Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 18

 

 

 

 

 

 

2019 оны 01 сарын 15 өдөр               Дугаар 153/ШШ2019/00019              Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Хүсэлт гаргагч:Ховд аймгийн Дөргөн сумын Сээр багт оршин суух, тоот регистрийн дугаартай, овогт Юнгэрэнгийн гийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нямаа, нарийн бичгийн дарга Б.Нарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Хүсэлт гаргагч Ю. шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1968 онд төрсөн. 1982 онд Ховд аймгийн Дөргөн сумын 8 жилийн дунд сургуулийг төгсөж, Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Сээр бригадад эвлэлийн илгээлтээр малчин болж байсан. Би тэр үед өвөө Цэвээн, эгч Сөмбөөн, ээж Ц.Юнгэрэн нарын хамт 1991 оны 7 дугаар сарыг хүртэл малчнаар ажиллаж байсан. Иймд намайг 1982 оноос 1991 оны 07 дугаар сарыг хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Сээр бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

            Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нямаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүсэлт гаргагч Ю. нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан. Анхан шатны шүүх зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн. Тухайн үед Ю. нь хөдөлмөрийн дэвтэр авсан боловч тэр үеийн хариуцлагагүй ажилтнуудын буруутай үйлдлээс болж хөдөлмөрийн дэвтрийг засварласан байдаг. Энэ дэвтэр нь Ю. гийн дэвтэр мөн. Иймд энэ хөдөлмөрийн дэвтрийн эзэмшигчээр тогтоолгох хүсэлтэй байна. Ю. нь өвөө Цэвээн, эх Юнгэрэн, эгч Сөмбээ нартай хамт мал маллаж байсан бөгөөд Ю. нь өнөөдрийг хүртэл Ховд аймгийн Дөргөн суманд мал маллаж байна. Тэрээр 1982 онд 8 дугаар ангийг төгссөн. Иймд Ю. гийн 1982 оноос 1991 оны 7 дугаар сарыг хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд  малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

            Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Хүсэлт гаргагч Ю. нь хөдөлмөрийн дэвтрийн эзэмшигчээр тогтоолгож, Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1982 оноос 1991 оны 7 дугаар сарыг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг гаргажээ.

            Хүсэлт гаргагч Ю. нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлээс олгогдсон хөдөлмөрийн дэвтрийн эзэмшигчээр тогтоолгохоор хүсэлтийн шаардлагаа нэмэгдүүлсэн бөгөөд тус хөдөлмөрийн дэвтрийн овог, нэр, төрсөн он, хүйс, боловсролын талаар бичсэн хэсэг дээрх бичвэрийг баллаж, дээр нь овог гэдэг хэсэгт “Юнгэрэн” гэж, нэр гэдэг хэсэгт “” гэж, төрсөн он гэдэгт “1970” гэж, эрэгтэй эмэгтэй гэдэг хэсэгт “эмэгтэй” гэж, боловсрол гэдэг хэсэгт “бүрэн бус дунд” гэж тус тус бичсэн байна. Мөн тус хөдөлмөрийн дэвтэр нь дугааргүй байх бөгөөд олгосон оныг балласан, сар нь засвартай байна.

            Харин тус хөдөлмөрийн дэвтэрт наасан гэрэл зураг нь хүсэлт гаргагч Ю. гийн сурагчийн дүрэмт хувцастай зураг байх бөгөөд тус цээж зураг  дээр дарагдсан Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн тамга нь хөдөлмөрийн дэвтэр дээр дарагдсан тамганы хэсэг дээр дарагдсан тамгын үг, үсэг, хээ хэвтэй хувьд таарч байна.

            Иймд тус хөдөлмөрийн дэвтэрт наагдсан гэрэл зургийг солиогүй, дарагдсан тамга нь таарч байх тул Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлээс олгогдсон овог, нэр, төрсөн он, хүйс, боловсролын талаар бичсэн хэсэг дээрх бичвэрийг баллаж, дээр нь овог гэдэг хэсэгт “Юнгэрэн” гэж, нэр гэдэг хэсэгт “” гэж, төрсөн он гэдэгт “1970” гэж, эрэгтэй эмэгтэй гэдэг хэсэгт “эмэгтэй” гэж, боловсрол гэдэг хэсэгт “бүрэн бус дунд” гэж тус тус бичсэн хөдөлмөрийн дэвтрийн эзэмшигчээр хүсэлт гаргагч ПЗ68091502 тоот регистрийн дугаартай, Баяд овогт Юнгэрэнгийн мөн болохыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

            Хүсэлтийн дараах шаардлага болох ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийн шаардлагын талаар хүсэлт гаргагч нь дараах баримтуудыг шүүхэд ирүүлжээ. Үүнд:

            -Ю. гийн 0723095 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

            -Ю. гийн гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

            -Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 674 дугаартай албан бичгээр цалингийн түүврийг ирүүлжээ,

            -Ховд аймгийн Дөргөн сумын Сээр бригадын 70-р данснаас О.Цэвээний нэр дээрх 1983-1985 оны хөдөлмөрийн хөлсний хуулбар, Ю. гийн нэр дээрх 1988-1990 оны хөдөлмөрийн хөлсний хуулбар,

            -Ю. гийн хөдөлмөрийн дэвтэр,

            -Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 153/ШШ2016/00212 дугаартай шийдвэрийн хуулбар,

            -Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 50 дугаартай албан бичгээр “Ховд аймгийн Дөргөн сумын Сээр бригадын 1983-1991 оны 70 дугаар данснаас Ц.Юнгэрэнд холбогдох баримт олдоогүй” гэжээ,

            -Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн “Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа”,

            -Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн “Төрсний  бүртгэлийн лавлагаа”,

            -Гэрч Д.Пүрэвжавын шүүхэд өгсөн “Би 1982 онд Ховд аймгийн Дөргөн сумын 8 жилийн дунд сургуулийг төгсөөд Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажилд орж байсан бөгөөд тус нэгдэлд 1992 оныг хүртэл ажиллаж байсан. Э.Нямсүрэн нь 1968 онд төрсөн. 1984 онд Ховд аймгийн Дөргөн сумын 8 жилийн дунд сургуулийг төгсөөд Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн илгээлтээр Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар 1992 оныг хүртэл ажиллаж байсан. Одоо ч гэсэн тус сумандаа мал маллаж амьдарч байна. Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэл 1992 онд тарсан. Нэгдэл тараад ямар компани болсон талаар сайн мэдэхгүй байна. Компани болоогүй. Тухайн үеийн нэгдлийн даргаар Дэлгэр гэж хүн ажиллаж байсан. Ю. нь аавгүй. Ээжээрээ овоглодог. Ээжийг нь Юнгэрэн гэдэг. нь айлын том охин. Доороо 4 дүүтэй. Ээж нь Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд насаараа малчнаар ажиллаж байсан. Бид хамтдаа олон жил ажиллаж байсан хүний хувьд Ю. г 1986 оноос 1992 оныг хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлын талаар сайн мэдэж байна...“ гэх мэдүүлэг,

            -Гэрч Г.Басангийн шүүхэд өгсөн “Би 1956 онд төрсөн. 1964 онд Ховд аймгийн Дөргөн сумын бага сургуульд элсэн орж 1968 онд төгссөн. 1968 онд Ховд аймгийн Мянгад сумын 8 жилийн дунд сургуульд элсэн орж 1971 онд төгссөн. Улмаар Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Сээр буюу 2 дугаар бригадад Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн илгээлтээр малчин болж байсан. 1974 онд цэргийн албанд татагдаж, 1977 онд цэргээс халагдаж ирсэн. 1977 оноос 1986 оныг хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Сээр бригадад малчнаар, 1986 оноос 1990 оныг хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Агваш бригадад аж ахуйн нярваар тус тус ажиллаж байсан. Ю. нь 1968 онд төрсөн. Улмаар Ховд аймгийн Дөргөн сумын 8 жилийн дунд сургуулийг төгсөөд Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн илгээлтээр Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар 1993 оныг хүртэл ажиллаж байсан. Одоо ч гэсэн тус сумандаа мал маллаж амьдарч байна. Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэл 1993 онд тарсан. Нэгдэл тараад ямар компани болсон талаар сайн мэдэхгүй байна. Компани болоогүй. Тухайн үеийн нэгдлийн даргаар Пүрвээ, Дэлгэр гэж хүн ажиллаж байсан. Бид хамтдаа олон жил ажиллаж байсан хүний хувьд Ю. г 1986 оноос 1993 оныг хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлын талаар сайн мэдэж байна...” гэх мэдүүлэг,

            -Гэрч Ц.Юнгэрэнгийн шүүхэд өгсөн “би нэгдүгээр ангиасаа сургуулиас гарч, эцэг эхийн хамт Ховд аймгийн Дөргөн сумын нэгдэлд мал малласан. Би 1968 онд том охин Ю. г төрүүлсэн бөгөөд 4 хүүхэдтэй. Би өрх толгойлсон эмэгтэй. Миний охин Ю. нь 1982 онд Ховд аймгийн Дөргөн сумын сургуулийг 8-р анги төгсөөд Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд илгээлтээр гарч бид нартай хамт мал малласан. Бид хамт нэгдэл тартал нэгдлийн мал малласан. Манай нэгдэл 1991 онд тарсан. Тэр үед Ю. нь манай аав О.Цэвээн, миний төрсөн дүү Ц.Сөмбээн, бид нарын хамт мал малладаг байсан” гэх мэдүүлэг зэрэг баримтуудыг хэрэгт нотлох баримтаар авагджээ.

            Хүсэлт гаргагч Ю. гийн Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1982 оноос 1991 оны 7 дугаар сарыг хүртэл малчнаар ажиллаж байсныг нотлох ажилд томилогдсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал, цалингийн түүвэр болон холбогдох бусад баримтууд өөрт нь хадгалагдаагүй буюу олдохгүй байгаа, түүнчлэн Ю. д холбогдох тушаал болон цалингийн баримтууд олдоогүй болох нь хүсэлт гаргагчийн болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 674 дугаартай лавлагаа зэргээр нотлогдож байна. Иймд хүсэлт гаргагч Ю. гийн хүсэлтийг хэрэгт авагдсан баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

            Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр Ю. тай хамт ажиллаж байсан Г.Басан, Д.Пүрэвжав нараас гэрчийн мэдүүлэг авсан ба Г.Басан нь Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 153/ШШ2016/00212 дугаартай шийдвэрийн хуулбараар нотлогдож байна.

            Хүсэлт гаргагч Ю. нь өвөө О.Цэвээн, эгч Ц.Сөмбээн, эх Ц.Юнгэрэн нарын хамт мал маллаж байсан,  Ю. гийн цалин өрхийн тэргүүн О.Цэвээний нэр дээр гардаг байсан болох нь хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан гэрч Ц.Юнгэрэн, Г.Басан, Д.Пүрэвжав нарын мэдүүлгүүд, Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 674 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Дөргөн сумын Сээр бригадын 70-р данснаас О.Цэвээний нэр дээрх 1983-1985 оны хөдөлмөрийн хөлсний хуулбар, Ю. гийн нэр дээрх 1988-1990 оны хөдөлмөрийн хөлсний хуулбараар нотлогдож байх тул түүнийг 14 наснаас эхлэн хөдөлмөр эрхэлж байсан гэж үзэх боломжтой байна.

            Иймд хэрэгт авагдсан дээрх баримтуудаар хүсэлт гаргагч Ю. нь 1982 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 1991 оны 7 дугаар сар хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан нь нотлогдож байх тул түүний хүсэлтийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

            Харин хүсэлт гаргагч Ю. гийн 1982 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийг дуустал хугацаанд Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. Учир нь тэрээр 1968 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн байх бөгөөд тэрээр насанд хүрээгүй байхдаа буюу 13 насандаа Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлын талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлээс олгогдсон овог, нэр, төрсөн он, хүйс, боловсролын талаар бичсэн хэсэг дээрх бичвэрийг баллаж, дээр нь овог гэдэг хэсэгт “Юнгэрэн” гэж, нэр гэдэг хэсэгт “” гэж, төрсөн он гэдэгт “1970” гэж, эрэгтэй эмэгтэй гэдэг хэсэгт “эмэгтэй” гэж, боловсрол гэдэг хэсэгт “бүрэн бус дунд” гэж тус тус бичсэн хөдөлмөрийн дэвтрийн эзэмшигчээр хүсэлт гаргагч ПЗ68091502 тоот регистрийн дугаартай, Баяд овогт Юнгэрэнгийн мөн болохыг тогтоосугай.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ПЗ68091502 тоот регистрийн дугаартай, Баяд овогт Юнгэрэнгийнгийн 1982 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 1991 оны 7 дугаар сар хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний 1982 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийг дуустал хугацаанд Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Б.МАРИНА