Шүүх | Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бадарчийн Марина |
Хэргийн индекс | 153/2019/00009/И |
Дугаар | 79 |
Огноо | 2019-02-15 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 02 сарын 15 өдөр
Дугаар 79
2019 оны 02 сарын 15 өдөр Дугаар 153/ШШ2019/00079 Ховд аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч:Ховд аймгийн Мянгад сумын Баянхошуу багт оршин суух, тоот регистрийн дугаартай, овогт гийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямдорж, гэрч Г.Нямсүрэн, нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч З. шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1969 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Ховд аймгийн Мянгад суманд төрсөн. 1976 онд Ховд аймгийн Мянгад сумын найман жилийн сургуулийн нэгдүгээр ангид элсэн орж суралцаад, 1980 онд дөрөвдүгээр анги төгсөөд, сургуулиасаа гарсан. Түүнээс хойш эцэг, эхдээ туслан мал маллаж байгаад 1984 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн ба 1989 оныг дуустал эцэг, эхийнхээ хамт тус нэгдэлдээ мал маллаж байгаад, Б.Даваадорж гэдэг хүнтэй гэр бүл болоод нөхрийнхөө хамт 1990 оныг дуустал мал малласан.
Одоо тэтгэвэрт гарах гэсэн боловч Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн архив шатсанаас болоод Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасагт баримтууд байхгүй, хөдөлмөрийн дэвтрийн тамга, тэмдэг бүдэг учраас шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Иймд Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд 1984 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Хүсэлт гаргагч З. гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж байна. З. нь Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд 1984 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан тул энэ хугацааны ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч З. нь Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд 1984 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг гаргажээ. Хүсэлт гаргагч хүсэлтийн шаардлагаа нотлохоор дараах баримтуудыг ирүүлжээ. Үүнд:
-Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2259 дугаартай лавлагаа, 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 99 дугаартай лавлагаа,
-З. гийн нэр дээрх 1984 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-З. гийн 0353001 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-З. гийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа,
-З. гийн 1984 онд авахуулсан гэх гэрэл зураг,
-Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2013 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 64 дугаартай шийдвэрийн хуулбар,
-Гэрч Г.Нямсүрэнгийн шүүх хуралдаанд өгсөн “...би 1964-1993 он хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан. З. нь 1984 онд Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд илгээлтээр гарч эцэг эхийн хамт мал малласан бөгөөд тэрээр 1990 он хүртэл нэгдэлд малчнаар ажилласан” гэх мэдүүлэг,
-Гэрч Д.Янсанжавын “би Ховд аймгийн Мянгад сумын уугуул иргэн. Би 1971 онд 8-р анги төгсөөд Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд илгээлтээр очсон. 1993 оныг дуустал тус нэгдэлд малчнаар ажиллаж байгаад одоо тэтгэвэрт гарсан. З. нь 1984 онд илгээлтээр Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд илгээлтээр гарч 1990 он хүртэл малчнаар ажилласан. Бид хамт нэг нэгдэлд малчнаар ажиллаж байсан” гэх мэдүүлэг зэрэг баримтууд хэрэгт авагджээ.
Хүсэлт гаргагч З. нь Иргэний ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд хамрагдаж, 1990-2000 оныг дуустал нөхөн тооцуулсан байна.
Хэрэгт авагдсан З. гийн нэр дээрх 1984 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг шүүх хуралдаан дээр түүний эх хувьтай нь тулган үзэхэд тус хөдөлмөрийн дэвтэрийн 2-3 дугаар хуудаст бичигдсэн эрхэлсэн ажлын тухай бичилт хэсгийн “Баянбулаг бригадад малчнаар томилов , Нэгдлийн даргын 1984 оны 1 дүгээр сарын 04-ний 20 тоот тушаалаар” гэдгийн “1984” гэсэн он засвартай байна. Харин тус хөдөлмөрийн дэвтрийн эхний нүүрт бичигдсэн овог, нэр төрсөн он сар өдөр засваргүй, бүдэг тамга дарагдсан, 9-15 дугаар хуудаст авагдсан 1984-1990 оны ажилласан хоног, авсан хөлсийн талаарх бичилт нь он бүгдэд байгууллага бүр өөр, өөр бичгийн хэвтэй хүмүүс бичилт хийж байгууллагын “олгов” тэмдэг дарж баталгаажуулсан байх тул хэрэгт баримтаар үнэлсэн болно.
Хэрэгт авагдсан дээрх баримтуудаар хүсэлт гаргагч З. нь Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд 1984 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдал нь нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ПЗ69021205 тоот регистрийн дугаартай, Бошиго овогт Зуунасангийнгийн Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд 1984 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА