Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 16

 

 

 

 

 

 

2019 оны 01 сарын 11 өдөр               Дугаар 153/ШШ2019/00016            Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч:Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн 18-1тоотод оршин суух, тоот регистрийн дугаартай, Хөхнүүд овогт Бадамынхийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Б. х, нарийн бичгийн дарга Б.Нарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б. х шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1984 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Ховд аймгийн Мянгад сумын 8 жилийн дунд сургуулийг 8 дугаар анги төгссөн. 1984 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 4 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан. 1987 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс 1988 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Нийтийн ахуй үйлчилгээнд цэвэрлэгчээр ажиллаж байсан. 1988 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл Ховд аймгийн Мянгад сумын хүн эмнэлэгт угаагчаар ажиллаж байсан. 1993 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 1999 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн Мянгад сумын хүн эмнэлэгт асрагчаар ажиллаж байсан. Одоо миний бие өндөр насны тэтгэвэрт гарах гэсэн боловч анх ажилд орсон гарсан тушаал архиваас олдохгүйн улмаас өндөр насны тэтгэвэрт гарч чадахгүй хохироход хүрээд байна.

Иймд намайг 1984 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 4 дүгээр бригадад малчнаар, 1987 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс 1988 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Нийтийн ахуй үйлчилгээнд цэвэрлэгчээр, 1988 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Хүн эмнэлэгт угаагчаар, 1993 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 1999 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Хүн эмнэлэгт асрагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Б. х нь 1984 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 4 дүгээр бригадад малчнаар, 1987 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс 1988 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Нийтийн ахуй үйлчилгээнд цэвэрлэгчээр, 1988 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Хүн эмнэлэгт угаагчаар, 1993 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 1999 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Хүн эмнэлэгт асрагчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг гаргажээ. Хүсэлт гаргагч хүсэлтийн шаардлагаа нотлохоор хэрэгт:

-Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2001 дугаартай албан бичгээр доор дурдсан тушаалуудын хуулбаруудыг ирүүлжээ.

-Мянгад сумын Ахуй үйлчилгээний төвийн даргын 1987 оны 4 дүгээр сарын 14-ний 28 дугаартай “Түр ажилчин авах тухай” тушаалын хуулбар,

-Мянгад сумын Хүн эмнэлгийн эрхлэгч эмчийн 1990 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 03 дугаартай “Ажилд авах тухай” тушаалын хуулбар,

-Ховд аймгийн Мянгад сумын хүний их эмчийн салбарын 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 20 дугаартай “Ажилд түр томилох тухай” тушаалын хуулбар,

-Мянгад сумын Хүн эмнэлгийн тасгийн эрхлэгч эмчийн 1992 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 02 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалын хуулбар,

-Ховд аймгийн Мянгад сумын хүний их эмчийн салбар эрхлэгч эмчийн 1993 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 15 дугаартай “Ажилд авах тухай” тушаалын хуулбар,

-Ховд аймгийн Мянгад сумын хүний их эмчийн салбарын 1994 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 20 дугаартай “Хүүхэд асрах чөлөөний тухай” тушаалын хуулбар,

-Эрхлэгчийн 1995 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 24 дугаартай “Ажилтны цалинд өөрчлөлт оруулах тухай” тушаалын хуулбар, түүний хавсралт,

-Эрхлэгч эмчийн 1996 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийн 04 дугаартай “Цалингийн сүлжээнд өөрчлөлт оруулах тухай” тушаалын хуулбар, түүний хавсралт,

-Сумын эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмчийн 1997 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 10 дугаартай “Тэтгэмжийн зөрүү олгох тухай” тушаалын хуулбар,

-Хүн эмнэлгийн ажилчдын шинэчлэн тогтоосон цалингийн жагсаалт,

-Ховд аймгийн Мянгад сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмчийн 1998 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 14 дугаартай “Ажлаас түр чөлөөлж ажилд түр томилох тухай” тушаалын хуулбар,

-Ховд аймгийн Мянгад сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмчийн 1999 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 12 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалын хуулбар,

-Б. хийн 360141 дугаартай 1987 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр нээгдсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Б. хийн 252169 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Б. хийн ажиллаж байхдаа авахуулсан гэх гэрэл зураг,

-Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн “Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа”,

-Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийн “Төрсний  бүртгэлийн лавлагаа”,

-Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2013 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 64 дугаартай шийдвэрийн хуулбар,

-Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2001 дугаартай албан бичгээр ирүүлсэн “Ховд аймгийн Мянгад сумын үйлдвэр бригадын 1984 оны мал тооллогын бүртгэлийн 23 дугаарт н.Бадам ам бүл 10, нэгдлийн гишүүн 2, хөдөө аж ахуйд ажилладаг 2, 27 толгой мал тоолуулжээ. Ховд аймгийн Мянгад сумын Гахайт бригадын 1986 оны мал тооллогын бүртгэлийн 4 дүгээрт н.Бадам ам бүл 11, нэгдлийн гишүүн 3, 16-24 насны 1, 45-55 насны эмэгтэй 1, 45-60 насны эрэгтэй 1, 34 толгой мал тоолуулжээ” гэх лавлагаа,

 

-Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн даргын 1985 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 11 дугаартай “Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай” тушаалын хуулбар,

-Гэрч Г.Нямсүрэнгийн “...би Ховд аймгийн Мянгад сумын уугуул иргэн бөгөөд 1964 онд 4-р ангийг төгсөж, 1994-1993 оныг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Баянбулаг бригадад малчин, аж ахуйн нярваар ажиллаж байсан. Б. х нь Бадам гэдэг айлын хүүхэд. Тэрээр Ховд аймгийн Мянгад сумын сургуулийг 8-р анги төгсөөд тухайн жилээсээ Мянгад сумын Давшилт нэгдэлд эцэг эхийн хамт мал малласан. Мөн 1988 оноос эхлэн Ховд аймгийн Мянгад сумын Хүн эмнэлэгт ажиллаж байсныг мэднэ” гэх мэдүүлэг,

-Гэрч Б.Бямбасүрэнгийн “...миний бие 1984 онд Ховд аймгийн Мянгад сумын сургуулийг 8-р анги төгсөөд илгээлтээр нэгдэлд ногоочноор ажиллаж байгаад, 1985 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс Ховд аймгийн Мянгад сумын Хүн эмнэлэгт асрагчаар өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Б х нь 1988 оноос эхлэн Ховд аймгийн Мянгад сумын Хүн эмнэлэгт угаагчаар ажилд ороод 1999 онд ажлаасаа гарсан” гэх мэдүүлэг зэрэг баримтуудыг хэрэгт нотлох баримтаар ирүүлжээ.

Хэрэгт авагдсан Б. хийн нэр дээрх 1987-1999 оны ажилласан хоног, авсан хөлсний талаарх бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараас үзэхэд дээрх хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн бичилтэд засвар ороогүй, байгууллагын тамга дарж баталгаажуулсан байх тул хэрэгт баримтаар үнэлсэн болно.

Хүсэлт гаргагч Б. х нь Иргэний ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд хамрагдаж, 1995 оны 7-9 сарыг нөхөн тооцуулсан байна.

Иймд хэрэгт авагдсан дээрх баримтуудаар хүсэлт гаргагч Б. х нь 1984 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 4 дүгээр бригадад малчнаар, 1987 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс 1988 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Нийтийн ахуй үйлчилгээнд цэвэрлэгчээр, 1988 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Хүн эмнэлэгт угаагчаар, 1993 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 1995 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал, 1995 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1999 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Хүн эмнэлэгт асрагчаар тус тус ажиллаж байсан нь нотлогдож байх тул түүний хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар тоот регистрийн дугаартай, Хөхнүүд овогт Бадамын хийн 1984 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 4 дүгээр бригадад малчнаар, 1987 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс 1988 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Нийтийн ахуй үйлчилгээнд цэвэрлэгчээр, 1988 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Хүн эмнэлэгт угаагчаар, 1993 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 1995 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал, 1995 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1999 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Хүн эмнэлэгт асрагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6-д зааснаар хүсэлт гаргагч Б. х нь улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Б.МАРИНА