| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2018/00642/И |
| Дугаар | 11 |
| Огноо | 2018-12-27 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 11
2019 оны 01 сарын 02 өдөр Дугаар 153/ШШ2019/00011 Ховд аймаг
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би
Нэхэмжлэгч: Ховд аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын ******* багт үйл ажиллагаа явуулдагрегистрийн дугаартай,ХХК-д холбогдох 10,583,357 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 153/2018/00642/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ховд аймгийн Татварын хэлтэс нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ховд аймгийн Татварын хэлтэс нь Татварын ерөнхий хууль, ААНОАТ-ын хууль бусад татварын хуулийн дагуу аж ахуйн нэгж байгууллагын төлөх ёстой татварыг төсөвт төвлөрүүлэх ажил үүргийн дагуу татвар хураалтын үйл ажиллагааг явуулахад Цогтбарс XXК нь аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 2016 оны тайлангаар 392,496 төгрөг, цалин, хөдөлмөрийн хөлс болон тэдгээртэй адилтгах орлогоос суутган төлөх албан татварын 2015 оны тайлангаар 92,000 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварын 2014 оны тайлангаар 10,404,468 төгрөгийг төлөхөөр тайлагнаж өрийг төлөгдөөгүй байна.
Татварын ерөнхий хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан ажиллагааг хийсэн боловч тус компани нь татварын өрийг барагдуулахгүй байгаа тул татварын тайлангаар гаргасан татварын өр нийт 10,583,357 төгрөгийг Цогтбарс ХХК-аас гаргуулж улсын төсөвт оруулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч Б.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа учраас хэргийг хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлмээр байна. Би нэхэмжлэгч Ховд аймгийн Татварын хэлтсийн нэхэмжилсэн 10,583,357 төгрөгийг 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртлэх хугацаанд төлж барагдуулна гэв.
Нэхэмжлэгч Ховд аймгийн Татварын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б.*******гийн шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгч Ховд аймгийн Татварын хэлтсийн нэхэмжилсэн 10,583,357 төгрөгийг 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртлэх хугацаанд төлж барагдуулна гэсэн тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. Шүүх шийдвэр дээрээ хариуцагчийн хэлсэн огноог тусгаж өгвөл сайн байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ховд аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй, хариуцагч ХХК-д холбогдох 10,583,357 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн төлөөлөгч Б.******* нь хүлээн зөвшөөрч, 10,583,357 төгрөгийг 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртлэх хугацаанд төлөхөөр зөвшөөрч бичгээр тайлбар гаргалаа.
Нэхэмжлэгч Ховд аймгийн Татварын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.******* нь хариуцагчийн төлөөлөгчийн тайлбарыг хүлээн зөвшөөрсөн болно.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Ховд аймгийн Татварын хэлтэс нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж 184,284 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагч ХХК-иас 10,583,357 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 184,284 төгрөгийн 50 хувь болох 92,142 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй,ХХК-д холбогдох 10,583,357 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлага 10,583,357 төгрөгийг хариуцагчийн төлөөлөгч Б.******* нь 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөхийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Татварын хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамж 184,284 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлага 10,583,357 төгрөгт ногдох улсийн тэмдэгтийн хураамж 184,283.71 төгрөгийн 50 хувь болох 92,142 төгрөгийг хариуцагчХХК-иас гаргуулан улсын орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МАРИНА