Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2019 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 71

 

 

 

 

 

 

2019 оны 02 сарын 01 өдөр             Дугаар 153/ШШ2019/00071                Ховд аймаг

 

Зохигчдын эвлэрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн 1-р 36 айлын орон сууцны 15 тоотод оршин суух регистрийн дугаартай, Баян овогт Цэдэнпилийн гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн 3-р 36 айлын орон сууцны 16 тоотод оршин суух регистрийн дугаартай Цагаан гэгээнтэн овогт Шавирайн Отгончимэгт холбогдох орон сууцны гэрчилгээ чөлөөлүүлэх, 300,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 3,827,200 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц., хариуцагч Ш.Отгончимэг, нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож нар оролцов.                                                                 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Хариуцагч Ш.Отгончимэгтэй харилцан ярилцаад миний бие нэхэмжлэлийн шаардлага болох 300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээс татгалзаж, Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн 1-р 36 айлын орон сууцны 15 тоот байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Ш.Отгончимэгээс гаргуулж авахаар, хариуцагч Ш.Отгончимэг нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн 3,827,200 төгрөгний хүү болох 2,581,200 төгрөгөөс татгалзаж, үндсэн мөнгө болох 1,246,200 төгрөгийг миний бие төлөхөөр эвлэрч бичгээр гэрээ байгуулсан гэв.

Хариуцагч Ш.Отгончимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэгч Ц. тай харилцан ярилцаад нэхэмжлэгч Ц. гийн нэхэмжлэлийн шаардлага болох Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн 1-р 36 айлын орон сууцны 15 тоот байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өгөхөөр, харин Ц. нь нэхэмжлэлийн шаардлага болох 300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээс татгалзлаа. Мөн миний шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага 3,827,200 төгрөгний хүү болох 2,581,200 төгрөгөөс би татгалзаж, үндсэн мөнгө болох 1,246,200 төгрөгийг Ц. нь төлөхөөр эвлэрч бичгээр гэрээ байгуулсан гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц. нь хариуцагч Ш.Отгончимэгт холбогдуулан Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн 1-р 36 айлын орон сууцны 15 тоот байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ болон 300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг, хариуцагч Ш.Отгончимэг нь нэхэмжлэгч Ц. д холбогдуулан 3,827,200 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц. болон хариуцагч Ш.Отгончимэг нар нь эвлэрч эвлэрлийн гэрээг бичгээр гаргаж өглөө. Тус эвлэрлийн гэрээгээр нэхэмжлэгч Ц. нь нэхэмжлэлийн шаардлага болох 300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн 1-р 36 айлын орон сууцны 15 тоот байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Ш.Отгончимэгээс гаргуулж авахаар, хариуцагч Ш.Отгончимэг нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 3,827,200 төгрөгний хүү 2,581,200 төгрөгөөс татгалзаж, үндсэн мөнгө 1,246,200 төгрөгийг нэхэмжлэгч Ц. төлөхөөр эвлэрчээ.

Зохигчдын эвлэрэл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч Ц. гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79,850 төгрөгийг, хариуцагч Ш.Отгончимэгийн сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 76,185 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, үндсэн нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамж 79,850 төгрөгийн 50 хувь болох 39,925 төгрөгийг хариуцагч Ш.Отгончимэгээс гаргуулан нэхэмжлэгч Ц. д олгож, сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамж 76,185 төгрөгийн 50 хувь 38,092 төгрөгийг нэхэмжлэгч Ц. гаас гаргуулан хариуцагч Ш.Отгончимэгт тус тус олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ  нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц гийн нэхэмжлэлтэй хариуцагч Ш.Отгончимэгт холбогдох Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн 1-р 36 айлын орон сууцны 15 тоот байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ болон 300,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч Ш.Отгончимэгийн нэхэмжлэгч Ц. д холбогдох 3,827,200 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч Ц. нь 300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн 1-р 36 айлын орон сууцны 15 тоот байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хариуцагч Ш.Отгончимэг нь нэхэмжлэгч Ц. д өгөхөөр, хариуцагч Ш.Отгончимэг нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 3,827,200 төгрөгний хүү 2,581,200 төгрөгөөс татгалзаж, үндсэн мөнгө 1,246,200 төгрөгийг нэхэмжлэгч Ц. нь төлөхөөр эвлэрсэн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч Ц. гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79,850 төгрөгийг, хариуцагч Ш.Отгончимэгийн сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 76,185 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, үндсэн нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамж 79,850 төгрөгийн 50 хувь болох 39,925 төгрөгийг хариуцагч Ш.Отгончимэгээс гаргуулан нэхэмжлэгч Ц. д олгож, сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамж 76,185 төгрөгийн 50 хувь 38,092 төгрөгийг нэхэмжлэгч Ц. гаас гаргуулан хариуцагч Ш.Отгончимэгт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4, 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.МАРИНА

 

 

 

 

 

 

 

2019 оны 01 сарын 31 өдөр             Дугаар 153/ШШ2019/00070              Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Зүүн салаа 02-12 тоотод оршин суух тоот регистрийн дугаартай, Анчин овогт ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн 04-44 тоотод оршин суух, тоот регистрийн дугаартай, Лха овогт Баярсайханы Есүхэйд холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, дундын өмчлөлийн эд хөрөнгөөс өөрт болон хүүхдэд ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б. /онлайнаар/, хариуцагч Б.Есүхэй, хариуцагчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б. нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Есүхэйтэй 2011 онд гэрлэлтээ батлуулж гэр бүл болж, бидний дундаас 2012 онд охин Е.Минжинсор төрсөн. Охиныг гэдсэнд байхаас эхлэн Б.Есүхэй гэртээ тогтохгүй архи ууж, гадуур тэнэж гэр бүлээс гадуур өөр эмэгтэйчүүдтэй дотно харьцаанд орох болсон. Энэ байдлыг нь тэвчихгүй 2016 оны намраас бид салж тус, тусдаа амьдрах болсон. Өнгөрсөн хугацаанд охин минь миний асрамжид байгаа. Шүүхээс өгсөн эвлэрүүлэн зуучлалаар дамжуулан эвлэрэх 3 сарын хугацаанд эвлэрээгүй. Иймд гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна. Охиноо цаашид өөрийн асрамжид хэвээр үлдээж, эцгээс нь хуульд зааснаар тэтгэмж тогтоолгож, Ховд аймаг Жаргалант сум Бугат баг 4-р гудамж 44 тоотод байрлах хашаа, байшингаас охин болон өөрт ногдох хэсгээ гаргуулах хүсэлтэй байна. Тус хашаа, байшинг үнэлгээний комисс 7,200,000 төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрч байна. Иймээс бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж, дундын өмчлөлийн дээрх эд хөрөнгөөс өөрт болон хүүхдэд ногдох хэсгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Б.Есүхэй шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2011 онд Б. тай танилцаж гэр бүл болсон. Бид хоёр одоо 6 настай Е.Минжинсор гэдэг охинтой. Миний бие мэдрэлийн өвчинтэй, тархи толгой байнга өвддөг, татаж унадаг, хөгжлийн бэрхшээлтэй группэд байдаг. Тухайн үед гэр бүл болоход Б. нь миний энэ өвчний талаар сайн мэддэг байсан ба намайг ойлгоод цаашдаа хамтдаа сайхан амьдрах байх гэсэн итгэлээр бид хоёр хуримаа хийсэн. Би тархи толгой өвдөж, татаж унадаг учир архи, дарс ууж, агсам согтуу тавьж зодсон удаа байхгүй. Харин Б. манай ээж рүү удаа дараа дарамталж байнга мөнгө төгрөг нэхдэг байсан. Бид хоёр 2016 оноос эхлэн тусдаа амьдарч байгаа бөгөөд шүүхээс өгсөн эвлэрүүлэх хугацаанд эвлэрээгүй тул гэрлэлтийг цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Охин Е.Минжинсорыг эхийнх  нь асрамжид үлдээхийг мөн зөвшөөрч байна. Харин хүүхдийн тэтгэлэг өгч чадахгүй. Учир нь миний бие өвддөг. Гэр бүлийн дундын эд хөрөнгө болох Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн 4-р гудамжны 44 тоотод байрлах хашаа, байшинд манай ээж амьдарч байсан бөгөөд хурим болоход бид хоёрт бэлэглэсэн. Иймд тус хашаа, байшинг өөрийн өмчлөлд үлдээж, Б. болон охин Е.Минжинсор нарт ногдох хэсгийг өгөхийг хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б. нь хариуцагч Б.Есүхэйд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдэд ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг  хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Б. нь хариуцагч Б.Есүхэй нар нь 2010 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гэр бүл болж, 2010 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр гэрлэлтээ батлуулсан ба тэдгээрийн дундаас 2012 оны 7 дугаар сарын 22-ны өдөр охин Е.Минжинсор төрсөн болох нь гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдож байна.

Шүүхээс гэрлэгчдийн хоорондын таарамжгүй байдал, гэр бүлийн амьдралаа цаашид хэвийн хадгалан үргэлжлүүлэх хүсэлгүй болсон, гэрлэгчдэд шүүхээс эвлэрүүлэх хугацаа олгосон боловч эвлэрээгүй, мөн тэдгээрийн хооронд эхнэр нөхрийн дотно харьцаа байхгүй болсон зэрэг шалтгааныг харгалзан үзэж гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч Б.Есүхэй нь шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа гэрлэлт цуцлуулах, охин Е.Минжинсорыг эхийнх  нь асрамжид үлдээх, гэр бүлийн дундын эд хөрөнгө болох Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн 4-р гудамжны 44 тоотод байрлах хашаа, байшингаас Б. болон охин Е.Минжинсор нарт ногдох хэсгийг өгөхийг тус тус хүлээн зөвшөөрч, харин хүүхдийн тэтгэлэг өгөхийг хүлээн зөвшөөрөөгүй болно.

Шүүх хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэхдээ хүүхдийн нас, эцэг эхийн халамж, ахуй нөхцөл, ёс суртахууны байдал, хүүхдийн амьдрах, өсөж хүмүүжих орчин, гэрлэгчдийн эдийн засгийн байдал, хариуцагч Б.Есүхэйгийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг харгалзан үзэж, охин Е.Минжинсорыг эх Б. ийн  асрамжид үлдээж шийдвэрлэлээ.

Харин хариуцагч Б.Есүхэй нь хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрөөгүй боловч Монгол улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2-т заасны дагуу үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь Монгол улсын иргэний журамт үүрэг бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар эцэг, эх нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй тул хариуцагч Б.Есүхэйгээс хүүхдийн тэтгэлгийг Гэр бүлийн тухай хуульд заасан хувь, хэмжээгээр гаргуулах нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба охин Е.Минжинсорыг эх Б. ийн асрамжид үлдээсэн нь эцэг Б.Есүхэйгийн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд, мөн эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байх ёстой.

Гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалсан ч Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д зааснаар хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэйг мөн дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн 4-р гудамжны 44 тоотод байрлах хашаа, байшингаас өөрт болон охин Е.Минжинсор нарт ногдох хэсгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч Б.Есүхэй нь дээрх эд хөрөнгийг өөрийн өмчлөлд үлдээж, нэхэмжлэгч Б. болон охин Е.Минжинсор нарт ногдох хэсгийг өгөхийг хүлээн зөвшөөрсөн болно. Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн 4-р гудамжны 44 тоотод байрлах хашаа, байшинг Хөрөнгө үнэлгээний төвөөс 7,200,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг талууд хүлээн зөвшөөрсөн тул Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн 4-р гудамжны 44 тоотод байрлах хашаа, байшингийн үнийг гэр бүлийн гишүүдийн тоонд хуваахад 7,200,000 : 3 = 2,400,000 болно.  Нэхэмжлэгч Б., охин Е.Минжинсор нарт ногдох хэсгийг тооцвол 2,400,000 х 2 = 4,800,000 төгрөг болно. Иймд Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн 4-р гудамжны 44 тоотод байрлах хашаа, байшинг хариуцагч Б.Есүхэйгийн өмчлөлд үлдээж, хариуцагч Б.Есүхэйгээс 4,800,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б., охин Е.Минжинсор нарт олгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Б. нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 140,400 төгрөг төлж, гэр бүлийн дундын эд хөрөнгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамж төлөх хугацааг хойшлуулах тухай хүсэлт гаргасныг Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 153//ШЗ2018/01395 дугаартай шүүгчийн захирамжаар гэр бүлийн дундын эд хөрөнгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамж төлөх хугацааг 2018 оны 7 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хойшлуулж шийдвэрлэсэн байна. Гэтэл нэхэмжлэгч Б. нь дээрх улсын тэмдэгтийн хураамжийг төлөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар дараах байдлаар хянан шийдвэрлэв. Үүнд:

Нэхэмжлэгч Б. ийн гэрлэлт цуцлуулахтай холбогдуулан гаргасан нэхэмжлэлд төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, түүний гэр бүлийн дундын эд хөрөнгө буюу нийт 7,200,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 130,150 төгрөгөөс нэхэмжлэгчийн гэр бүлийн дундын эд хөрөнгөнд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг хасаад 59,950 төгрөгийг (130,150 – 70,200 = 59,950) нэхэмжлэгч Б. аас гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагч Б.Есүхэйгээс 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б. т олгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дүгээр зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Лха овогт Баярсайханы Есүхэй, Анчин овогт Баасандоржийн нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2012 оны 7 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин Е.Минжинсорыг эх Б. ийн асрамжид  үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2012 оны 7 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин Е.Минжинсорыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Есүхэйгээр тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Б. т даалгасугай.

4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.

5.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж, амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээг өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

6.Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 129 дүгээр зүйлийн 129.6, 130 дугаар зүйлийн 130.3-д зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө  болох Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн 4-р гудамжны 44 тоотод байрлах хашаа, байшинг хариуцагч Б.Есүхэйгийн өмчлөлд үлдээж, хариуцагч Б.Есүхэйгээс 4,800,000 төгрөг /дөрвөн сая найман зуун мянга/ гаргуулан нэхэмжлэгч Б., охин Е.Минжинсор нарт олгосугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б. ийн гэрлэлт цуцлуулахтай холбогдуулан гаргасан нэхэмжлэлд төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Есүхэйгээс 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б т олгож, гэр бүлийн дундын эд хөрөнгөний нийт үнэ 7,200,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 130,150 төгрөгөөс нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг хасаад үлдэх 59,950 төгрөгийг нэхэмжлэгч Б. аас гаргуулан улсын орлогод оруулсугай.

8.Шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Э.Батцэнгэлд даалгасугай.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                   Б.МАРИНА

 

 

 

 

 

 

 

2019 оны 01 сарын 31 өдөр        Дугаар 153/ШШ2019/00069                Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч:Ховд аймгийн Ховд сумын Улаанбураа багт оршин суух, тоот регистрийн дугаартай, Жантекей тайлах овогт ы хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг, нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б. шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1960 онд Ховд аймгийн Буянт сумын Хөхбулан гэдэг газарт төрсөн. 1968 онд Ховд аймгийн Ховд сумын дунд сургуульд элсэн орж, 1976 онд төгссөн. Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд 1976 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1979 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг дуустал хоньчноор ажилласан. 1982 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хонь, ямаа маллаж ажилласан.

Миний бие 1979 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 22-ны өдрийг дуустал цэргийн алба хаасан. Одоо өндөр настны тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч миний Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд 1976 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1979 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг дуустал хоньчноор, 1982 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хонь, ямаа маллаж байх үеийн хөдөлмөрийн дэвтэр байхгүй. Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн лавлагаагаар шүүлгэхэд ажиллаж байсан он дутуу зарим он аавын нэр дээр байгаа байна.

Иймд шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. 1976 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1979 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг дуустал, 1982 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчинаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д. нь 1960 онд Ховд аймгийн Буянт сумын Хөхбулан гэдэг газарт төрсөн. 1968 онд Ховд аймгийн Ховд сумын дунд сургуульд элсэн орж, 1976 онд төгссөн. Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд 1976 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1979 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг дуустал хоньчноор ажилласан. 1982 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хонь, ямаа маллаж ажилласан. 1979 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1982 оны 06 дугаа сарын 22-ны өдрийг дуустал цэргийн алба хаасан. Одоо өндөр настны тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч миний Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд 1976 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1979 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг дуустал хоньчноор, 1982 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хонь, ямаа маллаж ажиллаж байх үеийн хөдөлмөрийн дэвтэр байхгүй. Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн лавлагаагаар шүүлгэхэд ажиллаж байсан он дутуу зарим он аавын нь нэр дээр байгаа. Иймд шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. 1976 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1979 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг дуустал, 1982 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлтэй байгаа учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тухайн Д. ыг ажиллаж байсан үеийн баримтууд хэрэгт хангалттай авагдсан гэж үзэж байгаа байна. Иймд нэхэмжлэлийн шаардлыг бүхэлд хангаж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Б. нь 1976 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1979 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл, 1982 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг гаргажээ. Хүсэлт гаргагч хүсэлтийн шаардлагаа нотлохоор дараах баримтуудыг ирүүлжээ. Үүнд:

-Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2210 дугаартай лавлагаа,

-Б. ы нэр дээрх 392696 дугаартай цэргийн батлахын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа,

-Б. ы 0704110 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Б. ы 531 дугаартай, 2013 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Малчин мэргэжлийн үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Гэрч А.Санахын шүүхэд өгсөн “...би 1976-1990 оныг дуустал Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл хувийн мал маллаж байна. Б. нь Бурилбайн 3 дахь хүү юм. Б. нь 1976 онд Ховд аймгийн Ховд сумын сургуулийг 8-р анги төгсөөд тус сумын Тариалан нэгдэлд эцэг эхийн хамт мал малласан” гэх мэдүүлэг,

-Гэрч А.Хурманханы шүүхэд өгсөн “...би 1976-1990 оныг дуустал Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд малчнаар, түүнээс хойш өнөөдрийг хүртэл хувийн мал маллаж байна. Б. нь Бурилбайн 3 дахь хүү бөгөөд 1976 онд Ховд аймгийн Ховд сумын сургуулийг 8-р анги төгсөөд тус сумын Тариалан нэгдэлд эцэг эхийн хамт мал малласан. Б. бид хоёр сургуульд нэг ангид сурч байсан” гэх мэдүүлэг зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

Хүсэлт гаргагч Б. нь Иргэний ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд хамрагдаж, 1993-2000 оныг дуустал нөхөн тооцуулсан байна.

Хэрэгт авагдсан Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2210 дугаартай лавлагаагаар ирүүлсэн Ховд аймгийн Ховд сумын 4-р бригадын 1976-1978, 1984-1992 оны Бурылбай, нарын нэр дээрх 70-р дансны хуулбаруудаар хүсэлт гаргагч Б. нь 1976 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1979 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл, 1982 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал нь нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Жантекей тайлах овогт Бурылбайны 1976 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1979 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл, 1982 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Б.МАРИНА