Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1812

 

                                                                                                                   

    2022           12            13                                          2022/ШЦТ/1812

 

                       

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цасшихэр,

улсын яллагч Б.Одонтуяа,

шүүгдэгч А.О, түүний өмгөөлөгч Б.Буянжаргал нарыг оролцуулан тус шүүхийн “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Од холбогдох эрүүгийн 2203 00558 0536 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

0

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.О нь 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 11 цаг 10 минутын орчимд Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг, Хужирбулангийн замд Тоуоtа Prius маркийн ** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.”, мөн дүрмийн 2 дугаар хавсралт нэг. Хэвтээ тэмдэглэл. 1.4. “1.1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно.” гэснийг зөрчсөнөөс Э.Б жолоочтой “Даюун” маркийн улсын дугааргүй мотоциклтой мөргөлдөж, мотоциклын зорчигч М.Б эрүүл мэндэд хүндэвтэр, жолооч Э.Б эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А.Ою шүүхийн хэлэлцүүлэгт: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн үйл баримтын талаар

Хэргийн газарт үзлэг хийсэн: “Хэрэг учрал болсон гэх газар нь Баянзүрх дүүргийн **дугаар хороо, Хужирбулангийн Максимум ХХК-ийн урд талын асфалтан шулуун тэгш хуурай, суурингийн доторх, үзэгдэх орчин чөлөөтэй тогтуун цаг агаарын эсрэг хөдөлгөөнтэй тусгаарлах зурвастай, 2 эгнээтэй явган хүний замтай хашлагагүй, хайсгүй, зам байв. ... үзлэгийг хийхэд  А үсгээр тээврийн хэрэгслүүд анх мөргөлдсөн гэх цэгийг, Б үсэг 1 тоогоор мотоциклын жолооч болон зорчигч нар унасан гэх цэгийг автомшины жолоочоор заалгуулж  үсгээр үл хөдлөх цэгийг тус тус тэмдэглэв. А цэгээс Б цэг хүртэл 6.90м, А цэгээс 1-ийн тоо хүртэл 10.80м, А цэгээс В цэг хүртэл тэгш өнцөг гаргаж хэмжихэд 13.60м х 0.60м х 9.40м, А цэгээс В цэг хүртэл тэгш шулуун татаж хэмжихэд 17.30м, А цэгээс мотоцикл хүртэл 7.30м Б цэгээс урагш замын хашлага хүртэл 2.50м 1 тооноос урагш хашлага хүртэл 2.70м автомашины тоормосны мөр 2 талдаа 1.50м явган хүний замын өргөн 1.40м, автомашины баруун урд дугуйнаас урагш замын хашлага хүртэл 6.60м, баруун хойд дугуйнаас урагш замын хашлага хүртэл 4.80м, зорчих хэсгийн нийт өргөн 8.40м тус тус хэмжээстэй байв. Автомашин ертөнцийн зүгээр зүүн хойд зүгт харж зорчих хэсгийн эсрэг урсгалд орж зүүн урд буфер зүүн урд хэсэгтээ эвдрэлтэй зогсож байв. Мотоцикл зорчих хэсгээс гарц автомашины ертөнцийн зүгээр баруун хойд талд унасан байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, схем (хавтаст хэргийн 4-12 дугаар хуудас),

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн: “Бичлэгийг эхлүүлэхэд дэлгэцийн зүүн дээд буланд харагдах огноогоор бичлэг нь 2022-09-13 11:25:59 гэж зааж байх ба хяналтын камер нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Хужир булангийн замыг харуулж байв. Бичлэгийн 00:01:45 секундэд ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлд мотоцикл явж байгаа харагдана. Бичлэгийн 00:01:45 секундэд ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлд чигээрээ явж байгаа мотоциклийн урдуур эсрэг урсгалд буюу ертөнцийн зүгээр баруунаасаа зүүн чиглэлд явж байсан цагаан өнгийн суудлын автомашин зүүн гар тийш эргэх үйлдэл хийж байна. Бичлэгийн 00:01:47 секундэд зүүн гар тийш буюу ертөнцийн зүгээр хойшоо эргэж байгаа цагаан өнгийн суудлын автомашиныг мотоцикл мөргөж онхолдож байгаа харагдана.” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас),

Хохирогч М.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 11 цагийн орчимд гэрээсээ нөхөр Бын хамт Даюун маркийн улсын дугааргүй мотоциклтой Хужирбулан өнгөрөөд Улиастайд байрлах шар дэлгүүр орохоор хөдөлсөн. Мотоциклыг манай нөхөр жолоодож явсан. Тэгээд Хужирбулангийн замаар ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлд явж байтал мотоциклын зүүн талаас гэнэтхэн машин ирж мөргөсөн. Тэгээд мөргүүлснээс хойш юу болсныг мэдэхгүй байгаа. Нэг мэдэхэд газарт дээшээ хараад хэвтэж байсан ба манай нөхөр доошоо хараад миний хажууханд хэвтэж байсан. Удалгүй эмнэлэг ирээд нөхөр бид хоёрыг гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан. Эмчилгээнд гарсан зардлыг нэхэмжилнэ. Би сард 1.500.000 төгрөгийн цалинтай хэзээ ажилдаа орж цалин хөлсөө авахаа мэдэхгүй бай\на. Ажилгүй байсан хугацааны цалингаа барагдуулж авмаар байна. Энэ бүгдийг төлөх юм бол надад гомдолгүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас),

Иргэний нэхэмжлэгч Э.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 10 цаг өнгөр байхад манай эхнэр Б автобуснаас хоцорлоо шар дэлгүүр хүргээд өг гэсэн ба би эхнэр Бийг автобусны буудал хүргэж өгөхөөр Даюун маркийн улсын дугааргүй мотоциклыг жолоодоод эхнэр Батцэнгэлийг сундлаад Хужирбулангийн замаар ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлд явж байсан. Тухайн үед цаг 11 цаг өнгөрч байсан байх. Тэгтэл эсрэг урсгалд зүүн гар тийш буюу ертөнцийн зүгээр хойшоо эргэх гээд цагаан өнгийн Тоёото Приус маркийн тээврийн хэрэгсэл эргэх дохио өгөлгүй зогсож байсан. Би тэр машинтай зөрөх гээд явж байтал тэр машин шууд зүүн гар тийш эргээд миний жолоодож явсан мотоциклын урдуур ороод ирсэн. Тэгээд би тоормос гишгээд тэр машиныг мөргөхгүйн тулд жолооны хүрдээ баруун тийш дарсан боловч зогсож амжилгүй эргэж байсан машиныг мөргөж онхолдсон. Тэр машины жолооч зүүн гар тийш эргэхдээ үргэлжилсэн цагаан шугамыг давж эргэсэн. Тухайн зам нь сөрөг хөдөлгөөнтэй 2 эгнээ зам байсан. Тухайн үед үзэгдэх орчин чөлөөтэй замын ачаалал багатай байсан. Цагдаа болон эмнэлгийн байгууллагад хэн дуудлага өгснийг мэдэхгүй байна. Нөгөө машины жолооч өгсөн болов уу гэж бодож байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41-42 дугаар хуудас),

Гэрч А.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 10 цаг 50 минутын орчимд Тоёото Приус маркийн ** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод Гачууртын замаар ертөнцийн зүгээр баруунаасаа зүүн чиглэлтэй Хужирбулан орохоор явж байсан. Тэгээд төв замаас гарч шороон зам руу орохоор зүүн гар тийш эргэх үйлдэл хийсэн. Эргэх үйлдэл хийх үед эсрэг урсгалаас мотоцикл ирж байх шиг байсан. Би тэр мотоциклийг хэдэн метрийн зайтай ирж байсныг хэлж мэдэхгүй байна. Би тэр мотоциклын урдуур зүүн гар тийш эргэж амжих юм байна гэж бодоод зүүн гар тийш буюу ертөнцийн зүгээр хойшоо үргэлжилсэн цагаан шугамыг давж эргэсэн. Эргэх үйлдлийг хийж байхдаа ойролцоогоор 30-40 км/цагийн хурдтай явж байсан байх гэж бодож байна, Тэгтэл тэр мотоцикл миний жолоодож явсан тээврийн хэрэгслийн урдуур ороод ирсэн ба би харсан даруйдаа тоормос гишгэсэн боловч зогсож амжилгүй тэр мотоциклтой мөргөлдсөн. Мөргөлдсөнөөс болж мотоцикл цааш шидэгдэж жолооч зорчигч хоёр газарт унасан. Тэгээд машинаа зогсоогоод буугаад газарт унасан хоёр хүнийг харчхаад шууд цагдаа болон эмнэлэгт дуудлага өгсөн. Мотоциклийн жолооч, зорчигч нар хамгаалах малгай хэрэглээгүй байсан. Тухайн зам эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээ зам байсан. Үзэгдэх орчин чөлөөтэй, зам нь гэмтэлгүй, замын хөдөлгөөн ачаалалгүй байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 57 дугаар хуудас),

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн №12634 дугаар: “... ДҮГНЭЛТ 1. М.Бийн биед зүүн дунд чөмөг ясны хугарал, зүүн өвдөг, зүүн тавхайд цус хуралт, баруун өвдөг, зүүн шилбэнд зулгаралт, гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 62-64 дүгээр хуудас),

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн №12632 дугаар: “... ДҮГНЭЛТ 1. Э.Бын биед зүүн 9-р хавирганы зөрүүгүй далд хугарал, зүүн дээд, доод зовхи, шилбэнд цус хуралт, зулайн хуйх, баруун хөмсөг, зүүн хацар, мөр шуу, алга, хамрын угалз, эрүүнд зулгаралт, зүүн өлмийд зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. б.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 71-72 дугаар хуудас),

Автотээврийн үндэсний төвийн Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээч М.Баттөмөр, Ж.Доржготов, М.Жамсранжав нарын 2022 оны 9 дүгээр 20-ны өдрийн дүгнэлт: “...хариулт 1. Тоёото Приус маркийн ** улсын дугаартай автотээврийн хэрэгсэл нь тоног төхөөрөмж дээр хэмжилт хийж шалгахад урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ, урд хойд тэнхлэг дэх дугуйн тоормосны хүчний зөрүү, зэрэг үзүүлэлтүүд нь стандартын шаардлага хангаж байгаа нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж байна. Зүүн урд талын оврын гэрэл асахгүй, урд капод зүүн урд хэсгээрээ зурагдаж, урагдсан, улсын дугаар суурьтайгаа унасан, баруун талын хол ойрын гэрэл, зүүн талын ойрын гэрлийн тусгал стандартын шаардлага хангахгүй байгаа нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. Хариулт 2. Зүүн урд талын оврын гэрэл асахгүй, урд капод зүүн урд хэсгээрээ хонхойсон, урд гупер зүүн хэсгээрээ зурагдаж, урагдсан, улсын дугаар суурьтайгаа унасан зэрэг нь шинэ гэмтэл, баруун талын хол ойрын гэрэл, зүүн талын ойрын гэрлийн тусгал стандартын шаардлага хангахгүй байгаа нь хуучин гэмтэл байна. Хариулт 3. Тоормосны систем нь шингэн дамжуулгатай, АВS системтэй. Тоормосны стенд болон гар жолоодлого хийж шалгахад тоормос болон гар тоормос нь бүрэн ажиллаж байлаа. Хариулт 4. Тус тээврийн хэрэгслийн урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ хэвийн, жолооны механизмын ажиллагаа хэвийн ажиллагаатай байлаа...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 95-102 дугаар хуудас),

Автотээврийн үндэсний төвийн Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 150 дугаар: “Техникийн шинжээчийн дүгнэлт гаргуулахаар тус төвд ирүүлсэн Даюун маркийн улсын дугааргүй мотоцикл нь их хэмжээний эвдрэл гэмтэлтэй тул тоног төхөөрөмжин дээр техникийн бүрэн бүтэн байдалд шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй болно...” гэх албан бичиг (хавтаст хэргийн 107 дугаар хуудас),

Мөрдөгчийн: “... 1. Даюун маркийн улсын дугааргүй мотоциклийг жолоодож явсан жолооч Э.Б нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) , эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; в/ зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй буюу бүртгэлийн дугаарын тэмдэггүй, тэмдгийг буруу байрлуулсан, дугаар нь бүдгэрсэн, арилсан, түүнчлэн тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох; мөн дүрмийн 3.4. Жолооч дараахь үүргийг хүлээнэ: в/ мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх; гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна. 2. Тоёото Приус маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч А.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Нэг. Хэвтээ тэмдэглэл. 1.4. 1.1 -1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно. Мөн дүрмийн Арван нэг. Тээврийн хэрэгсэл байрлан явах. 11.3. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг: гэсэн заалтуудыг тус тус Зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна...” гэх магадлагаа (хавтаст хэргийн 114-116 дугаар хуудас),

Шүүгдэгч А.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Гачууртын замаар миний өөрийн эзэмшлийн Т.Приус маркийн ** дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон баруунаас зүүн тийш чиглэлд Хужирбулан орох зорилгоор явж байсан. Тухайн үед ганцаараа явж байсан. Би төв замаас гарч шороон зам руу орох ёстой байсан бөгөөд мотоцикл ирж байгааг харсан боловч урдуур нь амжина гээд үргэлжилсэн цагаан шугамыг давж зүүн гар тийш эргэтэл нөгөө мотоцикл урдуур  ороод ирсэн бөгөөд тоормос гишгэсэн боловч мөргөлдөөд зогссон. Мотоцикл 1 зорчигчтой явж байсан бөгөөд мото нь цааш шидэгдэн унаж 2 хүн нь газарт унасан. Би цагдаа түргэнд дуудлага өгсөн. Мотоциклийн жолооч болон зорчигч нь хамгаалах малгайгүй байсан. Тухайн үед зам орчин бүрэн харагдаж байсан бөгөөд зам эврдэлгүй, халтиргаагүй, үзэгдэх орчин чөлөөтэй, зам түгжрэлгүй байсан. ... Б буюу мотоциклийн жолоочид 720,000 төгрөг, Бд 1,346,350 төгрөг зарцуулсан. Цаашид гарах зардлыг төлнө гэж бодож байна. ... Осол гарсанд маш их харамсаж байна. Би өөрөө их гэмшиж байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 193 дугаар хуудас),

Дуудлага лавлагааны хуудас (хавтаст хэргийн 3 дугаар хуудас),

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 13 дугаар хуудас), 

“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн автомашины техникийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 78-80 дугаар хуудас),

“Вендо” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 87-88 дугаар хуудас),

“ССАЙН” ХХК-ийн тодорхойлолт (хавтаст хэргийн 22 дугаар хуудас),

Тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 38 дугаар хуудас),

А.О-оос хохирогчид мөнгө шилжүүлсэн ХААН банкны шилжүүлгийн мэдээллийн хуулбар (хавтаст хэргийн 59-60, 197 дугаар хуудас),

М.Бийн “... 2 жилийн болох 24,000,000 нэхэмжилж авах хүсэлттэй байна.” гэх гар бичмэл (хавтаст хэргийн 200 дугаар хуудас),  

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 180 дугаар хуудас),

Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 182 дугаар хуудас),

Байнга оршин суугаа газрын хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 183 дугаар хуудас),

Гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 184 дүгээр хуудас),

Жолоодох эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 185 дугаар хуудас) зэрэг болно.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч: “Шүүгдэгч А.О  нь 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 11 цаг 10 минутын орчимд Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг, Хужирбулангийн замд Тоуоtа Prius маркийн ** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.”, мөн дүрмийн 2 дугаар хавсралт нэг. Хэвтээ тэмдэглэл. 1.4. “1.1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно.” гэснийг зөрчсөнөөс Э.Батжаргал жолоочтой “Даюун” маркийн улсын дугааргүй мотоциклтой мөргөлдөж, мотоциклын зорчигч М.Бийн эрүүл мэндэд хүндэвтэр, жолооч Э.Батжаргалын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт авагдсан нотлох баримтууд хангалттай нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай.” гэх дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн дүгнэлтэй мэтгэлцээгүй болно.

Үйл баримтын талаарх дүгнэлт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч А.О нь 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 11 цаг 10 минутын орчимд Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг, Хужирбулангийн замд Тоуоtа Prius маркийн ** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Э.Б жолоочтой “Даюун” маркийн улсын дугааргүй мотоциклтой мөргөлдөж, мотоциклын зорчигч М.Б, жолооч Э.Б нарын эрүүл мэндэд хохирол учирсан үйл баримт тогтоогдож байна. 

Хэргийн үйл баримт нь камерын бичлэгт бичигдсэн байх бөгөөд уг камерын бичлэгт үзлэг хийж, тэмдэглэл үйлдэгдэж, уг нотлох баримтаар хэргийн үйл баримт эргэлзээгүй тогтоогджээ.

Хохирогч М.Бийн эрүүл мэндэд Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 12634 дугаар дүгнэлтээр “зүүн дунд чөмөгт ясны хугарал, баруун, зүүн өвдөг, зүүн тавхайд цус хуралт, баруун өвдөг, зүүн шилбэнд зулгаралт” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах, Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна гэж үзэв.  

Эрх зүйн дүгнэлт

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хуульчилсан ба мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол” гэж уг гэмт хэргийн үндсэн шинжийг зааж өгчээ.

Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халддаг, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байдаг.

Шүүгдэгч А.О нь Toyoto Prius” маркийн ** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 11.3 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.”, мөн дүрмийн 2 дугаар хавсралт нэг. Хэвтээ тэмдэглэл. 1.4. “1.1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно.” гэсэн заалтуудыг зөрчсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хохирогч М.Бийн эрүүл мэндэд Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 12634 дугаар дүгнэлтээр “зүүн дунд чөмөгт ясны хугарал, баруун, зүүн өвдөг, зүүн тавхайд цус хуралт, баруун өвдөг, зүүн шилбэнд зулгаралт” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах, Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарч байх тул хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

Шүүгдэгч А.О нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.”, мөн дүрмийн 2 дугаар хавсралт нэг. Хэвтээ тэмдэглэл. 1.4. “1.1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно.” заалтыг зөрчсөн идэвхтэй үйлдэл хийж, энэхүү үйлдлийн улмаас хохирогч М.Бийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл буюу хохирол учирсан хоёрын хооронд шалтгаант холбоотой байна гэж үзэв.

Иймд шүүгдэгч А.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлийн хувьд шүүгдэгч нь тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ анхаарал болгоомжгүй байсны улмаас уг гэмт хэрэг гарсан байна гэж үзэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Хавтаст хэргийн 200 дугаар хуудаст хохирогч М.Бийн “М.Б миний бие 2022 оны 9 дүгээр сарын 12 авто осолд орж хохирогч болсон. Жолооч О-оос ирсэн мөнгийг эмчилгээний зардалдаа бүрэн зарцуулсан. Одоогоор надад гаргаж өгсөн баримт байхгүй байна. Баримтыг үрэгдүүлсэн байна. Цаашид жолоочоос ажиллаж байсан цалин болох 2 жилийн болох 24,000,000 нэхэмжилж авах хүсэлттэй байна” гэх хүсэлтийг гаргасан байх ба хохиролтой холбоотой зардлын баримтыг хохирогчоос хэрэгт гаргаж өгөөгүй байна.

Харин шүүгдэгч А.О нь хохирогч М.Бд нийт 2,492,000 төгрөгийг төлсөн баримт хэрэгт авагджээ.

Хохирогч М.Бийн нэхэмжилэл нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул 2 жилийн цалин болох 24,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, холбогдох баримтаа бүрдүүлэн  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Мөн иргэний нэхэмжлэгч Э.Бд шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “гомдол, саналгүй шүүх хуралд суухгүй” гэсэн болохыг тэмдэглэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Шүүгдэгч А.От эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэн нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Улсын яллагчаас шүүгдэгчид “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.000 нэгжээр торгох ял оногдуулах саналтай байна. Уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Бусдад төлөх төлбөргүй. Шүүгдэгчид нэг жилийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасан нэмэгдэл ял оногдуулах саналтай байна. Цагдан хоригдсон хоноггүй. Шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Си Ди-г хадгалуулах саналтай байна. Битүүмжлэгдсэн зүйлгүй.” саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч Ж.О нь гэм буруу дээр маргадаггүй. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байдаг. Тухайн хэрэгтэй холбоотой хохирол, төлбөрийг нөхөн төлсөн. Нийт 2,493,250 төгрөгийг нөхөн төлсөн. Тийм учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх гэж заасан байдаг. Шүүгдэгч нь анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа нөхцөл байдлыг харгалзаж үзнэ үү. Шүүгдэгч нь залуу, ганц бие. Цаашид гэр бүл зохионо, сургуульд сурч ажлын карьер хөөнө. Ял эдэлж байсан эсэх нь харагддаг учраас энэрэнгүй ёсны зарчимд нийцүүлэн ялаас чөлөөлж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон.

Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасан ба хохирогчид учирсан хохирол, хор уршиг арилаагүй байгаа учир шүүгдэгч А.Оыг ялаас чөлөөлөх боломжгүй гэж үзэв.

Мөн шүүгдэгч А.От Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан ял дээр нэмж эрх хасах ял оногдуулах шаардлагагүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар А.О нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Бусад асуудлаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг СиДи-г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргав.

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.О нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч А.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч А.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч А.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар А.Оюунболор нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг СиДи-г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргасугай.

5. Хохирогч М.Бийн нэхэмжилэл нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул 2 жилийн цалин болох 24,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, холбогдох баримтаа бүрдүүлэн  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.О нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч М.Бд 2,492,000 төгрөгийг төлсөн,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл А.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

 

 

 

                                       ДАРГАЛАГЧ

 ШҮҮГЧ                          М.ТҮМЭННАСТ