болохын дурдах нь зүйтэй байна.    

                                                 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Б.М нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Шүүгдэгч Б.Мд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Улсын яллагч “Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал, 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тут тус тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал зэргийг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3                                                                         хорих ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх  хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэх саналтай байна. Цагдан хоригдсон хоноггүй.” гэх,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан байдаг. Прокурорын санал болгосон хорих ял нь Эрүүгийн хуульд заасан хамгийн хүнд ялд тооцогддог. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүгдэгчид зорчих эрхийг хязгаарлах ял, хорих ял гэсэн 2 төрлийн ял оногдуулж болохоор заасан байдаг. Эрүүгийн хариуцлагын зорилгод заасан цээрлүүлэх, нийгэмшүүлэх асуудалтай холбогдуулан прокурорын гаргасан хорих ял оногдуулах ялын саналыг хүчингүй болгож зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү. М нь энэ төрлийн гэмт хэргийг өмнө нь үйлдэж байгаагүй. Залуу хүн алдаа гаргасан байх. Бид нар цаашид шүүгдэгчэд алдаагаа засах боломж олгох хэрэгтэй гэж үзэж байна. Хоёрдугаарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлж болохоор хуульчилсан байдаг. Б.Мын үйлдсэн гэмт хэрэг нь гэмт хэргийн ангиллынхаа хүрээнд хөнгөн гэмт хэрэг байдаг. Хөнгөн гэмт хэрэгт зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах боломжтой учир эрхэм шүүгч анхаарч үзнэ үү. Энэ зүйл ангиар 5 жил хүртэлх хорих ял оногдуулна. Энэ учраас хөнгөн гэмт хэрэгт орж байна. Гуравдугаарт 2022 оны 08 сарын 29-ны өдрийн 334 дугаартай прокурорын тогтоолын хавсралтын 4, 5 дугаарт зааснаар шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна. Б.М нь ** ХХК-д захирлын жолооч ажилтай. Мөн хувийн байдлыг харгалзан үзэхэд 80 гарсан бие нь муу эмээтэйгээ болон эхнэр, хүүхдийн хамт амьдардаг. Өрхийн орлогоо олдог. Б.М нь гэм буруугаа хүлээсэн. Өмгөөлөгч хүний хувьд ямар хүн дээр өмгөөлөл үзүүлэх, үзүүлэхгүй гэх сонголт байдаг. Урд нь өмгөөлсөн залуу зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж одоо засарсан байдаг. Миний бие шүүгдэгчтэй уулзах болгондоо хар тамхины хор хөнөөлийн тухай тайлбарлаж өгдөг. Б.М нь сайн ойлгож байгаа. Зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү гэсэн саналтай байна.” гэх санал дүгнэлтийг тус тус гаргав.

 

            Шүүгдэгч Б.М нь өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг  хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ ихтэй тул зорчих эрх хязгаарлах оногдуулах боломжгүй гэж үзсэн.

 

Шүүгдэгч Б.Мын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу сэтгэцэд нөлөөт бодисыг өөрийн биедээ хадгалсан, гэм буруугийн санаатай хэлбэртэй, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, тухайн шүүгдэгчийн биенээс олдсон мансууруулах сэтгэцэт нөлөөт бодисын онцлог, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнийг цээрлүүлж, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зэрэг эрүүгийн хариуцлагын зорилгыг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.Мод оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Бусад асуудлаар:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн Ерөнхий Газрийн Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа гялгар ууттай 1 ширхэг 0,7703 гр өвс, Б.Мын тээврийн хэрэгслээс хураан авсан AZ340237 гэсэн серийн дугаартай 1000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, AX3972386 гэсэн серийн дугаартай 50 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, AQ5415045 гэсэн серийн дугаартай 1000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, AX3984435 гэсэн серийн дугаартай 50 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, NZ3361734 гэсэн серийн дугаартай 100 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, AN7747029 гэсэн серийн дугаартай 10 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, AT7567999 гэсэн серийн дугаартай 50 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, NJ3971465 гэсэн серийн дугаартай 10 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, AH0206143 гэсэн серийн дугаартай 10 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгав.

 

            Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч Б.Мод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолов.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Боржигин овогт Баярнямын Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.  Шүүгдэгч Б.Мод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

                                                     

            3. Шүүгдэгч Б.Мод оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

            4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн Ерөнхий Газрийн Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа гялгар ууттай 1 ширхэг 0,7703 гр өвс, Б.Мын тээврийн хэрэгслээс хураан авсан AZ340237 гэсэн серийн дугаартай 1000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, AX3972386 гэсэн серийн дугаартай 50 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, AQ5415045 гэсэн серийн дугаартай 1000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, AX3984435 гэсэн серийн дугаартай 50 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, NZ3361734 гэсэн серийн дугаартай 100 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, AN7747029 гэсэн серийн дугаартай 10 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, AT7567999 гэсэн серийн дугаартай 50 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, NJ3971465 гэсэн серийн дугаартай 10 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, AH0206143 гэсэн серийн дугаартай 10 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгасугай.

 

            6. Шүүгдэгч Б.Мод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Мод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                                         

 

 

 

                                       ДАРГАЛАГЧ

 ШҮҮГЧ                           М.ТҮМЭННАСТ