Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1838

 

 

 

 

 

 

 

 

 

 

   2022          12          19                                        2022/ШЦТ/1838  

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цасшихэр,

улсын яллагч Б.Мөнхтулга,

хохирогч П.О, Ж.О,

шүүгдэгч Л.М, түүний өмгөөлөгч Д.Энхбаатар нарыг оролцуулан тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Л.М холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2206 00000 2427 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

0

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.М нь 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах **дугаар байрны ** давхарт хохирогч П.Оийн эзэмшлийн Айфоне 11 про макс загварын гар утсыг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж, дээрэмдсэн,

2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “**” ХХК-ийн төв байранд “Дотогш нэвтрүүлсэнгүй” гэх шалтгаанаар хохирогч Б.Нийг гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь баруун сарвууны чигчий хуруунд язарсан шарх, баруун чихний дэлбэн, духанд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Ч.Бтэй бүлэглэж Төв аймаг Баянчандмань сумын Чандмань ** дугаар баг Хадаасны **тоотод үйл ажиллагаа явуулдаг “Лелметалл” төмөрлөгийн үйлдвэрийн хашаанд 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 11 цаг 20 минутын орчимд хууль бусаар нэвтэрч, улмаар дуудлагын дагуу ирсэн цагдаагийн албан хаагч Ж.О, Г.М нарын тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй, хүч хэрэглэн биед халдаж, үг хэлээр доромжлон эсэргүүцсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт Л.М өгсөн мэдүүлэгтээ: “Миний бие буруу үйлдэл хийсэндээ маш их гэмшиж байна. Би зүйл ангиа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч П.О өгсөн мэдүүлэгтээ: “... кодтой хаалгыг татаад ороод ирсэн. Шууд утас руу дайрсан. Ноцолдсон. Гомдол, санал байхгүй, утсаа авсан.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.О өгсөн мэдүүлэгтээ: “2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 102 дугаарт дуудлага, мэдээлэл ирсэн. Төмрийн үйлдвэрт буутай, хутга барьсан зэвсэглэсэн хүмүүс дайрч орсон байна гэсэн дуудлага ирсэн. Манай ахлах, би, 2 цагдаагийн хамт дөрвүүлээ очсон. Очиход хашаанд 20, 30 гаран залуучууд бужигналдаад байж байсан. Б гэх хүн уриалж байсан. Бид нар ороод үзүүлэх бичиг баримт байна уу гэхэд төмрийн үйлдвэрийн хүмүүс нь манай эзэмшлийн газар байгаа юм гээд үзүүлэх бичиг баримттай байсан. Б гэх хүн нь өмгөөлөгчтэй, үзүүлж харуулах бичиг баримт байхгүй байсан. Эд хөрөнгийн маргаантай асуудлаа шүүхээр шийдүүл, албан байгууллага руу буу, зэвсэгтэй халдсан байна. Та нар гарч байгаад шийд, гар гэх шаардлага тавихад Б цагдаагийн алба хаагчидтай зууралдсан. Гэтэл нэг хүн энэ залууд буу байгаа гэсэн. Түүний дагуу миний бие очсон. Очиход М нь цагдаагийн байгууллагын, тусгай алба хаагчдын өмсдөг бүрэн хамгаалалтай хувцастай, мөн баруун ташаанд буутай байсан. Буугаа өг гэхэд шаардлагыг тавихад биелүүлээгүй.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн үйл баримтын талаар   

Хохирогч П.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2022 оны 07 дугаар сарын 27-ны шөнийн 02 цагийн үед манай эгч нар болох О, Т, У нар над руу Сансарт шөнийн цэнгээний газарт байна, хүрээд ир хамт хөгжилдөцгөөе гэхээр нь би зөвшөөрөөд Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт шөнийн цэнгээний газарт очиж, эгч нартайгаа уулзсан, би эхлээд ямар шөнийн цэнгээний газар орсон тухайгаа санахгүй байна. Би эгч нартайгаа эхлээд орсон шөнийн цэнгээний газраасаа 04 цаг дөхөж байхад гарсан ба Т эгч болон О эгч хоёр цаашаа яваад гэртээ харьсан. У эгч бид хоёр хамт үлдээд цаашаагаа ахин шөнийн цэнгээний газар орохоор шийдээд Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Банана гэдэг нэртэй шөнийн цэнгээний газарт очсон. Тэгээд У эгч бид хоёр Банана шөнийн цэнгээний газар 04 цагаас 06 цагийн хооронд согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэж, бүжиглэж, хөгжилдсөн ба намайг шөнийн цэнгээний газарт бүжиглэж байхад миний хажууд бор арьстай, булчинлаг биетэй, цэнхэр цамц, эрээн шорт өмссөн эрэгтэй зогсож байсан. Тухайн үед би шөнийн цэнгээний газарт байхдаа хажуудаа байсан эрэгтэйтэй харилцаагүй. У эгч бид хоёр хоёулхнаа шөнийн цэнгээний газарт 06 цаг өнгөртөл хөгжилдөж байгаад гарсан бөгөөд гараад дээшээ У эгчийн гэр лүү буюу Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах **дугаартай шаргал өнгийн орон сууцыг чиглээд алхаад явсан. У эгч бид хоёрыг шөнийн цэнгээний газраас гараад явж байхад дотор байсан бор арьстай, булчинлаг биетэй, цэнхэр цамц, эрээн шорт өмссөн эрэгтэй араас дагаад хүрээд ирсэн. Тэгээд бид хоёрыг дагаад л яваад байсан эрэгтэй бид хоёрыг хамт пиво уух уу хамт гээд гуйгаад байхаар нь бид хоёр тэр эрэгтэйтэй хамт У эгчийн гэрийн гадаа хүүхдийн тоглоомын талбайн сааданд тэр эрэгтэйтэй хамт У эгч бид хоёр хэдэн пиво уусан. Гадаа хэсэг сууж байхад У эгч одоо гэр рүүгээ орцгооё гээд намайг дагуулаад гэр лүүгээ буюу Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах **дугаартай байрны ** дугаар орц руу орсон. Гэтэл араас гадаа хамт пиво ууж байсан эрэгтэй орцны соронзон цоожтой хаалгыг хүчтэй татаж байгаад хүрээд ирсэн. Тэгээд би У эгчтэй хамт орцны лифт рүү очиж байхад тэр эрэгтэй араас ирээд шууд миний гартаа барьж байсан, миний эзэмшлийн утас руу дайраад эхэлсэн. Би тэр үед яг орцон дотор байдаг орон сууцны лифт рүү орж байсан ба тэр эрэгтэй араас бараг л түрээд орж ирээд миний гартаа барьчихсан байсан гар утсыг булаах гээд дайраад байсан. У эгч бид хоёр тэр эрэгтэйд гар утсаа өгөхгүй гээд тэмцэлдсэн боловч дийлэхгүй тэр эрэгтэйд гар утсаа алдчихсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 25-27 дугаар хуудас),

Гэрч О.Уийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Тухайн өдөр буюу 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр би найзууд болох О, Энхтүвшин хоёртой уулзаад шөнийн цэнгээний газар орохоор болоод Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаппи нэртэй шөнийн цэнгээний газарт орж хөгжилдөж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэгээд Огийн төрсөн дүү болох Оийг бид нар дуудаад Отай хамт Хаппи шөнийн цэнгээний газар 04 цаг хүртэл байж байгаад гарцгаасан. Хаппи баарнаас гарахад Энхтүвшин, О хоёр гэртээ харьцгаасан. Харин О бид хоёр цаашаа үргэлжлүүлээд Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Банана нэртэй шөнийн цэнгээний газарт орж үйлчлүүлсэн. Тэгээд банана шөнийн цэнгээний газар О бид хоёр ороод 1 цаг гаран бүжиглэж байгаад гарсан. Дараа нь О бид хоёр шөнийн цэнгээний газраас манай гэр лүү явахаар болоод Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 28/5 дугаар байр луу явсан. Тэгтэл араас бордуу арьстай биерхүү, цэнхэр цамц, эрээн шорттой эрэгтэй шөнийн цэнгээний газраас хойш О бид хоёрыг дагаад байсан, бодвол манай Оийг сонирхоод байсан байх. Тэр эрэгтэй бид хоёрыг дагаад явж байхдаа хамт сууцгаая гээд байсан тул бид хоёр эхэндээ үгүй гээд түүнээс зугтаж, мурих гээд холдсон боловч араас дагаад салахгүй байсан. Араас тэр эрэгтэй ирээд жаахан пиво хамт ууцгаая гээд шалаад байсан тул бид хоёр түүнд зөвшөөрөөд хамт гадуур хэсэг пиво уусан. Тэр үл таних эрэгтэйтэй манай гэрийн гадаа хэсэг хамт сууж байгаад О бид хоёр манай гэр рүү орох гэтэл тэр эрэгтэй араас орцны хаалга хүчээр татаж онгойлгоод орцонд ороод ирсэн. Тэр үед О бид хоёр орцны лифт рүү орж байсан бөгөөд тэр эрэгтэй араас ирээд орцны лифтний хаалгыг гараараа гацааж байгаад хүчээр онгойлгоод лифтэнд орж ирээд Оийн гар утас луу дайраад Отэй ноцолдож эхэлсэн. Тэр эрэгтэй О бид хоёртой ноцолдож байгаад Оийн хэрэглэж байсан Айфоне 11 про макс загварын гар утсыг хүчээр булааж аваад цаашаагаа зугтаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 34 дүгээр хуудас),

Хохирогч Б.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “** ХХК-д 2019 оны 05 дугаар сараас хойш харуулаар ажиллаж байгаа юм. 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 09 цагийн үед ...өмнө харж байгаагүй хүн ороод шатаар гарах гэхээр нь та хаана хэнтэй уулзах гэж байгаа вэ гэж тухайн хүнээс асуусан чинь тухайн үед би танай Импекс ХХК-д ажилладаг юмаа би цалингийн дансаа нягтланд өгөх ёстой гэж хэлээд цааш явах гэхээр нь би та бичиг баримтаа шалгуулаад дотогшоо орно гэж хэлсэн чинь ...үгийн зөрөө байхгүй шууд баруун гараараа миний зүүн шанаанд 1 удаа цохисон. Тэгээд дахиад цохихоор нь бултаад доош суусан чинь миний дээрээс ирээд намайг зодсон залууг боль гэж хэлэхэд болихгүй намайг газарт унагаад дэвсээд зодоод байсан. ...би толгой болон нуруу луугаа олон удаа өшиглүүлсэн.” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 62 дугаар хуудас),

Гэрч Х.Сгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2 давхарт 201 тоот өрөөнд сууж байсан чинь төв байрны үүдний хэсэгт хүмүүс орилоод байгаа дуу чимээ сонсогдохоор нь өрөөнөөсөө гараад харсан чинь манай төв байрны харуул хамгаалалтын ажилтан Нийг үл таних залуу шал дээр унагаагаад нуруу толгой руу нь өшиглөж байсан. ...би танихгүй өмнө харж байгаагүй хүн байсан. Сүүлд сураг дуулахад манай ажилд мах зөөгчөөр шинээр ажилд орсон хүн гэж байсан.” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 66 дугаар хуудас),

Гэрч Э.Дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “харуул хамгаалалтын ажилтан Н дээр очоод би ажилтай явж яараад явж байхад чи муу яах гээд байгаа юм чи муу намайг командлах гээд байгаа юм уу гэж хэлээд Нийг заамдаад авсан чинь мөн адил Н зөрүүлээд заамдаад авсан. ...Нийг татаж газарт унагаачхаад дээшээ шат руу гүйгээд явсан чинь Н босоод тухайн залуугийн хойноос гүйгээд очсон чинь тухайн залуу эргэж хараад Нийг хөлөөрөө жийж унагаагаад дээрээс нь өшиглөж, гараараа цохиж байсан. Тэгэхээр нь дахиж очиж салгасан чинь тухайн залуу орилж чарлаж байгаад төв байрны хаалгаар гараад гүйгээд явсан.” гэх мэдүүлэг  (1 дүгээр хавтаст хэргийн 68 дугаар хуудас),

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн эмчийн 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 10456 дугаар: “... Б.Нийн биед баруун сарвууны чигчий хуруунд язарсан шарх, баруун чихний дэлбэн, духанд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр үүссэн байх боломжтой. Шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 70-71 дүгээр хуудас),

Хэргийн газарт үзлэг хийсэн: “... Хэрэг учрал болсон гэх газар нь Төв аймаг Баянчандмань сум Чандмань ** дугаар баг Хадаасны ** тоотод үйл ажиллагаа явуулдаг Лелметалл төмөрлөгийн үйлдвэрийн хашаанд байх ба Баянчандмань сумын төвийн Зүүн урд зүгт блокон төмрийн үйлдвэр байх ба гадна талын хаалга цэнхэр өнгийн төмөр гүйдэг хаалгатай хаалганы ертөнцийн зүгээр зүүн талд нь бор өнгийн цэнхэр өнгийн харуулын байртай байх хашааны гадаа үүдний хаалганы урд шар өнгийн ковш маркийн тээврийн хэрэгсэл байх ба хашааны хаалгыг нээн дотор үзлэгийг хийхэд хашааны хаалганы дотор тал хөр өнгийн зураас гарсан... гэснээр хэрэгт өөр ач холбогдолтой эд мөрийн баримт байхгүй байснаар үзлэгийг ... маркийн гэрэл зургийн аппаратаар гэрэл зураг бэхжүүлэн авч хөндлөнгийн гэрч оролцогч нарт ямар нэгэн санал хүсэлт байхгүй байв гэснээр үзлэгийг 15 цаг 00 минутад дуусгав.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 124-128 дугаар хуудас),

Дүрс бичлэгт үзлэг хийсэн: “Гэрч Г.Гээс хүлээн авсан 01 минут 45 секундийн дүрс бичлэгт үзлэг хийхэд 12 секундэд хар өнгийн албаны тусгай хувцас өмссөн, нүүрэндээ каск зүүсэн хүн, ногоон хантааз өмссөн цагдаагийн алба хаагчтай зууралдан хавирч унагааж дээр нь өвдөглөн заамдаж байсныг тухайн үед байсан хүмүүс салгаж мөн ногоон хантааз өмссөн цагдаагийн алба хаагч нар 32 секундэд салгах ба хар хантааз өмссөн нүүрэндээ багтай эрэгтэй хүн дахин цагдаагийн алба хаагч руу дайрч байгаа дүр зураг үлдсэн байв. Дараагийн 01 минут 28 секундийн дүрс бичлэгт үзлэг хийхэд хар баг зүүсэн хар эрээн өнгийн малгайтай цамцтай зүүн гартаа гар утас барьсан, баруун гараа халаасандаа хийсэн /Б/ гэх эрэгтэй хүн цагдаагийн алба хаагчтай зууралдаж байгаа дүрс бичлэг байв. Дараагийн 02 минут 08 секундийн дүрс бичлэгт үзлэг хийхэд бор өнгийн байшингийн хажуу талын хашаан дээгүүр 38 секундэд хар өнгийн хувцастай, бор өнгийн хувцастай, гартаа төмөр барьсан 5 хүн хашаа давж орж байгаа дүр зураг буусан байх ба 1 минут 28 секундэд хар өнгийн цамцтай шар-өнгийн өмдтэй зүүн гартаа төмөр мэт зүйл барьсан хүмүүс хашаа даван орж байгаа дүр зураг буусан байв гэснээр үзлэгийг тэмдэглэлийг хөндлөнгийн гэрч нарт уншиж танилцуулан ямар нэгэн санал хүсэлт байхгүй гэснээр 17 цаг 40 минутад дуусгав.” гэх тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 129 дүгээр хуудас),

Хохирогч Ж.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 07 дугаар сарын 29-30-ны өдөр Төв аймгийн Баянчандмань сумын цагдаагийн хэсгийн замын цагдаагийн постод үүрэг гүйцэтгээд ээлжээс буух гэж байх үед цагдаагийн ахлах зохицуулагч Г.М төмрийн үйлдвэрт буудалцаад байна гэх дуудлага ирлээ гээд ахлах ахлагч Э.Ж, ахлагч Г.Б нарын хамт явцгаасан. Бид нарыг очиход хашаан дотор байгаа хүмүүс гав бороохой, ер нь цагдаад хэрэглэгддэг тусгай хэрэгслийг зүүж хэрэглэсэн байсан. Хашаан дотор байсан хүмүүсийг хашаан дотроос гарах шаардлага тавих үед өөрийгөө “Пума” хамгаалалтын албаны ажилтан гэх залуу, өөрийгөө өмгөөлөгч гэх эрэгтэй 2 хамт байгаа хүмүүсээ уриалан гарахгүй бид нар эндээс эд хөрөнгөө авна гэж дайрцгаасан. ...Төмрийн үйлдвэрийн ажилчид буу гаргаж буудсан гэх залууг зааж өгөхөд тэр залуу нь толгойдоо хамгаалалтын каскан малгай өмссөн, цээжиндээ хамгаалалтын хантаазтай, тусгай хэрэгсэлтэй, баруун талын ташаа хэсэгтэй бууны гэртэй буу зүүсэн байсан. Ямар ч учраас буудсан та буугаа хураалга гэх шаардлага тавихад надтай зууралцан эсэргүүцсэн. Зууралцаж байх үед тухайн хар хамгаалалтын хувцастай залуу гэнэт намайг хавирч унаган дээр гарч цээжин хэсэгт өвдөглөсөн. Тэнд байсан хүмүүс бүгд дайрч орж ирсэн байсан хүмүүс байсан учир салгаагүй ахлах ахлагч Г.Б хойноос нь татаж салгасан байгаа. Тэгээд тухайн ахлах ахлагч Г.Б хойноос нь татаж салгасан байгаа. Тэгээд тухайн хүмүүсийг хашааны гадаа гаргасан боловч хэл амаар цагдаа нарыг доромжилж, та нарыг ажилгүй болгоно, пизда наахуугаар дуудаж, хувцсаа тайлаад үзчий гэх мэтээр дураараа авирласан. Тэгээд утсаар ярьж машиндаа суугаад явцгаасан гэхдээ дахиад ирнэ гэх мэтээр явсан. ...миний цээж жоохон хөндүүртэй байна. Өөр ямар нэгэн бэртэл гэмтэлгүй байна.’’ гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 136-137 дугаар хуудас),

Хохирогч Г.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Төв аймгийн Цагдаагийн газрын жижүүрээс 11 цаг 10 минутад “Баянчандмань сумын Чандмань багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг хадаасны үйлдвэрт гар буу, хутгаар зэвсэглэсэн олон тооны хүмүүс танхайрч дайрч орсон байна аюулгүй байдлаа хангаж очоорой гэсэн дуудлага өгсөн. Дуудлага мэдээллийн дагуу миний бие зохицуулагч цагдаагийн ахлах дэслэгч Ж.О, цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Г.Б, Э.Ж нарын хамт очсон. Мэдээллийн дагуу Баянчандмань сумын Чандмань багийн нутагт байрлах Төмрийн үйлдвэрт 11 цаг 20 минутын орчимд очиход хашаан дотор Бууч гранд гэсэн хаягтай хамгаалалтын албаны болон Pumasecurity гэсэн хаягтай хамгаалалтын олон тооны залуус маргалдсан хоорондоо барьцалдсан байдалтай байсан ба маргаанаа зогсоох шаардлага тавьж юу болсон талаар асуухад тухайн байгууллагыг хамгаалж байгаа хамгаалалтын албаны ахлах гэж Ч.Б нь бид өөрийн хөрөнгөө ачиж авч явах гэж байгаа талаар хэлсэн мөн өмгөөлөгч гэх нэрээ хэлэхийг хүсээгүй залуу өөрийн хөрөнгөө авах гэж байгаа талаар тайлбар хэлсэн миний бие хүмүүст хандан ямар нэгэн хэрэг зөрчил гаргахгүй байхыг анхааруулаад Улаанбаатар хотоос ирсэн гэх дайрч орсон хамгаалалтын албаны хүмүүс болон өмгөөлөгчид шаардлага тавихад гарахгүй гэж шаардлага эсэргүүцсэн мөн албан хаагчдын тавьсан шаардлагыг эсэргүүцсэн тул албадан тухайн хашаанаас гаргасан энэ үед цагдаагийн алба хаагчийн биед халдах, шаардлагыг эсэргүүцэхийг уриалж маргаан үүсгэж цагдаагийн хоёр алба хаагчийн биед гэмтэл учруулсан. ... Зүүн гарын шуунд хатуу зүйлээр цохигдсоноос үүдэлтэй хөхрөлт бий болсон. Маргаан ноцолдоон дунд хар каск өмссөн цагдаа Оын дээр гарсан хамгаалалтын албаны залууг салгах үед гэмтэл авсан сүүлдээ бүр бужигнаан болсон. ... гомдолтой байна. Бид нар шаардлага тавьсан. Шаардлага биелүүлээгүй хамгаалалтын албаны дарга Б гэх хүн нь шаардлага биелүүлэхгүй байхыг бусдадаа уриалсан бүгдийг чинь албанаас зайлуулна гэж заналхийлсэн.” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 140-141 дүгээр хуудас),

Гэрч М.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Тэгээд төд удалгүй сумын 4 цагдаа ирээд тухайн хүмүүс хашаанаас гар гээд хөөж гаргасан. Тэнд байсан масктай бүдүүн залуу Б гэсэн байхаа гарахгүй гээд цагдаа нарын тавьсан шаардлагыг биелүүлэхгүй байсан. Тэгээд хамгаалалтын ажилчид бид хэд нийлж байгаад тухайн орж ирсэн хүмүүсийг түрээд хөөж гаргасан. ... нэг цагдаа нь тухайн хүмүүсийн доор орчихсон харагдаж байсан. Хар өнгийн каск дуудлага өмссөн залуу тухайн цагдаатай ноцолдоод байх шиг байсан.” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 146 дугаар хуудас),

Гэрч Г.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Тэгээд төд удалгүй 4 цагдаа ирээд тухайн хүмүүсийн бууг хураан авах гэсэн боловч шаардлагыг нь биелүүлээгүй цагдааг нь боогоод нэлээн ноцолдсон. Тэгээд цагдаа нартай нийлж хашаанаас түр хөөж гарсан тэгээд тухайн хүмүүс явсан. Гол шалтгаан нь үйлдвэрийг дээрэмдэх гээд байх шиг байсан. Бүдүүн болон хар дуулга өмссөн залуучууд цагдаа нарын шаардлагыг биелүүлэхгүй өөдөөс нь эсэргүүцээд бүдүүн биетэй залуу нь цагдаа нарыг боогоод байсан.” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 148-149 дүгээр хуудас),

Гэрч Г.Гын мөрдөн  шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд манай хашаанаас юм авна гэхээр нь бид хориглосон. Тэгээд маргалдаад байж байтал Баянчандмань сумын дөрвөн цагдаагийн албан хаагч хоёр машинтай ирсэн. Цагдаа нар ирээд шаардлага тавихад тухайн залуучууд тавьсан шаардлагыг нь биелүүлэхгүй, өөдөөс нь эсэргүүцэл үзүүлсэн. Цагдаа нар болон тухайн залуучууд хашааны гадаа 20 орчим минут маргалдаж байгаад явцгаасан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 158 дугаар хуудас),

Гэрч Д.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 07 дугаар сарын 29-ний орой найз Даваатай уулзтал “төмөрлөг ачих ажил байна гэж хэлсэн юун төмөр вэ гээд асуухад хөлсөнд нь 1 сая төгрөг өгөх юм байна гэсэн. ... маргааш өглөө нь Даваа уг улаан өнгийн шалаанзыг дагаад яваарай гээд явтал сумын урд талд байдаг Төмөрлөгийн үйлдвэрийн тэнд очсон. Тэгээд машиндаа суугаад идэж уух хиам талхаа идээд байж байтал машинтай баахан цагдаа, харуул хамгаалалтын хувцастай хүмүүс маргалдаад байсан. Тэгээд Дтай “хүүшээ хаана юун дээр ирчих вэ энэ ажил бүтэхгүй юм байна” гээд ачааны том шаланз унасан тээврийн хэрэгслийн жолооч явчихаар нь бид нар буцаад Улаанбаатар явсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 167 дугаар хуудас),

Гэрч Н.Жийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 30-ны өглөө 07 цагийн орчимд Улаанбаатар хотоос Баянчандмань руу явсан. Тэгээд 11 цагийн үед нэг үйлдвэрийн хашааны гадаа очиход тэнд цагдаа, энгийн хувцастай хүмүүс байсан. Тэгээд энгийн хувцастай нэг хүн нь цагдаатай барьцалдсан байдалтай байсан. Тэгэхээр нь бид нар энэ ажил бүтэхгүйн байна гээд шууд Улаанбаатар хот руу хөдлөөд 14 цагийн үед ирсэн...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 173 дугаар хуудас),

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 2139 дугаар: “... Шинжилгээнд ирүүлсэн эд зүйл нь галт зэвсэг биш. Уг эд зүйл нь галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэлд хамаарна. .. Шинжилгээнд Герман улсад бие хамгаалах зориулалттай үйлдвэрлэгдсэн, 8 мм-ийн калибртай RECK G5Е загварын гадаад хэлбэр хийц, ажиллах зарчмын хувьд галт зэвсэгтэй төсөөтэй хийгдсэн тусгай хэрэгсэл ирүүлсэн байна. Уг буу нь 1980 оноос Герман улсад үйлдвэрлэгдэж эхэлсэн. Шинжилгээнд ирүүлсэн тусгай хэрэгсэл нь замаггүй байна. Шинжилгээнд ирүүлсэн тусгай хэрэгслийн замаг байхгүй тул буудлага хийх боломжгүй.” гэх дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 178-181 дугаар хуудас),

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 4, 57, 121 дүгээр хуудас),

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (1 дүгээр хавтаст хэргийн 21, 131 дүгээр хуудас),

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан 1 дүгээр (хавтаст хэргийн 41-42 дугаар хуудас),

Эд зүйлийг хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 44, 45 дугаар хуудас),

Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах тухай мөрдөгчийн тогтоол (1 дүгээр хавтаст хэргийн 47 дугаар хуудас),

Үйлдвэр худалдааны “ХКҮ” ХХК-ийн тодорхойлолт (1 дүгээр хавтаст хэргийн 79 дүгээр хуудас),

Б.Ноос гаргаж өгсөн хохиролтой холбоотой баримтууд (1 дүгээр хавтаст хэргийн 102-110 дугаар хуудас),

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 573 дугаар “Яллагдагчаар цагдан хорих тухай” захирамж, 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 649 дүгээр “Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгах тухай” захирамж, 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 725 дугаар “Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгах тухай” захирамж, 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 811 дүгээр “Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгах тухай” захирамж, тэмдэглэлүүд (2 дугаар хавтаст хэргийн 137-139, 143-144, 145-146, 147-149, 150-152, 180-182, 183-185 дугаар хуудас),

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 48 дугаар “Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоол (2 дугаар хавтаст хэргийн 166-167 дугаар хуудас),

Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хоёр ширхэг СиДи,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

Иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 90 дугаар хуудас),

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 75 дугаар хуудас),

Нийгмийн даатгалын төлөлтийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 86 дугаар хуудас), Ч.Бгийн Нас барсны гэрчилгээ, Б.Нид 240,000 төгрөгийг шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт (2 хуудас) зэрэг болно.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагчаас “Шүүгдэгч Л.М нь 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 28/5 дугаар байрны 1 давхарт хохирогч П.Оийн эзэмшлийн Айфоне 11 про макс загварын гар утсыг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж, дээрэмдсэн, 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “**” ХХК-ийн төв байранд “Дотогш нэвтрүүлсэнгүй” гэх шалтгаанаар хохирогч Б.Нийг гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь баруун сарвууны чигчий хуруунд язарсан шарх, баруун чихний дэлбэн, духанд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, “Ч.Бтэй бүлэглэж Төв аймаг Баянчандмань сумын Чандмань ** дугаар баг Хадаасны 1-1 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Лелметалл” төмөрлөгийн үйлдвэрийн хашаанд 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 11 цаг 20 минутын орчимд хууль бусаар нэвтэрч, улмаар дуудлагын дагуу ирсэн цагдаагийн албан хаагч Ж.О, Г.М нарын тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй, хүч хэрэглэн биед халдаж, үг хэлээр доромжлон эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Л.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналтай.” гэх дүгнэлтийг,

                                                  

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч нь хэрэг мөрдөн байцаалтын шатад хэргийн үйл баримтын үнэн зөвийг тогтвортойгоор мэдүүлж байсан. Бусдад учирсан хохирол, төлбөр байхгүй. Хохирогч Н 240,000 төгрөг зураг авхуулсны мөнгө нэхэмжилж байгаа юм байна. Үүнийг төлөхөө илэрхийлж байна. Хийсэн хэрэгтээ бодитой дүгнэлт хийж байна. Хэргийн улмаас 2022 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон. Тогтвортой оршин суух хаяг байхгүй гэх шалтгаанаар цагдан хорьж байна. Шүүгдэгчээс Нид битүү гэмтэл учруулсан болохоос ил шарх учруулаагүй байдаг. Зууралдаж унасан байдаг. Энийг бодитойгоор харж үзнэ үү. 3 үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа.” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.

                                    

Үйл баримтын талаарх дүгнэлт

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Л.М нь:

1. 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 28/5 дугаар байрны орц руу П.О, О.У нарыг дагаж орж улмаар, П.О, О.У нарыг лифт рүү орж байхад нь лифтний хаалгыг гараараа гацааж, П.Оийн эзэмшлийн Iphone 11 pro max загварын гар утсыг булааж авчээ.

Хэргийн үйл баримт нь хохирогч П.О, гэрч О.У нарын мэдүүлгээр эргэлзээгүй тогтоогджээ.

2. 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “**” ХХК-ийн төв байранд тухайн байгууллагад харуул ажилтай Б.Нийг нэвтрүүлсэнгүй гэх шалтгаанаар гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодсон байна.

Хохирогч Б.Нид Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 10456 дугаар дүгнэлтээр “баруун сарвууны чигчий хуруунд язарсан шарх, баруун чихний дэлбэн, духанд цус хуралт” гэмтлүүд тогтоогдсон байх ба Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ.

3. 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 11 цаг 20 минутын орчимд Төв аймаг Баянчандмань сумын Чандмань ** дугаар баг Хадаасны **тоотод үйл ажиллагаа явуулдаг “Лелметалл” төмөрлөгийн үйлдвэрийн хашаанд Ч.Бтэй бүлэглэж Төв аймгийн Баянчандмань сумын Замын Цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Ж.О, Г.М нарын тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй, хүч хэрэглэн биед нь халдаж, үг хэлээр доромжлон эсэргүүцжээ.

Хэргийн үйл баримт нь камерын бичлэгт бичигдсэн байх бөгөөд уг камерын бичлэгт үзлэг хийж, тэмдэглэл үйлдэгдэж, уг нотлох баримтаар хэргийн үйл баримт эргэлзээгүй тогтоогджээ.

Яллагдагч Ч.Б нь 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр нас барсан байх тул 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 48 дугаар “Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болох тухай” прокурорын тогтоолоор түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна гэж үзэв.  

Эрх зүйн дүгнэлт

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Л.Мөнх-Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Л.Мийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж үзлээ.

1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд “Дээрэмдэх” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 2 дахь хэсэгт “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон” гэж уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хуульчилсан.

“Хүч хэрэглэж” гэж гэмт этгээд хохирогчийн бие махбодид халдаж, түүний эсэргүүцлийг няцаан эд хөрөнгийг авсан байхыг ойлгоно.

“Дээрэмдэх” гэмт хэргийн хүндрүүлэх шинж нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хэд хэдэн эрх, эрх чөлөөнд халддаг буюу өмчлөх эрхэд халдаж, улмаар хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд хохирол учруулж болдог ба хүч хэрэглэж довтолгоон хийснээр төгс үйлдэгдсэнд тооцогддог.

Хохирогч П.О “... Тэгээд бид хоёрыг дагаад л яваад байсан эрэгтэй бид хоёрыг хамт пиво уух уу хамт гээд гуйгаад байхаар нь бид хоёр тэр эрэгтэйтэй хамт У эгчийн гэрийн гадаа хүүхдийн тоглоомын талбайн сааданд тэр эрэгтэйтэй хамт У эгч бид хоёр хэдэн пиво уусан. Гадаа хэсэг сууж байхад У эгч одоо гэр рүүгээ орцгооё гээд намайг дагуулаад гэр лүүгээ буюу Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ** дугаартай байрны 2 дугаар орц руу орсон. Гэтэл араас гадаа хамт пиво ууж байсан эрэгтэй орцны соронзон цоожтой хаалгыг хүчтэй татаж байгаад хүрээд ирсэн. Тэгээд би У эгчтэй хамт орцны лифт рүү очиж байхад тэр эрэгтэй араас ирээд шууд миний гартаа барьж байсан, миний эзэмшлийн утас руу дайраад эхэлсэн. Би тэр үед яг орцон дотор байдаг орон сууцны лифт рүү орж байсан ба тэр эрэгтэй араас бараг л түрээд орж ирээд миний гартаа барьчихсан байсан гар утсыг булаах гээд дайраад байсан. У эгч бид хоёр тэр эрэгтэйд гар утсаа өгөхгүй гээд тэмцэлдсэн боловч дийлэхгүй тэр эрэгтэйд гар утсаа алдчихсан” гэх,

гэрч О.У “... Тэр үед О бид хоёр орцны лифт рүү орж байсан бөгөөд тэр эрэгтэй араас ирээд орцны лифтний хаалгыг гараараа гацааж байгаад хүчээр онгойлгоод лифтэнд орж ирээд Оийн гар утас луу дайраад Отэй ноцолдож эхэлсэн. Тэр эрэгтэй О бид хоёртой ноцолдож байгаад Оийн хэрэглэж байсан Айфоне 11 про макс загварын гар утсыг хүчээр булааж аваад цаашаагаа зугтаад яваад өгсөн” гэж тус тус мэдүүлсэн бөгөөд дээрх хохирогч, гэрчийн мэдүүлгээр шүүгдэгч Л.М нь хохирогчид хүч хэрэглээгүй, хүч хэрэглэхээр заналхийлээгүй, зөвхөн ил аргаар эд хөрөнгийг нь салган авч тэр даруйдаа хохирогчоос зугтжээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь тухайн мөчид хохирогчийн бие махбодид хүч хэрэглэсэн, тодорхой болон тодорхой бус хүчин зүйлийн нөлөөнд оруулж айлган сүрдүүлж сэтгэхүйн дарамт үзүүлсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Л.М нь 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 28/5 дугаар байрны 1 давхарт хохирогч П.Оийн эзэмшлийн Iphone 11 pro max загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Шүүгдэгч Л.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч” “дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

Шүүгдэгч Л.М нь хохирогч Б.Нийг гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэрэг үйлдлээр эрүүл мэндэд халдаж, түүний Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Хохирогч Б.Нид Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 10456 дугаар дүгнэлтээр “баруун сарвууны чигчий хуруунд язарсан шарх, баруун чихний дэлбэн, духанд цус хуралт” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа нь хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

Шүүгдэгч Л.М нь хохирогч Б.Нийн эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Л.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлд “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэргийг хуульчилж, 1 дэх хэсэгт “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн бол” гэж үндсэн шинжийг нь зааж өгсөн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлийн Тайлбарт: “Энэ хуульд заасан “хууль сахиулагч” гэж цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгоно” гэжээ.

“Албаны үргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн” гэж гүйцэтгэж буй албаны үйл ажиллагаа буюу хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэнтэй нь холбогдуулан хууль сахиулагчийн бие махбодид халдсаныг, “хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн” гэж гүйцэтгэж буй албаны үйл ажиллагаа буюу хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэнтэй нь холбогдуулан хууль сахиулагчийг болон ойр дотны хүний эрх, эрх чөлөөг хязгаарлана хэмээн сүрдүүлснийг тус тус ойлгоно.

Хэрэг авагдсан нотлох баримтуудаар хохирогч Ж.О нь Төв аймгийн Баянчандмань сумын Замын Цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаа ажилтай болох нь тогтоогдож байх тул түүнийг “хууль сахиулагч” гэж үзнэ.

Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар “Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болно” гэж,

23.6-д “Цагдаагийн алба хаагчийн шаардлагыг тухайн хүн, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй” гэж,

Мөн хуулийн 49.1-д “Цагдаагийн алба хаагч биеийн хүчийг дараах тохиолдолд хэрэглэнэ: 49.1.1.цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсэргүүцсэн бол” гэж тус тус заасан байдаг.

Шүүгдэгч Л.М нь 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 11 цаг 20 минутын орчимд Төв аймаг Баянчандмань сумын Чандмань ** дугаар баг Хадаасны ** тоотод үйл ажиллагаа явуулдаг “Лелметалл” төмөрлөгийн үйлдвэрийн хашаанд Төв аймгийн Баянчандмань сумын Замын Цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Ж.Оын тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй, хүч хэрэглэн биед нь халдаж, үг хэлээр доромжлон эсэргүүцсэн нь “Албаны үргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн” гэх шинжийг бүрэн хангаж байна.

Шүүгдэгч Л.М нь хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн нь идэвхтэй өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ.” гэж заасан.

Иймд шүүгдэгч Л.Мийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн “хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийн хувьд шүүгдэгч Л.М нь нийгэмшээгүй, хууль тогтоомж зөрчихгүй байх, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, гэмт хэрэг зөрчил үйлдэхгүй байх хууль эрх зүйн ухамсар, соёл төлөвшөөгүйгээс болж гэмт хэрэг үйлдэгджээ.        

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж заасан.

 

Хохирогч Б.Н гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 240,000 төгрөгийг баримтаар нэхэмжилсэн байх ба, хохирогч П.О, Ж.О нар нь шүүхийн хэлэлцүүлэгт гомдол, саналгүй, мөн хохирогч Г.М нь гомдол, саналгүй гэжээ.

                                            

Иймд шүүгдэгч Л.Мэс 240,000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Нид олгохоор шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгчийн өмгөөлөгч нараас хохирол төлбөр төлөхөөр шүүх хуралдааныг түр завсарлуулах хүсэлт гаргасан бөгөөд уг хугацаанд шүүгдэгчээс 240,000 төгрөгийг хохирогч Б.Нид төлсөн болохыг дурдав.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

                                                             

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болгож,

шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

                           

Улсын яллагчаас “Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчид  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил нийт 3 жил 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай. Цагдан хоригдсон 142 хоногийг хасаж тооцуулах саналтай.” гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Эрүүгийн хариуцлагын хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг төлсөн, анх удаа гэмт хэрэгт холбогдсон зэргийг харгалзаж үзнэ үү. Ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэсэн саналтай байна.” гэх дүгнэлтийг тус тус гаргав.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид ... учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэрэгт шалгагдаж байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирол, хор уршиг, гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Л.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын  хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Мд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын  хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, 1 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тогтоов.

 

Шүүгдэгч Л.Мд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Мөнх-Эрдэнийн цагдан хоригдсон 143 хоногийг эдлэх ялд оруулан тооцов.

 

Бусад асуудлаар

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хоёр ширхэг СиДи-г хэргийг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, харин нэг ширхэг гар бууг устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгаж шийдвэрлэв.

                                                       

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Л.М нь 143 хоног цагдан хоригдсон, иргэний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав. 

 

Шүүгдэгч Л.М урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолов.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Л.Мөнх-Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Л.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны журамлан тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Шүүгдэгч Л.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын  хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Мд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын  хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, 1 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

5. Шүүгдэгч Л.Мд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Мийн цагдан хоригдсон 143 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хоёр ширхэг СиДи-г хэргийг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, харин нэг ширхэг гар бууг устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.

8. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Л.М нь 143 хоног цагдан хоригдсон, иргэний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Б.Нид 240,000 төгрөгийг төлсөн, хохирогч П.О, Ж.О, Г.М нар нь гомдол, саналгүй гэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Л.Мд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

10. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Л.Мд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ

         ШҮҮГЧ                           М.ТҮМЭННАСТ