Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2019 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 81

 

 

 

 

 

 

 

2019 оны 02 сарын 18 өдөр               Дугаар 153/ШШ2019/00081             Ховд аймаг

 

Зохигчдын эвлэрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би нэхэмжлэгч Б. ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э. холбогдох 1,400,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч Б. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б. миний бие 2016 онд Э. 1,600,000 төгрөг өгсөн. Бололцоогоороо өгнө гэсэн боловч худлаа хэлж өдөр хоногийг өнгөрөөсөөр өнөөдрийг хүртэл 1,600,000 төгрөг өгөхөөс 200,000 төгрөгийг бэлнээр надад өгсөн. Одоо үлдсэн мөнгө болох 1,400,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Э. нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Э. миний бие нь Б. ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч нэхэмжлэгч Б. тэй эвлэрлийн гэрээ байгуулсан. Иймд тус хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б., хариуцагч Э. нар нь шүүхэд бичгээр гаргасан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Б., хариуцагч Э. бид нар тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 1,400,000 төгрөгийг дараах байдлаар төлүүлэхээр эвлэрлийн гэрээ байгуулж байна. Үүнд:

Нэхэмжлэлийн шаардлага болох 1,400,000 төгрөгийг доорх хуваарийн дагуу хариуцагч Э. гаар төлүүлүүлнэ.Үүнд:

2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн дотор 100,000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 100,000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн дотор 200,000 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн дотор 200,000 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн дотор 200,000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн дотор 200,000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 200,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор 200,000 төгрөг төлж барагдуулна. Дээрх мөнгийг гэрээнд заасан хугацаанаас 1 удаа хэтрүүлсэн тохиолдолд шийдвэр гүйцэтгэлийн журмаар шийдвэрлүүлнэ гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б. нь хариуцагч Э. д холбогдуулан 1,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б., Э. нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,400,000 төгрөгийг 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн дотор 100,000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 100,000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн дотор 200,000 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн дотор 200,000 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн дотор 200,000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн дотор 200,000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 200,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор 200,000 төгрөг төлж барагдуулж, дээрх мөнгийг гэрээнд заасан хугацаанаас 1 удаа хэтрүүлсэн тохиолдолд шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гаргуулахаар хүлээн зөвшөөрч эвлэрэн эвлэрлийн гэрээг бичгээр байгуулжээ.

Зохигчдын эвлэрэл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Б. ийн нэхэмжлэлтэй хариуцагч Э. д холбогдох 1,400,000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч Б., хариуцагч Э. нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,400,000 төгрөгийг, 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн дотор 100,000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 100,000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн дотор 200,000 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн дотор 200,000 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн дотор 200,000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн дотор 200,000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 200,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор 200,000 төгрөг төлж барагдуулахаар, хэрэв гэрээнд заасан хугацаандаа төлөөгүй тохиолдолд нэхэмжлэлийн үндсэн шаардлага болох 1,400,000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гаргуулахаар тохиролцож, эвлэрсэн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Б ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,350 /гучин долоон мянга гурван зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тус тэмдэгтийн хураамж 37,350 төгрөгийн 50 хувь болох 18,675 /арван найман мянга зургаан зуун далан тав/ төгрөгийг хариуцагч Э. гаас гаргуулан нэхэмжлэгч Б. т олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Б.МАРИНА