| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2018/04745/и |
| Дугаар | 745 |
| Огноо | 2019-03-12 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 745
| 2019 оны 03 сарын 12 өдөр | Дугаар 101/ШШ2019/00745 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: А ХХК-ийн гаргасан,
Хариуцагч: А-д холбогдох,
51,959,000.00 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж, нарийн бичгийн дарга М.Дорждэрэм нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Манай А ХХКнь хариуцагч Аоос 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн ЗГ/201801 дугаартай зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 33,350,000 төгрөг зээлийн хүү 8,754,370 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,750,865 төгрөг, нийт 43,855,250 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч А 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 35,000,000.00 сая төгрөгийг сарын хүү 4.5 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай зээлсэн. Гэтэл Иргэний хуулийн 281 дүгээр зүйл болон 282 дугаар зүйлд заасан үүргээ биелүүлээгүй ба өнөөдрийн байдлаар нэхэмжлэгчид нийт 51,959,300 төгрөгийн бодит хохирол учирсан байна.
Тэрээр өнгөрсөн хугацаанд үндсэн зээлд 9,000,000.00 төгрөг, зээлийн хүүнд 1,016,323.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 3,107,409.00 төгрөгийг төлсөн. Ингээд үндсэн зээлийн үлдэгдэл 26,000,000.00 төгрөг байхад зохигчид 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр харилцан тохиролцоод нэмж 7,350,000.00 төгрөгийг олгосон юм.
Бид, уг 7,350,000.00 төгрөгийг нэмж олгохдоо зээлийн гэрээг бичгээр тухайлан байгуулаагүй, харин эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулж, сарын 4.5 хувийн хүү, нэмэгдүүлсэн хүүг 0.9 хувиар тус тус тооцохоор болсон. Одоо нэхэмжилж буй төлбөр бол үндсэн зээлийн үлдэгдэл 33,350,000.00 төгрөг, нийт бодогдсон зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүнээс хариуцагчийн төлсөн 4,123,732.00 төгрөгийг хасч, 18,609,300.00 төгрөгийг хүүг нэхэмжилж байна.
Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа барьцаа хөрөнгө болох ....... улсын дугаартай бенз-350 маркын авто машинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэмэгдүүлсэн.
Иймд, хариуцагчаас 51,959,300 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү.
Хариуцагч А нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариу тайлбар өгөөгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72.2.-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А ХХК-иасхариуцагч Аолд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 51,959,300.00 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээс үзвэл тус компаниас хариуцагчид холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3.-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсчээ. Шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлээс зарим шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчээс анх тус шүүхэд хариуцагчид холбогдуулан үндсэн зээл 33,350,000.00 төгрөг, зээлийн хүү 8,754,375.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,750,875.00 төгрөг, нийт 43,855,250.00 төгрөгийг нэхэмжилсэн бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 8,104,050.00 төгрөгөөр нэмэгдүүлж, .......... улсын дугаартай автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн /х.х-ийн 1, 46, 70 хуудас/.
Шүүхээс хариуцагчид нэхэмжлэлийг хувийг 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр, нэмэгдүүлсэн шаардлагыг 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр болон 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр тус тус гардуулж, хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 09:30 цагт товлож, энэ талаар хариуцагчид мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийн дагуу хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч А ХХКболон хариуцагч А нар 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 35,000,000.00 төгрөгийг сарын 4.5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлэхээр тохиролцсон байна /х.х-ийн 5, 6 хуудас/.
Түүнчлэн талууд энэхүү зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар ******* ******* улсын дугаартай, ........... тоот аралын дугаартай мерседез бенз маркийн автомашиныг барьцаалахаар тохирч, 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр барьцааны гэрээ байгуулжээ /х.х-ийн 7 хуудас/.
Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1.-д “банк бус санхүүгийн үйл ажиллагаа гэж Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжийн эрхэлж байгаа энэ хуулийн 7.1.-д заасан үйлчилгээг” хэлнэ гэж заажээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч А ХХКнь Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.1, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.-д тус тус зааснаар Санхүүгийн зохицуулах хорооноос 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан байна /х.х-ийн 22 хуудас/.
Тодруулбал, Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.8.-д “Хуулийн этгээд хуульд заасан зарим үйл ажиллагааг эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ .................” гэж, 189 дүгээр зүйлийн 189.2.-т “Нийгэм, хувь хүний ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор зарим төрлийн гэрээг гагцхүү төрийн эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр байгуулж болно” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч талд төрийн эрх бүхий байгууллагаас банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэхийг зөвшөөрчээ.
Энэ хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1.-д “эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээг байгуулсан тооцно” гэж, мөн Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.-т “Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно” гэж тус тус заажээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн зээлийн тооцоололд дурдсанаар нэхэмжлэгч тал гэрээний зүйл болох 35,000,000.00 төгрөгийг хариуцагчид 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээлгэн өгсөн үйл баримтын талаар зохигчид маргаагүй /х.х-ийн 33, 44, 72 хуудас/.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4.-т “Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэж заасны дагуу хариуцагч тал 35,000,0000.00 төгрөгийг хүлээн авсан эсэх талаар маргаагүй тул түүнийг нэхэмжлэгчийн гаргасан тайлбарыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэв.
Иймд, нэхэмжлэгч А ХХКболон хариуцагч А нарын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 451 дүгээр зүйлийн 451.1.-д зааснаар хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдаж, тэдгээрийн хооронд гэрээний харилцаа үүссэн байна.
Тус гэрээний хавсралтад зааснаар зээлдэгч буюу хариуцагч тал үндсэн зээлийг хугацааны эцэст буюу 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр бүрэн төлж дуусгахын сацуу зээлийн хүүнд нийт 9,502,500.00 төгрөгийг төлөхөөр болжээ /х.х-ийн 6 хуудас/.
Тодруулбал, хариуцагч тал сар бүрийн 09-ний өдөр буюу 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр зээлийн хүүнд 1,627,500.00 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 1,470,000.00 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 1,627,500.00 төгрөг, түүнчлэн 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 1,575,000.00 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 1,627,500.00 төгрөгийг төлж, улмаар зээлийн гэрээний хугацааны эцсийн өдөр болох 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 1,575,000.00 төгрөгийг үндсэн зээл 35,000,000.00 төгрөгийн хамт төлөх үүрэг хүлээсэн байна.
Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1.-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж, мөн 208 дугаар зүйлийн 208.1-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж заасан. Тодруулан хэлбэл, зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн этгээд үүргээ тогтоосон хугацаанд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд тэрээр уг хугацаанд үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй тохиолдолд түүнийг үүргээ зөрчсөн буюу хугацаа хэтрүүлсэнд тооцно.
Гэтэл хариуцагч тал уг нэхэмжлэлийг гаргасан болон нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн буюу 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар нийт 13,123,732.00 төлсөн ба үүнийг тодруулбал, 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр үндсэн зээлд 9,000,000.00 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 2,500,000.00 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 1,623,732.00 төгрөгийг төлснөөс нэхэмжлэгч нь 3,107,409.00 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүнд, 1,016,323.00 төгрөгийг зээлийн хүүнд суутгажээ.
Хэдийгээр шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар зохигчид 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр буюу хариуцагчийг үндсэн зээлд 9,000,000.00 төгрөг, зээлийн хүүнд 2,500,000.00 төгрөг төлсний дараа зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулан үлдэх 26,000,000.00 төгрөгийг 5,853,989.00 төгрөгийн хүүгийн хамт 2018 оны 07 дугаар 27-ны өдөр төлөхөөр тохиролцсон боловч энэхүү хугацаа дууссан байхад хариуцагч тал зээл, зээлийн хүүг бүрэн төлж дуусгаагүй байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан буюу хариуцагчийг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэсэн тайлбар үндэслэлтэй байна /х.х-ийн 60 хуудас/.
Нэхэмжлэгч А ХХК-иасхариуцагч Аод холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 33,350,000.00 төгрөг, зээлийн хүү 18,609,300.00 төгрөг, нийт 51,959,300.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Гэтэл хариуцагч тал зохигчдын байгуулсан зээлийн гэрээгээр 35,000,000.00 төгрөгийг авч, улмаар 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр үндсэн зээлд 9,000,000.00 төгрөг төлсөн атал нэхэмжлэгчийн зүгээс ямар үндэслэлээр зээлийн үлдэгдлийг 33,350,000.00 төгрөг хэмээн тайлбарлаж буйг тодруулах шаардлага үүссэн.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч А ХХК-иасхариуцагч Аод дээр дурдсанаар 9,000,000.00 төгрөгийг төлсний дараа 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 7,350,000.00 төгрөгийг нэмж олгожээ.
Ингээд талууд үндсэн зээлийн үлдэгдлийг /26,000,000+7,350,000=33,350,000/ төгрөгөөр тооцож, 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулан нийт 33,350,000.00 төгрөгт сарын 4.5 хувийн хүү тооцож, 5,452,725.00 төгрөгийн хүүгийн хамт 2018 оны 07 дугаар 27-ны өдөр төлж дуусгахаар тохиролцсон байна /х.х-ийн 61 хуудас/.
Гэвч зохигчид тус 7,350,000.00 төгрөгийг нэмж олгохдоо зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй, 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн зээлийн гэрээнд заасан сарын 4.5 хувийн үндсэн хүү, сарын 0.9 хувийн нэмэгдүүлсэн хүүг тус зээлд хамаарах эсэх талаар тухайлан тохироогүй байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2.-т “Хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ” гэж, мөн 42 дугаар зүйлийн 42.2.-т “Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно” гэж тус тус заасан шаардлагыг хангаагүй байх тул гагцхүү 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 35,000,000.00 төгрөг болон түүний үлдэгдэл 26,000,000.00 төгрөгт хүү болон нэмэгдүүлсэн хүү тооцох учиртай.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан баримтыг үндэслэн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний зээлийн гэрээний дагуу хариуцагчийн төлбөл зохих үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг тооцвол:
Үндсэн зээл болон хүү
35,000,000x4.5%=1,575,000 /1 сарын хүү/, 1,575,000x12=18,900,000 /1 жилийн хүү/, 18,900,000:365=51,780.82 /1 өдрийн хүү/, 51,780.82x43хоног=2,226,575.00 төгрөг,
26,000,000x4.5%=1,170,000 /1сарын хүү/, 1,170,000x12=14,040,000 /1 жилийн хүү/, 14,040,000:365=38,465.75 /1 өдрийн хүү/, 38,465675x384 хоног=14,770,848 төгрөг, нийт 16,997,423.00 төгрөгийн хүү, үндсэн зээлийн үлдэгдэл 26,000,000.00 төгрөг болж байна.
Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2.-т “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй” гэж заасан.
Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.2.-т зааснаар талууд уг зээлийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцсон ба хариуцагчийн төлбөл зохих нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ нь:
35,000,000x0.9%=315,000 /1 сарын хүү/, 315,000x12=3,780,000 /1 жилийн хүү/, 3,780,000:365=10,356.16 /1 өдрийн хүү/, 10,356.16x43хоног=445,315.00 төгрөг,
26,000,000x0.9%=234,000 /1сарын хүү/, 234,000x12=2,808,000 /1 жилийн хүү/, 2,808:365=7,693.15 /1 өдрийн хүү/, 7,693.15x384 хоног=2,955,169.86 төгрөг, нийт 3,399,484.86 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү болж байна.
Ийнхүү үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн нийлбэр болох 20,758,749.55 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 4,123,732.00 төгрөгөөс 3,107,409.00 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүнд, 1,016,323.00 төгрөгийг зээлийн хүүнд суутгавал 16,635,017.55 төгрөгийн хүү, үндсэн зээлийн үлдэгдэл 26,000,000.00 төгрөг, үүн дээр 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр нэмж өгсөн 7,350,000.00 төгрөг, нийт 49,985,017.55 төгрөг болж байна.
Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1.-д “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй” гэж, мөн 154 дүгээр зүйлийн 154.1.-д “Хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, бусдын өмчлөлд шилжүүлж болох эд хөрөнгийн эрх барьцааны зүйл байна” гэж, түүнчлэн 156 дугаар зүйлийн 156.1.-д “Барьцааны гэрээг бичгээр байгуулна” гэж тус тус заажээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар талууд гагцхүү 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан 35,000,000.00 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар тохиролцсон үйл баримтын талаар маргаагүй ба харин 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр олгосон 7,350,000.00 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хангахаар тус ******* ******* тоот улсын дугаартай автомашиныг барьцаалаагүй байна.
Өөрөөр хэлбэл, талууд дээр дурдсан 7,350,000.00 төгрөгийг нэмж олгохдоо энэ тухай бичгээр гэрээ байгуулаагүй тул зөвхөн 35,000,000.00 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргах эрхтэй юм.
Нэгэнт үүрэг гүйцэтгэгч тал зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ийнхүү зохих ёсоор хугацаандаа биелүүлээгүй, зээл, зээлийн хүүг төлөөгүй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хангаж шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
Иймд, Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1.-д заасныг үндэслэн хариуцагч тал шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлсэн тохиолдолд зээлийн гэрээний барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.
Шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл 26,000,000.00 төгрөг, зээлийн хүү 16,635,017.55 төгрөг, мөн 7,350,000.00 төгрөг, нийт 49,985,017.55 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,974,282.45 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР