Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/07

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж,

Улсын яллагч П.Даваасүрэн,

Хохирогч *******,

Шүүгдэгч *******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүх,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хэрлэнтунгалаг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар, 

******* аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* холбогдох эрүүгийн 2233000000090 тоот хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1963 оны 08 сарын 08-ны өдөр ******* аймаг ******* суманд төрсөн, 60 настай, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хоолны бизнес хийдэг, ам бүл 2, эхнэрийн хамт, ******* аймгийн ******* сумын 1 дүгээр багт оршин суух хаягтай  ******* овгийн ******* *******

 

            Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр аймгийн сумын нутаг дэвсгэрт түр оршин сууж байгаа эрүүгийн 2233000000066 дугаартай хэргийн насанд хүрээгүй хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч ******* нарт худал мэдүүлэг өгүүлэх, урьд өгсөн мэдүүлгээс нь буцаалгах зорилгоор нөлөөлж ятгасан, дарамталсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлав:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр аймгийн сумын нутаг дэвсгэрт түр оршин сууж байгаа эрүүгийн 2233000000066 дугаартай хэрийн насанд хүрээгүй хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч ******* нарт худал мэдүүлэг өгүүлэх, урьд өгсөн мэдүүлгээс нь буцаалгах зорилгоор нөлөөлж ятгасан, дарамталсан болох нь:

           1.Хохирогч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Энэ гомдлыг гаргах болсон шалтгаан нь энэ хүмүүс миний эсрэг хүсэлт гаргасан байсан. санаатайгаар нөхрөөсөө салах гэж эд хөрөнгөө авах гэж айсандаа худал нөхрөө гүтгээд байгаа юм гэсэн утгатай хүсэлт гаргасан байсан. Би тэрийг уншсан. Би ерөөсөө тийм биш ээ гэдэг үүднээс өөртөө нотлох баримт бүрдүүлж бичлэг хийж авч байсан. Залгасан гээд байгаа нь би охиноо эмнэлэгт хэвтээд гартал эднийхнийг блок хийсэн байсан. Охин маань 44 хоног эмнэлэгт хэвтээд гарсан. 3 удаагийн хагалгаанд орсон. Сүүлийн 2 нь бүтэн норкозтой орсон. Энэ хугацаанд ирж уулзаагүй. Удаа дараа эмнэлэгт хэвтэж байхад нь би залгаж 1, 2 удаа ярьж байсан. Хадам ээжтэй зүгээр ярьж байсан. Хүүхдүүд сайн уу эмнэлэгт байгаа хагалгаанд орох гэж байгаа гэж ярьж байсан. Тухайн үедээ тийм л юм ярьж байсан.  Хэргийн тухай бол яриагүй. Хичээлдээ ороод дөнгөж 10 хонох гэж байхад нь олоод очсон байсан. Эмнэлэгт хэвтэж байхад нь очоогүй тэрэнд нь гомдоод тухайн үедээ би гомдол гаргасан.  Бид нарын ярьсан яриа энэ хэрэг яаж үүссэн ямар үйл явдал болсон нь тодорхой сиди нь дээр байгаа. Би энэ гомдлыг гаргах нь надад хэцүү байсан. Хадам аав ээж дээрээ очоод би 5 хоног ажлаа хийж байсан.12 жил загас зарж амьдарч байна. Хамтын хөдөлмөрөөр л бий болгосон амьдрал. Энэ хугацаанд хүүхэдтэй хэлж яриагүй. Хэрэг хүлээлгэхгүйгээр хэрүүлтэй зодоонтой байсан ч ямартай ч иймгүй байх боломж байсан. Үнэхээр гурван хүүхдээ бодоод байна гээд байгаа энэ хүмүүс тэгээгүй. Надаас илүү гучин жил амьдарч байж тэгж хараагүй. Тийм учраас би охиныхоо төлөө зогсох ёстой юм байна гээд нөхрөө бодолгүйгээр би гомдол гаргасан юм. Чи айсандаа худлаа ярьчхаа охиноо хүчиндээгүй чамайг дарамталснаар явчих юм бол Машаа 6 сарын хугацаагаар гэр бүлийн хүчирхийллээр шоронд явна тэгвэл охин чинь хүчиндүүлсэн гэдэг нэр нь байхгүй болно тийм  л юм яриад байгаа юм л даа. Би тэгж чадахгүй. Охиныхоо эсрэг чадахгүй. Би болсон процессыг бүгдийг нь та нарт хэлсэн. Тийм л юм ярьсан. Тэр байдалдаа ч би хүрэхийг хичээсэн. Би нөхрөө өөрийнхөө хэмжээнд хангалттай уучилсан гэж бодож байгаа гэв...” гэв.

            2. Насанд хүрээгүй гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хичээл дээрээ байж байтал манай эмээ, аав ээж болох манай анги дээр ирээд намайг гараад ир гэж дуудсан юм. Тэгэхээр нь би хичээлээсээ гарч очиход эмээ намайг тэврээд уйлаад, чамайг хичээлээс нь чөлөө авчих уу, өвөө нь гадаа байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би ээж руу утсаар яриад эмээ хичээл дээр ирсэн байна гэж хэлэхэд манай ээж намайг чи хичээлдээ суугаад байж бай гэж хэлээд утас нь тасарсан юм. Тэгээд удалгүй манай ээж над руу дахиад утсаар залгахад эмээ намайг битгий утсаа ав гэж хэлсэн. Тэгэхээр нь би гар утсаа авахад намайг хичээл дээрээ ороод сууж бай ээж нь одоо очлоо гэж хэлсэн. Тэгэхээр нь эмээдээ хичээлдээ орлоо гэж хэлээд хичээлдээ орсон тийм л зүйл болсон...” гэх мэдүүлэг (хх-ийн 24-25-р хуудас)

   3.  2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр цагдаагийн байгууллагад хандаж гаргасан хүсэлт (хх-ийн 3-р хуудас),

            4. Шүүгдэгч *******ын  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Он сарын сайн санахгүй байна. Эцэг хүний хувьд 3 хүүхдийг бодож л тэгж хэлсэн. Дарамталж янз бүр болсон юм байхгүй. д очиход би тэй уулзаагүй хараачгүй. ачтайгаа 8 сараас хойш уулзаагүй. 72 тооны адуу гээд байна 72 тооны адууг зараад өөрт нь өгсөн. Энэ хоёрын өөр юм гэсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлон тогтоогдож байна.         

 Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд  нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, агуулгын хувьд зөрүүгүй,  эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогч талуудын эрхийг хязгаарласан байдал тогтоогдоогүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Энэ хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргаж өгч  хавтаст хэрэгт тусгуулсан1 ширхэг диск нь техникийн шаардлага хангаагүйгээс шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаагүй тул нотлох баримтаас хасаж тооцсон ба шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй  болно.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт  “ Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана”  гэжээ.

Шүүгдэгч ******* нь 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр аймгийн сумын нутаг дэвсгэрт түр оршин сууж байгаа эрүүгийн 2233000000066 дугаартай хэргийн насанд хүрээгүй хохирогч ийн сургууль дээр очиж түүнтэй уулзахдаа хэргийн талаар ярилцаагүй болох нь Б.ийн “Би өвөө 4 сар гарангын өмнө уулзсан юм. Тэрнээс хойш огт уулзаагүй. Намайг өвөө айлгасан дарамталсан худал мэдүүлэг өг гэж шаардсан зүйл байхгүй” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч ******* нь Б. ийг  зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч   ******* нь 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр аймгийн сумын нутаг дэвсгэрт түр оршин сууж байгаа эрүүгийн 2233000000066 дугаартай хэргийн насанд хүрээгүй хохирогч ийн хууль ёсны төлөөлөгч *******ийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх, урьд өгсөн мэдүүлгээс нь буцаалгах зорилгоор нөлөөлж ятгасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн  21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “Хохирогчид хууль бусаар нөлөөлөх”  гэмт хэргийн шинжийг  хангасан байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хохирогчид хууль бусаар нөлөөлсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нь хохирогчид хууль бусаар нөлөөлсөн  гэмт хэргийн хохирогч нь Б. бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хохирогч биш тул гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй  гэсэн агуулгатай дүгнэлт хийж мэтгэлцэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “ ... арван найман насанд хүрээгүй хохирогчийн төрсөн, үрчилж авсан эцэг, эх асран хамгаалагч харгалзан дэмжигчийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно” гэж

Мөн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт  “Хохирогч энэ хуульд заасан эрхээ хууль ёсны төлөөлөгч өмгөөлөгчөөрөө дамжуулан хэрэгжүүлж болно” гэж,

Мөн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 4 дахь хэсэгт  “Хууль ёсны төлөөлөгч нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн төлөөлөн оролцож байгаа оролцогчийнхоо энэ хуульд заасан эрхийг эдэлж үүргийг хүлээнэ.” гэж тус тус заажээ.

Эрүүгийн хэргийн арван найман насанд хүрээгүй хохирогч ийн  хуульд заасан эрхийг дамжуулан хэрэгжүүлэхээр хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон эх ******* нь өөрийн төлөөлөн оролцож байгаа оролцогчийнхоо  хуульд заасан эрхийг эдэлж үүргийг хүлээх хуулийн заалттай тул *******ийг эрүүгийн хэргийн хохирогч биш гэж үзэх хуулийн үндэслэлгүй гэж дүгнэв.

Прокуророос *******ын үйлдлийг Хохирогчид хууль бусаар нөлөөлөх” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хуулийн шаардлагад нийцжээ.

Шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа болно.

Иргэний нэхэмжлэлийн хувьд:  

Иргэний нэхэмжлэл гараагүй болно.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хохирогчид хууль бусаар нөлөөлсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тул Эрүүгийн хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх  үндэслэлтэй байна .

 Шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн насны байдлыг (60 нас) эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар торгох ялын 450,000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор шүүгдэгч ******* төлөх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийсэн бол торгох ялыг хорих ялаар солихыг  *******т мэдэгдэв.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,  ярианы бичлэгтэй гэх 1 ширхэг СД-г хэрэгт хавсаргаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гарах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10-д   заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.******* овогт *******ыг зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгаж хохирогчид хууль бусаар нөлөөлөх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр  торгох  ял оногдуулсугай.

3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар торгох ял болох дөрвөн зуун тавин мянган төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор ******* төлж барагдуулсугай.

4.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар  торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийсэн бол торгох ялыг хорих ялаар солихыг  *******т мэдэгдсүгэй.

5.Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,бусдад төлөх төлбөргүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т  урьд авсан хувийн баталгаа гарах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт нотлох баримтаар ирсэн ярианы бичлэгтэй гэх  СД-1 ширхгийг хэрэгт хавсаргасугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч  тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Г.САРАНТУЯА