Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 49

 

 

 

 

 

 

2019 оны 01 сарын 25 өдөр                 Дугаар 153/ШШ2019/00049              Ховд аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би

Нэхэмжлэгчны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Ховд сумын Дунд ус багт оршин суух регистрийн дугаартай, Молхы гайв овогтой Хумарханы Нурболд холбогдох зээл зээлийн хүүгийн төлбөр 8,380,143.39 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 153/2019/00033/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Төлөгений Күлия, Хумарханы Нурбол нар нь 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 111300111293 тоот Барьцаат зээл /цалингийн зээл/-ийн гэрээ байгуулан, 8,800,000 /найман сая найман зуун мянга/ төгрөгийг жилийн 20,4% хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд цалингийн орлого, бариа гэр, хөргөгч зэрэг хөдлөх хөрөнгө барьцаалсан. Мөн 2017оны 8 дугаар сарын 10-ны өдөр 111300111293 тоот Барьцаат зээл /цалингийн зээл/-ийн гэрээ байгуулан, зээлийн үлдэгдэл дээрээ 3,000,000 /гурван сая/ төгрөгийн нэмэлт зээлийг жилийн 20,4% хувийн хүүтэй, 50 сарын хугацаатай авсан ба зээлийн барьцаанд дээрх хөрөнгүүдийг барьцаалсан болно.

Зээлдэгч Т.Күлия нь 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр өвчны улмаас нас барсан, хамтран зээлдэгч нөхөр Х.Нурбол нь одоогоор тодорхой эрхэлсэн ажилгүй тул цалингийн зээлийн үлдэгдэлийг хүүгийн хамт эргүүлэн төлөхөд хүндрэлтэй байгаа боловч банк зээлийн хүүг зогсоож өгвөл аав, ээж, ах дүү нартайгаа хамтран, өнөөдрийн байдлаар хуримтлагдсан хүүг, үндсэн зээлийн төлбөрийн хамт төлж, цаашдаа үндсэн зээлийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлж барагдуулан банкийг хохиролгүй болгохоо албан ёсоор мэдэгдэж, бичгээр хүсэлт гаргасан юм.

Иймд зээлийн гэрээний 6 дахь заалт, 6.2.2 болон 6.2.5 дахь заалтыг үндэслэн банк зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө нэг талын санаачлагаар цуцалж, хамтран зээлдэгч нөхөр Х.Нурболоос үндсэн зээлийн үлдэгдэл 8,371,427.59 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 8,715,80 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 0 төгрөг, нийт 8,380,143,39 төгрөгийн зээл, зээлийн хүүгийн төлбөр бүгд 8,380,143,39 /найман сая гурван зуун наян мянга нэг зуун дөчин гурав төгрөг гучин ес мөнгө/төгрөгийн төлбөрийг хариуцагчаас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд дээрх төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлдэгчийн барьцаа хөрөнгөөр хангуулах, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг баталгаажуулахын тулд зээлдэгчийн барьцаалсан түүний банкин дахь мөнгөн хөрөнгө, бусад эд зүйлийг битүүмжлэх арга хэмжээ авч өгнө үү гэжээ

Хариуцагч Х.Нурбол нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие ны Ховд салбарын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Талийгаач Т.Күлия бид хоёр 2017 онд ны Ховд салбараас цалингийн зээл авсан нь үнэн. ны Ховд салбарын нэхэмжилж байгаа нийт зээл, зээлийн хүү, нийт 8,380,143.39 төгрөгийг төлж ны Ховд салбарыг хохиролгүй болгоно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ны нэхэмжлэлтэй, хариуцагч Х.Нурболд холбогдох зээлийн зээлийн хүү нийт 8,380,143.39 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хариуцагч Х.Нурбол нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 149,034 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 149,034 төгрөгийн 50 хувь болох 74,517 төгрөгийг хариуцагч Х.Нурболоос гаргуулан нэхэмжлэгчанд олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч ны нэхэмжлэлтэй, хариуцагч Х.Нурболд холбогдох 8,380,143.39 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлага болох 8,380,143.39 төгрөгийг хариуцагч Х.Нурбол нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 149,034 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 149,034 төгрөгийн 50 хувь болох 74,517 төгрөгийг хариуцагч Х.Нурболоос гаргуулан нэхэмжлэгч анд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                            Б.МАРИНА