Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 0004

 

 

 

 

 

 

2018 оны 12 сарын 27 өдөр                Дугаар 153/ШШ2019/00004             Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч:Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, … тоот регистрийн дугаартай, Б овогт Яын Бгийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Я.Б, нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Я.Б шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 1963 онд Ховд аймгийн ******* суманд төрсөн. 1972 онд Ховд аймгийн ******* сумын 8-н жилийн дунд сургуулийн нэгдүгээр ангид орж, 1980 онд 8-р ангиа төгсөж, илгээлтээр эцэг, эхийн хажууд мал маллаж эхэлснээр одоог хүртэл малчнаар ажиллаж байна. Миний бие цэргийн алба хаагаагүй. Би 1980 оноос эхлэн ******* сумын Соёл нэгдэлд орж 252 тооны адуу хүлээн авч адуучин болж 1992 оныг хүртэл тасралтгүй 10 жил адуу малласан. Ингээд тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэрт цалин хөлсний бичилт дутуу, зарим бичилтийн тамга тэмдэг дутуу байгаа тул тэтгэврээ тогтоолгож чадахгүй байна.

Иймд намайг Ховд аймгийн ******* сумын Соёл нэгдэлд 1980 оны 6 дугаар  сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Я.Б нь 1980 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын Соёл нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг гаргажээ. Хүсэлт гаргагч хүсэлтийн шаардлагаа нотлохоор хэрэгт:

-Я.Бгийн нэр дээрх 1984 оны 6 дугаар сарын 04-ний өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Я.Бгийн 062013 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын  тасгийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2201 дугаартай албан бичгээр “Ховд аймгийн ******* сумын 1-р бригадын 70 дугаар данснаас Н.*******гийн 1979, 1982, Д.*******ын 1980, 1981, Я.Бгийн 1983-1990 онуудын хөдөлмөрийн хөлсийг хуулбарлан хүргүүлэв” гэжээ,

-Ховд аймгийн ******* сумын 1-р бригадын *******угаар дансны Н.*******гийн нэр дээрх 1979, 1982 оны, Д.*******ын нэр дээрх 1980, 1981 оны, Я.Бгийн нэр дээрх 1983-1990 онуудын хөдөлмөрийн хөлсний хуулбарууд,

-Я.Бгийн нэр дээрх 1983 оны талархал, 1989 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн баярын бичиг, 1989 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн баярын бичиг,

-Я.Бгийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн төрсний бүртгэлийн лавлагаа,

-Гэрч Ц.*******гийн шүүхэд өгсөн “миний бие 1971 оны 6 дугаар сараас эхлэн Ховд аймгийн ******* сумын Соёл нэгдлийн ******* бригадад илгээлтээр ирж малчнаар ажилласан. Түүнээс хойш 1992 оныг дуустал нэгдлийн адуу маллаж байгаад нэгдэл тарсны дараа хувийн мал маллаж байна. Я.Б нь ******* гэдэг айлын отгон хүүхэд бөгөөд 1980 онд Ховд аймгийн сургуульд сурч байгаад 8-р анги төгссөн. 1980 оноос эхлэн эцэг эхийн хамт Ховд аймгийн ******* сумын Соёл нэгдэлд мал малласан бөгөөд 1992 оныг хүртэл нэгдэлд адуучнаар ажилласан” гэх мэдүүлэг,

-Гэрч М.*******ын шүүхэд өгсөн “Я.Б нь ******* гэдэг айлын отгон хүүхэд бөгөөд 1980 онд Ховд аймгийн ******* сумын сургуульд сурч байгаад 8-р анги төгссөн. 1980 оноос эхлэн эцэг эхийн хамт Ховд аймгийн ******* сумын Соёл нэгдэлд мал малласан бөгөөд 1991 оныг хүртэл нэгдэлд адуучнаар ажилласан. Би мөн 1974-1990 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын Соёл нэгдэлд малчнаар ажиллаж байсан учир сайн мэдэж байна” гэх мэдүүлэг зэрэг баримтуудыг хэрэгт нотлох баримтаар ирүүлжээ.

Хэрэгт авагдсан Ховд аймгийн ******* сумын Соёл нэгдлээс 1984 оны 6 дугаар сарын 04-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэрт “*******ын Б” гэж, хөдөлмөрийн дэвтэр олгосон нэгдлийн дарга Цэдэнхүү гээд гарын үсэг зурсан, түүн дээр Ховд аймгийн ******* сумын Соёл нэгдэл гэсэн тамга дарсан, тус дэвтрийн 2-3 дугаар хуудсанд 1982 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 05 тоот тушаалаар 1982 оны 2 дугаар сарын 01-ний өдөр ******* бригадад адуучнаар томилон ажиллуулав гэх бичилт хийгдэж Ховд аймгийн ******* сумын Соёл нэгдэл гэсэн тамга дарагдсан байна.

Дээрх хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн ажилд томилсон талаарх бичилтэд засвар ороогүй, байгууллагын тамга дарж баталгаажуулсан байх тул хэрэгт баримтаар үнэлсэн болно.

Хэрэгт авагдсан дээрх баримтуудаар хүсэлт гаргагч Я.Б нь 1980 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын Соёл нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал нь нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар .. тоот регистрийн дугаартай, Боржигон овогт *******ын Бгийн 1980 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын Соёл нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.МАРИНА