Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2019 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 45

 

 

 

 

 

 

2019 оны 01 сарын 24 өдөр               Дугаар 153/ШШ2019/00045               Ховд аймаг

 

Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би

Нэхэмжлэгч -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн Жаргалан их монгол 2-12 айлын орон сууцны 05 тоотод оршин суух, регистрийн дугаартай, Тайхар овогт холбогдох 43,934 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Жимобайл ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хэрэглэгч М. нь 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдөр манай компанитай Хувь хэрэглэгчид дараа төлбөрт үйлчилгээ үзүүлэх 1492369 тоот гэрээ байгуулан 98119335 дугаарыг ашиглаж эхэлсэн. Гэвч хэрэглэгч нь 2017 оны 6, 7 дугаар саруудын төлбөр болох 79,289 төгрөгийг төлөлгүй, гэрээний үүргээ биелүүлэхээс зайлсхийж байна. Хэрэглэгч М. өөс төлбөрөө төлөхийг утсаар шаардсан боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд уг төлбөрийг төлөөгүй байгаа тул барьцаа 50,000 төгрөг хасч, үлдэх төлбөр 29,290 төгрөгөөс гэрээний 5.16-д заасны дагуу 440 хоногийн алданги 14,645 төгрөг, нийт 43,934 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд М. өөс ярианы төлбөр болон алданги нийт 43,934 төгрөгийг гаргуулж, компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Жимобайл ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Алтангэрэл нь шүүхэд гаргасан хүсэлтдэ -ийн нэхэмжлэлтэй, М. т холбогдох иргэний хэрэгт хариуцагч М. нь нэхэмжлэлийн шаардлага болох 43,934 төгрөгийг төлж барагдуулсан тул энэхүү нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Жимобайл ХХК нь хариуцагч М. т холбогдуулан 43,934 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 43,934 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тухай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Алтангэрэл нь шүүхэд гаргасан хүсэлтдээ дурдаж, нотлох баримтаар 2018 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр нийт 44,000 төгрөг төлсөн тухай баримтыг ирүүлж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан байна.

Иймд нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ сайн дураараа татгалзсан талаар шүүхэд тайлбар ирүүлсэн бөгөөд нэхэмжлэгчийн татгалзал нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Жимобайл ХХК-ний нэхэмжлэлтэй хариуцагч М т холбогдох 43,934 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Алтангэрэл нь нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзалыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Жимобайл ХХК нь 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Хаан банкны 5966075974 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4550 төгрөгөөс 2275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 2275 төгрөгийг Хаан банкны 5866075974 данснаас буцаан гаргуулан нэхэмжлэгч Жимобайл ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                         Б.МАРИНА