| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2018/00626/И |
| Дугаар | 37 |
| Огноо | 2019-01-22 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 37
2019 оны 01 сарын 22 өдөр Дугаар 153/ШШ2019/00037 Ховд аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн 05-16 тоотод оршин суух регистрийн дугаартай, овогт Зундуйн ий нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн 01-57 тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт Батбаатарт холбогдох хүү Б.Элбэгдоржийн эцэг тогтоолгож, хүүхдийн асрамж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч З. э, хариуцагч Б.Батбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч З. э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2011 онд Б.Батбаатартай танилцаж 2012 оноос хамтран амьдарч эхэлсэн. Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас хамтран амьдрах боломжгүй болж 2013 оны 2 дугаар сараас эхлэн тус тусдаа амьдарч эхэлсэн. Улмаар хүү Б.Элбэгдорж 2013 оны 6 дугаар сарын 27-нд төрсөн. Биднийг салсаны ард бидний хүү Элбэгдорж төрсөн. Тэр үеэс миний хүү Б.Элбэгдорж миний асрамжинд амьдарч өсч торниж байгаа. Одоо Б.Батбаатар нь эхнэр хүүхэдтэй, өөр амьдралтай болсон тул хүү Б.Элбэгдоржийн эцэг тогтоолгох, асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан гэв.
Хариуцагч Б.Батбаатар шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: З. э бид хоёр 2011 онд танилцаж, 2013 он хүртэл нэг нэгнийхээ гэр лүү орж гардаг болсон. 2013 оны 2 дугаар сараас таарамжгүй харилцаатай болж тус тусдаа амьдрахаар болсон. З. э нь жирэмсэн болсон талаар огт ярьж байгаагүй бөгөөд би 2013 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүү төрүүлсэн талаар сонссон. Тэгээд тэр үед ерөнхийлөгчийн сонгууль болсон тул хүүдээ би Элбэгдорж гэдэг нэр өгөөрэй гэж хэлсэн.
Би З. ий шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад хүү Б.Элбэгдоржийн эцэг мөн эсэх талаар шинжээч томилуулах хүсэлт гаргасан боловч тус хүсэлтээсээ татгалзсан. Б.Элбэгдорж нь миний хүү мөн. Харин хүүгээ өөрийн асрамжид авахыг хүсэж байгаа боловч З. э өгөхгүй байх. Би хүү Элбэгдоржийг төрснөөс хойш 2 удаа харсан. Дахин уулзаж байгаагүй. З. э надтай хамт амьдрах талаар огт ярьдаггүй, хэрэв ярьсан бол би З. этэй эвлэрэх боломжтой байсан. Одоо би өөр хүнтэй хурим хийсэн. Хүүхдийн тэтгэлэгийн хувьд тэтгэлэг төлөх боломжгүй, харин хүүхдийг сургуульд орох үед нь буюу намар хувцас болон хэрэгцээний эд зүйлийг авч өгч байна гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч З. э нь хариуцагч Б.Батбаатарт холбогдуулан хүү Б.Элбэгдоржийн эцэг тогтоолгож, хүүхдийн асрамж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Нэхэмжлэгч З э, хариуцагч Б.Батбаатар нар нь 2011 онд танилцаж, үерхэж байсан бөгөөд харин гэрлэлтээ батлуулаагүй, тэдгээрийн дундаас 2013 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүү Б.Элбэгдорж төрсөн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбаруудаар нотлогдож байна.
Хариуцагч Б.Батбаатар нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн хувийг гардан авсны дараа 2013 оны 6 дугаар сарын 27-ны өдөр төрсөн хүү Б.Элбэгдоржийн эцэг мөн эсэх талаар шинжээч томилуулахаар хүсэлт гаргасан боловч тэрээр өөрөө шинжилгээнд дээж өгөөгүй байна. Гэвч хариуцагч Б.Батбаатар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх хүсэлтээсээ татгалзаж, шүүх хуралдаанд 2013 оны 6 дугаар сарын 27-ны өдөр төрсөн хүү Б.Элбэгдоржийн эцэг мөн болохоо хүлээн зөвшөөрсөн тайлбарыг өглөө.
Иймд 2013 оны 6 дугаар сарын 27-ны өдөр төрсөн хүү Б.Элбэгдоржийн эцэг ПЗ90083011 регистрийн дугаартай, Хүрдээр овогт Баярсайханы Батбаатар мөн болохыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д “Гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх... асуудлыг шүүх шийдвэрлэнэ” гэж заасан байна. Хүү Б.Элбэгдорж нь төрснөөс хойш эх З. ий асрамжид байгаа, мөн хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, хүүхдийн өссөн орчин зэргийг харгалзан үзэж хүү Б.Элбэгдоржийг эх З. ий асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Хүү Б.Элбэгдоржийг эх З. ий асрамжид үлдээсэн ч Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэнэ.
Хариуцагч Б.Батбаатар нь хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрөөгүй, сургууль орох үе буюу намар хүү Б.Элбэгдоржид хувцас болон хэрэгцээний эд зүйлсийг өгч байх саналтай байна гэж тайлбарласан боловч Монгол улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2-д заасны дагуу үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь Монгол улсын иргэний журамт үүрэг бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар эцэг, эх нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй тул хариуцагч Б.Батбаатараас хүү Б.Элбэгдоржид олгох тэтгэлгийг Гэр бүлийн тухай хуульд заасан хувь, хэмжээгээр гаргуулах нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүү Б.Элбэгдоржийг эх З. ий асрамжид үлдээсэн нь эцэг, эхийн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд, мөн эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байх ёстой.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д зааснаар хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй тул эх З.Байгал-Эрдэнэ нь хүү Б.Элбэгдоржийг хүссэн цагт нь эцэг Б.Батбаатартай уулзуулж байх, эцэг Б.Батбаатар нь мөн хүссэн цагтаа буюу хүүхдийн эрх ашигт сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр цаг хугацаа, нөхцөл байдалд хүү Б.Элбэгдоржтой уулзаж байх эрхтэй болно.
Хариуцагч Б.Батбаатар нь 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр өмгөөлөгч Ж.Жаргалбаяртай өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан бөгөөд хариуцагчийн өмгөөлөгч Ж.Жаргалбаярт шүүхээс эрх үүрэг тайлбарлахаар, мөн хэргийн материал танилцуулахаар удаа дараа дуудсан боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд ирээгүй. Харин хариуцагч Б.Батбаатар нь өмгөөлөгч Ж.Жаргалбаяраас татгалзсан талаар бичгээр шүүхэд хүсэлт гаргасан тул хариуцагч Б.Батбаатар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчгүй оролцсон болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасныг баримтлан 2013 оны 6 дугаар сарын 27-ны өдөр төрсөн хүү Б.Элбэгдоржийн эцэг регистрийн дугаартай, Хүрдээр овогт Баярсайханы Батбаатар мөн болохыг тогтоосугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2013 оны 6 дугаар сарын 27-ны өдөр төрсөн хүү Б.Элбэгдоржийг эх З. ий асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2013 оны 6 дугаар сарын 27-ны өдөр төрсөн хүү Б.Элбэгдоржийг 11 нас хүртэл амьжиргааны баталгаажих түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж, эцэг Б.Батбаатараар тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх З. эд даалгасугай.
4.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж, амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээг өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч З. ий улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Батбаатараас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч З. эд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгч З. ий улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 30,182 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч З. эд олгосугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА

1.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасныг баримтлан 2013 оны 6 дугаар сарын 27-ны өдөр төрсөн хүү Б.Элбэгдоржийн эцэг ПЗ90083011 регистрийн дугаартай, Хүрдээр овогт Баярсайханы Батбаатар мөн болохыг тогтоосугай.