Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 5

 

 

 

 

 

 

2018 оны 12 сарын 27 өдөр            Дугаар 153/ШШ2019/00005                  Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч:Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, тоот регистрийн дугаартай, ******* ******* овогт  *******ийн Гын хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Н. ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*******, нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Н. шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1975 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Ховд аймгийн ******* сумын 8 жилийн дунд сургуулийг 8 дугаар анги төгссөн. Сургуулиа төгсөөд эвлэлийн илгээлтээр хөдөө эцэг эхийн хамт мал дээр гарч, 1978 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдлийн ******* бригадад малчнаар ажилласан. 1978 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1981 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүртэл хугацаат цэргийн алба хаасан. 1981 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 1983 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдлийн ******* бригадад малчнаар ажилласан. 1983 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 2 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байсан. 1992 оны 2 дугаар сарын 30-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр ХК-д тракторын жолоочоор ажиллаж байсан. Одоо миний бие өндөр насны тэтгэвэрт гарах гэсэн боловч нэгдэлд анх малчнаар ажилд орсон, гарсан тушаал байхгүйн улмаас тэтгэвэрт гарч чадахгүй хохироход хүрээд байна.

Иймд Н. намайг 1975 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1978 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүртэл, 1981 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 1983 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдлийн ******* бригадад малчнаар, 1983 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 2 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдэлд тракторын жолоочоор, 1992 оны 2 дугаар сарын 30-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр ХК-д тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч Н. ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүсэлт гаргагч Н. нь 1975 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Ховд аймгийн ******* сумын 8 жилийн дунд сургуулийг 8 дугаар анги төгссөн. Сургуулиа төгсөөд эвлэлийн илгээлтээр хөдөө эцэг эхийн хажууд мал дээр гарч, 1978 оны 6 дугаар сарын 8-ны өдөр хүртэл Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдлийн ******* бригадад малчнаар ажилласан. 1978 оны 6 дугаар сараас 1981 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүртэл хугацаат цэргийн алба хаасан. 1981 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс 1983 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдлийн ******* бригадад малчнаар ажилласан. 1983 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 2 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байсан. 1992 оны 2 дугаар сарын 30-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр ХК-д тракторын жолоочоор ажиллаж байсан.

Хүсэлт гаргагч Н. нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээ бичихдээ 380932 дугаартай 1978 оны 6 дугаар сарын 25-ны өдөр олгосон цэргийн батлахыг үндэслэн 1975 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1978 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүртэл, 1981 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 1983 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдлийн ******* бригадад малчнаар ажиллаж байсан хугацааг тогтоолгохоор хүсэлт гаргасан. Гэтэл сүүлд Тагнуулын ерөнхий газрын тусгай архиваас лавлагаа авахад түүний цэргийн алба хаасан хугацааг 1978 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс 1981 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл гэж гарч ирсэн тул хүсэлтийн шаардлагыг өөрчилж “1975 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1978 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүртэл, 1981 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс 1983 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдлийн ******* бригадад малчнаар ажиллаж байсан” гэж өөрчилж байна. Мөн тэрээр Иргэний ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд хамрагдаж, 1990-2000 оныг дуустал тооцуулсан. Гэхдээ тэрээр 1983 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 2 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдэлд тракторын жолоочоор, 1992 оны 2 дугаар сарын 30-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр ХК-д тракторын жолоочоор ажиллаж байсан нь хэрэгт авагдсан тушаалуудаар нотлогдож байх тул дээрх хугацаанд тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Н. нь 1975 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1978 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүртэл, 1981 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 1983 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдлийн ******* бригадад малчнаар, 1983 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 2 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдэлд тракторын жолоочоор, 1992 оны 2 дугаар сарын 30-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр ХК-д тракторын жолоочоор ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг гаргажээ.

Харин хүсэлт гаргагч Н. ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...хүсэлт гаргагч Н. нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээ бичихдээ 380932 дугаартай 1978 оны 6 дугаар сарын 25-ны өдөр олгосон цэргийн батлахыг үндэслэн 1975 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1978 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүртэл, 1981 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 1983 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдлийн ******* бригадад малчнаар ажиллаж байсан хугацааг тогтоолгохоор хүсэлт гаргасан. Гэтэл сүүлд Тагнуулын ерөнхий газрын тусгай архиваас лавлагаа авахад түүний цэргийн алба хаасан хугацааг 1978 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс 1981 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл гэж гарч ирсэн тул хүсэлтийн шаардлагыг өөрчилж “1975 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1978 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүртэл, 1981 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс 1983 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдлийн ******* бригадад малчнаар ажиллаж байсан” гэж өөрчилж байна гэж хүсэлтийн шаардлагыг өөрчиллөө.

Хүсэлт гаргагч Н. нь 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Н.*******ад итгэмжлэл олгосон бөгөөд тус итгэмжлэлээр Н.*******ад “...нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх...” эрхийг олгосон байна. Иймд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.******* нь хүсэлт гаргагч Н. ын шүүхэд гаргасан хүсэлтийг өөрчлөх эрхтэй байх тул хүсэлтийг “1975 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1978 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүртэл, 1981 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс 1983 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдлийн ******* бригадад малчнаар ажиллаж байсан...” гэж өөрчилсөн шаардлагын хүрээнд хянан шийдвэрлэлээ.

Хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагатай холбогдуулан дараах баримтууд хэрэгт авагджээ. Үүнд:

-Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1373 дугаартай лавлагаагаар ирүүлсэн “******* сумын ******* бригадын 70 дугаар данснаас Цогт овогтой *******ийн 1975-1978 оны хөдөлмөрийн хөлсний түүвэр, Хөдөлмөр нэгдлийн даргын 1983 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 26, 1992 оны 2 дугаар сарын 30-ны өдрийн 03, 1992 оны 2 дугаар сарын 30-ны өдрийн 02 тоот тушаал, Өмч хувьчлалын комиссын 1992 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 09 тоот тогтоолыг хуулбарлан хүргүүлэв” гэсэн албан бичиг, дээрх тушаалуудын хуулбарууд,

-Н. ын 0774253 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Н. ын нэр дээрх 380932 дугаартай 1978 оны 6 дугаар сарын 25-ны өдөр олгосон цэргийн батлах,

-Н. ын нэр дээрх 143845 дугаартай 1983 оны 7 дугаар сарын 20-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтэр,

-Н. ын нэр дээрх 1991 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтэр,

-Мэргэжилтэй ажилчдын бүртгэлийн дугаартай карт,

-Увс ХАА-н техник мэргэжлийн сургуулийн ******* дугаартай Н. ын нэр дээрх хувийн хэрэг,

-Н. ын нэр дээрх 1093 дугаартай 1975 оны 6 дугаар сарын 20-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтэр,

-Н. ын нэр дээрх 320 дугаартай 1990 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн диплом,

-Н. ын нэр дээрх 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн баярын бичиг, 1989 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн талархал,

-Н. ын нэр дээрх 1975 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн илгээлт,

-Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 05/6815 дугаартай архивын лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Ховд аймгийн ******* сумын 1-р бригадын 1981-1983 оны Ц.*******ийн нэр дээрх 70-р дансны хуулга,

-Н. ын нэр дээрх 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа,

-Гэрч Д.ын шүүхэд өгсөн “...би 1978 оноос эхлэн Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдлийн ******* бригадад малын эмчээр ажиллаж эхэлсэн бөгөөд 1992 оны 6 дугаар сар хүртэл ажилласан. Н. нь Ноосон гэдэг айлын гурав дахь хүү юм. Тэрээр 1975 онд Ховд аймгийн ******* сумын сургуулийг 7-р анги төгссөн. Тэгээд илгээлтээр мал дээр гарч эцэг эхийн хамт нэгдлийн мал малласан. Н. нь 1978-1981 онд цэргийн алба хаасан, 1981 оны 6 дугаар сараас эцэг эхийн хамт мал маллаж байгаад 1984 онд өрх тусгаарласан бөгөөд нэгдэл тарах хүртэл буюу 1992 оны 6 дугаар сар хүртэл малчнаар ажиллаж байсан. Дараа нь тэр компанид ажиллаж байсан бөгөөд компаний нэрийг санахгүй байна” гэх мэдүүлэг,

-Гэрч Ц.ийн шүүхэд өгсөн “...би Ховд аймгийн ******* сумын уугуул иргэн бөгөөд 1976 оны 6 дугаар сараас Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдэлд эдийн засагчаар 1992 онд нэгдэл тарах хүртэл ажилласан. 1992 оны хавраас Ховд аймгийн ******* сумын Санхүү тасгийн даргаар 1995 он хүртэл ажиллаж байгаад 1995 оноос Ховд аймгийн ******* сумын орлогч даргаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Н. нь Ц.*******ийн 3 дахь хүү юм. Тэрээр 1975 онд ******* сумын сургуулийн 7-р анги төгсөөд илгээлтээр мал маллаж байгаад 1978-1981 онд цэрэгт явсан. Цэргээс халагдаж ирээд 1981 оны 6 дугаар сараас 1992 оны хавар хүртэл нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Нэгдэл тарсны дараа Н. нь Алтан тээл компанид 1 жил ажилласан. Н. нэгдэлд малчнаас өөр ажил хийж байгаагүй” гэх мэдүүлэг зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

Хэрэгт авагдсан Ховд аймгийн ******* сумын 1-р бригадын 1975-1977, 1981-1983 оны Ц.*******ийн нэр дээрх 70-р дансны цалингийн түүврүүдэд Н. ын нэр орсон байх тул хэрэгт нотлох баримтаар үнэлсэн болно. Мөн Н. ын нэр дээрх 143845 дугаартай 1983 оны 7 дугаар сарын 20-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтэр нь Хөдөлмөр нэгдлээс байх бөгөөд хөдөлмөрийн дэвтэр олгосон хэсэгт Хөдөлмөр нэгдлийн дарга Ж.Дамдин гэж гарын үсэг зурсан, дээр нь Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдэл гэсэн тамга дарсан байна. Тус дэвтрийн 4-5 дугаар хуудсанд 1983 оны 7 дугаар сарын 20-ны өдөр нэгдэлд тракторын жолоочоор томилон ажиллуулав гэж бичээд ар талд нь нэгдлийн даргын 1983 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 26 тоот тушаалаар гэх бичилт хийгдсэн дээр нь Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдэл гэсэн тамга дарсан, түүний доод хэсэгт 1992 оны 2 дугаар сарын 30-ны өдөр Аж ахуйн нэгж өөрчлөгдсөн учир нэгдлийн тракторын жолоочийн үүрэгт ажлаас чөлөөлөв гэж бичээд ар хэсэгт нь Хөдөлмөр нэгдлийн даргын 1992 оны 2 дугаар сарын 30-ны өдрийн 03 тоот тушаалаар гэж бичээд дээр нь Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдэл гэсэн тамга дарсан, дэвтрийн 6-5 дугаар хуудаст 1992 оны 2 дугаар сарын 30-ны өдөр Хөдөлмөр ХК-ний тракторын жолоочоор томилон ажиллуулав гэж бичээд ар талд нь Хөдөлмөр ХК-ний ерөнхий захирлын 1992 оны 2 дугаар сарын 30-ны өдрийн 02 тоот тушаалаар гэж бичээд дээр нь Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр ХК гэсэн тамга дарсан байна.

Дээрх хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн талаарх бичилтүүдэд засвар ороогүй, байгууллага бүр өөр, өөр бичгийн хэвтэй хүмүүс бичилт хийгдэж байгууллагын тамга дарж баталгаажуулсан байна.

Мөн хэрэгт авагдсан мэргэжилтэй ажилчдын бүртгэлийн дугаартай карт, Увс ХАА-н техник мэргэжлийн сургуулийн ******* дугаартай Н. ын нэр дээрх хувийн хэргээс үзэхэд хүсэлт гаргагч Н. нь 1982 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Увс ХАА-н техник мэргэжлийн сургуульд сурч байсан нь нотлогдож байх боловч тэрээр энэ хугацаанд Хөдөлмөр нэгдэлд бүртгэлтэй, түүний нэр дээр цалин ажлын хөлс бодогдож байсан болох нь Ховд аймгийн ******* сумын 1-р бригадын 1982 оны Ц.*******ийн нэр дээрх 70-р дансны хуулгаар нотлогдож байх тул түүний Увс ХАА-н техник мэргэжлийн сургуульд сурч байсан 8 сар 25 хоногийг малчнаар ажиллаж байсан гэж үзэх боломжтой байна.

Хүсэлт гаргагч Н. нь Иргэний ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд хамрагдаж, 1990-2000 он дуустал нийт 11 жилийг тооцуулсан боловч тэрээр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...1983 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 2 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдэлд тракторын жолоочоор, 1992 оны 2 дугаар сарын 30-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр ХК-д тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэсэн, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Н. нь Иргэний ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд хамрагдаж, 1990-2000 он дуустал тооцуулсан боловч тэрээр 1983 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 2 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдэлд тракторын жолоочоор, 1992 оны 2 дугаар сарын 30-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр ХК-д тракторын жолоочоор ажиллаж байсан нь хэрэгт авагдсан тушаалуудаар нотлогдож байх тул тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэж тайлбарлалаа.

Энэхүү тайлбар нь хэрэгт авагдсан ******* сумын Хөдөлмөр ХК-ний ерөнхий захирлын 1992 оны 2 дугаар сарын 30-ны өдрийн 02 дугаартай “Ажиллах орон тоо томилох тухай” тушаал, түүний хавсралтын хуулбар, Н. ын нэр дээрх 143845 дугаартай 1983 оны 7 дугаар сарын 20-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтэр, Н. ын нэр дээрх 320 дугаартай 1990 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн дипломоос үзэхэд үндэслэлтэй байх бөгөөд Н. нь 1983 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 2 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдэлд тракторын жолоочоор, 1992 оны 2 дугаар сарын 30-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр ХК-д тракторын жолоочоор ажиллаж байсан нь нотлогдож байна.

Иймд хэрэгт авагдсан дээрх баримтуудаар хүсэлт гаргагч Н. нь 1975 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1978 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүртэл, 1981 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс 1983 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдлийн ******* бригадад малчнаар, 1983 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 2 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдэлд тракторын жолоочоор, 1992 оны 2 дугаар сарын 30-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр ХК-д тракторын жолоочоор ажиллаж байсан байдал нь нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар тоот регистрийн дугаартай, ******* ******* овогт *******ийн ын 1975 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1978 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүртэл, 1981 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс 1983 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдлийн ******* бригадад малчнаар, 1983 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 2 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдэлд тракторын жолоочоор, 1992 оны 2 дугаар сарын 30-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр ХК-д тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Б.МАРИНА